“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 2: Нийгмийн эрх чөлөө

Найзуудын эрх чөлөө
Анд найз анд явахад хэрэгтэй. Найз нөхөд нөхөрлөлд хэрэгтэй. Үерхдэг найзуудын нас ойролцоо тул үерхэнэ. Дотно найз энэ бүгдээс ялгаатай учир маш ойр нарийн нандин зүйлээ хуваалцаж итгэлтэй явцгаана. Найдвартай найздаа найдна. Зальтай найзад залилууна. Ашигладаг найзад ашиглуулна. Хохироодог найз хохироогоод явна. Атаархадаг найз холдохгүй. Хүндэтгэдэг найз зай барина.
Найзуудын эрх чөлөө гэсэн мэдээж морал буюу ёс суртахуун цаашлаад шударга ёс гэсэн ойлголтууд дээр тулгуурлан яригдах цаг үеийн сэдэв болжээ. Яагаад гэвэл нийгэм өөрөө найзлал дээр хар үгээр хэлбэл түншлэл дээр тогтох зарчимтай.
Ард түмэн цаашлаад үндэстэн бүр найзын тухай олон ном зохиолууд бичжээ. Мэдээж энэ бүгд хот үүсэж түүнийг дагаж анхны нийгмүүд үүсэж байх үед л яригдаж эхэлжээ. Хамгийн эртний найзын тухай хэлсэн үгүүд жишээлбэл үнэхээр сайн найз гэвэл шалгуур давах ёстой гэжээ. Түүний хажуугаар бас жинхэнэ найз ганцхан л байх болохоос биш зэрэгцсэн хоёр жинхэнэ найз гэж хэзээ ч байхгүй гэжээ.
Найзууд нэг нэгнээсээ гуйх эсвэл нэг нэгэндээ учир зүггүй талархах хэрэггүй гэсэн зарим ард түмний найзын тухай тодорхойлолтууд их л өндөр түвшинд найзлалыг тавиж буй. Түүнээс гадна хэн бүх хүнтэй найз вэ тэр лав миний найз биш шүү гэж ямар ч утгагүй хүн бүртэй найр тавьдаг хэнд ч хэрэггүй найрсаг хүмүүсийг шүүмжилжээ.
Найзыг ихэнхдээ магтсан биш шүүмжилсэн байхыг харахад үнэхээр сайн найзтай болох тийм ч амаргүй гэдгийн баталгаа. Яагаад гэвэл ёс суртахуун өөрөө өндөр шаардлага тавина. Шударга ёс эзэмших ёстой хүүхэд насны хүмүүжил тийм ч амархан бүтэлтэй болдоггүйг эртний ард түмнүүд анхааруулж буй. Гэхдээ энэ бол танихгүй хүмүүсээр дүүрсэн нийгэм үүссэн газар шүү дээ. Хөдөө газар нийгэм ярих боломжгүй.
Хятадын зохиолуудад хэтэрхий дотно салдаггүй найз цаанаа далд дайсан шүү гэж анхааруулжээ. Тиймээс найз хэзээд дайсан байх боломжтой гэдгийг захиж үлдээжээ.
Жинхэнэ найз шүүмжилж нүдэн дээр хэлсээр байгаад хүнд байдлаас гаргах чадвартай харин муу найз худлаа магтаж хоосон үг дагаж хэлсээр байгаад балладаг гэж хүртэл найзыг наймаа болгодог тухай хэлжээ. Харин амитан хэзээ ч асуулт тавихгүй бас хэзээ ч шүүмжлэхгүй тул иймэрхүү муу найзууд амитанаас ялгаагүй.
Хэрвээ хүн муу найзтай гэвэл ёстой л баавгай тэврээд авсантай адил эхлэхдээ сайхан тэврэлдсэн ч одоо салах гэвэл базуулна эсвэл том савар урж тасдана л гэж ойлгох хэрэгтэй байх жишээтэй.
Монголчууд анх социализмын үед Улаанбаатар хот үүсэх үед найз гэсэн шинэ ойлголттой танилцсан. Зарим хүн найзын тухай айхтар зүйр цэцэн үг хэлэх гэж оролдсон байдаг. Жишээлбэл сайн явахад зуун найзтай муу явахад найзгүй ч гэх шиг. Энэ үг шинэ үеийн нийгэм хөгжсөн орчинд ямар ч боломжгүй. Ерөөсөө хот суурин газар муу явах боломжгүй яагаад гэвэл нийгэм дотор хүн өөрийгөө аваад явах боломж их байдаг. Харин эрт дээр үед сайн муу явах тухай зүйр цэцэн үгүүд хүчинтэй. Хоорондоо нэг нэгийгээ алж явсан аюултай хуулийн тухай ямар ч ойлголтгүй зуу хүрэхгүй жилийн өмнө муу явах наад захын хэрэг шүү дээ.
Өнөөдөр цаг үе өөрчлөгдсөн. Бас ч гэж гадаад орноос олон шинэ хууль дүрэм болон ёс суртахуун орж ирсэн шүү дээ. Өнөөдөр бараг л сайн явахад атаархаад юун зуун найзтай манатай. Олон залуус өөрөөсөө доогуур хүмүүстэй дуртай найзлах жишээтэй. Гэтэл сайн найзыг өөрөөсөө илүү найзыг дагавал хөгжинө шүү дээ. Тиймээс найз олшироод ирвэл их л муу яваагийн шинждээ.
Уулзаж яриж сууя чи хайчив аа хэнтэй уулзаад намайг тоохоо боливоо гэсэн найзууд салахгүй байвал их л муу яваагаа мэдэх хэрэгтэй. Найзууд үг хэлгүй чимээгүй болчихвол өөрийгөө сайн явна гэж ойлгох бас боломжтой.
Өнөөдөр боловсролтой мэдлэгтэй ярианы сэдэв тодорхой ухамсартай илүү дутуу үггүй чанд болчихвол найз олдохгүй л болов уу. Ингэхээр муу хүнд л найз олон байдаг бололтой. Тийм ч учраас улстөрийн намууд муу хүмүүсээр дүүрч муу хүмүүс муутайгаа найзалцгаана. Эндээс л муу мянганыхан гэдэг үг гаралтай болов уу.
Найз, анд, үерхэл, нөхөрлөл энэ бүгд хэнд хэрэгтэй үгнүүд вэ? Яг ингэж нэрлэхээр найзууд байна уу? Найз гэдэг хугацаатай ашиг дээр л тогтох болохоос үлгэр домогт гардаг айхтар үнэнч журамт найзууд бий юу? Найз гэсэн гэр бүлийн хүмүүсээс хамаагүй танихгүй байж байгаад танил болсон хүмүүсийг хэн гэж нэрлэх вэ? Нэг нутгийн биш ах дүү биш хамаатан биш мөртлөө найз гээд ойрын хүмүүсээс онцгой ялгаатай энэ найз нэртэй хүмүүс хэн бэ? Хэзээ ч хамт амидрахгүй мөртлөө онцгой цаг үед чухал хэрэгтэй үед найз болон үнэнч явах тэр цөөхөн бараг ганцхан тэр найз хэн бэ?
Арван жилийн найз, нэг ангийн найз, оюутан байхдаа анх танилцсан найз гээд олон найзууд үүссэн тэр социализмын үед Улаанбаатар хотод нэг байрны найзууд хамт хөгжим тоглож эсвэл сагсан бөмбөг тоглодог байсан. Тэр ч үргэлжилсээр. Хөдөө очихоор дотуур байрны найзууд гэж айхтар соргог найзлалууд байдаг. Өнөөдөр хөдөө сургуулиуд хөгжиж дотуур байрны хүүхдүүд сэргэж буй бололтой. Дотуур байрны хүүхдүүд багш сургуультайгаа ойрхон гэрийн ажлаас хол тул хөгжих боломж их байдаг. Ардчилал эхлэхэд хайран сургуулийн барилгууд сөнөж дотуур байрууд нурж сүм хийдүүд арзайж ярзайталаа олширсондоо. Муу цаг муу болохоороо өнгөрч л таараа.
Эмэгтэй хүмүүсийн хоорондын найзлал мэдээж эрэгтэй хүмүүсийн найзлалаас ялгаатай. Эмэгтэйчүүдийн найзлал ойр дотно эгч дүү шиг болох жишээтэй. Хоорондоо хэн хэнийгээ хүлээн зөвшөөрч хамтдаа хийж бүтээх жишээтэй. Эрэгтэйчүүдийн найзлал тодорхой хугацаанд тодорхой болзолтой найзлах жишээтэй. Ерөөсөө эрчүүдийн найзлал мэдлэг боловсрол чадварын түвшин дээр явагдахгүй гэвэл чөлөөт цагийн л найзлал болохоос өөр замгүй.
Чөлөөт цагийн найзлалууд хамт хийж бүтээхээсээ илүү цаг нөхцөөхөд зориулцгаана. Загсанд явах эсвэл покер хөзөр шатар тоглож боломж гарвал зүгээр л суухыг хичээцгээнэ. Харин эрэгтэй болон эмэгтэй хүмүүс найзлах гэвэл их л төвөгтэй найзлал болдог яагаад гэвэл Платоны хайр гэдэгтэй адил найзлалын зорилго заавал секс биш ямар нэг цаад утга учир хоорондын хамтын зорилго дээр тулгуурлах жишээтэй. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн найзлал сэрэл дээр биш сэтгэл дээр тулгуурлавал ёстой жинхэнэ найзууд болох боломжтой.
Нэгэнт найзлал гэнэт л танилцаж найз болсонтойгоо адил хэзээ ч ямар ч цаг үед гэнэт төгсгөл болох боломжтой. Гэхдээ жинхэнэ найзууд салах хайрт хосууд салахаас ч илүү хүнд тусдаг гэдэг. Мэдээж найзууд салах цаг ирсэн гэвэл салах л хэрэгтэй.
Туслаж дэмжихгүй найзаар юу хийх вэ? Шинэ дэвшилтэт зүйлд дургүй хуучинсаг мухар сүсэгтэй найзаар юу хийх вэ? Ном яриж хөгжиж баясаж чадахгүй идэвхитэй биш уйтгартай гомдолтой найзаар юу хийх вэ. Улиг болсон зүйр цэцэн үг хэлж хаа хамаагүй өнөөдөр ямар ч хүчинтэй биш шүлэг яруу найраг ярисан хоцрогдсон найзаар юу хийх вэ. Хэн ч болоогүй юу ч чадахгүй байж амидралын утга учир яриж бүгдийг үгүйсгэдэг хоосон чанарт найзаар юу хийх вэ. Хамтын үнэт зүйл байхгүй гэвэл найз гэх ямар ч боломжгүй.
Өнөөдөрөөс маргааш гэхэд ямар ч их айхтар дотно үй зайгүй нэг л хөөрсөн баяссан нэг нэгнийгээ хаданд гартал магтсан найзууд бие биенээ үзэн ядан салцгаах жишээтэй. Тиймээс найзуудаа найз гэж байхгүй шүү гэсэн үг байдаг.
Мэдээж ашигтай найз бол тэр ашиглаж буй зүйлээр л найзлана. Найзууд түүнийгээ ч мэднэ. Ашиг дуусахад найзлал дуусах тул цааш яахаа мэдэхгүй бантана. Багын найзууд заавал ашиг гэхгүй хүүхэд насны сайхан санамжуудаа дурсан найзалдаг. Багын найзтай тааралдахад яг л хүүхэд насандаа очдог тул хүүхэд насанд хүргэдэг галт тэрэг хэрэггүй.
Арван жилийн сургуулийнхан уулзах дуртай байдагийн нэг шалтгаан бол зөвхөн хүүхэд насаа дурсах биш ерөөсөө Монголчуудад хүүхэд насны ээж аавын хүмүүжил маш ховорхон байдаг тул ээж аавын хүмүүжил эдлээгүй хүүхдүүд ангийнхантайгаа их дотно болсон байдаг. Олигтой ээж аавгүй хүүхдүүд орцныхоо ах нартай нийлж хүмүүжил авах жишээтэй. Мэдээж сайнаасаа илүү мууг бас сурна шүү дээ. Дотуур байрны хүүхдүүд илүү ойр яагаад гэвэл тэр байранд хамтдаа нэг өрөөнд унтацгаана шүү дээ. Хөдөө дотуур байрны хүүхдүүд гэж маш төвөгтэй сэтгэл зүйн асуудалтай найзлалууд үүссэн жишээ олон бий.
60 хүрэхгүй жилийн өмнөөс Улаанбаатар хотод нэг орцныхон гэсэн ойлголт гарч найзууд их үүссэн. Ийм найзлалуудыг хөдөөнөөс Улаанбаатар хотод анх удаагаа ирж байр сууцанд амидарч эхэлсэн ээж аавууд ойлгохгүй их л хэцүү байх жишээтэй. Ээж аавууд болохоор хамаатан садангаас өөр ойлголтгүй л хөдөөнөөс ирнэ шүү дээ.
Орос оронд социализмын үед мянга мянгаараа оюутан болцгоосон Монгол залуус хоорондоо маш их найзлах шаардлага гарсан. Ерөөсөө түүхэндээ гэр орноосоо нэг их хол явж хүний газар гүний нутагт явж үзээгүй зөвхөн Монголдоо гэсэн ард түмэн яаж ч тэр хөгжилтэй орнуудад хөлөө олох вэ дээ. Ерөөсөө өөр аймагт очсоныгоо л хүний газар гэдэг хүмүүс шүү дээ.
Анх социализмын үед хүн төрөлхтөний мэдлэг боловсролтой танилцахаар Орос явсан найзууд олноороо сургуулиасаа хөөгдөж ирсэн шалтгаан гэвэл тэд мэдлэг боловсролд хэт дарагдсан. Монголчуудыгаа хуурч мэхлэж болох ч мэдлэг боловсролыг хуурч мэхлэх боломжгүй шүү дээ. Ингээд олон найзууд мэдлэг боловсролоос дайжсандаа.
Найз гэж нэрлэхэд төвөгтэй энэ олон цаг үеийн ашигтай ашиггүй утгатай утгагүй олон төрлийн танилаас дээгүүр холбоо үүссэн хүмүүсийн тухай ярилцаж найзаасаа болж балрах найздаа залилуулж амидралгүй болсон эсвэл найзынхаа хүчинд хөрөнгө мөнгөтэй болсон эсвэл найзаараа дамжуулж төрийн сайд болсон гээд янз бүрийн найзлалууд эерэг сөрөг талуудтай. Гэхдээ энэ Монгол нэртэй хүмүүсийн жишээ шүү дээ. Яагаад гэвэл ёс суртахуун болон шударга ёс байхгүй газар найз ярихын тулд сэтгэл дээр биш эд хөрөнгө дээр л тулгуурлахаас өөр замгүй. Мэдээж гайгүй хүмүүжил авсан цөөхөн хүмүүс ёс суртахуунтай жишээ бий хэдий ч даан ч цөөхөн.
Социализмын цаг үед нийгэм үүсэж сургуулиуд шинээр үүсэж мэргэжил бас анх удаагаа үүссэн үеэс л найз гэсэн ойлголт шинээр гарч ирсэн. Тиймээс ихэнх найзлалууд өнөөдөр сургуулийн, оюутны байхаас гадна мэргэжлийн найзууд байх жишээтэй. Жишээлбэл эмч эмчтэй найз, багш багштай найз жолооч жолоочтой найз, инженэр инженэртэй найз гэх мэт. Энэ найзууд хамтдаа ойн баяр тэмдэглэж нэг нэгнийгээ одон медалиар шагнаж өнгөрсөн цагаа санагалзаж шагналаар цайруулах жишээтэй.
Ардчилалын үед мэргэжил болон сургуулиуд устаж хувьчлал нэрийн доор нийгмийн бүтэц үнэт зүйлс уналтанд орж найз гэсэн ойлголт өөр утгатай болжээ. Ухамсар биш мөнгө толгойлсон өнөөгийн цаг үеийн найзууд хүртэл мөнгөн дээр тогтох жишээтэй. Мөнгө нэгэнт ноёлох тул мөнгөө дагаад мухар сүсэг гаарчээ. Нийгмийн давхрага мэргэжил дээр биш мухар сүсэгээс шалтгаалан дэндүү өөр бүтэцтэй болжээ.
Мөнгө төгрөг хөрөнгө эзэмшил дээр тогтсон өнөөдөрийн найзууд хэнийг шүтдэг вэ түүгээрээ найзлана тиймээс тэд шүтлэгийн найзууд. Мөнгөний их бага хэмжээгээрээ найзлана. Ердөө л мөнгө ба мухар сүсэг гэсэн хоёрхон сонголттой өнөөгийн цаг үе дэндүү ядуу хямдхан бас дэндүү боловсролгүй.
Ядаж байхад яр гэгчээр найз гэж буй хүмүүс ч онцгой сонин гоо сайхан ёс суртахуун мэдлэг боловсрол гээд шинэ дэвшилтэт зүйлгүй дэндүү уйтгартай. Онигоо ярихаас цааш толгой хөгжөөгүй. Сүүлдээ бүр онигоо яридаг өвөгчүүд өөрсдийгөө эрхэм гэж нэрлүүлэх жишээтэй. Ардчилал эхлэхдээ ямар ёс суртахуун дээр эхэлсэн биш онигоо яридаг онигооч нар дээр эхэлсэндээ.
Эцсийн эцэст найз гэж хэн бэ? Хэнийг найз гээд хэн гайхуулаад байна вэ?
Хийх ажилгүй, унших номгүй, чөлөөт цаг алж амидардаг баян тансаг хүмүүс чөлөөт цагаар л найзлана. Ямар ч зорилго хүсэл мөрөөдөл байхгүй бэлэн мөнгө бэлэн хоол бэлэн байр бэлэн эд бараан дээр тогтсон феодал маягийн хэлхээ холбоосууд найз гэхэд хэцүү. Залуу үе найз нэрийн дор найзлах биш найрна. Найрсаг найзууд аюултай. Найрсаг охидууд хортой. Найрсаг хөвгүүд худлаа.
Эрчүүд болон эмэгтэйчүүд найз гэхээрээ хэнийг хэлнэ вэ? Тунгалаг тамир кино филмд Төмөр болон Эрдэнэ гэсэн ах дүү хоёр Итгэлт ба Түгжил гэсэн хоёр найз нэртэй худлаа нөхдүүдэд амиа алдах шахаж амидралаа утсгуулдаг. Түгжил болохоор Цахиур Төмөрийн хурдан адуунд шунаж хутга дүрж алах гээд бүтэлгүйтдэг. Мэдээж кино филм болохоор л бүтэлгүйтсэн. Итгэлт болохоор Эрдэнэ найзынхаа царайлаг эхнэр Долгор луу шунаж найз Эрдэнийн сэтгэлийг сэвтүүлж улмаар энэ гэр бүлийг сөнөөдөг. Монголчууд найз гэвэл ийм л хүмүүс дээ. Яагаад гэвэл нэгэн шашин нэгэн бурхан байхгүй тул ямар ч ёс суртахуунгүй. Тиймээс ердөө л хурдан адуу царайлаг эхнэр хоёр найзын аминд хүрэх жишээтэй.
30 оны хэлмэгдэлийн үед бас л найзууд найзынхаа царайлаг эхнэрийг авах гээд худлаа түүх зохиож явсан олон жишээ бий. Мэдлэг боловсролтой найзыгаа хүртэл гадаадын тагнуул гэж буудуулаад хөдөөнөөс орж ирсэн найзууд амиа аргалах жишээтэй. Монголчууд өөрсдийгөө л хөнөөдөг. Хэлмэгдэл Монгол найзуудын хоорондын өшөө хонзонгийн том жишээ. Түүхээс харахад түүнээс өмнө найзууд мөн ч их хоорондоо нэг нэгнийгээ алсандаа.
Ерөөсөө яагаад найз хэрэгтэй билээ? Хэнд найз хэрэгтэй вэ?
Хайртай хосууд салах болон гэр бүлийн эхнэр нөхөрүүд салах тийм ч амар асуудал биш. Гэтэл найзууд салах бол өнөө маргаашийн асуудал мэт. Түүнээс гадна салсан найзууд гэнэт гараад ирэх жишээтэй. Гэнэт гараад ирсэн найзтай үргэлжлүүлэн найзлахад бас л асуудал байхгүй. Найз гэдэг ердөө л хоёрхон хүний асуудал тул ээж аав эмээ өвөө хадамууд гээд л өч төчнөөн ар гэрийн хүмүүстэй ямар ч хамаагүй тийм амархан хөнгөхөн холбоос шүү дээ.
Интернэтийн найзууд, чааталдаг найзууд, фэйсбуукийн найзууд гэсэн гэрэл цахилгаан тасрахгүй бол найзлаад байх боломжтой найзлалууд бол нутаг ус болон нэг гал гэж юм л бол нэг гэсэн ойолголтуудтай ямар ч хамаагүй шинэ соёл үүсгэжээ. Мэдээж хэн хэнийхээ царайгаа сайн хараагүй тул хожим уулзаж царайгаа харалцахад фэйсбуукийн зурагнаас шал өөр байна шүү дээ гэдгийг мартаж болохгүй. Фэйсбуук дээрээ бичсэн сонирхдог, дуртай гэдэг ухаантай үг цэцэн мэргэн иш татлалуудаасаа шал өөр хүн байх боломжтой шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй л болов уу.
Өнөөдөр нэгэнт сэхээтэн гэсэн ойлголт устаж сэхээтний төлөөлөл болох хүмүүс ховордсон худлаа хуурамч ургуулсан сахалтай өвгөд хөгшид мухар сүсэгтсэн цаг үед өндөр түвшинд уран бүтээл болон уран зохиолын түвшинд найзлах сэхээтэний найзлал огт байхгүй байх жишээтэй. Тийм ч учраас унших ном устаждээ. Зөвхөн цагаан толгойн үсэг гадарладаг хүмүүст зориулсан үсэглэлийн гэхүүдээ ном нэртэй хувийн ойлгосноо орчуулга гэдэг хувийн жижигхэн төсөөлөлөө роман гэж нэрлэсэн ном нэртэй хувийн болон өврийн дэвтэрүүд л номын дэлгүүрээр дүүрч дээ. Тиймээс номын дэлгүүр биш дэвтэрийн дэлгүүр л гэмээр.
Элит хүмүүс үсэх боломжгүй боловсролгүй хүмүүсээр дүүрсэн багш профессороос авахуулаад сайд дарга нар хүртэл хар маасаас ялгарахгүй энэ нийгэм нэртэй бөөгнөрөл болсон хот нэртэй хожимдсон соёлын төв зах зээл эсвэл банк санхүү гэсэн хоёрхон баруун зүүн гартай. Зах зээл нэрийн дор нэг нэгнийгээ хохироож тонож дээрэмдэнэ. Үүнийгээ хамгаалахын тулд ядуу яваа чин чиний буруу гэнэ. Яг үнэн ядуу явахгүйн тулд хулгай хийх хэрэгтэй. Ингээд хулгайчийн орон болоход уриалан дуудаж буй хүмүүсийн үг доод түвшинд гэдэг харагдаж байгаа биз. Энэ чин л ёстой муугийн ёс биш Монголын ёс тийм үү.
Найзуудаа найзлал яван явсаар юу хийж юу бүтээсэнийг харах боломжтой. Ерөөсөө 90 онд дотуур байрны найзууд төр засгаар тоглох гээд байр орцны найзууд аж үйлдвэрээр тоглож хувьчилсан биш үү. Оюутны найзууд нам болж тоглож буй биш үү. Найз гэж ямар ч их балагтай ойлголт вэ дээ. Биеэ даагаад эрхэмсэг ганцаараа явах боломжгүй юу. Заавал нийлж хавсайдаж холгож хорсох хэрэг байна уу. Хүний олон хүнээ алсаар л. Найзын олон улсаа балалсаар л. Тэр миний найз гэж хэлж буй хүмүүсийг сэжиглэх хэрэгтэй.
Залуусыг харахад найзлал тийм ч доогуур үнэлэх холбоо хэлхээс биш мэт харагддаг. Ихэнх найзлалууд аав ээжийн чадахгүйг орлох мэт. Олигтой хэлж ярихгүй дотно биш аав ээжээс хэзээ ч уулзаад хэрэгтэй хэрэггүй зүйл яриж стрессээ тайлах найзууд илүү дээр байх жишээтэй. Эрчүүд хэзээ ч өгч чадахгүй шударга зангуудыг эмэгтэйчүүд найзлаж хоорондоо солилцох жишээтэй. Найз гэсэн ойлголт шинэ үеийг шаардаж буй бололтой. Шүлэг яруу найрагт гардаг хуучины ойлголтууд хоцрогджээ.
Өнөөдөр залуу эмэгтэйчүүд болон нөхөргүй хүүхнүүд найзлал ихэссэний жишээ бол эрчүүдийн хямралын үр дүн шүү дээ. Их дээд сургуулийн ихэнх профессор хочтой хүмүүс эмэгтэйчүүд байх жишээтэй. Хурал болоход эмэгтэйчүүд. Уулзалт болоход эмэгтэйчүүд. Лекц ороход хүртэл эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүд хайчив? Эрэгтэйчүүд наадам хийж морио уралдуулж бөхөө барилдуулж нум сум харваж явна уу? Эрчүүд мөнгөө энд тэнд нууж гадаад орноор мөнгөө үрж тэнүүчилж явна уу? Гэрээ мартсан Гэсэрүүдийг яана даа.
Одоо тэгэхээр найзууд аа, “Алдагдсан найзуудын эрэлд” гэсэн ном л бичих үлдэждээ.

Үргэлжлэл бий.

Дараагийн сэдэв: Бүлэг 3: Өөрийгөө бүтээх эрх чөлөө.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 2: Нийгмийн эрх чөлөө

Гэр бүлийн эрх чөлөө
Хоёр хосууд салж нийлэхэд амархантай адил бас гэр бүл амархан салж нийлдэг жишээ олон. Нэгэнт тангарга дээр болон Бурханы өмнө андгайлсан ёс суртахуун дээр суурьгүй хурим хийх болон гэрлэж буй гэрлэлтүүд зөвхөн хувийн сонирхолууд тул салах ч гэсэн сонирхолоор л явагдах жишээтэй. Бурхантай орнуудад гэр бүл болоход Бүрханы өмнө андгайлж нэг нэгэндээ бөгж зүүж өгдөг. Тийм оронд салах амаргүй ажилдаа.
Өнөөдөр гэр бүлийн эрх чөлөө ярих ёстой болсон шинэ цаг үед эмээ өвөөгийн үеийн зүйр цэцэн үгнүүд хүчингүй болжээ. Ээж аавын хэлэх амидралын туршлагууд өнөөдөр биелэгдэхгүй яагаад гэвэл хоцрогдсон. Найз нөхдийн зөвлөлгөөнүүд тус болохоосоо ус болно. Цаанаасаа зурсан зураг эсвэл хувь тавилан яриад нэмэргүй. Хэрэгтэй хэрэггүй хүмүүсийн бичсэн дөрвөн мөрт эсвэл яруу найраг шүлэг нэртэй доод түвшиний үгийн цуглуулгууд орчин үеэс хол хоцорчдээ.
21-р зууны гэр бүлийн тухай ойлголт цоо шинэ иргэншилил болон нийгэмшилийг шаардах болжээ. Үүнд Монгол хүн бэлэн биш харагдана. Ягаад гэвэл нэгэнт бүтээсэн орчин үеэ хөгшчүүд устгаж гадаадаас орчин үе авчрах чадваргүй залуусаар дүүрсэн хуучинсаг хоцрогдсон зөвхөн үгээр л тоглодог юу ч хийж бүтээдэггүй хөдөлмөрийн биш олон нийт цаг үеийг эзэлжээ. Өнөөдөр зөвхөн зүйр цэцэн үгс шүлэг яруу найраг хоцрогдсон биш бас улстөрийн нам, төрийн бодлого, боловсролын ном зохиол цаашлаад их дээд сургуулиуд хоцрогдсон.
Ардчилал нэртэй сүүлийн 20 гаруй жилийн улстөрч, төрийн сайд, ерөнхийлөгч, ерөнхий сайдаас авахуулаад доктор профессор нэр хочтогууд цаашлаад төрийн олон медал шагнал гуншин цолнууд болон албан тушаалууд хоцрогдож утга агуулгаа алдаж ямар ч зорилгогүй хэвээрээ. Тэр ч бүү хэл наадам цагаан сар хүртэл Улаанбаатар хотод тохирохгүй хэтэрхий бүдүүлэг цаг үеэс мултарч үлдсэн инээдэмт хошин жүжиг шийнүүд болжээ.
Профессор цолтой хүмүүс Нарантуулын захын найманчингаас ямар ч ялгаагүй хомсхон сурч мэдсэн зүйлтэй гэхүүдээ. Яагаад ялгаагүй вэ гэхээр профессор гээд буй хүн ихэнхдээ л худлаа мэдлэг буруу боловсролоор цол хэргэмтэй болчихсон. Тэд яруу найраг хоосон шүлэг хоцрогдсон үлгэр домгоо мэдлэг боловсролтой андуурах жишээтэй. Нарантуулын захын наймаачин мөнгө төлөөд доктор болох гэвэл маш амархан байх боломжтой.
Гэр бүлийн эрх чөлөө ярина гэдэг эхнэрийн эрх чөлөө, нөхөрийн эрх чөлөө болон хүүхэдүүдийн эрх чөлөө ярина шүү дээ. Эхнэр мэдлэг боловсролтой болж иргэнших хир эрх чөлөөтэй вэ гэсэн асуулт гарч ирнэ. Нөхөр хир эрх чөлөөтэй болон гэр бүлдээ хир нэр хүндтэй хэлэх үг харуулах боловсрол ёс суртахуунтай вэ гэсэн асуултууд тавигдах жишээтэй. Хүүхэд хичээл номондоо шамдан суралцаж сурган хүмүүжил сахилга бат дэг журам гээд хүн ёсны төлөв чанаруудыг эзэмших эрх чөлөө хир вэ гээд л цаашлаад ээж ааваасаа хамааралгүй мэргэжил сонгох болон хэнтэй нийлж амидрахыгаа сонгох эрх чөоөөтэй юу гээд олон зүйлийг асуух боломжтой гэхүүдээ.
Гэр бүл гэхээсээ ам бүл гэж ярих бол хүүхэдтэй хосуудад илүү тохирох болов уу. Гэр бүл хэд вэ гэж асуухаасаа илүү ам бүл хэд вэ гэж асуудаг. Социализмын үед анх удаа үүссэн гэр бүл гэсэн ойлголт олон улсын “фамили” гэх ухагдахууныг орчуулсан байдаг. Мэдээж анх удаагаа гэр бүл гэсэн ойлголттой танилцсан Монгол хүний гайхшрал их л төөрөгдөл эндүүрэл авчирсан. Бөөнөөрөө эсгий гэрт ханаран унтдаг Монгол хүн гэнэт орон сууц байранд орж унтлагын өрөө, зочидын өрөө, хоол хийх тусдаа өрөө гээд л цаашлаад ариун цэврийн өрөө, халуун усанд орох боломж гээд л 70 хүрэхгүй жилийн өмнө ирсэн социалист амидрал Монгол хүнд өнөөдөр утга агуулгаа алджээ.
“Фамилигийн нэр” гэсэн гадаад ойлголт бол гэр бүлийн нэр буюу гэр бүл ямар нэрээр нийтэд танигддаг вэ гэсэн ойлголт. Нэгэнт Монгол хүн гэр бүлийн зохион байгуулалтанд социализмын үед л орсон тул эхний үед гэр бүлийн нэрийг эцэгийн нэрээр овоглож эхэлсэн. Эндээс л овог чин хэн бэ гэхээр эцгийнхээ нэрийг хэлдэг болсон. Мэдээж эцэггүй хүүхдүүд ээжийнхээ нэрээр буюу эхийнхээ нэрээр овоглож эхэлсэн. Ингэж гэр бүл гэсэн цоо шинэ ойдголт Монгол хүний нэр төрийг дээгүүр тавьж эрх чөлөө авчирсан хэдий ч ардчилалын үед гэр бүлийн нэр устаж овогийн нэртэй Монгол хүн үүссэн. Хамаатан садан эсвэл нутгаараа нийлэн овог болцгоож эртний хоцрогдсон хуучны амидралын хэв маяг овог нэрийн дор буцаж ирсэндээ. Сүүлдээ нэг эхийн хүүхдүүд хүртэл өөр овогтой болох жишээтэй хошин шог үйл явдалууд нийт нийгмийг бүрхсэн. Тиймээс эхийн овог ч хүчингүй болждээ. Өнөөдөр нийгэм биш, үндэстэн биш ердөө л овогуудын цугларал болжээ. Индиан овогтой адил овгууд үүсэж овгийн ахлагчтай хүртэл болцгоожээ. Ингэж орчин үе өөрөөр хэлбэл ирээдүй устсан.
Өнөөдөр гэр бүлд учирч буй ялангуяа залуу гэр бүлүүдэд дарамттай хоцрогдсон уламжлалт ёс нэртэй доромжлол болон хаа ч байхгүй бүдүүлэг хэв маягууд залуус өөрийгөө аварч тасарч хувийн эрх чөлөөгөө эдлэх эрх чөлөөг шаарддаг. Шорон мэт зан заншил мухар сүсэг болон ёс уламжлалууд гэр бүл цэвэр оршин тогтнох боломжгүй болгожээ.
Гэр бүл эрх чөлөөтэй болж чадвал хувийн эрх чөлөөгөө гэр бүл дотор илүү хэрэгжүүлэх боломжтой. Гэтэл өнөөдөр гэр бүлийн гадна болон доторх эрх чөлөө ямар билээ.
Цэвэр хайр дээр тогтсон хосуудын хамтран нэг нэгийгээ хайрлах тэр түүх домог 300 гаруй жилийн түүхтэй гэж яридаг ба Монголчууд энэ хайр дээр тулгуурлан хосууд болсон түүхийн боломж ердөө л социализмын үед орж ирсэн Орос болон Зүүн Европын соёлуудаас эх үндэстэй байдаг. “Би чамд хайртай” гэж хэлсэн цаг үе ердөө л 50-аад оноос гадны соёл орж ирэхэд эхэлсэн. Үүнээс өмнө “Би” гэсэн ойлголт нүүдэлчин ард түмэнд байсангүй. Манайхан танайхан гэсэн эсгий гэрт олноороо оршихуйн үндэс хийж өглөөнөөс орой хүртэл нартай уралдан мал маллах аж ахуй тийм ч эрх чөлөөт биш түүхтэй. Эцсийн эцэст хайр дурлал гэдэг нийгмийн үнэт зүйл гэдгийг хүмүүс ойлгосонгүй.
Хамгийн анхны гэр бүлийн эрх чөлөө Улаанбаатарт баригдсан Хуримын ордоноос эхлэлтэй. Хуримын ордны ойлголт Орос болон Европын Христийн шашинтай орноос орж ирсэн. Хосуудын бөгж Бурханы өмнө тангараглаж буй гинжин хэлхээс шүү дээ. Нэгэнт Бурханы өмнө тангарагласан тул салж сарнихад ёс суртахууны маш том хүндрэл учирдаг. Гэтэл Бурханы өмнө тангараглана гэсэн ойлголтгүй Монгол гэр бүлүүд салж сарнихад ямар ч асуудалгүй байдаг.
Хуримын ордон анх байгуулагдахдаа нийгэм өөрөөр хэлбэл улс орон хөгжиж дэвшихэд гэр бүл түүний цаана олон үр хүүхэд хэрэгтэй гэсэн зорилготой. Үүүнээс шалтгаалан социализмын үед олон хүүхэдтэй гэр бүлүүд салахад нийгмийн өмнөх хариуцлагын асуудал яригдаж салж сарниж дайжин одох эр нөхөрт эцэг хүний хариуцлага ноогддог байсан.
Өнөөдөр гэр бүлийн эрх чөлөө ярих цаг үеийн шалтгаантай. Яагаад гэвэл гэр бүл болж буй нийгмийн ойлголт тодорхой биш хэвээр. Нэгэнт социализм байхгүй болсон тул Хуримын ордоны анхны зорилго хүчингүй болсон. Тэгэхээр өнөөдөр Монгол хүмүүс хурим хийх эсвэл салах бол юунаас ч шалтгаалахгүй юунд ч хамаагүй юуны ч өмнө буруутай биш. Хэнд ч гэмшиж уучлалт гуйх тийм бурханлаг ёс суртахууны хэм хэмжээ бас байхгүй шүү дээ. Ердөө л нийгэмшсэн болон иргэншиж чадсан арай гайгүй ээж аавтай байсан эхнэр нөхрүүд салж сарнихдаа ёс суртахууныг эрхэмлэж гэмшиж үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай хэвээр үлддэг.
Сүүлийн 20 гаруй жилийн дотор гэр бүлийн дотоод цөмд ан цав гарч өөрчлөлт явагдаж нэрлэх нэрлэгээгүй болж сүүлдээ гэр бүлийн хүчирхийлэл эсвэл феминизм гэх шиг ямар ч тохироогүй ойлгоогүй нэр нэрлэгээнүүд гарч ирсэн байх жишээтэй. Эхлээд Герман дараагаар Орос оронд 20-р зууны эхээр үүссэн феминизмийн тухай ойлголт бол ажил хөдөлмөр мэргэжил боловсролтой эр нөхрүүдийн эсрэг эмэгтэйчүүд арчаагүй байдлаасаа гарах гэсэн тэмцэл дээр суурилсан. Эмэгтэйчүдийг эрчүүдтэй адилхан эрх чөлөөтэй болгохын тулд хамгийн түрүүнд хүүхдийн цэцэрлэгийг “Kindergarten” нэртэйгээр байгуулжээ. Энэ Герман үг Англи хэлтэй орнуудад орчуулагдахгүй хэрэглэгддэг.
Монгол хүмүүсийн феминизмийн тухай ойлголт буруу явагдаж буйгийн шалтгаан гэвэл Европт гэрийн эзэгтэй нар дэндүү дээгүүр түвшиний эр нөхөрүүдийн эсрэг тэмцэж арчаагүй байдлаасаа салж адилхан эрх чөлөөтэй болсон бол Монгол эмэгтэйчүүд өөрөөсөө доод түвшиний эр нөхрийнхөө эсрэг зөрчилдөж нөхрийгөө арчаагүй байдлаас гаргах гэж цөхрөнгөө бардаг. Ихэнхдээ энэ тэмцэл бүтэлгүйтдэг. Яагаад гэвэл эрчүүд хулчгар заль мэхтэй үнэнч шударга биш тул эмэгтэйчүүд нэг бол хурдан салж эсвэл яаж ийгээд нөхрийгөө хажуудаа авч явах асуудал гардаг. Энэ хачин сонин байдалд орсоныгоо Монгол эмэгтэйчүүд феминизм гэж нэрлэдэг.
Эмэгтэйчүүд хэт давамгайлсан нийгмийн энэ онцгой байдал дотор эрэгтэйчүүд арчаагүй хэвээр аар саар зүйлээр л хөөцөлдөж өдөр өнгөрөөх жишээтэй. Тэдний ганц хийж чадах зүйл бол машин барих эсвэл уулзалттай хуралтай байна гэж юу ч хийхгүй цаг нөгцөөх жишээтэй. Эрэгтэйчүүдэд хүсэл эрмэлзэл чин зориг дутагддаг. Ийм арчаагүй амидралын хэв маягуудаа ойлгохгүй өөрөө шийдэж өөрөө асуудлаа ялан дийлэхээс зугатааж далай лам руу эсвэл мухар сүсэгтэй үздэг хардаг гэх хүмүүс рүү хуйларч буй арчаагүй байдлууд Монголын дүр зураг болжээ. Ийм үед хичнээн эр хүнийг магтаж дуу дуулж шүлэг зохиогоод буй цаашлаад гоёж гоодож энэ тэр үнэтэй хөөрөг жийп машин авч өгөөд байдлыг улам л муутгана.
Өнөөдөр ямар ч эр нөхөрийг өөр хэнээр ч орлуулах боломжтой болсон бишүү. Нэгэнт бүгдээрээ ялгарах ялгаагүй тул ганц бие эмэгтэйчүүд ганцаараа амидрахаар шийддэг байх жишээтэй. Эндээс л эмэгтэйчүүд гэр бүл толгойлох шаардлага гарсан.
Сэхээтэн үүсэх боломжгүй тул эрэгтэйчүүд яг адилхан. Эрэгтэйчүүдийн мэдлэг боловсрол устсан. Дуртай хоол эсвэл өмссөн хувцас цаашлаад хобби нэртэй залхуурал авчирсан мөрийтэй тоглоом болон анд явах л давамгайлжээ. Монгол гэр бүлийн хямрал бол Монгол эрчүүдийн хямралаас үүдэлтэй. Хаа ч байхгүй тэр үлгэгр жишээ эрчүүдийг зохиолын дуундаа л хий хоосон дуулж гунихрах жишээтэй. Аавын тухай дуунууд ч цаг үеэс хоцорчээ.
Боловсролын түвшин улс орон даяар доод хэмжээнд очсон тул өнөөгийн эрчүүд дотор элит болохоор өндөр түвшинд яриж хүний мэдэхгүйг сурч мэдлэг боловсролоор ханасан хүмүүс байхгүй бүгд мэдлэгийн хомсдолтой. Зөвхөн албан тушаал болон авсан шагнал медалуудаараа л ялгарах төдий эр хүмүүсийн орон болждээ. Эр нөхрүүд “everybody” буюу хэн хэнээс ялгаагүй болцгоож “somebody” буюу хэн нэгэн болж чадсангүй. Цаашид сайжрах төлөв харагдахгүй л байна. Хэнийг хэнээр ч солих тийм адилхан бага хэмжээний сурч мэдсэн зүйлтэй тул даргаасаа албан хаагч ялгарахгүй бас сайдаас оюутан залуус ялгаагүй байх бүрэн боломжтой.
Өнөөдөр төвөгтэй болсон ажил хөдөлмөр устсан бүх зүйл найр наадам покер чононд явж ан хийж баясаж энд тэнд хөрөнгө мөнгө нууж дарцгааж түүний хажуугаар хий дэмий залуу насаа улстөрөөр хөөцөлдөж өнгөрөөдөг эрчүүд гэр бүлийг яагаад ч авч явж чадахгүй.
Эрчүүдийн хямралд орсон энэ цаг үе гэр бүлийн эрх чөлөө ярих байтугай гэр бүлийн хомсдол үүсжээ. Хэдийгээр бие хаа том булчин шөрмөс зангирсан хэдий ч мэдлэг боловсролын хомсдолтой ухааны хөгжил явагдах боломжгүй болсон эрчүүд яаж айлын хүндэт эр нөхөр хүүхдүүдийн эрхэм эцэг болж чадах вэ дээ. Үнэт зүйл устаж хошин шог ичмээр заль мэхүүд давамгайлсан шашингүй ламаар дүүрсэн зөвхөн Монголд явагддаг ийм нөхцөл байдалд жинхэнэ гэр бүл ярих шаардлага байхгүй мэт. Яагаад гэвэл орчин үед өөрөөр хэлбэл 21-р зуунд тохирсон сурган хүмүүжил болон боловсролын үйл ажиллагаа бүрэлдэж чадаагүй. Түүнийг хажуугаар хүүхэд сургах зорилготой сурах бичиг устсан.
Ухамсартай ажил хөдөлмөр үүсэн бий болох төр улс болон засаг төрийн ямар ч бодлого байхгүй харагдана. Хүний нөөц гэсэн нэрийн дор үүдэнд суух охид хайсан боссоос авахуулаад дарга нэртэй боловсролгүй эрчүүд нийт улс орныг хөгжиж дэвжих боломжгүй болгосоор л. Чухал шийдвэр гаргаж ирээдүйн Монголыг төлөвлөх чадвартай эрэгтэй хүмүүс байхгүй.
Америкийн Харвардийн дипломуудаас авахуулаад чамин гоё дипломуудтай залуус хаа сайгүй л гайхуулагдана. Гэтэл жинхэнэ сурч мэдэж ирсэн өндөр боловсролтой эрэгтэйчүүд даан ч алга даа. Худлаа яваад худлаа сураад худлаа буцаж ирцгээждээ. Америкийн Харвардад суралцаж Англи хэлтэй болсон гэх хүмүүсээс ядаж нэг роман Англи хэл дээр уншсан уу гэж асуухад ганц ч үг хэлж хариулахгүй эргэж хараад л хатируулан зугатаах жишээтэй. Зүгээрээ одоо уншаад нөхөж авч болно шүү дээ гэж хэлээд ч сонсохоосоо өнгөрсөн харагддаг. Хаа сайгүй л дуртай газар луугаа давхин оддог хээр моринууд.
Гэр бүл эрчүүдийн хямралд орсон энэ байдал түүхэн шалтгаантай. Ердөө социализмын үед эрэгтэй хүн буюу гэрийн толгойлогч гэсэн ойлголт гарч ирсэн. Түүнээс өмнө гэр бүл гэсэн ойлголт байхгүй хуримын ордоны талаар төсөөлөл ч байхгүй байсан шүү дээ. Монгол хүмүүст нийгмийн өмнө хариуцлагатай эрэгтэй хүн өөрөөр хэлбэл эцэг хүний ойлголт байсангүй. Сүй тавих богтлох гэх мэт гэр бүлийн биш овгийн болон нутаг усны шинжтэй залуу хүмүүсийг нэг гэрт оруулдаг зан заншил 20-р зуунд хямралд орсон.
Эрт дээр үед нутаг бэлчээрээс шалтгаалан хүүхдүүдээ эрт сүй тавиж суулгадаг байсан ба харц ард нэр хочтой мал хариулж малчин хэв маягтай хүмүүс хоорондоо дэр нийлүүлж хэн хэндээ ханиуд болцгоосон тэр үе өнөөөдөр дүр төрхөө өөрчилсөн болов ч зарим хүмүүсийн дунд хэвээр үлджээ.
Хүн хэрэггүй мөнгө хэрэгтэй гэх социализмын дараах амидралын хэв маяг оюуны доод түвшинд Монгол хүнийг оруулжээ. Эрхэм биш эрчүүд зурагтаар л өөрсдийгөө хоосон магтахаас өөрөөр харуулах зүйлгүй болждээ. Олны өмнө уйлдаг эрчүүдийг харахад үнэхээр л гэр бүлүүд эр хүний хямралд орждээ.
Социализм гэж тусдаа нэг зүйл байгаагүй шүү дээ. Монгол хүмүүсийн хамтын амидралын хэв маягийг л социализм гэж нэрлэдэг байсан. Тэгэхээр социализмын онцлог бол мэргэжилтэй Монгол хүмүүсийн эв хамт амидрал байсан. Дэлхийн мэдлэг боловсролоос хэдэн зуун жил хоцрогдсон Монгол хүн шинэ амидралтай золгож гэр бүл гэж олйголттой анх танилцаж хуучин зан заншилт амидралаас салсан. Социализмын үед гэрийн нөхөр ч бас эхнэр ч яг адилхан инженэр, эмч, багш гээд мэргэжилтэй болцгоосон.
Нөхөр болон эхнэр гэсэн шинэ ойлголттой зэрэгцэн хүүхэд гэсэн шинэ ойлголт бас л Монгол хүнд хүндрэл авчирсан. Морь унадаг эсвэл мал малладаг хүүхэд гэнэт сургуульд сурч боловсролтой болж аав ээжийн туршлага үзсэн харсан хүчингүй болж эхэлсэнээр хүүхэд нийгмийн бие даасан гишүүн болсон. Социализмын үед яг аав ээжтэйгээ адил өглөө эртлэн босож гэрээс уралдан гарч сургууль руу гаа явдаг бие даасан хүүхдийн ойлголт цоо шинэ байлаа. Энэ л сүрхий хүүхдүүд сүүлд насанд хүрсэн хойноо ардчилалыг булингартаж мэдлэг чадвараар дутагдахад аварсандаа.
Хүүхэд гэдэг ойлголт шинээр үүссэн социализмын үед эхнэр, нөхөр, хүүхэд гурав гурвуулаа эрх чөлөөтэй болж чадсан. Яагаад гэвэл хүүхдийг нийгэмд зориулж хүмүүжүүлсэн болохоос биш зөвхөн гэрийнхэндээ зориулж өөрөөр хэлбэл өнөөдөр шиг ээж аавууд өөрсдөдөө зориулж өсгөж хүмүүжүүлээгүй. Хүүхэд өнөөдөр хувийн өмч мэт л болждээ. Ингээд аавынхаа үгээр амидрах хөвгүүд ихсэж ээжийнхээ хэлсэнээр аж төрөх охидууд хаагдмал боогдмол хачин сонин хэв маяг шинээр үүсжээ. Аз болж сэтгэлтэй аавын хөвгүүд гайгүй сэтгэлтэй мөн ёс суртахуунтай ээжийн охидууд л гэр бүлийн тухай баримжаатай байх жишээтэй. Мөнгөний гэр бүлүүд харин хүүхдүүдээ хүн болгох биш хүн биш болгоцгоох жишээтэй.
Социализмын үед анх удаагаа зөвхөн өөрийн эхнэртэй эсвэл эр нөхөртэйгээ амидрах тэр ойлголт эхний үед хэцүү л байсан. Хөдөөнөөс ирсэн ээж аавыгаа хамт амидруулах шаардлага анхнаасаа Монголчуудад цэвэр гэр бүл гэсэн ойлголтыг авчирч чадаагүй тул ам бүл гэсэн ойлголт дээр тогтсон болов уу. Эрт дээр үед бол хүүгийнхээ эхнэрийг өөр хүний хүүхэд төрүүлэхгүй гэж хамт амидарч сахидаг байсан. Харин охиныхоо нөхрийг гадуур хамаагүй тэнүүлэхгүй гэж ээжүүд бас хамт амидардаг байсан тул хадам гэсэн ойлголт анхнаасаа сайн нэр авчирсангүй бололтой.
Өнөөдөр гадаад орнуудад гэр бүл болохоос олон хүн татгалзаж ганцаараа амидардаг кино филмүүд олон гардаг. Яагаад гэвэл тэд тэр их том үүрэг хариуцлагаас татгалзаж Бурханы нэрийн өмнөөс тангараг тавихаасаа айж эмээдэг. Хэрвээ гэр бүл боллоо гэхэд салах гэдэг маш том ёс суртахууны асуудал гарч ирдэг тул анхнаасаа хуримаа хийхдээ олон зүйлийг тохиролцдог.
Социализмын үед “Хань” нэртэй кино филм гарч Монгол хүмүүст залуу хүмүүс гэж хэн бэ гэсэн орчин үеийн ойлголтыг харуулсан байдаг. Хөдөөнөөс ирсэн аавынхаа зан заншил уламжлалт ёстой залуу гэр бүл зөрчилдөж хоорондоо салахад хүрдэг. Энэ хоёр хосуудын найз фото зурагчин эмэгтэй бол бүр ч орчин үеийн амидралын хэв маягтай. Тэр найз эмэгтэй ганцаараа амидардаг бас хувийн машинтай байх жишээтэй. Өнөөдөр залуу нас гэсэн ойлголт устсан харагддаг. Хөгшчүүдээс илүү залуу хүмүүс хуучинсаг болж мухар сүсэгт амархан дурладаг болжээ. Яагаад гэвэл ном уншихгүй толгойгоо хөгжүүлэхгүй худлаа сурч худлаа ярисаар нийт залуу үе боловсролын хямралд автагдсан тул залуу гэр бүлүүдийн ирээдүй үүл манантай л харагдана. Зөвхөн секс хийх гэр бүлийн баталгаа биш бас сексээр далимдуулан гэр бүл болох ч цаашид явцгүй. Хайр гэдэг үнэт зүйлийг мартаж болохгүй.

Үргэлжлэл бий.

Дараагийн сэдэв: Найзуудын эрх чөлөө.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 2: Нийгмийн эрх чөлөө

Хоёр хосуудын эрх чөлөө.
Хүнтэй нийлж хосууд болох цаашлаад гэр бүлийн батлагаа авах эсвэл хэзээ нэг өдөр салж хамтын харьцаагаа таслаж батлуулсан бол түүнийгээ цуцлуулах энэ бүгд хүний эрхүүд. Хүнтэй суух эрх чөлөө байхад бас салах эрх чөлөө бий. Хэн ч хэний ч өмч биш. Хэн ч хэнтэй ч заавал үхэн үхтэлээ хамт байх албагүй. Хэн ч хэний ч шаардлага шахалтаар хүнтэй суух эсвэл хүнээс салах шалтгаан байхгүй. Энэ бүгд тухайн хүний л өөрийн эрх чөлөө болохоос биш баригдсан хүлэгдсэн өрөвдсөн гомдсон гээд салж чадахгүй эсвэл заавал хамт байх шиг эрх чөлөөгүй байдал баймааргүй.
Тухайн хүн ганцаараа байхаас татгалзаж хүнтэй нийлж хос болох гэсэн шийдэл бол хосоороо хослох гэсний л хүсэл болов уу. Эрх чөлөөний онцлог бол хэн ч уриднаас мэдэхгүй өөрөөр хэлбэл мэдэх ч боломжгүй тохиолдолд дээр явагдана. Бүгдийг уриднаас мэддэг гэвэл өөрөөр хэлбэл бүх зүйл цаанаасаа гэвэл энд эрх чөлөө ярих хэрэггүй. Эрх чөлөө тохиолдол шаарддаг.
Мэдээж аав ээжийн эсвэл эмээ өвөөгийн нөлөөгөөр цаашлаад ламын эсвэл мухар сүсэгтэнүүдийн үгээр болон дарамт шахалтаар нийлсэн бол хосууд гэхээс илүү холбогдсонууд л гэх болов уу. 21-р зууны онцлог бол өөрөө шийдэх эрх чөлөөт цаг үе шүү дээ. Заавал ч хүнтэй хамт амидарч хосууд болох бас албагүй. Хөдөө газар хамт амидрах хүн хэрэгтэй. Байгалийн хүчирхийлэлд автагдсан амидралыг хамтдаа давахаас өөр замгүй. Ийм газар ганц бие хүн ёстой л ганцаардана. Хот газар болон нийгэм хөгжсөн газар заавал хосууд болох албагүй. Ганцаараа амидраад явахад ямар ч саад хүндрэл байхгүй.
Хайр дурлал дээр тогтож түүн дээрээ тулгуурлан хосууд болох тэр онцгой үйл явдал өөрийн гэсэн бас онцгой дүр төрхтэй. Хосууд болж бусдаас тусгаарлаж энэ л хүнтэй хамт байна гэсэн сонголт юунаас шалтгаалсан бэ? Хэн хэнийгээ хэрхэн юунаас болж тэгээд сонгосон бэ? Сонгох нэг хэрэг одоо цаашид хамт байж чадах уу? Эсвэл түр хугацааны сонирхол уу? Хайр гэдэг гэрээ биш. Би чамд хайртай гэж хэлээд л тайвшрах биш. Харин жинхэнэ хөдөлмөр бүтээл одоо л эхлэх жишээтэй.
Социализмын үед анх үүссэн нийгэм гэсэн ойлголт хайр дурлалын тухай анх удаагаа яриж эхэлсэн. Өөрөөр хэлбэл нийлж хосууд болохын өмнө өөрөөр хэлбэл хамтдаа амидрахын өмнө завал хайртай болсон байх шаардлагатай гэсэн. Нэгэнт хайр дээр суурилан нийлцгээсэн тул хайр байхгүй боллоо гэхэд одоо тэгвэл салах чөлөөтэй гэсэн ойлголт ч тэр л үеэс эхлэлтэй. Англи хэл дээр “I love you” Орос хэлээр “Я тебя люблю” гэсэн голдуу романаас гаралтай романтик ойлголтууд Монгол хэл дээр орчуулагдаж нийгэм журамт амидрал эхэлсэн социализмын үе Монгол хүмүүсийн ертөнцийг харах тэр харцанд асар том өөрчлөлт авчирсан.
Би чамд хайртай гэж хэлсэн хүн маргааш ч бас дараа жил ч хайртай л гэсэн зөвхөн үг биш амлалт. Түүнийг сонсон нөгөө хүн одоо тэгээд итгэх л асуудал гарна. Итгэл алдарвал хайр алдарна. Хайртай гэж буй хүн осолд ороод хачин эвгүй царайтай эсвэл гэмтэж тахир дутуу боллоо гэхэд бас хайртай хэвээрээ гэсэн ойлголт тул арчилж туслаж хамтдаа байна л гэсэн амлалт шүү дээ. Тиймээс хайр гэдэг хариуцлага үүрэг даалгавар гээд олон зүйлийг ярих хэрэг гарна. Эндээс л шалтгаалан хайр дурлалыг их романтик ойлгож эсвэл дэндүү их мэдрэмж дээр тайлбарлах боломжгүй. Түүнээс гадна сэтгэл гэсэн том ойлголт яригдах тул улам төвөгтэй болгодог. Хосууд зөвхөн бид хоёр тэгээд бусад бүх хүн хамаагүй гэсэн зарчим өөрөө хүндрэл авчирч тусгаарладаг. Ингээд хосууд болох гэдэг тийм ч амархан зүйл биш гэдэг харагддаг. Гэхдээ гэр бүл болж хүүхэдтэй болсон цагт хэрэг өөрөөр эргэнэ гэдгийг мартаж болохгүй.
Хосуудын хайр дурлал гэдэг зөвхөн баяр хөөр авчрахгүй бас зовлон бухимдал авчирна. Зовохгүй гэвэл хайр бүтэхгүй. Хосууд болсоноор хоёр хүн гэхээс бараг л нэг л хүн болсон мэт олон зүйл нийлж нэгдэх ажил гарна. Адилхан сайн муу болон сайхан муухайтай болж эхлэх бол бараг л үндсэн нөхцөл мэт. Зөрөлдөж хэрэлдэх бол эрүүл хосуудын шинж төрх болохоос муу зүйл биш. Дүмбийтэл суугаад юу ч хэлэхгүй юм нуугаад гөлийгөөд байвал байвал яалтай ч билээ. Нэг л гажиг орж гэхээс өөр аргагүй.
Хосууд хэдийгээр хамтран байх гэсэн итгэл зүтгэл тул салахын эсрэг үйл хэрэг гэхүү дээ. Мэдээж салах гэвэл тэмцэл ялагдсан гэж ойлгож болохгүй. Сална гэдэг хоёулаа биш ганцаараа байх гэсэн шийдэл шүү дээ. Өөр хүн лүү явах гэж буй бол шал өөр асуудал. Энэ тухай дараагийн гэр бүлийн сэдэвт ярилцана.
Хосууд салах гэдэг хайраас салах биш бараг л хайрыг аврах гэсэн оролдлого гэмээр. Яагаад гэвэл хайр суларч хажууд байх хугацаа багасаад ирсэн учраас шүү дээ. Салах эрх чөлөөний тухай ойлголт хэн нэгэнд ялагдах эсвэл хаягдах гэсэн хуучны ойлголт биш болжээ. Салж чадна гэдэг бас л сэтгэлийн тэнхээтэй үйл явдал. Ганцаараа байх гэдэг заавал ганцаардах биш. Хосууд салж буйгийн шалтгаан ихэнхдээ л заавал хурим хийж цааш амидрах хэрэггүй гэсэн шийдэл бөгөөд үүний шалтгаан бол хайр дурлалыг арай л өөрөөр төсөөлсөн тул сэтгэл хүрэхгүй хойно салах л хэрэг гарч буй. Ингээд цаашид хамт байх сонирхолгүй болох жишээтэй. Тиймээс хосууд хайрын тухай ойролцоо төсөөлөлтэй байх хэрэгтэй.
Хэдийгээр өнөөдөр интернэт гэх мэт бусад хүнтэй танилцах боломжууд ихэссэн хэдий ч яг зөв хүнийг олох гэдэг тйим ч амар биш гэж судлаачид дүгнэдэг. Яагаад гэвэл хот газар буюу нийгэм үүссэн газар сонголт ихтэй. Сонголт их байдал асуудалыг улам хүндрүүлнэ. Гэтэл сонголт цөөн бол сонгох бас амархан. Гэхдээ л салах нийлэх үед өөрийн нэр төрөө хамгаалж үлдэх болон өөрийнхөө үнэ цэнийг алдахгүй байх үнэлэмж мэдрэмжээ ч бас алдахгүй байх чухал.
Хайр дурлал гэж чухам юу вэ түүнийг хэрхэн эзэмшиж хэрэгжүүлэх тухай олон ном зохиолууд бий хэдий ч яг хүн өнөөдөр түүний тухай ямар ойлголттой явна вэ? Хайр дурлалт хосууд заавал гэр бүл болж хурим хийх тийм шаардлага юундаа бий вэ? Эрт дээр үед үнэхээр л хамтран амидрах зайлшгүй шаардлагатай байсан. Хөдөө хээр талд хэн хэндээ хань болж харанхуй шөнийн тэнгэрт хувь заяндаа хашигдан явахаас өөр тавилангүй. Өнөөдөр шиг эрх чөлөө гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ерөөсөө философийн гаралтай эрх чөлөө гэсэн ойлголт 300 хүрэхгүй жилийн түүхтэй. Монгол хүн үүнтэй танилцаад 70 хүрэхгүй жил болж байна.
Хот газар байшинд амидарч мэргэжил сурч бие даасан амидралтай цаг агаараас шалтгаалахгүй хувь заяагаа өөрөө бүтээсэн социализмын үед Монгол хүн анх удаагаа нийгэм гэж зүйлтэй золгосон. Нийгэм цаашаа хайр дурлалын эрх чөлөөнд боломж өгсөн. Хэн ч хэнийг ч хулгайлах булаах эсвэл богтлох асуудал зогссон. Гэтэл тэр цаг үе өнгөрсөн мэт боловч түүнийг буцааж хэрэглэх гэсэн хүмүүс олон л бололтой. Өнөөдөр энэ эрх чөлөөтэй болсоныгоо хэрхэн унагаж бутаргаж буйг харахад бас л хачирхалтай.
Хайрт хосууд болох эрх чөлөө байхад салаад явах эрх чөлөө бий гэсэн ойлголт өөрөө нилээд төвөгтэй асуудал. Салах тухай ойлголт бас л 300 хүрэхгүй жилийн түүхтэй. Яагаад гэвэл түүнээс өмнө сүй тавиж хөрөнгө мөнгө газар нутаг барицаалж нийлцгээсэн тул салах ямар ч шаардлага байхгүй. Тиймээс ихэнхдээ хосууд ээж аав болон эмээ өвөөгийн засан хүнтэй л нийлдэг байсан.
Өнөөдөр нэгэнт хөгжил явагдаж дэлхий даяарчлагдаж техник технолог интернэт гар утас гээд маш их эрх чөлөө авчирсан үүнийгээ дагаад мэдлэг боловсрол өөр түвшинд очсон цаг үед ээж аавууд болон эмээ өвөө нар залуу үед зааж сургах асуудалтай болжээ. Эмээ өвөөгийн хэрэггүй зөвлөлгөө утгагүй л болждээ. Өөрсдөө учраа олоогүй ээж аавын тус болохгүй илүү үгнүүд асуудлыг бүр ч хүндрүүлнэ.
Олон ээж аавууд өөрсдийн хөдөө газрын зан заншилаараа хот газар залуусыг заавал бушуухан эхнэртэй эсвэл нөхөртэй болох гэсэн хувийн хэрэгцээ шаардлагууд шийдэл сонголт хийхэд муугаар нөлөөлсөөр. Олон залуус өөрсдөө санаачлагыг гартаа авч найзуудаар дамжуулж хүнтэй танилцах эсвэл интернэтээр хайж олж хайр дурлалаа бүтээн босгох гээд боломж бололцоонууд хил хязгааргүй мэт. Заавал Монгол гэхгүй гадаад иргэдтэй ч хосууд болдог жишээнүүд анх Зүүн Европт болон Оросо оронд сурцгаасан оюутнуудаас л эхлэлтэй.
Социализм нуран унахад нийгэм нуран унасан тул орчин үеийн амидралын хэв маяг устаж эртний балар бичиг үсэггүй үеийн хачин сонин зан заншил уламжлалт ёснууд үйлчилж эрх чөлөөт хайр дурлал бараг л устах шахаж хосууд өөрсдөө нэг нэгнийгээ сонгох биш ээжүүд цаашлаад эмээ нар нөлөөлж бараг л сонголт хийж тэдний заасан хөвгүүнтэй эсвэл охинтой нийлдэг хэв маяг тархжээ. Ламаас асууж эр нөхөр эсвэл эхнэр хүүхэн сонгодог хуучны хоцрогдсон бүдүүлэг зарчим үйлчлээд нэгэнт тогтсон тоглоомын дүрэм болжээ. Социализмын соёлт амидралын ул мөр устжээ. Тэр үед хосууд өөрөө өөрсдийгөө л сонгох чөлөөтэй байсан ба хэрвээ саллаа гэхэд харин ч ёс суртахууныг баридаг байсан тул тийм амархан ч салдаггүй байх жишээтэй. Ерөөсөө өнөөдөр ёс суртахуун унасан явдал хайрыг үнэлэх үнэлгээ бас устсан мэт. Тиймээс ч хосууд болох гэдэг бараг л сексийн л харьцаа гэж ойлгогдох наад захын ойлголт болжээ.
Хосууд хайр дурлал дээр тогтож хэн ч хэнтэй ч хамтран байх гэсэн тэр боломж бололцоо тийм ч эрх чөлөөтэй биш байгаагийн шалтгаан түрүүн хэлсэн ламаас асуух мухар сүсэгтэй ээж болон эмээ нарын гэмт үйлдэлүүдийн гай байдаг. Мэдээж бусад хүнээр сонголт хийлгэж танилцаж эсвэл бусдын шахалт шаардлагаар дуртай ч дургүй ч хосууд болцгоох амар мэт боловч цаашид хэн хэндээ итгэлтэй амидрал болох боломжгүй тул их л хол хөндий хүйтэн харьцаатай ихэнхдээ л жүжиглэсэн хиймэл хосууд л болох шүү дээ.
Мэдлэг мэрэгжил дутагдсаж хомсдсон өнөөгийн энэ Монгол хэв маяг 21-р зуунд ирж чадахгүй мунгинсаар. Энэ бүгдийг ашиглаж мухар сүсэг дэлгэрүүлдэг хүмүүс ч их болждээ. Өөрсдөө юу мэдэж бас ямар айхтар том амжилттай туршлагатай гэж бусдад зааж цэцэрхэнэ вэ гэсэн асуулт гарч ирэх жишээтэй. Мэдээж энд хэлэхэд ээж охин хоёрын дайсагнал их байдаг тухай сэтгэл судлаачид бишгүй л бичсэн байдаг. Тэндээс харахад ээжүүд охиндоо заах асуудал авчирдаг. Ээжүүд өөрөө дуртай хүнтэй нийлүүлэх гэнэ. Үр дагаврыг тэд тооцохгүй шууд л охиныгоо биш өөрсдийгөө л чухалчилна. Хөвгүүд бас суух гэж буй охиноороо ээжийгээ орлуулдаг тохиолдолууд байдаг тухай бас л сэтгэл судлаачид бичсэн байдаг.
Хайр дурлал дээр тогтсон хосуудын хамтын амидрал өөрөө алдаа оноо гээд л тэсэж тэвчих болон засаж залруулах олон адал явдалт өдрүүдээр дүүрэн гэдгийг мартаж боломгүй. Бүх зүйл цаанаасаа бэлэн ямар ч асуудалгүй ямар ч гачигдалгүй гэвэл жүжиглэсэн зохиомол амидрал тул үхмэл байх жишээтэй.
Хосуудын хайр гэдэг оюуны болоод сэтгэлийн соёлт түвшинд очиж чадсан хүмүүсийн эрх чөлөөгөө эдлэх боломж шүү дээ. Нэгний хайр дурлал нөгөөгийн хайр дурлалаар улам л эрх чөлөөтэй болох жишээтэй. Ийм эрх чөлөөт хүмүүс хариуцлага гэдгийг ухамсарлаж өөрийгөө залж бас бусдыг эрх чөлөөтэй байлгаж чадах өгөөмөр хүмүүс байх жишээтэй.
Хосуудын хайр хөрч буй бол нөгөө л хариуцлага ухамсар унасаны жишээ тул одоо салж явахаас өөр сонголт байхгүй. Мэдээж ийм хосууд салахад маш харамсалтай. Яагаад гэвэл тэдэнд дуртай цагтаа яваад өгөх тийм ч амаргүй. Харин дураа дагасан өнөөдөр маргаашийн наргиа цэнгээ хөөсөн бусдад харуулж бусдаас тусгаарлаж зожиг хувиа бодсон хосууд амархан салцгаана.
Олон хосууд салах эрх чөлөөгөө эдлэж чадахгүй зөвхөн сексээс болж хамт байдаг жишээ олон бөгөөд бас олон хосууд хүүхдээс болж бас хамтдаа нэг нэгэндээ уягддаг. Иймэрхүү хуурамч жүжиглэсэн оршихуй бүтэлгүйтнэ. Нэгэн философичийн хэлсэнээр янханууд хайр дурлалыг авардаг гэсэн үг бий. Яагаад гэвэл эхнэрийгээ янхан шиг хэрэглэхгүйн тулд мэргэжилийн янхан руу явах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Үүгээр гэрийн эзэгтэй нөхрийнхөө сексийн тоглоом болж болохгүй гэдгийг анхааруулжээ.
Хайр дурлал дээр тогтсон хосуудын сонголт эрх чөлөөгүй болж буй өнөөгийн дүр төрх гэмээр. Цөөхөн хосууд хайрыг эдэлдэг бололтой. Би чамд хайртай гэж хэлсэн шүү дээ гээд л олон зүйл шаардах эсвэл олон алдаагаа уучлуулах гэсэн оролдлогууд бүтэхгүй. Хайртайгаа харуулж үзүүлж батлах л жинхэнэ баталгаа шүү дээ. Хайртай гэдгээ батлахын тулд хүндлэх чухал гэхдээ жүжиглэх биш. Хүнийг үнэлж сурах бас чухал түүнээс биш эд бараа мэт хэрэглэх биш. Эцэст хэлэхэд хайртай гэдэг харагдах л хэрэгтэй түүнээс биш тулган шаардах биш.
Хайрыг шууд хүлээн авдаг бэлэг биш гэж хэлдэг. Хайрыг хүлээн зөвшөөртөл цаг хугацаа болон олон шалгуур хэрэгтэй. Тиймээс хайртай гэж хэлээд л болчих биш. Нөгөөтэйгүүр хайр гэсэн бэлэгийг авахгүй буцаагаад өгөх эрх чөлөө бас бий.
Хайртай хосууд эртний ойлголтоор шууд гэр бүл болоод л эхлэх биш шүү дээ. Хосууд удаан хугацааны байх албагүй богино хугацааны байх ч боломжтой. Хэрвээ удааны хугацааны гэвэл харагдах л хэрэгтэй. Хайр дурлал бас интернэтээр эсвэл зурагтаар үзсэн порно буюу хүчирхийлсэн ашиглаж хэрэглэх гэсэн секс биш. Хайр дурлал дээр тогтсон секс бол хэн нэгэндээ туршилт хийж сониучлах ч биш. Эротик сексийг порногоос ялгах хэрэгтэй. Мэдээж хайртай л бол секс өөрөө хэнтэй тохирох тохирохгүйг хэлээд өгнө.
Хэн хэндээ хайртай түүн дээр хайраар сексээ тохируулсан харьцаа 21-р зуунд улам л их яригдаж үнэ цэнэ өндөр болж буй тухай судлаачид бичсээр. Яг л анх Ромео Жюлиа хоёрын романтик хайр дурлалаар сексийн хайр дурлалын хосууд үүссэн түүхэн тэр үйл явдал өнөөдөр буцаад биелэгдэх боломжтой болсоор байтал бүр ч эртний хуучны хоцрогдсон хэлбэр маягаар сонголт хийж буйг харахад гайхмаар.
Эхнэр эмэгтэй хүмүүс гэрт үлдэж хүүхдүүдээ харж хандаж эр нөхөр гадуур ажил хөдөлмөр хийж гэр орноо тэжээдэг тэр социлизмын цаг үе өнгөрчээ. Социализмын аж үйлдвэр ажил хөдөлмөр дээд мэргэжил гээд бүхий л эр хүний нэр төртэй ажил хөдөлмөр устсанаар эр нөхрийн нийгэм дэх байр суурь алдагджээ. Эр нөхөр цаг завтай хийх бүтээх үүрэг даалгаваргүй болсон мэт. Энэ тухай гэр бүлийн эрх чөлөө хэсэгт бичнэ.
Мөнгөтэй, хөрөнгөтэй, албан тушаалтай, өндөр цалинтай гээд л ашигтай хэрэгтэй хүмүүстэй сууж гэр бүл болдог Манжийн үеийн зовлонт Монгол хүний хуучин зан заншил буцаад ирсэн мэт. Нэгэнт л мэдлэг мэргэжил устаж бие хүний өөрийгөө аваад явах боломж хомсдож цалин мөнгөний гачигдал нийт улс орныг бүрхсэн тул орчин үе устаж хуучин үе буцаж ирждээ. Ёстой л баяд ноёдууд болон хар шар феодалууд ардчилал нэрийн дор дүрээ хувиргаж эрх чөлөөт амидралыг бүрэн боломжгүй болсон мэт. Энэ тухай ямар ч нийгэм судлаач болон сэтгэл судлаачид үг хэлэхгүй хэвээр. Хуучин хүү шинэ хүү биш шинэ хүү буцаад хуучин хүү болждээ.
Энд яриж буй хосуудын хайр дурлалын эрх чөлөөний сэдэв бол хүний сэтгэлтэй л холбоотой шүү дээ. Гэтэл сэтгэл гэдэг өөрөө аяндаа бий болохгүй. Сэтгэлийг чөлөөтэй тавиж бас зөв удирдаж сурахад гэр орны болон сургуулийн хүмүүжил цаашлаад боловсрол чухал. Гэтэл хаана хэн сэтгэлийн боловсролд сургадаг билээ.
Олон хүн өнөөдөр сэтгэл ярихад их л гайхдаг. Үүгээрээ хир амитанлаг вэ гэдгээ харуулдаг. Амтитанлаг хүмүүс сэтгэлгүй тул тэд зөвхөн сэрэл дээр л тогтоно. Сэрэл нэг бол дур хүргэнэ эсвэл дургүй хүргэнэ.

Үргэлжлэл бий.
Дараагийн сэдэв: Гэр бүлийн эрх чөлөө

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 2: Олон нийтийн эрх чөлөөний боломж

Бүлэг 2: Олон нийтийн эрх чөлөөний боломж

Ёс суртахууны эрх чөлөө
Хууль эрхийн эрх чөлөөний тухай өмнөх сэдэвт анх удаа хууль эрх гэсэн ойлголт орж ирж Эрдэнэ эрхтэй болж Итгэлт дургүйцэж тэмцэл эхэлсэн тухай бичсэн. Энэ ёс суртахууны эрх чөлөө гэсэн хэсэгт Улаанбаатарт байгаа миний аавд гэсэн захидал хэрхэн бичигдэж Самданд анх удаагаа ам бүлийн болон эхнэр нөхөр хоёрын ёс суртахуун цаашлаад эцэг хүмүүсийн үүрэг хариуцлагын ойлголт анх удаагаа орж ирж бас л том зөрчил үүсэж орчин үе хуучин зан заншилтай тэмцэлдэж буйг харуулсан ёс суртахууны тухай бичлээ.
Хүмүүсийн хоорондын харицаа болон хамтран үйл хэрэг хийж буй ниймийн амидралд ёс суртахуун маш чухал үүрэгтэй. Хэдийд нийгэм үүссэн тэр цагт л ёс суртахуун үүссэн байх жишээтэй. Түүнээс биш нийгэм байхгүй зөвхөн ээж аав эмээ өвөө ах дүү нартайгаа аж амидрах газар бол ёс суртахууны шаардлага байхгүй. Тэнд хамгийн ахмад хүн эцсийн шийдлийг хэлээд түүний үгийг дагаад л амидрана. Тиймээс хөгшчүүд үгээ хэлж тэнд зөв буруу сайн мууг хэлж өгч туршлагаа сургана.
Өнгөрсөн үүх түүхээ сөхөхөд нийгэм болж номын сан бариж ёс суртахууны шаардлага гарч соёл хөгжсөн жишээ хомсхон. Ердөө социализмын үед Орос болон Зүүн Европоос ёс суртахууны ойлголтууд орж ирсэн. Социализм төгсөхөд ёс суртахуун устсан.
Ёс суртахуун нийгмийн асуудал тул ээж аав болон эмээ өвөө гэх мэт хүмүүсийн зааж сургасан бараг л хүчингүй. Багш болон боловсролын байгууллагууд л ёс суртахууныг зааж сургах үүрэгтэй. Тиймээс нийгмийн дүрэм болох эрх үүрэг устахад ёс суртахуун устсан.
Ёс суртахууны ойлголтоор хэрхэн эрх чөлөөтэй байх вэ?
Ёс суртахууны онол социализмын үед маш эрчимтэй хүмүүсийн дунд хэрэглэгдэж үүрэг хариуцлага хүндэтгэл уучлал орж ирсэнээр нийгэм анх удаагаа үүсэх боломж бий болсон. Энэ их ёс суртахууны орчин тун удалгүй социализм унахад хамт нуран унаж ардчилал эхлэхэд ёс суртахуун хэдийний устсан тул нийгэм бас устаж нийт улс орон социализмын өмнөх ёс суртахуунгүй төлөвт шилжсэн. Тиймээс хар шар феодалуудын цаг ирсэн. Ноён дээдэс гээд хулгайч аж амидрал эхэлсэн.
Европоос эхлэлтэй Оросооор дамжин орж ирсэн ёс суртахуун гэсэн энэ сэдэв нийгэмд болон олон нийт үүсэхэд хэрэгтэй бөгөөд улс орон зүг чигээ олж үнэт зүйлсийн хэмжүүрээ хийхэд чухал үүрэгтэй. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн амин сүнс байх ёстой. Үндсэн хуулийг хянагчид хянаж биелэлтийг шалгах ёстой бол цэцийн цэцэн хүмүүс ёс суртахууныг хянаж шалгах үүрэгтэй байх ёстой. Мэдээж зөв буруутаж сайн гэнэт муу болж түүний оронд муу гэнэт сайн болсон арлдчилалын жилүүдэд хөл толгойгоо олохоо больсон тул Үндсэн хуулийн цэцийн ч агуулга зорилго алдагдсан.
Өнөөдөр Улаанбаатар хотод Эрдэнэтэй адил шинийг бүтээж улс орондоо буян үйлдэх хүн цөөрч Самдан шиг ёс суртахуунтай айлын эцэгүүд алдагдаж ааваасаа ёс суртахуун шаарддаг хүүдүүд мохож ёс суртахууны эрх чөлөө зайлшгүй ярих цаг нэгэнт болжээ.
Ёс суртахууны эрх чөлөө алдагдсан бөөгнөрсөн хүмүүсийн Улаанбаатар хотод шашин шашин биш мухар сүсэг болж буцаад нүүдэлчин үеийн бөөгийн доод хэмжээний амидрал тархаж бараг л Түвдээс лам нар орж ирэхээс өмнө 200 гаруй жилийн өмнөх мэдлэг боловсролгүй төлөвт очсон мэт харагдана. Мэдээж эдэлж хэрэглэсэн бараа таваар тусаж буй тусгал нүд хуурам бас нүд далдирам. Гэтэл тусгал нэг хэрэг цаад жинхэнэ байх буюу байгаа байдал өөр хэрэг.
Энд хэлэх нэг хэцүү асуудал юу вэ гэхээр Буддизм биш Түвдийн буюу Далай ламын ламын мухар сүсэг орж ирсэн явдал асуудлыг бүр л хүндрүүлнэ. Будда г өнөөдөр л нээн олж анх удаагаа хөшөөнүүд босгоцгоолоо.
Ёс суртахуун мэдээж анх шашинаас биш философоос үүссэн хэдий ч шашин ёс суртахууныг тосон авч дэлхийн сүм хийдүүд ёс суртахууны гол төвүүд болсон түүх яривал энд олон хуудас бичих шаардлага гарах тул дараа өөр номонд бичих хэрэгтэй болов уу.
Социализмын үед шашины ёс суртахууныг шинэчлэн философийн ёс суртахуун луу буцааж аваачиж нийгмийн ёс суртахуун гэсэн том үйл хэрэг явагдсан. Нийгмийн ёс суртахуунтай болж чадсанаар хувь заяа, хоосон чанар, заяа төөрөг, хорвоогийн жам, хүний зовлон дуусахгүй, жаргаж үзсэнгүй, бясалгал гэх мэт юу ч хийхгүй зүгээр сууж яах ч боломжгүй ингээд боллоо гэсэн олон мухар сүсэгүүдээс салгаж чадсан. Яагаад мухар сүсэг вэ гэхээр ийм ойлголтууд хаанахын ч шашинд тэр ч бүү хэл Буддын шашинд ч байдаггүй.
Муугийн ёс биш Монголын ёс гэсэн үг маш том алдаа. Муу муухай орчин үед саад хийсэн ёснууд олон бий шүү дээ. Ёс уламжлал зан үйл яриж байгаад хүний амидрал баллаж амь нас хүртэл бүрэлгэдэг ёснууд осолтой бас аюултай. Шалгаж шүүх л хэрэгтэй.
Ёс суртахуун гаднаас хүчтэй орж ирсэн социализмын жилүүдэд Христийн шашины зарим ёс дүрэмүүд буюу эрдэмүүд орж ирсэн. Жишээлбэл өрөвдөх, туслах, дэг журам, сахилга бат, ариун цэвэр, хичээл зүтгэл. Үүгээр олон хүн амидралын эрдэмүүдтэй болж чадсан тул мэргэжил мэдлэгт суралцаж орчин үеийн иргэд үүссэн. Орчин үеийн болж чадсан иргэд социализмын дараа Европын болон Америкийн Христийн эрдэмтэй орнуудад очиж маш амжилттай ажиллаж амидарч чадсан. Харин тэдний үр хүүхэд ардчилалын жилүүдэд эрдэмд суралцаагүй тул асуудалд орсон жишээнүүд олон бий.
Өрөвдөх гэсэн эрдэм бол Бурханы өрөвдөлийг бурханлаг хүн л хэрэгжүүлж бурханы даалгаварыг биелүүлдэг болохоос зөвхөн тухайн хүний өрөвдөл бол бяцхан өрөвдөл. Үүнтэй адил гомдох гэсэн эрдэм Бурханы гомдолыг хэрэгжүүлж биелүүлж буй хүний жижигхэн хэсэгхэн гомдол шүү дээ. Тиймээс Гандангийн лам нарыг хараад байхад жинхэнэ Бурхан гэсэн ойлголт орж ирээгүй л байдаг. Эндээс л бурхангүй газрын бумба галзуурна гэсэн үг гаралтай болов уу.
Өнөөдөр Бурхан ч үгүй бас Будда ч үгүй Майдартай л болох гэж буй. Бас л том мухар сүсэг. Ёс суртахуун хаа ч ярихгүй хэвээр. Ёс суртахуунгүй хүмүүс Майдар босгож ёс суртахуунгүй хүмүүсийн хотхон үүсэхэд олон хүн шагширч буй бололтой.
Өнөөдөр ёс суртахуун байхгүй тул зэрлэг бүдүүлэг хулгайч боловсролгүй нэгэн үеийнхэний дураараа зарчим эрдэмүүдийн оронд очиж эзэлжээ. Дураараа хүмүүс дээгүүүр доогуур энд тэнд албан тушаал хашиж компан нэртэй худалдаа хийж гадаадын байгууллагад зарцлуулж улс орны хөрөнгө мөнгийг сорж шимэн амидарч нийгэм үүсэх боломжыг устгаж хувийн жижигхэн бяцхан хэсэгхэн амидралаар баясан өдөр өнгөрөөж энд тэнд зугаалж улс орноо хөгжих ирээдүйг босгоход үл оролцоно. Энэ л ёстой хоосон чанар байхдаа.
Ёс суртахуун устсан газар оюунлаг ухаантай хүмүүс эрх чөлөөтэй ажиллаж амидрах орчин боогдож хаагдаж боловсролтой хүн харахаараа эвэртэй туулай үзсэн мэт зугатаана эсвэл Түгжилтэй адил араас хутга дүрэх гэж оролдон энд тэнд утгатай утгагүй коммент бичиж худлаа цуу яриа тараана. Тэдний зарим бүр зохион байгууллалтай коммент бичдэг ажилтай гэдэг. Ингээд комментчин гэсэн мэргэжил үүссэн бололтой.
Хууль эрхийн эрх чөлөө гэсэн өмнөх сэдэвт хууль эрхийн дээр мухар сүсэг гарсан тухай жишээнүүд ярисан. Одоо энд ёс суртахууны эрх чөлөө сэдэв ярих үед ёс суртахууны дээр задгай ямар ч зөвгүй буруугүй эрсдэл ихтэй хүчирхийлэлтэй хүмүүсийн бөөгнөрөл Улаанбаатар хотод үүсжээ. Нийгэм болж чадаагүйгийн шалтгаан бол нийтээрээ соёлгүй, боловсролгүй ердөө л ганцхан мухар сүсэг гэсэн ганцхан шүтэх сэдэвтэй болжээ.
Ёс суртахуунгүй газар улстөрийн хонзон өшөө авалт гаарч хулгай зэлгий ихсэж 90-оноос эхэлсэн хүний эрх зөрчсөн төр улсын үйл ажиллагаанууд дээд цэгтэй хүрч том гэмт хэрэгтэнүүд гадаад оронд орогнож шууд бас шууд бишээр байшин бариж түрээслэх л том мөрөөдөлтэй болохоос аж амидралыг амгалан тайван аз жаргалтай болгох ямар ч зорилгогүй харагдана.
Ёс суртахууны эрх чөлөөгүй өнөөгийн хүмүүс “Би” болж чадахгүй тул насанд хэзээ ч хүрэхгүй. Гэтэл ээж аавууд эмээ өвөө нар насанд хүрэх шаардлагатай байна шүү дээ. Ингэж байж л нийгэм үүснэ. “Би” байхгүй бол “Бид” байхгүй.
Нэгэнт нийгэм үүсээгүй байхад ямар ч утгагүй эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өрсөлдөөн дээд цэгтээ тулсан байх жишээтэй. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй өрсөлдөж барицаж бараг л эрэгтэй хүн болох гээд буй гайхмаар. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг заавал өөрөөсөө илүү болгохгүй гээд хичээгээд буй хачирхалтай. Ёс суртахууны эрх чөлөө боломжтой бол энэ бүгдийн асуудал өөрөө шийдэгдэнэ шүү дээ.
Ёс суртахуун тийм ч амар сэдэв биш. Тиймээс хэн ч энэ тухай ярихгүй боломж гарвал зугатаагаад байгаа. Ялангуяа 90-ээд онд ёс суртахууны эсрэг залуучууд хувьсгал нэртэй үймээн дэгдээсэн. Яагаад гэвэл ёс суртахуун сэтгэлийн хөдөлгөөнийг хянах эрдэмд сургадаг. Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах тийм ч хурдан явагдахгүй. Ёс суртахуун хүнийг тухайн агшинд буюу тухайн хоромд гэнэт үүсэх сэрэлийг дарахад сургадаг. Сэрэлийг удирдах тийм ч өнөө маргаашийн цээжилээд дүн авчихдагтай адил биш. Яагаад гэвэл бусадыг хуурахад амархан хэдий ч өөрийгөө хүн хуурч чадахгүй. Энэ хувьсгал нэртэй үймээн ёс сурахуунаас өөрөөр хэлбэл нийгмээс татагалзсан. Түүний дараа хувиа бодсон хүмүүсийн бөөгнөрөл тархай бутархай амидрал гаарсан.
Эцсийн эцэст ёс суртахуунтай болж чадсан бол одоо боловсролын үйл ажиллагаа эхэлнэ шүү дээ. Яагаад өнөөдөр ч боловсролын бүх байгууллагууд бүтэлгүй зөвхөн цол шагнал дипломоор л амиа аргалдаг вэ гэхээр ёс суртахууны эх үндэс байхгүйгийн баталгаа. Ёс суртахуунтай байсан бол хүмүүс цол шагналаас татгалзаж диплом буцааж өгч үнэн жинхэнэ боловсрол шаардах эрх чөлөөтэй болно шүү дээ.
Яагаад энд ёс суртахууны эрх чөлөө яриж буй вэ гэхээр эрх чөлөөгөө эдлэж болноо гагцхүү эдэлсэний дараа сэтгэл ханамжтай юу гэсэн асуулт чухал шүү дээ. Үүнтэй адил ёс суртахуунтай болж чадвал хийсэн бүх ажлын дараа хүн сэтгэл ханамжтай байх боломжтой. Яагаад гэвэл ёс суртахуун өөрөө үнэний хэмжүүр шүү дээ.
Шашин ерөөсөө сүм хийд дотроо хүчинтэй. Гэтэл боловсрол нийгэмд буюу улс оронд хүчинтэй. Шашины номууд боловсролтой хамаагүй. Харин боловсролын номууд нийгэмтэй хамаатай. Мэдээж энэ хоёр номууд хоорондоо зохицож чадвал нийгэмд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуучин үе шинэ үетэй цаашлаад хөгшчүүд залуучуудтай зохицно гэсэн үг шүү дээ.
Яагаад энд заавал шашиныг яриад буй гэхээр бүх шүүмжллэлүүдийн хамгийн үндсэн суурь шүүмжлэл бол шашины шүүмж гэж Карл Маркс номондоо бичсэн байдаг. Тиймээс Улс орноо шүүмжлэхийн өмнө шашиныг эхлээд шүүмжлэхээс өөр сонголтгүй.
Ерөөсөө эрх чөлөө гэдэг ёс суртахуунтай холбоотой. Тиймээс эрх чөлөөг эдлэх гэвэл ёс суртахууныг эдлэх шүү дээ. Яагаад гэвэл ёс суртахуун буруу зөв хоёрыг ялгаж өгдөг. Одоо нэгэнт буруу зөв хоёрыг мэддэг болсон бол эрх чөлөөгөөрөө зөвийг шийднэ. Хэрвээ буруу зөвийг мэдэхгүй бол юу хийж буйгаа мэдэхгүй тул ямар эрх чөлөө ярих вэ дээ. Энэ үед зөвхөн сэтгэлийн хөдөлгөөн цаашлаад агшин зуурын сэрэлүүд удирдлагыг гартаа авна.
Ёс суртахууныг хамгийн түрүүнд ойлгох ёстой хүмүүс бол найз нөхдийн хоорондын ёс суртахууны эрх чөлөө чухал. Энэ тал дээр харахад маш их доголтой.
Ээж аавуудын хувьд тийм ч амар биш. Яагаад гэвэл ээж аав бол хүүхэд гарахад л эх үүсвэр болсон хүмүүс болохоос биш жинхэнэ хуулийнхаа хувьд хариуцлага үүрэг хүлээх ёстой хүмүүс бол эцэг эх шүү дээ. Тиймээс эхнэр нөхрүүд салсаны дараа эцэг эх байхаа больж зөвхөн аав ээж л болдог. Энэ хүмүүст нэгэнт хууль үйлчлэхгүй тул ёс суртахуун л аврах ёстой.
Ёс суртахуун цаашлаад дарга ба ажилтан хоёрын хоорондын зөв харицааны түлхүүр. Ажилтан зарц биш дарга ноён биш шүү дээ.

Энд яриж буй нийгмийн сэдэвүүдийг дараагийн хэсэгт тодорхой бичнэ.

Үргэлжлэл бий.
Дараагийн сэдэв: Нийгмийн ёс суртахууны эрх чөлөө.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 2.

Олон нийтийн эрх чөлөөний боломжуудын тухай
Хувийн эрх чөлөө нэг хэрэг олон нийтийн дунд хувийн эрх чөлөө хэрхэн боломжтой болох вэ гэдэг нөгөө хэрэг. Хувийн эрх чөлөө олон нийтийн дунд явагдах тул нэг бол хаагдаж боогдоно эсвэл илүү их боломжтой болж шинэ шинэ дараагийн боломжууд нээгдэх жишээтэй.
200 гаруй жилийн хоцрогдолтой орж ирсэн эрх чөлөө, хувийн эрх чөлөө, бие хүн гэх мэт хүн төрөлхтөний орчин үеийн хүн ёсны ойлголтууд социализмаас хойш үнэ цэнээ алджээ. Олон нийтээрээ ажилтай мэргэжилтэй болох боломж олдсон социализм нуран унангуут зөвхөн дураараа дуртай өөрийн зоргоороо зэрлэг бүдүүлэг зан төрх үйл ажиллагаанууд нийтлэг хэм хэмжээ болсоноор олон нийт гэсэн чухал нийгмийн үндсэн хэсэг социализмд дөнгөж бүрэлдэн тогтоод цааш өсөж хөгжиж чадалгүй хэвэндээ үлджээ.
Дуртайгаа өөрөөр хэлбэл дураараа байгаагаа хаана ч хэзээ ч дур зоргоороо аашилж буйгаа эрх чөлөө гэсэн 90-ээд оны эндүүрэл андууралууд төгсгөл болох цаг улам хойшлогдсоор. Эрх чөлөө гэсэн идэй орж ирсэнээс хойш нэг их онолын түвшинд яригдсангүй хоосон үг иш татлалын хэмжээнээс хэтэрсэнгүй. Тиймээс энэ түүхэн ойлголт түүхийнхээ ойлголт гэдгээр өндөр авч чадсангүй. Олон зуун жилийн өмнөөс хүн төрөлхтөн сүм хийд хаад ноёд дээдэс баячуудаас чөлөөлөгдөх гэсэн анхдагч хүсэл явсаар эрх чөлөө гэсэн түүхэн ойлголтыг хэрэгжүүлж чадсан. Энэ анхдагч хүсэл өнөөдөр нэгэнт хүн төрөлхтөнд биелэлээ олж оюуны түвшинд ухааралын түвшинд онолчид эрх чөлөөг ярих болжээ.
Олон нийтийн эрх чөлөө ярих цаг болсон харагдана. Олон нийт гэсэн ойлголт яагаад олигтой бүрэлдэж чадахгүй байгаа гэхээр шашин, улстөр болон эдийн засаг гэсэн ердөө гуравхан сэдэв нийт хэвлэл мэдээлэл болон хүмүүсийн өдөр дутмын амидралын хэв маяг болжээ. Шашин биш шашины нэр барисан байгууллагууд ихсэж мухар сүсэг болжээ. Шашиныг заавал шүтэх ёстой мэт хэрэглэсэн хэвээр. Улстөр бараадаж өөрийнхөө олж аваагүйгээ олж авах гэсэн цорын боломж гэж үнэлсэн хэвээр. Улс орон ярихаараа эдийн засаг л яридаг өөр боловсрол эсвэл эрүүл мэнд гэх сэдэвүүд эдийн засагтай хамт нэгэн түвшинд яригдах боломжгүй хэвээр.
Эдийн засгийг яриад байна уу гэхээр бас биш банк санхүү яриад байх жишээтэй. Хүнийг өрөнд оруулж хэнч биш болгодог 20-р зууны эхэн үеийн зэрлэг капитализмын сүүлчийн мөрүүд ажиглагдсаар. 100 гаруй жилийн хойно өөрсдөө сайн дураараа өр гэсэн том мунхруулгын золиос болох жишээтэй. Татвар төлөхөөс зайлахгүй гэж хүмүүсийг хөөргөдөг байсан бол одоо өр тавихаас зайлахгүй гэсэн бараг л уриа нийт уур амисгалыг эзлэх мэт.
Ерөөсөө ийм сайхан эрх чөлөө гэсэн үнэт зүйлийг үнэгүйтүүлж социализмын өмнөх төлөвт очиж дахин лам нарт доромжлуулж ноёд дээдэс гэж сэтгүүл гаргаж зурагтаар дээдэс баячууд гэж шагширан явах энэ л ухамсарт биш уур амисгал иргэд нэртэй бүртгэгдсэн хүмүүсийн ганц сэтгэлээ тайвшруулж ганц оройг таашаалтай өнгөрүүлдэг хэв маяг болсон мэт. Энэ л өрөвдөлт бие даасан биш шүтэн биширч оролцсон мэт өөрөөр хэлбэл зурагтаа асааж амжиж харсаныгаа тэдний нэгэн хэсэг мэт хөөрөн баясахыг харахад ямар ч доогуур түвшинд өөрийгөө түлхэн оруулна вэ дээ гэж гайхширал төрөх жишээтэй.
Олон нийт бүрэлдэн тогтож хүчтэй байж чадвал улстөрчид гөлөгнөж эхэлнэ бас банк санхүүгийнхэн ч өрөнд оруулж боолчилдог зангаасаа ч татгалзаж эхэлнэ шүү дээ. Ийм жишээнүүд 20-р зууны дунд үеэс хөгжилтэй орнуудад өрнөж чадсан. Тиймээс олон нийтийн санал асуулгаар улстөрийн бүхий л нарийн төвөгтэй асуудлуудыг шийддэг бараг л уламжлал тогтжээ. Тэгэхээр уламжлал гэдэг ийм тус нэмэртэй болохоос биш морь уралдуулж бөх барилдахыгаа уламжлал гэх албагүй ажээ. Асуулга нэртэй гар утасаар асууж компютерт дүн гаргадаг инээдэмт өрөвдөлт үйл ажиллагаанууд эрх чөлөө гэсэн үнэт зүйлийг улам л хямдруулсаар. Ерөөсөө гар утсаар мунхруулдаг гар утсаар хянадаг айхтар хяналтыг харахад Жорж Орвелийн “1984” нэртэй роман 70 гаруй жилийн дараа бас л моод Монголоор дуусна гэдэгтэй адил хэрэгжээд эхэлжээ.
Эд бараанд хууртагдаж сэтгэл устсан оюуны өндөр түвшинд юу ч яригдахаа болиж ямар ч мэдлэг мэрэгжилгүй хүмүүсийн бөөгнөрөл болсон энэ цаг үеийг магад хамгийн шийдвэрлэх эгзэгтэй цаг үе гэмээр. Хаа л бол үнэн худал мэдэгдэхгүй хоосон тархитай хүмүүс амны чинээгээрээ чих дөжиртөл ярисаар байгаад нүүрний тосоо ч зарна уул ус хосолсон нутаг ороноо ч зарна цаашлаад газрын доорх баялаг нэртэй нүүрс зэсээ ч зарна. Сүүлдээ бүр хүн ч зарж улстөрч болгоно хүүхдээ зарж өндөр албан тушаалд суулгах жишээтэй. Ерөөсөө үүнээс өмнө олигтой байсан бил үү гэсэн асуулт тавигдах жишээтэй. Бүх хүн бичиг үсэгтэй гэр оронтой авгай хүүхэдтэй мэргэжилтэй болох боломжтой албан ёсны хууль дүрэм үйлчлээд ердөө л 70 гаруйхан жил болж байна даа.
90-ээд онд авгайгаасаа татгалзаж, хүүхдээсээ зугатааж, мэргэжилээс дайжиж гэр орноосоо оргон явцгааж орчин үеийн амидралаас татгалзаж ноён дээдэс болох гэж их ч хөөрсөндөө. Өнөөдөр бүгд амаа бариж харамсаад барахгүй. Олон нийт устаж ганц нэг хүмүүсийн өөрөө өөрийгөө баясгаж толгойгоороо тоглож тоосноосоо бусгадаг цаг ирсэн дээ. Энэ цагийг эхлүүлэхэд “Үл мэдэх ба түүний нөхөд” ам булаалдан мэдэмхийрч олны толгойг эргүүлж овоо их хөрөнгө мөнгө салган авцгааж өнөөдөр хэдийний бяцхан олигарх болчихсон инээн баясан суугаа биз. Хүний ёс алдагдаж хүн чанар доромжлогдож баян бол хүн гэнэн ядуу бол буруу гэнэ. Хаанаас ийм үг сураад авсан бүү мэд. Юмны учир мэдэхгүй цаад агуулгыг ойлгохгүй зөвхөн л тоть шиг л давтана.
Олон нийт үүсэж чадахгүй эрх чөлөө олигтой хөгжиж хүмүүсийн хүртээл болж чадахгүй байгаа явдал бол хүмүүс маш их аймхай айдастай байгаагийн баталгаа. Түүнээс гадна хүсэл үүсэх өөрөөр хэлбэл хүсэх чадвар сул дорой байгаагийн тэмдэг. Цаашлаад эрх чөлөөнд саад болж буй хүмүүсийг харахад өөртөө маш их итгэлгүй. Энэ байдлуудаас шалтгаалан сав л хийвэл мухар сүсэгтэнүүд рүү очих эсвэл ганданд шалдан баньд нараар ном уншуулж айдасаа дарцгаана. Эрх чөлөөгүй байх ингэж л бусдын тоглоом тохуу болдог. Үүнийг 100 хүрэхгүй жилийн өмнө анхааруулсан даа. Гэртээ суугаад өөрөө өөрийгөө засаж залруулж өөртөө төвлөрч чадахгүй байгаа явдал эрх чөлөөний ямар ч боломжгүй болгожээ.
Энэ сэдвээр ярихад нилээд төвөгтэй тул философийн түвшинд л ярих боломжтой болохоос биш халин ярилцах болоогүй. Одоохондоо олон нийтийн эрх чөлөөний талаар тодорхой судалгаа хийгдээгүй зөвхөн л улстөрийн түвшинд л ганц хоёр өнгөцхөн дүгнэлт ажиглалтууд хийгдсэн хэвээр. Нөгөөтэйгүүр нэгэнт философийн түвшинд яригдаж чадаагүй тул бусад салбаруудад яригдах хараахан боломжгүй сэдэв тул хүний ухамсарт амидралын төлөвлөгөө хир их эрх чөлөөтэй вэ гэсэн асуултын хэмжээнд л энд яриж буй.
Олон нийт гэсэн ойлголт эрх чөлөөт гэсэн ойлголттой нийлэн өндөр түвшинд бодож дээд түвшинд ярилцах ухамсарт үйлдэлийг шаарддаг тул заавал сэхээтэн хүмүүсийн ярилцлага чухал байдаг. Гэтэл хаана сэхээтэнүүд байдаг билээ. Ерөөсөө сэхээтэн бас л эрх чөлөөтэй адил үүсэж сайн бүрэлдэн тогтолгүй устсан биш билүү. Чөлөөт хүсэл жинхэнэ сэхээтэний наад захын шинж тэмдэг биш билүү. Тэгвэл чөлөөт хүсэл үгүй ядаж эрх чөлөөний онолын номууд бичигдээгүй гэвэл ямар сэхээтэн ярих вэ дээ. Сэхээтэн өнөөдөр байхгүй байгаагийн баталгаа ерөөсөө мухар сүсэг гаарч хадаг бүгдийг ороож хадаг бүгдийг хүлсэн хадагт амидрал үүссэний баталгаа биш үү. Сур сур бас дахин сур биш хадаг хадаг бас дахин хадаг биш үү.
Сэхээтэн хүн наадам үзэхгүй шүү дээ. Улстөрчидийн мориний уралдаан улстөрчидийн нутгийн бөхүүд барилдаж байгааг харж тэгж доод түвшинд очоод юугаа хийх вэ дээ. Амидралын утга учир морио уралдуулж бөхөө барилдуулах тэр доод хэмжээнд очно гэдэг ёстой гайхамшигтай.
Олон нийтийн эрх чөлөө ярихад зөвхөн “Би” гэж ярих биш “Бид” гэсэн ойлголт байх ёстой. Энэ “Бид” дотор зөвхөн ойр дотны хүмүүс биш өөр нутгийн хүмүүс яваа шүү дээ. Энд нутгийн бөх гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ерөөсөө яагаад “Бид” болж чадахгүй явсаар 21-р зуунтай золгосон адал явдалт гэнэн томоогүй үйлдэлүүд энэ бүлэгт яригдана.
Хүмүүсийг харахад хамтран амидрах тэр оньсон түлхүүрийг хэн ч олж чадсангүй зөвхөн доод түвшиний өрсөлдөөн дээр тогтож өнөөг хүрсэн болохоор ёс төр, гэгээрэл боловсрол, оюунлаг бодол гэх мэт эзэмшсэн том номын бичээч хүмүүс хараахан төрөөгүй мэт. Өнгөрсөн үеийг харахад түүхийг сөхөхөд ард түмнийг шударга ёс эрх чөлөөний том том онолын номууд бичиж ухааруулж сэхээрүүлж сэрээсэн тийм хүмүүс олдохгүй хэвээр тул ийм доод түвшинд байх аргагүй л биздээ. Олдоогүй л учраас яриан хэлнээс бичгийн хэлний түвшинд аваачих бичгийн хүмүүс төрсөнгүй. Цагаан толгойн хэдэн үсгийг урьд хойно оруулж гээнэ гээхгүй гэж эгшигтэй зууралдсаар цагийг барах шив. Хэл бичиг найруулан бичих түвшинд үлджээ. Орчуулгын хэдэн номууд болон ойлгосон зүйлсээ буруу зөвгүй ярилцаж маргалдсаар номын соёл бас л дөнгөж үүсээд боогджээ. Ном гэсэн үг өөрөө ямар хэлнээс гаралтай билээ.
Өнөөдөр философийн суурийг тавих ёстой эрх чөлөө, шударга ёс цаашлаад аз жаргал гэх мэт ойлголтуудыг философийн түвшинд ярилцаж тодорхой болгоогүй байж шууд л антрополог буюу хүн судлал, психолог буюу сэтгэл судлал, социолог буюу нийгэм судлал цаашлаад политик буюу улстөр ярилцах гээд ямар ч боломжгүй. Энэ салбаруудын тухай байгаа мэт маргалдаад байдаг. Үнэндээ хууль эрх гэсэн ойлголт ч философийн номуудгүйгээр боломжгүй шүү дээ.
Нэг нэгэндээ мэдэмхийрэх гэж яарч уралдан ярих хүмүүсийг зурагтаар харахад ямар их нимгэн мэдлэг болчимгүй боловсролын нөхцөл байдалд буй ил тод харагддаг.
Яг одоо хүний хүсэл, эрх чөлөө, шударга ёс гээд олон нийтийн чухал сэдэвүүдийг нухацтай ярилцах цаг хугацаа нэгэнт болсон мэт. Боловсрол мэдлэг дээр суурилаагүй гэнэн жижигхэн үнэмшсэн зүйлсээсээ салах зайлшгүй түүхэн цаг үе иржээ. Боловсрол гэхээр нэг л цээжилсэн шүлэг эсвэл аман зохиолын ном биш шүү дээ. Физик математиктаа сайн л бол боловсролтой гэсэн ойлголт ч байхгүй. Ерөөсөө анхдагч боловсрол бол хүсэл зорилго гэж юу байдаг түүнд суралцах бөгөөд түүнийхээ дараа хүний хүсэл эрмэлзэл үргэлж эсэргүүцэл зөрчил болон бусдын дургүйцэлтэй тулгарна гэдгийг ойлгож мэдэх шүү дээ. Ингэж л чадаж байвал боловсрлолтой болсоны баталгаа. Хүсэл зорилго болон эрх чөлөө хүмүүст боловсрол шаардана. Боловсролгүй хүн эрх чөлөөгүй.
Мэдээж олон нийт гэдэг хориж хааж хамгаалуулдаг олон хүмүүсийн нэгдэл биш харин нээлттэй ааш сайтай биеэ барисан хүмүүсийн хамтрал болохоос бусдад гайхуулж бусдын нэр хүндийг гутаадаг газар биш. Цэрэг армид цолоороо ялгарч дээрэлхэдэг гэтэл сүм хийдэд лам шавийгаа доромжилж зарц хийдэг бол олон нийт тийм биш. Олон нийт бол амар амгалан бүгдээрээ адил эрхтэй бас тэгш боломжтой хүмүүсийн нэгдэн амидрах орчин нөхцөл шүү дээ. Олон нийтийн амин сүнс бол хэн хэнийгээ зарцлахгүй бас хэн хэнийгээ дээрэлхэхгүй шүү гэсэн зарчим.
Мэдээж хөдөөгүүр яагаад лам нар баяжиж мухар сүсэг дээд цэгтээ хүрсэн явдал бол тэнд нийгэмших нөхцөл байдал устсаны баталгаа шүү дээ. Хөдөөнөөс хотод орж ирээд бас л хотын соёлыг хүндлэхгүй мухар сүсэг лам шүтээний бүдүүлэг үйлдэлүүдээ үргэлжлүүлж буй явдал болон жишээнүүд хотыг хот биш болгодог хамгийн том гэмт хэрэг шүү дээ. Хөдөө хадаг хэрэгтэй бол хотод хадаг биш боловсрол хэрэгтэй.
Ердөө л маш цөөхөн хүн иргэн болж чадсан тул арай гэж л ламаас ч мухар сүсгээс ч хэдхэн хүн ангид явж чадаж буй бол эрх чөлөө ярихад маш хэцүү болсоны баталгаа. Тийм ч учраас одоо энэ цаг үед ёстой жинхэнэ эрх чөлөөг бүр ч их ярих хэрэгтэй. Яагаад гэвэл эрх чөлөөг хэрэглэхгүй л бол эрх чөлөө устах тул эрх чөлөөний дайснуудын эсрэг тэмцэл зарлахаас өөр замгүй.
Олон нийт боломжтой болж чадна гэдэг ерөөсөө иргэншиж бас нийгэмшиж чадсаны л тэмдэг шүү дээ. Олон нийтийг мэдээж бие хүмүүс л бүрдүүлнэ. Тэгвэл тэр бие хүмүүсийн амидралыг ойлгох ойлголт чухал. Ерөөсөө энэ хүмүүс төрөх болон үхэлийн талаар хэлэх үг юу вэ. Хүний оршихуй цаашлаад хүн байх гээд мөн ч их асуудлууд яригдахгүй хүлээсээр л.
Өнөөдөр олон хүн сонголт байгаа мэт хууртаж буй зөвхөн дэлгүүрийн бараануудыг хараад л хууртдаг. Гэтэл олон нийт болох ёстой нийгэм дотор сонголт олон бий юу мэргэжилээ сонгож сургуулиа төгссөний дараа олон сонголт бий юу гэдгийг асуух л хэрэгтэй. Олон нийт үүсэхэд чухал шаардлагатай эрх чөлөөний тухай бодох бодол цаашлаад шударга ёсны тухай төсөөлөх төсөөлөлд оролцож чадаж байна уу гэсэн тухайн хүний оролцоо ямар вэ энэ тухай л ярилцах гээд байна шүү дээ.
Хөдөөнөөс хот руу орж буй хүмүүсийн эрх чөлөөний тухай бодол болон дуртайгаа хийж дураа дагахаас ямар ялгаатай тухай бодсон уу, хотод ирж орон сууцанд орж эсвэл хотын захад гэр бариж хашаа татсаны дараа хотын суурин аж амидрал эхлэнэ. Энэ үед хамгийн чухал тоглоомын дүрэм бол эрх чөлөө. Энэ эрх чөлөө гэсэн үнэт зүйлийг эзэмшүүлж чадах уу. Мэдээж хотоор шууд дамжаад гадаад руу явж л байгаа. Тэд гадаадад эрх чөлөөг эдлэх боломжтой юу.
Олон нийтийн эрх чөлөөний талаар энэ бүлэгт иргэн хүн болоход шаардлагатай хэд хэдэн сэдэвүүдийг хөндөж ярина. Эрх чөлөөнөөс зугатаах нэртэй Герман зохиолчын номыг эрх чөлөөнөөс дайжих гэж орчуулсан байдаг. Гадаад орнуудад тэгж зугатаагаад дайжаад байдаг эрх чөлөөнүүд байдаг л биз. Тэгвэл зугатаагаад дайжаад байх тийм их овоорсон эрх чөлөө Монгол хүмүүст байна уу.
Олон нийтийн дунд хүслээ биелүүлж сайхан амидрахад эд хогшил ярихаас өмнө нийгмийн соёл, залуусын хүмүүжил, гудамж талбайн ариун цэвэр, хашааны доторх дэг журам цаашлаад өндөр төмөр тор татсан хамгаалалттай хашааны гаднах соёлт амидралын боломж гэх мэт ил тод ярих л сэдвүүд шүү дээ. Тийм биш гэвэл хөгжил ярих гэж ам булаалдаад төсөл хийж энд тэнд социологийн судалгаа хийгээд ямар ч хэрэггүй. Хүний одоогийн соёлд хөгжил явагдаж чадвал хуучин соёлоосоо салж илүү дээд соёлд хүрч л олон нийт хөгжинө.
Нүүдэлчин соёлоос мэдээлэлийн соёлд алхан орох амархан ч түүн дотроо учраа олж тууштай явах тийм ч амар биш. Мэдээлэл хүнийг тулах цэггүй болгож ухаан сарниулж зүг чиг алдагдуулна. Ялангуяа тов тодорхой байгалийн эрхшээлд баригдан явсан хүмүүс эцэс төгсгөлгүй мэдээлэл дунд орж ирээд хөл алдах бол наад захын асуудал. Гагцхүү мэдээлэлийг шүүн тунгааж ухааруулдаг оюунлаг хүмүүс өөрөөр хэлбэл сэхээтэн хүмүүс олон нийтэд зайлшгүй шаардлагатай болдог ба үүнийг хангалттай биелүүлэх тэр хүмүүст эрх чөлөө чухал байдаг. Сэхээтэн хүмүүс эрх чөлөөтэй ажиллаж амидрах боломжгүй газар мухар сүсэг шашин шүтлэг хоосон профессор өнгөцхөн зохиолч яруу найрагчид тэнэглэлийг дээд хэмжээнд аваачиж буй ажиглагддаг.
Олон нийтийн эрх чөлөө өнөөдөр нэгэнт боломжгүй болсоор байгаа өнөөгийн байдлын жишээ гэвэл хотын доторх хотхонд бүр цаашлуулбал хотхоны хашаан дотор хаагдмал боогдмол амидрал нийгэмшилд саад болсоор. Бусдаас нууж хаах ил гаргахгүй нууцтай хүмүүс өөрсдийгөө хашаалаад хот хот биш болж буй бол социализмын үед ганц удаа олдсон өндөр соёлыг устгахын тэмдэгүүд. Хот гэдэг дэн буудлын газар биш зочид буудлуудын цуглуулга биш.
Хотын соёл дахин сэргэж чадахгүй удааширсан явдал олон шалтгаантай. Хот мэдэхгүй хүмүүс хотын төлөвлөлтийг бусниулах жишээтэй. Соёл хөгжих бүр эрх чөлөө авчрах болохоос баригдсан хоригдсон зан заншил уламжлалт ёс эрх чөлөөтэй ямар ч хамаагүй. Хот бол орчин үеийн илэрхийлэл байх ёстой. Тиймээс энд яригдсан бүх сэдэвүүдийг задалж нухацтай ярилцахад дор бичсэн олон нийтийн эрх чөлөөний боломжийн тухай сэдэвүүд тус болох болов уу. Эхний сэдэв болгож хууль эрхийн асуудлууд эрх чөлөөг хэрхэн боломжтой эсвэл боломжгүй болгодог тухай бичлээ.
Хууль эрхийн эрх чөлөөний боломжийн тухай
Философийн гаралтай эрх чөлөөний тухай ойлголтыг хуулийн хүмүүс болон хуулийн онолчид тодорхой болгож хүн бүрт хэрэгсүүр өөрөөр хэлбэл хэрэглэгдэхүүн болгох тэр онол чухал байдаг. Ялангуяа сургуулиа төгсөөд шинээр хуулийн мэргэжлийн ертөнцөд орж ирэхэд хамгийн түрүүнд сурах ёстой онол бол иргэний эрх чөлөөний боломжууд шүү дээ. Хууль эрх гэдэг ганц нэг хүмүүст биш олон нийтэд болон тэдний амар амгаланд зориулсан. Харин эрүү шүүлт бол гэмт хэрэгтэнд зориулсан.
Хүмүүсийн амар амгаланд зориулж хийгдсэн хууль эрх хир хүчээ авч чадсан бэ гэдэг асуулт энд тавигдана. Ямар ч үед хүн бага ч гэсэн жаргах өөрөөр хэлбэл жаргаж үзэх гэсэн ойлголттой явж ирсэн. Нэгэнт хүн гэж өөрийгөө нэрлэхийг хүсэж цаашлаад хүн шиг амидрах гэж хүсэж байгаа бол эцэстээ жаргах л гэж буй. Жаргал гэдэг цол шагнал магтаал албан тушаал биш. Хүн төрөлхтөний түүхийг харахад цол шагнал авсаныгаа жаргал гэдэг ард түмнүүдийн баримт олддоггүй. Худал мунхруулгыг тоохгүй ард түмэн нийгэм болж чадсан ба хамтран эв найрамдалтай амидарцгааж энх тайван гэдэг үнэт зүйлийг амталж чадацгаажээ.
Эцсийн эцэст жаргах гэдэг сэтгэлийн төлөв шүү дээ. Жаргасан сэтгэлийг эдлэхийн тулд сайн сайхан амидрах хэрэгтэй л болов уу. Гэтэл сайн сайхан гэж юу билээ. Сайныг хэн хаана тодорхойлж дүрэм журам тогтоох вэ. Сайханыг хэн хаана үнэлж үнэлэмжийн жагсаалт гаргаж түүгээр үнэт зүйлээ үнэлж дээгүүр байрлуулах вэ. Энэ тухай судалгаа хийж номууд бичигдэхгүй хүлээгдсээр. Ерөөсөө бичигдэж байсан уу?.
Жаргалын тухай их дээд сургуулиуд болон арван жилийн сургуулиудад хичээлүүд зааж байна уу. Ингэснээрээ бүгд нэгэн ойлголттой болж чадсан уу. Эсвэл эмээ өвөө аав ээж үр хүүхэд цаашлаад залуу үе бүгдээрээ хоорондоо дэндүү ялгаатай хачин сонин үнэлэмж мэдрэмжүүдтэй юу.
Сайн сайхан амидрах гэдэг хэн нэгнийгээ гоочилж гадуурхаж тасран тусгаарлан хашаанд өөрийгөө хориж хамгаалалтынханаар өөрийгөө тойруулах биш л болов уу. Ийм газар олон нийт ярих боломжгүй. Англи хэлэнд унаж ухаан алдсан хүмүүсийн “town” гэж хотхоноо нэрлэснийг харахад яаж ч хот хот байж чадах вэ дээ. Хотоос жижигхэн суурин газруудыг хотхон гэдэг болохоос биш хотын дотор хотхон байх хэрэг байна уу.
Олон зуун жилийн өмнө хийгдсэн Ромын хуулиудаас авахуулаад Европ болон Америкийн Үндсэн хуулинд эцсийн эцэст хүнийг л эрх чөлөөтэй амидарч өөрийнхөө хүслээ биелүүлэхэд төр ч бас хуулийн агуулга ч зориулагдах ёстой гэж философийн эх үндсээс гаралтай зааж өгсөн байдаг. Хуулиа дээдлэх биш хуулиар дамжуулан хүнийг дээдлэх гэж бичсэнийг уншихад үнэхээр сонирхолтой.
Яг тойрон буй хүмүүсийн хуулийн тухай ойлголт болон Үндсэн хуулийн тухай мэдлэг даанч нимгэн байдаг явдал угаасаа Манжийн үеэс гаралтай ял, ялтан, эрүү шүүлт, залхаан цээрлүүлэх гэх ойлголтуудаас салаагүй харагддаг. 21-р зуунд ялтан ярих хэрэг байна уу. Өнөөдөр хүнийг засаж залруулж хүмүүжүүлэх болохоос биш хэн хэнээсээ илүү билээдээ. Хорихын хашаан доторхоос гаднахууд тийм их дээр гэж үү. Бүгдээрээ л сайн дураараа хашаанд орчихсон байна шүү дээ.
Зөвхөн хуулийн ойлголтуудаас гадна засаг төрийн нэрсүүд болох их засаг, шадар сайд, яамны сайд гэх мэт ойлголтууд бас л үеэ өнгөрөөж өнөөдөр хоцрогдох ёстой атал даан ч өргөн дэлгэр хэрэглэж буй төөрөгдөлийн баталгаа. Яамдууд ердөө л 40-өөд оны хавиас л өөрийн гэсэн байшинтай зохион байгуулалт бүтэцтэй болсон болохоос биш түүнээс өмнө яам байсан гэж ярих тийм ч амархан асуудал биш. Улаанбаатар хот 70 хүрэхгүй жилийн өмнөөс л дүр төрхөө олсон шүү дээ. Хүрээ бол нийслэл гэж нэртэй болохоос жинхэнэ хот байж чадаагүй. Ерөөсөө өөр хотуудыг ч нийслэл болгож болох шүүдээ.
Хуулийг ярих гэдэг эрх чөлөөг ярих тул цоо шинэ асуудлууд гэдэг тодорхой. 20-р зууны дунд үеэс л эрх гэсэн ойлголт гарч ирсэн бололтой. Тунгалаг тамирын Эрдэнэ анх удаагаа эрхтэй болж буйд баян Итгэлт их л дургүйцдэг. Энэ дургүйцэлүүд ихэссээр нэг нэгийгээ хэлмэгдүүлж эхэлсэн ч байх магадтай. 40-өөд оноос хөгшин залуугүй бичиг үсэгтэй болцгоож чадсан явдал юугаар ч солих ёсгүй ололт амжилт. Тэрнээс биш зөвхөн хаад ноёд болон тэдний үр хүүхдүүд л бичиг үсэгтэй байсан 100 хүрэхгүй жилийн өмнө энгийн бичиг үсэггүй ардуудад тэд их л дээдэс хүмүүс шиг харагддаг байсан биз.
Анх 40-өөд оноос орчин үеийн хуулиуд орчуулагдан хэрэглэгдэж эхэлсэн ба түүний дараа 90-ээд онд залруулга засварууд хийгдэж нилээд их хуулийн сууриуд хийгдсэн боловч хүмүүсийн дунд хуулиас илүү мухар сүсэг хүчинтэй хэвээр үлджээ. Яагаад хуулийн дээр мухар сүсэг гарсаны шалтгаан үнэхээр сонирхолтой.
Мухар сүсэгтэй хүнийг мэдлэг боловсролтой хүн шүүмжлэхэд ердөө л үзэл бодол зөрчилдлөө гэж тайлбарлаж буй том төөрөгдөлийн жишээ. Мэдлэг гэдэг үзэл бодол биш. Мэдлэг гэдэг боловсрол. Боловсрол гэдэг мухар сүсгийн дээр. Мухар сүсгийг халах гэж хүн төрөлхтөн боловсрол гэж бүтээж сургуулиуд байгуулсан. Хэрвээ мухар сүсэг үзэл бодол гэсэн гоё ганган нэртэй болж боловсролын дээр гарсан бол сургуулиудын хэрэг байна уу.
Хүмүүс мухар сүсгээс салж шашин шүтлэгээ гэртээ орхиж хүмүүсийн дунд эрх чөлөөг хэрэглэж сурах тэр цаг хугацаа ойртох биш холдож буйг ажиглахад шалтгаан юунд вэ гэсэн түүхийн холбогдолтой асуудал гарч ирдэг.
Эрх чөлөө гэхээр эрхжүүлж чөлөөт байдал буюу эрхт чөлөөт үйлдэл. Хэрвээ эрхжүүлээгүй өөрөөр хэлбэл эрхгүй буюу эрхт биш чөлөөт гэвэл хуулийн гадуур гэсэн ойлголт болох уу. Эрх гэсэн үг хуультай нийлж хууль эрх болоод л эсвэл чөлөөттэй нийлж эрх чөлөө болоод л хамаа намаагүй хэрэглэгдэж буй бүхий л улстөрийн болон Үндсэн хуулийн агуулга ба зорилгуудыг бүдгэрүүлжээ. Үгийн хослолуудаар ингэж тоглож болох уу?
Үндсэн хуулийг хууль биш эрх гэж л нэрлэх бус уу. Тиймээс Үндсэн хууль биш “Үндсэн эрх” шүү дээ. Бүр ам ангайж болохгүй хэл ээдрээд эвлэрэхгүй байгаа бол “Үндсэн хууль эрх” гэж нэрлэх ч боломжтой.
Үг хэл буруу бол бодол буруу явагдана. Нэгэнт бодол буруу явагдвал сэтгэл буруу сэтгэнэ. Сэтгэл буруу сэтгэвэл мэдрэмж буруу мэдэрнэ. Ингээд буруу сэтгэл мэдрэл үүснэ. Нэгэнт сэтгэл мэдрэл буруутсан газар юу ч хийгээд нэмэргүй солиорол явсаар галзуурал болох жишээтэй. Нэгэнт буруу шийдэлээс буруу үйлдэл хийгдэх тул үр дагавар эсвэл үр нөлөө өгөөж ярих ч хэрэггүй.
Эрх чөлөө гэхээр нэг л их том сэдэв ярих гэж буй ойлголт байж болохгүй. Яагаад гэвэл өнөөдөр орчин үед эрх чөлөө мэдээжийн зүйл болсон шүү дээ. Хуулиар эрх чөлөөг хангах мөн хуулиар эрх чөлөөг хамгаалах тухай ярихын оронд харин эрх чөлөө хэрэгжүүлээд юунд хүрэх мөн эрх чөлөөгөө эдэлсэн хүн тэгээд сэтгэл ханамжтай байна уу үгүй юу гэсэн асуулт бас чухал сэдэв. Энэ тухай дараагийн сэдвээр ярилцана.
Хуулиар заагдсан эрхээр зөвшөөрөгдсөн чөлөөт гэдэг бол зөв буруу тодорхой байх жишээтэй. Эрх гэхээр зөвийг л хэлдэг шүү дээ. Энд бөө эсвэл шашин ямар ч үүрэггүй. Хуулийг л дагана. Хийсэн зүйл чин бусдыг баллаагүй олон хүнийг хохироож залилан хийгээгүй биз. Зах зээлийн зүй тогтол эсвэл хүний эрх яриад залуу үеийг эсвэл ээж аав нарыг молигдоогүй биз.
Хүний чөлөөт байдал бусдын чөлөөт байдлыг хязгаарлана. Харин эрхжсэн чөлөөт байдал бусдын эрхжсэн чөлөөт байдлыг улам боломжтой болгоно. Тэгэхээр миний эрх чөлөө бусдын эрх чөлөөг хязгаарлах биш илүү дэмжинэ. Эрхжээгүй дураа дагасан зэрлэг чөлөөт байдал бусдын чөлөөт байдлыг хааж дарж дарамталж эцэстээ ямар ч чөлөөт биш байдал үүсэх жишээтэй.

Үргэлжлэл бий.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 1. \Үргэлжлэл 3\

Хүссэнийгээ биелүүлэх эрх чөлөөний тухай
Эрх чөлөө гэдэг хөгжих ёстой хөгжилийн асуудал. Эрх чөлөөг хөгжүүлэхгүй бол эрх чөлөө унтарч мөхнө. Хүн юм мэдэхгүй гэдэг ичгэвтэр хэрэг биш харин юуг ч шинээр сурах хүсэлгүй гэвэл ичгэвтэр гэж үг бий. Үүнтэй адил эрх чөлөөгөө эдэлж чадахгүй заавал ашигтай бол хийнэ ашиггүй бол хийхгүй гэх эсвэл хүний шахалтаар хийж дүр үзүүлэх гэх мэт өөрөө өөрийгөө хөгжүүлэхгүй үргэлжийн завтай хэзээ ч хэнийг ч дуудсан бэлэн хүмүүс харамсалтайгаар насыг барж хөгширдөг.
Эрх чөлөө гэдэг зүгээр нэг сониучлах эсвэл хийгээд өнгөрөх биш. Зориуд хийж бүтээж өөрийгөө хөгжүүлж чадаж буй хүн эрх чөлөөтэй. Эрх чөлөөг баяжуулж баян болгож чадвал эрх чөлөөг илүү их эдэлнэ. Ядуухан эрх чөлөөтэй хүмүүс хэвэндээ үлдэж ойр ойрчимынхоо хүмүүсийн магтаал сонсож хөөрхийлүүлж хэзээ ч хүссэн хүслээ амидралдаа биелүүлж чадахгүй. Тэд бусдын жишээлбэл найзуудынхаа хүслийн дагуу хүссэн сэдвийг яриж дараа уулзах баталгаагаа хийж авна.
Өөрийнхөө хүслийг биелүүлж өөрийнхөө хүссэнийг биелүүлэх чадваргүй хүмүүс найзынхаа чаатлахыг хүлээж хэн нэг утасдахыг хүлээж цагаа барж өөртөө цаг зориулж чадахгүй өөрийгөө хүчиллэж энд тэнд интернэтээр тэнүүчилж хог уншиж толгойгоо хогийн дөрвөн мөрт иш татлалуудаар дүүргэнэ. Олон хуудас ном уншиж толгойгоо хөгжүүлэхээс татгалзаж хоёр гурван өгүүлбэрээр л хязгаарлагдана.
Хүсэл гэдэг дур эсвэл тачаал цаашлаад шүтэх болоод бишрэх гэх мэттэй ямар ч хамаагүй. Хүсэлийг ухамсартай холбож ойлгох хэрэгтэй. Ухамсар гэдэг хүний ухаанд үүсэх сайныг болон зөвийг хийх гэсэн тухайн хүний биеэ авч явж буй шинж төлөв шүү дээ. Ухамсарыг ухаанаас ялгаж чадахгүй хүмүүс хүсэлийг дур сонирхолоос бас ялгаж чадахгүй. Сэтгэлийг мэдрэмжээс ч ялгаж чадахгүй хүн олон. Ийм хүмүүсийн гай балаг их тэд олон хүнийг өнөөдөр ч балласаар байгаа. Харамсалтай юу вэ гэхээр ухамсаргүй ээж аав эмээ өвөө нар залуу үеийг хохироодог. Ойр дотны хүмүүсийн балаг их. Харин нийгмийн талаас балладаг багш профессоруудын талаар дараагийн бүлэгт бичнэ.
Хүний амидралын хөдөлгөгч хүч болсон цаашлаад маргааш нөгөөдөр дараа жил гээд ирэдүйд аваачих хүсэл гэдэг суралцах ёстой оюуны чадвар болохоос өнгөцхөн хямдхан зүйл биш. Түүнээс гадна хэн нэгэн хүн гаднаас шаардаад эсвэл зөвлөөд хийлгэчихдэг ч зүйл биш. Мэдээж хүсэл үүсэхэд нөлөөлсөн өндөр мэдлэг боловсролтой ухамсартай хүмүүс тараалдвал үүн шиг аз гэж байхгүй. Залуу хүмүүст ийм л оюунлаг номын ард түмнүүдийн нэрлэдэг “Мастер” хүмүүс хэрэгтэй. Тийм учраас аав хүүгээ эр хүн болгож чадахгүй ээж охиноо эмэгтэй хүн болгож чаддаггүй гэсэн үг бий. Мэдээж хүүгээ хүссэн хүсээгүй айлын бүсгүйгийн нөхөр эсвэл охиноо хүссэн хүсээгүй хэн нэгний эхнэр болгох амархан.
Хэрвээ хэн нэгэн хүн амнаасаа хүсэл гэж үгийг гаргаж хэлэх гэвэл юуны тухай ярих гэж буйгаа маш сайн бодох хэрэгтэй. Хүсэл яагаад хэрэгтэй вэ гэхээр зорилгоо биелүүлэхэд хэрэгтэй. Тиймээс маш их хүсэлтэй хүний хүсэлийг бас тэмүүлэл гэж нэрлэдэг. Дур эсвэл тачаалыг зорилго гэж нэрлэхгүй зөвхөн шалтгаан гэж л нэрлэнэ. Дураа дагаж хийх биш сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Тэгж чадвал түр зуурын биш хөнгөн шингэхэн өнгөцхөн биш. Сэтгэл чанга бол хүсэл чанга.
Хүсэл гэдэг биелэгдэх ёстой тодорхой тууштай үйл хэрэг. Тиймээс тухайн хүн нилээд боловсорч эхлэхээр зорилгодоо хүрэх гэсэн өөрийн хүссэн хүсэл үүснэ. Хүслээ биелүүлэх гэсэн шийдэл чухал бөгөөд ингэснээр шийдсэн бол одоо биелүүлэх ажил эхэлнэ. Тиймээс хүсэл гэдэг төлөвлөж буй үйлдэл шүү дээ. Хэн нэгэн төлөвлөгөө байхгүй гэвэл хүсэл гэж ярих хэрэггүй.
Хүсэл биелэхэд бас зарим хүсдэг зүйлээс татгалзах хэрэг гардаг. Жишээлбэл залхуурах цаашлаад амархан аргаар амидрах гэсэн дутагдалуудаасаа салах хэрэгтэй. Ингэж зарим зүйлийг хүсэхээ болиж бас хүслээ биелүүлэх жишээтэй. Тэгэхээр хүслээ биелүүлэхэд тэсвэр хатуужил гэх мэт тууштай үйлдэл шаардлагатай. Үүний тулд тухайн хүн өөрөө сайн төвлөрч чадах чадвар чухал үүрэгтэй.
Ойр орчимын олон хүн хүсэл мохоож эсвэл эсэргүүцэх тул үүнээс шалтгаалж хулчийж бууж өгч болохгүй. Мэдээж хүсэл биелэхгүй тохиолдолд гутрах явдал гарч зог тусж илийрч гөлөрч хачин болно. Мэдээж ийм үйл явдал гарна шүү дээ. Үүнтэйгээ учраа олж сурах ажил гарна. Ингэж л амидралын туршлагатай хатуужилтай болно шүү дээ. Энэ бүгдийг ухаарахад өөрийн ухаантай байх л чухал. Өөрийн ухаангүй хүмүүс бусдад өөрийгөө алдана.
Хүсэл гэдэг бусдын тусламжтайгаар эсвэл азаар биелэгдсэн тохиолдолд мэдээж хүслээ биелүүлсэн гэж хэлэхэд хэцүү. Энэ тохиолдолд хүсэл биш харин санаж явсан зүйл биелэлээ гэж л хэлэх болов уу. Эндээс л санаж явбал бүтнэ гэж сулхан ойлголт гаралтай болов уу.
Хүслээ биелүүлэхийн тулд эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Эрх чөлөөтэй байхын тулд залуу хүмүүс өөрсдөө маш их зүйлээс татгалзаж сурах хэрэгтэй. Жишээлбэл утсаа унтрааж интернэтээ хааж бодож сууж цаасан дээр төлөвлөж амидралыг төсөөлж цаг хугацаагаа тооцоолох хэрэгтэй.
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд юу ч сураагүй хоосон толгойтой ээж аавууд болцгооно. Ингээд секс хийгээд гаргачихсан хүүхэддээ юун ээж аав болох ирээдүйн ямар ч амидралгүй өөрийнхтөйгөө адил хүүхэд биш насаар амидруулна. Хүүхдэд хичнээн ч мөнгөтэй байгаад тус болохгүй харин мэдлэгтэй байж чадвал тус болно. Үгүй гэвэл хорвоод байр сууриа олоогүй ээж аавтайгаа адил цаг өнгөрөөсөн биеэ чагнасан худлаа жүжиглэсэн хүмүүс л болцгооно доо.
Энд нэг ярих зүйл бол хүмүүс зүгээр цаг завтай юу ч хийсэн яахав өнөөдөр хаачисан ч яахав гэж хий дэмий цаг үрж байгаагаа эрх чөлөөтэй гэж хэлж буй үнэхээр өрөвдөлтэй. Хийж бүтээж сурч боловсорч буй үйл хэрэг бол жинхэнэ эрх чөлөө. Яагаад гэвэл ирээдүйд л зориулж эрх чөлөөг хэрэглэдэг. Ирээдүйг төлөвлөөгүй хүнд эрх чөлөөний хэрэг ч гарахгүй. Эрх чөлөөгөөрөө юу хийх гэж буй л сонин шүү дээ. Ерөөсөө эрх чөлөөтэй үедээ л хүн хийж бүтээнэ шүү дээ. Хийж бүтээхгүй гэвэл залхуураад л ээж аавынхаа өгөх мөнгийг хүлээгээд л сууна гэсэн үг.
Эрх чөлөөгүй хийсэн зүйлс бол даалгавар, захиалга, зах зээлд зориулах, богинохон хугацаанд амжилтанд хүрэх гэсэн заль мэх болохоос эрх чөлөөтэй ямар ч хамаагүй.
Урлагийн нэг салбар болох уран зурагт урлагийн бүтээл гэж ярих дуртай. Гэтэл сүм хийдийн захиалгаар бурхан зурчихаад эсвэл гуйлан бурхан хийчихээд түүнийгээ урлагийн бүтээл гэдэг. Гэтэл түүнийг эрх чөлөөгүй хийсэн тул урлагийн бүтээл биш захиалгат бүтээл гэж л нэрлэнэ. Зах зээлд зориулж тодорхой үнэ шаардаж бүтээсэн бүтээлийг эрх чөлөөт урлагийн бүтээл гэж нэрлэхгүй. Урлаг гэдэг цэвэр эрх чөлөө болохоос баригдсан зориулагдсан биш. Иймэрхүү жишээ яривал олондоо.
Хүсэх эрх чөлөө өөрөөр хэлбэл хэнээс ч хамааралгүй юунаас ч шалтгаалахгүй цэвэр хүсэл үүсэж түүнийгээ биелүүлэх гэсэн эрх чөлөө хүний хөдөлгөх хүч болсон цагт хүнээс маш их шинэ сонин содон бусдыг цочоосон бусдыг дургүйцүүлсэн бүтээлүүд гарч чаддаг. Хүнийг шинэчлэх гэж хийж бүтээдэг болохоос хуучиныг санагалзуулж магтуулж шагнуулах гэж хийсэн бол эрх чөлөөгүй боогдмол доо.
Энд яриж буй хүсэл бол хүний өөрийн хөдөлгөгч хүч. Эрх чөлөөт хүсэл хөдөлгөгч хүч болж чадвал дэвшилтэт шүүмжит урагшаа амидрал эхлэх боломжтой. Үгүй гэвэл хоосон хөндий хуучин зогсонг агуулгагүй ажил амидрал үргэлжилнэ. Ийм эрх чөлөөгүй хүмүүстэй уулзаж ярилцахад даан ч уйтгартай.
Идэвхит амидралгүй хүмүүс бусдын идэвхит амидралыг устгана. Идэвхигүй авгайтай идэвхит нөхөр суугаад идэвхигүйжих аюултай. Идэвхигүй уйтгартай эр нөхөртэй болчихвол дагаж идэвхигүй болж ёстой болохгүй. Салж нийлэх бол жинхэнэ эрх чөлөө шүү дээ. Энэ тухай дараагийн бүлэгт ярилцана.
Хүссэнийгээ биелүүлэх гэсэн тэр эрх чөлөө бол өөрийнхөөрөө шийдэж чадсан шийдэл бөгөөд өөрийгөө хөдөлгөх боломж ба нөгөөтэйгүүр хүссэнийгээ өөртөө зориулах бас нэг боломж. Эрх чөлөөгүй хүмүүс өөртөө зориулж чаддаггүй. Тэд бусдын хэлж заасанаар өдөр өнгөрөөнө.
Олон хүмүүс гадаадад амидарч гадаадад аялж яваагаа эрх чөлөө гэж нэрлэдэг. Энэ бол зөвхөн хөдөлгөөний эрх чөлөө болохоос биш оюуны эрх чөлөө биш. Яагаад би энэ ард түмний эх оронд ирчихээд байж байгаа билээ гэсэн асуулт чухал. Хүн сурч мэдэж өөрчлөгдөж хөгжих гэж л алсыг зоридог биш билүү. Ингээд яг нарийн бодвол эрх чөлөөгүй гэдгээ ухаарч заавал аялал хийж мөнгө үрэх шаардлагагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх жишээтэй.
Хүссэнээ биелүүлэх гэж яваа эрх чөлөөт хүн бол өмнө бичсэн өөрөө өөртөө хөөгдсөн хүн ч биш бас өөрийгөө хүчиллэж өөрийн мэдэлгүй яваа хүн ч биш. Хүн хүсэж эхэлж хүслээ тооцоолж эхэлсэнээр өөр дээрээ ажиллаж эхлэх жишээтэй. Хэн нэгэн хүслээ биелүүлж чадлаа гэвэл эрх чөлөөгөө эдэлсэн гэвэл одоо энэ хүн өмнөхөөсөө өөрчлөгдөж сайн тал руугаа хөгжиж сайхан зүйл бүтээж бусадтай илүү ойр дотно болж бусдыг эрх чөлөөтэй болоход туслаж дэмжиж эхэлдэг.
Хүн хүсэхээ зогсвол идэвхит амидрал зогсоно. Хүсэлгүй хүн шиг эндэгдэл эрсдэл гэж хаа ч байхгүй. Хүсэлгүй хүмүүс бусдыг дууриана. Хүсэлгүй хүмүүс бусдыг дагаж сүүдэрт сажлан явцгаана. Олон хүн хүслээ дагаж биш хорсол өшөө авалт хөрөнгө мөнгө нутаг ус гэх мэт өөр шалтгаануудаар нэгдэж нийлцгээх явдал үнэхээр хямдхан.
Хүсэлгүй хүмүүсийн хүслийг нэг бол хөгжүүлээгүй эсвэл хүүхэд насанд мохоож унтраасан байх боломжтой. Тэглээ гээд хүүхэд насандаа хорогдох хэрэггүй. Хүүхэд наснаасаа салж гэрэлд гарч гэгээрэхийн тулд эхлээд гэр орон аав ээж бүгдийг хаян орхиж хүсэлээ бүтээж биелүүлэх зоригтой байх хэрэгтэй. Хүсэл дарж мохоогчидоос холдон явах хэрэгтэй.
Хүсэл гэдэг хүний доод ухаанд ч бас дээд ухаанд ч үүсэх боломжтой. Сонссон харсан бүх зүйл ухаанд хүлээн авагдаж өөрийн мэдэлгүй доод ухаанд хадгалагдана. Тиймээс өөрийн мэдэлгүй хүсэл гэнэт үүсэх боломжтой. Харин ухаардаг өөрөө мэдэж ухаарах ухааны дээд хэсэг бол зориуд зориж төлөвлөж хүссэн хүсэл . Энэ хоёр төрлийн хүсэл өөрт зөв сайн зүйл гэвэл одоо тэгээд энэ хүслээ биелүүлэх л ажил гарна даа. Биелэх эсвэл биелэхгүй бол дараагийн асуудал шүү дээ.
Хүслээ биелүүлэхээр шийдэх шийдэл бас эрх чөлөөтэй явагдах чухал. Шийдсэний дараа хийж эхлэх бас дараагийн том ажил шүү дээ. Гагцхүү эхлүүлсэн бол дуусгах хэрэгтэй бөгөөд дуусгахдаа орхихгүй бүрэн хийх бас дутуудуулахгүй гүйцээж хийх хэрэгтэй.
Ингээд энд яриж буй хүслээ биелүүлэх тухай сэдэвт нэгдүгээрт хүсэл үүсэх, хоёрдугаарт хүслээ биелүүлэхээр шийдэх, гуравдугаарт шийдсэний дараа үнэхээр хийх л хэрэгтэй гэсэн гурван асуудалтай тулгарна. Энэ бүгдийг ялгаж салгаж мэддэг л байх ёстой шүү дээ.
Хэрвээ хүн нэгэнт шийдсэн бол түүнийхээ ард баттай зогсож чадах л чухал шүү дээ. Бүтсэн ч бас бүтээгүй ч байр сууриа хадгалах хэрэгтэй. Эндээс амидралын туршлага ярих боломжтой. Алдаж үзээгүй буруутаж үзээгүй хүмүүст амидралын туршлага гэж байхгүй. Бэлэн амидрал бэлгэнд авсан хүмүүс ёстой л эрх чөлөөгүй хүмүүс. Хүн өөрөө алдаж онох унаж босох үйл ажиллагаа жинхэнэ эрх чөлөө авчирдаг. Гэхдээ муу үйл хэрэг биш сайн үйл хэргийн төлөө яваад алдах шүү дээ.
Хүслээ биелүүлэх гэж яваа хүн хэн бэ гэдгээ мэдсэн хүн шүү дээ. Өнөөдөр хүртэл амидарч ирсэн түүх ямар билээ гэсэн асуулт тухайн хүний хүсэх чадвар болон хүслээ биелүүлэх чин зориг чухал. Үүний дараа л эрх чөлөөний тухай ярих боломжтой. Ерөөсөө хүсээд буй эрх чөлөө дахин дахин сэргээгдэх боломжтой шүү дээ. Тиймээс яг одоо эрх чөлөөгүй байгаадаа гутрах хэрэггүй эрх чөлөөгөө бүтээнэ шүү дээ. Хэрвээ эрх чөлөө унтарсан бол бас сэргээх боломжтой.
Хүслээ илэрхийлж чадах чадварын тухай
Хүслээ илэрхийлж чадахгүй хүн гэдэг эрх чөлөөгүйтэй адил шүү дээ. Хүний дотор хүсэл үүсэх гэдэг мэдээжийн асуудал. Гэхдээ хүслээ үг болон өгүүлбэр болгож чадах хэрэгтэй. Хэрвээ үг өгүүлбэр болгож чадвал одоо хүсэл гадагшлана шүү дээ. Чадахгүй гэвэл дотроо үлдэнэ. Ихэдвэл бүр дотор бөөгнөрч түгжрэл үүсэх жишээтэй.
Хүслээ үг өгүүлбэр болгож хэлэхийн өмнө шалгах, засах, тодорхой болгох чухал үүрэгтэй. Хэрвээ үг өгүүлбэр болгож чадахгүй гэвэл гараараа заах зангах эсвэл зураг зурж харуулах цаашлаад өөрийн хөдөлгөөн биеэрээ харуулах ажил гарна. Жишээлбэл юу ч хэлж ярихгүй гадуур яваад гэртээ орохгүй байвал гэртээ байх хүсэлгүй гэдгээ харуулж буй болов уу. Бас л хүслээ биелүүлэх гээд байна шүү дээ.
Мэдээж хүсэл бусдыг баллаж хохироох зорилгогүй гэдгийг энд дахин хэлэх хэрэгтэй. Тэр бол хүсэл биш өшөө хонзон атаа жөтөө хордох шардах гээд олон сөрөг сэтгэлийн хөдлөлүүдтэй хамаатай.
Хувийн эрх чөлөөний төлөө хийх үйлдэлүүд жишээлбэл ажлаасаа гарах эсвэл эхнэр нөхрөөсөө салах гээд олон эрх чөлөөнүүд бий. Энэ тухай дарааагийн бүлэгт ярилцана.
Хүн нэгэнт эрх чөлөөг мэдэж бас хувийн эрх чөлөөгөө хүсэж чадаж байвал эрхэм чанараа хадгалж буй. Хувийн хүслээ дарах болон биелүүлэх гэсэн сонголтуудтай байж чадвал энэ бол бас л эрх чөлөө шүү дээ.
Хүслээ илэрхийлэх боломжгүй үе залуу хүмүүст үргэлж тулгардаг. Ихэнх ээжүүд охиноо тулгаж хардаж сэрдэж өөрийнхөөрөө байлгах гэсээр байгаад охиноо хүсэлгүй болгодог. Олон аавууд хүүдээ зааж мундаг хүн болох гэж хэрэггүй амидралын туршлага ярисаар байгаад хүүгийнхээ хүслийг мохоодог. Хүний амидралын туршлага бусдад биелэх боломжгүй. Чадахгүй байж мэдэхгүй байж нэрэлхүү зан гаргаж нэг их үр хүүхдэдээ ингэж их өөрчлөгдсөн орчин үед захиас хэлэх шиг гэмт үйлдэл байхгүй.
Ялангуяа олон зуун жилийн өмнө бичиг үсэггүй байхад хэрэгтэй байсан лам нар өнөөдөр даан ч хэлэх үг байхгүй. Тэд юу мэдэж бас ямар амидрал амидарсан болоод хүмүүст мэдэмхийрээд байгаа вэ гэж асуусан асуулт бүр л тодорхой болгоно шүү дээ. Олон залуу хүмүүсийн хүслийг мухар сүсэгтэнүүд эвдэж гэмт үйлдэлүүд хийдэг. Хүн нас ахиад ирэхээр үхлээс айдаг тул мухар сүсэгт автагдахдаа амархан даа.
Эмээ өвөө болон ээж аавууд ном уншиж ухаанаа хөгжүүлээгүй ухамсарт суралцаагүй насанд хүрсэн мөртлөө цаг үеэ ойлгож мэдрээгүй тул үр хүүхдээ балладаг. Өөрийнхөө ухааныг хөгжүүлээгүй бол үр хүүхдэдээ юу зөвлөж юу захиж юу зөвлөх вэ дээ. Жинхэнэдээ бол үр хүүхэдтэйгээ уншсан романуудаа ярилцаж залуу хүмүүст хүсэл үүсгэж жинхэнэ эрх чөлөө гэж юу байдгийг сургаж залуусыг хүслээ биелүүлэхэд тус дэм болж ачтай хүмүүс болох ёстой биш билүү.
Хүслээ ойлгох тухай
Хүн өөрийнхөө хүслээ ойлгох чадвар чухал. Үүний тулд ерөөсөө өөрийгөө ойлгож чадах чадвар хэрэгтэй. Би ямар байдалд байгаа билээ гэж асуулт үргэлж тавих. Хүн өөрийгөө ойлгож чадаагүй бол хүсэл ч бас ойлгомжгүй. Ингээд эрх чөлөөгүй гэдгээ мэднэ. Тиймээс хүн өөрийгөө шинээр ойлгож эхлэх шаардлагатай.
Хүн өөрийгөө ойлгож эхлэхэд үнэлэх үнэлэмж чухал үүрэгтэй. Үнэлэмж зөв бол хэзээ ч хүсээгүйгээ хүсэж эхлэх боломжтой. Үүнээс гадна хүсээд салдаггүй зүйлсээсээ салах боломжтой. Ингэж эрх чөлөөтэй гэдгээ ойлгож эхлэнэ.
Хүн юу хүсдэг билээ гэдгээ ойлгоход өөрийгөө ойлгох чухал тул дараагийн олон асуулт зайлшгүй тавигдана.
Эмэгтэй хүн юу хүсдэг билээ, эрэгтэй хүн юу хүсдэг билээ, хүүхэд юу хүсдэг билээ, залуу хүн юу хүсдэг билээ, хөгшин хүн юу хүсдэг билээ гээд ойлгох ёстой олон асуултууд гарч ирдэг.
Хүн ойлгоод эхлэхээр илэрхийлж чадна. Ойлгомжтой болох бүр үнэлэх үнэлэмж бас өөрчлөгдөнө. Өөрийгөө ойлгохын тулд өөрийгөө мэддэг байх хэрэгтэй. Өөрийгөө мэдэж чадвал юу хүсэх тэр эрх чөлөөгөө мэдэх шүү дээ.
Өөрийгөө мэдэх гэдэг “Би хэн бэ” гэдгээ л мэдэхийг хэлнэ.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 1. \Үргэлжлэл 2\

Хэн эрх чөлөөгүй вэ?

Өөрийн мэдэлгүй хийчихлээ гэж хэлдэг. Юу болсоныг мэдсэнгүй. Болж буй үйл явцад хөтлөгдөн яваа хүн яг хаашаа явж буйгаа өөрөө бол мэдэх бус. Олны урсгалд түрэгдэн хөтлөгдөж яваа хүн бараг л сэтгэл амар мэт. Юу ч төлөвлөхгүй, юу ч шийдэхгүй, юуны ч тухай бодох хэрэггүй. Иймэрхүү хүмүүс ёстой өөрийгөө урсгалд орхиж өөрийгөө алдана. Гэтэл энэ байдлаас татгалзах эрх чөлөө бий шүү дээ.
Наашаа хүрээд ир бидэндтэй хамт нийл тэгээд хамтдаа хийе гэж дуудах хүн гараараа даллаж хүрээд ир гэж хүнийг уруу татагчид өөрөө бас урсгалд автагдсан шүү дээ. Бусдад дуудагдаж уруу татагдах хүмүүс бас бэлэн. Өөрийгөө ингэж бусдын нөлөөнд бусдад даатган орхих хүмүүс хэдийгээр би өөрөө шийдээгүй гэх ч юуг ч би шийдэхгүй гэж өөрөө шийдсэн шийдэлээ ухаарах бишдээ.
Ерөөсөө хорвоогийн жам, цаанаасаа л ийм, зурсан зураг, ийм л хувь тавилантай байждээ гэх хүмүүс ирээдүйн тухай цаг хугацааны төсөөлөлгүй хүмүүс тул тэд тохиолдол бүрт утга өгч адгийн жижиг үйл явдалд хүртэл заавал нэг шалтгаан эсвэл шалтаг хайна. Ийм л хүмүүс эрх чөлөөгүй хүмүүс шүү дээ. Яагаад гэвэл ирээгүй цаг хугацаа гэж нэрлэдэг ирээдүй бол нээлттэй. Нээлттэй ирээдүйд уриднаас мэдэж хэлэх шиг тэнэг зүйл үгүй. Харин ирээдүйг төлөвлөж төлвөлөснөөр зохицуулах боломжтой. Мэдээж олон зүйлээс хамаарах зүйл төлөвлөснөөс өөрөөр тохиох боломжтой. Ирээдүй ийм нээлттэй тул эрх чөлөө бас нээлттэй. Маргаашнаас эхлээд хэн ч эрх чөлөөгөө эдлэх боломжтой. Ерөөсөө эрх чөлөө ирээдүйд зориулсан шүү дээ.
Эргэцүүлж бодоогүй, тооцоолж баримжаалаагүй, гаргалгаа гаргаж логик явагдаагүй, эргэлзэж асууж лавлаагүй бол шийдсэн шийдэл болон хийсэн үйлдэл эрх чөлөөт биш. Яагаад гэвэл өөрөө өөртөө хөөгдсөн, өөрийгөө хүчилсэн, өөрийгөө бариж чадахгүй, бусдын тулгалт, айлгах айлгалт, сүрдүүлэх сүрдүүлгүүд, ятгасан ятгалгууд эсвэл хайрцагласан үйлдэлүүд бүгд л эрх чөлөөг устгана. Нэгэнт тухайн хүн өөрөө яах ч боломжгүй бол одоо яая гэх вэ дээ. Муугаа мэдээд л дагана. Бусдын сүүдэрт, нөмрөгт, албан тушаалд, найраанд урсан явах жишээтэй. Ийм хүмүүсийн хүсэл хэдийний мохож эрүүл хэсэг өвчтэй болж өвчтэй хэсэг архаг болсон хүмүүс.
Бүгдийг хаяад орхиод явж чадахгүй өөрөө өөртөө хөөгдөн явах хүмүүс тоглоомчид дунд олон байх жишээтэй. Ийм хүмүүс бусдаас зээл аван тоглоно юуг ч хэнийг ч хамаагүй барицаалан тоглоно. Ан хийж байгалийг эвдэгчид, морь уралдуулж амитан зовоогчид, бөх барилдуулж хүн зовоодог бүгд л тоглоомчид. Тэд ан амитан морь мал хүн ард бүгдээр тоглоно. Бөхчүүдийг нутаг ус болгон талцуулан тоглож өшөө хонзон атаа жөтөө хор найруулах хэнийг унагаж хэнийг давуулах дээр хүртэл тоглоно. Хүн хүний тоглоом болцгооно. Гэтэл татгалзах эрх чөлөө бий шүү дээ.
Хаяж чадахгүй орхиж чадахгүй тоглох тоглоомууд болон тоглоомчид яагаад хийгээд буйгаа бас юунаас болж хожих гээд илүү гарах гээд өөрийгөө магтуулж гайхуулах гэж яваад буйгийнхаа дотоод хүчин зүйл шалтгаанаа мэддэг гэвэл тэд ёстой арчаагүй хүн тоглоомчид. Хэрвээ тэд нэгэнт тэр тоглоом хэдийний донтож гадаад хүчин зүйлүүдэд автагдсан гэвэл тэд өрөвдөлтэй тоглоомын золиосууд. Өөрийгөө олоогүй насанд хүрээгүй хүмүүсийн хүүхэд насны тоглоомууд эр хүн болох зав зай өгөлгүй үргэлжилнэ. Тоглоомчид хүнийг өрөвдөх гэж үгүй. Тоглоомчид илүү харж билүү долооно.
Ингэж өөрөө өөртөө хөөгдөн яваа хүмүүс бага наснаасаа заавал түрүүлэх ёстой эсвэл давах ёстой хүмүүжигдсэн түүнийгээ одоо хүртэл орхиж чадахгүй яваа хүмүүс шүү дээ. Тэдэнтэй адил бас олимпиадад заавал алтан медал авах ёстой гэсэн ямар зорилго утгагүй тэмцээн уралдаан уралцаанууд үргэлжилнэ. Түрүүлж давсанаараа би цаашид тийм зүйл хийж бүтээнэ гэсэн алсын хараагүй зөвхөн түрүүлээд цол шагнал аваад л медал зүүх л гэсэн өрөвдөлт бусдын болон өөрийн шахалтанд баригдсан бас хөөгдсөн хүүхэд залуучууд хожиммын амидралд баларсан хүмүүс. Тэд цаашаа өөрсдийн үр хүүхдээ бас баллана. Хаана л бол уралдана. Юуны төлөө ч хамаагүй уралцана. Заавал нэгдүгээр байранд орох гэж хичээж буй хүүхэд эцэстээ хэн болох вэ? Үргэлж түрүүлэх үү? Ерөөсөө үргэлж чадах уу? Хэрвээ чадахгүй бол яах вэ? Сэтгэлээр унах уу?
Юугаа ч мэдэхгүй яагаад байгаагаа ч мэдэхгүй өөрөө өөртөө хөөгдөн явахаас гадна ямар шалтгаан болон шалтагаа мэдэхгүй өрийгөө хүчилдэг хүмүүс бас олон. Өөрийгөө хүчиллэгчид юунд ч оролцохгүй юу ч хэлэхгүй гэнэ. Ийм хүмүүс сурч боловсорч өөрийгөө хөгжүүлэхээс татгалзаж өөрийгөө зориуд бууж өгүүлж бүгдээс татгалзсан хүмүүс. Татгалзсан хүмүүс идэж уухаас татгалзана. Зарим хүмүүс өөрийгөө хүчиллэж үргэлж хянаж ямар ч өөгүй мэт л болгоомжилно.
Зарим өөрийгөө хүчиллэгчид юм бүрт эргэлзэж үнэнийг үгүйсгэнэ бас амидралаас татгалзана. Тэд өөрсдийгөө мундаг дипломтой бас доктор цолтой гэх болов ч түүнийхээ зорилгыг ухаараагүй хүмүүс. Иймэрхүү эрх чөлөөгүй болох нөхцөл залуу наснаас эхлэнэ. Өөрийгөө хүчиллэсэн эрх чөлөөгүй хүмүүс эхнэр нөхөрөөрөө хязгаарлагдана. Тэд гэр ороноороо хязгаарлагдах тул гадаа нийгэмээс хол тасарсан хүмүүс.
Өөрөө хийж бүтээж нийтийн тусын тулд цаашлаад нийгмийн хөгжилд оролцохгүй зөвхөн өөрөөрөө эсвэл гэр орноороо хязгаарлагдан ажиллаж амидрах хүмүүс ёстой л арчаагүй хүмүүс. Өөрөөрөө хязгаарлагдсан эрх чөлөөгүй хүмүүсийн айдас бол бусдад муу гэж харагдахаас үхтэлээ айна. Тэд хаа л бол эцсийн үг, цэцэн үг, дөрвөн мөрт, иш татлал хэлэх гэж хичээнэ. Тэд нэгэнт бусадтай хамтарч чадахгүй тул бусдыг илүү болохоос бас үхтэлээ айна. Ийм хүмүүс чадах чинээгээр бусдыг идэвхигүй байлгахын тулд ажиллана. Энд тэнд коммент бичиж бусдын ажил хөдөлмөрийг унтрааж идэвхигүй юу ч хийхгүй байлгах гэж хичээцгээнэ. Яагаад гэвэл бусад хийж бүтээгээд эхэлбэл өөрөө хоцрогдоно шүү дээ. Ийм хүмүүс өөрийгөө бол хөгжүүлэхийг хэзээ ч зорихгүй. Яагаад гэвэл тэд зориггүй хулчгар төрөлтөнүүд.
Өөрийгөө хүчиллэж өөрөөрөө хязгаарлагдсан хүмүүсийн хажууд бас юу ч байсан айдаг өөрийгөө айлган хүчиллэгчид олон байх жишээтэй. Ийм хүмүүс амидралд орж инээж баясаж алдаж онохоос үхтлээ айна. Айдаг хүмүүс өөрийгөө хүчиллэж айлгана. Айх шаардлагагүй юу ч аймаар биш байхад л хүчээр айна. Ийм хүмүүс мухар сүсэг рүү, энд тэндхийн мэддэг чаддаг гэсэн хүмүүс рүү айдасаа тээж очиж айдасаа мөнгөөр нимгэлнэ.
Өөрийнхөө эрх чөлөөгөөр биш хүмүүс өөртэйгээ зууралдсаар амидралыг барна. Тэд ийш тийш оронуудаар явж энд тэнд очиж өөрийнхөө учрыг олох гээд ч бүтэхгүй. Яагаад гэвэл буцаад ирэхэд бүх асуудал хүлээгээд байж байгаа шүү дээ. Асуудалаас зугатаагчид бас өөрийгөө алдсан хүмүүс. Яг гэртээ суугаад нэг үгээр хэлэхэд байгаа газраа төвлөрч тэндээ өөрийгөө өөрөө л танин мэдэх чухал шүү дээ. Гэтэл энэ хүмүүс өөрийгөө олох гэж гадуур тэнэнэ. Таниагүй бол олохгүй.
Бүх асуудал шийдэгдээгүй бүгд хүлээж байхад гэртээ төвлөрөх хэрэгтэй. Үүнийг л бясалгал гэдэг болохоос бусадтай нийлээд ямар ч нэмэргүй. Бясалгалыг ганцаараа төвлөрч хийдэг тул ганцаараа байх чухал. Бясалгал гэдэг өөрийгөө л танин мэдэх шүү дээ. Гэтэл үүний тулд боловсрол хэрэгтэй. Нэгэнт цаад учрыг агуулгыг мэдэхгүй хүмүүс хий хоосон даган баясна. Мухар сүсэг элдэв бишрэлтэй хүмүүс өөрийгөө хүчиллэж бусдын үгэнд орж бусдыг үг дуугүй дагана.
Өөрийгөө хүчиллэн бараг л өөрөөсөө зугатаасан хүмүүс хил даван өөрөөсөө зугатаана. Тэдний зарим зугатааж буйгаа мэдээгүй тул итгэл үнэмшил хайж явна гэж өөрийгөө тайвшруулдаг. Гэтэл тэд үнэндээ ойр орчимын хүмүүсдээ итгэдэггүй тул гадагшаа явдаг. Итгэл үнэмшилийн жуулчид жуулчлан явна. Тэд мөнгө төлж бусдыг баяжуулна. Ерөөсөө өөрийгөө хүчиллэж мухар сүсэгт баригдсан хүмүүс ирээдүйгээс л айсан хүмүүс шүү дээ. Тэд ирээдүйн өмнө зог тусжээ.
Өөртөө хөөгдөгчид болон өөрийгөө хүчиллэгчид нэг л зүйлийг хийж чаддаггүй. Тэд чөлөөтэй нааш цааш сэлүүхэн бодож чаддаггүй. Юм бүрт заавал үнэмшиж шүтэн бишрэх шаардлагагүй гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэр чигээрээ зүтгэнэ. Хүний үг сонсохгүй. Ойр дотны хүмүүсийн зөвлөлгөөг авахгүй.
Өөртөө хөөгдсөн өөрийгөө хүчилдэг хүмүүс юугаар чөлөөлөгдөх вэ? Ерөөсөө юунаас чөлөөлөгдөх вэ? Хэн нэгэн буруутай юу? Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан уу? Эсвэл гэр орны нөхцөл байдлаас шалтгаалж өөрийн мэдэлгүй ийм нөхцөл байдалд унасан уу?
Хүний урдаас юу ч хэлж чадахгүй хүмүүс эрх чөлөөгүй. Тэдний ээж аав эмээ өвөө эхнэр нөхөр бүх л тойрон хүмүүс юу ч хэлүүлдэггүй болгох жишээтэй. Хамгийн дотно гэх хүмүүс хүний сэтгэл үймрүүлж зорилго алдагдуулж хүсэл мохоодог. Тэдний өөдөөс эрх чөлөөгөө эдлэн хэлэх хэрэгтэй. Яагаад ээж аавууд үр хүүхдээ баллаж өөртөө хөөгдсөн хүмүүс болгоно вэ? Яагаад эмээ нар залуу үеийг баллаж өөрийгөө чухалчилна вэ? Хүн бүр л үхлээр айлгана. Гэтэл бүгдээрээ үхнэ шүү дээ. Залуу хүмүүст урт наслах баталгаа байхгүй тул эмээгээсээ өмнө ч үхэж мэднэ. Эмээ нар үр хүүхдийнхээ хэрэгт оролцож мухар сүсэгт уриалан дуудах шаардлага байна уу? Ээжүүд үр хүүхдээ лам руу авч очих шаардлага байна уу? Иймэрхүү өөрөө өөртөө хөөгдсөн эмээ нар өөрийгөө олоогүй ээжүүд үр хүүхдийн эрх чөлөөг хулгайлагчид тул бусдыг ирээдүйгүй болгож ирээдүйг бас хулгайлдаг шүү дээ. Ингээд л өрөвдөх гомдох холилдож амидрал утгаа алдана.
Эцсийн эцэст хэн ч хэнд ч өргүй. Хэний ч ачийг хариулах тийм наймаа амидралд байж болохгүй. Авлага нэхдэггүй өглөгө шиг хүний ёс хамгийн үнэтэй. Өгөх шаардлагагүй авах гэж байх л ёстой. Худалдаанд наймаа байдаг болохоос амидралд наймаа хийхгүй шүү дээ. Ийм л үед эрх чөлөө боломжтой.
Мөнгө төгрөг эд зүйл хөрөнгө баялагт л өр тавих эсвэл өрөө төлөх гэсэн ойлголт байдаг болохоос хүний ёсонд ямар ч наймаа байж болохгүй. Үр хүүхдэдээ эрх чөлөөний өртөй байх хэрэгтэй цаашлаад ээж аавдаа эрх чөлөөний өр тавих хэрэгтэй.
Эрх чөлөөгүй хүмүүсийн дотор бусдын өөдөөс үг хэлж чадахгүйчүүдийн хажууд бас бусдын үгээр явагчид маш осолтой. Өөрийнхөө үгийг хэлэх чадваргүй харин бусдын үгийг давтан хэлдэг нөхдүүд бас л эрх чөлөөгүй. Тэд хэний үгийг давтаж хэлсэнээ нууна. Бусдын үгээр явагчид өөрийгөө алдаж өөрийгөө орхиж өөрөөсөө салсан хүмүүс шүү дээ. Ийм хүмүүсээс болж нийгэм хөгжихгүй. Мөнгө төгрөг эд баялаг хөгжил авчрахгүй эрх чөлөө хөгжил авчирдаг. Хүсэх эрх чөлөөгүй ард түмэн хэзээ ч хөгжихгүй. Олон хүмүүс шуналаа хүсэл гэж эндүүрдэг.
Хүний өөдөөс үг хэлэхгүй нууж дарж явагчид болон бусдын үгээр өөрийгөө тэвчин явагчид нууж амидарч нууж баярлана мөн тэвчиж амидарч тэвчин бууж өгнө. Ямар их эрх чөлөөгүй хүмүүс ингэж нууж амидарч тэвчиж өдөр өнгөрөөнө вэ?
Эрх чөлөөгүй өөрөөр хэлбэл хүсэх эрх чөлөөгүй болчихсон хүмүүс ойр орчиныхоо хүмүүсийн үгэнд орохоос аргагүй, бусдыг дагахаас өөр замгүй цаашлаад хамт байхаас өөр сонголтгүй хүмүүс тул тэдэнд байсан шиг байх ямар ч боломжгүй. Тэд зүгээр л оршихуйнууд. Гэтэл эрх чөлөө гэдэг бол нээлттэй. Боломжоо хаяж сонголтыг алдаж явах хүмүүс нээлттэй биш тул тэд ирээдүй гэсэн ямар ч ойлголт байхгүй. Нээлттэй ирээдүй эрх чөлөө авчирна гэдгийг бас ойлгодоггүй.
Эрх чөлөөгүй хүмүүс мэдлэг, үнэн, оршихуй, сайны онол, бодит эрх чөлөө, хариуцлага, хийж бүтээх, хүсэх хүсэл гэх мэтийн талаар мэдлэг байхгүй тул өгөгдсөн эрх чөлөөгүй амидралаа өөрчлөх бас боломжтой гэдгийг ухаарахгүй тул мэдээжийн гэж хүлээн зөвшөөрсөн хүмүүс. Мэдээжийн хүмүүс бусдыг баллана. Өгөгдсөнд хууртан мэхлүүлэн явах хэзээ ч шинэ өгөгдөл бүтээхгүй. Гэтэл шинэ өгөгдөлөөр эрх чөлөө хөгжинө.
Эцсийн эцэст хүн өөрөө эрх чөлөө надад хэдийд хаана хэрэгтэй вэ гэдгийг мэдэхгүй бол эрх чөлөө ярих ч хэрэггүй. Мэдээж нэг талд эрх чөлөө, сонголт, шийдэл, хариуцлага гэсэн маш онцгой асуудлууд байхад нөгөө талд ойлгох ойлголт, нөхцөл байдал, хуулийг биелүүлэх цаашлаад дүрэм ёс суртахуун гэсэн асуудлууд бий. Ерөөсөө хүсэх эрх чөлөө гэдэг шийдэх эрх чөлөө шүү дээ.

Зайлшгүй эрх чөлөөний тухай

Эрх чөлөөг хэрэглэхгүй бол илжирдэг гэсэн үг бий. Нэгэнт эрх чөлөөний талаар ойлголтгүй бол эрх чөлөөний хэрэг гарахгүй. Ингээд нийгмээр дүүрэн эрх чөлөөгүй хүмүүс явцгаана. Мэдээж дураараа бүдүүлэг хагас дутуу боловсролтой хүмүүс бас л эрх чөлөөгүй хүмүүс.
Эрх чөлөө боловсрол авчирна бас эрх чөлөө мэдлэг авчирна. Эрх чөлөө байхгүй гэвэл айдас аймшигт хорогдож сүсэг бишрэлд баригдан модонд мөргөж уулын оройд цугларч хадаг хийсгэж байгалийн чулуу хөдөлгөж овоолон тойрцгооно. Хүний эрх чөлөө гэж байдагтай адил байгалд бас хадгаар ороолгуулахгүй сүүгээр цацуулахгүй цэвэр онгоноороо байх эрх чөлөө бий шүү дээ. Байгалийг эрх чөлөөгүй болгох хүмүүс яаж ч өөрсдөө эрх чөлөөтэй байх вэ дээ.
Ерөөсөө нөхцөл байдалд баригдахгүй дагахгүй хүн хөөргөхгүй өөрөө түүнийгээ дагаж хөөрөхгүй үнэ өгч харц чулуудахгүй сонсож гилжийхгүй толгой үргэлж дохихгүй өөрийнхөөрөө байх бол жинхэнэ эрх чөлөө. Гэтэл эрх чөлөөгүй хоосон толгойтой хүмүүс толгойгоо дохиход хөнгөн хаашаа л бол хаашаа гулдайхдаа амархан. Энэ бүгдээс л эрх чөлөө шалтгаална. Эрх чөлөөтэй болох гэвэл нөхцөл байдалыг тоох хэрэггүй.
Хүн нөхцөл байдалыг нэг бол зохицуулна үгүй бол зохицуулахгүй. Нөхцөл байдал нэг бол шалтгаан болох боломжтой үгүй гэвэл шалтгаан болохгүй.
Энд хэлэхэд нөхцөл байдал яриад байвал эцэстээ ялагдалд хүргэнэ. Мэдээж зарчим, дүрэм, үүрэг, хариуцлага гэх мэт эрх чөлөөнд эхлээд саадтай мэт боловч эрх чөлөөг боломжтой болгодог гэдгийг мартаж болохгүй. Энэ бүгд байхгүй гэвэл хулгайч, дээрэмчин, зальтай, овтой, мэхэлдэг, сэргэлэнтдэг хүмүүс эрх чөлөөг дарж дарагдуулан дураараа дургиж жаатайхан жаалцгаана. Ийм л хүмүүс эрх чөлөөний дайсанууд шүү дээ.
Эрх чөлөөний дайсанууд өөрөө өөртөө хөөгдсөн хүмүүс. Тэднийг одоо яая гэх вэ дээ. Өөрийгөө хүчиллэж бусдын харц дагасан хүмүүсийг одоо бас яая гэх вэ дээ. Өрөвдөөд утгагүй бас гомдоод нэмэргүй. Тиймээс “Би” гэж хэлэх бие даасан хүн үүсэх тийм ч амаргүй. Мэдээж хүн бүх зүйлээс чөлөөтэй гэх боломжгүй. Шаардлага ч үгүй.
“Би” гэж хэлэх бие даасан хүмүүс яагаад үүсэхгүй шалтгаанууд гэвэл мэдээж хамгийн түрүүнд хүүхэд нас эх үндэс болдог. Хүүхэд насанд олигтой биш харин дандаа өшөө хонзонгоор ээж аав эмээ өвөө цэнэгдлэсэн бол ийм хүмүүс нийгэмд хортой. Тэд хожим хойно жинхэнэ хэлмэгдүүлэгчид болцгоосон жишээ олон бий.
Эхээс төрөх яах вэ. Ээж аав эмээ өвөө яаж хүмүүжүүлэх яах вэ тэр бүгдээс л салж чадах хэрэгтэй. Жинхэнэ “Би” л хожим төрөх чухал. Ингэж жинхэнэ “Би” төрөхөд олон зүйл шалтгаална. Жишээлбэл хүний бие, зан төрх, бодох бодол, мэдрэх мэдрэмж, сэтгэх сэтгэл, ирээдүйг төсөөлөх төсөөлөл, шинийг сэдэх сэдэл, өнгөрсөнөө санах санамж өөрөөр хэлбэл санагалзах чадвар гэх мэт хамгийн шийдвэрлэх үүрэгтэй.
“Би” гэж хэлэх боломжгүй болчихсон хүмүүс яах ч аргагүй, ингээд л явна, болж л байна даа, илүү яах вэ дээ, одоо өнгөрсөн, бүр дүүрсэн гэж хэнд ч хэрэг болохгүй гай болох үгс урсгана. Тэдний зарим байж байгаа л энэ гэж орогнох газраа хайна. Хамгийн аюултай хүмүүс жам ёсоороо, цаанаасаа, хувь тавилан, заяа төөрөг эсвэл хараал хүрсэн гэж цаг үеийн биш орчин үеэс татгалзан эртний харанхуй хоцрогдсонд хорогдож гэрэлд гарч ирэхээс айж өөрийнхөө алдааг нууцгаана. Тэд бүгд л эрх чөлөөний дайсанууд. Тэд хүний хүсэл мохоож хүсэл устгагчид.
Хэдийд тухайн хүнд хүсэл үүсэх боломжтой вэ гэхээр хүүхэд насаа сайн санах хэрэгтэй тул санамж санагалзах чухал. Түүнээс гадна аливааг зураглаж төсөөлөх чадвар хэрэгтэй. Нэмэж хэлэхэд бодох бодол хүсэл үүсэхэд маш их нөлөөлнө. Хүсэл гэдэг дур эсвэл өөрийн бодол өөртөө зөв гэсэн мухар сүсэг биш шүү дээ.
Эрх чөлөө ярина гэдэг дотоод ба гадаад харах харцыг ярина гэсэн үг. Дотоод сэтгэл болон санаагаа харж чадах. Түүнээс гадна байдал ямар билээ гэж гадагшаа харах харц чухал. Энэ хоёрыг хоёуланг харах харц хэрэгтэй.
Ямар ч боломжгүй үед ямар ч эрх чөлөөгүй гэх биш нэгэнт хүний ухаан саруул ажиллаж байвал эрх чөлөө гэдгийг эдлэж л байгаа. Саруул ухаантай байхад олон зүйл нөлөөлнө. Тиймээс саруул ухаан мэдээжийн өгөгдсөн биш. Эрх чөлөөтэй хүн л саруул ухаантай шүү дээ. Гэтэл эрх чөлөө гэдэг энд ярисан тэр л олон хүчин зүйлүүдийн нэгдэл шүү дээ.
Хүссэнийгээ биелүүлэх эрх чөлөөний тухай
Үргэлжлэл бий.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 1. \Үргэлжлэл\

Хийх эсвэл орхих тухай:
Аливааг хийх гэж хийх нэг хэрэг эсвэл хийхгүй гээд орхих өөр хэрэг. Яагаад гэсэн асуулт тавигдана. Тэр залуу ингээд хийчихжээ. Яагаад? Тэр залуу үүнийг л хүсээд байна. Яах гэж? Хэн нэгэн хэрэг тарина. Өөрөө хийх гэж хийсэн үү? Эсвэл үгүй юу? Ямар өөр шалтгаан бас шалтагтай ? Ямар шалтгаан заах вэ? Юугаар шалтаглах вэ? Яагаад гэвэл бүтэлгүйтсэн шүү дээ. Тиймээс хэн шийдсэн бэ? Яг өөрөө юу эсвэл бусдын нөлөө юу? Цаашлаад хэн эхэлсэн бас хэн эхлүүлсэн бэ?
Нэгэнт тухайн хүн эрэгтэй ч байсан эмэгтэй ч байсан бусдын хүүхэлдэй мэт л үг дуугүй үгэнд орж хэлсэн бүрийг биелүүлдэг бол тэр хүнийг өөрөө шийдэж олон сонголтоос нэгийг сонгождээ гэхгүй тул буруутгахад хэцүү. Яагаад гэвэл энэ хүн өөрийнхөө үйлдэлийн эх үүсвэр биш. Хувийн хүсэл гэдэг ийм л төвөгтэй асуудал. Хувийн эрх чөлөөгүй хүн ийм л гайтай. Чи зүгээр л хийхгүй орхиж болох л байсан шүү дээ болиоч гэж өөртөө тушааж болох л байсан шүү дээ гэсэн асуулт бүх зүйл өнгөрсөн хойно хэнд ч тавигдаж үргэлж сүүдэр мэт дагана.
Хэний ч хийсэн зүйл утга учиртай. Хүн хийсэнээ өөрөө тайлбарлах асуудал гарна. Нөгөөтэйгүүр бусад хүмүүс бас хүний хэрэгт оролцож өмнөөс тайлбарлах гэж оролдоно. Хүн яагаад хийсэнийг бусад хүн яаж мэдэх вэ дээ. Тааж таамаглах эсвэл хардаж сэрдэх л боломжтой. Ухаан гэдэг далд тархин дотор гавлын ясны цаана тул харагдахгүй. Хүний ухааныг мэдэж авах гэж дурлан шашиныхан дээр үед өнөөдөр тархи судлалынхан чармайсаар. Философичид бол ухаан гэж яг юуг хэлээд байна вэ гэж л асуусаар 2500 жил болж байна. Хариу алга. Мэдээж хүний ухааныг бүрэн мэддэг хүслийг харчихдаг эрх чөлөөт ухааныг удирдаж чаддаг болчихвол улстөрийнхөн цаашлаад бизнэс нэртэй худалдааныхан мөн ч их хөөрцгөөнө дөө. Даан ч хол байна даа.
Хэрвээ би хийнээ гэсэн хувийн эрх чөлөө сонголт буюу шийдэл өөрийн хүсэлтэй ойр байж чадвал биелэгдэх боломжтой. Харин мөрөөдөл бол өөр. Мөрөөдөл бараг л биелэх боломжгүй. Хүн бүр л бага насандаа их мөрөөддөг. Залуу хүмүүс бүр ч их мөрөөднө. Мэдээж мөнгөтэй баян болох гэж мөрөөдвөл энэ мөрөөдөл биш шунал. Залуу насандаа шуналтай болвол амидрал утга учраа алдахын баталгаа.
Залуу хүмүүсийн мөрөөдөл нэгэнт биелэх боломжгүй тул насанд хүрч амидарч эхлэхээрээ маш их гутрах боломжтой. Ингээд л болоо юу гэсэн гутрал. Хүсэл биелэх тул гутрахгүй. Тиймээс залуучуудын мөрөөдөлүүдийг хүсэл болгон өөрчлөх амаргүй ажилдаа. Ингэж мөрөөдлөөс хүсэлд шилжиж чадвал ээж аав эх орон нутаг усаа үзэн ядахгүй. Хувиа бодоод довоо шарлуулаад алга болчихгүй. Хүмүүсээс тусгаарлаад энд тэнд элдэв сүм хийдээр гүйгээд эсвэл улстөрийн энд тэнд клуб эсвэл хар залуугаасаа намуудаар гүйгээд байхгүй. Тэр газруудад эрх чөлөөг жинхэнэ хориж хүнийг боол болгож хүнээр хүүхэлдэй хийдэг шүү дээ.
Англиар “dream” гэсэн үг осолтой. Яагаад гэвэл энэ үгээр шөнийн бас өдрийн зүүдийг хоёуланг нэрлэдэг. Хэн нэгэн сансарт ниснэ гэж мөрөөдвөл биелэх боломж бараг л байхгүй. Харин онгоцны нисгэгч болно гэвэл мөрөөдөх хэрэггүй шууд хүсэх хэрэгтэй. Энэ хүсэл биелэх боломжтой. Мэдээж зөвхөн хүсээд хүсэл биелэгдэх биш бас чадах чадвар хэрэгтэй. Чадахын тулд олон зүйлд суралцах хэрэг гарна. Тиймээс дараагийн алхам бол хүслээс чадварт хүрэх тэр шилжилт хэрэгтэй. Хүслээ бүрэн гүйцэд биелүүлэхийн тулд нисгэгчийн мэргэжилд суралцахад бэлэн үү гэсэн асуулт гарах жишээтэй. Энэ бол хувийн эрх чөлөө. Өөрөөр хэлбэл хүсэх эрх чөлөө. Чин зориг гаргаж хийх үү эсвэл өөр мэргэжил сонгох уу гэж татгалзах бас л хувийн эрх чөлөө.
Хүн хүссэн зүйлээ хийсэн ч яахав эсвэл орхисон ч яахав гэж өөрөө сонгож чадаж байвал энэ хүнийг эрх чөлөөтэй хүн гэнэ. Хүслийг хойшлуулж бас болох шүү дээ. Гэхдээ хүсэх эрх чөлөө гэдэг бүтчээсэй гэж залбирах, аз таарах байх гэж горьдох, аврал ирнэ гэж хоосон сүсэглээд нэмэргүй. Бүтлээ гэхэд явцгүй удаан үргэлжлэхгүй. Яагаад гэвэл ямар ч хүч хөдөлмөр орохгүй хөлс гарахгүй гэнэт л бүтсэн шүү дээ. Өөрийн бүтээл биш бусдын бүтээл. Үнэгүй хөлс гарахгүй олдсон бүх бүтсэнүүд үнэгүй л эдлэж хэрэглэгдэх тул богино настай тун удахгүй үнээ алдана.
Хүсэн хүслээ өөрөө л биелүүлж өөрөө л эх үүсвэр болох ёстой болохоос хадаг энд тэнд ороох, хэл ойлгохгүй Түвд ном уншуулах, арц уугиулах эсвэл гал түлэх өнөөдөр тус болохгүй. Яагаад гэвэл эрт дээр үед бичиг үсэггүй эрх чөлөөгүй байгалд орхигдсон тэнгэр ширтсэн үед бол сүсэг бишрэл маш их чухал үүрэгтэй байсан. Өнөөдөр бол байшин барилгад ажиллаж амьдарч эрх чөлөө гэж зүйлийг эдлэх боломжтой боллоо шүү дээ. Түүнээс гадна өнөөдөрийн хүмүүсийн бүх асуудал 100 жилийн өмнөхөөс ердөө 50 жилийн өмнөхөөс шал өөр дэндүү иж бүрэн төвөгтэй болсон. Тиймээс маш их эрх чөлөөтэй байж л өөрөө хүсэж тэр бүрийг зохицуулж цаг хугацааг мэдэрч тэмцэж хийхээс өөр зам байхгүй.
Орчин цагт ээжийнхээ үгэнд ороод гэртээ суугаад байх эсвэл ээждээ хөөгдөөд гадуур явах бүгд л маш нарийн асуудал болсон. Энэ бол зүгээр нэг уурлах эсвэл баярлах хоёроор тайлбарлагдахгүй. Яагаад гэвэл учир ойлгогдохгүй дэндүү их мэдээлэл тархсан замбараагүй нийгэм нэртэй хүмүүсийн цугларал өөрөөр хэлбэл хүмүүсийн сайхан муухай сэтгэлийн цугларал гадаа хүлээж байна шүү дээ. Гэртээ байлгаад байвал юу ч сурч туршлага суухгүй бас яв гээд хөөгөөд байвал ямар ч анхны мэдэгдэхүүнгүй гадагшаа гараад алдаад балараад буцаад ороод ирнэ. Ээжүүд заавал нөхөртэй эсвэл эхнэртэй болоо ч гээд тулгаад байвал шууд л бүхэл бүтэн амидралаа хурдан түргэн хөнгөн шийдээд үлдэх насандаа харамсан алхах л ажил гарна.
Аав ээжийнхээ сонгосон залуутай эсвэл эмэгтэйтэй гэр болоод нэмэргүй. Тэр хүнтэй зөвхөн өөрөө л амидарч жаргана эсвэл зовно шүү дээ. Тиймээс ээж аавын сонгох гээд байгаа ямар ч өөгүй зөв эр нөхөр эсвэл сайн эхнэр хаа ч байхгүй. Тэд бас л нэг ээж аавын нөлөөнд орчихсон явж байгаа шүү дээ. Залуу хүмүүсийг ээж аавууд эрх чөлөөтэй байлгаж амидрал үдэж өгөхөөс өөр замгүй сайн хэлж зааж зөвлөх л чухал. Залуус өөрсдөө л сонголт хийж өөрсдөө бас шийдэх хэрэгтэй. Муу залуутай суучихвал ээж аавтайгаа нийлээд хүмүүжүүлж авах хэрэгтэй дутуу дулимаг охинтой суучихвал нөхөж туслаж жинхэнэ амидралын ханиа болгож авах хэрэгтэй. Хэн гэр бүл болохын өмнө гайхамшигтай төгс иж бүрэн биш шүү дээ. Мэдээж эхний үед тогос шиг ганган тогоруу шиг донгодно.
Залуу явах гэдэг тийм ч амар биш. Хүүхэд насаа орхих түүний дараа насанд хүрэх том ажил хүлээнэ. Тойрохгүй дайрна. Мэдээж удаашруулж хүлээлгэж болно. Гадаа гарч найзтайгаа уулзах уу эсвэл гэртээ сууж өнөөдөртөө найзтайгаа уулзахаас татгалзах уу. Ах эгчийнхээ тулгасан хуулийн мэргэжлийг сонгох уу эсвэл эрх чөлөөгөө эдэлж хүссэн мэргэжил эмч болохыгоо сонгох уу. Мэдээж суралцахад мөнгө хэрэгтэй тул түүнийг тооцоолох хэрэгтэй. Ах эгч хуулийн мэргэжил сурвал мөнгийг чин төлнө харин өөрийнхөө хүслээ дагавал мөнгө төлөхгүй гэвэл яах вэ. Хүслээ түр хойш тавиж эхлээд мөнгө олох ажил хийж мөнгөтэй болоод дараа эмчийн мэргэжилээ сурах уу. Үгүй гэвэл ах эгчийнхээ мөнгө төлнө гэсэн хуулийн мэргэжлийг сураад насан туршдаа мэргэжилдээ дургүй ах эгчдээ буруу өгч насыг барах уу.
Ингэж мөнгө хүнийг эрх чөлөөгүй болгодогтой адил бас өөрийн чадвар хүнийг эрх чөлөөгүй болгоно. Хуулийн мэргэжил сурахад заавал чадвар хэрэггүй гэтэл эмчийн мэргэжил ялангуяа мэс заслын эмч болно гэвэл бас ч гэж чадвар хэрэгтэй. Хуулийн буруу шийдвэр гаргах болон эмчийн буруу шийдвэр гаргах хоёр хоёулаа онцгой хариуцлагатай. Тэгэхээр хоёулаа л хүний амидралыг шийдэх эгзэгтэй үетэй тулгарна. Чадвар гэснээс эмч болоход түргэн шалмаг хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гэтэл хуулийн мэргэжил удаан хугацаагар ширээний ард суухыг шаардана.
Ингэхээр чадваргүй байх эрх чөлөөгүй болгоно. Тиймээс эрх чөлөө бусдаас илүүтэй өөрөөс л илүү хамаатай. Ерөөсөө хүний хүсэл хамаа намаагүй биш. Гадаад хүчин зүйлүүдийг тооцох хэрэгтэй. Ингэж нөхцөл байдлыг тооцоод ирэхээр хүсэл бас өөрчлөгдөх жишээтэй.
Өөрөө шийдэх эрх чөлөөний тухай:
Авах гээхийн ухаан гэж ярих хүн олон. Тэгвэл авах уу эсвэл гээх үү гэсэн л шийдэл гаргана гэсэн ойлголт бололтой. Гэтэл энд шийдэх гэсэн том асуулт гарч ирнэ. Яаж шийдэх вэ ямар үнэлгээ хэрэглэж авна эсвэл хаяна гэж хэлэх вэ? Авах эсвэл гээх гэсэн хоёр сонголтын нэгийг шийднэ нөгөөг хаяна. Үүний тулд үнэлэмж зэрэглэл дугаарлах ажил гарна. Ямар хэмжүүрээр хэмжиж түүнийхээ дараа авахыг авч гээхийг гээх вэ. Үүний тулд ухаан ажиллах өөрөөр хэлбэл хүний ухаан ажиллаж чадах тэр чадвар чухал. Ерөөсөө хүн өөрийн ухаандаа шийдэл гаргана. Үүнийг ёстой л өөрийн ухаантай байлаа гэх тул энэ шийдэл бол өөрөө шийдсэн өөрийн эрх чөлөө.
Эрх чөлөө гэдэг шийдэх үү эсвэл шийдэх хэрэггүй юу гэсэн сонголт. Эсрэг шийдэх үү эсвэл эсрэг шийдэх үү. Энд хэлэхэд эсрэг тэсрэгийн онол гэж хаа ч байхгүй. Мэдээж юунд ч оролцохгүй юу ч хэлэхгүй гэдэг бас л нэг шийдэл шүү дээ. Харин шийдлийнхээ үр дагаварыг л тооцоолох хэрэгтэй.
Энд хэлэхэд шийдэх гэдэг тийм ч сүртэй үг биш. Нэг л их том шийдэл ярих хэрэггүй. Хэн ч юу ч бодохгүйгээр аливааг сонгох гэж хүн шийдэл гаргахгүй. Мэдээж хүмүүс өөрөө хүсээгүй ч зорилгодоо хүрэхийн тулд хийхээс өөр замгүй шийдэлүүд үргэлж л хийдэг. Жишээлбэл эмч өвчтөнийг эрүүл болгохын тулд өвтгөхөөс өөр замгүй. Өөрөө өвчин туссан бол өвтгөлөө гээд яах вэ дээ.
Нэгэнт л хүсэж байгаагаас хойш яаж хийвэл амжилттай гэж бодох л чухал. Түүнээс гадна яагаад би үүнийг хүсээд байгаа билээ гэж асуух ч бас хэрэгтэй асуулт байх жишээтэй. Тиймээс юуг түрүүлж хийх вэ түүний дараа алийг хийх вэ гэсэн шийдэлүүд заавал гэсэн шаардлагаас хамааран өөрөө өөртөө хийх хүсэл үүсгэн тухайн зүйлээ хүсэж хийвэл амжилтанд хүрнэ.
Дургүйд хүчгүй гэсэн үг бий. Гэхдээ нэгэнт шийдсэн бол ямар нэг байдлаар дуртай ч дургүй ч өөрийгөө дайчилж хүсэж хийвэл тухайн хүний хэрхэн өөрийгөө удирдах чадварыг харуулна. Дургүйд эхлээд хүчгүй. Харин сайн хичээвэл түүний дараа дургүйд бас дуртай болох жишээтэй. Энэ бүгд хүний ухааны л асуудал шүү дээ. Түүнээс биш угаасаа ийм хүн эсвэл цаанаасаа ийм гэсэн ойлголт хаа ч байхгүй. Шийдсэн бол хийх л хэрэгтэй. Алдах эсвэл онох хувь заяа эсвэл хувь тавилантай ямар ч хамаагүй. Тохиолдол хувь заяа авчрах болохоос биш эхлээд бол ямар ч хувь заяа хүлээгэд бэлэн байж байхгүй шүү дээ. Амидралыг хүчиллэж урднаас төлөвлөх боломж тун бага тул тохиолдолд орхиж амидралыг адал явдалтай утга учиртай болгох хэрэгтэй. Бүгдийг төлөвлөөд бүгдийг урднааас мэдчихсэн амидрал шиг уйтгартай хоосон зүйл байхгүй. Энэ л ёстой хоосон чанар.
Хэрвээ хэн нэгэн философич хүн боллоо гэхэд олон сар ганцаараа сууж олон зуун хуудас ном уншиж туршлага сууж их зүйл мэдсэний дараа ном бичиж бүх насаараа идэвхитэй бодож зөвхөн толгойгоороо ажиллаж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Өдөр сар жилээр ном уншина шүү дээ. Үүнтэй адил эмч боллоо гэхэд насаараа өвчтэй зовлонтой хүмүүстэй өдөр сар жилээр ажиллана шүү дээ гэдгийг мартаж болохгүй. Зөвхөн өвчин зовлон биш бас үхэлтэй өдөр бүр учирна шүү дээ. Цаашлаад банкны менэжэр боллоо гэхэд өдөр бүр мөнгө тоолж эсвэл компютерийн дэлгэц харж тоо тоолж дахин давтагдсан нэгэн төрлийн ажил хийж чадах уу гэсэн асуулт тавигдана. Өөрөө л шийдэх эрх чөлөө.
Аливааг хүсэж шийдэл гаргахад төсөөлөх чадвар хэрэгтэй. Өөрийгөө ирээдүйд тавиад төсөөлж чадах чухал. Сайн муу тал гэж байхгүй. Өөр өнцөгөөс харах ч гэж хаа ч байхгүй. Амидрал бол бодит. Ямар нэг эд зүйл биш тул өөр өнцөгөөс харах шаардлагагүй. Яагаад гэвэл хатуу үнэн хүлээж байгаа. Тиймээс хүсэл чухал бас шийдэл чухал. Энэ бүгд тийм ч төвөгтэй хэцүү биш. Хүссэн үү хүссэн. Нэгэнт шийдсэн бол одоо өөрийгөө төвлөрүүлэх цаашлаад биеэ барих удирдах. Ирээдүй юу ч авчирах олон магадтай. Хэн ч ирээдүйг хэлж мэдэхгүй. Тиймээс ирээдүйгээ өөрөө л гартаа авч бүтээн босгох чухал.
Мэдээж ирээдүй нээлттэй байх тийм ч амар асуудал биш. Жишээлбэл гэрээ орхин явах эсвэл нутгаа ардаа хаян явах цаашлаад эх орноосоо бүр мөсөн салаад явах хэнд ч эхлээд хүсэл байх боломжтой. Шийдсэний дараа одоо буцах замгүй. Тухайн хүн өөрөө сайн сайханыг хүсэж илүү болох гэж л явдаг. Энэ зорилго эхний үед бүдэг шүү дээ. Сурах гэж яваа хүнд бол хөнгөхөн зорилго. Харин шинэ амидрал эхэлнэ гэж яваа хүмүүст хүнд зорилго. Хэн бүхэн зорилгоо биелүүлж чадвал эрх чөлөө ирнэ.
Нэгэнт ирээдүй тодорхой биш тул янз бүрийн шалтгаанаар хүсэл биелэгдэхгүй байх боломжтой. Энэ үед буцаад хуучиндаа баригдана. Ерөөсөө зорилгоо биелүүлээгүй хүн дотроо эрх чөлөөг үргэлж хүснэ. Яагаад гэвэл эрх чөлөөний төлөө яваад бүтсэнгүй шүү дээ. Үүнээс гарахын тулд зорилгоосоо илүү өөрөө өөрөөсөө чөлөөлөгдөх хэрэгтэй. Өөрөөсөө чөлөөлөгдөнө гэдэг өөртөө баригдах биш.
Хүний хүсэл бас үргэлж солигдоно. Хүсэл эргэлдэж бас хорогдоно. Хүсэл бас ихсэнэ. Тиймээс энэ бүгдийг ялгаж ялгаварлан шийдэх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Гэр бүлд илүү чухал уу эсвэл надад илүү чухал уу гэдгийг асуух л ажил гарна. Өөр ямар ч сонголт байхгүй шийдэлүүд бий. Хүү ээжийгээ орхиод явна. Охин аавыгаа орхиод хэн нэгэнтэй суугаад явна. Гадаад орон луу суралцахаар явлаа гэхэд орхиод л явна. Хүссэн хүслээ биелүүлэхээр шийдсэн шүү дээ. Шийдсэн бол одоо гүйцээх чухал.

Хэн эрх чөлөөгүй вэ?
Үргэлжлэл бий.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” гарчигтай номын тухай танилцуулга.

Хүний эрх чөлөө болон хүсэх эрх чөлөөний тухай өнгөрсөн 5 сарын дундуур болж өнгөрсөн олон улсын хурлын үеэр бодсон бодол болон өөрийн “Хүсэх эрх чөлөө болон түүний дайсанууд” сэдэвтэй өөрийн илтгэл дээр тулгуурлан ном бичихээр шийдэж түрүүчийн долоо хоногт эхэлсэн номоо интернэтээр дамжуулан танилцуулж байна.
Эхэлсэн энэ номоо хэвлэлтэнд өгөхөөс өмнө энэ удаа уншигчидад уншуулан санал сэтгэгдэл авахаар шийдэн танилцуулж байна. Хүлээн авсан зүйлсээ номондоо оруулах зорилготой бичсэн бүлгүүдээ нэг бүрчилэн танилцуулахаар шийдлээ. Энэ удаа эхний бүлэгт зориулан бичсэн бичээсээ дор буулгалаа.
Хүсэл биелэх гэдэг хүн өөрт аз жаргал авчирна. Гэхдээ аз жаргал гэхээр шууд л мөнгө бодоод эхлэж болохгүй. Мөнгөтэй хүн жаргалтай эсвэл мөнгөгүй жаргалгүй гэдгийг шууд мэдэх ч боломжгүй. Мөнгөтэй хүн ярвайгаад байвал жаргалгүй гэж ойлгох боломжгүйтэй адил бас мөнгөгүй хүн инээгээд байхаар жаргалтай ч гэж ойлгох боломжгүй. Аз жаргал гэдэг бас нэг эрх чөлөө. Мөнгөтэй байх аз жаргал заавал авчрахгүй гай ч авчрах боломжтой. Тиймээс мөнгө аз жаргал болон эрх чөлөөний баталгаа биш.
Эрх чөлөөний талаар ойлголт байхгүй хүмүүс “Freedom” болон “Free Will” хоёрын ялгааг мэдэхгүй явах харамсалтай харагддаг. Ялангуяа саяхан болж өнгөрсөн философийн хуралын үеэр энэ асуудал илүү тодорхой харагдсан. Ерөөсөө Монгол хүн эрх чөлөөтэй юу гэсэн асуулт тавигдаж буй. Түүнээс гадна Монгол хүнд олигтойхон хүсчих хүсэл байна уу гэсэн асуулт хүртэл тавигдсан.

Бүлэг 1: Хувийн эрх чөлөөний дайсан.
Эхлэл.
Хорвоо ертөнц эсвэл замбуулин хорвоо гэж нэрлэдэг доошоо дэлхийн бөмбөрцөгийн газар хатуу дээшээ үүл нүүсэн тэнгэр нэртэй огторгуйн эхлэлийн дунд өөрийг хүн гэж нрлүүлж чадвал нэрлүүлэн нэрлэхгүй бол өрийгөө сайн дураараа нэрлэн ява ердөө л төрөх үхэх хоёрын завсар цаг хугацаанд баригдан амиа авч явах хүн болж өгвөл нилээд олон хүслүүдтэй болж түүнийгээ бас ч үгүй биелүүлж чадвал заавал жар хүрнээ ухаан орноо жаран нэг хүрнээ үхнээ байх шаардлагагүй. Хүслүүдээ биелүүлж чадвал жаран нэг хүрэх ч шаардлагагүй.
Хүсэл гэж юу вэ? Хувийн хүсэл яагаад хэрэгтэй вэ? Хүсэх болон хүслээ биелүүлэх эрх чөлөө гэж юу вэ?
Орон зайн хувьд тэнгэр газрын дунд цаг хугацаагаар бол төрөх үхэхийн завсар явах хүн агаар амьсгалж харахыгаа харж, үнэртэхийгээ үнэртэж, сонсохыгоо сонсож, гараараа эсвэл биеэрээ хүрэх зүйлдээ хүрч эсвэл шүргэж амтлах гэснийгээ амтлаж буй байдлаа бодит байдал гэж эндүүрдэг ба энэ эндүүрэл хорвоо гэж бий гэсэн дараагийн эндүүрэлд аваачих жишээтэй.
Миний харсаныг нөгөө хүн яг адилхан харсан тохиолдолд бодит байдал үүснүү гэхээс нөгөө хүн өөрөөр харсан бол тэр хүний бодит байдал минийхээс ялгаатай болох жишээтэй. Тиймээс хоорондоо ярилцаж шалгасны дараа харсаныгаа нэгэн болгож нэгэнлэг бодит байдал үүсэх жишээтэй. Түүнээс биш бүх юм харьцангуй биш. Үүнтэй адил хүсэл гэдэг харьцангуй биш барьцтай.
Хүн өөрийнхөө хүслээ биелүүлж чадах тэр эрх чөлөө бол жинхэнэ эрх чөлөө байх ёстой. Эрх чөлөө гэхээр зөвхөн нэг зүйлээс зугтан чөлөөлөгдөх эрх чөлөөнөөс гадна бас тухайн зүйлийн төлөө эдлэх эрх чөлөө чухал. Нэг үгээр хэлэхэд юуны төлөө яагаад эрх чөлөө хүсээд буй вэ гэсэн асуулт өөрөө чухал.
Эрх чөлөөний тухай анхны мэдэгдэхүүнгүй хүн эрх чөлөө алдсанаа ч бас эрх чөлөө эдлэж яваагаа ч мэдэхгүй. Нөгөөтэйгүүр хүсэл гэж мэдэхгүй хүн бүтэхгүй мөрөөдөл болон өдрийн зүүд хоёрынхоо ялгааг ч мэдэхгүй тул хүсэж чадахгүй. Ямар ч хүсэлгүй хүн байдаг гэвэл тэр хүний “Би” хэрэггүй бөгөөд амьтанаас ялгаагүй.
Хүсэлийг мэдэж илэрхийлэх анхны мэдэгдэхүүн болон чадвар тухайн хүнд хэрэгтэй. Тэгж байж л хувийн эрх чөлөөний тухай ярина. Ямар эрх чөлөө вэ гэхээр хүсэх эрх чөлөө. Юу ч хүсэхгүй гэвэл хэнд ч эрх чөлөө хэрэггүй. Тиймээс эрх чөлөө гэдэг хүн бүрийн ярих зүйл ч биш. Хүсэлгүй хүн эсвэл хүслийг мохоосон хүнийг эрх чөлөөтэй гэх боломжгүй. Хүсэл мохсон өөрөөр хэлбэл хүслээ даруулж бусдын хүслээр явах гэдэг бичиг үсэггүй боловсролгүй хүмүүст л байхаас биш бага ч гэсэн боловсролтой хүнд бол баймааргүй.
Философчид өөдрөг хүмүүс тул үргэлж асууж шалгааж хөгжил дэвшилийг уриалж бас бүтээж ирсэн. Зөвхөн эрх чөлөө биш бас ардчилал ч гэсэн филофософичидийн бүтээл. Философийг сайн сураад ирэхээр юу хүсэж буйгаа мөн хэрхэн жаргалтай байж чадахыгаа хүртэл мэдээд удирдаад эдлээд явах чадвартай болдог. Тиймээс философи жинхэнэ эрх чөлөө авчирдаг. Үүнийг цэцэн мэргэн болон эрдэмтэй гэсэн эртний ойлголтуудаар тайлбарладаг. Үүгээрээ шашины салбараас ялгаатай. Түүнээс гадна шинжлэх ухааны буюу сайэнсийн салбартай олон зүйлээрээ нийлдэг ч бас ялгаатай олон зүйл бий.
Хэрвээ философичид эрх чөлөөг тунхаглаагүй бол олон ард түмнүүд өнөөдөр ч ноён дээдэс, баян тарган, сайд дарга нарт дарлуулан сүм хийдүүдэд олноороо завилан сууж ойлгохгүй хэлээр үглэж, уйтгартай, боогдмол, харанхуй орших оршилоороо үлдэх байсан. Олон ард түмнүүд энэ байдлаас 200 гаруй жилийн өмнөөс буюу соён гэгээрэл гэж нэртэй үеэс салж чаджээ. Боловсролын соён гэгээрэл бол шашины гэгээрэлээс эрс ялгаатай. Үүний адил философийн бясалгал бас шашины бясалгалаас ялгаатай.
Орших уу эсвэл эс орших уу гэдэг зөвхөн амь зуухыг нэрлэдэг бол байх уу эсвэл байсан шиг байх аа болих уу гэдэг хүслээ биелүүлэх болон эрх чөлөөг шаардсан шаардлага шүү дээ. Тиймээс эрх чөлөө гэдэг жинхэнэ эрхэм үг. Эрх чөлөөнд олон дайсанууд бий. Тэр бүгдтэй тэмцэнэ гэдэг байсан шиг байж чадсан хүний л үйл хэрэг. Хүний хүсэлийг хүүхэд залуу үед мохоодог хамгийн том дайсан бол мухар сүсэг. Монголын ээж аавууд болон эмээ өвөөнүүд үр хүүхдээ мухар сүсэгт хүмүүсийн цуглаануудад аваачиж хүсэл устгуулдаг. Үүгээр үр хүүхдээ хэзээч засаж залруулашгүй эрх чөлөөт байдлыг устгуулдаг. Ялангуяа хүн оюуны эрх чөлөөгүй явна гэдэг бусдын боол гэсэн үг.
Мухар сүсгийн дараа хүсэл мохоодог үйл ажиллагаа бол хүүхэд залуучуудыг бага насанд гэрт түгжин орхин явдаг хамгийн том гэмт хэрэг. Хүүхэд гэртээ түгжүүлнэ гэдэг бол оюуны том гэмтэл сааталд орно гэсэн үг. Зөвхөн байшинд биш эсгийн гэрт түгжүүлнэ шүү дээ. Хүсэх эрх чөлөөг ярихад хүүхэд насны өнгөрүүлсэн намтар чухал үүрэгтэй. Хүүхэд насандаа оюуны гэмтэл авсан бол хожим амьдралд юун эрх чөлөө юун хүсэх хүсэл ердөө л өөрийгөө алдан өөрийгөө танихгүй явах л намтар эхэлнэ. Гэр бүл болоод ч нэмэргүй. Эхнэрийнхээ том хүү эсвэл нөхрийнхөө бага охин болж л хувирцгаана.
Олон философичид хүүхдийн сурган хүмүүжил болон ээж аавууд ямар их хариуцлага хүлээх ёстой тухай зуу зуун жилийн өмнөөс номнууд бичсэн. Философичид төрөөгүй ард түмний түүхийг сонсоход тийм ч амар биш л байдаг. Ялангуяа хүүхэдийг яг том хүн шиг хувцаслаж том хүний эд рхэрэгсэл хэрэглүүлэх мөн том хүний тоглоом тоглуулж том хүнтэй яриж буй мэт ярианд сургах бол бас л том сурган хүмүүжилийн дутагдал.
Хүүхдийн сэтгэл зүйн асуудалтай холбоотой ноцтой жишээ бол өвөл зунгүй хүүхдүүдээр морь унуулан уралдуулах. Наадмаар хүүхдүүдийг морь уралдуулж нэг нэгний өөдөөс ташуурдуулан давхиулах бол орчин үед нийгмийн амьдралд орох тавилантай хүүхдүүдэд оюуны том цуурал тархинд явагдахыг мартаж болохгүй. Ийм хүүхдүүд том болсон хойноо нийгэмд байр сууриа олж чадахгүй. Тиймээс нийгэм гэдэг өндөр шаардлагатай. Энэ тухай дараагийн бүлэгт бичнэ.
Хувийн эрх чөлөө гэдэг эдэлж, хэрэглэж, хориж, хязгаарлаж буйгаар харагдана. Ерөөсөө эрх чөлөөтэй хүн харагддаг. Нүдний харц болон царайн хувирал гэх мэтээр хүний хир их эрх чөлөөтэй болон хүсэх хүсэлтэйг харах боломжтой. Хүсэх хүсэлгүй болсон хүний харц шууд л хэлдэг эрх чөлөөгүй хүний эдлэж хэрэглэж буй зүйлс үнэтэй ч гэсэн түүндээ дарагдан өрөвдөлтэй.
Өөрт ашигтай бусдад ашиггүйн тухай
Өөртөө ашигтай хэрэгтэй гээд нэг зүйлийг хийлээ гэхэд нөгөө хүнд өөрөөр хэлбэл таньдаг ч таньадггүй ч дотны ч дотны биш ч хүнд ашиггүй хэрэггүй бол одоо яах вэ? Миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдах биш хоёулаа эрх чөлөөг эдлэх л чухал. Нэг үгээр хэлэхэд хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр илүү тэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл эрх чөлөө гэдэг муу биш сайн зүйл байх ёстой.
Миний эрх чөлөө эсвэл миний хүсэл гэж байгаад бусдыг хохироовол яах вэ? Чадаж байгаад арга байхгүй гээд явах уу? Нийгэм гэдэг өөрийн хуультай, дүрэмтэй, ёс суртахуунтай, ёс зүйтэй биш бил үү. Ёс суртахуунгүй зан заншил болон ёс зүйгүй уламжлалт ёсыг яах вэ?
Муугийн ёс биш Монголын ёс гэж байгаад бусад хүнийг баллаж хохироовол яах вэ? Бусад хүн гэдэг заавал танихгүй хүмүүс биш шүү дээ. Бусад гэдэг ээж аав, ах эгч, дүү нар ч мөн шүү дээ. Аав ээжийгээ хохироодог хүүхдүүд олон байхад хүүхдээ баллаж амьдралгүй болгодог ээж аавууд олон. Ялангуяа олон хүүхэдтэй айлын ах эгч дүү нар харилцан нэг нэгнийгээ баллаж амьдралгүй болгосон жишээ олон бий. Эр чөлөө хүсэх хүсэл ярихаар хаа нэг холын хүмүүсийн тухай ойлгох хэрэггүй ердөө л хажуугийн хүмүүсийг л хараад үнэлж дүгнэх хэрэгтэй.
Ээж ааваас өгсүүлээд ах эгч дүү нар, хамаатан садангаас өгсүүлээд өөр аймгийн танихгүй хүн хүртэл бүх хүмүүс аливааг хийж үйлдэж буй шалтгаантай бас шалтагтай. Яагаад үүнийг хийгээд хаячихав гэж асуухад заавал бодолцох олон хүчин зүйлүүд бий. Жишээлбэл тухайн хүний бодол, сэтгэл, мэдээж хүсэл цаашлаад үнэмшил бүр тэгэх болов уу гэсэн хүлээлт бүгд хамаатай. Энэ бүгдээс л шалтгаалж өөрөөр хэлбэл шалтаглаж хүн хийдэг шүү дээ. Яг хэлэхэд амжуулчихлаа гэдэг.
Хүний бодол, сэтгэл, үнэмшил гэх мэт гэнэт үүсээгүй тул тэр бүгд эхлэлтэй. Хэрхэн эхэлсэн тэр бүгндээс цааш боломжууд үүснэ. Мэдээж хүн өчигдөр лүү биш маргааш руу амьдрах ёстой. Өнгөрсөн лүү биш ирээдүй рүү амьдарч буй хүмүүс эрх чөлөөтэй. Ирээдүйгээс л хүсэх болохоос биш өнгөрсөнөөс юу ч хүсэх боломжгүй. Өнгөрсөн хоцорсон, хоцрогдсон, хуучирсан, хучигдсан. Хэн ч дахин төрөхгүй. Хэн ч хэзээ ч буцаж ирэхгүй. Үүнийг л үүрд гэнэ. Харин хорвоо ертөнц газар дэлхий бол мөнхийн биш. Гэхдээ ард түмэн болон үндэстэн үүрдийн мэт улстөрийн бодлоготой байх л чухал.
Хувийн эрх чөлөө гэхээр мэдээж олон боломжудыг өөрөө бие даан сонгохыг хэлнэ. Ганц ч боломжгүй гэвэл өөрөөр ганц сонголтгүй гэвэл эрх чөлөө яриад л хүсэл илэрхийлэх хэрэггүй. Үүнийг зурсан зураг эсвэл заяа тавилан гэх болов уу. Сонголттой бол заяа тавилан биш. Олон боломжтой бол цаанаасаа зурсан зураг хэд өөрчлөгдөнө. Өөрөө шинээр зурах ч боломжтой.
Хувийн эрх чөлөө гэдэг ямар ч замаар яаж ч явах тэр уридчилаад тааж боломгүй бас удирдах боломжгүй замаар явна гэдгийг хэлдэг. Үүгээрээ эрх чөлөө онцлогтой.
Хүний ухаанд хэрхэн шийдэл явагдаж ямар боломжуудыг яаж сонгож буйг гаднаас хэн ч мэдэх боломжгүй. Өөрөө өөрийнхөө ухаандаа яаж л бол яаж сонголт хийх боломжтой түүнийг хэн ч мэдэж чадахгүй гэдэг гайхамшигтай. Хэрвээ далдын хүч мэдэж чаддаг хэн нэг ирээдүйг хэлж чаддаг гэвэл амьдрал ямар уйтгартай бас ямар харанхуй вэ.
Би тухайн үед өөрөөр сонгох боломжтой байсан гэхдээ яаж төгсөх өнөөдөр ийм байдалд яагаад хүрсэнийг тайлбарлах тэр боломж тун бага болдогийн шалтгаан бол ганцхан өөрөөс хамаарагдахгүй явагдах үйл явц. Хувийн эрх чөлөө нэг хэрэг харин таних танихгүй хүмүүсийн дунд ороод нийгэмд хэрхэн эрх чөлөөгөө эдлэх нөгөө хэрэг. Эрх чөлөө боогдоно эсвэл уригдана. Хөдөө айл саахалтын хүмүүс нэг хэрэг гэрт хамт амидрах гэр орныхон бол бас яахав. Эцсийн эцэст танихгүй хүмүүсийг биш гэр орныхоныгоо балладаг шүү дээ. Юун нөгөө хүн ахтай дээл захтай.
Хөдөө газар эсвэл гэр орондоо хувийн эрх чөлөө гээд буруу үйлдэл хийвэл үр дагавар хор нөлөө бага. Ядахдаа л гэрийнхэнийгээ л баллана биз. Гэтэл нийгэмд алдаа хийвэл албан тушаал дээрээ алдаа гаргавал олон хүнийг баллана. Нийгэм гэдэгээр улс орныг л хэлнэ шүү дээ. Тиймээс хүний эрх чөлөөгөө эдлэн шийдсэн шийдэл болон хүслээ дагаад сонгосон сонголтыг гарсан хор уршигийг хариуцах хариуцлагатай хамт л ярина. Энэ бүгдийг салгаж болохгүй.
Хэрвээ хүн өөрөөр шийдээгүй гэвэл хариуцах хэрэггүй. Очиж асуусан лам эсвэл бөө эсвэл нөгөө мухар сүсэгтэнүүд л зааж тулгасан шүү дээ. Яах гэж лам дээр очсон бас яах гэж зааланд олон зуугаар цуглуулахад дагаад очсон тэр л буруу шийдэл. Хэрвээ хүн дагаад ятгалгаар очсон бол тэр л буруутай. Ээж дагуулаад эсвэл их дээд сургуулийн багшийн тушаалаар зааланд цугларалтанд очсон бол тэд л буруутай.
Хувийн эрх чөлөөг хуулиар хамгаалдаг гэдэг биш бил үү. Нэгэнт өөрөө хариуцахгүй гэвэл бусад буруутай. Нэгэнт бусад буруутай тул хийсэн хэргийнхээ төлөө хүн өөрийгөө буруутгах ч хэрэггүй. Бусдын өмнө гэмших ч хэрэггүй.
Хэрвээ хүнийг тойрсон нөхцөл байдал жишээлбэл гэр орон орчин тойрны хүмүүс хүний хүсэлд нөлөөлж хүсээгүй зүйлийг тулгасан хэрэг явдалд ямар хариу өгөх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Сурахгүй гэсэн мэргэжлийг сур гэж тулгах эсвэл хүсээгүй хүнтэй гэр бүл бол гэж амьдралд гар дүрэн шаардаж тооцоо хийж уйлагнаж эсвэл сүрдүүлбэл одоо ямар хариу өгөх вэ?
Хийх эсвэл хорих тухай.
Үргэлжлэл бий.

25 Лекц № 25: Өөр өнцөгөөс харах биш шүүмжлэх.

Энэ жилийн сүүлчийн лекц №25 түрүү жилийнхтэй адил лекцэнд оролцож явсан хүмүүсийн илтгэлүүдээр өндөрлөнө.
Олон нийтэд зориулсан 25 цуврал лекцүүд үргэлж мэргэжлийн номууд дээр тулгуурлагдан тавигдаж байсан тул хувийн санаа биш мэдлэг дээр тулгуурлагдсан. Лекц бүрт зориулж заавал нэг бүтэн өдөр зориулдаг. Лекц бүр зөвхөн өндөр үнэтэй мэргэжлийн номуудаас гадна бас цаг хугацаа шаарддаг.

Лекцэнд суусан хүмүүс урьд өмнийхөөсөө өөрчлөгдөж хөгжил явагдсан гэж үргэлж хэлж урамшуулж байсан тул тэр бүрт ажлаа илүү сайн хийж хагас сайн бүрт ямагт цагт эхэлж нийтдээ 6 сар үргэлжилж дуусах гэж байна.

Хүн өөрчлөгдөж хөгжил явагдах л чухал. Нэгэнт амидрах ганц насандаа үргэлж л урагш хөгжих хэрэгтэй. Ялангуяа өвөг дээдэс эсвэл эрдэмтэн мэргэд гэж ярьсан хүмүүс урагш хөгжихийн оронд хий хоосон хуучинаа магтдаг явдал бол цааш урагш хөгжихгүй гэсэн л явуургүй зан шүү дээ. Өвөг дээдэс эрдэмтэн мэргэд ч гэсэн алдаатай буруу зүйлс хийсэн гэдгийг мартаж болохгүй. Тиймээс шүүж шүүмжлэх хэрэгтэй. Шүүмжлэх гэдэг өнгөрсөнийгөө засаж залруулах болохоос эсэргүүцэж муулах биш. Харин өнөөдөр бол шүүмжийн зорилго улам сайн хийгээрэй сайжрах боломж бий шүү гэсэн л мэргэжлийн зөвлөлгөө байх ёстой. Мэргэжлийн биш мэдлэггүй хүмүүс бол шүүмжлэх чадваргүй гэдгийг мартаж болохгүй.

Илтгэл тавигчидын зарим сэдэвүүдийг дор жагсаалаа:
– Ницшэгийн “Заратустра”-гийн тухай
– Роулсын “Шударга ёсны онол”
– Марксын “Капитал” номын ач холбогдол
– Үндсэн хуулийн оюун ухаан.
– Морал ба шашин
– Анагаах ухааны этик
– Сурагч ба оюутан хоёрын ялгаа
– Гоо зүй ба урлагийн философи
– Модернэ хэдийд урлагт ирсэн тухай
– Реализмыг уран зурагт хэрхэн дүрслэх вэ?
– Англи-Монгол толь бичгүүд ном орчуулахад дутагдалтай тухай
– Лейбницийн философи синфони хөгжимд нөлөөлсөн тухай

Өөр өнцөгөөс харах биш аливааг шүүмжтэй харж сурах чухал. Нийгмийн ямар ч салбар бүрэн гүйцэд хөгжсөн биш. Шашин ч бас урлаг ч цаашлаад боловсрол мөн ном орчуулга дахиж сайжруулах шаардлагагүй гүйцэд биш. Ялангуяа мэргэжил устсан өнөө үед худлаа, алдаатай, зориуд мушгин гуйвуулсан романуудаас авахуулаад шашны ном судар хүртэл бүгд доогуур түвшинд орчуулагдаж бичигдэх болжээ.

Нэг хачирхалтай зүйл бол улстөрийн нам төр авахаараа л түүх нэртэй олон боть номуудыг бичүүлэх жишээтэй. Дахин дахин түүхийн ном бичиж буйг харахад их л амархан бололтой. Энэ бүгдийг өөр өнцөгөөс харах биш шууд шалгаж, шүүж, шүүмжилж чадсанаар л хөгжил явагдана. Хоосон магтах биш урамшуулах хэрэгтэй. Хэрэггүй шагнах биш шүүмжлэх хэрэгтэй.

Урьд өмнөх эрдэмтэн мэргэд гэсэн хүмүүсийн ном зохиолуудыг засаж залруулахын хажуугаар бас сайжруулж шинэчилж байж л хөгжил явагдана. Түүнээс биш тэднийг хий хоосон шүтэж хэмжүүрээ болгоод байвал урагшаа хөгжих хөгжил явагдахгүй хуучин хоцрогдсон дорой дутуу дотроо үлдэнэ. Дээр үед амидрал тийм ч хүсээд байхаар сайхан байгаагүй шүү дээ. Бүгдээрээ харанхуй бүдүүлэг. Ямар ч байшин байхгүй. Эмнэлэг сургуулиуд байхгүй яг л өнөөдөрийн Түвд орон шиг мухар сүсэгт дарагдсан байсан. Түвдүүд орж ирэхээс өмнө бол бүр ч хэцүү осолтой, аюултай, төргүй, хуульгүй, ил хуль, хулгай, дээрэмтэй хэцүүхэн л байсан шүү дээ.

Яг Монгол гэсэн нутаг дэвсгэр хот суурин хэрэм хамгаалалт байгаагүй нийтээрээ бичиг үсэггүй бүдүүлэг цаг үед ном бичих нөхцөл ч байгаагүй. Ганц хоёр бичгийн хүн байлаа гээд нийтээрээ уншиж чадахгүй хойно ямар ч үр нөлөө байхгүй. Социализмын үед л Монголчууд анх нийтээрээ уншиж чаддаг болж хот сууринд амидралаа шүү дээ.

Энэ 25 лекцийн зорилго олон буруу алдаатай ойлголтууд, үнэмшилүүд, ном зохиол болон уран бүтээлүүдээс ангижирч урагшаа ахиж хөгжиж өөр өнцөгөөс биш ахисан өнцөгөөс шүтэн биширч биш шүүж хянасан дээд талаас харахад байлаа.

25 Лекц № 24: Намтар ба нэр хүнд. Biography, Prestige

Энэ удаагийн лекцээр хүний өөрийн намтар болон тухайн хүний нэр хүндийн тухай ярилцана. Хүн ямар амидралаар амидарч ирсэн тэр түүх бол тухайн хүний намтар. Тэр амидрал ямар байв? Хүн өгөгдсөн өгөгдлөөр явсан уу эсвэл өөрөө өөрийнхөө бүтээл болж чадсан уу? Нөгөөтэйгүүр хүн нийгэмд өөрөөр хэлбэл бусдад хир их нэр хүндтэй вэ? Нэр хүндтэй амидралаар амидарч чадав уу? Үнэхээр л бусдын хүндэтгэлийг хүлээж эрхэм байж чадсан уу?
Нэр хүндтэй хүн гэдэг итгэж болох хүн. Итгэж болох хүнд л найдаж найдлага тавьдаг. Монгол хүний нэр хүнд гадаадад болон хөрш хоёр ард түмэндээ хир өндөр билээ? Монгол хүнийг нэр хүндтэй болгох тэр сурган хүмүүжил болон боловсролын үйл хэрэг амжилттай юу?

Хүмүүс яагаад нэр хүндгүй болдог вэ гэхээр худлаа хэлэх, хуурамч, зальтай, сураагүй байж сурсан гэнэ, мэдэхгүй байж мэднэ гэнэ, ямар ч хариуцлагагүй хүмүүс бол нэр хүндгүй хүмүүс. Улстөрчид яагаад нэр хүндгүй болдог вэ гэхээр тэд хуурамч амидардаг. Зарим улстөрчид намтараа нууж засаж бүр улайм цайм өөрчилнө. Баригдана гэдгээ мэдэхгүй. Тийм болтолоо оюуны доод хэмжээнд очдог.

Нэр хүндийг одон шагнал эсвэл хөрөнгө мөнгөөр худалдаж авах ямар ч боломжгүй тул нэгэнт худлаа явсан хүн дахиад нэр хүндтэй болох бараг л боломжгүй. Нэр хүнд бол зөвхөн хувь хүн ард түмэнд биш компани болон улс оронд байх ёстой үнэт зүйл. Үүнийг л Монгол хүн сүүлийн 20 гаруй жил умартлаа.

Германы Берлиний их сургуулийн философийн профессор байсан хүн Мерсиер гэдэг нэрээр “Лиссабон руу явах шөнийн галт тэрэг” номондоо ингэж бичсэн байдаг: What could… what should be done, with all the time that lies ahead of us? Open and unshaped, feather-light in its freedom and lead-heavy in its uncertainty? Is it a wish, dreamlike and nostalgic, to stand once again at that point in life, and be able to take a completely different direction to the one which has made us who we are?

Түүний номыг хэдхэн жилийн өмнө кино филм болгожээ. Мерсиер номондоо хүн өмнөө байгаа энэ цаг хугацаандаа юу хийхээр төлөвлөж байгаа вэ мөн өөрийнхөө олон төлөвлөсөн зүйлийг биелүүлэхгүй орхих гэдэг ямар их цаг хугацааг үр ашиггүй өнгөрөөнө вэ гэдэг талаар философийн гүн агуулгатай асуудаг. Хүний өмнө ирж буй тэр цаг хугацааг ганцхан амидрах амидралын хэзээ ч дахиж ирэхгүй тэр хугацааг ашиглаж өнгөрөөж чадсан хүн л өнөөдөрийн энэ цэгт хүрч ирдэг гэж Мерсиер цаг хугацааг өөрийн эрх чөлөөг ашиглан дүүргэж амидрахыг зөвлөдөг. Хүн өөрийн амидралыг хэзээ ч огцом өөрчлөх боломжтой шүү гэдгийг тэр гол дүрээрээ бас харуулдаг. Өөрөө өөрийнхөө шийдсэн хэнд ч хамаагүй одоо оршиж буй амидрал мөн цаашид бүтээх амидралын тухай асууж кино филм үзэгчийг гүн бодолд оруулдаг.

Амидарсан шиг амидарч чадаагүй хүмүүс ямар намтар бичих вэ? Амдарсан шиг амидрах гэдэг зөвхөн идэж ууж мөнгө төгрөг цацаж баярхах биш. Бусдад тус дэм болж чадав уу гэдэг л чухал.

Бусдыг залилалж мэхлэж худлаа амидарч хиймэл дүр исгэсэн хүмүүс өөрийгөө нэр хүндгүй болгож олны дунд ичих ч үгүй явдаг. Ийм ичихгүй хүмүүс нэр хүнд болон нэр олох гэж мөнгөөр төлөх гэдэг боловч амжилтанд хүрэхгүй. Нэр хүндийг мөнгөөр эсвэл зэрэг цол цаашлаад одон шагналаар авдаггүй. Гагцхүү нэр хүнд гэдэг хүн заавал баталж эсвэл хэн нэгнээр магтуулах албагүйгээр хүмүүст хир вэ гэдэг харагддаг. Нэр хүндтэй хүн зүгээр л харагддаг.

Хүний намтар заавал гавьяа шагнал одон медалийн цуглуулга байх албагүй. Яагаад гэвэл одон шагналууд ихэнхдээ л улстөрийн хэрэгсэл болсон байдаг. Хүний намтар гэдэг дотоод сэтгэлийн намтар. Хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж амидралын амтыг таашаан эдэлж цаашлаад баталгаат замаар өөрийгөө авч явах гэдэг намтар бөгөөд өөрийнхөө тухай хожим ярих дурсамж.

Би өөрөөрөө байж чадсан уу? Хэн нэгний сүүдэрт эсвэл хэн нэгнийг шүтэн биширч өөрөө өөрийгөө алдан амидрал гэх боломжгүй зөвхөн оршихуй байгаагүй биздээ гэдэг асуултыг хэн ч хэзээ нэгэн цагт тавина. Өнөөдөр Монгол хүн дэндүү их мухар сүсэгтэж хэтэрхий их улстөрчидийн тоглоом болжээ. Ердөө л хоёрхон төрлийн оршихуйтай гэж үү?

Нэр хүндтэй хүн гэдэг заавал дарга сайд эсвэл баян тарган байх албагүй. Яагаад гэвэл нэр хүнд эд зүйл албан тушаалаар батлагдахгүй. Нэр хүнд гэдэг бусдад харагддаг тул бусад хүмүүс ч хэнийг нэр хүндтэй гэдгийг тодорхойлж хэлж ч чаддаг. Тиймээс нэр хүндийг залилаж эсвэл худалдаж авах ямар ч боломжгүй. Үүнтэй адил олон улсын тавцан дээр төрийг төлөөлдөг улстөрчид ард түмнээ хэрхэн төлөөлж өөрийнхөө болон ард түмнийхээ нэр хүндийг хир авч явж чаддаг вэ гэдэг хэнд ч ил харагддаг. Ганцхан буруу үйлдэл эсвэл хөдөлгөөн бүхэл бүтэн ард түмнийхээ нэр хүндийг өөрөөр хэлбэл нэр төрийг баллана. Нэр хүндтэй болон нэр төртэй үйл хэргийг л Монгол хүн арай л тоохгүй байх шиг харагддаг.

25 Лекц № 23: Үнэт зүйлс ба эрхэм хүндэт хүмүүс. Values, Recognition.

Түрүүчийн лекцээр шагналын тухай ярьж өнөөдөр одон медалийн үнэ цэнэ алдагдаж агуулгагүй бас зорилгогүй болсон тухай ярилцсан. Ерөөсөө ардчилалтай нийгэмтэй болох гэвэл хэнийг ч бусдаас ялгаж болохгүй. Үүнийг хэрэгжүүлдэг Швейцар оронд ямар ч одонг зөвшөөрдөггүй бөгөөд одонгоор шагнахыг хуулиараа хорьдог.
Энэ удаагийн лекцээр заавал шагнал шаардлагагүй өөрөөр хэлбэл хэзээ ч шагнал аваагүй мөртлөө нийгэмд үнэт зүйлс бүтээж явдаг хүмүүсийн тухай ярилцаж өнөөдөр 21-р зуунд ямар Монгол хүмүүс эрхэм бэ гэдэг тухай ярилцана. Хамгийн эхний асуулт бол Монголчуудын үнэт зүйл юу вэ?
Үнэт зүйлс гэдэг заавал түүх эсвэл өв соёл байх албагүй бөгөөд ердөө л нийгэм болцгоож хамтран амьдрахад юу хамгийн чухал вэ гэдэг л үнэт зүйлс шүү дээ. 21-р зуны хамгийн үнэт зүйл бол боловсрол. Боловсролгүй нийгэм гэдэг ямар ч ирээдүйгүй. Боловсролоос гадна бас нэг нийгмийн үнэт зүйл бол эрүүл мэнд. Өвчтэй хүмүүсээр дүүрэн улс орон гэдэг удамшилийн буюу генийн доголдолд ордог тул эрүүл чийрэг хүүхэд төрөх баталгаа байдаггүй. Ингээд ёстой ирээдүй устана гэсэн үг.
Боловсрол, эрүүл мэндээс авахуулаад ардчилалын үнэт зүйлс болох эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс гээд нийгмийн үнэт зүйлүүд бүгд дэс дараатай үнэлэгдэх ёстой. Мэдээж эдгээр үнэт зүйлсийн хажуугаар бас эд материалын үнэт зүйл байлгүй дээ. Жишээлбэл газар нутаг, мал аж ахуй, үйлдвэр худалдаа бас л үнэт зүйлд хамаарна. Ард түмэн олигтой хөрөнгө мөнгөтэй болж чадвал бас л үнэт зүйл болох жишээтэй.
Үнэт зүйлсийн үнийг унагахгүй харин ч тээж дэлгэрүүлж олны хүртээл болгож яваа хүмүүсийг хүндэтгэх бол тухайн нийгмийн үнэ цэнэ. Нийгэмд ямар ч цол зэрэг шагналгүй мөртлөө хийж бүтээж яваа хүмүүс бол жинхэнэ эрхэм хүмүүс дээ. Тэднийг л ёстой хүлээн зөвшөөрч чадвал одоо л эрдэмтэй ард түмэн болж чадна.
Ердөө 100 ширхэг хүн эрхэм биш Монголын 3 сая хүн эрхэм шүү дээ. Үндсэн хуулинд Монгол хүн бүр эрхэм гэж бичих ёстой. Гэтэл өнөөдөр цаг үеийн биш цаг үеэсээ хоцорсон 100 ширхэг хүнийг ямар ч их эрхэмлэв дээ.
Цагийн үеийн биш хүмүүс цагийн эсрэг хүмүүс бөгөөд тэд бараг л дайснууд. Тэд өнөөдөр хэнд ч ямар ч амьдралын туршлага яриад нэмэргүй. Залуу хүнд хэрэг болохгүй хувийн амьдралын паян туршлагаа зурагтаар биш гэртээ л ярих хэрэгтэй. Улс орны хөгжил болон нийгэм урагшлахад сурсан мэдлэгээ л зурагтаар ярих чухал. Яагаад гэвэл мэдлэг маргааш нөгөөдөр хэрэгтэй. Мэдлэгтэй болоход цаг хугацаа чухал үүрэгтэй. Энэ чухал цаг хугацааг л 100 эрхэмүүд алдсан байдаг. Тиймээс тэд мэдлэггүй үлджээ.
Өнөөдөр 21-р зуунд хүн хувийн туршлагаа ярих биш ямар мэдлэгтэй вэ гэдгээ л яривал цаг үетэйгээ нийцнэ. Цаг үетэй нийцнэ гэдэг мэргэжилдээ хэдэн жил ажиллаж ном бичиж жилээс жилд мэдлэгээ нэмэгдүүлсэн тэр их мэдлэгээ л бусдад түгээж бусадтай хуваалцах шүү дээ.
Өнөөдөр нийгэмд мэдлэг гэдэг зүйл мэдлэг ярих ёстой хүрээний хүмүүсийн дунд устжээ. Нийгмийг тэргүүлэх ёстой хүмүүс заавал мэдлэгтэй байх ёстой болохоос биш ард нийтээрээ өндөр мэдлэгтэй болох алба ч үгүй бас боломж байхгүй. Мэдлэг насаа дагаж өнгөрүүлсэн жилүүдээс хамааран нэмэгддэг. Хаа ч аль ч оронд очиход хамгийн их мэдлэгтэй хүмүүс хөгшин буурал үстэй байдаг. Гэтэл Монгол хүмүүс хөгшин буурал өндөр цол зэрэгтэй мөртлөө ямар ч мэдлэггүй. Нэгэнт мэдлэгтэй байх ёстой их дээд сургуулийн болон шинжлэх ухааны салбарын хүмүүс мэдлэггүй тул нийгэм жолоодлоггуй төрөөгдөлд оржээ. Иргэдийг зааланд цуглуулж ямар ч боловсролгүй соёлгүй доод түвшиний хүмүүс тэнгэр заяа хувь тавилан агаарын хүнс тэжээл энерги ярьж галзууруулна. Олон зуун хүн нэгэнт галзуурсан тул өөрийгөө болон залуу үеэ баллана.Үүний шалтгаан бол 90-ээд онд боловсрол гэж зүйл устсан. Ингээд боловсролгүй ардчилал эхэлсэн.
Улстөрч, эдийн засагч, хөгжмийн зохиолч, жүжигчин урлагийн хүмүүсээс авахуулаад яруу найрагчид цаашлаад лам бүр эдийн засагч хүртэл бүгд мэдлэггүй мөртлөө хамгийн их зурагтаар гарна. Ингээд мэдлэггүй хүмүүс мэдлэггүй нийгмийг үүсгэнэ. Мэдлэггүй ээж аавууд мэдлэгтэй болох ёстой үр хүүхэд залуу үеийг хохирооно. Ээж аавууд яагаад цаг үеийн биш болцгоож залуу үед гологддог вэ гэхээр өнөө л бөхийн өргөөндөө очоод хачин юм сонсоод толгой нь эргэчихсэн шүү дээ. Өөрсдөө л буруутай шүү дээ. Түүний оронд аав нь ном уншиж хүүхдүүдтэйгээ яриа өрнүүлж ээж нь бэлэн торт бялуу авахын оронд гэртээ хийж сурвал амьдрал жинхэнэ аз жаргалтай болох биш үү.
Нийгмийн хамгийн мэдлэггүй хүмүүсийг цуглуулан цаг үеийн биш зүйл зураггаар яриулах гэдэг цаанаа ямар зорилготой вэ? Шинэ үе ирж шинэ цаг үе авчрах гэж байхад яагаад өнөөдөр шинэ үеийг зогсоож бараг л шинэ үед дайсагнан вэ? Яагаад шинэ үеийг дагаад шинэ үеийн сэтгүүлчид гарч ирэхгүй байна вэ? Нөгөө л асуудаг асуултуудаа ярьж магтана нөгөө л хариултаа хариулж үзэгчидийг уйдаана.
Сая цагаан сараар зурагтаар юу харуулав аа. Шинийн нэгэнд өдөржингөө лам нар гарлаа биш үү. Цагаан сар чинь Түвдийн өөрөөр хэлбэл лам нарын баяр байна шүү дээ. Ерөөсөө цагаан сар цаг үеийн биш болжээ.
Бөө, мухар сүсэг, хүмүүсийг зааланд цуглуулах, аура, энерги, билэгдэл, арга билиг бүгд цаг үеийн биш. Цаашлаад тэнгэр үзэл, өв уламжлал, түүх, соёл бүгд цаг үеийн биш. Цаг үеийн бишүүдийг хэрхэн цаг үеэр солих вэ? Цагийн үеийн биш Монгол хүний энэ олон цаг үеийн биш зан заншил баяр наадам золголт бэлэг сэлт одон шагналууд. Оюуны доод түвшинд орсон нийгмийн хэв маягууд. Ирээдүйг ирүүлэхгүй хоцрогдсондоо мөргөл залбирал хийсэн айдас худал хуурамч заль мэх бялдуучлалаар дүүрсэн утаатай нийгэм.
Монгол хүн яагаад өнөөдөр мэргэжлийн түвшинд мэдлэгтэй болж чадахгүй нийт нийгмээрээ мэдлэггүй болсон бэ гэхээр хоёр чухал эрдэм дутагддаг. Нэгдүгээрт хувийн сахилга бат. Хоёрдугаарт нийгмийн дэг журам. Хувийн сахилга баттай хүн гэдэг өөрийн зорилгынхоо төлөө тууштай явах чадвартай бусдын шахалт дарамтанд ордоггүй байхыг хэлдэг. Харин дэг журам гэдэг гэртээ, сургууль дээрээ, гадаа гудамжинд нэг үгээр хэлэхэд олны дунд биеэ зөв авч явахыг заадаг.
Нэгэнт Монгол хүнийг эрхэм гэж Үндсэн хуулинд тусгаагүй тул Монгол хүмүүс хэн хэнийгээ хүндэтгэхгүй. Өөрийнхөө аав ээжийг хүндэтгээд бусдын буюу танихгүй хүний ээж аавыг хүндэтгэхгүй бол ийм хүн ердөө л арчаагүй хоосон. Өөрийнхөө хүүхдүүдийг хүндэтгэж чаддаг мөртлөө танихгүй хүний хүүхдийг хүндэтгэж чадахгүй бол ёстой хүн болоогүйгийн баталгаа.
Монгол хүн өнөөдөр юунд илүү үнэ өгч байна вэ? Боловсролд хэн илүү үнэ зарцуулна вэ? Хэн боловсролын дээгүүр алт мөнгө тавина вэ? Хэн хэнийг хэрхэн эрхэмлэж байна вэ?
Эдгээр асуултуудын тухай энэ удаагийн лекцээр ярилцаж яагаад өнөөдөр үнэт зүйлсийн жагсаалт хэрэгтэй вэ тухай ярилцана.
Энд ярилцаж буй Английн “value” гэсэн үгийг валют гэж нэрлэж дасжээ. Гэтэл энэ үгээр зөвхөн эд хөрөнгө гадаадын дэвсгэртүүдийг л нэрлээд байх шиг. Гэтэл боловсрол эрүүл мэнд гэх мэт бусад үнэт зүйлүүдийг адилхан валют гэх цаг болжээ.
Нийгмийн “recognition” гэсэн бусдыг эрхэмлэж хүндлэх тухай энэ философийн ойлголт Монгол хүний хувьд танил ойлголт биш. Монголчууд Манж, Түвдийн үеэс нэг нэгнийгээ эрхэм гэж хүндлэх биш харин ноён, дээдэс, хар шар феодалуудыг л шүтэж тэдэнд мөргөж тэдэндээ бас дээрэлхүүлж доромжуулж ирсэн түүх бий. Тиймээс өнгөрсөн үед хаадууд ч сүүлд ноёд феодалууд ч Монгол хүнд зориулж нэг ширхэг номын сан ядаж нэг ширхэг философийн ном орчуулсангүй. Мэдээж их дээд сургууль байгуулах тэдний хувьд дэндүү ахадсан асуудал.
Өнөөдөр ч гэсэн УИХ-ын гишүүнээс авахуулаад өөрсдийгөө ноёд феодал мэт эрхэмлүүлж хүндэтгүүлэх гэсэн арчаагүй нөхдүүд олондоо олон. “Муу нь муудаа дээрэлхүү” гэдэг яг л Монгол хүмүүст таарсан ойлголт. Улс орныг авч явж үлгэр жишээ байх ёстой хүмүүс яаж ингэж цагийн үеийн биш амьдарна вэ?
21-р зуун ирчихээд байхад л цаг үеийн биш зүйлстэй зууралдсан хэвээр. Нөгөө л мухар сүсгээ ярьсаар л. Мухар сүсэгчид бүдүүлэг ажлаа хийсээр л. Монгол хүн дарга боос захирал болоод л шууд нүд ам нь хачин хөдлөөд л царай нь мэлийгээд л хачин болчихдог. Их дээд сургуулийн захирал ректор болоод л шууд л хүн танихгүй болцгооно. Удирдах зөвлөл ярих дуртай. Юу ч мэдэхгүй чадахгүй хүмүүс юугаа удирдах вэ? Хэнийг удирдах вэ?
Монгол хүний нэг өрөвдөлтэй ааш зан бол жоохон юм социализмын үед Орост өнөөдөр Америкт эсвэл Японд сураад ирчихсэнийгээ их юманд бодно. Тэр жоохон өчүүхэн сурсан зүйлээ мэдлэг боловсрол гэж нэрлэнэ. Тэд жоохон зүйл сурсан гэдгээ баригдчихсан байгаагаа ч мэдэхгүй. Үүний цаадах эмгэнэлтэй зүйл бол одоо энэ хүмүүс МУИС эсвэл бусад их дээд сургуулиудад оюутнуудад хичээл заагаад дотоодын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа шүү дээ. Ингэж жоохонууд цааш жоохонууд бүтээнэ. Гагцхүү багш профессоруудынхаа жоохоныг мэдсэн айхтар оюутнууд дагаад жоохон болдоггүй тул ирээдүй бас харагдах шиг.
Энэ удаагийн лекцээр гэх мэт Монгол хүний үнэт зүйл, эрхэм хүмүүс, хүндэтгэх ёстой хөдөлмөрч хүмүүсийн тухай ярилцана. Монгол хүний дотоод руу өнгийж харан илэн далангүй ярих тул олон хүн өөрийгөө болон бусдыг олж харж хэнийг эрхэмлэж хүндэтгэх вэ гэдэг тодорхой болох жишээтэй.

25 Лекц № 22: Одон ба шагнал. Star, Award

Энэ удаагийн лекцээр одон медалууд болон соёрхол шагналууд ямар зорилготой болон яагаад хэн хэнээс юуны төлөө шагнал авдаг тухай ярилцана. Орчин үед бараг л феодализмын үеэс гаралтай цол гуншингуудын хэрэг байна уу гэж асууцгаана. Одон медалууд цаг үеэс хоцорсон биш үү?
Компютер, интернэт, глобалчлал гээд л оюуны хөгжил дэвшил явагдаж байхад үргэлжийн хуучиндаа хорогдон шинийг бүтээж шинэчлэгдэж чадахгүй байх гэж үү? Нөгөө ардчилал хаачсан бэ? Хэрвээ л ардчилал биелэлээ олсон гэвэл хүн бүр л хоцрогдсон ичмээр шагналуудаас эрх чөлөөгөөрөө татгалзана биздээ. Гэтэл тийм биш ажээ. Ялангуяа залуу ямар ч амьдралын туршлагагүй хүмүүс хүн цочоож төрийн соёрхол авна гэдэг ичгүүртэй харагдах. Шагнаж байгаа хүн ч гэсэн нүүрээ хаашаа нуунаа.

Өнөөдөр хэрэглэгдэж буй төрийн соёрхол улсын баатараас авахуулаад шинжлэх ухааны академич цаашлаад ардын жүжигчин ардын багш хүртэлх бүх цол хэргэм гуншин зэрэглэлүүд социализмын бүтээн байгуулалтын үеийн Орос орноос оруулж ирсэн шүү дээ. Орос орон энэ бүх шагнал цолнуудыг анх нийгмийг социалист агуулга болон бүтэцтэй болоход зориулсан байсан. Мэдээж Орос орон 1917 оны ардчилсан хувьсгалаас 1937 он хүртэлх 20 жилд Их бүтээн босголт хийж чадсан тул капиталистуудын эсрэг эх орноо хамгаалсан түүхтэй. Тэд энэ бүтээн босголтоо улам эрчимжүүлэхийн тулд онцгой хүмүүсийг урамшуулж зоригжуулж мөн үлгэр жишээ иргэдийг олны танил болгож иржээ. Оросууд Наполеоныг ялсан үеэс л одон медалыг анх зохиожээ.

Монголчууд бас социализмыг бүтээн босголцож Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс авахуулаад аймгийн төв болон сумуудыг алгасалгүй Их бүтээн байгуулалт явуулсан. Энэ үйл хэрэг хөдөөнөөс дөнгөж орж ирж төв газруудыг байгуулж байсан Монгол хүмүүсийн хувьд цоо шинэ зүйл байлаа. Бүгд л бичиг үсэггүй боловсролгүй байлаа шүү дээ. Монголчууд ч гэсэн онцгой гавьяа байгуулсан хөдөлмөрийн хүмүүсийг шагнадаг байсан. Үүний нэг том жишээ бол хөдөлмөрийн баатар.
Гэтэл өнөөдөр ардчилалын гэх социализмыг үзэн ядах болсон жилүүдэд юу ч бүтээн босгохгүй байж яагаад шагнал үргэлжилж баатар болцгооно вэ? Социализмын бүтээн босголтыг нураасан мөртлөө шагналуудыг аваад үлдсэн гэхээр дэндүү өрөвдмөөр.
Социализмын үед бүтээн босголтонд зориулж төрийн шагналууд авдаг байсан бол өнөөдөр нэгэнт аж үйлдвэр устаж хөдөлмөрийн хүмүүс байхгүй болсон тул хэнийг одоо шагнах вэ? Хараад байхад нийгмийн хөгжил цэцэглэлтэнд ямар ч үүрэггүй үлгэр дууриалал биш улстөрийн намынхан, дуу дуулаач эсвэл бөх богсчингоос авахуулаад морио уралдуулдаг нөхдүүд гээд наадаж цэнгэдэг хүмүүс ихэнх өндөр үнэтэй цол шагналуудыг авдаг болжээ. Ямар ч ардчилалын үнэр алга.

Нэг түүх ярихад социализмын үед нэг хөдөөний эр Орос оронд очиж суралцаж байхдаа социализмыг байгуулдаг гэж буруу ойлгожээ. Социализмыг байгуулах гэсэн ойлголт онол дээр байхгүй шүү дээ. Зөвхөн хөгжүүлэх гэсэн ойлголт л бий. Тэр хүн сүүлдээ коммунизмыг хүртэл дараагаар бас байгуулдаг тухай бас л буруу ойлгож болдог бол социализмыг маш хурдан байгуулаад эсвэл алгасаад нэг мөсөн коммунизм байгуулбал ямар вэ гэж асууж байсан гэдэг.
Мэдээж социализмын үеийн Монголчууд хүн төрөлхтөний мэдлэгийг анх хүлээн авч байсан болохоор хагас дутуу ойлгох юу ч биш байсан цаг үе.
Гэтэл өнөөдөр олон арван жилийн дараа бүр Америкт очсон гэдэг мөртлөө бас л муйхардаж ардчилалыг байгуулдаг гэж буруу ойлгодог хэвээр. Сүүлдээ бүр ардчилалыг байгуулчихлаа одоо түүний дараагийн шууд ардчилалыг байгуулна гэж хүртэл яридаг болжээ. Ардчилалыг байгуулж цаг алдахаар шууд ардчилалыг байгуулах хэрэгтэй байсан биш үү. Социализмыг Орос хэлнээс буруу орчуулсан бол өнөөдөр ардчилалыг Англи хэлнээс буруу орчуулсан хэвээр. Мэргэжлийн биш хүмүүс юугаа ч орчуулж чадах вэ дээ.

Энэ бүгд ердөө ч байгуулдаг зүйл биш шүү. Ардчилал гэдэг улстөрийн дэг журам шүү. Англиар political order гэдэг. Харин социализм бол нийгэм эдийн засгийн идеолог буюу идеаг дагаж мөрдөх гэсэн утгатай бөгөөд Англиар social economic ideology.
Феодализмын үед бас л Манжуудаас элбэг дэлбэг цол гуншин ирж зайсан, сайд, шадар, ноён гэх мэт цол гуншингууд дэлгэрч өнөөдөр ч хүртэл хэвээрээ үлджээ. Хуучиндаа хорогдож хоцрогдсон амьдрал яагаад ямар учраас хэвээрээ үлдэж буй тухай ярилцах цаг болжээ. Мэдээж Манжууд тэр үед бичиг үсэггүй Монголчуудыг янз бүрээр л хөөргөж байсан байлгүй.

Лекцийн үеэр урьд өмнөхтэй адил сэдвээ теори болон практик талаас харьцуулан ярилцана. Монгол хүн шинийг бүтээж хуучинаасаа салж шинэчлэгдэх чадваргүй юу? Яагаад цаг үеийн биш зүйлс ингэж их цаг үеийн болчих воо? Хэн буруутай вэ?

25 Лекц № 21: Найз ба нөхөрлөл. Friend, Friendship.

“Чи надад таалагдсангүй” гэсэн найзыг найз гэхэд хэцүү. Сайтай ч муутай ч найз бол найз бишүү. Найзуудаа найз гэж байхгүй гэсэн үг ч бий. Мэдээж найзууд дотор найз шиг найз цөөхөн л гэж буй. Цалин мөнгө хөрөнгөний хэмжээ адилхан хоёр хүн хэзээ ч найз болдоггүй гэсэн үг ч бий. Тэд зүгээр л хамт чөлөөт цагаа өнгөрөөдөг.
Мөнгөөр найзыг худалдаж авах боломжтой гэдэг гэтэл цөөхөн найз үнэндээ хүрч чаддаг гэдэг. Найз гэдэг ойрын биш алсын. Хэрэгтэй үед найз байгаа гэж бодож явах шиг сайхан зүйлгүй. Жинхэнэ найзууд хэзээ л үргэлж уулзаж сүйд болж байлаа.
Энэ удаагийн лекцээр “Ерөөсөө найз гэж яг хэн бэ?” гэсэн асуултанд харуилахыг хичээнэ. Сайхан нөхөрлөл гэж ярьдаг тэгвэл нөхөрлөл гэж юуны тухай ярина вэ? Цаашлаад “анд” найз гэж ярих дуртай.
Хамтдаа анд явж ан хийхэд найдвартай найзыг анд явдаг анд найз гэх үү? Тэгвэл андууд гэдэг ангийн найзууд байхнээ. Эрт дээр үед мэдээж ан хийж л хоолтой болох боломжтой. Муу анч найзтай бол хоолгүй буцаж ирнэ шүү дээ. Тиймээс хоол гэртээ найдвартай авчрахын тулд жинхэн анд найз хэрэгтэй.
Өнөөдөр анд явах анд найз хэрэггүй. Тэртэй тэргүй хоолгүй болчихоод анд явж байгаа бишдээ. Хийж бүтээхгүй залхуу гэрээсээ зугатааж хээр дураараа дургих гэж л эрчүүд цатгалан мөртлөө ан хийдэгдээ.
Нөхөрлөл гэдэг сайн нөхрийг хэлдэг дутуу бүгдийг нөхөж явдаг хүнийг л нөхөр гэх мэт. Мэдээж эмэгтэйчүүд нөхөртэй болж олон дутуунуудаа нөхүүлдэг. Тэгвэл эрэгтэй хүмүүс хоорондоо нөхөрлөж юу дутуугаа нөхүүлэх вэ?
Цэрэгт эсвэл дайнд явахад нөхөр хэрэгтэй. Цэрэгт нөхөрлөх нөхөрлөл бол найз биш. Найз хэзээ ч эхлэх боломжтой. Найзаа дуртай үедээ татгалзах ч боломж бий. Тэгвэл цэрэгт явж буй цэргийн нөхөрлөл биш дуртай дургүйгийн асуудал биш үүрэг даалгавар.
Үерхэл гэдэг нас чацуу хүмүүсийн асуудал. Үерхэл залуу гэнэн үеийн адал явдал байх жишээтэй.

Монгол эр ба цагаан сар. Цочоодог эрчүүдийн жилүүд эцэслэх ойртов уу.

Цагаан сар болж шинэ сартай золгох дөхлөө. Зөвхөн Монголчууд биш дэлхийн бүх улс орон шинэ сартай золгоно. Мэдээж Азийнхан сарны хөдөлгөөнийг дагаж хуанли хийдэг тул сар шинийн баяраа тэмдэглэнэ. Харин нарны хөдөлгөөнийг дагаж хуанли хийсэн шинэ нар тэмдэглэдэг орнууд хэдийгээр шинэ сартай шөнийг өнгөрүүлэх ч гэсэн Азуудтай адил тэмдэглэхгүй.
Шинэ сартай золгож шинэ өглөө шинэ нарны тусгалтай уралдсан Монгол эрс нэг л цочоодог хэвээрээ. Одоо тэднийг шинэ онд битгий цочоогоорой гэж л анхааруулах зөв мэт. Ерөөсөө тэдний тухай бичихгүй бол цочоох л гээд буй.
Цочоодог Монгол эрс энэ өглөөг хэрхэн угтаж хэнийг цочоох болдоо. Ямар ч л гэсэн хэдий хир хөрөнгөтэй болсоноо ил харуулдаг эрчүүд хөөргөөрөө таниулах тэмдэг хийцгээх болов уу. Гадаа гараад харвал бас ямар машинтайгаараа хэр зэрэг феодал болж чадсанаа нэмж баталгаажуулах жишээтэй.
Хэрвээ цагаан сар эд баялгаа гайхуулдаггүй шашинлаг өөрөөр хэлбэл бурханлаг баяр байсан бол их л даруухан дөлгөөн хүнлэг баяр болж чадах байсан бизээ. Хөдөөнийхөн цагаан сарыг цаг агаарын урин дулаан ирлээ гэж л илүү их тэмдэглэж буй зөв шүү дээ.
Цагаан сарын өглөө Гандангийн сүм дуган руу өмнөх жилүүдэд уралдах төрийнхөн төр шашинийг салгах биш хольж буйг харахад ямар ч их цочоож байна даа гэмээр жилүүд өнгөрсөн дөө. Энэ жил яах бол доо?

Цагаан сараар гоёж гоодсон эрчүүдийг хараад нөгөө Монгол эрийн даруухан чанар хаачив аа л гэмээр. Хүүхэд эмэгтэйчүүд бол гоёж гоодолгүй яах вэ. Авгай хүүхнүүд үнэт эдлэлээ зүүх л байлгүй. Гэтэл үнэт эдлэлээр өөрийгөө чимсэн цочоодог эрсүүдийг харахад хэрэг байна уу л гэмээр. Эр хүн ухаанаар чимдэг бас эрдэмээр гоёдог биш билүү?
Ардчилалын жилүүдийн цочоодог эрчүүд ард түмэн улс орноо цочоож гэнэт эвгүй үйлдэл хийж сэтгэлийн хөдөлгөөний золиос мэдрэжмийн боол болцгоосон доо. Shock therapy нэртэй цочоолтыг Милтон Фридман гэж нэртэй бузар эр зохиож олон сайхан ард түмнүүдийг үймүүлж хичнээн хүний ажил амьдрал хохиров доо. Энэ нүглээ наминчлах гэж Фридман гуйа “I was wrong” гэж өөрийнхөө бурууг дэлхийн өмнө хүлээсэн.

Боддоггүй сэтгэдэг, ухамсаргүй мунхаг, мэдрэмжгүй гөжүүд, ханаж цадах гэж мэдэхгүй ичих, зовох, айх, хүлцэх, утопгүй, вижнгүй цочоож л ажлаа амжуулж хүссэнээ авч дурласанаа хулгайлдаг эрчүүдийн үе дуусах ойртож буй мэт. Үүний нэг жишээ гэвэл ном уншаад байх шиг. Философийн утгатай үгс урсуулаад байх шиг. Лам хүртэл философи ярьдаг болжээ. Уул уурхайн бизнэс хүртэл философитой болж гэнэ.

Цочоодог эрчүүдийн цаг дуусаж Оросын улстөрч Горбачевын “Өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ” нэртэй даацтай улстөр хийх тэр боломж ойртох болсон л баймаар. 20 гаруй жил төөрөгдүүлж өөрсдөө ч төөрөгдсөн цочоодог эрчүүд Монгол зангаа хэзээ хаях бол доо?
Горбачевийн номын гарчиг дээр “мышления” гэсэн үгийг яаж “сэтгэлгээ” гэж орчуулж болох вэ дээ. Энэ үгийг бодол гэж орчуулах байсан байна лээ дээ. Бодох дургүй сэтгэх дуртай тул хаа л бол алдаатай орчуулж хүний бодох чадварыг илэрхийлсэн логик гэсэн сайхан ойлголтыг орхигдуулна. Номны гарчиг орчуулахдаа хүртэл цочооно.
Орос-Англи хэлний толь бичиг дээр “мышления” гэсэн Орос үгийг “thinking” гээд бодол гэсэн байна шүү дээ. Одоо яая гэх вэ дээ. Ийм л орчуулга ийм л ойлголт сүүлийн 20 гаруй жилийн цочоодог эрчүүдийг төрүүллээ дээ.
Улстөрч нэртэй эсвэл боос цол гуншинтай цочоодог эрсийн цочоосон жилүүдийг харахад ямар ч сахилга батгүй, дэг журамгүй, эрдэмээс хол, эрхэм зүйлгүй, гал асааж мухар сүсэгээр л аргалах гэж оролдоно. Тэр ч бүү хэл Далай ламаар гэмт үйлдэлээ цайруулах гэж мянга мянган доллар төлж цочооно. Ийм байхад Улаанбаатар хот утаан дундаа угаарталгүй яах вэ.

Зарим цочоодог эрчүүд зохиолч гэж өөрийгөө нэрлэнэ бас урлагийн хүн гэж цол шагнал авна. Цочоодог эрчүүд сүүлдээ хагас дутуу философийн ном хүртэл орчуулдаг болжээ. Хаа сайгүй доктор профессор цолтой цочоодог эрчүүд алхалдана.

Цагаан сар ойртлоо. Уулын орой руу мацаж нар сар хэзээ ч харж байгаагүй болов уу л гэмээр сүржигнэнэ. Гардаг л сар гарч тусдаг л нар тусана шүү дээ.

Монгол эрс яаж цочоов?
Цочоодог эрс идэж уусан мөнгөөрөө ганцаараа гадуур тэнэж тоглож наадаж баясна. Ард түмэндээ зориулж хийж бүтээнэ гэж байхгүй. Бусдыг унагааж хохироож дээрэмдэж хулгайлах болохоороо нийлж хамтарч бүлэглэн бусдыг баллана.

Цочоодог эрчүүд бусдад өөрийнхөө бурууг өгдөг тул бусдаас буруутан гэж ороо авах гэж хорсоно. Тус болсон ах эгч дүү нараа мартан ороо авах гэнэ. Ээж аавынхаа бүтээсэн цаг үеийг доромжлон та нарыг үхсэн хойно л бид хөгжинө гэж хүн ёсны эсрэг зэрлэг авир гаргана.

Цочоосон эрчүүд бүтэлгүй тул цочоож байгаагаа ч мэдэхгүй. УИХ-ын танхимаас стадионы дэвжээ хүртэл, концертын тайзнаас их дээд сургуулиудын багш профессор эрчүүд хүртэл бүгд яг адилхан зүйл ярина. Хоорондоо ямар ч ялгаагүй. Мэдлэг боловсролын зөрөө ч байхгүй. Авсан дипломууд хүртэл нэг ижил. Толгой доторх ямар ч ялгаагүй гэдэг яриагаараа шууд л мэдэгдэнэ.

Цочоосон эрчүүдийг цочоодог нэг зүйл бол хэн ч хэнээсээ ялгарах үнэт зүйлгүй, зарчимгүй, хүн чанаргүй, эрдэмгүй, ул суурьтай бодолгүй, мэдлэг боловсролд суурилсан нухацтай яриагүй. Урсгалаар амидарна. Мөрөө хөөж довоо шарлуулна.

Америк, Япон, Герман, Англи орнууд руу явсан л гэнэ. Сурч диплом авч доктор болсон л гэнэ. Байгаа мэдлэгээс суралцаад цээжлээд ирэв үү байхгүй мэдлэгийг бүтээлцэж яваад ирэв үү? Англи хэл дээр улстөрийн ном уншиж явсан уу, Герман хэл дээр роман уншсан уу, Япон хэл дээр танин мэдэхүйн номууд уншсан уу? Алив яриа ч бас бичээ ч. Өөрийгөө магтаж бусдаар магтуулж цол шагнал хэргэм зэрэг соёрхолт авах ч яахав. Мэдлэггүй хүн л мэдлэггүй хүнийг шагнана шүү дээ.

Гэнэн томоогүй, дутуу, өнгөцхөн, яаруу сандруу, хүүхдээрээ эрчүүд дээ. Цочоохын оронд нэг зориглоод хэлэх гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэнд ч заалгахгүй дотроосоо өөрөөсөө гаргаад нэг хэлж үзэх хатуужил байна уу? Хэдий хүртэл ламан амьдралаар, феодал хөрөнгөөр, капиталист хүн чанаргүйгээр алхах вэ? Төр хэзээ д социалист байх ёстой. Харин эдийн засаг капиталист байх муу биш.

Инээмсэглэл чуулгын ахмад насны эрс 40 өөд жилийн өмнө дуулсан “Зүрхний үг” дуугаа улиглан дуулцгаана. 40 өөд жилийн хойно зүрх хэлэх үггүй гэжүү. Өнөөдөр хэлэх амьдралын эцэст ирээд хэлэх “Зүрхний үг” байхгүй юу? Дуулахдаа биш хэлэхдээ шүү дээ. Дуугаараа хэлэх зүйл байхгүй гэж үү. 40 өөд жилийн дараа шүү дээ. Энэ хооронд юу ч болоогүй яагаа ч үгүй юу? Зүрхний үггүй юу?

Ахмад насны цочоосон эрсийг дагаад залуу үеийн цочоосон хөвгүүд гарч ирсээр л. Тэдний тоо цөөрөх биш ихэснэ гээч. “Либерализм”, “зах зээлийн хууль”, “өрсөлдөөний зарчим”, “миний эрх” ярьсан залуухан цочоодог залуус ирээдүйн бүтэлгүй эрчүүдийн тооны өсөлтийг баталгаажуулна. Цочоодог залуус хэдийний мэдлэг боловсролд бууж өгч зөвхөн санаагаа л ярьдаг санаанаас цаашгүй хэн нэгний сүүдэрт нуугдана.

Өөр төрлийн цочоодог эрс хүний өөдөөс хараад тухтай хэдэн цаг сууж ярьж чадахгүй. Өндөлзөөд л яриандаа төвлөрч чадахгүй. Тэдний гар утас дуугарч эхнэр нь ярих жишээтэй. Эхнэрийнхээ дууг сонсоод нөгөө түрүүчийн сүрхий сайхан том бие хаатай эр зүгээр л “жаал хүү” болно гээч. Одоо тэгээд түрүүчийн сүрхий их зантай эр нэгэнт жаал хүү болохоор шийдсэн тул түүнд би одоо “ээж рүүгээ” явдаа л гэж харцаараа хэлэхээс өөр сонголтгүй болох жишээтэй.

Эцсийн эцэст жаал хүүгийн ээжүүд л цочоосон эрчүүдийг хөөргөж улс орныг ард түмнийг цочоолгуулдаг биш үү. Өөрсдөө ч яахав цочоо нь гарчихсан л биз.

Би буруутай, би алдсан, би худлаа хэлсэн, би залилсан, би мэхэлсэн, би сэргэлэнтсэн гэж хэн ч ёс суртахууны наад захын морал гаргах чадваргүй гэж үү? Яагаад гэвэл ээж загнах уу?
Энэ цагаан сараар ээжүүд өөрсдийн бүтээсэн цочоодог жаал хүүнүүд дээ зориг тэвчээр хатуужил нэмэрлэж шинэ мэдлэг боловсролд суралцах боломж өгөхгүй бол цочоогоод байх уу?

Гар сунган золгох яах вэ сэтгэлээ илчлэн сэтгэл сунган золгоорой. Ирэх жил ядаж нэг өдөр худлаа хэлж хуурч мэхлэхгүй ерөөсөө цочоохгүй гэж л золгоорой доо. Бүтэлтэй эрс болцгооно шүү. Өөрөө өөртөө аав бас өөрөө өөртөө ээж мэт л бие даасан шударга ёс барьсан сайхан эрс болцгооно шүү. Мэлмий цэх.

С. Молор-Эрдэнэ.

25 Лекц № 20: Төрөхийн үү эсвэл олдмол уу? Nature, Nurture.

Өнөөдөр өөрийгөө хүн гэж нэрлүүлж гудамжаар алхах хүмүүнүүд байгалийн өгөгдсөн өгөгдөлөөрөө аз изэнд үнэмшиж цаанаасаа гэж хувь заяандаа хаягдан алхаж буй юу эсвэл цаанаасаа зурсан зургандаа засвар залруулга хийж өөрийн хүслээ даган ээж аав багш найз нөхдөөсөө ямар ч хамааралгүй эрх чөлөөт хүн болон алхаж явна уу?
Энэ удаагийн лекцээр Монгол хүмүүс удамшилийн ген болон манай удмын хүн гэдгээр юу хэлээд буйг тайлбарлана. Түүний хажуугаар заавал удамшилдаа баригдаж ээж аавынхаа үгэнд орж бусдын бүтээл болж амьдрахын оронд өөрөө биеэ дааж өөрийнхөө бүтээл болж өгөгдсөнд биш өөрийн бүтээсэндээ баярлаж явах боломжтой тэр олон боломжуудын тухай ярина.
Ээж аав гэж нэрлэдэг хүмүүсийн үр хөврөлүүд нийлж хүн төрөх үед зөвхөн удамшсан генүүд л хүүхдийн биед тээгдэн төрөх болохоос биш хүүхдийн ухаан бол цагаан цаас шиг л юу ч бичигдээгүй байгаа. Хүүхэд удамшуулан авч буй бүх генүүдийнхээ талыг ээжээсээ үлдсэн талыг ааваасаа авах жишээтэй. Мэдээж удамшиж буй генүүд дотор сайн генүүд ч бий бас муу генүүд ч бий. Жишээлбэл аавын атаархуу зан эсвэл ээжийн гэнэн төрх удамшина. Харин сайн гэвэл аавын авьяас чадвар мөн ээж ном уншдаг боловсролтой ээж байсан бол түүний оюуны чадвар удамших жишээтэй.
Зохиолч буюу сэтгэгч Бернард Шоугийн хэлсэнээр аавынхаа царай муутай генүүдийг аваад ээжийнхээ оюунлаг биш генүүдийг аваад төрсөн хүн ёстой л энэ хорвоо дээр одоо өгөгдсөнүүдэд буюу удамдаа найдах биш харин өөрийгөө хөгжүүлэх хувийн тоглолтын асуудал гарч ирэх жишээтэй.
Философич буюу бодогч Имануэл Кантын хэлсэнээр өөрийгөө өөрчилж өөрөө өөрийгөө авч явах зоригтой байгаа ч гэж хэлсэнээр хүн заавал эдийн засагч банк санхүүгийн хүн болж мөнгө тоолохдоо биш эсвэл хуулийн мэрэгжилтэй болж ээж аавынхаа хүслийг дагах биш түүний эсрэг зөрж хүүхдийн цэцэрлэгийн багш болж хүнийг шийтгэх биш хүнийг хүмүүн болгодог ёс суртахуунтай тусч хүн болох боломжтой.
Хүн өөрөө сэтгэгч биш бодогч болох гэвэл ном их уншиж бас ном их бичиж энэ хорвоо дээр өөрөө өөрийнхөө хүчинд итгэсэн нийгмийг номоороо өөрчилж цааш хөгжиж дэвшихэд тус болж ёстой ямар их зоригтойгоо харуулж чадах жишээтэй. Өөрийн хүчинд итгэхгүй зориггүй хүмүүс бэлэн амьдрал хайж ашиглах хүн сонгож бусдыг золиослож улстөрч маягийн амьдралаар амьдардаг.
Бодож чаддаггүй зөвхөн сэтгэдэг ард түмнүүд сэтгэлийн хөдөлгөөндөө баригдаж дуулж найрлаж наадамдаж улс орноо хөгжүүлж чадахгүй бусдад өр зээл тавьж газар ухаж нутгаа түрээсэлж амьдрах жишээтэй.
Төгөлдөр хуурч ээжийн охин төгөлдөр хуурын гентэй төрөх магад өндөртэй. Гэхдээ түүний орчинд төгөлдөр хуур тоглох боломж олдохгүй бас өөрөө тэр хөгжимөө тоглох хүсэлгүй бол өгөгдсөн авьяасын хэрэг гарахгүй. Гэтэл авьяасгүй ч гэсэн төгөлдөр хуурыг сурч хөгжимийн амт шимийг эдэлж энэ хорвоод гоо зүйн таашаалаар амьдрахаар шийдсэн хүн өгөгдөлд биш хичээл зүтгэл хүсэл эрмэлзлээрээ өөрийгөө бүтээх жишээтэй. Мэдээж төгөлдөр хуур хөгжимүүдийн дотор сонгодог төрөл учраас маш их дасгал бас хувийн сахилга бат хэрэгтэй. Амархан болон нот багатай хөгжимүүд бол өөр асуудал.
Сумо аавын хүү төрөхдөө мэдээж сумогийн генүүдийг авах магад өндөр. Гэхдээ заавал сумо болж аавынхаа хүслийг дагахгүй өөрийнхөө хүслийг дагаж роман бичдэг хүн болох хүсэлтэй бол одоо тэгээд хүүгээ удирдаж эрх чөлөөг хаасан сумо аавын хүсэл биелэхгүй байх эмгэнэлтэй. Тиймээс хүү эрх чөлөөгөө эдлэж аавынхаа сүүдрээс гарч өөрөө өөрийнхөө бүтээл болж чадвал үүнийг ёстой жинхэнэ эрх чөлөө гэхээс биш хий хоосон улстөрийн эрх чөлөөтэй ямар ч хамаагүй.

25 Лекц № 19: Бодогч уу эсвэл сэтгэгч үү? Philosopher, Poet

Энэ удаагийн лекцээр нилээд том сэдвийг хөндөж ярилцана. Дэлхийн том том бодогчид бодсоор байгаад хэрхэн хүн төрөлхтөний танин мэдэхүй хөгжиж, мөн сайныг асуусаар байгаад ёс зүй буюу этик хөгжиж үүн дээр гоёыг үнэлсээр байгаад гоо зүй буюу эстетик хөгжсөн түүх бий.

Үүний зэрэгцээгээр том том сэтгэгчид хэрхэн яруу найраг буюу поэзи гэдгийг зохиож улмаар театр гэсэн хүн төрөлхтөний агуу урлагыг бүтээж ингэж чадсанаар хэрхэн урлаг гэсэн салбарыг үүсгэн байгуулсан урлагийн түүх гэж бий.

Бодогчид сүүлдээ философичид гэсэн нэртэй болцгоосон харин сэтгэгчид урлагийн салбарт их зүйл бүтээжээ. Энэ лекцээр сэтгэгчидийн дотроос поэзи бичдэг хүмүүсийг илүү их жишээ болгон ярилцана.

Философичид танин мэдэхүйг хөгжүүлсээр үнэн гэж юу вэ гэсэн асуултыг чухалчилж үнэнийг тодорхойлсон. Энэ үйл хэрэг яван явсаар өнөөдөрийн их сургууль буюу олон улсын нэрлэгээгээр университэт гэсэн хүн төрөлхтөний зөвхөн мэдэхийг хүссэн мэдлэгийн салбар үүсжээ. Их сургууль хөгжиж чадсан тул шинжлэх ухаан буюу сайэнс салбарлан хөгжих боломжтой болсон. Тиймээс бүх мэдлэгийн болон боловсролын эх үүсвэрийг философичид л тавьжээ.

Филсофичид нэгэнт сайныг асуусан тул хамгийн сайн төр болон улстөрийг тодорхойлж онол боловсруулжээ. Философичид анх ардчилалыг хртэл ундэслэж мөн Үндсэн хуулийн тухай хүртэл онолууд анх удаа гаргажээ.

Дэлхийн том сэтгэгч гэдэг яруу найрагч Гомер хүний амьдрал болон хорвоогийн сайн мууг дүрсэлж чадсан. Түүний яруу найрагт хүн хүсэл мөрөөдлөө даган хэрхэн улс орон ард түмнээ орхин явж их зүйл сурч их зүйлийг мэдэж авч чадсан зориг хатуужилтай эрчүүдийн тухай өгүүлдэг. Гэрээс гардаггүй эхнэрээсээ холддоггүй эрчүүд бол Гомерийн яруу найрагт арчаагүй хулчгар эрчүүд байдаг.

Яруу найрагчид нэгэнт сэтгэлийн хөдөлгөөний хөдөлмөр хийдэг тул тэднийг сэтгэлээсээ сэтгэгчид гэж нэрлэдэг. Сэтгэлгүй бол сэтгэхгүй. Яруу найраг гэдэг урлагийн нэг салбар. Яруу найраг үлгэр домгоос төрсөн ба цааашид улам үргэлжилсэн үгийн зохиолууд хүртэл үүсэж зөвхөн уншлага яриа биш бас бичгийн хөдөлмөр болжээ. Өнөөдөр олон хуудастай романууд бичигдэж буй бол амьдралыг улам л нарийн дэлгэрэнгүй дүрслэх том боломжтой болсон. Яруу найраг хэлэх гэснээ цөөхөн үгэнд багтааж маш их нягтруулан хэлдэг. Тиймээс яруу найрагт заавал интерпретац буюу тайлбар хэрэгтэй. Харин романуудыг уншсаны дараа хермэнойтик буюу ойлголт хэрэгтэй.

Сэтгэгчид сэтгэж чадсан тул өнөөдөр урлаг гэсэн хүн төрөлхтөний асар том нийгэмд үйлчилж хувь хүний инээдэмт болон эмгэнэлт амьдралыг дүрсэлж чаддаг олон төрлийн урлагийн салбарууд хөгжжээ. Уран зураг, хөгжим, уран зохиол, яруу найраг гэх мэт бүгд л өндөр хөгжиж чадсан тул өнөөдөр цаг үеэс хамаарахгүй хэзээ ч хоцрогдошгүй сонгодог буюу классик урлагийн бүтээлүүд бүтээгджээ. Урлаг маш сайн хөгжсөн газар урлагийнхан улстөрийг шүүмжилж нийгмийг урагш алхуулж чаддаг онцлогтой. Тиймэс жинхэнэ урлагийн хүмүүс нийгэмд нэр хүндтэй харин төрд халтай хүмүүс байдаг.

Философич хүний хийдэг гол хөдөлмөр бол бодох. Философичид бодсоор байгаад олон зуун хуудас ном олон арван номууд бичиж хүн төрөлхтөний улстөр болон эдийн засгийн онолуудыг бүтээсэн. Хүний ухааныг асууж чадсан тул бас хүний доод ухааныг хүртэл судлаж зүүд гэдэг зүйлд анхны тайлбаруудыг өгч чаджээ. Сэтгэгчид сэтгэлээрээ сэтгэдэг бол философичид сэтгэл гэж юу вэ л гэж асуудаг.

Филсофичид асуудаг тул хариултад тийм ч их дуртай биш. Яагаад гэвэл асуулт үргэлжилсэнээр улам нарийн асуултууд тавих шаардлага болон боломж гардаг. Хэрвээ шууд хариулбал асуулт зогсож өөрөөр хэлбэл хөгжил зогсоно. Шашинд үргэлж хариулт байдаг тул тэнд хөгжил гэж байдаггүй. Олон хүмүүс асуултанд биш хариултанд дурлаж гэнэн гэдгээ харуулдаг.

Философичид нэгэнт боддог тул хатуу дүрэм дээр тоглодог бөгөөд энэ дүрэм бол логик. Харин сэтгэгчид ямар ч дүрэм дээр тоглохгүй чөлөөт тоглолт хийдэг. Тэдэнд ганцхан л дүрэм бий. Тэр бол эстетик буюу гоо зүй. Ингээд философичид яруу найрагчидтай эстетик гэсэн салбар дээр уулзалддаг.

Яруу найраг эцсийн эцэст цөөн үгээр л философидож буй. Хэрвээ философигүйгээр хийгдвэл нэгдүгээрт эстетикгүй хоёрдугаарт ямар ч амьгүй хий хоосон болдог. Шекспирийн бүхий л яруу найрагууд цаанаа философийг л илэрхийлдэг. Гэхдээ урлагийн нэг том чадвар бол сэтгэлийг хөдөлгөдөг. Зарим сайн яруу найрагчид хүнийг бодолд бүрэн автагдуулдах чадвартай. Муу найрагчид зөвхөн чихний сонсгол дээр л үйлчилдэг тул дотогшоо орж чаддаггүй.

Монголчуудын хувьд философи гэсэн ойлголттой мэргэжлийн түвшинд нилээд сүүлд тааралджээ. Хэдийгээр дайн хийж явахдаа маш их философитой ард түмнүүдтэй жишээлбэл Арабын ард түмнүүдтэй уулзаж явсан хэдий ч философийн номуудыг орчуулж хэрэглэсэн баримт хараахан байдаггүй. Гэхдээ л “эрдэм” гэсэн философийн үг Монгол хэлэнд болон Перс үгэнд яг адилхан бичигдэж хэлэгддэг тул мэр сэр философийн зарим ойлголтуудтай танилцсан бололтой. Харин ийш тийш захидал бичих эсвэл тушаал гаргахдаа заавал бичгийн чадвартай хүн шаардлагатай байсан тул яруу найрагч хүмүүс үүссэн болов уу. Мэдээж тэднийг шууд сэтгэгч гэх боломжгүй.

Яагаад Монгол хүн философийг мэргэжил гэдэг утгаар их сүүлд хүлээж авсан бэ гэхээр урд хөрш Хятад болон хойд хөрш Орос хоёр философийг Европоос нилээд сүүлд суралцжээ. Тиймээс хоёр хөршүүд хойно их сургуулиуд байгуулж жинхэнэ танин мэдэхүй гэдэгтэй танилцсан.

Монголчууд харин яруу найраг болон гоо зүйн салбаруудтай нилээд эрт танилцсан байх учиртай. Гэтэл энэ тухай баримт байхгүй бас хэддүгээр зуунд ямар хүмүүс яруу найраг бичиж хэвлүүлж байсан түүх ховорхон.

Яагаад Монгол хүн яруу найрагтай эрт танилцсан байх учиртай вэ гэхээр Хятадын Күнз гэсэн сэтгэгчидийн бүтээсэн бүтээлүүд маш эрт Азийн ард түмнүүдэд тархсан. Эрт дээр үед улс орон ард түмнүүдийн хооронд ямар ч хил хязгаар байхгүй тул холилдон амьдарцгааж байсан. Тиймээс бие биенээсээ олон зүйлийг авч бас өгсөн.

Ерөөсөө Монгол хэлэнд бичигдсэн үлгэр домог болон яруу найрагууд маш их Хятад аялагтай бичигдсэн байдаг. Харин Оросын сэтгэгчидийн романууд болон уран зохиолын бүтээлүүд сүүлд социализмын үед хүчтэй орж ирсэн тул тухайн үедээ цалин авч роман бичдэг хүмүүс анх зохиолчид нэртэй болцгоожээ. Ингэж Хятад болон Оросын сэтгэгчидээс суралцацгаасан Монгол хүмүүс зохиолч нэр авцгаасан.

Дэлхийг дайнаар биш ухаанаар урагш хөгжүүлж өнөөдөрийн орчин үеийг бүтээхэд ердөө л цөөхөн философичид л гол үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс хаадууд биш том том бодогчид л дэлхийг өөрчилсөн шүү дээ. Платон, Аристотел гээд л тэднээс хойших ердөө л цөөхөн тооны философичид дэлхийг өөрчилсөн.

Францын философич Декарт “I think therefore I am” орчуулбал “Би бодно тэгэхээр би байна” гэж хэлжээ. Үүгээрээ бодож чадахгүй бол чи байхгүйтэй адил гэсэн. Гэтэл өөрсдийг философич гэж нэрлэдэг мэргэжлийн биш хүмүүс “think” гэсэн үгийг бодогч биш сэтгэгч гэж орчуулж философийг балласаар л байна. Үүн дээр нэмээд бас “I am” гэдгийн “to be” буюу “Being” гэсэн “Байхын” тухай ойлголтыг “ахуй” гэж тайлбарлаж оюутан залуучуудын тархийг худлаа ойлголтоор хордуулсан хэвээр л байна. Өнөөдөр ч МУИС-ын 2 –р байранд энэ нүгэл үйлдэгдсэн хэвээр л байна даа. Монгол хүн бодохгүй зөвхөн л сэтгэнэ. Тиймээс бодоо ч гэж шаардахгүй сэтгээ ч гэдэг.

Монгол хүмүүс хүн төрөлхтөний бүтээсэн философийг ойлгож чадаагүй өнөөгийн байдал өөрийн гэсэн шалтгаантай. Нэгдүгээрт дэлхийн нэр хүндтэй сургуулиудад философи сурсан гадаад хэлтэй Монгол хүмүүс даанч цөөхөн. Хоёрдугаарт гэвэл философийн үг ухагдахуунуудыг худлаа орчуулсан. Тиймээс философийн номууд ойлгомжгүй бичигдсэн байдаг. Үүнийг дагаад уншигчид философийг ойлгомжгүй утгагүй гэж хэлэх зөв шүү дээ.

Мэргэжлийн биш философичид өөрөөр хэлбэл хобби философичидийн худлаа номуудын хажуугаар ядаж байхад яр гэгчээр хэл шинжлэлийн гэсэн цолтой өмнө хойдох хүмүүс олон улсын хэрэглэдэг үгс жишээлбэл логик, эстетик, этик гээд үгнүүдийг махчилж орчуулаад оюунлаг биш махан ойлголтууд үүсчээ. Үгийг орчуулах гэж оршуулсан.

Энэ удаагийн лекцээр дэлхийн гол том философичидтой танилцана. Түүний хажуугаар Нобелийн шагнал авсан дэлхийн том сэтгэгчидийн яруу найраг болон романуудын тухай ярина.

25 Лекц № 18: Тохиолдол ба төсөл. Chance, Project.

Энэ удаагийн лекцээр Монгол хүний ажиллаж амьдрах боломж болон санаж бодох эрх чөлөөг “олигарх лам” нар болон “нүүрсний олигархууд” хэрхэн боож хааж буй тухай онол болон практикийн жишээн дээр ярилцана.
Улстөр гэсэн ойлголт байхгүй өнөөгийн нийгэмд улстөргүйжсэн иргэдийн тархийг олигарх лам нар угааж харин эрүүл мэнд уушиг зүрхийг нүүрсний олигархууд хордуулж байна даа. Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөг лам нар багалзуурдаж харин тэгш байдал буюу тэгш боломжийг нүүрсний олигархууд устгаж дээдэс доодос үүсжээ.

Ардчилал өөрөө эрх чөлөөг устгаж тэгш байдлыг уландаа гишгэсэн. Үнэхээр ч ардчилал Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд үүссэн шигээ тэр талбай дээр устсан. Одоо тэр талбайн нэр ч устаждээ. Ардчилал дөнгөж үнэртээд алга болж сарнисан 90-ээд оноос хойш алт зэсний олигархуудын дараа гарч ирсэн нүүрсний олигархууд л ганц ажил олгогч болж хөөрцөглөнө. Аж үйлдвэр устсан газар одоо тэгээд уурхайчин л болждээ. Чанартай нүүрсээ урагшаа гаргадаг нүүрсний олигархууд Улаанбаатар нийслэлийнхэнийг чанаргүй нүүрсээр хордуулж хэзээ нэг цагт энэ хотод эрүүл хүнгүй болгох гэж буй л мэт. Хотын дарга нийслэлийн нүүрсний утаанаас хол оршин суудаг бизээ.

Утаатай нийгэмд утгагүй амьдралаар амьдарч улстөр доод хэмжээндээ очсон болхи бүдүүлэг Улаанбаатар хотод соёлт сэхээтэн иргэн устаж нэг нэгнийгээ хардаж сэрдэж харааж зүхэж доромжилж баян биш яваа чини чиний буруу гэж том нулимацгаана. Амиа бодоцгоо залуучуудаа, удахгүй социализмын ээж аав чини үхсэн хойно л жаргана гэж намаас төрсөн тэрбумтанууд өнөөдөр тархи угаагчийн ганцхан мэргэжилтэй болжээ. Сонгууль ойртож байна аргагүй бизээ. Социализмыг муулаад байгаа тэр хүн өөрөө социализмын үед гадаад оронд сурч боловсорсон шүү дээ. Хэрвээ социализм буруу байсан бол одоо тэр үеийн дипломоо хүчингүй гэж нийтэд зарлах хэрэгтэй дээ.

Ийм лам гаарч, баян дэндэж үүн дээр бууны нохой бэлддэг улстөрч амиа бодоцгоо гэж гурвуулаа нийлэн жинхэнэ гоё гурвалжин үүсчээ. Иргэнийг амиа бодоцгоо гэж улстөргүйжүүлж төрийг хэдүүлхэнээ эзэмшиж тоглох гэсэн улстөрч гэж өөрсдийгөө нэрлэгчид тэнгэрт гарчээ. Ийм газар мухар сүсэгт улс нийгмээрээ бүрэн бууж өгөлгүй яах вэ дээ. Энд тэнд цугларч агаараас мөнгө төгрөг дуудалгүй ч яах вэ дээ.

Цаанаасаа зурсан зураг, хүн ерөөсөө зурсан зургаар л амьдардаг ч гэх шиг. Тэр ч бүү хэл заяаны хань ч гэх шиг. Хүнд заяа заяаж болноо. Гэтэл муу заяа юу сайн заяа юу? Хэн ирээдүйг мэдэх вэ? Далай лам ч мэдэхгүй. Хэний ч амьдрал зурсан зураг биш. Хэн ч зурсан зургаар амьдардаггүй. Хэн ч заяаны ханьтайгаа учирдаггүй.
Амьдрал бол тохиолдол. Тохиолдол учраас аз жаргал гэж үг байдаг.

Ерөөсөө амьдрал тохиолдол тул хүмүүст өөрийнхөө амьдралаар өөрөө төлөвлөж амьдрах боломж олддог. Боломж байхгүй бол баяр хөөр гэж байхгүй. Тохиолдол бол боломж. Үүнтэй адил муу зураг эсвэл муу хувь заяа тохиосон гэж лам хэлбэл үнэмших хэрэггүй. Харин муу хувь заяанаас сайн шаанс буюу боломжийг гарган авч цааш явах хэрэгтэй.

Хэрвээ хүнийг хувь заяа чини энэ эсвэл чиний хувь тавилан ердөө л энэ гэж лам хэлбэл лам тухайн хүний хийж бүтээх тэр ирээдүйг баллаж буй гэсэн үг. Тиймээс хүн өөрийнхөө бүтээл болж бусдын бүтээл болохгүйг хүсвэл лам дээр битгий очоорой.

Энэ удаагийн лекцээр Монгол хүний боломж, амьдралын тохиолдол болон өнөөдөр Монгол хүнд төр улсаас хэрхэн боломж өгч буй тухай ярилцана. Түүний хажуугаар Гандангийн лам нар заяа төөрөг нэрээр хэрхэн иргэдийг хохироож буй болон радиогоор зүүдийг худлаа тайлбарлаж хүний хувь заяаг хэрхэн алдаатай мэдэмхийрч буй тухай бас ярилцах тул нилээд нийгэм рүү хандана.

Chance гэсэн ойлголтыг Англи хэл дээр unexpected, unplanned, unpredictable event. Орчуулбал ийм юм болно гэж хүлээгээгүй, төлөвлөж зураглаж байгаагүй болон ерөөсөө урьдчилан хэлэх боломжгүй тохиолдолуудыг нэрлэдэг.

Гэтэл Монгол хүн өнөөдөр нийгэм болон улстөрийн хямралаас шалтгаалан 100 хүрэхгүй жилийн өмнөх шигээ заяа төөрөг ярьж, цаанаасаа л зурсан зураг гэцгээнэ. Дэндүү өрөвдөлтэй оюуны ядууралд орсон байдал шүү дээ. 21-р зуун ирчихээд дэлхийн боловсрол орж ирчихэд байхад багш профессор гэлтгүй хуучин хэвээр мухар сүсэгтэн байцгаана.

Мэдээж Монголчууд бичиг үсэггүй сургууль соёл ч байхгүй зөвхөн сүм хийд ноёлож байсан 1930-аад оны үед үнэхээр л заяа төөрөгт үнэмшихээс өөр замгүй байсан. Үүнээсээ ч шалтгаалан бие биенээ алж түүнийгээ өнөөдөр хэлмэгдэл гэж нэрлэдэг.

Өнөөдөр 21-р зуунд ламаас очиж заяа төөрөг асууж хэнтэй гэрлэж ямар амьдралаар амьдрах бол гэж асууж буй хүмүүс бол өөрийгөө доромжилж харин ламыг баяжуулж буй баримт. Өөртөө итгэлгүй хувь заяагаа босгож чадахгүй хүмүүс л лам нарт мөнгө өгч лам нарыг баяжуулж өнөөдөр олигарх лам нар олон болжээ.

Эцсийн эцэст хүн амьдралаа гартаа авч өөрийнхөө бүтээл болохын тулд амьдралаа төсөл мэт төлөвлөж зорилготой утга агуулгатай амьдрах л чухал. Зурсан зураг эсвэл хувь заяа гээд тулгаад байвал түүнийг өөрчилж өөрийнхөөрөө явж хожим ээж аавдаа харуулах хэрэгтэй. Энэ лекцээр ийм л сэдвээр ярилцаж нилээд Монгол хүний өнөөгийн сэтгэл зүйн асуудлууд руу орцгооно.

Нийгэм болон улстөр ийм хямралтай үед нийт ард иргэд яг адилхан амьдралын боломж байхгүй тул хэсэг хүмүүс баяжиж нийтээрээ утаан дунд хар бараан өглөө угтаж буй явдал бол Үндсэн хуулийн тэгш байдал гэсэн ойлголт алдагдсаных.

Хамгийн чанартай нүүрсийг цөөн баян эзэмшиж урагшаа хямдхан худалддаг. Харин нийслэлийн ард иргэд хамгийн муу нүүрсийг хүүдийнд хийж нэг нэгэндээ хамгийн үнэтэй зардаг.

Монгол хүн байгал дэлхийн өгсөн сайн нүүрс түлж сайхан амьдарцгаагаарай гэсэн боломжийг хүртэл ашиглаж чадахгүй ёстой л сайн заяагаа муу заяагаар сольжээ.

25 Лекц № 17: Хуучин ба шинэ. Ancient, modern

Хуучин хуучирна. Шинэ шинэчлэнэ. Хуучин хэнд хэрэгтэй вэ? Шинэ хэнд хэрэгтэй вэ? Яагаад хуучин хэрэгтэй? Яагаад шинэ хэрэгтэй?
Өчигдөр хуучирна. 1 жилийн өмнөх хуучирна. 100 жилийн өмнөх хуучирна. Маргааш гэдэг шинэ өдөр шинэ төлөвлөгөө шинэ амидрал. Гагцхүү хуучнаараа юу эсвэл шинэчлэгдсэн үү? Дараагийн жил энэ жилийнхээс илүү зүйлийг мэдэж авсан мөн илүү ихийг хийж бүтээсэн байх учиртай. Ингэж зөвхөн бие хүн биш ард түмэн цаашлаад улс орон шинэчлэгдэх чухал.
Бие хүн хуучнаараа байхыг хүсэх магад гэтэл нийгэм хуучнаараа байвал хөгжихгүй зогсонг байдалд орох магадтай бараг л хойшоо ухралт болох жишээтэй.
Хуучин гэдэг бол урьд өмнө болсон үйл явдал болон хийгдсэн зүйлсийг нэрлэнэ. Харин шинэ гэдэг дөнгөж сая болон цаашид хийгдэх болон бүтээгдэх зүйлсийг хэлнэ.
Бие хүн шинэчлэгдэж чадвал нийгэм шинэчлэгдэж хөгжил явагдана. Хуучиндаа хорогдсон ард түмнүүд шинийг бүтээж хуучинаа сайжруулж чадсангүй. Ийм ард түмэн яг л музей мэт л хуучиндаа хорогдож тоосондоо дарагдах жишээтэй. Тоос гөвөх шинэ залуу үе үүсэж чадахгүй бол хамтдаа тоосонд даруулсаар.
Мэдээж шинэ гэдэг бол өөрчлөлт гэсэн ойлголт. Тиймээс шинийг хүлээн авч чадахгүй гэдэг өөрчлөлтийг хүсэхгүй гэсэн ойлголт. Зарим хүн бүр шинээс айдаг. Шекспирийн Гамлет хуучныг халж шинийг бүтээдэг.
Энэ лекцээр хуучин хэдийд хэрэгтэй мөн хэдийд хэрэггүй тухай ярина. Өнөөдөр яагаад нийгэмд шинэ үүсэж чадахгүй өөрөөр хэлбэл шинийг бүтээх эрх чөлөөг дарж нийт иргэдийг эрх чөлөөгүй болгож хуучин дотор хорисон тухай ярицгаана.
Монгол хүн яагаад хуучныхаа боол болцгоов? Монгол хүн яагаад шинэ зүйлтэй танилцаж шинээр бодож, шинээр төсөөлж, огт танихгүй болон мэдэхгүйг хүлээн авах чадваргүй болцгоов? Тэр ч бүү хэл гаднаас орж ирсэн цоо шинэ үгийг болон ойлголтуудыг яагаад хуучин үг ухагдахуунаар орчуулж шинийг хуучин болгоно вэ?
Нийгмийг хараад байхад хуучиныг шинэчлэгдэхэд боломж өгөхгүй байгаа явдал хуучиныг бас устгасан мэт. Гэтэл хуучин дээр шинэ босож ирэх ёстой байдаг. Ингээд Монгол хүн хуучин ч үгүй шинэ ч үгүй явах мэт.
Шинэчлэлийн засгийн газар гэж ярисан. Тэгвэл хуучин ямар байсан түүнийг тодорхойлох хэрэгтэй. Хуучинаа гаргаж хуучиндаа үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй бол шинэ өөрөөр хэлбэл шинэчлэл ямар ч боломжгүй шүү дээ. Бодож сурах толгойгоо ажиллуулж сурах тэр цаг хүлээгдсээр. Бүгд хүлээнэ. Бүгдээрээ хүлээнэ. Нийгмээрээ хүлээнэ.
Зарим залуус урьд өмнө ээж аав эмээ өвөөгийнхөө үед юу ч байхгүй байсан мэт хандаж 50 жилийн өмнө 100 жилийн өмнө юу ч байгаагүй мэт бүдүүлэгтэнэ. Тэд цаашлаад өөрсдийнхөө дараа буюу үхсэнийхээ дараа цааш амидрал үргэлжилэхийг ухамсарлахгүй явцгаана. Залуучууд ирээдүйд саад хийнэ. Тэд хойч үедээ шинэ боломж үлдээх ёстой гэдгийг ч ойлгохгүй төөрөгдөнө. Залуу үе яагаад өмнөх үе ч үгүй хойч үе ч үгүй болцгоов?
Хуучиныг шинэчилж шинийг хуучин дээр босгоход шинэ болон хуучины зөрчил биш өөрөөр хэлбэл эсрэг тэсрэг биш харин ч хуучин шинэ хоёрын диалектик ирэх цаг болжээ. Үүнийг энэ лекцээр тодруулж ярилцана.

25 Лекц № 16: Өнгөрсөн ба ирээдүй. Past, future.

Хүний амьдрал өнгөрсөн дээр тогтож ирээдүйгээ тодорхойлдог. Улс үндэстэнүүд өнгөрсөнийгөө түүх гэнэ ирээдүйгээ төлөвлөж хөгжиж дэвшинэ. Хүн бодит намтартай. Харин түүх бол мэргэжлийн хүмүүсийн тайлбар болохоос бодит үнэн гэхэд бэрхшээлтэй.
Хүн өөрийнхөө өнгөрсөнийг санахгүй гэвэл хэн бэ гэхэд хэцүү. Өнгөрсөнийгөө засаж залруулж эсвэл өнгөрсөнийгөө богинохон санавал тэр хүнд ирээдүй босгож цааш өөрийгөө авч явахад хүндрэлтэй. Ийм хүмүүс нэгэнт хуурамч өнгөрсөнтэй тул ирээдүй бас хуурамч. Тэгэхээр энэ хүн цааш ямар хүн байх вэ гэдэгт тухайн хүний үнэн намтар чухал үүрэгтэй.
Хүмүүсийн хамтын өнгөрсөн сайн байвал цааш ирээдүйд хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг асуулт гарч сайн харьцаагаа баталгаажуулна. Хэрвээ хүмүүс хоорондоо муу харьцаатай бол цаашид ирээдүйд хэрхэн харьцаагаа сайжруулах вэ гэсэн асуудалтай тулгарна. Мэдээж хамтын ирээдүйг босгох гэвэл хэн хэнийгээ хүндэтгэж хүлээн зөвшөөрөх чухал. Зөвхөн эвтэй байх юу ч биш. Хамтран хийж бүтээх чухал.
Улс үндэстэнүүд өнгөрсөн дээрээ ирээдүйгээ босгож ирдэг. Жишээлбэл Монголчууд Хятад болон Орос хөршүүдтэйгээ хэрхэн ирээдүйг босгож ирэх вэ гэдэг өнгөрсөнийгөө хэрхэн ардаа үлдээх вэ гэсэн асуулттай тулгарна. Хэрвээ өнгөрсөнийгөө хамтдаа ухаж ойлгож засаж залруулж зөв ойлголттой болж хэн хэндээ сайн сайхныг хүсэж чадахгүй бол ирээдүйгээ босгож чадахгүй. Нэгэнт чадах чухал тул чадвар л хэрэгтэй. Түүнээс биш ямар ч баталгаа баримтгүйгээр нэг нэгнийгээ хардаж сэрдэж хувийн гомдол бүтэлгүйтлээ нийтийн болгож Хятад хүн муу эсвэл Орос хүн муухай гэвэл хөрш ард түмний ирээдүй босож ирэхгүй. Хөрш орнууд ирээдүйгээ босгож чадахгүй бол нэг нэгнийхээ тус дэмээр цааш хөгжихөд бэрхтэй болно.
Ялангуяа дэлхийн хөгжлөөс хол хаягдаж эдийн засаггүй Монгол хүмүүс цаашид хөгжихөд хоёр хөршүүд л тус болохоос биш алс холын орнууд шууд туслаж хэзээ ч чадахгүй. Санхүүгийн өр зээлийн тусламжаас илүү бодит баялаг бүтээх эдийн засаг босгож ирэх гэвэл хоёр хөршүүд л шууд туслаж чадна.
Энэ лекцээр өнгөрсөн ба ирээдүй гэсэн сэдэвийг ярихдаа өнгөрсөн дээр ирээдүйг хэрхэн босгож ирэх вэ гэсэн бие хүмүүсийн болон улс үндэстэнүүдийн хоорондын харьцааны тухай ярилцана.
Хувийн өнгөрсөн амьдрал ямар байв цаашлаад гэр бүлийн өнгөрсөн амьдрал ямар байв? Хэрвээ муу байсан бол одоо тэгээд цаашид ирээдүйд яах вэ?
Хүн өөрийнхөө өнгөрсөнийг зохиох ямар ч боломжгүй. Яагаад гэвэл бусад хүмүүс сайн мэдэж байгаа. Харин улс үндэстэнүүд олигтой өнгөрсөнд бүтээсэн зүйл байхгүй бол үлгэр домог зохиож түүх нэртэй өнгөрсөнтэй болж авдаг. Жишээлбэл Америк орон ердөө л 1776 онд анх төр улс болсон. Тиймээс тэдэнд өнгөрсөн олигтой түүх байхгүй. Гэтэл Ар Монгол 1924 анх төр улстай болсон хэдий ч яам сайд гээд хүмүүс хөдөлмөрлөж ажлаа явуулах байшин барилга гудамж талбай байсангүй. Харин энэ үед Европт физик математик болон инженэрийн хөгжил дээд цэгтээ хүрсэн байлаа.
Монголчууд түүхэндээ төр улсын тухай ойлголтгүй явсаар 20-р зуунтай золгосон. Хоорондоо нутгархаж байлдаж бэлчээрээ булаацалдаж хэдэн зуун жил болцгоосон. Хамаг Монгол, Пан Монгол, Нармай Монгол гээд л бүгд л Монголчууд нэгдэх гэсэн оролдлогууд байсан хэдий ч хоорондоо эв түнжин муу тул байлдаж нэг нэгнийгээ устгасан.
Хамгийн сүүлд 1930 аад онд Монголчууд нэгдэж анхны төр улсаа байгуулах гэсэн боловч бас л хоородоо лам, ноён, сайд, хувьсгалч, ард, цэрэг, сэхээтэн гэж хоорондоо муудалцан бие биенийгээ алцгаасан. Тэр үед л Ар, Өвөр, гадаад, дотоод, Буриад, Халимаг болж талцан муудалцсан. Түүний дараа баруун, зүүн, халх гээд л эцэстээ ястан махтан болж зөрчилдөөнтэй болцгоож одоо ч үргэлжилсээр л.
Ингэж хоорондоо нэг нэгнийгээ хэлмэгдүүлсэн буруугаа бусад руу чихэж өөрсдийгөө цэвэр авч үлдэх гэсэн оролдлого бол ирээдүйг босгоход тус болохгүй. Монголын ирээдүйд “Монголын гэрээ” хэрэгтэй.
Ерөөсөө Ар Монголд үлдсэн сүүлчийн төр улс Монгол хүмүүсийг цаашид ирээдүйд нэгтгэж авч явж чадах уу гэсэн асуулт гарч ирдэг. Сонгуулийн үеэр нутгархах ялангуяа албан байгууллагаас авахуулаад улстөрийн нам хүртэл нутгархаж аймгархаж буй явдалууд бол Монголчууд өнгөрсөнд ямар байсан гэдгийг баталж буй.
Хятадууд нэгдсэн тул том болсон. Оросууд нэгдэж төр улс байгуулж чадсан тул дэлхийн том газар нутагтай орон болсон. Өнгөрсөнтэй ард түмнүүд ирээдүйгээ босгож чаддаг ажээ.
Монголчуудын өнгөрсөн гэдэг нэгдэж чадаагүй тархай бутархайгийн түүх. Яагаад Монголчууд нэгдэж чаддаггүй вэ гэхээр Монголчууд нэгэнлэг ертөнцийн тухай ойлголтгүй тул ид шид ер бусын болон мухар сүсэгт итгэж түүндээ залилуулж мэхлүүлж ирсэн.
Монгол хүмүүс нэг нэгнийгээ хүндэтгэж хүлээн зөвшөөрөх тэр морал байхгүй. Үүний баталгаа бол сайн харьцангуй гэх ба хүн бүр өөрийн үнэнтэй гэж эндүүрдэг. Өнгөрсөнийг өнгөрүүлж чадсан ард түмэн хөгжинө. Өнгөрсөнтэйгээ зууралдах биш харин ухаарч хэрэгтэйг авч хэрэггүйг хаях чухал.
Энэ лекцээр тавигдах асуулт бол Монголчууд хэрхэн нэгдэж хүчтэй болж эв нэгдэлтэй байж чадах вэ гэсэн ирээдүйн асуулт тавигдах жишээтэй.

25 Лекц № 15: Хугацаа ба санамж. Time, memory.

Хугацаа гэдэг зөвхөн бугуйн цагны чаг чаг хийх хэмнэл биш. Хугацаа гэдэг үргэлжлэл гэж Философич Бергсон хэлжээ. Тэр үргэлжлэл бол өнгөрсөн, одоо ба ирээдүй. Энэ гурав тусдаа биш. Тиймээс өнөөдөр бол өчигдөр бас маргааш бол өнөөдөр гэдэг. Энд нэгэнт мэдлэгийн тухай ярьж буй тул шашны ойлголтуудыг ярихгүй.
Хүн өнгөрсөнийг санах санамж сайтай байх чухал. Санамжаа сайжруулахын тулд ухааны дасгал хэрэгтэй. Ялангуяа мэдлэгтэй болох гэвэл оюуны маш том хичээл зүтгэл хэрэгтэй. Мэдээж ийм болоход 5 эсвэл 6 жилийн хугацаа юу ч биш. Мэргэжилтэй болоход бол энэ хугацаа хангалттай.
Энэ удаагийн лекцээр хугацаа ба санамж гэсэн хоёр чухал сэдвээр ярина.
Хугацааны мэдрэмжгүй хүмүүс яарч товчлох гэдэг. Ялангуяа мэдлэгтэй болоход яарах хэрэггүй. Хугацаанаас гадна санамж чухал. Хугацаагаа дагаж санамж хөгждөг. Санамж сайжирч багтаамж томроход бас л хичээл зүтгэл гэсэн эрдэм чухал үүрэгтэй.
Мэдлэгтэй болоход хоосон цээжлэх аюултай. Ойлгож чадах хэрэгтэй. Ойлгохын тулд уншиж бичиж ярих гэх мэт олон чадваруудыг эзэмшинэ. Өөрийн ойлголт бол хязгаарлагдмал. Тиймээс өөрийн ойлголтоо бусдын ойлголттой жишиж залруулдаг.
Монгол хүн боловсрол болон шинжлэх ухаан хоёртой анх танилцаад тун удаагүй. Ердөө л социализмаар л дамжин мэдлэгтэй золгосон хэдий ч ардчилалын үед Монгол хүн мэдлэгээс хол хаягдсан. Мэдлэг цол зэрэгийн хэмжигдэхүүн биш болсон. Тиймээс Монгол хүн мэдлэгтэй анх танилцсан тэр түвшинээсээ даваж чадаагүй хэвээр үлджээ. Үүний баталгаа бол мэдлэгийг хэрэглэж чаддаг чадварт суралцаж чадсангүй.
Өнөөдөр цол зэрэгтэй мөртлөө мэдлэггүй хүмүүс их дээд сургуулиудад хичээл зааж оюутнуудыг балласаар л байна. Энэ бол гашуун үнэн. Баллуулсан оюутнуудыг засаж залруулах маш хэцүү байдаг. Санамжаа эвдүүлсэн оюутнууд бурууг мартаж зөвийг хүлээж авч чаддаггүй нэг том аюул бий.
Мэдлэг яагаад чухал вэ гэвэл боловсрол цаашлаад шинжлэх ухаан хоёр хоёулаа мэдлэг дээр тогтдог. Хэрвээ боловсролын систем сайжирч шинжлэх ухааны байгууллагууд хөгжих гэвэл мэдлэг л хэрэгтэй. Түүнээс биш хоосон доктор профессор гэсэн цол зэрэгүүд хоцрогджээ.
Мэдлэг өөрөө үнэн ба аргумент хоёр дээр тулгуурладаг. Боловсрол бас шинжлэх ухаан ч үнэн дээр суурилна. Боловсролгүй хүн үнэнгүй. Тиймээс л Монгол хүн өнөөдөр улс орноо хөгжүүлэх олигтой улстөртэй болж чадаагүйгийн шалтгаан энэ шүү дээ. Боловсролгүй улстөрч гэдэг үнэнгүй улстөрч гэсэн үг. Үнэнгүй гэдэг хөгжихгүй. Үнэн л хөгжил авчирна.
Үнэн болон аргумент гэх чухал ухагдахуунуудаас гадна хувийн үнэмшил хэрхэн зөв үнэмшил болж цаашид мэдлэг болох тухай ч бас лекцээр ярилцана.
Юу ч санахгүй хүмүүсийг хараад хэн бэ гэж асуухад хэцүү л байдаг. Жишээлбэл өөрийнхөө хүүхэд насаа санахгүй хүмүүс олон. Арван жилийн сургуульд юу хийж явсанаа юу сурсанаа ямар дүн авдаг байсанаа санахгүй өөрсдийг магтсан хүмүүс зурагтаар ярьж эрхэм хүмүүс болцгоогоод л.
Юу ч санахгүй өөрөөр хэлбэл санах дургүй хүмүүсийн хажуугаар өөрийнхөө намтарыг засаж балруулддаг хүмүүс ч олон болждээ. Ийм хүмүүсийг хэн гэх вэ? Юу ч санахгүй хүн бол хэн ч биш шүү дээ. Тэгвэл өөрийнхөө намтарыг засдаг хүмүүсийг хэн гэх вэ?

Шинжлэх ухаан ба улстөр. Шинэ онд хийх ажил их байна.

Улстөрчид хэрхэн шинжлэх ухааныг хүлээж авч ирсээр өнөөдрийг хүрэв? Улстөрчид шинжлэх ухааныг аварч чадах уу?
ШУА бол нэг байдаг л нэг байгууллага. Энэ байгууллага устах устахгүй бол тухайн байгууллагын явж ирсэн түүх болон түүнийг удирдаж одоогийн ийм байдалд хүргэсэн ерөнхийлөгчидтөй хамаатай. Орос болон дотоодод голдуу төгссөн ШУА-ийн доктор профессорууд яагаад ч эх орондоо хэрэгтэй шинжлэх ухааныг авч явах мэдлэгийн туршлага байхгүй гэдэг ойлгомжтой. Адгалж л гадаад хэлгүй шүү дээ. Монголчууд ерөөсөө хүн төрөлхтөний мэдлэгтэй хэрхэн танилцав?
Хүн төрөлхтөн шинжлэх ухаантай тийм ч сайхан замаар танилцаж яваагүй ч ухаалаг улстөрчид шинжлэх ухаан хөгжихөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Анх Галилей яах ч аргагүй шинжлэх ухааныг “яг мэддэг” гэсэн мэдлэгийн салбар болгох үед Францис Бэйкон “Мэдлэг бол хүч чадал” гэж хэлсэнээр шинжлэх ухааны шинэ эрин эхэлсэн.
Хүний айж ирсэн хорвоо ертөнцийг судлаж тэр ч бүү хэл дээшээ тэнгэр огторгуйг хөнгөхөн тайлбарлаж ирсэн тэр тайлбарууд өчүүхэн гэж бодож явсан хүнийг бурханы байранд тавих шиг л болсон. Алж идэж аж ахуйдаа хэрэглэдэг эсвэл үхсэн хойноо үхэр эсвэл хорхой шавьж болдог гэж амьтаны ертөнцийг тайлбарлаж ирсэн тайлбар устаж амьтан сулал эхлэж хүн сармагчин хоёр нэгэн гарал үүсэлтэй гэж хэлэхэд ямар олигтой байв гэж. Гэхдээ л энэ бол сайн муу гэж үнэлж болох ойлголтууд биш. Мэдлэгийг хэрэгтэй хэрэггүй гэж улстөржүүлж болохгүй. Шинжлэх ухаан бол яг мэддэг хүмүүсийн яг мэдсэн мэдлэг. Энэ үнэнийг хэн ч эсэргүүцэж чадахгүй.
Үүнд л том зөрчил ирдэг. Энэ бол шинжлэх ухааны үнэнийг хүлээн зөвшөөрч түүнийг санхүүжүүлж улс орныхоо болон ард түмнийхээ тусын тулд шинжлэх ухааны мэдлэгийг үнэлж дэмжиж хөгжүүлэх тэр үүрэг улстөрчидөд ноогддог. Улстөрчид санхүүжүүлэхгүй бол шинжлэх ухаан хэзээ ч хөгжихгүй. Төр муу бол шинжлэх ухаан байхгүй. Шинжлэх ухаан байхгүй бол мухар сүсэг.
Шинжлэх ухаан түрүүлж аж амьдрал дагадаг тийм хүн төрөлхтөний эрин үе эхлээд 500 хүрэхгүй жил болж байна. Монгол хүн 60 хүрэхгүй жилийн өмнөөс л шинжлэх ухаан гэж зүйлтэй танилцсан. Өнөөдөр ШУА яагаад өөрийгөө авч явж чадахгүй болчихвоо гэдэг мэдлэгтээ биш анх байгуулахад мэдэмхийрч хүн төрөлөхтөний мэдлэгийг дур мэдэн орчуулсан хэлний хүрээлэнгийнхэнээс эхлэлтэй. Эхлэхдээ л булингартай эхэлсэн дээ.
Герман оронд 300 гаруй жилийн өмнө Академи байгуулагдсан. Гэхдээ зөвхөн нэр эсвэл энд тэнд яваа залуусыгаа хамруулан нэрлээгүй. Олон зуун хүн цэвэр шинжлэх ухааныг хийж бүтээж бас хэрэглэж чадсан тэр үедээ шүү дээ. Монголчууд 60 хан жилийн шинжлэх ухааны түүхэндээ мэдлэгтэй танилцаж түүнийг хүлээж авсан болохоос биш мэдлэгийг хэрэглэж бас үйлдвэрлэх тийм цаг хугацаа байсангүй. Ерөөсөө Монгол хүүхдийг хүмүүжүүлэх гэр орон ээж аавууд мэдлэгтэй хүүхэд өсөж торних тийм боломж ч өгдөггүй. Овоо нэг ээж аавууд байлаа гэхэд мэдлэгтэй залуу үе өсөж торних тийм төрийн бодлого байхгүй. Төрийн хар хайрцагны ойлголт ч байхгүй.
Дэлхий дээр санхүүжүүлэгч төр болон хийж бүтээх шинжлэх ухаан хоёр хэрхэн уулзалдаж нэг нэгийгээ хүндэлсэн тухай олон жишээнүүд бий. Шведийн хатан хаан Францын философич, математикч Ренэ Декартыг ордондоо урин авчирч мэдлэг заалгасан. Францын хаан Наполеон ордоноосоо гарч физикийн туршилт хийж байсан Вольтагийн туршилтын тасалгаанд очиж хэрхэн цахилгаан гүйдэл үүсдэг тухай танилцаж их л сонирхож төрөөс мөнгө гаргаж дэмжихийг уриалж байжээ. Оросын хаадууд залуучуудаа Европ руу сургуульд явуулахын тулд их хэмжээний алт гаргаж төлбөр хийж байсан гэдэг. Гэх мэт нэг нэгнээсээ суралцаж нэг нэгийгээ санхүүжүүлдэг түүх олон бий.
Монгол хүмүүсийн хувьд шинжлэх ухаан гэдэг ойлголт анхнаасаа л ерөөлгүй эхэлсэн. Доктор, профессор болж баталгаатай өндөр цалин авч хэн хэндээ мэдэмхийрэх л чухал байсан. Малчин Монгол хүмүүст ард түмэндээ өөрөөр хэлбэл бусдад тус болно шүүү гэсэн ойлголт харийн байлаа. Төр улсаа авч явах улстөрч хүмүүс шинжлэх ухааны цолнуудыг шагнал медал авдаг шигээ уралдан авцгаасан. Өнөөдөр доктор улстөрчидийн цол олгосон дээд сургуулиуд устсан түүх бий. Сургуулиа төгсөөд диплом авсанаас хойш мэргэжлээрээ ганц жил ажлаагүй эмч, физикч, эдийн засагч гээд л олон хүмүүсийн жишээ төрийн ордонд бий дээ. Мэргэжилгүй улстөрчид одоо тэгээд мэрэгжилтэй шинжлэх ухааны хүмүүсийг хэрхэн санхүүжүүлэх вэ? Үүний нөгөө талд ШУА-ийн доктор, профессорууд дотоодын булхиа будлиантай дипломуудтай шүү дээ. Улстөрчид математикийн доктор гэж хөөрөх ч яахав математикийг хэрэглэж чадах ёстой ШУА-ийн хүрээлэнгүүд мэдлэг гэхээсээ илүү түүх ярьж үлгэр домогтоо шигдсэн гэхээр мэдлэг Монгол хүний хүртээл яаж ч болох вэ дээ. Төсөл нэрээр хичнээн их хөрөнгө мэдлэг бололгүй шуналын замаар орсон бол?
Философич Ницшэгийн хэлсэн “Бурхан үхсэн” гэсэн үг юуг хэлсэн бэ гэхээр одоо энэ хорвоог бүтээсэн бүтээгч байхгүй харин одоо хүн өөрөө өрийгөө бүтээх боломжтой боллоо гэсэн ойлголт байсан. Нэгэнт хүн өөрөө өөрийгөө бүтээх боломжтой болсон тул “Дээд хүн” болтолоо өөрийгөө хөгжүүлэхийг уриалж “Заратустра ингэж хэлэв” номоо бичсэн. Үүний хажуугаар Ницшэ юуг анхааруулсан бэ гэхээр хэдийгээр хүн өөрийгөө Дээд хүн болтол хөгжүүлж хичээж зүтгэх боломжтой ч бас өөрийгөө хөгжүүлэхгүй бол Доод хүн болж цаашлаад “Хүн биш” болох аюултай гэдгийг анхааруулсан. Чоно хэзээ ч чоноороо дуудсаг. Тэгвэл хүн хүнээрээ биш харин хүн биш болж дуусах аюултай гэдгийг анхааруулжээ.
2015 онд улстөрчид өөрсдийгөө доктор профессор гэж барьцахгүй харин шинжлэх ухааны доктор профессорууд өөрсдийнхөө ямар сургуульд цол диплом хэрхэн авсан бэ гэдгээ мартахгүйгээр уулзаж учрах тэр цаг ирэхнээ. Эцсийн эцэст улстөрч доктор байх чухал биш. Үүнтэй адил шинжлэх ухааны хүмүүс ямар их олон цол шагналтайгаа гайхуулах биш харин мэдлэг бүтээх чухал шүү.
Монгол хүн мэдлэгийн охийг хүртэж улс орондоо Дээд хүн олон төрөхөд шинжлэх ухаан ямар их хэрэгтэй гэдэгтэй бас танилцах тэр үнэний өдөр ирэх ойртсоор.

ШУА-ийг устгаж болно харин шинжлэх ухааныг устгаж болохгүй.

ШУА-ийг их сургуулиудтай нэгтгэх цуу яриа гадуур нэгэнт тархжээ. Шинжлэх ухааны тухай яриа өдөх сайхан боломжийг ашиглаж ерөөсөө “Монгол хүн ба мэдлэг” гэсэн үргэлжийн бичдэг сэдэвээ энд дахин хурцатган бичихээр зорилоо. Уншигч Та хуваалцана уу.
Хүн төрөлхтөний мэдлэгийн оргил болсон шинжлэх ухаан гэж бидний орчуулдаг “science” гэдэг ойлголттой Монгол хүн 1940-өөд онд танилцаж түүний үр шимийг хүртэж мухар сүсэг, шарын шашинаас салж ид шидийг ардаа орхиж ер бусынуудыг хээр хаяж чадсан билээ.
Гэтэл өнөөдөр яагаад Монгол хүн буцаад мухар сүсэгт тархиа эргүүлүүлж сургуулийн заалнаас авахуулаад хэдэн зуун хүн багтдаг том том заалнуудад бөөгнөрөн хуйларч эрүүл биш хүмүүсийн үгэнд үнэмшиж түрийвч цүнхээ агаарт эргэлдүүлэн мөнгө төгрөг дуудна вэ? Энерги гэж буруу ярьцгааж гэрлэн бие гэж нэг нэгнийгээ чийдэн мэт гэрэлтдэг гэж шоглох энүүхэнд болжээ. Ээж аавууд яагаад хүн ёсны доод түвшинд очиж охид хөвгүүдээ мухар сүсэгтэнүүдийн золиос болгож ламын тоглоом болгоцгооно вэ? Яагаад үр хүүхдээ шинжлэх уааны мэдлэгээс хол хөндий болгоцгоов? Энэ бүгдэд хэн буруутай вэ?
Төр шашин хоёрыг арай гэж салгаж 1940 оноос 1990 хүртэл амжилттай байсан мөртлөө 90 оноос хойш яагаад шашин төртэй холилдов? Мордохын хазгай гэгчээр лам хүртэл төрд орж сайд болцгоодог болжээ. Сайдууд мухар сүсэгтэх ердийн хэрэг. Ингэж төрийг балласан сайдуудыг яах вэ?
Их дээд сургуулиудын танхимуудаар лам дүүрч тэнхимийн профессорын өрөөгөөр далай ламын зургууд хүртэл дээгүүр залагдаж арга билиг ярьж билэгдэл гэж мангуурч Англи Америкт сураад ирлээ гэсэн залуус яагаад ээж аавыгаа даган дуурайж хөгийн царайлна вэ? Мэдлэг доромжлогдож их дээд сургуулиудад Түвд хэл заадаг жишээ ердийн болжээ.
ШУА ч бас Гандан ч зөвхөн байгууллагууд. Харин шинжлэх ухааныг авч тээж явж чадаагүйдээ ШУА шийтгэл хүлээх ёстой. Шийтгэл ч цаг үеэ олж ирлээ. Үүнтэй адилхан Гандан ч буддизм гэсэн хүн төрөлхтөний бүтээлийг яаж гутааж мушгин гуйвууллсаныхаа төлөө шийтгэл хүлээх ёстой.
Яагаад 21-р зуунд Монгол хүн бөө шүтэж, ламд доромжлуулж, хадагаар ороосон ээж модоо нар салхи үзүүлэхгүй үхүүлсээр байна вэ? Яагаад Монгол хүн шинжлэх ухаанаар дамжин мэдлэгтэй болж чадсангүй дундад зуун луу буцаад шидэгдэв? Яагаад Монгол хүн өнөөдөр дээдэс, доодос ярьж улстөрчид ташраараа ноёд феодалууд болцгоов?
Энэ бүх тэнэглэлийн цаад эзэн бол мэдлэгийг Монгол айлын гэрт оруулж чадалгүй цалин мөнгө, цол шагналдаа дарагдсан ШУА-ийн доктор, професор, хүндэт академичаас авахуулаад ШУА-ийн үе үеийн ерөнхийлөгч нар шүү дээ. Ичих нүүрээ элгэндээ наах гэгч л болж байна даа.
ШУА-ийг устгаж болно. Гагцхүү шинжлэх ухааны мэдлэг устаж хэрхэвч болохгүй. Шинжлэх ухаан уствал Монгол хүн гадаадын мөнгө хүүлэгчид дотоодын мухар сүсэгтнүүдийн тоглоом болж оюуны доод түвшинд орцгоож наад захын хүний эрх биелэгдэхгүй хэвээр үлдэх болно доо.
Өнөөдөр хүртэл ШУА яагаад Үндсэн хуулийн цэцэд Бат-Отгоноос өгсүүлээд Сарандаваа хүртэлх шинжлэх ухааныг доромжилж мухар сүсгийг түгээн дэлгэрүүлж буй хүмүүсийг шүүн хэлэлцүүлэхээр хандсангүй вэ? Арай ШУА өөрөө бөө, мухар сүсэгтэнүүдээс айдаг биш биздээ.
ШУА Ганданд ялагдсан гэж би өөрөө энэ өнгөрсөн хавар ШУА-ийн ерөнхийлөгч гуншинтай хүнд шууд хэлж байсанаа санаж байна. Тэр надад хариу юу ч хэлж чадалгүй амруугаа алгадуулсан мэт л гөлийж сууж билээ.
Яагаад ШУА Ганданд ялагдав? Яагаад гэвэл мэдлэгийг олны хүртээл болгож чадалгүй үүргээ умартаж баян чинээлэг амьдрал руу хуйларцгаасан даа. Өнөөдөр хүртэлх хугацаанд ШУА-ийн дээгүүр албаны хүмүүс хичнээн төгрөг төсөл нэрээр авч идэж уусаныг шалгах хэрэгтэй.
Яагаад шинжлэх ухааны мэдлэг Монгол хүнд хэрэгтэй вэ гэвэл шинжлэх ухаан бол улс орны дээд бүтэцэд хамаардаг. Дэд бүтэцэд зам тээвэр, эдийн засаг, банк санхүү, мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр хамаарч хүн ардын аж амьдралыг баталгаажуулдаг. Харин дээд бүтэц бол шинжлэх ухаан, урлаг, төр гээд хүний оюун ухааны амьдралыг тэтгэж соёлжиж иргэшиж нийгэмшихэд тус болох зорилготой.
Монголчууд зөвхөн дэд бүтэцтэйгээ зууралдсаар дээд бүтэцээ босгож чадахгүй явсаар ардчилалын 20 гаруй жилийг ардаа орхилоо. Зөвхөн ШУА мухар сүсэгтсэнгүй бас урлаг мухар сүсэгтэж хаа л бол оюуны доод түвшинд урлаг явагдаж хамгийн боловсролгүй хүмүүс яруу найрагчаас авахуулаад жүжигчид хүртэл болцгоожээ. Төр ч гэсэн мухар сүсэгтэж ордны доод давхарт гал түлцгээлээ. Тэдний зарим уулын оройд хадаг уяж ард түмнээ мэдлэгт биш уулын хад чулуунд хүртэл даатгаж мөн ч их мухар сүсэгтлээ дээ.
Эцсийн эцэст мэдлэг бол хамгийн чухал хүний эрх. Монгол хүнийг мэдлэгтэй болгох зоруилалтай боловсролын бүхий л байгууллагууд энэ эрхийг зөрчөөд олон жил болж байна. Боловсрол гэдэг эрэлт нийлүүлэлт биш төрийн үүрэг даалгавар байх ёстой. Мэдлэг боловсрол Монгол хүнийг эрх чөлөөтэй болгоно. Өөр юу ч биш. Мэдлэггүй Монгол хүн үргэлж бусдын боол золиос болохоос өөр яах вэ дээ.
ШУА-ийн устал бол хүнийг мэдлэгтэй болгох эрхийг зөрчсөний гай гамшиг шүү дээ. Үндсэн хуулийн цэц Улаанбаатарын амьдралыг мухар сүсэгтүүлсэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийг шүүн хэлэлцэж ёс суртахууны шүүхээр хэлэлцэх цаг болсон.
Мухар сүсэгтэнүүдээс авахуулаад лам бөө хүртэл хувьдаа ямар ч сүсэг бишрэлтэй байж болно. Энэ бол хүний эрх. Гэтэл бусдыг хууран мэхлэж худал амлаж залилан мэхлэх бол гэмт хэрэг. Тэр ч бүү хэл мухар сүсэгтэнүүд олноороо нийлж иргэдийг хууран мэхлэж буй бол бүр бүлэглэлийн шинжтэй болсоны гэрч бөгөөд зохион байгуулалтай гэмт хэрэг шүү. Нийгмийг аюулаас хамгаалахын тулд дотоодод асар их зүйл хийх хэрэгтэй болжээ. Монголчууд монголчуудыгаа л баллаж байна шүү дээ. Үүний шалтгаан бол Үндсэн хуулийн цэц ажлаа хийхгүй байна.
Хүн төрөлхтөн мэдлэгийг бүтээж чадсанаар шувуунаас хурдан нисдэг онгоц бүтээсэн. Мэдлэгийг олны хүртээл болгож чадсанаар хүн төрөлхтөн ирвэс шилүүс цаашлаад адуунаас ч хурдан давхиж чаддаг автомашин бүтээсэн.
Харин Монгол хүн мэдлэгийн сайныг хүртэж амсаж чадсангүй. Зун наадам болохоор том том жийптэнгүүд даага унасан үр хүүхдээ элдээд давхиж дэлхийн ичгүүр болдогдоо. Мэдлэгийг ингэж л ойлгож хэрэглэдэг Монгол хүн 21-р зуунд ирж чадсангүй. Жийп том хэдий ч ухаан жижигхэн үлдлээ дээ.
Монгол хүний ухаан жижигхэн үлдэх бүх нөхцөлийг ШУА өдөөж шинжилдэг ухаан биш харин мухар сүсэгтдэг ухаан болгож хаялаа. Улаанбаатараар дүүрэн академууд. Тэд юу хийнэ вэ? Тэд ганцхан л зорилготой. Тэр бол Монгол хүний тархийг тураалд биш хомсдолд оруулах.
Монгол хүн доктор, профессор, академич цол гэлтгүй ухааны хөгжлийн бэрхшээлтэй болцгоожэ.
Ухааны хөгжлийн бэрхшээлтэй болцгоосон Монгол хүнийг аврахад ШУА-ийг аврах биш шинжлэх ухааны мэдлэгийг аврах ёстой шүү гэдгийг бид хэрхэвч мартаж болохгүй. Гадаад орнуудад шинжлэх ухаан хийж яваа ирээдүйн залуу үе Монгол орноо сайхан болохыг хүлээж суух биш маргааш хүрч ирцгээж шинжлэх ухааныг аврах үйл хэрэгт оролцохыг уриалж байна.

25 лекц № 13: Сургуулийн сурагч ба их дээд сургуулийн оюутан.

Монгол хүн ба боловсрол гэсэн ойлголт өөрөө маш хүнд сэдэв. Өнөөдөр 21-р зуунд Монгол хүн хэрхэн дэлхийг ойлгож дэлхийг даван огторгуй ертөнцийг төсөөлж буй тэр төсөөлөл гэх мэт боловсролоор олгогдох тэр мэдлэг хэтэрхий мухар сүсгийн шинжтэй болжээ. Тэр ч бүү хэл 100 жилийн өмнөх шигээ боловсролыг шашины шинжтэй болгох гэж сурах бичгүүд хийдэг болжээ. Шашинд мэдлэг байхгүй гэдгийг өнөөдөр хэн ч тайлбарлаж өгсөнгүй.

Ээж аавуудын боловсрол доод хэмжээнд очжээ. Ялангуяа ардчилалын үед ээж аав болцгоосон болон түүнээс хойших үеийнхэн боловсрол гэдэг үнэт зүйлтэй танилцаж амт шимтийг эдэлж чадсангүй хэвээр. Ном унших соёл олигтой олны хүртэл болсонгүй. Унших гэдэг тийм ч амархан зүйл биш. Яагаад гэвэл ойлгох ёстой бас ярилцах ёстой.

Сурагч болон сургууль гэсэн хүн төрөлхтөний ойлголттой Монгол хүн социализмын жилүүд эхлэх үед л сүм хийдээс салж малчин ахуйгаас гарч золгосондоо. Ялангуяа нийтээрээ малчин тул мал хариулдаг хүүхэд сургуульд сурна гэдэг Монгол хүний хувьд мал хариулах хүүхдээ алдана гэсэн ойлголт. Энэ том зөрчил Монгол хүнийг боловсролтой болоход маш их саад болдог.

Хүн төрөлхтөний түүхэнд сургуулийн тухай ойлголт их эрт эхэлжээ. Яг л анхны соёлууд 4000 гаруй жилийн өмнө эхлэхэд л сургуулийн анхны хэлбэрүүд үүсжээ. Сургах үүрэгтэй сургагч хүний тухай ойлголт хүртэл тэр л үеэс эхлэж сурганы хүмүүсийг их л хүндэлдэг байжээ. Хаад ноёдын хүүхдийг сургадаг сургагчид орлого сайтай байдаг байсан бол ард түмний хүүхдүүдийг сургадаг сургагч нарыг ардууд өөрсдөө хоол өгч дэмждэг байжээ.

Ялангуяа дулаан уур амьсгалтай болон хүн их төвлөрч амьдардаг эртний Египт, Грек гэсэн ард түмнүүдэд анхны сургуулиуд үүсэж гадаа хичээллэдэг байсан түүх олон бий. Грект өндөр боловсрол олгох зорилготой анхны академи, лицэ гээд л 2500 жилийн өмнө үүсжээ. Тэр үед хүүхдийг биеийн тамираар бие бялдар хөгжүүлж хөгжимийн хичээлээр гоо сайханы сэтгэл олгож логикоор бодох чадварыг хөгжүүлэх тухай сургаж байжээ. Ингэж залуу үеийг өв тэгш хүн болгодог байжээ.

Сургуулийн сурагч жинхэнэ сурагч болохын өмнө бичиг үсэг сурч уншиж чадах болон тоо сурч тооны үйлдэлүүдийг сурч бэлддэг. Хамгийн сайн бэлтгэлтэй болсон хүүхдүүд одоо цааш жинхэнэ сурагчид бол уншиж чаддаг болсон бол одоо түүх, соёл, урлаг, байгал гээд олон зүйлийг суралцах нөр их боловсролын хөдөлмөр эхэлдэг. Мэдээж сурч боловсроход заавал сургуулийн сургагч зааж сургана. Түүх гэхээр зөвхөн өөрийн орны түүх биш дэлхийн түүх сурах. Яагаад гэвэл Монголын түүх дэлхийн түүхийн өчүүхэн хэсэг шүү дээ. Соёл гэхээр зөвхөн эд зүйлийг нэрлэх биш хэрхэн оюуны чадвараар бүтээсэн бүтээлүүдийг нэрлэнэ. Урлаг гэхээр концерт тоглож дуу дуулах биш харин уран зураг болон яруу найрагаар амьдралыг болон үнэнийг илэрхийлэх. Байгал гэхээр зөвхөн мод чулуу биш харин амьд амьтан хэдийд хаанаас үүссэн бэ гээд л олон мэдлэг шаардсан асуултад хариулж сурахыг бас л боловсрол гэнэ.

Монгол хүн өнөөдөр түүх гэхээр өөрсдийн тодорхой биш бүдэг бадаг үлгэр домогуудыг түүх гэж буй дэндүү боогдмол. Соёл гэхээр нүүдэлчин соёл яриад байдаг. Гэтэл оюуны ямар бүтээл хэн хэзээ бүтээсэн бэ тухай яривал соёлын бодит баримтуудыг тоолж тоочих боломжтой. Түүний хажуугаар жинхэнэ урлаг социализмын үед орж ирээд ардчилалын үед устаж үгүй болсон. Өнөөдөр уран зургаар амьдралыг хэн ч илэрхийлэхгүй. Ихэнхдээ бөө эсвэл бурхан зурна. Амьдралыг шүүмжилж зан заншилийг шүүн хэлэлцсэн шинэ амьдралын төлөө уриалан дуудсан ухаарал өгсөн жинхэнэ яруу найраг бүр ч устсан тул мухар сүсэг бөө л нийгмийн нийт хэсэгт үйлчилж байх шивдээ.

Монгол хүн хэдийгээр социализмын үед Түвдийн шашинаас салж сургуулийн танхимд орж чадсан хэдий ч Түвд хэлний буюу шашны нэр нэрлэгээнүүдийг сургуулийн танхимд авч орж иржээ. Багш, шавь, ном, од, оч гээд л олон үгнүүд бий дээ.

Азийн Хятадаас авахуулаад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос гээд л ард түмнүүд Европ руу явцгааж хүн төрөлхтөний боловсролтой эрт танилцаж өөртөө шингээж чадсан. Монголчууд дөнгөж 1930-аад онд л сургуулийн сурагч гэсэн ойлголттой болж 1950-аад оны үед мэргэжлийн боловсрол гэсэн ойлголтуудтай танилцсан.

Дээд боловсрол авах ёстой газар бол их дээд сургуулиуд байх ёстой. Яагаад гэвэл их дээд сургуулиуд арван жилийн сургуулиас ялгаатай. Их дээд сургуулиудад зааж сургах гэж байж болохгүй. Оюутан өөрөө бие дааж суралцана. Профессор гэсэн мэдлэгтэй хүнээс мэдлэг хэрхэн эзэмшиж бас мэдлэг хэрхэн өөрөө бүтээх тухай суралцана. Профессорууд зааж сургах биш харин чиглүүлж бие дааж мэдлэг эзэмших тэр үйл явцад тус болох учиртай.

Их сургуулийн өндөр боловсролтой анх удаагаа Монгол хүн социалист орнуудад очиж танилцан буцаж нутагтаа ирж үргэлжлүүлэх боломжтой байсан. Өнөөдөр ардчилалын үед боловсрол замбараагүйтжээ.

Монгол хүмүүс гадаад орнуудад очиж мэдлэгтэй танилцсан хэдий ч өөрийн нутагтаа өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод буцаж ирээд их сургуулийн өндөр боловсрол үүсгэн бий болгох боломж үгүйлэгдэнэ. Шинжлэх ухаан гэж орчуулдаг “science” гэж олон улсын хэмжээний өндөр мэдлэгтэй болох тэр нөхцөл бүрдэж чадаагүй хэвээр. Яагаад шинжлэх ухаан хөгжиж чадаагүй вэ гэхээр нэгдүгээрт мэргэжлийн Грек болон Латин гаралтай үгсийг давхар орчуулж махчилсанаар мэдлэг мөн чанараа алдсан. Хоёрдугаарт ШУА гэсэн байгууллага мэдлэгийг хэмжүүр болгож чадсангүй зөвхөн ажилсан жил гэдгээр зэрэг цол магтаал шагнал олгож мэдлэг мартагдсан.

Социализмын үед боловсролын том хувьсгал явагдсан. Ардчилалын үед боловсрол уналтанд орж хөсөр хаягдсан. Энэ бол боловсролгүй улстөрчидийн хийсэн гэмт хэрэг. Монгол хүнийг өнөөдөр ч боловсролоос хөндийрүүлж Майдар бурхан шүтдэг мухар сүсэгтэй ядуу дорой болгох гэсэн харгис хэрцгий төлөвлөгөө улам л биелэлээ олсоор. Монголчуудад боловсролын 2-р хувьсгал хэрэгтэй болжээ. Монгол хүн мухар сүсэгээс салах боломжтой болох ёстой.

Мэдээж яг өнөөдөр Монгол хүний ухаан боловсролд бэлэн биш болжээ. Хичээл зүтгэл хатуужил гэх мэт боловсролд хэрэгтэй эрдэмүүд дутагдана. Ийм эрдэмтэй болж чадвал мэдлэгт маш хурдан суралцах боломжтой.

Малчин гаралтай хөдөөнөс үүдэлтэй нүүдэлчин амьдралтай Монгол хүн иргэнших үйл явц ердөө л социализмын үед явагдаж өнөөдөр устсан тул шинжлэх ухаан Монгол хүний хүртээл болж чадсангүй. Нөгөөтэйгүүр мэдлэгээр хөгжих ёстой Монгол хүн мухар сүсэгийг мэдлэг гэж ойлгон шашиныг бас шинжлэх ухаантай хольж хутгаж төөрөгдсөн хэвээр. Шинжлэх ухааны олон үгсийг Түвд хэлний үгнүүдээр орчуулж утга алдагдсан явдал их л том алдаа байдаг.

Оюутануудад мэдлэг хэмжигдэхүүн биш Монгол доктор професоруудаас суралцах боломж тун бага гэдгийг хэн ч анхааруулсангүй.

Энэ удаагийн лекцээр боловсрол, сурагч, оюутан, сургагч, профессор гээд өнөөдөр үнэ цэнэ болон агуулга алдагдсан олон чухал ойлголтуудын тухай ярилцана.

Философийг өөр өнцөгөөс харна гэнээ.

Монгол хүний олон зуун жилийн төөрөгдөлийн баримт бол философигүй явсаны хомсдол байдаг. Энэ хомсдол өчигдөр хэсэг залуучуудтай ярилцаж байхад дахин дахин мэдрэгдэж байв. Америкийн “The Philosophers” гарчигтай филмийг өчигдөр орой Эхлэл гэж нэртэй клубийн залуучуудтай хамтдаа харцгааж түүнийхээ дараа ярилцлага явуулав. Тэднийг урисан явдалд би их талархасан. Энэ филмийн тухай болон ярилцлагын үеэр төрсөн бодлоо энд бичив. Харин сэтгэгдэл биш шүү.

Залуучуудын урилга болон философийн тухай асуусан асуултууд үнэхээр л цаг үеэ олсон олон зуун жилийн хойно Монгол хүн арай гэж философитой танилцалж буйгийн нэг л жишээ байлаа. Философи гэсэн энэ сайхан мэргэжлийг ШУА-аас авахуулаад МУИС хүртэл цаашлаад улстөрийн намуудын өөрсдийгөө филсофичид гэдэг хүмүүс бүгдээрээ баллаж хаясандаа. Удирдлагын академид хүртэл философич гэсэн хүмүүс бас байдаг гэсэн. Тиймээс энэ мэргэжлийг бүгдээрээ дор бүртээ өөрсдийн бичсэн болон орчуулсан номуудаар балласан хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй.

Яагаад би энэ тухай бичиж буй вэ гэхээр өчигдөр оройны филмийн дараа ярилцлага дуусах үеэр нэг залуу маргааш бид бас өөр философич урих гэж байгаа. Олон өнцгөөс харна гэсэн гайхмаар санагдсан зүйл байв. Яагаад?

Энэ залуу философи гэсэн мэргэжлийг олон өнцгөөс харна гэдгээрээ юу хэлнэ вэ? Аливаа мэргэжлийг мэргэжлийн биш хүн олон өнцгөөс харна гэнээ. Мэргэжлийн хүн ч гэсэн мэргэжлээ чадахгүй мэргэжилдээ хоцрогддог. Үүнийхээ дараа мэргэжлээ ойлгох гэж хичээдэг болохоос ямар ч өнцгөөс хардаггүй . Хүн нэг бол чадна үгүй бол чадахгүй.

Эндээс дүгнэх дүгнэлт бол Монгол хүмүүс мэргэжил гэдэг зүйлээс хол тасарчээ. Хэдэн сар дамжаанд явсаныгаа мэргэжилтэй болчих лоо гэж эндүүрнэ. Хоёр гурван жил Америк явсаныгаа боловсролтой болчихлоо төөрөгдөнө. Яана даа яана?

Аливаа мэргэжлийг олон талаас харах гэж ойлголт даан ч байхгүй нь харамсалтай. Аливаа асуудалд олон талаас хардаг болохоос мэргэжилд хаанаас хэдэн талаас харах гээв? Физикийн мэргэжлийг эсвэл хуулийн мэргэжлийг олон талаас харна гэж байхгүй. Гагцхүү нэг бол чадна үгүй бол чадахгүй. Физикт Эйнштэйнийг хэзээ ч олон талаас хардаггүй. Хуулийн мэргэжилд Хэгэлийн хууль зүйн тухай номыг олон талаас хардаггүй. Ойлгож л унших хэрэгтэй.

Мэдээж мэргэжил устаж, амархан диплом авч, ямар ч боловсролгүйгээр бас гадаад хэлний анхны мэдэгдэхүүнгүйгээр профессор болох боломжтой Улаанбаатар хотод юу ч ярьдаг хэн ч ярьдаг хэзээ ч ярьдаг хаа ч ярьдаг хөл толгойгүй амьдрал үргэлжилдэг хойно доо. Үүний баталгаа бол энэ “the philosophers” гарчигтай философийн мэргэжлийн оюутнуудын хэрхэн багштайгаа философдож буй тухай мэрэгжлийн олон үг ухагдахуунтай филмийг орчуулах гэж баллаж бүр сэглэж хаяжээ. Платон, Аристотел, Декарт, Нютон, Виттгэнштэйн гээд л том философичидийн онолуудыг филмээр дамжуулан их хялбархан хөнгөхөн сайхан тайлбарлаж байна лээ. Түүний хажуугаар Шекспир болон Күнзийн ганц хоёр ойлголтуудыг хүртэлхавчуулж байх шиг байсан. Мэдээж энэ сайхан ойлголтуудын тухай Монгол үзэгч аманд ч үгүй хамарт ч үгүй л үлдэж байх жишээтэй. Орчуулах гэж оршуулсан байна билээ.

Монгол хүний өнгөрсөнд ч магадгүй Чингисээс эхэлсэн болов уу өнөөдөр ч явагдаж буй том алдаа Монгол хүнийг философич болж ард түмэндээ философи түгээгүйгийн тэр тиом алдаа. Хэн ч философийн ном бичиж үлдээсэнгүй. Ядаж Энэтхэг шиг Буддатай, Хятад шиг Күнзтэй, Түвдүүд шиг Далай ламтай болсонгүй. Монгол хүнд монгол философи дутагдана.

Физик математикийн салбарт томьёотой тул бага зэрэг төөрөгддөг. Биологийн салбарыг тэртэй тэргүй орчуулгаар баллаж мэргэжил биш болгож хүн сармагчингаас төрсөн гэхээр биологчид өөрсдөө итгэдэггүй. Томьёо байхгүй мэргэжлүүд жишээлбэл хуулийн мэргэжлээс авахуулаад социолог, улстөр гэх мэт мэргэжлүүд яг л энэ философийн мэргэжилтэй адил даан ч худлаа орчуулагдаж алдаагаар дүүрэн явдаг даа.

Хүн төрөлхтөний бүтээсэн үндсэн хуулийг хүртэл хагас дутуу орчуулсан байдаг. Улстөрийг нэгэнт худлаа орчуулсан тул намуудад онол гэж байхгүй оюуны доод түвшинд байдаг шүү дээ. Философийг тэртэй тэргүй Монгол хүн ойлгохын ямар ч аргаүй болтол нөхцөлгүй болтол худлаа орчуулсан даа. Одоо ч их дээд сургуулиудад худлаа үргэлжилсээр л.

Буцаад филм рүүгээ ороход энэ филм философийн гурван чухал ойлголтын тухай өгүүлдэг. Нэгдүгээрт: логик. Хоёрдугаарт: этик. Гуравдугаарт: эстетик. Энэ гуравыг тэнцүүлэн ашиглаж хэрэглэж чадахыг ухамсар тодоорхойлдог. Гэтэл ухамсар гэсэн Англиар “reason” Германаар “vernunft” Францаар “rationale” ойлголтыг дэндүү худлаа “шалтгааны ухаан” гэж орчуулжээ. Ямар их эмгэнэл вэ? Инээдэмтэй юм шиг?

Философийн багш оюутнуудтайгаа маш чөлөөтэй ярилцаж бүх асуултуудад хариулж эсэргүүцсэн оюутнуудтай зөвхөн асуулт хариултаар л ярилцдаг. Энэ өдөр хамгийн сүүлчийн хичээл байсан тул багш оюутнууддаа гурван “бодох туршилт” хийлгэж дүн тавьдаг. Физикч хүн лаборатордоо туршилт хийхийн тулд багаж хэрэглэдэг. Тэгвэл философич хүний туршилт хийдэг газар бол тархин доторх ухаан шүү дээ. Ухаан гэсэн лабораторын багаж хэрэгсэл бол философчийн гүн бодол байдаг.

Энэ филмийн хамгийн анхны “бодох туршилт” дээр логикийн тухай ярилцаж хүн сэтгэлийн хөдөлгөөнөөс болж алдаа гаргаж буйг харуулдаг. Логик ямар их хэрэгтэйг олон жишээнүүдээр оюутнуудын тархинд ортол дүрсэлдэг. Монгол хүн логикгүй тул олигтой төрийг босгож хэзээ ч чадахгүй. Яагаад гэвэл бүхий л төр улсын ажил логик дээр явагдах ёстой. Ялангуяа улстөрчид логикийн ямар ч боловсролгүй тул Монгол хүн жинхэнэ улстөр гэсэн ойлголттой өнөөдөр хүртэл танилцаж чадалгүй явна.

Хоёрдугаар бодох туршилт дээр моралын буюу ёс суртахууны тухай өгүүлдэг ба хүнийг зөвхөн ямар мэргэжилтэй гэдгээр биш тэр хүний сэтгэлийн олон шинж төрхүүдийг үнэлж шийдэл гаргах хэрэгтэй гэсэн философийн этикийн том сэдэвийг хөнддөг. Хүн ямар мэргэжилтэй гэдэг чухал биш тэр хүний ёс суртахуун чухал гэдэг. Ёс суртахуун Монгол хүмүүсийг Улаанбаатар хотод хоорондоо танихгүй ч гэсэн ахан дүүсэг болгох ёстой. Гэтэл Улаантбаатар хот тэр чигээрээ ёс суртахуунгүй.

Харин сүүлчийн гуравдугаар бодох туршилт бол эстетикийн тухай буюу аливаа зүйлийг гоо сайханыг хэрэглэж шийдэх тухай бас л филосоийн эртний ойлголтыг ярилцдаг. Гоо сайхан гэдэг бол хүний хир эрх чөлөөтэйг харуулдаг. Гоо сайхан байхгүй газар урлаг ярих боломжгүй. Яагаад гэвэл гоо сайхан эрх чөлөөг шаарддаг. Урлаг хөгжөөгүй газар эрх чөлөө байхгүй гэсэн ойлголт. Уран зураг, сонгодог хөгжим, яруу найраг гээд урлагийн болон гоо сайханы чухал салбарууд Улаанбаатар хотод хөгжиж чадалгүй нийт олны хүртээл болж чадсангүй. Мэргэжлийн доод түвшинд хийж буй зүйлээ урлаг гэж нэрлэдэг.

Тийм л учраас энэ дэлхий дээр филсофийн мэргэжлийг хүндэтгэж олон хүн түүнээс бас айдаг. Яагаад гэвэл ганцаараа олон сараар бусдаас тусгаарлаж ганцаараа олон ном унших тийм тэвчээртэй өөрийгөө удирдаж чадах хүмүүс цөөхөн байдаг. Тиймээс философийг олон мэргэжлүүдийн дотор ховорхон цэцэг гэж нэрлэдэг.

Ийм л философийн мэргэжлийн чухал филмийг нийтийн хүртээл болгож чадсангүй. Филмийг орчуулагчид мэргэжлийн зөвлөлгөө авалгүй нөгөө Ренчин, Дамдинсүрэн, Цэвэл гээд хүмүүсийн философийн үнэр ч үгүй “тайлбар толь бичиг” номыг ашигласан бололтой. Философийн логик, этик, эстетик гэсэн үндсэн ухагдахуунуудыг тайлбарлаагүй толийг ямар толь гэх вэ дээ. Ёстой толь биш хий үзэгдэл байлгүй.

Философигүй оронд бодол ч үгүй, ёс срутахуун ч үгүй, гоо сайхан ч үгүй. Хэзээ бодож сурах вэ? Хэзээ ёс суртахуун нийгмийн үнэт зүйл болох вэ? Хэзээ жаахан ч гэсэн дэлхийн урлагаас суралцаж жинхэнэ уран бүтээл бүтээж сурах вэ?
Орчуулагчид нүгэл хийсээр л… Улаанбаатар хот 21-р зуунд ирсэн мөртлөө философигүй хэвээр…

Ахан дүүсэг болоогүй цагт эв нэгдэлтэй болж чадахгүй.

Монголчууд ахан дүүсэг болохын тулд хамаатан садан ах эгч дүү гэсэн хязгаарлагдмал орчноосоо салж хэний хүүхэд аль нутгийн гэдэг хамаагүй тийм туйлын ахан дүүсэг болцгоох нэн тэргүүэд чухал болжээ. Гэр бүл дотроо хязгаарлагдаж гэр бүлийн биш хүнийг гадуурхаж нийтлэг нийгэмшсэн амьдралд Монгол хүн социализмаас хойш орж чадсангүй. Нэгэнт ахан дүүсэг биш тул цааш эв нэгдэл буюу олон улсын хэллэгээр “solidarity” гэсэн соён гэгээрэлийн гурван урианы нэгийг биелүүлэх ямар ч боломжгүй.

Соён гэгээрэлийн гурван урианы нэг болох “чөлөөт байдал” гэсэн ойлголтыг ардчилалын жилүүдэд хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтсэн. Яагаад гэвэл чөлөөт байдал бол хамгийн түрүүнд улстөрийн чөлөөт байдал. Олон сонголтуудаас хэний ч шахалт дарамтгүйгээр өөрөө бие даан сонгох чөлөөт байдал. Энэ чөлөөт байдлыг эрхжүүлж эрх чөлөө болгож өгөөд байхад Монгол хүн улстөрийн эрх чөлөөгүй явсаар л. Нэг л намыг сонгоод түүн дотроо баригдаж ямар ч улстөрийн онолгүй намтайгаа дуусна гэсэн боолчлолын улстөржилт дэндүү харалган хэрэг мэт. Улстөрийн онолын сонголтгүй газар олон нам байх ямар ч шаардлагагүй. Энэ бол сонголт биш.

Социализмын үед соён гэгээрэлийн бас нэг уриа болох бүгдээрээ адилхан өөрөөр хэлбэл тэгш байдал гэсэн ойлголтыг хэрэгжүүлж тэгш эрх болгож чадсан. Үүгээр ядаж олон зуун жил мухар сүсэгтэж шашин нэрийн дор доод хэмжээнд хүртэл арчаагүй болсон ард түмнийг нийтээр нь бичиг үсэгтэй болгосон. Түүний хажуугаар бүгдэд адилхан боловсрох эрх олгож их дээд сургуулиуд байгуулсан. Хөдөө алс хязгаар нутгийн хүүхдүүдэд Улаанбаатар хот орж ирээд шууд Москва руу олон улсын харилцааны сургуульд явцгааж хөдөөний хүү шууд дипломат болж байсан явдал бол тэгш эрхийн нэг том жишээ. Өнөөдөр тэгш эрх устаж баян ядуу болцгоож Богдын үеийн ноёд феодал руугаа шилжиж дээ. Баян ядуу байгаа газар бүр ардчилал ярих ч боломжгүй.

Ингээд Монгол хүмүүс эрх чөлөөг хэрэглэж чадсангүй бас тэгш эрхийг устгаж орхижээ. Үүний хажуугаар ахан дүүсэг болж чадаагүй тул эв нэгдэл хэзээ ч байхгүй. Монголчуудын хувьд эв нэгдэл гэдэг бол ёстой үлгэр.

Монгол хүмүүсийг анх улстөрийн эрх чөлөөтэй болгож түүний хажуугаар бичиг үсэгтэй болгож тус болж явсан Хятад болон Оросын ард түмнүүд Монголчуудыг эв нэгдэлтэй гэж бодож яваад гэндсэн. Монголчууд тархай бутархай хэвээр үлдсэн гэдэгийг мэдээгүй. Тэд сүүлдээ тархай бутархай Монголчуудыг ойлгосон. Өнөөдөр ч гэсэн Өрнөдийн болон Америкийн капиталистууд орж ирж тархай бутархай Монголчуудыг хооронд нь зодолдуулж толгойг нь эргүүлэхэд ямар амархан гэдгийг хараад өөртөө ч итгэдэггүй.

Эв нэгдэлгүй Монголчууд ердөө л нэг нэгэндээ л дайсан болдог. Бусдад буруу өгч хэлмэгдсэн устгуулсан гэж ярих дуртай. Гэтэл Монголчууд өөрсдөө л буруутай. Өөг өөрөөсөө л хайх хэрэгтэй.

Улстөрийн намууд төрийг аваад л идэж уух хөрөнгө мөнгө хувааж эхэлдэгийн нэг жишээ бол хувьчлал. Хувьчлал бол тархай бутархайгийн маш том нотолгоо. Ахан дүүсэг биш хүмүүс хамаатан саднаараа хувьчилж аваад л нийгмээс тасарч жаргах гэсэн л зорилго шүү дээ. Нийгэмгүй газар дайсагнал.

Монголчуудын нэрлэдэг хувьчлал бол цэвэр баян ядуугийн зөрөөг улам нэмэгдүүлж цөөхөн баян олигархуудыг бүтээх гэсэн үйлдэл. Гэтэл хувьчилсанаар хариуцлага өндөршиж ашиг орлого ихсэж нийт ард түмэнд ашигтай болох ёстой гэсэн олон улсын онол бий шүү дээ. Ахан дүүсэг улстөр Монгол хүний хувьд алсад харагдах тэнгэрийн одтой адилхан байдагдаа.

Ахан дүүсэг биш Монголчуудын нэг жишээ бол мухар сүсэгтэнгүүд. Нэг нэгнийгээ ашиглаж хохироож энергитэй ус, түрийвчийг чинь мөнгөөр дүүргэнэ, хаан ухаан, хатан ухаан гэж оюуны доод хэмжээнд хүртэл аваачиж эцэстээ үр хүүхдээ залуу үеийг балладаг мухар сүсэгт ээж аавуудыг бэлтгэдэг. Ийм нийгмийн аюултай хор нөлөөтэй гэмт этгээдүүдийг улам хөөргөж шагнаж байхыг харахад буруу замаар ороод дэндүү хол явжээ.

Эв нэгдэлтэй болохын тулд ахан дүүсэг болох хэрэгтэй. Ахан дүүсэг болохын тулд мухар сүсэгтэнгүүдээс чөлөөлөгдөж жинхэнэ эрх чөлөөтэй болох хэрэгтэй. Үүний тулд бүх хүнд адилхан амьдрах боломж олгогдож тэгш эрхтэй болцгоох хэрэгтэй.

Монголчууд эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэлтэй болохын тулд өнөөдөрт ирэх хэрэгтэй. Өнөөдөрт ирж чадахгүй бол маргаашийг бүтээн босгох боломжгүй. Монголчууд өнөөдөрт ирэхийн тулд түүх ярихаа зогсоож өвөг дээдэс гэж өнөөдөр тун бага ач холбогдолтой үлгэр домог ярихаа зогсоох хэрэгтэй. Гэр бүлээсээ гарч нийгэмшиж иргэн болох тэр үйл явц дутагдана.

Эв нэгдэлтэй болж чадахгүй тул чөлөөт байдал болон тэгш байдал хоёрыгоо эрхжүүлж чадаагүй Монгол хүмүүсийг хамгаалах ганц төрийн бус байгууллага ямар байх биш. Төрийн бус байгууллага төрийн болчихсон явж байдаг шүү дээ. Тэр ч бүү хэл төрийн бус байгууллага төртэй нийлчихсэн ажиллаж байдаг. Тийм бол төрийн бус гэж нэрлэх ямар хэрэг байна.

Монгол хүн өнөөдөрт ирэхийн тулд боловсролтой болох хэрэгтэй. Ялангуяа ээж аавуудыг боловсролтой болгож чадаагүй цагт залуу үе тэдний золиос болцгооно. Монгол хүн өнөөдөрт ирэхийн тулд өвөг дээдсээсээ ангижирч бие даасан өөрийн түүхээ бүтээх хэрэгтэй. Хүн бусдын биш харин өөрийнхөө уран бүтээл болох хэрэгтэй.

Өвөг дээдсээс авахаасаа илүү хаях зүйл их бий. 60 хүрэхгүй жилийн өмнөх хүмүүс хоцрогдчихоод байхад 600 жилийн өмнөх хүмүүс өнөөдөр даан ч ач холбогдолгүй. Түүх бол номонд бичигддэг болохоос биш өнөөдөрийн амьдралыг бүтээн босгохгүй. Өнөөдөрт өнөөдөрийн мэдлэг боловсрол ач холбогдолтой.

Монголчууд ахан дүүсэг болж чадаагүй тул өнөөдөр цоо шинээр эдийн засаг бүрэлдэж чадсангүй. Зөвхөн банк санхүүгээр л хөөцөлдөж явна. Социализмын үед Орос, Хятад, Зүүн Европын орнууд туслаж дэмжиж асар том аж ахуйн эдийн засагтай болгосон. Гэтэл ардчилалын жилүүдэд хувьчлал нэрийн дор эдийн засгаа утсгасан. Үүнийг харсан гадаадынхан Монгол хүмүүсийн ийм их ахан дүүсэг биш бие биендээ хүйтэн цэвдэгийг хараад гайхсан. Монголчууд хоорондоо ямар их дайсагнаж цөөвөр чоно шиг эдийн засгаа урж тасдаж байхыг хараад урд хойд хөршүүд мэл гайхаж цэл хөхөрсөн. Эв нэгдэлтэй ард түмэнд амар амгалан энх тайван байдаг. Харин Эв нэгдэлгүй ард түмэн бүгдээрээ нэг нэгнийхээ дайсан. Нэгэнт нэг нэгэндээ дайсан тул үргэлж бие биенийгээ хардаж сэрдэнэ.

Дайны төлөвт байгаа эв нэгдэл энх тайвангүй ард түмний нэг онцлог бол хүн бүр хууль болдог ба нэгэнт хүн бүр хууль тул хүн бүр өөрийн хуулиараа бусдыг бас залхаан цээрлүүлэх гүйцэтгэгч болдог. Зодоон цохион занал хорсол юу ч биш. Мэдээж хүн бүр өөрийн хуультай болоход эрх мэдэл хүч чадал бяр тэнхээ хэрэгтэй. Ингээд хүчирхийлэл үүсдэг. Тиймээс өнөөдөр хүртэл Монголчууд том биетэй хүнд дуртай. Олон хөвгүүдтэй айл хүчтэй гэсэн ойлголттой. Ингэж л орчин үед ирэхгүй дундад зуунаараа амьдарч байна шүү дээ.

Хэзээ Монголчууд ахан дүүсэг болох вэ? Эв нэгдэл бол дараагийн дээгүүр шат шүү дээ. Тийшээ очихын тулд ах эгч ээж аав үр хүүхдээсээ ангижирч гэр бүлээсээ гарч нийгэмших хэрэгтэй. Бусдын ээж аавыг хүндэтгэж бусдын ах эгчийг хайрлаж бусдын үр хүүхдийг яг л өөрийн үр хүүхэд мэт туслаж дэмжих хэрэгтэй. Ингэсэн цагт Монгол хүн жинхэнэ насанд хүрнэ. Хувиа битгий бодоцгоо. Надад ямар ашигтай юм бэ гэж битгий асууцгаа. Зүгээр л Монголд ашигтай гэж л бодож сурцгаа.

Тэгш байдал эрхжиж “тэгш эрх” болох цаг болжээ.

Тэгш байдал гэж Үндсэн хуулийн эхний хэсэгт тусгажээ. Тэгш эрх гэсэн социализмын үеийн орчуулгыг энэ удаа тэгш байдал гэжээ. Харин хуулийн өмнө эрх тэгш гэжээ. Олон улсын “egalite” гэсэн ойлголтыг ингээд л ганцхан үгээр бичээд боллоо юу? Тэгш байдал гэсэн энэ ойлголт зөвхөн хуулийн өмнө бүгдээрээ адилхан гэж хэлэхээс илүү их зүйлийг хэлдэг шүү дээ.
Хүмүүс хэзээ ч хаа ч бүгдээрээ адилхан өөрөөр хэлбэл тэгшхэн гэсэн ойлголт бол хэнийг ч илүүд үзэж болохгүй, хэнд ч илүү хангамж илүү эрх олгогдож болохгүй гэсэн ойлголт. Түүнээс гадна хэн ч тусгай эрх өөрөөр хэлбэл хуулийн гадуур онцгой эрх эдлэж болохгүй. Ингэж байж л төр улс нийгэм үүсэх боломжтой. Тэгээгүй гэвэл эртний зэрлэг дундад зуун эсвэл Монгол хүний сайн мэдэх ноёд феодалын үе л хэвээрээ гэсэн ойлголт.

Үндсэн хуулинд ингэж хуулийн өмнө бүгдээрээ адилхан бөгөөд бүх хүн адилхан эрхтэй гэдгийг хуулийн өмнө эрх тэгш гэж маш товчилж бичжээ. Үндсэн хуулийг философийн мэргэжлийн хүмүүсийн зөвлөлгөөгөөр эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл гэсэн гурван ойлголтыг тайлбарлуулан хийгээгүй тул хүн төрөлхтөний гурван том ойлголтыг хагас дутуу товчлон бичжээ. Товчилж болох. Гэтэл тайлбар байхгүй бол ойлгох боломжгүй. Өөрөөр хэлбэл хүн бүр өөрийнхөөрөө ойлгох алдаа гарна. Мэдээж тухайн үедээ философич байгаагүй ч гэсэн Өрнөдийн орнуудаас философич авчирч тайлбарлуулах боломжтой л байсан.
Тэгш байдал зөвхөн хуулийн өмнө гээд зогсох биш цааш үргэлжлэнэ шүү дээ. Жишээлбэл хүмүүст бүгдэд амьдрахад адилхан боломж олгогдох ёстой. Цаашаагаа хийж үйлдэж яваа ажил хөдөлмөрт бас адилхан боломж олгогдох ёстой. Энэ бүгдийг эрхжүүлэх чухал болохоос зүгээр бичээд л орхих зүйл биш. Мэдээж хүн төрөлхтөний философитой ийм сүүлд танилцсан Монгол хүний хувьд чөлөөт байдал, тэгш байдал болон эв нэгдэлт байдал гурав цоо шинэ өөрөөр хэлбэл дасахад хэцүү ойлголтууд. Монгол хүний түүх философигүй явж ирсэн ба шашинаас философи авч чадалгүй мухар сүсэг рүү орсоныг Буддизмын орж ирээгүй түүх батлана. Буддизмын дарма, самсара, нирвана гээд чухал ойлголтууд өнөөдөр ч нийт олны дунд тархаж чадсангүй өнгөрчээ. Монгол хэл албан ёсны хэл гээд байхад Түвд хэлээр маань мэгзэм уншсан хэвээрээ. Энэ бол бас л тэгш бус.
Чөлөөт байдал гэдэг эрх чөлөө болж чадвал сайн л байна. Гэхдээ энэ эрх чөлөө тэгш эрхгүйгээр хэрэгжихгүй. Тэгш эрх ч бас эрх чөлөөгүйгээр хэрэгжихгүй. Тиймээс эрх чөлөөг хэзээ ч тэгш эрхээс салгаж болохгүй. Эрх чөлөө гэдэг чөлөөтэй бодох, чөлөөтэй ярих хоёрыг урьдчилгаа болгодог. Нөгөөтэйгүүр хэн ч ямар ч шалтгаангүй баривчлагдаж болохгүй. Мухар сүсэгтэнгүүд Монгол хүний чөлөөтэй бодохыг хорьж бясалгал нэрийн дор сүсэг бишрэлд татан оруулдаг. Тухайн хүн өөрөө шүтлэгтэй байх бол эрх чөлөө. Харин бусдыг зориуд худлаа мухар сүсэгт уриалан дуудаж хомроглон барьцаалах нөгөөтэйгүүр бүлэглэн мухар сүсэгт татан оруулах бол гэмт хэрэг.
Тэгш эрх гэдэг бүгдийг тэгшлэх гэсэн ойлголт биш гагцхүү тэгшхэн боломж тэгшхэн хангамж тэгшхэн амьдралын боломж л чухал шүү гэдэг. Тэгш эрх ерөөсөө эрх чөлөөнд саад болохгүй харин хоёулаа хоорондоо нөхцөлддөг.
Монгол хүний улстөрийн эрх чөлөө болон улстөрийн тэгш байдал хоёрыг ярихад их л сонин дүгнэлтэнд хүрдэг. Монгол хүн хэрхэн Их хурлын гишүүнээр сонгогдож буй сонгуулийн үйл ажиллагааг ажихад Монгол хүнийг ингэж ч дорд хийж Монгол хүн өөрийгөө ингэж ч дорд оруулах гэждээ гэж нүд далдирам л байдаг. Тэнд юун эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл ярихтай манатай. Энд хэлэхэд Монгол хүн улстөрийн өмнөх нөхцөл байдалд байгаа гэдэг харагддаг. Жинхэнэ улстөр үүсэн хөгжиж чадсангүй.
Улстөрийн өмнөх үеийн Монголчууд улстөр гэж вэ гэсэн асуултын хамгийн энгийн хариултыг эрх ба мэдэлтэн хоёрын хоорондын харьцаа гэж л хариулах ёстой. Эрх мэдэл гэж буруу яриад байна шүү дээ. Эрх гэдэг нэг талаас иргэний эрхүүд. Жишээлбэл чөлөөт байхыг эрхжүүлэх болон энд ярьж буй тэгш байдлыг эрхжүүлэх. Нөгөө талд ард түмний сонгосон мэдэлтэнгүүд байгаа. Энэ мэдэлтэнгүүд өөрөөр хэлбэл шийдвэр гаргагчид эрх чөлөө болон тэгш эрх хоёрыг баталгаажуулах учиртай. Тиймээс энд гарах асуулт бол мэдэлтэнгүүд Монгол хүний эрхүүдийг хэрхэн хүлээн авч түүнийг ард түмний нэрийн өмнөөс хүндэтгэх вэ гэсэн моралын асуулт тавигддаг. Монгол хүний хувьд энэ бүгд үлгэр л болж хувирдаг.
Энд ярьж буй эрх чөлөө болон тэгш эрх гэсэн хоёр ойлголтуудыг тухайн хүн боловсролгүй бол энэ хоёрын хэрэг гарахгүй. Ерөөсөө боловсролгүй хүн нийгэм дотор өөрийгөө авч явж чадахгүй. Хөдөө хээр бол өөр хэрэг.
Монгол хүнийг эрх чөлөөтэй бас тэгш эрхтэй болгох гэвэл боловсролтой болгох л хэрэгтэй. Гэтэл 90 онд ардчилал эхлэхдээ Монгол хүний боловсролыг зогсоож боловсролын систем нурсан. Тухайн үед боловсролгүй залуу сайд болж боловсролын системийг ёстой нэг нурааж ард түмэндээ мөн ч их балаг тарьсандаа. Хэрэг хуучрахгүй. Хэн ч мартаагүй.

Өнөөдөр Кембриж гэж төөрөгдүүлж мөнгө идэж уусан хүмүүс хэвээрээ л. Боловсролыг устгасан 90-ээд оны хүмүүс өнөөдөр түүнийгээ засаж залруулах цаг болжээ. Өөрсдөө боловсролгүй хүмүүс хэрхэн л улс орныхоо боловсролыг утсгасан түүхэн баримт бэлэн байна шүү дээ.
Монгол хүнийг зориуд маериаллаг зүйлээр хэт хөөцөлдүүлж амьд явахад хэрэгтэй хоол унд хувцас байр орон сууцтай зууралдуулсаар боловсрол олох ямар ч цаг завгүй болгожээ. Оройн сургууль, эчнээ сургууль, мэргэжил дээшлүүлэх гээд бүгдийг устгажээ.
Техник мэргэжлийн сургууль болон техникум гээд мэргэжил олгодог байгууллагуудыг бүгдийг устгаж хэнд ч хэрэггүй их сургууль цаашлаад дээд сургууль нэртэй бөөндөж төлбөрөөр бизнэс хийсэн байгууллагууд нийт боловсролын системийг завхруулжээ.
Боловсролгүй Монгол хүнийг хэзээ ч хаа ч юунд ч ашиглаж ямар ч уурхайн хар ажилчин болгоход амархан гэдэг бол гадаадын мөнгө хүүлэгчидийн зорилго шүү дээ. Тэднийг дотоодын боосууд сүүлийн олон жил хөөргөсөндөө.
Монгол хүн гадныханаас өнөөдөр шиг ийм их хамааралтай байсангүй. Улстөрийн товчоо тухайн үедээ хувиа бодож ардчилалынхан танхайрсанаар хэт их гаднаас хамааралтай байдалд орцгоожээ.
Хөрөнгөжих гэсэн, хараа хяналтгүй болгосоныхоо дараа ард түмний өмчийг хулгайлж, гадны гар хөл болсон хүмүүс өнөөдөр утаандаа манартсан Улаанбаатарыг хөсөр болгожээ. Өөрсдөө болохоор гадаад руу өвөлжөө рүүгээ утаанаас зугатаагаад нисээд явчихдаг.
Нэгэнт мэдэлтэнүүд өөрсдийгөө бүрэн халдашгүй эрх гэх мэт өөртөө нэмэгдэл эрх өөрөөр хэлбэл иргэн гэдгээ давуулан эрхжүүлж тусгай эрх үйлдвэрлэж эхлэсэн ардчилалын осолтой араншин бол зөвхөн Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй олон улсын хүний эрхийн тунхаг гэсэн дээд зарчимыг эвдэж буй.
Үндсэн хуулиндаа тэгшхэн гэчихээд яахаараа саарал ордонд орохоороо халдашгүй болчихдог билээ? Монгол хүмүүс бүгдээрээ адилхан. Яахаараа гудамжинд явж байгаад санамсаргүй саарал ордонд орж ирж суучихаад халдашгүй байдаг билээ? Халдашгүй болж буйгийн шалтгаан юу вэ? Хэрвээ халдвал юу илэрчихгээд байна вэ?
Эрхийг мэдэлээс салгахгүй бас мэдэлийг эрхээс салгаж ойлгоогүй тохиолдолд улстөрчид ард түмний төлөө гэхээс илүү өөрийнхөө төлөө л явцгааж байна шүү дээ. Хэн нэг улстөрч ард түмний төлөө гэвэл саарал ордон яах бол?
Чөлөөт иргэд, тэгш ард түмэн гэсэн ойлголтууд бүгдээрээ Республикээс гаралтай. Шийдэх мэдэл ард түмэнд гэвэл демократи буюу ардчилал. Хуучинаар ардын засаг гэж ардчилалыг зөв орчуулжээ. Харин республикийг Бүгд найрамдах гэж буруу орчуулсан.
Яагаад өнөөдөр республик ярихгүй байна вэ? 1921 онд Ардын засаг болж ардчилсан. Харин 1949 оны дараа Бүгд найрамдах болсон биздээ. Тэгвэл 90 оны ардчилалын дараа яагаад өнөөдөр хүртэл Бүгд найрамдах болж чадахгүй явна вэ?
Эцсийн эцэст хүний эрхүүд тухайн хүнд ашиг болох ёстой. Хэрвээ ямар ч ашиг болохгүй тийм амьдралын нөхцөл байдалд оруулчихсан бол Монгол хүн энэ олон эрх чөлөө болон тэгш эрхүүдээр юугаа хийх вэ дээ. Ихэнх Монгол хүмүүсийн оршихуйн асуудал шийдэгдээгүй тул ёстой л цаанаасаа зурсан зураг гэж л мухар сүсэгээр тайлбар авахаас өөр яах вэ дээ.
Ихэнх хүмүүс тэгш эрхгүй байна гэдэг эрх чөлөөний үхэл гэсэн үг.

Монгол хүн ба цаг үе

Монгол хүн яагаад өнөөдөр цаг үеэ мэдрэхгүй төөрөгдөнө вэ? Монгол хүн яагаад цаг үеэ бүтээн босгож чадахгүй хуучин дассан хоцрогдсондоо хорогдоно вэ?
Цайтгайст гэсэн ойлголтыг бусад хэлнүүдэд орчуулахгүй шууд хэрэглэдэг. Үүний цаад утга бол тухайн цаг үеийн оюуны төлөв байдал гэсэн ойлголт. Тэгвэл өнөөдөр Монгол хүний оюуны төлөв байдал ямар байна вэ? Монгол хүний цаг үе тодорхой болсон уу?
Монгол хүний оюуны төлөв байдалд нөлөөлөх учиртай хамгийн чухал гурван салбар доод хэмжээнд хүртэл доройтжээ. Нэгдүгээрт хамгийн боловсролгүй хүмүүс улстөрчид болжээ. Хоёрдугаарт хамгийн соёлгүй хүмүүс урлагийнхан болжээ. Гуравдугаарт хамгийн ёс суртахуунгүй хүмүүс лам пасторууд болцгоожээ.
Боловсролгүй улстөрчид цаашид улс орныг авч явахад олигтой нөлөө үзүүлэх чадвар байхгүй. Хуучин улстөрийн кадерууд Орос оронд суралцсан диплом ганц хоёр жил Америкт байсан гэсэн үлгэр домогоос цаашгүй. Залуу үеийн улстөрчид дотоодын бүтээгдэхүүнүүд тул өнгөгүй цаашлаад бичиг үсгийн боловсрол ч үгүй. Боловсролгүй улстөрийн балаг үргэлжилж ноёд феодалын шинжтэй болсон тул баян ядуугийн хил хязгаар ихсэж хувьчлалын зорилго биелсэн бололтой.
Соёлгүй урлагийнхан байгалийн төрхөөсөө салж соёлт төрх рүү очиж чадалгүй амитанлаг төрхөндөө баригдсаар л. Амитанд л бодох бодол байхгүй байгалийн сэрлүүдээрээ л өдөр өнгөрөөдөг. Соёлт хүн болж чадвал толгой ажиллаж бодох ухаан хөгжинө. Бодохгүй ухаан байгалийн төрхөндөө тул агуйн амидрал үргэлжилж агуйгаас гарч гэрэл үзэж гэгээрэх боломж дутагдана. Драмын театр драма тоглохгүй хүүхдийн театр хүүхэд хүмүүжүүлэх чадваргүй болцгоожээ.
Ёс суртахуунгүй лам нар тэргүүлж сүүлд шинээр төрсөн пасторууд нийлж хүнийг л дарж, доромжилж, хоосон мөргүүлж, ирээдүй байхгүй мухар сүсэг рүү хуйлруулна. Шашин хэнд ч хэзээ ч тус болж яваагүй зөвхөн тайлбар хийж сэнхрүүлж л явсан. Хүний хувь заяа зураг төөрөг бол шашны үүрэг даалгавар биш. Шашин хүнийг төрж үхэх хоёрт л тайлбар өгөх үүрэгтэйгээр байгуулагдсан. Түүнээс биш эмчилж эдгээж туслаж дэмжих бол шашны даалгавар биш. Майдар бурхан юу ч чадахгүй бас юу ч хийж бүтээхгүй. Майдар бурхан ганц ширхэг ном бичиж үлдээж хүн ардыг соён гэгээрүүлж чадаагүй.
Монгол хүн ба түүний цаг үе өнөөдөр иймэрхүү л байна. Боловсролгүй улстөр улам даамжирч улам л боловсролгүйчүүдийн эгнээ өргөссөөр л. Соёлгүй урлагийнхан хүмүүний сэтгэлийн сурган хүмүүжүүлэгч болж чадалгүй доод ухаандаа хүлэгдэн сайн сайханыг уриалж чадахгүй муу муухайг сурталчилсаар. Худлаа л бол мөн бохир л бол жинхэнэ урлаг болжээ. Ёс суртахуунгүй лам нар хүний мэдрэмжийг хөгжүүлж сайхан зүйл харж эелдэг зүйл мэдрэх тэр мэдрэмжийг устгаж зөвхөн айдас дээр тоглож мухар сүсгийн золиос болсон ээж аавуудаас эхлээд эмээ өвөө нар залуу үеийг өсөж хөгжихөд саад хийсээр л. Сурч хөдөлмөрлөж мэдлэгтэй бол гэж залуу үеийг сургахын оронд лам руу дагуулан очиж үр хүүхдээ мухар сүсэгт барьцаалан өгдөг шинэ амидралын хэв маяг тогтсон зан заншил болсон мэт.
Хөгшин залуу нийлсэн боловсролгүй улстөрчид Улаанбаатар хотыг сүүлийн 20 хүрэхгүй жилийн дотор утаат болгосон. Утаат Улаанбаатарын утаатай иргэд утаагаар амисгалж утаагаар үнэртэж утаа ханхлуулан явах хирнээ намуудад дарлуулсан хэвээр л. Утаа үнэртсэн хүний ухаан яаж ч сэргэг сэлүүхэн байх билээ. Улстөрчидийн жил жилээс арилгах хүсэлгүй утааны зорилго биелж Монгол хүнийг утаат хүн болгожээ. Гадаад орон луу нисэхийн өмнө онгоцны буудал дээр утаанаасаа салах гэсэн хүсэл бүтэлгүйтэж утаагаа үнэртүүлэн гадаадын онгоцны буудал дээр бууцгааж ямар орны хүн гэдгээ утаагаараа л таниулна.
Энгэр дүүрэн шагнал төрийн соёрхолтоос авахуулаад МУГЖ хүртэл биеэ чимсэн хөгшин залуу урлагийнхан соёлыг яагаад эзэмшиж чадсангүй вэ? Яагаад Улаанбаатарын гудамжаар дүүрэн нус цэр цацаастай байна вэ? Энэ ямар соёл вэ? Хурал зөвлөлгөөн эсвэл концерт цуглаан хаана л очно вэ хэсэг хугацааны дараа хүмүүсийн хөлс гарч хачин үнэр танар тархаж буйг ямар соёл гэх вэ? Хаа л бол хог новш муруй далий. Энэ чинь нөгөө гоо сайханы онолтой харш биш билүү. Урлагийнхан гоо сайханы тухай яагаад буруу ойлголттой явна вэ? Гоо зүйн хичээл ордог гэчихээд хамгийн их гоо зүйгүй хүмүүс урлагийнхан л байна шүү дээ. Нийгэмд яагаад гоо сайхан авчирсангүй вэ?
Ёс суртахуунгүй лам нарын түүх яривал их л урт түүх яриндаа. Сүм хийдээс үр хүүхдээ салгаж сургуулийн танхимд оруулсан Монгол хүний өрөвдөлт түүх ердөө л 70, 80 хүрэхгүй жилийн өмнө шүү дээ. Тоо физик, хими биологоос авахуулаад астроном агроном гээд л олон мэргэжлүүдийг лам нар хоцрогдсон үеэрээ буруу тайлбарласаар л. Философоос авахуулаад социолог антрополог гээд хүн төрөлхтөний ямар сайхан мэргэжлүүд Монгол хүмүүст хэрэгтэй байна вэ? Энэ бүгдийг бас л лам нар мэдэмхийрч Их сургуулийн профессор нэртэй мухар сүсэгтэнүүдтэй нийлж арга билиг билэгдэл гэж гутаасаар л. Хуманизм, классик, модерн, авангард гээд л нийгмийн чухал мэдлэг мэргэжлүүдийн үнэ цэнийг алдагдуулсаар л.
Шашны номоор бол хамгийн найр цэнгээнд дургүй хүн лам байх ёстой. Шашны номоор хамгийн өлсгөлөн мацаг барьдаг хүмүүс л лам болох ёстой. Шашны номоор хамгийн шуналгүй өглөгч хүн л лам байх ёстой. Шашны номоор хамгийн цэвэрч нямбай хүн лам байх ёстой. Шашны номоор хамгийн сахилга бат дэг журамтай хүн л лам байх ёстой. Лам хүнийг харж л хүн дур хүсэл шунал тачаалаа барьж сурах агуулгатай. Гэтэл Монгол лам нар ёс суртахууныг алдагдуулж нийгэмд шашны нэр хүндийг алдагдуулжээ. Ялангуяа Гандангийн ойр орчимын хог новш овоорч ямар ч ариун зүйлгүй. Мөнгөөр л үйлчилдэг сэтгэлээр биш лам нар Буддын шашиныг гэгээрэлийн биш харанхуйралын газар болгожээ.
Монгол хүн ба түүний цаг үе шинэ эхлэлийн өмнө ирсэн мэт. Цаг үеэ мэдэрч 21-р зууны Монгол хүн болох гэвэл хуучин, хоцрогдсон, эртний, өвөг дээдсийнүүдээс салж ангижирч чөлөөлөгдөж урагшаагаа л харах тэр боломжийг бүтээх цаг иржээ. Боловсролгүй улстөрийн балаг, соёлгүй урлагийнханы төөрөгдөл болон ёс суртахуунгүй лам нарын гэмт үйлдэлүүд Монгол хүний цаг үеийг хулгайлжээ. Хулгайлагдсан цаг үе тодорхойлох нийгэм үгүйлэгдэнэ.
Монгол хүн цаг үеэ бүтээн босгоход хоёр зүйл юун түүн хэрэгтэй болжээ. Нэгдүгээрт бухимдал, хоёрдугаарт зүтгэл. Бүгдээрээ хангалттай бухимдаж байж л урагшлана. Бүгдээрээ зүтгэлтэй байсан цагт л шинэ нийгэм бүтээн босгох боломж гарна. Болж л байна эсвэл хийж л байна гэвэл юу ч урагшлахгүй. Шүүмжлэл хүнийг өөдрөг болгоно. Шүүмжлэхгүй бол уруудна.

Хүчтэй төр л Монгол хүний чөлөөт байдлыг эрхжүүлж чадна.

Хүн чөлөөтэй байхын тулд төр хэрэгтэй. Төр хүний чөлөөт байдлыг эрхжүүлнэ. Эрхжүүлж чадсан чөлөөт байдал эрх чөлөө болох боломжтой. Эрхгүй чөлөөт байдал бол заль мэх сэргэлэнтэхээс авахуулаад хулгай дээрэм хүртэлх дур зоргын омогтой огшсон доргисон хүмүүсийн үйлдэл болж хувирна.

Хүчтэй төр байж чадвал хүчтэй иргэн үүснэ. Хүчтэй иргэн чөлөөтэй байж чадна. Хүчтэй төр гэдэг бол мэдлэгтэй, боловсролтой, чадвартай, ядаж ганц гадаад хэлээр ярьж чаддаг өөрөөр хэлбэл орчуулагчийн боол болдоггүй тийм л хүмүүс төрийн удирдах албанд ажиллахыг хэлэх жишээтэй. Хүчтэй төр шударга ёсны төр байх ёстой доо. Мэдээж хүчтэй төрийг бүрдүүлэх төрийн хүмүүс хотжсон хүмүүс байх ёстой. Хотжсон гэдэг бол иргэншсэн гэсэн үг. Монгол хүмүүс социализмын үед хотжиж иргэншсэн хэдий ч ардчилалын үед зэрлэгшиж нэг нэгийгээ 30 аад оноос илүү их хэлмэгдүүлсэн дээ. 9?-ээд оноос хойш өнөөдөр хүртэл боловсролгүй төрийн боловсролгүй ардчилалаар явж ирлээ. Тиймээс хэрхэн боловсролтой ардчилалтай болж хүчтэй төрийг бүтээх вэ гэдэг төрөөс цалин аваад төрийг төлөөлөөд явж буй тэр л хүмүүсээс хамааралтай.

Чөлөөт байдал гэдэг хүний нийгэм буюу хүмүүний нийгэм үүсгэнэ. Чөлөөт байдал гэх Англи хэл дээр “Freedom” гэсэн харин Латинаар “Liberty” гэдэг ойлголт олон зуун жилийн түүхтэй бөгөөд Монгол хүн дөнгөж л социализмын үед чөлөөт байдлаа эрхжүүлж чадсан. Үүний үр дүнд Монгол хүн эмнэлэгт үзүүлж эрүүл явах боломжтой болсон ба сургуулийн танхимууд үүсэж Монгол хүн бичиг үсэгтэй болох боломжоор хангагдсан. Бичиг үсэггүй байсан олон зуун жилийн түүхэндээ Монгол хүн ямар л эрх чөлөө ярих билээ.
Тэгш байдал гэдэгтэй адил чөлөөт байдал бол нэг бол эрхтэй эсвэл эрхгүй. Хүний тэгш байдал эрхээр хангагдвал тэгш эрх болно. Харин хүний чөлөөтэй байхыг эрхээр хамгаалсаныг олон улсын хэллэгээр либертари, либерализм гэх мэтээр нэрлэдэг.

Чөлөөт байдал бол дураараа дургиж зэрлэг хэлбэрт орохыг хэлэхгүй. Хөдөө морьтой давхиж яваа хүн чөлөөт биш харин дураараа. Түүнд ямар ч эрх чөлөө байхгүй. Мэдээж Монгол хүний өнөөгийн нийгэмд чөлөөт байдал болон тэгш байдал гэсэн хоёр ойлголт хууль эрхийн мэргэжлийн түвшинд тайлбарлаж тодорхойлж чадаагүй тул бүрхэг хэвээр.

Эрхтэй байх ёстой чөлөөт байдал гэдэг хүн өөрөө биеэ даагаад ажиллаж амидрах боломжтой байх ёстой. Үүний тулд бас хэнээс ч юунаас ч хамааралгүй сурч боловсрох боломжоор бүрэн хангагдасан байх чухал. Үүнийг бас л төр баталгаажуулна. Зуун жилийн өмнө болон түүнээс өмнө Монгол хүнд хэзээ ч ийм чөлөөт байдал байсангүй. Зөвхөн социализмын үед л Монгол хүн сурч боловсрох чөлөөт байдалаа эрхтэй болгож чадсан.

Өнөөдөр Монгол хүн сурч боловсрох гэхээр чөлөөт биш. Яагаад гэвэл оюутны тэтгэлэг яагаад ч залуу хүмүүсийг ээж ааваасаа хамааралгүй өөрийгөө аваад явах тийм боломж олгох хэмжээнд биш. Тиймээс залуучууд чөлөөт биш харин бусдаас хамааралтай. Ээж аавууд ч гэсэн өөрсдөө цалингаараа хангалттай амидрах тийм боломжгүй тул тэдэнд нийгмийн чөлөөт байдал байхгүй. Цалин амидралд хүрэхгүй байна гэдэг бол чөлөөт байдал биш баригдмал боогдмол болон хоцрогдсон байдалд орхигдсон гэсэн ойлголт.

Өнөөдөр Монгол хүний чөлөөт байдлыг эрхжүүлэх тэр хүчтэй төр хэрэгтэй болжээ. Чөлөөт байдал гэдэг сонгох болон шийдэх чөлөөт байдал. Хүн өөрийн гэсэн сонголт хийх тийм боломж Монгол хүнд бий билүү? Хүн өөрөө бие дааж шийдэх тэр шийдэл Монгол хүнд бий билүү? Цалин амьдралд хүрэхгүй байхад ямар сонголт ярих вэ? Оюутны тэтгэлэг хүрэлцэхгүй байхад ямар өөрийн шийдэл ярих билээ.

Хятад, Япон, Өмнөд Солонгос гэх мэт орнууд 20-р зууны эхэн болон дунд үед ядуу мөнгөгүй л байцгаасан. Гэхдээ тэдэнд хоёр зүйл байсан. Нэгдүгээрт тэдэнд эрдэм байсан. Энэ бол тэвчээр хатуужил болон сурч боловсрох хичээл зүтгэл. Хоёрдугаарт тэдэнд мэдлэг байсан. Энэ мэдлэг улс орноо бүтээн босгож хүн бүрийг ажил хөдөлмөртэй болгож чаджээ. Ингэж эрдэм мэдлэгтэй хослож чадвал улс орон хөгжинө. Азийн энэ орнууд өөрсдөө бол эрдэмтэй байсан. Харин мэдлэгийг Өрнөдийн орнууд ялангуяа Европоос суралцсан. Монгол хүний хувьд эрдэм гэдэг байхгүй тул зөвхөн үлгэр домог яриж зан заншил уламжлалт ёсондоо баригдсан. Түүнээс өөр дээгүүр эрдэм үгүйлэгддэг. Мэдлэгийг Өрнөдийн орнуудаас очиж сурах гэхээр төрийн зохимцуулалт байхгүй. Яагаад гэвэл төрийн үйл ажиллагааг намууд зогсоосон. Тиймээс Монгол хүн намуудад баригдсан тул чөлөөт биш.

Либерализмыг яриад буй хүмүүс зөвхөн улстөрийн талаас л ярихаас биш ёс суртахууны либерализм, нийгмийн либерализм, ажил хөдөлмөрийн либерализм болон мэдлэг боловсролын либерализм ярихгүй байх жишээтэй. Тэдний ингэж туйлшрахыг харахад гайхмаар явцуу боогдмол харагддаг. Мэдээж тодорхой тооны залуу үеийг улстөржүүлж хайрцагладаг тул либерализм гэсэн гоё ганган үгээр дамжуулан зөвхөн нэг л зорилготой байдаг. Тэр зорилго бол намын дэргэд намын сүүдэрт хүүхэлдэй болон амидрах гэсэн залуусын өрөвдөлтэй нөхцөл байдал шүү дээ.
Хүний чөлөөт байдал гэдэг төрийн зорилго болохоос тухайн хүний хувийн асуудал биш. Дураар дургих бол хувийн хүсэл. Харин чөлөөт байдал нийгмийн үнэт зүйл. Нийгэм байхгүй бол өөрөөр хэлбэл төрт нийгэм байхгүй бол чөлөөт байдал ярих ямар ч боломжгүй. Мэдээж Монгол хүн төрт нийгэмтэй зөвхөн социализмын үед л танилцсан. Түүнээс өмнө хэзээ ч Монгол хүнтэй төрт нийгэмтэй байсангүй.

Чөлөөт байдал гэж юу вэ гэдгийг эхлээд тодорхойлж чадвал түүний дараа эрхээр хамгаалах уу эсвэл эрхээр хорих уу гэдэг асуудал шийдэгдэнэ.
Монгол хүний мэдэж боловсрох гэсэн тэр чөлөөт байдал хоригдож мухар сүсэг хэтэрхий ихсэж ШУА болон Их дээд сургуулиудыг эзлэжээ. Нийт хүмүүс маргаашийн ирээдүйгээ төлөвлөж чадах хөрөнгө мөнгөгүй тул айдастай. Тэр айдас дээр мухар сүсэгтнүүд тоглодог. Монгол хүн огторгуй руу харж хүн төрөлхтөний бүтээсэн физикийн мэдлэгийг сонирхож чадахгүй явсан хэвээр.

Монгол хүнийг хэзээ ч хүн төрөлхтөний бүтээсэн соёл иргэншилийн ололт амжилттай танилцуулахгүй хөндийрүүлсэн бараг л үл тоомсорлуулсан олон хүмүүс өнөөдөр нийгэмд худал мэдээлэл хийж иргэдийг мэдлэг боловсрол авах ёстой эрхтэй чөлөөнөөс хөндийрүүлж эрхгүй болгосооор л.

ШУА яагаад мухар сүсэгтэнүүдийг зөвшөөрч тэдний эсрэг ажил хийхгүй байна вэ? Их дээд сургуулиудын профессор нэртэй хүмүүс яагаад оюутнуудад мэдлэг боловсрол хүргэж мухар сүсэгтэнүүдийн эсрэг арга хэмжээ авахгүй харин ч өөрсдөө мухар сүсэг тарааж арга билиг эсвэл бясалгал гэх мэт явцуу хоцрогдсон ойлгомжгүй зүйлс сурталчилсаар л байна вэ?
Мэдээж өнөөдөр Их дээд сургуулиудыг төгссөн залуу үе шууд сэхээтэн болох боломж алга. Яагаад гэвэл их дээд сургулиудын профессоруудад сэхээтэний туршлага байхгүй. Тэдний ихэнх гадаад оронд мэдлэг боловсролоо шалгуулж хүн төрөлхтөний мэдлэг боловсролтой танилцаж хүлээн авах чадваргүй.

Төр байхгүй бол хүн чөлөөтэй байх ямар ч боломжгүй. Мэдээж дураараараа дургиж чадаж байхад арга алга гэх боломжтой. Английн философич Хоббес төр хүмүүст чөлөөтэй байх тэр эрхийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ. Мэдээж чөлөөт байдал бол хүн хөгжих чөлөөт байдалыг хэлсэн болохоос омогшиж огшиж доргиотохыг хэлээгүй.

Монгол хүний хувьд төр гэсэн ойлголттой анх удаагаа социализмын үед л танилцсан. Түүнээс өмнө төр биш овог аймаг, ноёд хаад гэх мэт хэсэг хүмүүсийн нийлсэн нутгархасан болон нийлж дайн байлдаан хийсэн дайны амьдрал нийтлэг байсан. Энэ тухай Америкийн улстөр судлаач Фукуяама “Улстөрийн журам” номондоо бичжээ.

Монголчууд 90 оны ардчилал нэртэй шинэ амьдралын хэв маягийг ирээдүйгээ болгон цоо шинэ нийгмийг байгуулж чадалгүй буцаад феодализм руу унаж хөөрөг гартаа атгасан ноёд феодалын нийгэм рүү хуйларсан. Нэгэнт социализмыг зэрлэгээр нураасан тул хүн төрөлхтөний мэдлэг боловсролыг хамт нураасан. Өнөөдөр олон хүмүүс социализмтай хамт үнэт зүйлсээ булшилж хаясанаа бага ч гэсэн ойлгож эхлэж буй бололтой.

Хүн төрөлхтөний мэдлэг боловсрол болон соён иргэншилийн ололт амжилтуудыг боловсролын системд буулгаж чадвал ирээдүй бага ч гэсэн хонгилийн цаадах гэрэл мэт харагдаж эхлэх болов уу. Үүний тулд Монгол хүнд маш их хийх зүйл байна даа. Үүний тулд тэвчээр хатуужил хичээл зүтгэл гээд л олон эрдэмүүд хэрэгтэй болохнээ. Бид өөрсдөө эрдэмтэй болчихвол шаардлагатай мэдлэгийг гаднаас суралцана шүү дээ.

Чөлөөт байдлын цаана өөр нэг чухал ойлголт бол “Freewill” нэртэй тухайн хүний ухааны чөлөөт үйл ажиллагаа. Хүний ухаан чөлөөтэй ажиллаж чадахгүй байвал өнөөдөр тийм хүнийг бие даасан хувь хүн гэх ямарч боломжгүй. Гэтэл өнөөдөр хүртэл Англи хэлний орчуулагчид олигтой орчуулж чадсангүй. Ингээд орчуулгын чөлөөт биш харин ч хоцрогдолд оржээ…

“Мухар сүсэг” ялж “Боловсрол” ялагдсан уу? № 2: Монгол хүн бичиг үсэгтэй болсоны ашиг гарсангүй шив.

Монгол хүн бичиг үсэгтэй болсоноор өөрийгөө хөгжүүлж хүмүүнлэг энэрэнгүй иргэн хүн болох ёстой байсан. Гэтэл мухар сүсгийн номууд уншаад байвал хүн хэзээ ч хөгжихгүй харин ч бичиг үсэггүй хүнээс илүү дордоно. Сонин уншиж буйгаа бичиг үсэгтэй болсоны ач гэвэл ёстой л инээдэм. Сонин бол хүнийг хөгжүүлэх зорилготой биш.
Мухар сүсгээс салгахын тулд боловсрол хэрэгтэй. Энэ боловсролыг бичиг үсгээр олж авна. Гэтэл Монгол хүн 70 гаруй жилийн өмнөөс анх удаагаа нийтээрээ бичиг үсэгтэй болсоны хэрэг өнөөдөр яагаад гарахгүй байна вэ?
Өнөөдөр Монгол хүн бичиг үсэгтэй боллоо гээд юу уншина вэ? Юу ч уншихгүй өөрөөр хэлбэл мэдлэг боловсролын тухай уншиж боловсорч чадахгүй байна гэвэл бичиг үсэгтэй болсоны хэрэг байна уу?
Өнөөдөр олон нийтэд зориулсан мэдлэг боловсролын хэдэн ширхэг ном долоо хоног бүр цаашлаад сар бүр хэвлэгдэж байна вэ? Тэгвэл мухар сүсгийн хичнээн ном сүүлийн 20 гаруй жилийн дотор хэвлэгдэж Монгол хүнийг боловсролоос бүрэн холдуулж чадсан бэ? Ямар номнууд Монгол хүнийг мухар сүсэгтэй болгож залуу үеийн хөгжлийг зогсоож ээж аав нарыг гүн мухар сүсэгт унагаав? Хэн?
Ямар ч хамаагүй боловсролын эсрэг мухар сүсэгийн номнууд танин мэдэхүй, оршихуй, хоосон чанар гээд л олон номууд тавиур дүүрэн. Зохиолч нэртэй хүмүүсийн бөө шүтээн шүгдэн сүсэг гэсэн оюуны доод хэмжээнд боловсролын эсрэг номууд хэвлэгдсээр л түүнийг уншиж тархиа хордуулсаар л. Үүний тулд бичиг үсэгтэй болсон гэжүү? Уншаад тэгээд юу ойлгов? Уншаад тэгээд ямар шинэ зүйлийг мэдэж авсан бэ?
Монгол хүн өөрийгөө хөгжүүлж ухаанаа цэнэглэхгүй хий хоосон ямар ч утгагүй ямар ч баталгаагүй зүйл уншаад хэрэг байна уу? Хамгийн аюултай Монгол хүний тархийг доод хэмжээнд байлгадаг уншлага бол сонингууд. Монгол хүн сонин унших ямар хэрэгтэй юм бэ? Сонин уншихгүй байж болно биздээ? Сонингуудыг хэн бичиж яах гэж бичиж яагаад бичиж буй гэдэг тодорхой шүү дээ. Монгол хүн зөвхөн сонин унших гэж бичиг үсэгтэй болоогүй биздээ. Ямар том эндүүрэл ямар их харамсал вэ.
Монгол хүн бичиг үсэгтэй болсон 40-өөд он тийм ч сайхан эхлээгүй. Ялангуяа лам нар Монгол хүнийг боловсролтой болж сүм хийдээс хөндийрнө гэдэгт маш дургүй байсан. Тэд хүүхэд залуучуудыг бичиг үсэгтэй болж сургуульд орно гэдэгт зөвшөөрөхгүй тэр үеийн бичиг үсэггүй ээж аав нарыг мухар сүсэгтүүлж нийгмийн хөгжлийг олон жилээр ухраасан.
Лам нарын хажуугаар баяд ноёдууд ард түмнийг бичиг үсэгтэй болж боловсрол эзэмшинэ гэдгийн эсрэг үхэн хатталаа тэмцсэн. Яагаад гэвэл зөвхөн баяд ноёд феодалуудын хүүхдүүд бичиг үсэгтэй байсан тул тэд ард түмэнд их л мундаг харагддаг байсан. Гүрсэд бичиг үсэгтэй харин “Түмний нэг” Чимид бичиг үсэггүй шүү дээ.
Өнөөдөр лам нарч мөн баяд ноёдууд ч бас л нийт нийгмээс тасарч ард олныг мухар сүсэгтэй болгож боловсролоос хөндийрүүлсэн үйл ажиллагаа улам л хүчтэй боллоо. Баяд ноёдууд хүүхдүүдээ Америк Англи гээд л өндөр үнэтэй сургуулиудад сургаж буй бол бас л нийгмийн дээд хэсэгт байрлуулах гэж буй муу хар санаа. Тэр бүтэхгүй. Өнөөдөр мэдлэг боловсролтой болоход тийм ч их мөнгө хэрэггүй. Жишээлбэл Герман оронд боловсрол үнэгүй шүү дээ. Тиймээс тэнд ноёд феодал байхгүй.

Их дээд сургуулиудын танхимаар мухар сүсэг тараасан лам нар холхилдсоор л. ШУА гэж байгууллага лам нарт бүрэн бууж өгчээ. ШУА хүн төрөлхтөний мэдлэгийг төлөөлж чадахаа больжээ.
Монгол хүн бичиг үсэгтэй болсон ч гэсэн тохиолдож буй хамгийн том аюул бол уншаад буруу ойлгодог. Нөгөөтэйгээр буруу ойлгосон хүмүүсийн номууд ч бас номын сангаар дүүрэн. Бичиг үсэг сайн хэрэг харин буруу ойлгох бол жинхэнэ мухар сүсэгтэнүүдийн том зэвсэг. Буруу ойлгуулах зорилготой зөвхөн үгээр тоглодог мухар сүсэгтэнүүд нэг талдаа улстөрчидтэй төстэй.
Үг яах вэ түүний утга гэдэг хамгийн чухал асуудал. Яагаад Монгол хүн зөвхөн үгийг л чухалчилж харин утгыг чухалчилахгүй явж ирцгээв? Үгийн утгыг тайлбарлаж чадаагүй ерөөсөө чадахгүй хүмүүс бол хэлнийхэн. Тэдэнд үгийн утгыг тайлбарлах мэргэжил байхгүй. Хэлнийхэн яаж бусад мэргэжилийн үгнүүдийг тайлбарлаж чадах билээ. Энэ алдааг эхлүүлсэн хүмүүсийн жишээ бол Монгол хэлний тайлбар толь бичиг шүү дээ.

Монгол хэлний тайлбар толь бичиг гэдэг нэртэй зузаан ном бол зөвхөн үгийн цуглуулга болохоос биш утгын тайлбар биш. Утгагүй үгээр дүүрсэн энэ Монгол хэлний хүмүүсийн ном бол доод хэмжээнд хийгдсэн ядуухан толь бичиг.
Үгийн утга гэдэг биеэ даасан мэдлэгийн салбар. Үгэнд итгэж үгэнд үнэмшиж сурсан Монгол хүнийг мухар сүсэгтэнүүд болон улстөрчид жинхэнэ хүүхэлдэй тоглоом болгодог жишээ олон бий. Яагаад үгийн утга чухал вэ гэхээр утга өөрөө үгнээс цаагуур ойлголт. Тиймээс цаад утгыг ойлгох чухал.
Монголын зүйр цэцэн үг гэдэг нэртэй “Ертөнцийн гурван цагаан” гэсэн хэдэн мөртүүдэд ингэж бичсэн байдаг:
Өсөхөд шүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан.
Үүгээр юу хэлнэ вэ? Үүний утга юу вэ? Цагаан гэсэн үгийн цаад утга бол үнэн гэсэн ойлголт. Энэ мөртүүдийг уншаад бичиг үсэгтэй хүн юу гэж ойлгох вэ? Үүнийг ойлгох ойлголт бол юм болгон өөрийн цаг хугацаатай гэсэн ойлголт. Хүн залуу явна тэр цаг төгсөнө. Хүн нас ахиж хөгширнө. Эцэстээ хэн ч гэсэн үхнэ.
Монгол хүн нэгэнт үхлийн тухай маш буруу ойлголттой явж ирсэн. Үүний шалтгаан бол нэгэнлэг Монгол шашин үүсэх боломж гараагүй. Тиймээс Буддын, Христийн, Лалын гээд бүх шашинуудыг холиж хутган хүлээн авч ирсэн. Хэзээ ч шашиныг ойлгоогүй. Тэр тухай ойлгуулах гэж бичсэн ном ч байхгүй байдаг.
Яагаад өнөөдөр Христийн шашин амжилттай байна вэ гэвэл тэд библийг Монгол хэл дээр буулгаж чадсан. Яагаад Буддын шашин мухар сүсэг хэвээрээ үлдсэн гэхээр Монгол хэлэнд орчуулах дургүй. Яагаад гэвэл ид шид цаашлаад ер бусын гэдэг хүмүүсийг айлгах мухар сүсэг устаж Буддын шашины мөн чанар танигдах гээд байна шүү дээ.
Монгол хүн үгэнд итгэж үгийн утгыг ойлгохгүй яваагийн ганц хоёр жишээ татахад ийм л байна. Үгийн утга гэдэг хэлсэн үгээр цаанаа юуг төлөөлүүлж хэлэв гэдгийг ойлгох. Хайр гэсэн үгээр асар том онолыг төлөөлүүлсөн. Хайрын тухай мэдэх гэвэл ном унших ажил гарна. Ном унших гэдэг хөдөлмөр. Гэтэл Монгол хүн ном уншиж буй хүнийг юм хийгээ ч бүтээгээ ч гэж баллаж ухааны хөгжлийг зогсоодог. Хөгжөөгүй ухаан яадаг тухай Монголчуудын өрөвдөлтэй түүхээсээ мэднэ шүү дээ.
Мэдээж хайр гэхээр хийсвэр гэж болохгүй. Хайр бол бодит. Юугаар бодит вэ гэхээр хийж буй үйлдэлээрээ бодит. Хайр байхгүй биш байгаа. Тиймээс байгаа гэдгийг батлахын тулд хайр үзсэн байх хэрэгтэй.
Үгийн утгаар бодол утгажина. Үнэхээр утгагүй үгээр бодол явагдахгүй. Үгийн утгыг ухагдахуун цаашлаад нэр томьёо ч гэж буруу тайлбарладаг. Ухагдахуун гэдэг ухаж ойлгох. Харин үгэнд томьёо гэж байхгүй харин ойлголт л гэж бий.
Ширээ гэсэн үгээр энэ дэлхийн олон сая ширээнүүдийг дөрвөлжин ч бай эсвэл дугуй ч бай төлөөлүүлдэг. Үүнийг абстракцлах гэж нэрлэдэг. Үүгээрээ ширээ хийсвэр гэсэн ойлголт биш. Ширээг ухаандаа янз бүрээр абстракцлах боломжтой. Яагаад гэвэл бодит учраас. Бурханыг абстракцлаж болно. Өөрөөр хэлбэл хийсвэрлэж болно. Гэхдээ хүнтэй адилхан царайтай хийсвэрлэдэг. Гэтэл хүний нүүр гэдэг бодит. Тэгвэл бурхан гэдэг үгээр юуг төлөөлүүлнэ вэ?
Үгийн утга зөв байж чадвал өгүүлбэр үнэн болох боломжтой. Худлаа өгүүлбэр хэлэх шаардлага байна уу? Монгол хүн бичиг үсэгтэй болсоноор ярианы хэл бичгийн хэл болох ёстой байсан. Гэтэл зурагтаар яриж буй хүмүүсийг харахад ярианы хэл бичгийн хэл болж чадаагүй гэдэг тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл Монгол хүн ярианы хэлний түвшинд л үлджээ.
Монгол хэлний хүмүүс үгээр тоглож үгийг утгагүй болгож хаясаны гай гэвэл өнөөдөр бичгийн хэл хөгжиж чадсангүй. Тийм ч учраас нийт хүмүүс ном унших соёлтой болж чадсангүй. Ном соёл биш гоёл болсон.
Яагаад ном анх хэвлэгдэж эхэлсэн бэ гэхээр нэгэн ойлголттой болох зорилготой хэвлэгдсэн. Гэтэл Монгол хүмүүс дэлхий дээр ном хэвлэгдсэнээс хойш даруй 500 жилийн дараа ном уншаад бүгдээрээ буруу ойлгоод хүн бүр өөрийн ойлголттой байх ёстой гэж мухар сүсэглэдэг. Өнөөдөр МУИС-ын хоёрдугаар байранд оюутнууд ном уншаад бүгдээрээ буруу ойлгочихсон сууж байдаг. Яагаад гэвэл тэдэнд лекц нэртэй худлаа өгүүлбэрүүд профессор нэртэй худлаа багш хоёр нийлээд ухаан хордуулдаг. Ухаан хордсон оюутнууд сургуулийн хаалгыг ардаа орхин диплом өвөртлөн нийгэмд орж ирдэг. Ингээд нийгэмийн хордолт үргэлжилдэг. Боловсрол болохоо байсан шүү дээ. Хийх ажил мөн ч их байна даа.
Ном оюун тэжээл болох ёстой. Оюуны тэжээл авч чадахгүй Монгол хүн өнөөдөр энэ дэлхийн хамгийн их мухар сүсэгтэй хүмүүс болж хувирсан. Жинхэнэ хүнлэг шашинууд орж ирсэнгүй. Жинхэнэ хүнлэг шашин орж ирсэн бол Ганданд очсон хүн нэг ч төгрөг төлөх ёсгүй.
Үгийг хүн эхлээд сонсоно. Түүний дараа мартахгүй санах санамж чухал. Санамж гэдэг ухаанд буй. Одоо сонссон үгийг ухаандаа бодож боловсруулах хэрэгтэй. Түүнийхээ дараа ойлгосон гэдэг чухал. Ойлгож авсан бол түүнийгээ батлахынтулд одоо буцаагаад өгүүлбэр болгон хэлж эсвэл бичиж чадах гэдэг боловсролтой хамаатай.
Бичгийн хэлэнд орчуулга гэж байдаг. Харин ярианы хэлэнд орчуулга биш тайлбар өөрөөр хэлбэл интерпретац гэж л бий. Гэтэл Монгол хүмүүс хүний ярисан зүйлийг гадаад хүмүүст орчууллаа гэж буруу ярих жишээтэй. Орчуулгын тухай яривал энд дахиад олон хуудас бичих ажил гарна. Дараа ярилцах чухал сэдэв.
Монгол хүн бичиг үсэгтэй болсоны ач тусыг хэрэглэж мухар сүсгээс чөлөөлөгдөж боловсролтой болох тийм л шийдвэрлэх цаг үе ирждээ. Шинийг авч хучнаа ардаа орхих тэр зориг хатуужил үгүйлэгдэнэ.
Бичиг үсэгтэй болсон гэдэг сайн хэрэг харин юу ч уншихгүй бол бичиг үсгийн хэрэг байна уу?