Монгол хүмүүний үнэ цэнэ. № 8: Угсаатан биш “Үндэстэн” болох хэрэгтэй бус уу…

Боловсролын яам Монголчуудыг үндэстэн биш угсаатан болгожээ. Саяхан би СУИС-ийн хүсэлтээр “Угсаатаны сэтгэл зүй” гэдэг лекц унших болов. Сонсоод чихэндээ итгэсэнгүй. Яахаараа угсаатан болчихдог билээ. Өмнөх жилүүдэд би тэнд “Урлагийн сэтгэл зүй” нэртэй лекц уншдаг байсан шүү дээ.

Соёл урлагийн сургуульд урлагийн сэтгэл зүйгээр дэлхийн том том урлагийн бүтээлүүд сонгодог хөгжимөөс авахуулаад уран зураг хүртэл мөн ч их өндөр мэргэжлийн лекцүүд ордог байсан бол одоо гэнэт угсаатаны сэтгэл зүй гээд хаа ч байхгүй хэний ч биш сэтгэл зүй ярих болчихлоо.

Боловсролын яам дэлхийн соёл урлагаас татгалзажээ. Би бүр гайхсандаа оюутануудаас та нар дотор угсаатан байна уу гэж асуугаад хэн гэж угсаатан байна вэ гэж асууж инээлгэв. Тэдний хэн ч угсаатан болохыг хүссэнгүй бүгд л бид Монголчууд гэж хариулав. Тиймээс би цаашид “Монголчуудын сэтгэл зүй” гэсэн л лекц уншина.

Нилээд боловсролгүй хүмүүс сүүлдээ хачин сонин удам угсаа ярьсан хичээлүүд зохиож сургуулиудыг боловсролгүй болгож эхэлжээ. Өнөөдөр хаана хэн гэдэг угсаатан байна вэ? Яагаад Монголчуудыг үндэстэн биш угсаатан гэж шийдэв? Хэн шийдвэрийг гаргасан бэ?

Төрийн гурван өндөрлөгөөс үндэстэн үү эсвэл угсаатан уу гэдгийг асууж тодруулж “Үндсэн хууль” тэгээд үндэстэнд зориулсан уу эсвэл хэн нэг угсаатанд зориулсан уу гэдгийг хүртэл асуух урлаг соёлын биш төр улсын асуулт болж хувирлаа. Ерөөсөө энэ бүгдийн цаад шалтгааныг хайх ажил гарлаа. За ингээд шалтгаан хайх ажилдаа орцгооё.

Эргэн санацгаая. 90-ээд онд Сүхбаатарын талбай дээр юу боллоо? Миний санамж сайн. Би юуг ч мартахгүй. Хэн тэр талбай дээр үндэстэнийг устгаж угсаатан болгон тархай бутархай болгох гэж хашгирч явлаа. Хэн тэнд аймаг, нутаг ус ярьж бараг яс үндэс болгон Монголчуудыг задлах гэж гарч ирцгээлээ. Тэд хэний тушаал зөвлөлгөөгөөр эсвэл ямар өшөө хонзон агуулж Сүхбаатарын талбай дээр гарч ирэв? Тэр үед олон хүмүүс өвөөгийнхөө өшөөг авна гээд л байсан. Гэтэл одоо үеийнхэн яах болж байна?

Тийм ээ. Ардчилалын жилүүдэд Монголчууд овогууд болон хуваагдан жижгэрч социализмын үед босгож чадсан үндэстэн гэсэн төрийн зохион байгуулалтыг устгасан. Өнөөдөр олигтой хөгжиж дэвшиж чадалгүй удам угсаа ярьцгааж сүүлдээ бүр угсаатан гэсэн ойлголт руу шилжин оржээ.

Монголчууд угсаатанаа даваад үндэстэн болцгоохоос яагаад татгалзана вэ? 21-р зууны шинэ үеийнхэн яагаад заавал угсаатан болцгоож өвөөгийнхөө өшөөг одоо үеийнхэнээс авах ёстой вэ? Миний өвөө мундаг байсан ноён лам сайд байсан гээд л бахархаж буй бас л хуваагдан тархай бутархай болохын эхлэл биш үү?

90-ээд онд Америкийн Жэймс Бэйкер ирж зөв зүгээр байсан улсыг ардчилал ярьж тарааж бутаргаж хоёр хөршүүдийн эсрэг бууны нохой болгох гэж хачин зүйл их ярьсандаа. Тэр хүний яриаг одоо санахад төртэй болж чадсан үндэстэний төрийн зохион байгуулалттай орныг задран бутаргаж угсаатан, ястан, махтан, овог болох зам нээж зөвхөн түүх ярьж өнгөрсөндөө хорогдсон ирээдүйгээс мултарсан орон болгосон. Гэтэл хоёр хөршүүд Ар Монголыг улс шиг улс болгох гэж хичнээн туслаж дэмжсэн билээ.

Монголчууд нэгдэж нэгэн зорилго нэгэн хүсэл эрмэлзэлтэй үндэстэн болж чадвал дотооддоо эв нэгдэлтэй цаашлаад гадаадад нэр хүндтэй орон болж чадна. Хоёр хөршүүд ч овоодоо гэж баярлана. Одоогийн байдлаар дотроо овог аймаг нутгийн зохион байгуулалттай болцгоож үндэстэний зохион байгуулалт үгүй цагт үнэхээр л цэнгэлийн манлай болох боломжгүй.

Хэрвээ Монголчууд үндэстэн болцгоож чадвал эв нэгдэлтэй ахан дүүсэг нэг нэгнийхээ төлөө явцгааж овог болж салан тасрахгүй аймаг болцгоож талцаж тэмцэлдэхгүй нутаг ус ярьж хоорондоо атаа жөтөө болцгоохгүй сайн сайхан байх боломжтой л байлаа. Даан ч тийм өндөр түвшинд байж чадсангүй. Харин ч угсаатан болохыг тулгаж хичээл лекц оруулж эхэллээ.

МУИС гэж нэртэй боловсролын байгууллага өөрсдийгөө гадаад орнуудад Монголын Үндэсний Их сургууль гэж танилцуулдаг. Харин түүнийгээ Англи хэл дээр орчуулахдаа National University of Mongolia гэдэг. National гэдэг Монгол орчуулгаар “үндэстэн” гэсэн үг шүү дээ. Тиймээс Монголын Үндэсний Их Сургууль биш харин Монгол Үндэстэний Их Сургууль бус уу. Үндэсний гэж хэнийг хэлнэ вэ? Ямар үндэс? Үндэстэний гэвэл тодорхой ард түмнийг нэрлэх бус уу?

21-р зуунд будилан улстөрч гэж нэртэй хүмүүсийгээ хөөргөн магтаж улстөр нэрээр муу муухай хийж соёл устаж бүдүүлэг феодал болцгоож ёс суртахуунаас зугатааж уламжлал зан заншил ярьцгааж мөн ч доод түвшинд явцгаана даа. Бариулсан байшин авчирсан машиндаа л баясаж явцгаана гэхүү. Монголчуудад олигтой ухаан суусангүй. С. Зоригийн хэлсэн Монгол хүмүүний саруул ухаанд итгэнэ гэсэн үг “тохуурхал” байжээ. Санасанаас Зориг сангийн байранд үсчин ажиллаж байна лээ. Харсан л биздээ.

Ардчилал гэсэн үгээр олон жил наадаж түүхийг түүхийрүүлж шашин нэртэй мухар сүсэгт мухардаж Их хурал нэртэй жижиг хурал тоглоомоо үргэлжлүүлж сүүлдээ бүр дуучин бөө яруу найрагч бөх гээд хийх ажилгүй мэргэжилгүй хүмүүсийн Их хурал удахгүй болохнээ.

Үндэстэний төртэй ард түмний зохион байгуулалттай нийгэм шиг нийгэм болж соёл давамгайлсан орон болоход хийх ажил их байна даа.

Монголчууд үндэстэн болж чадалгүй угсаатан яваагийн цаад шалтгаан бол оюуны өндөр түвшиний соён гэгээрүүлэгч онолч хүмүүс төрөөгүйгийн л дутагдал шүү дээ. Монголчууд онолч соён гэгээрүүлэгчээр дутагдаад олон зуун жил болцгоож байна.

Ээж аавууд зан заншил уламжлалт ёс гэсэн үгнүүдээр далимдуулан хөгжил дэвшилийг хааж саатуулж залуу үеэ хөгжиж дэвшихийг хорьж зогсоодог. Орчин үеийн эсрэг зан заншил уламжлалт ёс гэсэн бүдүүлэг хоцрогдсон зан араншин өнөөдөр давамгайлжээ. Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ.

Монголчууд үндэстэн болж чадалгүй угсаатан хэвээр үлдсэн энэ хөөрхийлөлтэй байдлын гол эзэд нөгөө л арга билиг, билэгдэл, зан үйл ярьдаг хүмүүсээс авахуулад өөрсдийнхөө зохиосон зохиолын номоо түүх гэж ярьдаг хүмүүс шүү дээ. Ерөөсөө уншаад байхад энэ Ренчин гэж хүн л социализмын үед арга билиг ярьж мунхруулга явсаар байгаад 90-онд биелэлээ олсон бололтой.

Дөнгөж л 1940-өөд оноос хойш мэдлэг боловсролтой танилцаж анх удаагаа бичиг үсэгтэй болцгоосон Ар Монгол асуудал ихтэй байсан. Тэр үнэн. Ренчин нэгэнт түрүүлээд крил үсэг сурчихсан хойноос ирсэн тул дөнгөж крил үсэг сурч буй Ар Монголыг шоолж их л олон онигоо зохиосон гэдэг.

Ардчилалын жилүүдэд боловсролтой болцгоох боломж байгаад ашиглаж чадсангүй хувийн сургуулиудын бизнэс эхлэж төр чадваргүй гэдгээ баталсан. Яагаад гэвэл чадвартай бас хүчтэй байсан бол бүх сургуулиуд төрийнх байх ёстой. Үүгээрээ ард түмэн хувийнхаа төлөө биш үндэстэнийхээ төлөө сурч боловсроно шүү дээ.

Бодит амьдралд Монголчууд яаж соён гэгээрэх вэ? Нийгмийн амьдралд хэрэгтэй боловсролыг яаж эзэмших вэ? Үүний тулд “Монголын гэрээ” хэрэгтэй. Иргэний үнэмлэх дээр овог биш үндэстэн гэж бичих цаг нэгэнт болжээ. Нэг Монгол. Нэг үндэстэн.

Үргэлжлэл бий.

Монгол хүмүүний үнэ цэнэ. № 7: Ардчилалын хямрал хүн ёсны хямрал болж хүн чанаргүй нийгэм үүсжээ..

Өнөөдөр хүн бүр хямрал ярина. Юуны хямрал вэ? Энэ бол ардчилалын хямрал. Яагаад ардчилал хямралд оров гэвэл Монголчууд хүн ёсны хямралд оржээ. Ардчилал нэртэй нийгэмд явагдсан үйл явдал явсаар байгаад Монголчуудыг хүн чанаргүй нийгэмд авчирлаа.

 

Ардчилалын хямрал руу аваачиж өнөөдөр хямралыг улам даамжруулж буй хүмүүс бол нөгөө л цол шагнал албан тушаал одон медалаар дүүрсэн хүмүүс шүү дээ. Тэд нийгмийн өмнө биш ард явдаг тул хөгжил дэвшил орчин үеийг устгасан ээж аав нэртэй нийгмийн түвшинөөс доогуур хүмүүс байжээ.

Монголчууд ердөө л 1940-1990 оны хооронд нийгэм гэдэгтэй танилцаж анх удаагаа бичиг үсэгтэй болцгоож анх удаагаа гэрийн бүрээстэй болж анх удаагаа яндан зуухтай болцгоосон. 1940-1990 оны үед л даавуу гэж зүйлтэй танилцаж Монголчууд даавуутай орон дотор унтаж анх удаагаа гал тогооны өрөөтэй бас унталгын өрөөтэй болж үзсэн. Даавуу гэдэг Хятад үг шүү дээ.

Ардчилалын хямралыг эхлүүлж түүнийг улам даамжруулж буй хүмүүс гэвэл 100 эрхэмээс авахуулаад уул уурхайн боосууд, мухар сүсэгтэнүүдээс авахуулаад улстөрийн наман амьдралтай хүмүүс. Цаашилбал их сургуулиудын профессоруудаас авахуулаад урлагийн гавьяатууд. Энэ хүмүүс цагаан сар наадмаар нийгмийг оюуны доод түвшинд аваачдаг хүмүүс дээ.

Хүн ёсны хямралыг улам давруулж Монголчуудыг хүн чанаргүй болгож яваа нийгмийн түвшин доогуур хүмүүс өнөөдөр нийгмийн хамгийн чухал шийдвэрлэх үг хэлдэг хүмүүс болцгоожээ. Тэд цалин орлого өндөр зурагтаар хамгийн их гарч бас сонин сэтгүүлд бараг өдөр бүр гарах жишээтэй. Нийгмийн энэ өндөр цол хэргэм гуншинтай дээдэс гэж нэрлүүлсэн энэ хүмүүс ард түмнээ өөрсдийн хэмжээндээ доод түвшинд ортол ухуулж бараг л диваажинд амьдарч буй мэт магтан дуулагчид.

Ардчилалын хямралын гол эзэд бүх шагнал цол одон медал бүгдийг авчихсан. Заримыг бүр давхардуулаад авчихсан. Тэдний тэтгэвэр дээд хэмжээнд батлагдчихсан одоо юу хийхээ мэдэхгүй хийх ажлаа олж ядан намтар бичих эсвэл шүлэг бичих эсвэл түүх нэртэй зохиол бичих бүр болохгүй бол дуу дуулцгаана. Тэд нутгийн зөвлөл ярина, овог болж талцана. Хөдөө ухуулгаар явна. Хотод магшинаар хэсүүчлэн давхина.

Ардчилалын хямралын эзэд нийгмийн бүх сэдвийг эзэлж нийгмийг эрх чөлөөтэй ярих бүх боломжийг хаасан. Энэ нийгмийн доод түвшинийхэн дургүйгээ хүрвэл утаанаас зугатааж гадаад орон луу тэнүүчлэн. Тэд хэзээ ч Монголчуудын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй.

Ардчилалын хямралын эзэд Хятад торгон дээлээр гангарах дуртай. Хятадын торго байхгүй бол Монголчуудад дээл гэж байхгүй гэдгийг ухаарахгүй.

Улаанбаатарын утааг ямар ч улстөрч ярихгүй. Улаанбатарын утааг мөнгөтэй боосууд ярихгүй. Улаанбаатарын утааг ариусуулагч лам нар ярихгүй. Энэ хүмүүс бүгд нийгмийн доод түвшинд очсон нийгмийг хэзээ ч дээш хөгжүүлэхийг үл зорино. Харин тэд идэж уусанаа гайхуулахдаа хамгийн түрүүнд зурагтаар ярьж хамгийн эхэнд сэтгүүл дээр гарцгаана. Гарахдаа бүр үр хүүхэд машин тэрэгтэйгээ бараг л нохойтойгоо гарцгаана.

Ямар ч нийгэм аз жаргалтай нийгэм болох ёстой. Үүний тулд Монголчууд нэг бүрчилэн аз жаргалтай явцгаах чухал. Мэдээж аз жаргал гэхээр 100 эрхэмтэй адил алт мөнгө албан тушаал ярих биш харин сэтгэл ханамжтай амьдрах шүү дээ. Монголчуудыг хэлэх эрх чөлөөгүй өөрийгөө илэрхийлэх чадваргүй болгох гэж олон жил худлаа ярисан тул олон хүмүүс сонсмоор үгийг хэлдэг бараг л юу сонсохыг хүснэ вэ түүнийг л хэлэхэд бэлэн болцгоожээ. Монголчуудаас аз жаргалтай юу гэж гадаадын байгууллагын аз жаргал судлаачид асуухад бөөн бөөнөөрөө уралдан аз жаргалтай гэж хариулсан гэдэг.

Өр зээлтэй мөнгө хүүлэгчидэд бариулсан утаагаар дүүрсэн Улаанбаатар хотод бөөн бөөнөөрөө аз жаргалтай гэж хэлнэ гэдэг Хүн ёсны доройтолд орсоны баталгаа. Монгол хүн чанаргүй болжээ.

Ардчилалынхан ардчилалаа хямруулжээ. Ардчилалынхан хүн ёсны хямралыг эхлүүлжээ. Ардчилалынхан Монголчуудыг хүн чанаргүй болгожээ. Бүгдээрээ худлаа ярина. Диплом худлаа. Цол худлаа. Шагнал худлаа. Цагаан сар худлаа. Хэвийн боов худлаа.

Улстөрийн намынханы хүүхэлдэй яруу найрагчид, мэргэжлийн доод түвшиний урлагийнхан нэртэй боловсролгүй хүмүүсийн бүлэг, их сургуулийн гадаад хэл дээр ганц ном уншаагүй профессорууд, ШУА-ийн хуурамч докторууд, Түвд хэлээр нэг өгүүлбэр хэлж чадахгүй ламууд, өр зээл банкийг л эдийн засаг гэж ойлгосон эдийн засагчид, олигархийн түвшинд очсон том толгой лам нар, улстөрийн намуудаас дутахгүй иргэдийг мунхруулагч мухар сүсэгтэнүүд энэ бүгд нийгмээс доод түвшиний хүмүүсийн төлөөлөгчид.

90-ээд онд орчин үеийг бүдүүлгээр зэрлэгээр зогсоож мухар сүсэгтэх, өрөнд унах, зээлэнд барnгдах улстөрийн тоглоом эхэлсэн. 90-ээд оноос хойш мэргэжил устсан тул Монголчууд 21-р зуунтай мэргэжилгүй золгосон. Амьдралын зоилгогүй, амьдралын зохион байгуулалтгүй, амьдралын утга агуулга алдагдаж хэн ч биш болсоноор олон хүн ардчилалын жилүүдэд амиа хорлосон ба архинд орж үхсэн. Олон зуугаараа гадаад орон луу дүрвэсэн. Монголчууд үнэхээр өрөвдөлтэй бас гэнэн явж ирлээ.

Монголчууд нэг нэгэндээ л атаархаж хорсож ирсэн олон зуун жилийн түүхтэй эмгэнэлүүд өнөөдөр үргэлжилсээр. Овог ярина, угсаатан ярина, нутаг ярина хэн ч эх орон ярихгүй хэн ч үндэстэн ярихгүй харин үндэс бол ярина. Юм бүр л үндэсний гэтэл үндэстэний биш.

Монголчуудыг дээлгүй байхад даавуутай болгож өгсөнөө Хятадууд мэднэ. Монголчуудыг бууз хуушуургүй байхад хоолтой болгож өгсөнөө Хятадууд мэднэ. Хятадууд мэдэж байсан. Харин Оросууд ёстой Монголчуудыг ийм гэж төсөөлсөнгүй.

Оросууд Монголчуудыг өвчинөөс салгаж урт насалдаг болгосон. Оросууд Монголчуудыг бичиг үсэггүй хэн ч биш байхад бичиг үсэгт сургаж сургуультай соёлтой хүмүүн болгосон. Гэтэл Оросуудыг доромжилж хөөж гаргасан даа.

Монголчуудыг эсгий гэр дотроо утаан дунд манарч байхад Орос, Хятад хоёр яндан зуухтай болгож дулаацуулж утаанаас салгасан. Одоо дахиад Орос, Хятад хоёр Монголчуудыг утаанаас салгах болждээ. Америк биднийг утаанаас салгаж явсан түүх байхгүй. Европ бидэнд бичиг үсэг сургасан түүх байхгүй. Харин алт авах гэж бол тэд ирж байсаан. Газрын ховор метал авах гэж хүртэл ирэх тун дуртай.

Ардчилалыг хямруулагчид  Хятадаас ч Оросоос ч уучлалт гуйх ёстой. Монголчууд Хүн ёсны өрөнд унажээ. Монголчууд Хүн чанарт хэзээ суралцах вэ?

Үргэлжлэл.

Монгол хүмүүний үнэ цэнэ. № 6: Олон нийтийн сэхээтэнүүдийн дутагдал ба мухар сүсгийн дарангуйлал.

Олон нийтийн сэхээтэн гэж хүмүүс юунаас ч хамааралгүй эрх чөлөөтэй ухаандаа бодож бас сэтгэлдээ сэтгэж чаддаг хүмүүс. Тэд их сургуулийн профессороос татгалздаг яагаад гэвэл ном бичих цаг хугацаа болон олон нийттэй харьцах эрх чөлөө хэрэгтэй.  Олон нийтийн сэхээтэнүүд улстөрийн намын төлөө бичиж нийтлэж худалдаагүй эрх чөлөөт байдлыг эрхэмлэдэг. Тэдний үүрэг нийгмийн аж байдлыг үнэлж дүгнэж шүүмжилж анхааруулж буруутаныг зааж засаж залруулахыг шаарддаг.

Төрийг, нийгмийг болон хүнийг шүүмжлэх даалгаварыг олон нийтийн сэхээтэн бие даан хийдэг. Тэд өөрийн адил хүмүүстэй нийлж бодож нийтэлж хэлж ярьж илтгэл тавьж ярилцага өрнүүлж нээлттэй шүүмжтэй ажилладаг. Олон нийтийн сэхээтэнүүд ихэнхдээ л философич хүмүүс байсаар ирсэн.Яагаад гэвэл философийн асуултууд гэдэг нийгмийн асуултууд шүү дээ.

Эртнээс л Франц, Итали, Герман, Англи цаашлаад Америкийн гэх мэт орнуудын олон нийтийн сэхээтэнүүд нийгмийг шүүмжилж алдаануудыг нэрлэж ирсэн түүхтэй.

Зуу зуун жилийн турш философичид олон нийтийн сэхээтэний ажил хийж явахад гурван сэдэвт төвлөрдөг байжээ. Үүнд: бодож сурах, мэдэж сурах болон хүсэж сурах. Биеэ дааж бодож сурахгүй гэвэл бусдын тоглоом болно. Биеэ дааж мэдэж сурахгүй бол үргэлж алдаж андуурч бүтэлгүйтнэ. Биеэ дааж хүсэж сурахгүй бол биеэ дааж сонгох эсвэл шийдэх гэсэн хүсэл байхгүй тул бусдаар сонгуулж шийдүүлж бусдын хүүхэлдэй болдог.

Монголчууд олон нийтийн сэхээтэнтэй болох цаг болсон мэт. Ялангуяа улстөрийн байгууллагууд доод түвшинд дампуурч харин шашин нэртэй сүм хийдүүдийн мухар сүсэг дээд цэгтээ тулсан энэ цагт хамгийн их хэрэгтэй олон нийтийн сэхээтэнүүд нийгмийг соён гэгээрүүлж хүмүүсийг зөв харж зөв сонсдог тэдний нүд чих болох ёстой.

Өнөөдөр гарч ирэх ёстой олон нийтийн сэхээтэн хүн мухар сүсэгтэнүүдийг шүүмжлэх, намуудыг шүүмжлэх, улстөрчидийн муу муухайг бичиж нийтлүүлэх, ерөнхийлөгч, ерөнхий сайд явсан хүмүүсийг шүүн хэлэлцэх ажлыг олон нийтийн дунд өрнүүлж ярилцлага хэлэлцүүлэг явуулах цаг болжээ.

Энэ удаа мухар сүсэг яагаад үүсэж буй болон түүний эсрэг хэрхэн тэмцэх тухай бичлээ. Нийгэм дотор хэт их даварч дээд хэмжээнд хүртэл мухар сүсэгтэж буй юунаас хамааралтай мөн ямар шалтгаантай вэ?

Ээж аавууд насанд хүрч чадахгүй байгаа тул үр хүүхдийнхээ мэдлэг боловсрол болон цаашид илүү их хөгжиж улам дээшлэхэд саад болсоор. Олон ээж аавууд үр хүүхдээ өөрсдөөсөө илүү болохыг  тэвчих чадваргүй. Монголчууд эргэлзэх болон зөрчилдөхөөс айдаг. Энэ бол сэтгэлийн болон мэдрэхүйн зөрчил шүү дээ. Ээж аавууд ном уншиж өөрийгөө хөгжүүлэх гэж хичээж зүтгэх амьдралын хатуужилгүй. Өөрийгөө давах зориг байхгүй тул хэзээ ч урагш ахихгүй хуучин хоцрогдсон түвшинд мухар сүсэгтээ хорогддог. Монгол ээж аавууд ярицах чадваргүй. Зурагт үзэхээс өөр юу ч хийх чадваргүй олон ээж аавууд залуу үеийг балласаар л.

Монгол ээж аавууд яагаад мухар сүсэгт дарлуулдаг вэ гэхээр үргэлжийн муу муухайг бодож сэтгэл хар сэвтэй тул мухар сүсэгтдэг. Сайн сайхан бодож явдаг хүн хэзээ ч лам дээр очихгүй. Аймхай, бусдад муу санадаг, хэзээ ч сайн сайхан яридаггүй арчаагүй өөрийгөө авч явж чадахгүй хүмүүс л мухар сүсэг рүү хуйлардаг.

Өнөөдөр олон ээж аавууд залуу үеийг өөртэйгээ адил хэмжээнд байлгаж тэднийг муу муухай бодож яваа ч гэж шаарддаг. Сайн сайхан бодож явдаг залуу үеийг лам нартай нийлж мухар сүсэгтүүлж буй ээж аавууд ах эгч нар гэмт хэрэгтэнүүд. Яагаад тэд залуу үеийг үр хүүхдээ хэзээ ч сайн сайхан явж өөрсдөөсөө илүү гарахыг хүсдэггүй вэ?

Мухар сүсэгтэй ээж аавууд нийлцгээж үр хүүхдээ баллаж гарын дор хэл яриа муутай өөрийгөө хамгаалж чадахгүй хүний үгээр аймхай хулчгар болгоцгоодог. Залуу үеийг урагш хөгжиж дэвшиж өөрсдөөсөөө илүү гарахыг тэвчиж чадахгүй ээж аавууд нийгмийн дайснууд.

Үр хүүхдээ хөгжиж урагшилж надаас хэд дахин илүү болоосой гэж чадахгүй ээж аавууд ийм хайргүй хүмүүс болсоны шалтгаан ердөө л боловсролгүй л байна шүү дээ. Диплом шагнал одон медал боловсролын баталгаа бишээ.

Үр хүүхдэдээ хайргүй ээж аавууд зөвхөн л хоол хийж өгөх хувцас авч өгч хажуудаа амьдруулж буйгаа л хайрлаж байна гэж буруу ойлгодог. Гэтэл үр хүүхдийнхээ цаашдын хөгжил өөрөөсөө илүү болно гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна.  Ээж аавууд өөрийнхөө хэт хоцрогдож үр хүүхдэдээ гологдож буйгаа яагаад ч ухамсарлаж чадах чадваргүй болжээ. Ийм ээж аавууд өөрийгөө бодож бусдыг баллагчид.

Хуучин хоцрогдсон оршихуйгаа орхиж ухамсарт хүмүүн болж жинхэнэ амьдрал гэдэгтэй танилцаач гэж ээж аавуудыг хүмүүжүүлж тэдэнд хичээл зааж лекц унших чадвартай олон нийтийн сэхээтэнүүд дутагдана.

Монголчуудад нэг ойлгуулах зүйл юу гэхээр тохиолдол гэж байдаг хувь заяа эсвэл цаанаасаа зурсан зураг байхгүй гэдгийг Монголчууд хүлээн авч чадахгүй хэвээрээ. Үүний цаад шалтгаан бол үхэл ба өвчин зовлон байдаг. Энэ хоёр тэртэй тэргүй ирдгээрээ ирнэ шүү гэдгийг Монгол хүмүүн ердөө ч ойлгоогүй бас хүлээн зөвшөөрөөгүй.

Монголчууд үхэл гэдэгтэй учирч түүнийг ойлгож хүлээн авч жам ёсны гэж угтан авч чадах тэр соён гэгээрэлтэй учирсангүй. Үхэлтэй нүүр тулж чадахгүй ард түмэн хорвоод бэлтгэгдээгүй бас насанд хүрээгүйгийн баталгаа.

“Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ” болон “Чингисийн этик хэрэгтэй” номууддаа би Монголчууд ба үхэл гэсэн сэдэвийг хөндөж бичсэн. Яагаад Монголчууд оршуулгын газар гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрч чадаагүй болон нас барсан дотны хүнээ санаж ярилцаж чаддаггүй вэ? Яагаад Монголчууд дуртай цагтаа сэтгэл эвгүйрхэсэн үедээ оршуулгын газар очиж цэцэг тавьж нас барсан дотны хүмүүсээ өөрөөр хэлбэл үхсэнүүдийгээ хүндэлж тэдэнтэйгээ дотроо ярилцаж чаддаггүй вэ? Яагаад Монголчууд бурханлаг биш вэ?

Боловсрол устаж мухар сүсэг нийт улс орныг эзлэж хоцрогдол бүрхсэн энэ нийгэмийн үнэн байдал түрүүчийн хэлсэн гурван шалтгаантай. Монголчууд бодож сураагүй, мэдэж сураагүй бас хүсэж сураагүй. Бодохоос айдаг, мэдэхээс хулчийдаг, үр хүүхдийнхээ хүсэх хүслийг хорьж хаадаг улс орон мухар сүсэгт баригдалгүй яахав.
Үргэлжлэл бий.

Монгол хүмүүний үнэ цэнэ. № 5: Цаг үеэ тодорхойлж ажиллацгаах болжээ.

20-р зууны дунд үеэс л дөнгөж Монгол нэртэй овог аймагууд нэгдэж нэгэн улс нэрийн дор бас төр гэсэн ойлголттой болж өөрийн гэсэн удирдлагатай болж ирсэн. Тухайн үедээ ардын засаг, ардчилсан төр гэх янз бүрээр нэрлэж хүмүүний амьдрал дөнгөж л нэг эхэлсэн.

Монголчууд 1940-өөд оноос л хүн гэж ийм л байдаг байна шүү дээ гэсэн нийгмийн амьдралтай танилцсан. Ингэж Монголчууд анх удаагаа түүхтэй болцгоосон.

Өнгөрөх гэж буй цагаан сараар Монголчууд социализмын үед юу хийж явсан яаж аж амьдралаа авч явсан гээд л өнгөрсөнөө эргэн санаж чөлөөтэй ярилцаж гадагшаа гаргаж ёстой л эрх чөлөөгөө эдлэх шиг буй ажиглагдсан.

Ардчилалын жилүүдэд Монголчууд гадна дотны нөлөөнөөс болоод социализмын үеэ ярих нэгдүгээрт хориотой байсан ярихаас айдаг байсан. Хоёрдугаарт залуучууд гэж буруу ойлголттой бүтэн үеийнхэн социализм гэж хэлсэн хүнийг муухай харах эсвэл тэр үгийг сонсоод дайрч доромжлох маш эвгүй тийм цаг үе байлаа.

Социализмдаа биш тэр цаг үед Монголчууд анх удаагаа хүмүүн ёсны амьдрал үзлээ шүү дээ. Түүнийг даан ч ардчилал устгаж Монголчууд ярих түүхэн амьдралгүй болцгоосон. Хүмүүст мэдлэг боловсролын дэвшил явагдахаа зогсож хоосон диплом утгагүй цол хэрэггүй шагнал медалууд Монголчуудыг бүрэн зогсонг байдалд оруулсан даа.

Социализмын үед л Монголчууд аз жаргал, хайр дурлал, эрх чөлөө, эрүүл мэнд, тэгш эрх, бичиг үсэг цаашлаад гэр бүл, эхнэр нөхөр, залуу нас, мэдлэг боловсрол, ажил мэргэжил гэсэн цоо шинэ нийгмийн бүтэцтэй танилцсан даа. Эв хамт амьдрал цаашлаад нийгэм журамт ёс гэсэн шинэ маягийн хорвоотой танилцаж бичиг үсэггүй зөвхөн хэл яриагаар харилцдаг овгийн оршихуйгаас бичиг үсэгтэй уншдаг бичдэг нийгэм гэсэн хамтын амьдралд шилжин орцгоосон.

Анх удаагаа нийгэм босгож нийгэм бүтээж явсан Монголчууд ердөө л 50 хан жилийн дараа бүгдийг устгана гэдэг 90-ээд оны эмгэнэл байлаа. Энэ эмгэнэл юу вэ гэхээр төрийн зохион байгуулалт болон иргэний эрдэмүүдийг устгаж хаясанаар сайн сайхан эзэнгүй болсон.

Сайн сайхан эзэнгүй болох гэдэг аж үйлдвэр нурахтай адил том хохирол байсан. Аж үйлдвэржилт болон мэдлэг боловсрол хоёрыг Оросууд бэлэглэхээс гадна өөр чухал үнэт зүйлсийг бэлэглэсэн шүү дээ. Энэ бэлэгийг эзэнгүйдүүлж оюуны болон сэтгэлийн үнэт зүйлсийн эзгүйрэл явагдсан. Өнөөдөр хүртэл хэн ч энэ тухай яриж бичсэнгүй.

Монголчуудын мэдлэг боловсрол аз жаргал хайр дурлал гэр бүл эрүүл мэнд гээд бүгд эзэнгүйдэж түүнийг аврах ёстой төр устаж нийгэм унаж боловсрол алдагдсан.

Яагаад өнөөдөр бөө лам мухар сүсэг болон улстөр ийм амжилттай вэ гэхээр ном уншихыг устгаж номгүй нийгэм болгосон. Ном уншихгүй номгүй хүмүүс хаанаас боловсролтой болох вэ дээ. Боловсролын устгалт сургуулиудыг утгагүй болгож сурах бичгүүдийг замбараагүйтүүлж хувийн сургуулиудыг байгуулж эхэлсэнээр Монголчууд боловсролоос нийтээрээ нийгмээрээ улс орноороо хөндийрсөн.

Боловсрол устаж түүний оронд худлаа хагас дутуу боловсрол ноёлсон. Ингэж иргэн хүн бүр эзэмших ёстой биеийн тамир спорт, урлаг соёл болон сурган хүмүүжил бүрэн устсан. Тиймээс залуугаасаа эмнэлгээр явах ч аргагүй бас бүдүүлэг яриатай болцгоож юунд ч утга агуулга өгөхгүй зэрлэг байхаас өөр яах вэ дээ.

Боловсролгүй ард түмэн тул аз жаргал хайр дурлал эрүүл мэнд ухаан сэтгэл мэдрэмж үнэт зүйл үнэлэмж итгэл найдвар ирээдүй гээд бүх л оюуны болон сэтгэл зүйн сэдэвүүд бүгд хаягдаж эзгүйрсэн. Энэ эзгүйрэлийг лам, улстөр, бөө цаашлаад мухар сүсэгтэнүүд эзэлсэн.

Нэгэнт боловсролгүй болсон нийгэмд боловсрол яриж мэдлэг мэргэжлийн лекцүүд уншихад маш төвөгтэй байдаг. Мэдлэг мэргэжлийн доод түвшинд яваа нийгэмд дахин боловсролыг сэргээж босгож ирж ёстой л дахин сэргэлт буюу боловсролоор дахин гэгээрэх үйл хэргийг эхлүүлэх гэдэг иргэний зоригтой хүн л хийх ажилдаа.

Улстөрчид болон лам нар гэсэн нийгмийн ердөө хоёрхон салбар нийлээд улс орны чухал бас үнэт бусад салбаруудыг устгалаа шүү дээ. Эхлээд улстөрчид аж үйлдвэр болон газар тариалан хөдөө аж ахуйг устгасан түүнтэй хамт лам нар мэдлэг мэргэжлийг устгаж их сургуулиуд болон ШУА-ийг нийгмийн оюуны болон сэтгэл зүйн чиг хандлаггыг авч явах ёстой үүрэггүй болгосон.

Монголчууд цагаан сараар хий л социализмын үеийн оюуны болон сэтгэл зүйн ололт амжилтуудаа хувийн намтар түүх болгон ярицгааж байлаа. Өөрсдөө үүнийгээ ухаарч мэдэхгүй байгаа бололтой.

Өнөөдөр буруутануудын дотроос хамгийн том буруутан бол дипломтой доктор цолтой мөртлөө мухар сүсэгт бүрэн автагдсан өөрийгөө авч явж чадахгүй хүмүүс шүү дээ. Ийм л хүмүүс лам нарыг ч бас мухар сүсэгтэнүүдийг ч өөгшүүлж тэдэнд очиж биеэ худалдаж оюуны болон сэтгэлзүйн хомсдолыг үүсгэсэн.

Профессор, доктор цаашлаад гадаадад явж суралцсан гэх энэ хүмүүс яагаад нэг бол лам руу эсвэл улстөр лүү гүйж оюуны хөгжилийг урагшлуулахад тус болох биш харин хойш татаж дэндүү хоцрогдсон үг хэл ярицгаана вэ?

Лам нар өөрийгөө золиосолсон намайг яаж ч болно эсвэл миний охиныг засаад янзлаад өг гээд мөнгөө бариад ирж байгаа ээжүүдийг загнаад явуулж болно шүү дээ. Хүний хэрэгт битгий оролц үр хүүхдийнхээ эрх чөлөөг битгий хааж саад болж үр хүүхдээ эсвэл эхнэр нөхрөө битгий дарамталж зовоогоо ч гэж захиж тайвшруулж болох шүү дээ. Гэтэл тийм биш улам даамжруулж мухар сүсэгтэй ээж аавуудыг улам л давраасаар.

1940-өөд онд Монгол хүмүүн үүсэх тэр цаг үе хэцүү байсан. Ерөөсөө хүмүүн гэж бие даасан өөрийнхөөрөө гэдгийг хүлээн зөвшөөрөхөд Монголчууд бүр төөрөгдсөн. Яагаад гэвэл анх удаагаа Монголчууд бичиг үсэгтэй танилцаж өнгөрсөн ба ирээдүйн тухай ойлголттой болцгоосон.

1950-аад онд Монголчууд Орос оронд суралцахаар очиход дэлхийн бүх нээлтүүд хийгдчихсэн техник технолог дээд цэгтээ хүрсэн дэлхийн 2-р дайн дуусчихсан байсан. Уран зураг бүх зургаа зураад дууссан, хөгжимийн зохиолчид бүх хөгжимийн аяийг зохиогоод дууссан, физикийн салбарт асуудлаа шийдчихсэн, философийн номууд бичигдээд дуусчихсан, психолог хүний сэтгэл зүйг ойлгочихсон, социолог нийгмийг тодорхойлчихсон байсан. Энэ үеэ хямралын үе гэж нэрлэдэг.

Монголчууд маш сонин үед хүмүүн төрөлхтөний бүтээсэн бүтээлүүдтэй Орос хэлээр дамжуулан танилцсан. Үүний үнийг ямар ч үнээр төлөх боломжгүй. Хичнээн агт морьд хичнээн алт мөнгөөр ч төлж чадахгүй. Яагаад гэвэл Монголчууд анх удаагаа өөрөө өөрийнхөө эзэн болж ажил мэргэжилтэй болцгоосон. Түүхэнд анх удаагаа. Өөрөөр хэлбэл Оросууд Монголчуудад түүх бэлэглэж түүхтэй болгосон.

Монголчууд өнөөдөр өөрөө өөрийнхөө эзэн биш болцгоожээ. Эрхэмсэг өөртөө итгэлтэй аавууд устжээ. Залуу насгүй залуучуудыг харахад ээждээ баригдсан. Заавал хүнтэй сууж гэр бүл болох дарамтандаа залуучууд баригдсан. Өөрийнхөө биш ээж аавынхаа сонгосон мэргэжлээр сурах ёстой тул ямар ч эрх чөлөөгүй.

Өөрөө өөрийхөө эзэн биш бол хүмүүн гэж хэлэхэд хэцүү. Залуучууд өөрийнхөөрөө биш найз нартаа баригдаж найз нарынхаа онигоо болцгооно. Найзуудыгаа юу гэж хэлэх болдоо гэж айцгаана. Тэд өөрийн авьяас сонирхолоо дагах биш ээж аавдаа ач гуч төрүүлэх гэж хүнтэй гэрлэнэ. Монголчууд өөрийнхөөрөө явж чадахгүй бусдад өөрсдийгөө зориулна

Чи өөрөө тэгээд юу бодож байна гэхээр бодох гэж ойлголт ч мэдэхгүй ерөөсөө жинхэнээсээ бодож үзээгүй байх жишээтэй. Боддоггүй ард түмэн гэдэг үнэхээр л бусдын боол золиос тоглоом хүүхэлдэй болохоос өөр аргагүй. Лам нарын тоглоом, бөө нарын золиос гадаадынханы боол улстөрчидийн хүүхэлдэй болцгооно. Монгол хүн гэсэн ойлголт устжээ.

Монгол хүмүүн өөрийнхөөрөө хийж бүтээх шинийг төсөөлж төвөгтэйг бодож урагшаа алхах бүх зам хаагдсан. Аавынхаа эсрэг би хэзээ ч бөх болохгүй гэж хэлээд өөрийнхөө хүслийг биелүүлэх тэнхээ дутагдана. Ээжийнхээ эсрэг би хүнтэй суухгүй гэж хэлээд сурч боловсорч явах боломжгүй бараг л одоо өнөөдөр хэнтэй ч хамаагүй гэрлээд хүүхэд гаргах ёстой. Ах эгчийнхээ үгнээс гарч лам дээр очихгүй сүм хийд рүү зүглэхгүй гэж хэлж чадахгүй сүмийн мануухай болцгооно.

Хэн ч биш хэвээрээ доод түвшинд явдаг хүмүүс бусдаар өөрийгөө буруутгуулна бас бусдаар өөрийгөө магтуулна.

Хэн нэгэн болж чадсан дээд түвшинд явж хүн болж чадсан хүмүүс өөрийгөө шүүмжилж өөрийнхөө алдааг өөрөө засаж залруулж чаддаг. Тэд нөгөөтэйгүүр өөрийгөө дотроо магтаж баярлаад гаднаа энгийн явж чаддаг энгэр цэвэрхэн хүмүүс. Бохир хүмүүсийн энгэр л цоологдсон гэмтэлтэй эрээн бараан. Тиймээс ч энгэр цоолох гэдэг таарсан ойлголт. Энгэрийг хэн цоолдог билээ. Ямар л олигтой хүн хүний энгэрийг цоолох билээ. Энгэр цоолох одон медалийг хаана хэн үйлдвэрлэсэн билээ. Тэр одон медалийг хэдэн төгрөгөөр үнэлдэг билээ. Хэнд хэзээ хаана одонгийн мөнгөө төлдөг билээ дээ.

Доод түвшин бүр доод хэм хэмжээнд магталцана. Муу хүн л муугаа магтдаг. Сайнууд сайныгаа шүүмжилдэг. Цол яаж авсаныг хэн ч мэд. Ямар их доод түвшинд байдаг хүмүүс цол авах дуртайг мэднэ. Монголчууд бусад ард түмнээс юугаараа ялгаатай вэ гэвэл юу ч мэдэхгүй юу ч чадахгүйгээ цол авч нуудаг. Одоо нэгэнт цолтой тул хэнийг ч яаж ийгээд давна. Цолтой тул илүү цалинтай.
Үргэлжлэл бий.

Монгол хүмүүний үнэ цэнэ. № 4: Бичин жил биш тарваган жил гарч байна гэх үү.

Тэнгэрийн од мичид хараад цаг хугацаанаас хамаарч тэдний байрлал хэрхэн өөрчлөгдөж буйг ажсан тэр үеийн хүмүүс сүрхий байжээ. Зарим од мичидийн байрлал зохицол гэрэлтэх тэр гэрлийн хүч гэх мэт онцгой сонин амьтаны хэлбэртэй төстэй харагдвал түүнд амьтаны нэр өгч жилийн 12 сарыг амьтадаар нэрлэсэн эртний ард түмэн цагаан сар гэж баярын эхлэл байжээ.

Өнөөдөр Ази тивийн ард түмнүүд 12 жилийнхээ бичин буюу сармагчин жилээ тэмдэглэнэ. Харин маргааш Монголчууд Гандангийн лам нарт хууртагдаад тэмдэглэх гэж байна. Хуучин сараа үдэж маргааш шинэ сартай өдөр шинэлнэ. Од мичидийн байрлалаар нэрлэгдсэн амьтанаараа хүний хувь заяа төөрөг ярьж эхэлсэн цаг үе Хятад ард түмнээс гаралтай.

Саяхан би лекц дээрээ энэ тухай ярьж бичин жилийг ажихад Монголчуудад байхгүй амьтан байна шүү дээ гэж ярьсан.

Шинэ сар хуучин сарнаас авахуулаад од мичидийг амьтанар нэрлэдэг тэр соёл Монголчуудад их сүүлд ирсэн болохоор анхандаа их л бишрэн шүтэж авсан гэдэг тодорхой. Хүн төрөлхтөний амьдрал ахуй хөгжилтэй сүүлд танилцсан нүүдэлчин амьдрах хүйтэн орны ард түмэн хот газрын баяруудыг авч эхлээд нэг их удаагүй байгаа.

Бичин жил эхлэхийн өмнө нэгэн бодол төрж түүнийгээ лекцэнд оролцсон оролцогчидод наргиан болгож ингэж ярилаа. Тиймээс өнөөдөрийн энэ бичлэгийг зүгээр л наргиан гэж ойлгоод нэг их цочирдох хэрэггүй гэж анхааруулах.

Монголчуудад байхгүй амьтанаар 12 жилийн зарим амьтаныг одоо ч гэсэн авсанаасаа олон зуун жилийн дараа нэрлэсэн хэвээр байх уу. Зарим хүмүүс тэнгэрийн од мичид гэсэн ойлголтыг бич сармагчин гэсэн ойлголттой холиод бүр мичийг бичнээс ч ялгаж чадахгүй төөрөгдөж буйг харахад Монгол хэл мөн ч дутуу байнадаа гэж дүгнэмээр.

Цагаан сар гэж энэ ээдрээтэй баяр олон нүүр үзэж явна даа. Манжийн үед ноён цолтой зайсан шадар нэртэй баячуудын эхнэр хүүхдүүдийн баяр байсан бололтой. Тэр үед жирийн Монгол хүмүүст Хятад хөөрөг байхгүй шүү дээ. Жирийн Монгол эмэгтэйд дээл оёх Хятад торго ч байхгүй. Цагаан сарыг социализмын үед анх удаагаа ард түмний баяр болгож малчид иргэд цагаан сар тэмдэглэж эхэлсэн. Өнөөдөр цагаан сар бараг л лам нарын баяр болждээ.

Аливаа ард түмэнд бодоогүй цаг үе гэж байдаг. Ар Монголын хүмүүнүүд бодоогүй цаг үеээ боддог цаг үе болгох ойртжээ. Мэдээж өнөөдөрөөс маргааш гэхэд огцом бодоод эхлэх боломжгүй. Гэхдээ л Монголчууд бодох л хэрэгтэй.

Ар Монголд байхгүй амьтадын нэрсийг хасаад байдаг амьтадаараа нэг үгээр хэлэхэд их дотно амьтадын нэрээр 12 жилээ нэрлэвэл ямар вэ гэсэн ярилцлага өрнүүлэх үү. Жишээлбэл луу гэсэн ойлголт Монголчуудад хамаагүй тул лууны оронд тэмээг орлуулах боломжтой. Харин энд ярьж буй бич сармагчиний оронд нэгэнт байхгүй тул хамгийн дотнын үргэлж хайж олж амталж идэж ууж байдаг тарвагаараа нэрлэвэл утга агуулгатай бишүү. Үүн дээр нэмж нэгэнт байхгүй бар гэж амьтаныг бас л дотнын амьтанаараа орлуулцгааяа. Жишээлбэл барны оронд бүр дотнын хөөж элдэж байгаад эцээж ядраагаад буудан алж арьстай ястай юутай хуйтай дуустал идэж дуусгадаг чоно гэж нэртэй амьтанаараа нэрлэвэл ямар их ойр дотно байх вэ дээ.

За ингээд энэ жил бичин жил биш нөгөө ёс уламжлал ярьж билэгдэл арга билигээр хичээл заадаг цагаан сар жинхэнэ Монгол баяр гэдэг МУИС-ийн хоёрдугаар байрныханд луу, бар, бичний оронд тэмээ, чоно, тарвага гурван амьтаныг 12 жилд авлаа гэж хэлэх болждээ. Одоо цагаан сар жинхэнэ Монгол баяр болоход ойртох болов уу. Монгол баяр болоход Түвдийн шарын шашны хадагаас татгалзана даа. Хятад хөөрөг, Хятад хамрын тамхинаас татгалзана даа.  Монгол хүн ингэж чадах уу.

Хятадаас гаралтай энэ 12 жилийн амьтануудаа ээлжлэн тэмдэглэж баярладаг гүн утгатай өргөн ойлголттой энэ баярыг Азийн бусад орнууд өөрийн болгож улам боловсронгуй болгож чаджээ. Харин Ар Монгол Азийн энэ сайхан баярыг өөрийн болгож чадсангүй бүр ард түмний өөрөөр хэлбэл малчны баяр биш лам нарын баяр болгож утга агуулгыг алдагдуулсан. Баячууд нэртэй улстөрчид бүр ч их баярхдагдаа энэ өдөр.

Цагаан сарыг жил бүр балладаг Гандангийн лам нар ард түмний баярыг Түвдын шарын шашны баяр болгож эцэстээ Монгол хүн шинэ сар тэмдэглэх биш Ганданд мөргөж Ганданд мөнгөө өгч зурагтаар гандангийн лам нар гонгинохыг сонсоод л маргааш гэдэг өдрийг өнгөрүүлнэ дээ.

Маргааш бүгдээрээ хамаатан садан дотроо хамгийн хөгшин хүн дээрээ очиж золгоцгооно. Энэ хамгийн хөгшин хүн дээрээ золгодог гэсэн ойлголт социализмын үеэс л эхлэлтэй. Ар Монгол хүн анх удаагаа социализмийн үед л урт насалж эхэлсэн. Ялангуяа эрэгтэйчүүд 60 нас бараг анх удаагаа насалсан.

Дайн дажингүй дулаахан эртний ард түмэн Хятад хүмүүс бол урт насалдаг тул цагаан сарын тухай шал өөр ойлголттой. Тэд үнэхээр хөгшин хүнийг маш их хүндэлж дээгүүр албан тушаалд тавьдаг.

Ар Монголчууд хөгшин хүнийг хүндлэхгүй. Яагаад гэвэл хөгшин хүний ойлголт байхгүй. Тиймээс залуу хүнийг дээгүүр албан тушаалд тавьж залуу насыг шүтэцгээж өвгөн буурал настай ид бүтээж хийх үеийг зогсоож тэтгэвэрт гаргаж зөвхөн цагаан сараар л байгаа гэдгийг мэдэцгээх жишээтэй. Ерөөсөө өнөөдөрийн энэ их гэнэн улстөрийн цаад шалтгаан шүү дээ.

Цагаан сар гэдэг ийм л ээдрээтэй баяр даа. Эхлээд ноёд баячуудын баярхдаг баяр, сүүлдээ малчид иргэдийн бие биенээ хүндэлдэг баяр харин өнөөдөр лам нар давамгайлсан мухар сүсгийн баяр болждээ. Ямар ч гэсэн бичийг мичээс ялгаж л сурах хэрэгтэй.

Үргэлжлэл бий.

Монгол хүмүүний үнэ цэнэ. № 3: Капиталистууд одоо бүр Англи хэлээрээ ноёрхож эхэлжээ.

Монгол хүмүүн эх орондоо Монгол хэлнээсээ татгалзаж буйг хараад яагаад энэ залуус хоорондоо Англиар яриад байна вэ гэж бодох. Монгол хэл сураагүй өссөн болов уу гэтэл тийм биш. Тэд гэнэт Монгол хэлээр ярих жишээтэй. Хаа л бол үйлчилгээний газруудын хаяг Англи хэлээр бичигдсэн байх.

Мэдээж хүн төрөлхтөний мэдлэгтэй танилцахад Монгол хэл хангалтгүй байх боломжтой. Гэтэл хүмүүсийн ердийн өдөр дутмын харьцаанд Монгол хэл хэрэглэгдэх буруу биш үү гэж асуумаар. Бизнэс нэртэй санхүү эдийн засгийн байгууллагуудаас авахуулаад ялангуяа гадаадынханы гарт орсон Оюу Толгой гэх мэт газрууд Англи хэлээр ярихаас өөр замгүй биз. Тэр олон гадаадын иргэдтэй Англи хэлээр л ярих шаардлага гардаг байлгүй. Гадаадынхан өнгөтэй өөдтэйнүүдийг булааж ноёрхохынхоо хажуугаар бас Монгол хэлийг ноёрхож гадуурхахгүй баймаар. Монгол хүнийг эх орондоо Монгол хэлээр ярих боломж олгомоордоо.

Монгол хүмүүнийг ажихад зайлуул эх орондоо нэгдүгээрт биш бараг хоёрдугаарт эсвэл гуравдугаарт орсон мэт. Нэгдүгээрт гадаадын капиталистууд харин хоёрдугаарт гадаадын сүм хийдүүд бололтой харагддаг. Газар нутаг байшин барилга гудамж тайлбайгаа зэрэгцээд ой мод уул усаа алдаад зогсохгүй одоо Монгол хэлээрээ ч ярихаас татгалзаж Монгол хэлээр үйлчилгээний газрууд хаяг сурталчилгаа бичихээ ч болих жишээтэй.

Их дэлгүүрийн ойр орчимын байруудыг түрээслэнэ гээд Монгол хэлээр биш Англи хэлээр бичжээ. Тэгэхээр Англи хэлний хүмүүст л байр түрээсэлж буй Англи хэлтэнүүдийн л асуудал бололтой.

Англи хэлээр нэг л их цэвэрхэн ярьж бараг л Англи хүн болох гээд байгаа юмуудаа гэмээр хичээж үхэн хатан махан хэлээ мурийлган тагнаа дотроо мурилзуулж байхыг харахад яагаад ийм болчихвоо л гэмээр. Монголчууд ингэж гүрийтлээ цэвэрхэн Англи хэлээр ярих гэж бантагнаж Монгол хэлээр биш Англи хэлээр хоорондоо ярихыг харахад их л мундаг гэдгээ харуулах гэж буй. Америк оронд байж байгаад ирлээ гэдгээ харуулах гэж хичээгээд л. Мэдээж тэнд нэг их удаагүй байж байгаад Харвардын диплом өвөртлөөд ирдэг нөхдүүд бий л дээ. Гэхдээ тэдний тухай энд ярих гээгүй. Энд юу хэлэх гэсэн бэ гэхээр эх орондоо ч гадаад ч Англи хэлийг нэг их тоодоггүй гайхамшигт ард түмнүүдээс суралцмаар санагдах.

Жишээлбэл Франц, Герман хүмүүс Англи хэлээр ярихаараа зориуд өөрийн хэлний аялгуугаар ярьж Англи хэлний хүн биш түүнд нэг их үнэ өгөхгүй байгаа шүү гэдгээ мэдрүүлдэг. Түүнээс гадна Английн колони байсан Энэтхэг хүмүүс хүртэл ямар хэлээр яриад байна гэмээр Англи хэлэнд нэг их үнэ өгөхгүй өөрийн эх хэлнийхээ аялгууг хадгалж чадаж буйг сонсоход ямар их өөрсөндөө итгэлтэй ард түмэн бэ гэмээр. Хойд хөрш Оросууд ч гэсэн том үндэстэн тул түүнийгээ харуулах гэсэн мэт Англи хэлээр зориуд Орос аялгуутайгаа холилдуулан ярихыг сонсоход ёстой бахархам. Энэ үндэстэнүүд яагаад ийм Англи хэлэнд үнэ өгөхгүй байна вэ гэхээр яахаараа заавал Англи, Америк хүмүүс бусад ард түмний хэлийг сурах дургүй бараг ярих чадваргүй харин бусад ард түмэн тэдний хэлээр ярих ёстой вэ гэсэн асуултанд л хариулж буй шүү дээ.

Германы нэгэн профессор 2-р дайны үеэр Америк орон луу цагаачлан очсон хэдий ч дайн дууссаны дараа маш их яарч Герман орондоо ирсэн гэдэг. Түүнээс хүмүүс тэндээ байхгүй яагаав яагаад хүрээд ирэв гэж асуухад тэр хүн ингэж хариулсан гэдэг: “Би зөвхөн Герман хэлээрээ л яримаар байна. Түүнээс гадна бас хүүхэд насаа өнгөрөөсөн тэр газар луугаа ирж өөрийнхөө өнгөрсөн амьдралаа аврах гэж ирлээ”. Энэ жишээг сонсоод би өөрөө ч гэсэн Герман оронд ажиллаж амьдарч байхдаа хурдан ажлаа дуусгаад эх орондоо очиж Монгол хэлээр өдөржингөө ярьж аз жаргалтай өнгөрсөн хүүхэд насныхаа үеийн байшин барилгуудын хажуугаар алхах гэж яарч ирж байж билээ.

Хүүхэд нас гэснээс тэр үеийн барилгуудыг хайр найргүй нурааж гудамж талбайн нэр өөрчилж буйг харахад Монгол хүн нэг л биш болжээ. Зарим дурсгалт барилгуудыг зориуд засаж засварлахгүй балгас болгохыг харахад Улаанбаатар хотын энэ төв хэсгийг л устгах гээд буй. Мэдээж хүүхэд насандаа аз жаргалгүй байсан хүмүүс дандаа л муухай санамжтай байдаг тул устаж буй Улаанбаатарыг хараад баярладаг биздээ.

Хүүхэд залуучуудын паркийг устгаж Нацагдоржийн хөшөөний оронд Түвд үгээр хаягласан “Шангри Ла” нэртэй шашины утга агуулгатай зочид буудал барихыг хараад өөрсдийгөө доош хийж гадаадынханд зориулж яахаас ч буцахгүй болцгоождээ л гэх. Шангри Ла гэдэг нөгөө л Шамба Ла-гаа хэлээд байгаа шүү дээ. Шамба Ла-гийн дайн болохоор хорхой шавьж хүртэл оролцдог гэж айлгаж ирсэн шүү дээ. Энэ бүгдийн цаана нөгөө л ашиг хайсан капиталистууд ажилласаар. Ингээд дотоодын дайсан дээр гадаадын дайсан нэмэгджээ.

Капиталистууд 100 жилийн дараа дахиад л Монголчуудыг өр зээл хүүгийн дарамтанд оруулж чадлаа. Тэр үед гадаадын мөнгө хүүлэгчидийг ардын хувьсгал хийж байж хөөж гаргасан. Өнөөдөр хувьсгал байтугай жагсаал ч хийж чадахгүй болтолоо өр зээлийн хүүнд дарагдсан иргэд одоо удахгүй сонгуулийн үеэр бас л боол золиос гэдгээ дахин мэдэрцгээнэ.

Капиталистууд хамгийн их ашиг олох гэж зөвхөн л ашиг ярих тул хэзээ нэг цагт Монголчуудыг байтугай дэлхийг баллана. Айн Рандын номноос авахуулаад Милтон Фридманий неолиберализм бүгд Монголчуудыг бүрэн эзэрхийлжээ. Энэ хоёр хүн одоо байхгүй гэтэл тэднийг юундаа ингэж их шүтэн бишрэнэ вэ? ШУТИС-ийн оюутнуудын дунд “Милтоныг хэн сайн мэдэх вэ” гэсэн уралдаан өнгөрсөн хавар зарлаж байна шүү дээ.

Яагаад олон ард түмнүүдийг баллаж улс орнуудыг сүйтгэж балласан гэмт этгээд Милтон Фридманыг оюутан залуучуудаар шүтүүлэх арга хэмжээ авна вэ? Үүний цаана хэн байна вэ?
Монгол хүн ялангуяа залуучууд өөрсдийгөө мэдсэн мэдээгүй Англи хэлний боол золиос болгохын хажуугаар Англи хэлээр ярьдаг гадаадын капиталист хүмүүсийг эх орондоо тансаг баян хязгааргүй эрх мэдэлтэй амьдрахад бас өөрсдийгөө нэмээд боол золиос болгож буйг харахад яана даа л гэмээр.

Яагаад Монгол хүн эх орондоо нэгдүгээрт биш вэ? Яагаад Үндсэн хууль Монгол хүнийг нэгдүгээрт байлгах чадваргүй вэ? Яагаад Англи хэлний ноёрхолын эсрэг арга хэмжээ авахгүй байна вэ?

Монгол хүн эх орондоо эзэн биш болж харин хэдийний уул уурхайгаас авахуулаад санхүү эдийн засаг болон зээл хүүгийн цаашлаад өрийн болон бондын гэх мэт хөрөнгө мөнгөөр эзэрхийлсэн гадаадын капиталистууд бүрэн түрэмгийлжээ. Монголчууд бүгдээрээ өрийн тулам болжээ.

Хаа л бол өнгөтэй өөдтэй болгоныг худалдан авах хүчтэй урсгал орж иржээ. Энд тэнд Монгол хүмүүс хоол зөөх эсвэл машины жолооч хийж ерөөсөө Монгол хүний хөгжих үйл явцыг сүүлийн 20 гаруй жил бүрэн зогсоожээ. Энэ хүмүүсийг завсардуулсан хүмүүс завсардсан үеийнхэн гэж тохуурхана. Цагаан ажлыг гадаадын капиталистууд харин хар ажлыг Монголчууд хийнэ.

Монгол хэл тийм муу хэл бишээ. Би 2011 онд Германы философич Хайдэггерийн бичсэн 20-р зууны философийн алдарт зохиол “Байх ба Хугацаа” номыг орчуулсаны дараа Монгол хэл ямар их чадвартай хэл гэдэг батлагдсан. Гагцхүү философийг ойлгоогүй худлаа профессор эсвэл доктор нэртэй хүмүүс л Монгол хэлэндээ муу учраас ойлгомжгүй мэргэжлийн хэмжээнд орчуулж чадалгүй түүний гайгаар хүмүүс философийг үнэлэхээ больсоныг ухаарч билээ. Тиймээс би үргэлж л хэлдэг Монгол хэл сайн харин Монгол хэлээр сайн ярьж чаддаггүй мэргэжлийн биш хүмүүс л нийт боловсролын системийг унагажээ гэдэг. Оюутнууд орчуулсан номыг уншаад бас лекц сонсоод философийг ийм гоё бас ийм их хэрэгтэй гэдгийг одоо л мэдэж авлаа гэдэг. Мэдээж шүү дээ философичид хэзээ ч ахуй ямар вэ гэж асуудаггүй харин хүн байх ямар вэ гэж асуудаг. Хүн байх тухай үгийг хүн ахуй гээд байхаар хэн ч ойлгох вэ дээ.

Капиталистуудыг ойлгож тэднийг илрүүлэхийн тулд зүгээр л дэлхий дээр болж буй зөрчил мөргөлдөөн дайн дажин мөн хэрхэн Арабын улс орнуудыг сөнөөж бөмбөгдөж байгаа жишээнүүдийг бодож тунгаах хэрэгтэй. Аливаа болж буй улстөрийн үйл ажиллагаануудыг харахад заавал нэг хаа ч билээ үүнийг хараагүй бил үү эсвэл яг ийм үйл явдал өөрийн оронд болсон биздээ гэх мэт төсөөтэй ойролцоо агуулгатай бас адилхан зорилготой үйл явдалууд харагддаг.

Украин орон яаж өөрсдийгөө хүнд байдалд оруулж хэдхэн цөөн тооны шуналд хөтлөгдсөн албан тушаал хөөцөлдсөн хүмүүсийн гарт орж дотроо зөрчилдөж улс орноо олны өмнө нурааж бас гадна хөрштэйгээ дайсагнаж буйг хараад Монголчууд 90-ээд онд нэг иймэрхүү ойролцоо байдалд орж байсан санагдаж билээ.

Украин орныг капиталистууд эзэрхийлсэний дараа шууд л газрын баялаг руу шунасан гэсэн. Америкийн дэд ерөнхийлөгч Байдэний хүү Америк Украины хамтарсан газрын тос эзэмших компаны удирдах зөвлөлд орсон гэж жилийн өмнө хэвлэл мэдээлэлээр мэдээлсэн. Үүнийг сонсоод бас л адилхан түүх санагдав. 90-ээд оны эхээр Монголыг ардчилал нэрийн дор сулруулж хамаг өнгөтэй өөдтэйгээ хувааж идэх дайралт эхэлсэн. Тэр үед талаар дүүрэн мал бэлчиж байсан хөрөнгө мөнгө ч хангалттай ямар ч оронд өр зээлгүй байсан. Гэтэл зориуд мөнгөний ханшийг унагаж хүчээр дэлгүүрүүдийг хоосруулж хоосон лангуу үүсгэж ард иргэдийг айлган сүрдүүлсэн.

Энэ зориудаар лангуу хоосруулж айлган сүрдүүлсэнийхээ дараа олон төрлийн хувьчлал болон улстөрийн эргэлт хийх зорилготой улс орноо эвдэж хэмхлэх хуулиудаа батлуулж байсан санагдана. Энэ үйл хэрэг амжилттай явагдсаны дараа тэр үеийн Америкийн дэд ерөнхийлөгч Бэйкер ирж маш их үр дагавартай үг хэлж жижиг орнуудыг хэрхэн замбараагүйтүүлдэг аргаа хэрэглэсэн. Сүүлдээ Бэйкерийн хүү Дорнод нутагт газрын тосны цооног эзэмших зөвшөөрөл авлаа ч гэх шиг хэвлэл мэдээлэлээр мэдээлж л байсан. Хаа нэг газар сонссон болгон өөрийн оронд яг хэрэгжсэн байна шүү дээ гэж бодохоор хүн ямар их бодож тунгаах шаардлагатай болж байна даа гэж бодогдох. Монгол хүн унтаа бас аймхай биш сэргэг зоригтой байх цаг иржээ. Хамгийн аюултай юу вэ гэхээр Монголчуудыг бодлоготойгоор санамжгүй мартамхай болгох вэб сайт сэтгүүл ярилцлагууд зогсоо зайгүй явагдаж байна шүү дээ.

Ингээд Украиныг эргээд харцгаая. Өнөөдөр ямар байдалтай байна вэ? Зүгээр тайван оршин тогтнох боломжгүй юу? Украин орон Орос оронтой үүрд хамт зэрэгцэн оршино биздээ. Тэгвэл алс холын орнуудаас илүү хөрш орон чухал биздээ. Алс холын орнууд далайн цаадах орнууд чухал биш биздээ. Хэн хөрш хоёр орнуудыг зөрчилд оруулав. Гаднаас хэн нөлөөлөв? Майданы талбай руу хэн тэгж айхтар сүрхий мэргэн буудагчийн чадвараар онож буудав?

Капитализм дайн хийж байж л баяждаг. Тэд дайн хийхгүйгээр амьдарч чадахгүй. Гэтэл социализмын орнууд энх тайван байцгаасан. Социалист орнууд хэзээ ч Араб болон Африкийн орнуудыг бөмбөгдөөгүй. Гэтэл капитализм бүгдийг бөмбөгдөнө. Капитализм ардчилал нэрийн дор ямар ч сайхан орныг хэн ч биш болгоно. Капитализм ямар ашигтай вэ гэж асуугаад л ашиглаад л явцгаана. Гэтэл социализм бол энх тайван, тэгш эрх болон өндөр боловсролыг чухалчилдаг нийгэм байлаа. Тэр үе өнгөрчээ.

Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр Монгол хүн сүүлийн 20 гаруй жил ямар үнэ цэнэтэй байлаа?

Социализмаас өмнө Монгол хүн шиг үнэгүй хүн байсангүй. Хаадууд дайн хийлгэж мориноосоо буулгүй тэнүүчлэнэ. Лам нар хуурч мэхэлнэ. Ноёд зарцалж малаа хариулуулна. Богд хаан төр шашин хоёрыг хослуулна. Төр гэсэн ойлголттой Монгол хүн түүхэндээ уулзаж явсангүй. Төр гэхээр Монгол хүн дээдэс ноёд баячуудад л хамаатай гэж айж сүрдэж явсан бололтой.

Өнөөдөр бас л Монгол хүн ноён шүтээд л лам нарт хууртагдаад л явцгаана. Мэхэлсэн лам баян Хуурсан ноёд баян. Баячуудын тоонд өнөөдөр лам нар багтах болжээ. Монголчууд буцаад л феодалын боллоо. Одоо цагаан сараар хар шар феодалууд баяраа хийнэ.

Социализмын үед ганцхан нам байсан тул ганцаараа бүх улс орны төлөө ажиллаж байсан. Ардчилсан нам гарч ирсэнээр улс орны тодорхой нэг хэсэг бүлэг хүмүүсийн төлөө ажиллаж нэгэнт хэсэг хүмүүсийн төлөө гарч ирсэн тул үлдсэн хэсгийн эсрэг болцгоосон. Эндээс л Монгол хүмүүсийн зөрчил, дайсагнал, тэмцэл эхэлсэн. 20 гаруй жил Монголчууд нэг нэгнийхээ эсрэг зөрчилдөж, тэмцэлдэж, дайсагнаж ирлээ. Үүнийгээ улстөр гэж нэрлэх жишээтэй.

Монголчууд эх орноо гэж нэрлэж буй газар нутаг руугаа уул уурхай болон жуулчлал нэрийн дор харгис хэрцгийгээр дайрлаа. Уул уурхай ч яахав нэгэнт хяналтаас гарсан. Энэ сайхан том газар нутгийг өвгөд дээдэс үлдээсэн гэж худлаа ярихаа больж баталгаажуулж өгсөн хоёр хөрш орнуудад баярлах хэрэгтэй. Хиагтын гэрээг мартаагүй биздээ.

Хоёр хөршүүд хяналт тавиж хязгаарлаагүй бол капиталистууд бүр даварч энэ орныг сүйрүүлэх байсан даа. Монголын уул уурхайн баячууд тэдэнтэй нийлээд бүрмөсөн газар нутгаа сөнөөх байсан биз.

Одоогоос их машин техник ирэх байсан шүү дээ. Тэр газар доорх шуналтануудыг дуудах эд баялаг хурдан дуусаасай билээ.

Монгол хүнийг яаж үнэ цэнэтэй болгож саруул ухаан суулгах вэ? Милтон Фридманыг хэн муу мэддэг болох вэ?

Үргэлжлэл бий.

Монгол хүмүүний үнэ цэнэ. № 2: Шинэ үеийн сэхээтэн үүсэх боломж бий юу?

Монгол хүмүүний үнэ цэнэ буюу үнэлэмж гэсэн ойлголт өөрөө маш их ээдрээтэй түүхтэй. Энэ ойлголт түүхийн турш хоорондоо эв түнжингүй овог аймаг болон талцаж хэрүүл маргаантай хардал сэрдэлтэй явсан Монголчуудад нэг их чухал байсангүй. Хүнийг хүндэтгэхээс илүү хулгай дээрэм хүч хэрэглэж амьдарч ирсэн төрийн тухай ямар ч ойлголтгүй ард түмэн Түвдийн шарын шашинд мухар сүсэгтэж бүр ч үнэ цэнэгүй болцгоосон. Хоёр хөршүүд л 20-р зууны дундуур Монгол хүнийг үнэ цэнэтэй болгож хүний зэрэгтэй явах Улаанбаатар хоттой болгож байж л сая нэг Монгол хүн байр сууцанд орж эмчлүүлэх эмнэлэгтэй халаах дулааны станцтай болцгоосон.

Мэдээж үнэ цэнэ гэхээр өөрийн эх орондоо хир үнэтэй байх анхны ойлголтоос эхлэх ёстой. Түүний дараа Монгол хүн гадаад орнуудад хир их үнэтэй үнэлэгдэх бол гэсэн дараагийн асуулт гарч ирнэ. Түүний цаана гадаад орнуудад байрладаг элчин сайдын яамууд Монгол хүнийгээ хир их хайрлан хамгаалж гадаад оронд үнэтэй байлгадаг бол гэсэн дараа дараагийн асуултууд гинжин хэлхээс мэт үргэлжлэх жишээтэй. Монгол хүнийг 40-өөс 80-аад онуудад мэргэжил мэдлэгтэй болгож өгсөн Хятад болон Оросын ард түмэн одоо цааш Монголчууд өөрсдийгөө аваад явж чадах болов уу гэсэн харин бүр юу юуны туханд хүрэлгүй социализмын муухай юм гээд хүн төрөлхтөний үлгэр жишээ болсон бүтээн байгуулалтаа устгаад олон намууд болж дахиад л талцаж үзэн ядалцаж тархай бутархай орон болсон. Түүх давтагдана гэж л энэ дээ.

Өнөөдөр сэхээтэний давхрага байхгүй. Тэгэхээр дундаж давхрага байхгүй. Нэг талд баян чинээлэг ажилгүйчүүд нөгөө талд чадваргүй сонгогч нэртэй ажилгүйчүүд. Энэ хоёрыг тэнцвэржүүлэх сэхээтэний давхрага байхгүй тул нийгмийн хэвийн амьдрал явагдах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл сэхээтэний давхрага л ажлын байр бүтээнэ шүү дээ.

Улстөрчид сэхээтэн биш. Төрийн сайд сэхээтэн биш. Сэхээтэн хүн үүсэн бий болох боломж тун бага. Яагаад гэвэл сэхээтэн бүтээх сэхээтэн байхгүй. Гадаадад сэхээтэн болсон болов уу гэхээр Англи хэлнээс цаашгүй.

Сэхээтэн хүний онцлог гэвэл цаг үеэ гярхай нүдээр ажиглаж үнэлэлт дүгнэлт өгч хатуу ширүүн шүүмжилж ямар ч найр тавихгүй шууд хэлж засаж залруулах арга замыг хэлж зөвлөх үүрэгтэй. Тэр ч бүү хэл зарим хэцүү цаг үед сэхээтэнүүд зөвхөн бичиж хэлж ярих биш үйл ажиллагаа хийж хөдөлгөөн өрнүүлж зөв зүйтэй сайн сайханы төлөө тэмцэхэд ч бэлэн байдаг. Энэ тухай түүхийн олон номноос сэхээтэнүүдийн улс орны хувь заяанд гүйцэтгэсэн чухал үйл ажиллагаануудын тухай унших боломжтой. Сэхээтэнүүдийн биш хар маасын сэтгэлийн хөдөлгөөн дээр тулгуурласан нийгэмд байр суурьгүй хүмүүсийн бүлэглэлүүд хэдийгээр жагсаал зохион байгуулж энд тэнд хоосон хашгирч уран илтгэл тавьж маас руу нөлөөлөх чадвартай хэдий ч тун удалгүй чадахгүй гэдэг танигдаж явцгүй болдог.

90-ээд онд гарч ирсэн залуус энд тэнд сайн илтгэл тавьдаг байсан хэдий ч яг суугаад улс орны ирээдүйг төсөөлж цаашид тохиолдох эрсдэл хөгжилийн хандлага ярилцах гэхээр бүгд жагсаал цуглаан хийнэ гээд сарнин алга болдог байсан түүхийг одоо ч тэр үеийнхэн хуучилсаар л. Улстөрийн хөгшүүд ч бас олигтой зөвлөж ярилцахын оронд залуучуудтай нийлэн хөөрч олз омог хуваалцсан.

Арабын хавар эхлэхдээ нэгэнт сэхээтэнүүд дээр биш сахилгагүй үймүүлэх дуртай ирээдүйн олигтой төлөвлөгөө алсын хараа байхгүй хүмүүс дээр тулгуурласан. Ялангуяа гар утсаар ажиллаж мэдээ тараахдаа сайн залуучууд гэнэн томоогүй үйл ажиллагаа явуулж гадаадынханы мунхруулга дээр хууртаж хоосон ардчилал ярьж хурдан гарч ирсэн шигээ хурдан чимээгүй болцгоосон. Одоо Арабын ертөнц дайн дажинтай зөвхөн гадны хүчээр л хөл дээрээ зогсон алдаж байх шив.

Сири оронд дайн болсоны улмаас Герман болон Европын орнууд руу ирэх Сирийн ард түмэн багасах биш ихэссээр. Олон сая хүн дүрвэж эхэллээ гэсэн мэдээнүүд хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүдээр цацагдаж тэднийг зурагтаар хараад зарим хүмүүс хөөрхий ч гэх шиг. Олон мянган бээрийн цаана байгаа хүмүүсийг өрөвдөж суухаар ойрхон байгаа тусламж дэмжлэг хэрэгтэй Монгол хүнээ өрөвдвөл дээр бус уу. Гадаадын хүн өрөвддөг дотоодын хүн өрөвдөхгүй юу.

Ямар ч л гэсэн Германы нэгэн профессор цагаачид болон дүрвэгчид гэсэн хоёр ухагдахууныг ялгаж ойлгох хэрэгтэй гэжээ. Өнөөдөр хэн цагаачид яагаад гадаад руу цагаачилдаг түүний цаана хэн дүрвэгсэд яагаад дүрвэдэг тухай тодорхойлолт өгсөөр. Сэхээтэн хүн ийм л байх ёстой. Хэзээ ч сэтгэлийн хөдөлгөөн гаргаж нэг бол нэг их тусч хүн болж оруулаад ир хөөрхий цагаачид гэх биш яагаад тэдний нутагт хүн цагаачилж явахаар нөхцөл байдал үүсэв хэн буруутай вэ гэж асууж чаддаг байх хэрэгтэй. Монголчууд 90-ээд онд бүтээн босголтоо нурааж ажилгүй болсоны дараа эх орноо орхин явах шаардлага гарсан. Тэр үед улстөрч эрхэм хөгшчүүд гудамжаар явах машинуудын давхилдахыг хараад Монгол орон хөгжчихлөө гэж үнэхээр тэнэг үг хэлж байсан шүү. Хүн ард гадагшаа дүрвээд хэмхэрхий төмөр зөөж дотогшоо оруулж ирж байгааг хөгжил гэнээ.

Цагаачид гэхээр эх орондоо дайн дажинтай ямар ч амьдрах боломжгүй болсон хүмүүс гэж тодорхойлжээ. Албан ёсны цагаач болж чадвал тухайн очсон Европын оронд хүний зэрэгтэй үнэлэгдэж байртай хоолтой хүний бүхий л хэрэгцээгээр хангагдах ёстой гэнэ. Дүрвэгсэд гэхээр эх орноосоо дүрвэн явсан хүмүүс. Тэднийг шууд хуулийн дагуу нэрлэх нэрлэгээ байхгүй тул ялангуяа Герман орон энэ хүмүүсийг яахыгаа мэдэхгүй их л будилж буй нөхцөл байдал хэвлэл мэдээлэлээр цацагдсаар.

Түрүүнд хэлсэн Германы профессор Хайнссон гэж нэртэй бөгөөд энэ хүн жинхэнэ сэхээтэн хүн ажээ. Тэр яагаад сэхээтэн бэ гэхээр улс орныхоо байдлыг шүүмжтэй нүдээр хараад маш гярхайгаар хэнээс ч айж эмээхгүй ийм дүгнэлтэнд хүрчээ. Нийтдээ өнгөрсөн жил 1 сая гаруй дүрвэгсэд ирлээ. Эхний үед Германы канцлер Ангела Меркэл ядарсан орнуудын ард түмнийг эх орондоо ямар ч хяналт шалгалтгүй оруулсанаар баатар эмэгтэй болон олон улсад магтаал авсан боловч тун удалгүй дөнгөж болоод өнгөрсөн шинэ жилийн баярын дараа эх орондоо нэр хүндгүй болж эхэллээ.

Энэ шинэ жилийн баярын шөнө ялангуяа Коэлн хотын гудамжинд ид баярлаж дуу шуугиан ихтэй байх үед дүрвэгсэд гэж нэрлэгдэж буй гадны залуус далимдуулан олон Герман эмэгтэйчүүдийг хүчиндсэн мэдээ түгэн тарсан. Эхний үед зуу гаруй эмэгтэйчүүд цагдаагийн газар мэдэгдэж ихэнх эмэгтэйчүүд ичсэндээ чимээгүй байсан боловч сүүлдээ улс орныхоо ирээдүйг бодож мянга гаруй эмэгтэйчүүд ямар нэг байдлаар хүчиндүүлсэн тухайгаа мэдүүлэг өгчээ.

Өнөөдөр Герман орон ямар асуудалтай тулгарсан бэ гэхээр гаднаас ажиллах хүч болон үр хүүхэд төрүүлэх олон сая хүн хэрэгтэй. Гэтэл өөрийн орны залуучууд гадаад орон луу дүрвэн явах аюултай тулгараад байна. Ялангуяа эмэгтэйчүүдийг хүчиндүүлсэний дараа Герман орон хуучин шигээ соёлтой тансаг орчин үеийн орон байхаа нэгэнт өнгөрч буй тул Германы үндэстэнийг бүрдүүлэх залуу үе эх орноо орхин гадаад орнууд руу явах илүү их шаардлага сонирхолтой болцгоожээ. Ингэж үндэстэний хямралд ороод байна.

Одоогоор Африкийн орнуудаас нийтдээ 370 сая харин Арабын орнуудаас 85 сая хүн нутгаа орхин Европын зүг явах хүсэлтэй гэсэн тоо баримт гарчээ. Тэгэхээр энэ хүмүүс хэзээ нэгэн цагт 500 сая хүн амтай Европын орнуудаар дүүрнэ гэсэн үг шүү дээ. Герман орон харин нэгэнт 50% аас дээш тэтгэвэрт гарсан хөгшчүүдийн орон тул гаднаас ирэх залуучуудыг авах их дуртай байгаа гэнэ. Ингэж ажиллах шинэ хүчтэй болж ирээдүйн тэтгэвэрт гарах хүмүүсийгээ тэжээлгэнэ гэсэн гаргалгаа. Дүрвэгсэд нэртэй ирж байгаа хүмүүсийн ихэнх 15-35 насны эрчүүд байна гэсэн ойролцоо тоо гарчээ.

Германы профессор Хайнссоны хажуугаар бас яагаад Герман орон Сири оронд ингэж их зэр зэвсэг нийлүүлж дайныг зогсоох биш харин өдөөгөөд байна вэ гэсэн асуулт гарч байна. Сири орон луу Германы зэр зэвсэг очдог түүний оронд Сири залуучууд дайнаас зугатаагаад Герман оронд ирлээ гэсэн сонин солилцоо байх жишээтэй.

Энд ярих өөр нэг асуудал бол Германы элчингээс виз авахад ямар хэцүү билээ гэтэл хэдэн мянгаараа зүгээр л Германы хилийн шугамаар алхаад орж ирж байгааг яагаад канцлер Ангела Меркэл тоохгүй өдөөгөөд байна гэсэн Германы ард түмний эх орон газар нутгаа хамгаалах гэсэн байгууллагууд дуугаа чангатгаж эхэллээ.

Германы хилийн шугамаар яаж ингэж олон мянган хүн нэгэн өдөр олноороо бүр явган яваад орж ирж буйг судалсан нэгэн ингэж хэлжээ. Зөвхөн Сирийн ард түмэн биш бас хамтран ирж буй Африкийн ард түмнүүдэд хаанахын гэдэг мэдэгдэхгүй байгууллага газрын зураг тарааж хаагуур явахад ойрхон мөн Герман хилийн ямар шугамуудаар асуудалгүй нэвтрэн орох зөвлөлгөө гарын авлагууд тараажээ. Түүнээс гадна Европ руу мянга мянгаараа ирж буй дүрвэгсэд нэртэй хүмүүст гар утас тараасан байхыг тогтоожээ.

Ямар ч оронд гар утас авахад тийм ч амаргүй гэтэл хэн гэж мөнгө ихтэй том байгууллага ийм олон мянган гар утас бүр нэгжтэй хамт үнэгүй тарааж вэ гэдгийг одоо хүртэл асуусаар л. Энэ бүгдийн цаана Европыг сулруулж хэзээ ч дахин сэргэшгүй болгох ямар зорилготой байгууллага ийм үйл ажиллагаа хийгээд байна вэ гэж асууж шалгасаар л. Нээлттэй нийгэм нэрээр улс орнуудыг сулруулдаг Соросыг энэ бүгдийн цаана байгаа болов уу гэж дүгнэж байх жишээтэй. Гар утас барисан энэ хүмүүс хоорондоо болон нутаг руугаа болон очих оронлуугаа чөлөөтэй ярих боломжтой байсан гэнэ. Үүнийг ажиглагчид орчин үед хамгийн чухал зэр зэвсэг бол гар утас болжээ гэсэн.

Нэгэнт Герман орон суларч дүрвэгсэдээр дүүрч эдийн засгийн асуудалд орох тул өнөөдөрийн Герман удахгүй сулхан орон болж одоогийн Бразил орны хэмжээнд л эдийн засагтай болох болов уу гэж таамаглаж профессор Хайнссон хэлжээ. Герман орныг хэн ингэж сулруулах зорилготой айхтар их хөрөнгө зарцуулж буйг янз бүрийн байгууллагууд тайлбар хийж байгаа ч хэтэрхий туйлшруулахгүйн тулд зориуд бичсэнгүй.

Герман профессорын анхааруулсанаар Европын чадалтай мэдлэгтэй мэргэжилтэй өндөр бэлтгэгдсэн залуус эх орноо орхин Австрали, Канад болон Шинэ Зеланд орнууд руу явж эхэллээ гэжээ. Тиймээс энэ Европын сулралаас Австрали болон Канад хоёр хожигчоор гарч ирж буй бололтой. Нэгэнт Европ унавал Америк оронд бүр ч ашигтайгаар эргэж доллар хүчтэй хэвээр харин Евро муудах төлөвтэй.

Монгол оронд ч гэсэн энэ Европын залуучуудаас олноороо ирж бидэнд тус болж ялангуяа сургуулиудад хичээл зааж боловсролын системд тус болж эхлэвэл нэгэнт боловсролын систем уналтанд орсон одоо үед их л хэрэгтэй санагдана. Ялангуяа их сургуулиудыг намуудаас томилогдсон хүмүүс ректор нэрийн дор тарааж бутаргаж Гандан сүм хийдтэй хамт хурал хийлгэж завхруулахын оронд Германы чадалтай хүмүүс ирж их сургуулиудын ректор болцгоовол хичнээн их Монголын залуу үед хэрэгтэй гэдгийг энд хэлэх илүүднэ бизээ.

Германы сэхээтэн профессор Хайнссоныг харахад Монголд ганц ширхэг ийм сэхээтэн профессор хаанаас олох билээ л гэж шүүрс алдаж суулаа. Шинэ үеийн сэхээтэнийг бэлтгэхгүй бол нэгэнт сэхээтэнгүй болсон Улаанбаатар хот яана даа л гэж бодож суух. Аливаа орны сэхээтэн хүн алсыг харж тухайн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж түүнийгээ зоригтой хэлж шүүмжилж чаддаг байна шүү дээ.

Нөгөө сэхээтэн соён гэгээрүүлэгч гэж нэрлээд байсан Монгол хүмүүс зөвхөн хэлээр оролдож үг үсэг бичих дүрмээр хөөцөлдсөөр цол шагнал авсан хэдий ч Монгол хэл чадваргүй хэвээр үлджээ. Тэдний хэрэг гарсангүй. Хуучин сэхээтэн нэртэнгүүд түүхэн роман бичиж хаа ч юу ч хийж бүтээгээгүй худлаа хаадуудын хуурамч намтар бичсээр байгаад тархи толгой хөгжихгүй хоцрогдолд орж дуусжээ. Тэдний үйлийн гай үргэлжилсээр л.

Өнөөдөр ч гэсэн худлаа хаадын намтар худлаа хатан ухаан худлаа хаан ухаан гэх мэтээс хурдан салцгааж боловсролтой болох ажил хөдөлмөрийн цаг үе цаашлаад эрдэмд суралцаж сахилга бат дэг журам үнэтэй болох цагийг ойртуулах хэрэгтэй болжээ. Улаанбаатар хот өнгөрсөн 20 гаруй жилийн дотор яагаад ийм хүн ёсны доройтолд оров гэдгийг хэн ч тайлбарласангүй.

Ерөөсөө улстөрийн намууд иймэрхүү доод түвшинд байгаа цагт сэхээтэн үүсэх нөхцөл бүрдэхэд бэрхшээлтэй. Тэд ч бас сэхээтэнд боломж олгох зорилгогүй. Хамгийн инээдэмтэй юу вэ гэхээр улстөрчид мэргэжил боловсролгүйгээрээ гайхуулж угаасаа ийм гэдгээрээ баярхах жишээтэй.

Германы профессор Хайнссоны ярилцлага Швейцарийн “NZZ am Sonntag” сонинд 2015 оны 8 сарын 30 нд хэвлэгджээ.
Үргэлжлэл бий.

Монгол хүмүүний үнэ цэнэ ба үнэлэмж. № 1: Цуврал сэдэвийн эхлэл.

2016 онд Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж гэсэн сэдэвээр сүүлийн хэдэн жил дотроо бодож тунгааж явсанаа бичиж нийтлэхээр төлөвлөснөө өнөөдөр цаг гарган бичиж сууна. Заримдаа нэг сэдэв дотроос гарахгүй өөрөөр хэлбэл хэтэрхий удаан хангалттай бодсон сэдэвээ бичихгүй бол унтаж чадахгүй үүрээр шууд л сэрчихдэг.

Монгол хүн ямар хүмүүн бэ түүхээс харахад нэг их хийж бүтээсэн бүтээн байгуулалт байхгүй гэдгийг бүгд мэднэ. Гагцхүү үүний шалтгаан юу вэ гэдгийг асуух хэрэгтэй болов уу?

Өнгөрсөнөө Монгол хүн эргэн харахад өөрсдийнхөө буруу өөрсдөө хоорондоо алалцаж хядалцсаныгаа хоёр хөрш рүүгээ чихэж өөрсдөө цэвэр үлдэх гэсэн түүхийн номуудыг уншихад инээдэмтэй л байдаг. Гэмтэй үйл явдалуудынхаа гайнуудыг өөрсдөөсөө л хайх хэрэгтэй. Өнөөдөр ч гэсэн Монгол хүн л өөрсдийгөө балладаг. Зүгээр нэг гэр бүлийнхэн эсвэл хамаатан садангийнхан л гэхэд хоорондоо хэрүүлтэй. Ямар ч утгагүй нутгийн зөвлөл гэж найр наадам хийцгэнэ. Үнэндээ нэг ч нутгийн зөвлөл нутагтаа ном бичиж мэдлэг боловсрол түгээж оюуны өндөр хэмжээнд ажилласан жишээ алга. Ингээд гэр бүл ч хамаатан садан ч бас төрсөн нутаг ч эв нэгдэлгүй.

Эцсийн эцэст хоёр хөрш Хятад болон Орос хоёр л туслаж дэмжиж хүний зэрэгтэй болгосон байдаг. Хятадууд Манж нарыг явуулж нилээд ажил хийлгэж. Манжууд яам, сайд, засаг, зайсан, тамгын газар гээд Монголчуудыг анх удаа төрийн зохион байгуулалтанд оруулжээ. Харин Оросууд эхлээд Японуудыг түүний дараа Зүүн Европынхоныг явуулж их бүтэн байгуулалт хийлгэжээ. Сүүлд ардчилалын үед тэр бүгдийг хувьчлал нэрээр устгаждээ.

Эндээс дараагийн гарах асуулт бол Монгол хүн өөрөө өөрсдийнхөө төлөө эв найртай хамтдаа хийж бүтээж нэг нэгнийгээ үнэлэж хайрлаж явсан тийм түүх өөрөөр хэлбэл хэн нэг хүний бичсэн ном алга байх жишээтэй. Ерөөсөө өнгөрсөнд ямар ч Монгол хүн ард түмэндээ зориулж Монгол хүнийг хаанаас ирсэн ямар онцлогтой цаашид ямар философийн сургаалийг хэрэглэж хэрхэн хөгжиж дэвжих талаар ном бичиж үлдээсэнгүй. Япон эсвэл Хятад гээд л олон сая хүн амтай болсон ард түмэнүүдийг хараад байхад Күнз эсвэл Зэн буддизм гээд хүнийг өндөр эрдэмд сургадаг онолуудтай байх жишээтэй. Энэтхэг гэхэд л Будда гээд том үлгэр жишээ хүнтэй. Түвдүүд өөрийн гэсэн шарын шашинтай болцгоож Далай лам гэж хүнтэй болж чаджээ.

Монгол хүнийг харахад ерөөсөө бусдын амьдралаар амьдраад өөрийн бүхий л бага нас сургуулийн цаг үеэ мартан хэн ч биш болж хаа ч хамаагүй амь зуун явдаг тэр түүх сонирхолтой байдаг. Зарим хүмүүс хүүхэд насаа нууна бүр худлаа хэлж арван жилийн сургуулийн үеэ ярих дургүй байх жишээтэй. Энэ бол маш том сэтгэл зүйн асуудал. Ерөөсөө Монгол хүний сэтгэл зүйн асуудал тийм ч амархан ярих сэдэв биш.Монгол хүнийг дасан зохицох чадвартай гэдэг. Энэ бол ёстой худлаа. Өөрийн гэсэн тогтсон шинж чанар таних тэмдэггүй ард түмэн л хэн ч болоход бэлэн тул тухайн очсон ард түмний соёлд шууд даган ордог.

Монголын хаадууд нэртэй эрсүүд хэзээ нэг цагт тодорхой бусаар яаж ч юм бэ бүү мэд тэр олон мянган бээрийн хол газар очиж тэндээ үлдэж тэндхийнхээ амьдралд бууж өгч хэн ч биш болон өнгөрцгөөсөн түүх олон бий. Мэдээж Монголчууд Ирак руу очлоо гэхэд тэр үеийн нөхцөл байдалд төсөөлбөл ойролцоогоор бүтэн үе солигдсоны дараа л очсон болов уу. Тиймээс үе мултарсан тул Монголын тухай төсөөлөл олигтой бэхжээгүй байх. Тэгэхээр Монгол гэдэг нэр нэг иймэрхүү түргэн хурдан хөдөлгөөнтэй нэг газраа тогтдоггүй бие сайтай хүйтэн уур амьсгалтай газар амь зуудаг тул хатуу ширүүн зантай ийм л хүмүүсийг Монгол гэж нэрлэдэг байсан бололтой.

Яагаад Монгол хүн ийм эх нутагтаа үдээстэй хүлээстэй биш байсан бол гэсэн асуулт явсаар байгаад Ирак оронд Монголчууд очтол бараг 50 гаруй жил болсон шүү дээ гэхээр цаг хугацааны талаар шал өөр хэмжигдэхүүн хэрэглэх хэрэгтэй мэт. Мэдээж бурхан шашинтай ном уншиж бичдэг тогтвортой суурин тайван зөөлөн газар очихоороо тэдний л амьдралд орон уусах тул Монгол гэсэн нөгөө хатуун ширүүн огцом сэтгэл зүйн онцлог аажимдаа устдаг байсан биз.

Дундад зуунд амьдарч байсан Чингис хаанаас хойш хаадууд 13 аас 14-р зуун хүртэл Арабын болон Еропын орнуудад их сургуулиуд хэдийний байгуулагдсан байсаныг олж харж ашиг тусыг яаж л мэдэж авч чадах вэ дээ. Хэрвээ сайн тусгаж авсан бол тийм хэмжээний мэдлэг боловсролын төвүүдийг эх нутагтаа байгуулах боломж байсан. Ерөөсөө ямар л Монгол хүн эх нутагтаа хөрөнгө авчирдаг билээ. Аваад л зугатаах гэсэн л эрмэлзэлтэй.

Хар Хорин нэртэй нилээд Монголчуудын төв болох боломжтой газар залуу үе ирээдүйн төлөө нэг ч номын сан байгуулсангүй. Ерөөсөө залуу үе цаашлаад ирээдүй гэсэн цаг хугацааны ойлголт өнөөдөр ч үүсэж чадсангүй.

Ёс заншил эсвэл уламжлалт ёс ярина гэдэг найрлаж бөх барилдаж морь уралдсан л найр наадам ихэнхдээ байх жишээтэй. Өвлийн хүйтэн улиралд хүртэл хүүхэд зовоож морь мал эцээж морь уралдуулахыг харахад дундад зуундаа буцаад очсон Монгол хүн яана даа л гэмээр. Энэ сайхан эр хүмүүс өвөл морь уралдуулахын оронд нэг сайхан ном уншиж ухаанаа хөгжүүлбэл цаашид хэрэгтэй шүү дээ. Монгол хүний ухаан хөгжих ямар ч нөхцөл байдал өнөөдөр үүссэнгүй. Сайн уяч болж шагнал авах чухал болохоос ухаанаа хөгжүүлээд үр хүүхдээ боловсролтой хүн болгоно гэсэн хамгийн үнэт шагнал дутагдсаар л.

Хубилай хаан эх Монгол нутагтаа маш их зүйл хийх боломжтой байсан боловч ганц номын сан барисангүй. Монгол хүний төлөө юу ч хийсэнгүй. Монгол хүний үнэлэмж бүтээсэнгүй.
Сүүлчийн хаан нэртэй Богд Жавзандамба нас барахад тэр үеийн Хүрээ одоогийн Улаанбаатар хотод хүний ураманд нэг ч номын сан байгуулж ирээдүйд хөрөнгө оруулалт хийсэнгү. Энэ үе бол  20-р зууны эхэн шүүд ээ. Гэтэл урд хөршүүд хэдийний их сургуулиуд байгуулчихсан бас хойд хөршүүд Нобелийн шагнал авах хэмжээний их сургуультай болсон байлаа.

Бямбын Ренчингээс авахуулаад Орос орныг сайн мэдэх хүмүүс яагаад Монгол хүнийг хөгжүүлэхийн төлөө дэлхийн том том философичидийн номыг орчуулж чадсангүй вэ. Мэдээж тэдэнд мэдлэг боловсрол дутуу гэтэл хүсэл байсан бол болох л байсан. Хэрвээ анхны сэхээтэнүүд төрийн шагнал горилж түүхийн нэртэй өөрийн зохиосон номууд бичихийн оронд ард түмнээ соён гэгээрүүлж эрх чөлөө, тэгш эрх цаашлаад хэн хэнийгээ хайрлаж хүндэтгэж эв нэгдэлтэй болох талаар олон ном бичиж хэвлүүлсэн бол өнөөдөр Монголчууд ингэж найр наадам хийж мухар сүсэгтэж боловсролын доод хэмжээнд очихгүй л байсан.

Ардчилалын дараа гарч ирсэн ерөнхийлөгчид бас л соён гэгээрэлийн том хөдөлгөөн өрнүүлж Монгол хүний хөгжилийн асуудалд анхаарсангүй харин мухар сүсэгт ард түмнээ уриалан татаж боловсролоор гэгээрэх биш шашинаар гэгээрнэ гэж оюуны доод хэмжээнд очсон. Тэр цагаас зэрэгцэн бөөгийн мухар сүсгийг хөөргөн даврааж өөрсдөө ууланд очиж хадаг зангидаж салхинд хийсгэж оюуны хомсдол тархины тураалд орцгоосон.

Өнөөдөр хүртэл ямар ч ерөнхийлөгч мэдлэгийн тухай ярисангүй. Мэдээж тэдэнд хангалттай тооны дипломууд бий хэдий ч ихэнх диплом хоосон гэдгийг бүгд мэддэг болсон. Ард түмнээ улам мухар сүсэгтүүлж Далай ламыг хэд хэдэн удаа урин авчирч нийтээрээ 100 жилийн өмнөх төлөв байдалдаа очиж хэн ч үнэмшихийн аргагүй зүйлд үнэмшиж хайран хийж бүтээх насандаа сүсэглэж мөргөл хийсэн ард түмэн болцгоосон.

Олон насанд хүрсэн эрчүүд сүсэг бишрэлд өөрийгөө зориулж бясалгал хийж юу ч хийхгүй ноомой сууж мөргөл хийсэн идэвхигүй амьдрал руу хуйлран орцгоосон. Хүний ухаан боловсролоор л дамжиж хөгжинө. Гэтэл боловсролгүй хүмүүст ямар ч хаан ухаан эсвэл хатан ухаан үүсэхгүй. Хэнд ч бэлэн ухаан өгөгдөхгүй харин ухааныг тухайн хүн өөрөө бие даан хөгжүүлэх үүрэгтэй.

Дотроо шашинлаг байх хувийн хэрэг харин гаднаа бол сурч боловсорч иргэний нийгэмээ бүтээлцэх хэрэгтэй. Ерөөсөө зориуд сүсэглэд уриалан дуудаж төрийн хэмжээнд мунхруулах гэдэг гэмт хэрэг.

Монгол хүн ийм хямдхан гэж үү? Ердөө л бөө д итгээд амьдралаа даатгана гэж үү? Лам дээр очиж өөрийнхөө амьдралыг асуугаад ямар хариу авах вэ? Очих хэрэг байна уу? Өөрийгөө аваад явах тийм үнэ цэнэ эрхэмсэг зан төлөв үүсээгүй юу?

Янз бүрийн сургуулиуд төгссөн гэдэг биздээ. Яагаад мэдлэгт үнэмшихгүй явна вэ? Цорын ганц мэргэжлийн дипломоос халин гарч чадаагүй юу? Мэргэжлийн диплом хангалтгүй шүү. Түүний цаана боловсрол хэрэгтэй. Боловсрол гэдэг олон төрлийн мэдлэгийн нийлбэр. Монгол хүн боловсролтой болж чадсангүй юу? Тиймээс мухар сүсэгт ч ламд ч бөө нарт ч хууртагдан мэхлэгдэн амьдралд гэнэн томоогүй явцгаах уу.

Нэг хэсэг овоо мухар сүсэг дарагдах шиг болсон буцаад л олон зуугаараа зааланд цуглараад эсвэл зурагтаар мөнх тэнгэр яриад эхэллээ.

Одоо удахгүй сонгуулийн бараан өдрүүд эхэлнэ. Яана даа. Дахиад л үнэгүйтэцгээх үү? Монгол хүнийг олон зуугаар үнэгүйтүүлэх гээд улстөрч нэртэй боловсрол байтугай мэдлэг ч үгүй бүлэг бүлгээрээ эрчүүд хамсан хийж бүтээх насаа баллан өөрийгөө хөгжүүлэхийн оронд өөрийгөө улам доошоо хийсэн өдрүүд ойртож байна даа.

Монгол хүн үнэтэй болох хэрэгтэй.
Үргэлжлэл бий.

2016 оны мэндчилгээ.

Шинэ он маргааш ирж 2015 оноо өнөөдөр шөнө бид үдэцгээнэ. Хугацаа гэдэг биднээс үл хамааран урагшилж өнгөрсөн хугацаа хэзээ ч дахиж ирэхгүй. Цагаар хэмжигдэх хугацаа гэсэн энэ том ойлголт дотор би өөрөөсөө хамаарах бүхнийг амжуулж философийн мэргэжилийг улс орондоо нэвтрүүлж боломжоороо олон шинэ үеийн сэхээтэн хүмүүс төрүүлэхийн төлөө мэрийсэн хэвээр.

Блогийг нийтдээ 89 орноос хүмүүс орж уншсан ба 38.000 хүн бүртгэгджээ. Үүнийг уншаад би юуны түрүүн намайг дэмжиж бас миний ажлийг үнэлж явдаг хүмүүст талархалаа илэрхийлэхийг хүснэ.

Би өөрийнхөө ажлаа маш сахилга баттай бас дэг журамтай хийдэг. Хүүхэд насны цэвэрч нямбай хичээнгүй идэвхи зүтгэлтэй хүмүүжил арван жилийн сургуульд байхад багш нар эрдэмийн далай нэртэйгээр бидэнд сургаж билээ. Энэ эрдэмүүд сүүлд Герман оронд олон жил ажиллаж амьдрахад их тус болсон.

Ингээд 2016 он эхлэхээс хэдэн цагийн өмнө би блог уншигчидтайгаа болон цаашид шинээр унших хүмүүстэй өнгөрсөн 2015 оноо дүгнэж хэлэх гээд амжихгүй яваа хэдэн шүүмжүүдээ бас бичихээр шийдлээ. Хэн ч хийсэн ажлаа заавал дүгнэж хэлэлцэх хэрэгтэй. Энэ бол хариуцлага.

Би бусад ард түмэн үндэстэнүүдийн хийж бүтээсэнийг харан биширч хордож зэвүүцдэггүй харин өөрийн эх орондоо тэдний адил их зүйл хийж бүтээх юмсан гэж л явсаар ирлээ.

За ингээд ганц хоёр хийсэн ажлаа олон нийтэд тайлагнахыг зөвшөөрнө үү. Энэ жил нийтдээ дараах номуудыг хэвлүүллээ:
1. Америкийн алдарт зохиолч Капотигийн “Тиффанигийн дэргэдэх өглөөний цай” роман
2. “Философийн эхүүд” нэртэй унших сурах бичиг
Дараах номуудыг бусадтай хамтарч орчууллаа:
1. Германы философич Фроммын “Хайрлах урлаг”
2. “Шинжлэх ухаан” нэртэй танин мэдэхүйн ном
3. “Психологи” нэртэй танин мэдэхүйн ном

Энэ номуудыг хэвлүүлэхийн хажуугаар энд тэнд олон лекц уншиж илтгэл тавилаа.

Өнгөрсөн 5 сард “Хүний хүсэл хэрхэн эрх чөлөөтэй байх” тухай сэдэвтэй олон улсын философийн хурал анх удаагаа санаачилж ШУТИС-тай хамтарч зохион байгууллаа. Энэ хуралд намайг философийн доктор болгосон профессор Фоссенкуулыг Германаас урин авчирч оролцууллаа. Яагаад философийн хурал анх удаа гэж нэрлэж байгаа вэ гэхээр өнгөрсөн үед бас одоо ч философийн хурал нэрийн дор үргэлж шашины буддизмын хурал хийцгээдгийг бид сайн мэднэ шүү дээ.

СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн оюутнуудад урлагийн философи болон эстетикийн лекцүүд орсоны ачаар тэд маш сайхан үзэсгэлэн гаргаж оюутанууд урлаг гэдэг философийн мэдлэггүй бол үргэлжийн дутуу явах болно гэдгээ ойлгож авцгаав.

Жил бүр зохион явуулдаг “25 Лекц” нэртэй цуврал лекцүүд 3 дах жилдээ амжилттай явагдаж байна. Монгол хүн философийн мэдлэгтэй танилцах энэ боломжийг олон иргэд хөгшин залуу гэлтгүй бүгд адилхан сонирхож хагас сайн өдөр бүр 11 цагаас ирж байгаад их баяртай байгаа гэхүү.

Шинэ он 2016 онд “Монгол хүний үнэ цэнэ” сэдэвтэй цуврал текстүүд блог дээрээ бичихээр төлөвлөж буй. Монголчууд сэхээтэний давхрага байхгүй тул бусад ард түмэнтэй адил философоор дамжуулан шинэ үеийн сэхээтэнүүд төрүүлэх ажлаа үргэлжүүлнэ.

Улаанбаатарын нийгмийг харахад тархай бутархай шалдар булдар бөөгнөрсөн түгжирсэн цаг алддаг л амьдрал ажиглагддаг. Эрчүүд нэг л насанд хүрч өгөхгүй залуучууд нэг л ном унших дургүй.

Нийслэл нэртэй Улаанбаатарын дүр зураг урд Богд ууланд утаа багатай харин хойшоо нүүрс түлж халаадаг айлуудын ойролцоо утаа ихтэй. Рашаантын 18 т боорцог биш нүүрс дутагдсаар. Бээжин хотын утаа үйлдвэр хөгжилийн үйл явцаас гаралтай гэвэл Улаанбаатарын утаа гэрээ дулаацуулж хоол цайгаа хийхээс шалтгаантай гэхүү.

Монгол хүмүүс ерөнхийдөө нэг нэгнийхээ дээр гарах дуртай цэцэрлэг маягийн сэтгэхүйтэй тул нэг талд хэт баян ноёд маягийн амьдралтай бүлэг хүмүүс нөгөө талд нүүрснээс хувь заяагаа хамааралтай болгосон өдөр дутмын амьдралдаа бууж өгсөн олон мянган хүмүүс явцгаах. Баячууд нүүрсэээ гадагшаа хямдхан зарсаар л ард түмэн муу чанарын нүүрс хамгийн үнэтэй худалдаж авах жишээтэй.

Монгол хүн олон зүйлийг бодож сурах хэрэгтэй болжээ. Өнгөрсөн түүхээ хатуу шүүж шүүмжлэх цаг ирсэн. Ингэж чадвал ирээдүй гэгээтэй болох тул цаашид түүх гэсэн сэдэвтэй нилээд хурцаар үзэлцэх зорилготой байгаа.

Монгол хүний түүх өөрөө өнгөрсөнд философийн мэргэжилтэй тийм ойр явсангүй. Хэдийгээр урд хөрш Хятад болон хойд хөрш Орос орон хоёулаа асар том философийн мэргэжлийн түүхтэй ч гэсэн Монгол хүн тэр мэдлэгээс суралцаж түүнийг эх орондоо нэвтрүүлж чадсангүй.

Гадаад орнуудад сурсан анхны сэхээтэнүүд 1950 аас 1960 аад онд хэдийгээр мэргэжил эзэмшсэн хэдий ч хорвоо ертөнцийн талаар олигтой мэдлэг боловсрол олж авч этик болон эстетикийн мэдлэгээс хүртэж эх орондоо нэвтрүүлж чадсангүй.

Хараад байхад философийн багш профессор гэж нэрлэдэг хүмүүс жинхэнэ мэргэжлийн хэмжээнд ойлгож чадсангүй. Анхны үеийнхэн өөрөөр хэлбэл анх танилцсан алтан үеийнхэний дараа жинхэнэ ойлгох чадвартай хоёр дах үеийнхэн гарч ирэх ёстой байтал ардчилалын өөрчлөлт эхлээд бүх боловсрол нуран унасан. Өөрчлөгдөх биш бүгдийг сөнөөгөөд эвдээд хаячихсан. Ингээд өнөөдөр философийг зөвхөн анхны үеийнхний хэмжээнээс дээш гаргаж чадсангүй.

Хоёр дах үеийнхэн 70 аас 80 аад онд философийг ойлгох хэмжээнд хүрэх ёстой байтал бидний мэдэхээр мэдлэг боловсролоос хойш сууж ерөөсөө мэдлэг боловсролыг дэндүү буруу ойлгосон монголчууд ардчилал нэртэй хөгжилөөс ухарсан үйл ажиллагаа явуулж ингээд философийн мэргэжил дөнгөж нахиалаад устсан.

Хүн төрөлхтөний агуу бүтээл болох философийг мэдээгүйгээс бас ойлгоогүйгээс шалтгаалж өнөөдөр сайн муугийн ялгаа мэдэхгүй сайхан муухайгийн нэгдсэн үнэлэмж байхгүй. Бүгдээрээ нэгэн зөв буруугийн үнэлэмжтэй болж чадсангүй. Нийгмийн нэг үгээр хэлэхэд олон нийтийн үнэт зүйл буюу үнэлэмж ярих ямар ч боломжгүй болжээ.

Өнөөдөр үнэт зүйл гэхээр их сургуулийн багш нар боловсрол мэдлэг эсвэл тэгш эрх цаашлаад эрх чөлөө ярихын оронд бүр хадуурч бөх барилдах морь уралдах эсвэл бөөгийн мухар сүсэг гэж хэлэх наад захын лекцийн сэдэв болжээ. Аргагүй шүү дээ. Үс засдаггүй өдөр гээд үсээ засуулдаггүй цаг зав ихтэй хүмүүс үлгэр домогт хууртагдсан хэвээр. Мөнх тэнгэр яриад эхлэхээрээ бүр үлгэр домог битгий хэл хувийн зохиосон зохиолууд яриад эхлэх жишээтэй.

Энэ баяр наадам наргиа цэнгээ ууж идэх баярхаж хөөрч онгирохыгоо үнэт зүйл гэж нэрлэдэг ард түмэн хаа ч байхгүй болов уу.
Түүхийг харахад Монголын хаадууд ч гэсэн бусад улс орны соёлтой танилцаж номын сангуудыг үзэж их сургуулиудын тухай сонссон мөртлөө эх нутагтаа юу ч хийж бүтээгээгүй гэдэг харамсалтай байгаа биз. Гэтэл Монголын хаадууд ид мандаж байх 13-14 р зуунд Европын орнуудад их сургуулиудыг борооны дараах мөөг шиг л байгуулж байлаа. Ямар ч Монголын хаан эх нутагтаа их сургуулийг байгуулж хойч үедээ үнэт мэдлэг боловсрол үлдээсэнгүй.

За яахав. Өнгөрсөнөө ярьж амаа барихын оронд ирээдүйгээ л харцгаая. Мухар сүсэгт идэгдэснээ харамсаж суухаар соён гэгээрүүлэх ажил сайн хийх хэрэгтэй. Цаг алдаж болохгүй. Мэдээж цагийн үеийн биш олон хүмүүс ард олныг зааланд цуглуулж мухар сүсэгтэх цаашлаад зурагтын сувагуудаар цаг үеийн биш хүмүүс цаг үеийг “орчин үеийн” биш “хоцрогдсон үеийн” болгосоор.

Үеийн үед өнгөрсөн түүхэнд хийсэн алдаануудаа өнөөдөр давтаж болохгүй. Номын сан босгож сургуулиуд байгуулж философийн номууд бичиж явсан оюунлаг олигтой түүх байхгүйгаа тэртэй тэргүй хэн ч мэднэ. Тэглээ гээд бууж өгөх хэрэггүй.

Маргаашийн төлөө олигтойхон түүх бүтээхийн төлөө Монголчууд мухар сүсэг найр наадам баярхаж хөөрөхөөсөө салж ойрын хугацаанд мэдлэгтэй бас боловсролтой ард түмэн болохын төлөө бүгдээрээ ном ярьж мэдлэгийг үнэт зүйлээ болгох цаг ирлээ. Зөвхөн эвтэй биш бас эв нэгдэлтэй болох цаг иржээ.

Монгол хүнээс Таны үнэт зүйл юу вэ гэж асуухад өөрийгөө хөгжүүлж ухаан суух гэж хариулах ёстой цаг иржээ.

Монголчуудаа ирж байгаа 2016 оныг мэдлэгийн жил болгоцгооё.

С. Молор-Эрдэнэ. 25 лекц.

Цуврал лекцүүд 10 сарын 3 нд 11 цагт эхэлнэ.
Бямба гариг бүр. 11 цагаас. Байршил: тухайн үедээ зарлана.
Заавал бүртгүүлнэ. Утас: 9590 0920
И мэйл: s.molorerdene@gmail.com

МЕТАФИЗИК БУЮУ ЕРТӨНЦ
1 10 сарын 3 Декарт: Эргэцүүлж бодох. \медитац\ Descartes: Meditations
2 10 сарын 10 Кант: Цэвэр ухамсарлах. \реазон\ Kant: Pure Reason
3 10 сарын 17 Шопенхауэр: Ертөнц миний хүсэл ба төсөөлөл. Schopenhauer: World
4 10 сарын 24 Хайдэггер: Хугацаа хугацаандаа байх. Heidegger: Being and Time
5 10 сарын 31 Виттгенштэйн: Хэл хязгаарлагдвал ертөнц хягаарлагдана. Wittgenstein: Tractatus

ЛОГИК БУЮУ ГАРГАЛГАА
6 11 сарын 7 Киеркэгаард: Эсвэл тийм эсвэл үгүй. Kierkegaard: Either/Or
7 11 сарын 14 Фрегэ: Утга ба учир. Frege: Sense and reference
8 11 сарын 21 Дуи: Судалгааны онол. Dewey: Logic
9 11 сарын 28 Хуссерл: Логикоор шинжлэх. Husserl: Logical investigations
10 12 сарын 5 Гоэдэл: Бүрэн биш нотолгоо. Goedel: Incompleteness

ЭТИК БУЮУ ЁС СУРТАХУУН
11 12 сарын 12 Роулс: Либерализмын морал. Rawls: Liberalism
12 12 сарын 19 Цай Юанпэй: Хятадын этик. Cai Yanpei: Chinese Ethics
13 12 сарын 26 Ленин: Оросын этик. Lenin: Russian Ethics
14 1 сарын 2 Китаро: Японы этик. Nishida Kitaro: Japanese Ethics
15 1 сарын 9 Зингер: Хэрхэн амьдрах вэ? Singer: How are we to live?

ЭСТЕТИК БУЮУ ГОО ЗҮЙ

16 1 сарын 16 Хэгэл: Эстетикийн лекцүүд. Hegel: Aesthetics Lectures
17 1 сарын 23 Ницшэ: Урлагийн философи. Nietzsche: Philosophy of Art
18 1 сарын 30 Адорно: Эстетикийн онол. Adorno: Aesthetic Theory
19 2 сарын 6 Делуз: Мэдрэмжийн логик. Deleuze: Logic of Sense
20 2 сарын 13 Эко: Гоо сайханы түүх. Eco: History of Beauty

ПОСТМОДЕРН БУЮУ ОРЧИН ҮЕИЙН ДАРАА
21 2 сарын 20 Фуко: Дискурс буюу мэтгэлцээн. Foucault: Discourse
22 2 сарын 27 Хабермас: Коммуникатив буюу хамтдаа бүтээх. Habermas: Communicative action
23 3 сарын 5 Деррида: Деконструкц буюу зохиолыг эвдэх. Derrida: Deconstuction
24 3 сарын 12 Иглтон: Култур буюу соёл. Eagleton: Culture
25 3 сарын 19 Жижек: Хэгэл ба түүний сүүдэр. Zizek: Hegel

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 4: Иргэний эрх чөлөө

Боловсролын эрх чөлөө.

Боловсрол гэдэг заавал мэдлэгтэй адилхан биш. Боловсролыг зорилготой, хугацаатай, их бага болон дээд доод гэх мэт янз бүрийн хэлбэрээр олж өөрөөр хэлбэл сурч боловсордог. Гэтэл мэдлэг бүх л мэдэж авч буй зүйлсийг нэрлэх тул хэрэгтэй хэрэггүй үнэтэй үнэгүй гээд янз бүрийн зүйл мэдэж авсаныг хэлнэ. Мэдээж мэдлэгтэй хүн юу цээжлэхийгээ мэднэ. Мэдлэггүй хүн юу ч хамаагүй цээжлэнэ. Ерөөсөө мэдлэг боловсролтой хослох ёстой.
10 жилийн боловсрол, дээд сургуулийн боловсрол, их сургуулийн боловсрол юуны төлөө вэ? Удирдлагын академийн боловсрол, хэдэн сарын курсийн боловсрол, хэд хоногийн дамжааны боловсрол хэнд юунд зориулагдсан бэ?
Яагаад хүмүүст боловсрол хэрэгтэй вэ? Хэн гэдэг хүмүүс бусад хүмүүст боловсрол өгөх чадвартай вэ? Боловсрол гэж юу вэ?
Юуны тулд хүн боловсролтой болдог вэ гэхээр заавал их зүйл мэдэж бусад хүмүүст зориулсан биш өөрт зориулсан тул хувийн асуудал. Энэ хорвоод хүн нэг л удаа амидрахдаа бүгдийг ойлгож ихийг мэдэж сурсанаа хэрэглэж хаа ч хэнд ч үнэлэгдэж нэр төртэй явахад боловсрол чухал ач холбогдолтой.
Олон хүн боловсролыг мэргэжилтэй андуурдаг. Мэргэжил бол тодорхой хугацаанд суралцаад л сурчихдаг зүйл. Мэргэжилийг мэрэгжилтэй хүн бусдад заана.
Боловсролыг хүн өөртөө хичээж суралцана. Мэргэжилийг ажил албандаа үнэлүүлээд цалингаа авна. Гэтэл боловсролыг бусад хүмүүс л үнэлнэ. Яагаад гэвэл боловсролтой хүн амидралыг ойлгосон бас хорвоог ойлгочихсон хүн байдаг. Боловсролтой хүн маш их ном уншсан тул одоо хорвоо дээр сонин юу байна гэж асуудаг.
Мэргэжил гэдэг дэндүү нэг талыг барьсан тул дутагдалтай бас хэтэрхий явцуу. Ганцхан чиглэлийн мэрэгжилд суралцсан хүн амидралын талаар эсвэл хорвоогийн тухай зөв ойлголттой болох гэвэл нэмж биеэ дааж боловсролтой болох хэрэгтэй. Яагаад мэргэжилдээ сайн математикт мундаг, инженэртээ гарамгай эсвэл урлагт авьяастай гэсэн мөртлөө амидралын болон хорвоогийн талаар хүмүүс дэндүү буруу ойлголттой байдаг вэ гэхээр биеэ дааж суралцах ёстой боловсролыг орхиж олон хүн боловсролд үнэ өгдөггүй. Зөвхөн л мэрэгжилтэй болж бушуухан диплом авах гэсэн өрөөсгөл хандлагууд боловсрол гэдэг зүйлийн үнийг унагааж нийтээрээ боловсролгүй болцгоох жишээтэй.
Энд яриж буй, мэдлэг, мэргэжил болон боловсрол гурав хоорондоо ийм л их ялгаатайг хэн ч хаана ч тайлбарлахгүй явж ирлээ. Хэрэгтэй ашигтай үнэтэй мэдлэг үйлдвэрлэх ёстой ШУА олон жилийн өмнөөс мэдлэгтэй ямар ч хамаагүй байгууллага болсон. Мэргэжил олгох ёстой дээд сургуулиуд нэгэнт хувийн нэртэй болцгоож улстөрчидийн сонгуулийн байгууллагууд болсон тул дээд биш доод сургуулиуд байх жишээтэй. Монгол хүнийг боловсролтой болгох ёстой дээд боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой МУИС ардчилалын жилүүдэд утгаа алдаж мухар сүсэг шашин түгээдэг газар болсон. Ялангуяа МУИС-ийн хоёрдугаар байранд орж буй оюутан эндээс боловсрол хэзээ ч авч гарч чадахгүй шүү гэдгээ анхаарах хэрэгтэй.
Боловсролтой болоход нэгдүгээрт гадаад хэл маш сайн сурсан байх хэрэгтэй. Гадаад хэлээр л жинхэнэ үнэтэй боловсролтой танилцах боломжтой. Үүний шалтгаан бол Агли-Монгол эсвэл Герман- Монгол гэх мэт толь бичигүүд доод түвшинд хийгдсэн тул боловсролын үг ухагдахуунуудыг буруу алдаатай орчуулсан. Тиймээс толь бичигүүд өдөр дутмын хэл ярианд л тус болохоос боловсролтой болоход яагаад ч тус болж чадахгүй.
Ингээд мэдэлийг байгууллага байхгүй, мэргэжил нэрийн дор хувийн дээд сургуулиуд дээд биш доод түвшинд ажилладаг түүний цаана жинхэнэ боловсрол олгох зорилготой их сургуулиуд дэлхийн университэт гэсэн ойлголтоос дэндүү алслагдсан тул өнөөдөр нийгэмд зөвхөн хэрэггүй мэдлэгтэй, дээд биш доод мэргэжилтэй үүн дээр ямар ч боловсролгүй зөвхөн дипломтой хүмүүсийн эмх замбараагүй соёлгүй ёс суртахуунгүй амитанлаг болон хөдөөлөг амидрал явагдах жишээтэй. Мэдээж юу ч мэдэхгүй оютануудад жоохон зүйл мэдчихсэн багш профессорууд их л мундаг байгаа удахгүй мэдлэггүй гэдэг баригдана.
Боловсролоор л хүн амитанлаг болон хөдөөлөг зан төрхөөсөө ангижирч нийгэмшсэн цаашлаад иргэншсэн хүн болох боломжтой. Ерөөсөө боловсролтой хүн иргэншсэн хүн шүү дээ.
Яагаад боловсролтой хүний хүүхэд боловсролтой болох боломжгүй вэ гэхээр өөрөө хичээж боловсролтой болохгүй бол боловсрол гэдэг өвлөгдөх зүйл биш. Эд хөрөнгийг өвлөх боломжтой. Боловсролыг өвлөх ямар ч боломжгүй.
Мэдлэгтэй хүний хүүхэд ээж ааваасаа сайн цээжлэж аваад бага зэрэг мэдлэгтэй болох боломжтой. Мэдээж цаг хугацаа өнгөрөх бүр нэгэнт ойлгоогүй цээжилсэн тул мартах явц хурдасч мэдлэг улам багасна.
Мэргэжил ч гэсэн бусдаас суралцаж буй тул бусдын хэлсэнийг сайн харж ажиж байгаад сүм хийдийн лам шиг дуржганатал цээжлээд байхад болчих жишээтэй. Мэдээж шалгалтаа өгч диплом авлаа гээд шууд мэргэжил эзэмшиж буй биш шүүдээ. Мэргэжилийн цээжилсэн зүйлээ ажил дээр гарч байгаад мартчихгүй бол туршиж үзэж өөрийн болгож авах жишээтэй.
Боловсрол гэдэг онолд суралцах. Монголчуудад нэгэнт онол тархаж түүнийг ойлгож хэрэгжүүлж чадаагүй тул амидралаас хол хорвоогоос хөндий явцгаадаг. Тийм учраас ээж аавууд мухар сүсэгтэй байдаг. Тэд хичнээн диплом үзүүлээд бас хичнээн олон жил мэргэжилээрээ ажилласан гэдэг ч цаашлаад гадаад оронд суралцсан хэдий ч нэгэнт жинхэнэ боловсролыг өөрөө биеэ дааж суралцаагүй тул цээжилсэн мэргэжил мэдлэг гадаад хэлээ маш амархан мартаж мухар сүсэгтэй хүмүүсийн цугларалтанд эгнээ дараалан сууцгаадаг.
Боловсрол үнэтэй. Боловсролтой болоход маш их хугацаа орон. Боловсролтой болоход юунд ашигтай вэ гэж асууж болохгүй. Боловсролтой болох гэвэл үргэлжлэх үйл явц тул дуусна төгсөнө гэж үгүй. Тиймээс боловролтой болсон одоо хангалттай гээд эцсийн диплом өгөх боломжгүй. Арван жилийн гэрчилгээ, дээд сургуулийн үнэмлэх, их сургуулийн диплом, докторын зэргийн бичсэн ажил, профессорын зэргийн өөрийн бүтээл болох номууд гээд боловсрол улам цааш үргэлжлэх өндөр түвшинд явагдах ёс суртахуунтай үнэнч хариуцлагатай үйл хэрэг шүү дээ.
Монгол хүн энэ бүгд боловсролын үе шатуудыг амарчилж товчилж явсаар өнөөдөр боловсролын том хямралд орсон. Мөнгөөр зодож үнэмлэх, диплом авсаар л. Түүний цаана ямар ч боловсролгүй багш профессорууд үнэмлэх дипломоо наймалсаар л. Монгол хүн цаашлаад Монгол нэртэй төр улс боловсролын том хямралд унасан. Монголчуудын асуудал бол боловсролын асуудал яагаад гэвэл хугацааг товчилдог хүнд хэцүү боловсролыгхялбарчилдаг. Энэ бүгдийг наад захын сурах бичгүүдээс амархан харна.
Боловролтой болоход нэгэнт хувийн асуудал тул өөрөө маш их сонирхож суралцах хэрэгтэй. Өөрөө маш их сонирхдог сониуч болоход ээж аав болон арван жилийн сургуулийн багш нарын чадвар маш их нөлөөлнө. Тэд хүүхдүүдэд сонирхдог сониуч занг сургаж чадаагүй тул сүүлд оюутан болчихоод бушуухан төгсөж диплом авах гээд яарахаас биш сонирхож сонуичилж хичээнгүй суралцаж мөнгөө боловсролд цаашлаад бүх цаг хугацаагаа боловсролд ерөөсөө ч зориулж чаддаггүй.
Боловсролгүй хүмүүс шууд танигддаг. Тэд ном уншаагүй байдаг. Яагаад гэвэл тэдэнд олигтой гадаад хэл байхгүй. Гадаадад хоёр гурван жил явсан гэх хүмүүс яагаад ч боловсролтой болох боломжгүй яагаад гэвэл наад захын боловсролтой болоход 10-аас 15 жил хэрэгтэй. Энэ хугацаанд ном маш их унших хэрэгтэй. Гэтэл ямар Монгол хүн ийм их хугацааг зөвхөн боловсролд зориулсан билээ? Бүгдээрээ яарч товчилж бас амарчилж бас хялбарчилдаг. Тэд төвөгтэй хэцүү тэвчээр шаардсан сониуч занг өдөөсөн боловсролоос татгалздаг. Монгол хүн тэвчээргүй. Найрлаж наадам хийж эсвэл барилдаж уралдаж буйг харахад ямар ч ёс суртахуунтай төлөв даруу биш. Хөөрнө орилно хашгирна үсэрнэ дэвхцэнэ.
Боловсролтой болоход хэцүү биш гагцхүү хувийн сахилга бат юмыг сонирхож өөрийгөө хөгжүүлэх гэсэн чин эрмэлзэл байхад хангалттай. Одоо тэгээд өдөржин бас маргааш өдөржин түүн дээр нэмээд сарын турш ном унших хэрэг гарна даа. Наад захын боловсролтой болоход ганцаараа хэдэн сараар амидрах хэрэгтэй. Үүний хажуугаар мэдээж хоол хүнсний мөнгө хэрэгтэй. Яагаад хөгжилтэй улс орнуудын оюутны тэтгэлэг хангалттай өндөр байдаг вэ гэвэл үүнд л байгаа шүү дээ. Түүнээс биш тэтгэлэг баяр наадам хийж чөлөөт цагаа наргиж өнгөрөөхөд зориулаагүй. Ганцаараа удаан байж чаддаг бас боломжтой хүмүүс л боловсролтой болох боломжтой. Ганцаараа байх боломжгүй эсвэл чадахгүй хүмүүс хурдан мэргэжилийн үнэмлэх аваад ганц хэрэгтэй хэрэггүй мэдлэг цээжлээд л нийгмийн дунд ордог. Ингээд боловсролгүй нийгэм дахиад нэг боловсролгүй хүнээр нэмэгдэнэ.
Өдөр болгон долоо хоног бүр уулздаг найзууд хүнийг боловсролтой болоход саад хийнэ. Ном уншиж бодож бас бичиж сурах гэвэл ганцаараа удаан хугацаагаар бусад хүмүүсэээс тусгаарлах хэрэгтэй. Олигтой ээж аавууд ийм сурч боловсрох гэсэн залуучуудыг дэмжиж чадвал улс оронд боловсролтой хүн бэлдэж өгч буян үйлдэж буй хэрэг. Түүнээс биш нөгөө мухар сүсэгтэнүүд рүү мөнгөө зөөгөөд байвал улс орондоо буян биш нүгэл хийж буй л гэхээс өөр аргагүй.
Ялангуяа боловсролтой болоход биеэ дааж бичиж сурах хэрэгтэй. Бичиж сурахын тулд маш их унших хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө хүчилж шантрах хэрэггүй. Эхлээд шууд бичиж чадахгүй тул шантрах хэрэггүй. Зөвхөн цагаан толгойн үсэг мэдэх хангалтгүй. Ерөөсөө ном уншихгүй бичихгүй гэвэл үсэг мэдэх хэрэг байна уу.
Боловсролтой хүн урлагийн боловсрол их сайтай байдаг. Гэхдээ урлаг гэхээр энд тэндхийн концерт эсвэл зохиолын дуу биш шүү. Уран зураг, сонгодог хөгжим, уран баримал, гоо зүйн онол, философи, литератур гэх мэт. Литературыг уран зохиол гэж буруу орчуулдаг. Тэгэхээр уран зохиол гэхээр нөгөө л мухар сүсгийн эсвэл түүхэн роман гэсэн өврийн дэвтэрүүд бас биш. Литературын хамгийн том төрөлтөн бол роман. Романыг болж өгвөл гадаад хэл дээр унших зөв. Монгол хэл дээр орчуулагдсан романууд ихэнхдээ өөрийнхөөрөө орчуулчихсан цаад гоо зүй болон философийг ойлгоогүй байдаг. Ерөөсөө ихэнх орчуулгын номууд хэзээ нэгэн цагт гадаад оронд ажиллаж амидарч яваад ирсэн жинхэнэ их сургуудиудад олон жил ажиллаж үзээгүй туршлаггүй хүмүүсээр оршуулагдсан байдаг.
Боловсролтой хүн мэдрэмжтэй хүн. Боловсролтой хүн сэтгэлийн зөв хөдлөлтэй өөрөөр хэлбэл сэтгэлийн боловсролтой. Боловсролтой хүний ухаан сайн хөгжсөн тул ойлгох чадвартай. Боловсролтой хүн ёс суртахуунд суралцсан тул маш их ухамсартай байдаг. Боловсролтой хүн хувиа бодох эсвэл надад ямар ашигтай вэ гэж хэзээ ч хэлэхгүй.
Боловсролгүй хүмүүс нэгэнт ойлгох чадваргүй тул зөвхөн гүрийтлээ цээжлэнэ. Өөрөөр хэлбэл сайн тогтоож авна. Сайн цээжилдэг хүмүүс хүний хэлж ярисан бичсэнийг цээжилж аваад энд тэнд зурагтаар эсвэл хурал цуглаан дээр түүнийгээ давтана. Зарим том албаны хүмүүс цээжилсэн зүйлсээ олон улсын хурал дээр хүртэл илтгэж хөгөө чирцгээнэ. Боловролгүй хүн амархан баригддаг.
Монголын үрс жинхэнэ боловсролтой болох боломж тун бага. Боловсролын байгууллагууд болон хэвлэлийн үйлдвэрүүд нийлж ялгаатай сурах бичиг үйлдвэрлэж гай тарьдаг. Түүний цаана Кембриж эсвэл гадаад хэлний сургуулиуд гэх мэт улс оронд ямар ч ач холбогдолгүй гадаадын байгууллагууд хүний наймаатай адил Монгол хүүхдүүдийг өөрийн орондоо элсүүлэн авцгаадаг.
Боловсрол гэдэг зөвхөн нэг л чиглэлд эсвэл нэг л төрлийн зүйл сургах гэсэн өрөөсгөл үйл хэрэг биш. Ерөнхий боловсролтой болох хэрэгтэй. Үүний тулд бүх хичээл Монгол хэл дээр явагдах чухал. Арван жилийн сургуулиудад эхлээд Монгол хэл өөрөөр хэлбэл улс орныхоо албан ёсны хэлийг сурах хэрэгтэй. Албан бус хэлнүүдийг хоёрдугаарт тавих чухал.
Боловсролтой хүн зөвхөн ойлгож авахаас гадна бас чадах чадвартай хүн. Чадахгүй бол хичнээн их зүйл мэдэх ямар ч ач холбогдолгүй. Хийж чадах чадвар чухал. Гэтэл мэдлэггүй, боловсролгүй нэрэлхүү Монгол хүн чадахгүй байж чадна гэж хэлээд гэр бүл цаашлаад улс орноо балласан хэвээрээ. Энэ тухай соён гэгээрэлийн эрх чөлөө сэдэвт бичнэ.
Боловсрол гэдэг асуудал шийдэж чадахад тусалдаг. Энэ асуудал мөн үү эсвэл биш үү гэдгийг тунгааж ойлгож бас танин мэдэх чадвартай болгоно. Боловсролгүй хүмүүс азаа үзнэ таамаглана бүр болохоо байхаар лам руу эсвэл үзэж хардаг хүмүүс рүү хуйлрана. Боловсролгүй хүмүүс л зальдана, мэхлэнэ бас сэргэлэнтэнэ. Тэд дандаа хулгай хийнэ. Болохгүй бол бүр дээрэмдэнэ.
Боловсрол хэзээ ч яг одоо энд шууд ашигтай биш. Гэхдээ хэзээ нэг цагт асуудал гарч ирэхэд бэлэн байж байдаг. Ингээд ямар ч цаг алдалгүй асуудал шийдэгдэнэ.
Боловсролтой хүн өөрийгөө хөгжүүлж ёс суртахуун болон моралын хүмүүжилтэй цаашлаад гоо зүйн мэдрэмж болон сэтгэлийн боловсролтой болж чадсан хүмүүс. Тиймээс хэн боловсролоос татгалзана вэ тэр хүн хоцрогдсон хуучинсаг нэг үгээрээ хэлэхэд үргэлжийн хойно хоцорсон тул урд биш ард.

Үргэлжлэл бий.
Дараагийн сэдэв: соён гэгээрэлийн эрх чөлөө.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 4: Иргэний эрх чөлөө

Мэдлэгийн эрх чөлөө.

Мэдлэг авах боломжоор хүмүүс хангагдаж бас хүний мэдсэн мэдлэгийг хамгаалах байгууллага бий болсон цагт нийгэм урагшлана. Мэдээж энэ бүгдийг хэрэгжүүлэх тийм ч амар биш. Яагаад гэвэл мэдлэгтэй хүмүүсийг мэдлэггүй хүмүүс ойлгож дэмжиж хамгаална гэдэг өндөр морал буюу ёс суртахуун бас хүмүүжил шаарддаг. Гэтэл хэн хүмүүжилтэй билээ.
Ерөөсөө мэдлэг нийгэмд өсөж өндийж цэцэглэж дэлбээлэх тэр боломж тун бага гэдэг нийгмийг харахад л шууд мэдрэгддэг. Их сургуулиудийн үүдээр явахад л энд мэдлэг заадаг болов уу гэсэн асуулт тавигдах жишээтэй. Мэдлэгтэй боллоо гээд өнөөдөр хүн жинхэнэ үнэн мэдлэгийг эдэлж хэрэглэх боломж тун бага. Ха нэг газар мэдлэгтэй хүн ороод ирэхэд нэгэнт бусад хүн мэдлэггүйгээ мэдэх тул шууд л дургүйцнэ эсвэл гадуурхана. Мэдлэгтэй хүн нэг их мөнгө байхгүй тул хүмүүс тоохгүй. Мөнгөтэй хүн олигтой мэдлэггүй тул хүмүүст амар ойрхон бас боломжийн.
Мэдлэггүй газрын хүмүүс бүгд л нэг төрлийн бас нэг хэв маягийн. Мэдлэггүй хүмүүстэй газар нэг нэг нэгнээсээ ялгарахгүй. Мэдлэггүй хүмүүс бүх хүн бүгдээрэ адилхан гэж санаагаа амараадаг. Гэтэл хүмүүс мэдлэгээр л ялгардаг шүү дээ. Хүмүүс хоорондоо адилхан биш маш их ялгаатай. Зарим хүмүүс мэдлэгтэй хүнийг мэдлэггүй хүнээс ялгаж чадахгүй тул хэрвээ зөрчил үүслээ гэвэл үзэл бодлын зөрөө гэж тайлбарлах жишээтэй.
Хүн мэдлэгтэй болох бүр л мухар сүсэгээс холдоно. Хүн мэдлэгтэй болох бүр л хүний боол болохгүй. Хүн мэдлэгтэй болох бүр хэний ч сүүдэрт явахгүй. Яагаад гэвэл хүн мэдлэгтэй болох бүр орчин тойрондоо эргэлзэж эхэлнэ. Хүн мэдлэгтэй болох бүр ээж аав гологдоно. Хүн мэдлэгтэй болохоор авгай ч гологдоно бас нөхөр ч гологдоно. Хүн мэдлэгтэй болох бүр ажлын хүмүүс цаашлаад дарга боосууд гологдож эхэлнэ. Хүн мэдлэгтэй болох бүр олон худлаа номуудыг уншихаас тагалзана. Хүн мэдлэгтэй болоод ирэхээр өөрийгөө юу мэддэг бас юу мэдэхгүйгээ мэдэж авдаг. Мэдлэг л эрх чөлөө авчирна. Мэдлэггүй хүн эрх чөлөөгүй хүн тул бүх юманд үнэмшиж ямар ч хэрэггүй зүйлд мөнгөө өгч өөрийгөө бусдын тоглоом болгодог.
Нэгэнт мэдлэгтэй төр цаашлаад мэдлэгтэй боловсролын байгууллагууд бий болох үндэслэл тун бага тул мэдлэггүйчүүдийн нийгэм болохоос өөр замгүй. Хүн ямар их зүйл мэдэхгүйгээ мэддэггүй тул мэддэг хүний хажууд үнэхээр хэцүү. Тэр бол аргагүй. Гагцхүү юу чухал вэ гэхээр мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөөд хурдан мэдэж авах л чухал шүү дээ. Гэтэл нэрэлхүү учраас нэрэлхээд асуух ч үгүй мэлийсэн царай гаргаад улам мэдлэггүй гэдгээ харуулдаг. Ингээд мэдлэгтэй болох боломжоо алдана. Гадуур тэнэж хэрэгтэй хэрэггүй ан хийж эсвэл покер тоглож цаашлаад яаж мөнгөтэй болох вэ гэж суухаар мэдлэгтэй болох чухал биш үү. Дээр үед хоолгүй байхдаа л ан хийдэг байсан биш үү. Ямар ч хэрэггүй шатар тоглож хамаг цагаа устгана. Хүний амидрал тийм ч их цагтай биш шүү дээ. Цагаа хэрэгтэй юманд өөрийгөө хөгжүүлэхэд зориулах хэрэгтэй бишүү. Өөрөө өөрийгөө мэдлэггүй болгочихоод бас бусдыг мэдлэггүй байлгах гэж зүтгэнэ. Өөрийгөө хөгжүүлээгүй байж бас бусдыг хөгжихгүй байлгахыг оролдоно.
Мэдлэггүй хүн мэдлэггүй хүнтэй ярилцахаараа амар мэт. Тэд хэрэглэдэг үгнүүдээ л хэрэглэнэ яридаг сэдэвүүдээ л ярицгаана. Тэд мэдлэгтэй хүнээс шинэ үг сонсвол мэдээж ойлгохгүй. Ойлгохгүй болохоороо уурлана уцаарлана. Тэдний хэлдэг зүйл гэвэл Монгол хэлээрээ яриа ч гэж өөртэйгээ адилхан доод түвшинд аваачих гэнэ. Мэдлэгтэй хүн хэзээ ч доошоо нөгөө хөрсөн дээр буухгүй шүү дээ. Харин мэдлэггүй хүмүүс л хөрсөн дээрээсээ босож дээш гарч ирэх хэрэгтэй.
Мэдлэгтэй болох гэж цээжлэх эсвэл тогтоож авах цааш ямар ч явцгүй. Хамгийн чухал юу вэ гэхээр ойлгож авах чухал. Цээжилж тогтоож авсан зүйлс мартагдахдаа амархан. Харин ойлгож авч чадвал мартагдахгүй удна шүү дээ. Үүнд л том зөрөө бий. Ойлгох бүр л хүн мэдлэгийн үнэ цэнийг мэдэж улам их мэдэхийг хүсдэг. Цээжилдэг хүмүүс юу ч ойлгоогүй тул толгойгоороо дүүрэн хэрэгтэй хэрэггүй зүйл дүүргэнэ.
Олон хүмүүс өөрсдийнхөө мэдлэггүйг нуухын тулд хүн бүр өөрийн үнэнтэй эсвэл өөрийн бодол өөртөө зөв гэж муйхар зан гаргаж зүтгэдэг. Өөрийн үнэн гэсэн зүйл худлаа болж л таарна. Өөрийн бодол тэр чигээрээ буруу болж ирнэ. Тэр үед одоо яах вэ гэдэг л асуулт гарч ирэх жишээтэй. Тэр чигээрээ зүтгэх үү эсвэл худлаа болон буруугаа хүлээн зөвшөрөөд бууж өгөх үү. Эсвэл би ерөөсөө хүнд бууж өгдөггүй гэж бас зөрүүдлээд худлаа амидрал болон буруу дипломоо үргэлжлүүлэх үү.
Яагаад өнөөдөр Монгол хүмүүс мэдлэг хамгийн чухал байх ёстой эрин үе ирчихээд байхад хэн ч хаа ч мэдлэг ярихгүй явна вэ. Мэдлэггүйгээр яаж өөрчлөгдөх вэ яаж шинэчлэгдэх вэ. Үргэлж хуучин хоцрогдсоноороо явцгаах уу. Яагаад мэдлэгийг устгаж мухар сүсэг хавтгайруулна вэ. Яагаад мэдлэгийг ээж аавууд үнэгүйтүүлж лам руу гүйж энд тэнд хойд дүрүүдийг зарлан баясаж төөрөгдөнө вэ. Яагаад мэдлэгийг устгаж агуулгагүй лекц хичээл нэртэй хувийн үнэмшил болон өврийн дэвтэрийн тэмдэглэлүүдээ ном гэж нэрлэнэ вэ. Мэдлэгийг яагаад зориуд утгагүй болгож цаашлаад бүх зүйлийг цаашлаад нийгмийг утгагүй болгоно вэ.
Сүүлийн 70 гаруй жил өөрөөр хэлбэл МУИС байгуулагдсанаас хойш түүнээс гадна ШУА-д жинхэнэ мэдлэг яриж эхэлсэнээс хойш нэгэнт бий болсон мэдлэгүүдийг нэгтгэн нийгмийн мэдлэг болгож чадсан бол өнөөдөр мухар сүсэгт ялагдаж Гандангийн доог тохуу болохгүй л байсан. Гэтэл МУИС ч бас ШУА ч хоёулаа одоо мухар сүсэгтэнүүдээр дүүрсэн шүү дээ. Тэнд мэдлэг ямар ч үнэгүй. Мэдлэг тэнд хэмжүүр биш. Тиймээс тэндээс диплом зэрэг цол авах гэж л хүмүүс тийшээгээ очно уу гэхээс биш мэдлэг авах гэж очиж байгаа биш.
Хүн төрөлхтөний мэдлэгийн байгууллагууд болох университэтүүд гурван том мэдлэгийг мэдэж авсан. Үүнд нэгдүгээрт дэлхийн бөмбөрцөг хорвоогийн төв биш зөвхөн нэг жижигхэн гариг гэдгийг мэдэж авсан. Түүнээс өмнө дэлхийг бурхан бүтээсэн ертөнцийн төв гэдэг байсан. Мэдээж энэ ойлголт сүм хийд шашинд хэвээрээ үлдсэн. Хоёрдугаар том мэдлэг бол хүн бурхан бүтээсэн төгс зүйл биш харин сармагчинтай нэг төрөлтөн. Тиймээс хүн суралцаж өөрийгөө бүтээн босгож жинхэнэ хүн болох хэрэгтэй гэсэн. Үүнээс өмнө хүнийг нэгэнт бурхан бүтээсэн тул хувь заяа цаанаасаа зурсан зургаар л амидарна гэж эрх чөлөөг хааж байсан. Гуравдугаар том мэдлэг бол хүний ухаан тийм ч сайн зүйл цаанаасаа бэлэн өгөгдсөн биш заримдаа хүн ухаангүй олон зүйл хийж нэг нэгнийгээ баллах аюултай гэсэн. Тиймээс ухааныг сайн сургаж боловсоруулж ухамсартай болгох хэрэгтэй гэсэн. Үүнээс өмнө хүн цаанаасаа бэлэн өгөгдсөн ухаантай гэдэг байсан. Гэтэл өөрийн хичээл зүтгэлээр хүн маш их ухаантай болох боломжтой. Үүнд мэдлэг чухал үүрэгтэй.
Хүмүүсийн үнэмшил, хэлж буй зүйлс, яриж буй санаа, бодол, сэтгэгдэл жинхэнэ мэдлэг гэхэд хэцүү. Жинхэнэ мэдлэг болохын тулд ядаж үнэн байх хэрэгтэй. Үнэн гэдгийгээ бас батлаж чадвал жинхэнэ мэдлэг болох боломжтой. Тэгэхээр зүгээр л хүний хэлж ярисан болгонд үнэмшихдээ амархан хүмүүс ямар их алдаатай буруу худлаа амидардаг эндээс л харагдана.
Хувийн үзэж харсан туршлага, зан заншил, уламжлалт ёс, дассан зүйлс энэ бүгдийг шууд мэдлэг гэж хэлэхэд хэцүү. Өнөөдөр 21-р зуунд олон зан заншил уламжлалт ёс худлаа болж таарсан. Сүм хийдийн лам нар мэдлэг ярих ямар ч боломжгүй. Тэд зөвхөн ганцхан лам багшийн хэлсэнд л үнэмших болохоос биш юуг ч ойлгож мэдэж авах боломжгүй орчин нөхцөлд зөвхөн цээжилдэг. Ерөөсөө нэг их мэдлэггүй хүмүүсийн тархи дүүрээгүй тул юм тогтоож цээжлэхдээ амархан байдаг. Гэтэл мэдлэгтэй болоод ирэхээр юмыг ойлгох чадвартай болдог тул цээжлэсэн зүйлээр биш ойлгосон зүйлээр толгой дүүрдэг. Ойлгосон зүйлээр толгой дүүрэхээр чөлөөтэй уужуухан явдаг. Цээжилсэн хүмүүс ойлгоогүй тул тайван биш тэдний харцнаас шууд мэдэгддэг. Эцсийн эцэст хүн нэг бол мэднэ үгүй гэвэл мэдэхгүй шүү дээ.
Ялангуяа үзэл санаа, үзэл бодол, үзэл баримтлал гэсэн муухай үгнүүдээс салах боломжтой шүү дээ. Мэдлэггүй хүмүүс өөр өнцөгөөс харах гэж мэдлэгийг үл тоодог. Мэдээж мэдлэггүй хүн мэдлэгтэй хүнтэй уулзах гэдэг тийм амар биш. Яагаад гэвэл мэдлэггүй хүн мэдлэггүйгээ мэддэггүй тул маш их зөрнө уурлана бухимдана ихэнхдээ зугатаадаг бас дайждаг. Тэгж болноо гэхдээ мэдлэгтэй болсон үедээ буцаад ирэх хэрэгтэй. Мэдлэггүй хүмүүс мэдлэгтэй болохоос шантарч энэ чигээрээ явна одоо өнгөрсөн цаг алдсан гэж эндүүрдэг. Гэтэл мэдлэгтэй болоход хөгшин залуу эрэгтэй эмэгтэй ямар ч хамаагүй. Хэн ч мэдлэгт оройтохгүй.
Мэдлэгтэй хүн мэдлэгээ хэлэхэд мэдлэггүй хүн түүний эсрэг эсэргүүцээд л бараг хүний эрх ярих гэнэ. Мэдлэггүй хүн үнэхээр хэцүү. Мэдээж мэдлэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд асуугаад лавлаад мэдлэгтэй болж чадвал сайн шүү дээ. Гэтэл нийгмээрээ мэдлэггүй түүний хажуугаар мундаг гэдэг хүмүүс сэхээтэн гэдэг хүмүүс сочн гэгээрүүлэгч гэдэг хүмүүс мэдлэггүй байсан явдал үнэхээр харамсалтай. Өнөөдөр өөрсдийгөө магтуулж шагнуулдаг эрхэм гэдэг эсвэл төрийн шагналт гэдэг хүмүүс мэдлэггүй байхаар бүр эмгэнэл. Мэдлэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцсээр мэдлэгийг үнэгүйтүүлсээр байна гэдэг бас л хөөрхийлөлтэй харагддаг. Бичсэн номуудыг харахад орчуулсан номуудыг уншихад арай ч дээ гэмээр байдаг даа. Энэ бүгдийг хэлж илчлэхгүй бол тэднийг мэдсээр байж хэлээгүй нуусан тул хам хэрэгтэн болчих вий гэж айх жишээтэй.
Мэдлэгтэй хүн бусад хүмүүсийг мэдлэггүй болгодог. Жишээлбэл лекцийн үеэр ганц хоёр оюутан анхааралтай сууж байгаад мэдлэгтэй болж чадвал одоо ангийн бусад оюутнууд мэдлэггүй болох жишээтэй. Үүний дараа нэг бол мэдлэгтэй оюутнуудаас бусад оюутнууд асууж лавлаад мэдлэгтэй болох эсвэл мэдлэгтэй оюутнуудыг доош хийж гадуурхаад мэдлэггүйгээрээ үлдэх тийм л сонголт үлддэг.
Гадаад яваад жоохон мэдлэг олж авч ирээд түүнийгээ ганц хоёр жил зарж амидараад мэдлэггүйчүүдийн эгнээнд орцгоодог. Тэдний алдаа юу вэ гэхээр мэдлэг цаашаа улам хөгжөөд шинэ шинэ мэдлэг гараад ирсэн гэдгийг хүлээн авч чадалгүй нэг л яридаг зүйлээ ярисаар нэг мэдэхэд хоцрогддог. Монгол хүмүүсийн балаг энд л байдаг. Нэг л удаа мэдэж аваад тэгээд одоо боллоо гэдэг. Олон хүн ийш тийш яваад жоохон юм мэдээд ирсэн байдаг гэтэл түүнийг дахин шинэчлэх биш ингээд л болсон одоо цаашаа нэмж юу ч сурахгүй гэж хязгаарлагдаж буй мөхөс зан чанар Монгол хүмүүст үеийн үед саад болж ирсэн.
“Science” гэсэн мэдлэгийг нэрлэсэн нэрлэгээ шинжлэх ухаан гэсэн орчуулгаар явж ирлээ. Шинжлэх ухаан гэдэг Англиар орчуулах гэж оролдоход “inquiry” “consciousness” гэх жишээтэй. Хэрвээ судалгаа гэж ярих гэвэл Англиар “research” гэх боломжтой. Энэ мэдлэг хаа ч хүчинтэй бас үнэтэй мэдлэг. Энэ үнэтэй мэдлэгийг цээжлэх биш ойлгох хэрэгтэй. Тиймээс энэ мэдлэгтэй Монгол хүн олигтой танилцаж чадаагүй. Яагаад гэвэл ойлгох гэдгийг суралцах боломжгүй өөрөө хэлбэл дасгаллах боломжгүй. Ойлгох гэж удаан хугацаагаар хичээсээр байгаад нэг л өдөр ойлгодог. Үүнийг хүчиллэх боломжгүй. Тиймээс Монгол хүн нэгэнт яаруу сандаруу тул хүчиллэх гэж оролдоод бүтэлгүйтдэг. Ингээд бүтэлгүйтэхээрээ шантарч сүүлдээ мэдлэгийг үзэн ядаж дургүйцэх жишээтэй.
Монгол хүн мэдлэгтэй болох боломж тун бага. Яагаад гэвэл маш их яардаг. Монгол хүн юм бүрийг хүчээр хийх гэдэг. Монгол залуучууд хэт яарч юу ч сурч чаддаггүй тул амидралын турш мэдлэггүй явах болдог. Тэд маш эрт мэдлэгт бууж өгдөг. Ингэж мэдлэгт бууж өгсөн залуучуудыг сайхан залуу хүн гэж дарга болгоно эсвэд багш профессор болгох жишээтэй. Ингээд мэдлэггүйчүүд мэдлэггүйчүүдийг үйлдвэрлэж ялан дийлэх боломж улам дийлдэг. Мэдэлгэтй болоход маш хугацаа хэрэгтэй 15 жилээс наашгүй. Гэтэл Монгол хүн ийм их цаг хугацааг хэзээ хаана зарцуулах билээдээ.
Монгол хүн залиар хийх гэдэг. Монгол хүн хуурч мэхэлж хийх гэдэг. Тийм болохоор мэдлэгтэй уулзаад ялагддаг. Ялагдахаараа мухар сүсэг рүү явцгаана. Тэр ч бүү хэл хэрэггүй мэдлэгийг сонирхдог.
Хэрэггүй мэдлэг гэж юу вэ гэхээр жишээлбэл дэлхийн улс орнуудын дотроос Ватикан улс хүүхэд төрөлтөөр хамгийн бага. Өөр бас нэг хэрэггүй мэдлэг гэвэл Английн ерөнхий сайд байсан Тони Блэйр эхнэрийгээ угаалгын өрөөг цэвэрлэж байхад хоёулаа хуримаа хийе тэгэх үү гэж асуусан гэдэг. Ямар ч хэрэггүй утгагүй мэдлэг. Бүр хэрэггүй инээдэмтэй мэдлэгүүд бас бий. Жишээлбэл Английн бүх хун шувуу хатан хааны өмч гэдэг.
Эцсийн эцэст мэдэх гэж суралцах эрүүл. Яагаад гэвэл тархи үргэлж ажиллаж байхыг шаарддаг. Тархийг ажиллуулахгүй бол толгой өвдөнө. Толгой яагаад ядардаг вэ гэхээр юу ч сурч уншиж хичээхгүй бол тархи улам л тураалд орно. Мэдээж буруу алдаатай хэрэггүй ном уншвал толгой өвдөх битгий хэл сааталд орно шүү дээ. Яагаад хөгшрөхөөрөө зөнөж мартамхай болдог вэ гэхээр залуудаа ном уншиж толгойгоо муу ажиллуулсаны л баталгаа шүү дээ.
Мөнгөгүйгээсээсээ шалтгаалан эсвэл мухар сүсэгтэй ээж аавууд болон эмээ өвөө нараас шалтгаалан цаашлаад муу найз нарын нөлөөгөөр боловсрох хүсэл эрмэлзэл хаагддаг олон жишээ бий. Ерөөсөө хурдан яаж ийгээд дипломтой болох гэсэн эсвэл сургуулиа төгсөөд л ажил хөдөлмөр хийх эсвэл хүнтэй сууж гэр бүл болох гэсэн бүхий л үйлдэлүүд боловсрох эрх чөлөөг хаадаг. Залуу насандаа олигтой боловсорч чадаагүй хоосон дипломтой хүмүүс сүүлд мухар сүсэгт амархан автагдаж мөн гадаадын сүм хийдүүдийн тоглоом болцгоох жишээтэй. Энэ их сургуулиудыг нэгэнт мэдлэг түгээдэггүй гэвэл хурдан диплом аваад зугатаах зөв мэт. Энэ тухай дараагийн Боловсролын эрх чөлөө сэдэвт бичнэ.
Хүн боловсрох эрх чөлөө тийм ч амар олдох эрх чөлөө биш. Улстөрийн эрх чөлөөнөөс илүү хэцүү эрх чөлөө. Нүүдэлчин соёлоос хотын соёл руу шилжиж соёлжих үйл явц өнөөдөр нэг л амжилтгүй явагдах мэт. 21-р зуунд Монгол хүн мэдлэгтэй болох эрх чөлөө бий юу? Мэдлэггүй тул соёлгүй. Гэтэл соёл хэрэгтэй байна шүү дээ.

Үргэлжлэл бий.
Дараагийн сэдэв: Боловсролын эрх чөлөө.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 3: Өөрийгөө бүтээх эрх чөлөө

Өөрийгөө золиослох эрх чөлөө

Бусад хүмүүст сайн зүйл хийж чадах урлагийг философийн салбарт алтриузм гэж нэрлэдэг. Өөртөө ямар ч ашиггүйгээр бусад хүмүүст сайн зүйл хийж тус болох гэсэн ойлголт цаанаа өөрийгөө мартах шүү дээ. Сайн гэхээр бүхий л муугийн эсрэг үйл хэрэг. Чадвар гэхээр олон хүн сайн санадаг хэдий ч хийж чадах чадваргүй байдаг. Мэдээж өөрийнхөөрөө хийх гэж эв хавгүй зүтгэх биш нэгэнт хүмүүст сайн зүйл хийж байгаа учраас урлагтай хийж чадах. Урлагтай гэхээр харахад мөн сонсоход зөв мэдрэмж хэрэгтэй. Энэ бүгдийн цаана юу чухал вэ гэхээр хүний сэтгэл чухал.
Өөртөө ашиггүй ч бусад хүмүүст туслах гэсэн энэ ойлголт тухайн хүний хүсэл болон моралаас шалтгаалах ба цаашлаад үлгэр жишээ хүмүүс болон үүрэг хариуцлагатай холбоотой. Энэ бүгд зөв явагдаж хэн хэндээ туслаж чадахаараа дэмжиж чадвал нийгэм хөгжих боломж гарна. Нийгэм гэхээр хот суурин газар яригдана шүү дээ. Мэдээж Монгол хүмүүс ард түмэн, олон нийт, нийгэм, төр, засаг, улстөр гэх ойлголтуудын цаад онолтой 20-р зууны дунд үед л анх танилцсан.
Олон улсын “social engagement”, “volunteering”, “Free Will”, “Caritas” цаашлаад Улаан загалмайн байгууллагууд бүгд л өөртөө ямар ч ашиггүй зүгээр л тус болж хүн чанараа харуулж хүн чанарыг цааш түгээх гэсэн буяны байгууллагууд. Түүнээс биш буяны ажил гэж хэлчихээд мөнгө төгрөг өргөл бариц авах биш.
Нэг нэгнийгээ ашиглаад л хохироогоод л явдаг зарчим 20 гаруй жил үргэлжилсээр. Өнөөдөр эргэн харж энэ бүгдэд үнэлэлт дүгнэлт өгч ерөөсөө энэ Монгол амидрал болохгүй болсоны тухай энд ярилцах гэж буй. Эрх чөлөөний тухай сэдэв явсаар бусад хүн болон “Би” өөрөө гэсэн сэдэв рүү авчирсан явдал их сонирхолтой. Аливаа ном гэдэг бичих явцын дунд олон асуудлуудын хариултыг өөрөө өгдөг нэг сонирхолтой тал бий. Хүний бодол улам цааш гүнзгийрч нууц далд дарагдсан зүйлсийг ил гаргадаг тул эхлээд эвгүй ч сүүлдээ ингэж ил гаргасан зөв болдогоороо цааш бичих урам өгдөг.
Аливаа үг муу эсвэл сайн биш. Харин үгийг хаана хэрхэн хэрэглэх вэ мөн хэн хэрэглэнэ вэ гэдэгтээ л ялгаатай. Өөрийгөө золиослох гэдэг үг өөрөө муу ч биш сайн ч биш гагцхүү хаана сайн бас хаана муу мөн хэдийд сайн хэдийд муу гэдэгтээ л шүү дээ. Нөгөөтэйгүүр ямар хүмүүс илүү их өөрийгөө золиослож бусад хүмүүсийн төлөө хохирох ёстой гэсэн асуулт хүртэл гарч ирдэг. Мэдээж дайн хийхэд журамт цэрэг эх орныхоо төлөө хохирдог. Тэгвэл нийгэм хөгжиж дэвшихэд хохирох ёстой хүмүүс бол ламаас авахуулаад сайд хүртэл бүгд л өөрийгөө бусад хүмүүсийн төлөө зориулах ёстой биш үү. Тийм биш гэвэл тэд юуны төлөө явна вэ? Тэд өөрийгөө хохироох гэдгээр ямар ч ашиг харахгүй гэсэн ойлголт. Мэдээж энд тухайн хүний хүсэл, морал болон хэн гэж хүн үлгэр жишээ болсон бэ гэсэн гурван асуултын алийг хэрэглэх боломжтой вэ гэж асуух хэрэгтэй. Үүний цаана тэднээс асуухгүй шууд тулгах асуудал бол үүрэг хариуцлага шүү дээ. Ламын үүрэг юу билээ бас сайдын хариуцлага юу билээ?
Төрийн тэтгэлэг авч буй оютнууд дотор мөнгөтэй айлын хүүхдүүд орох эсвэл гадаадын тэтгэлэг дотор баян айлын хүүхдийн нэр явах гэдэг бас л энд ярих гэж буй паразит буюу бэртэгчин хүмүүсийн жишээнүүд шүү дээ. Ийм паразит хүмүүсийн хүүхэдүүд гадаадад сурч дотоодод залилан хийж явна гэвэл олон дахин нугалж төлүүлж торгох хэрэгтэй л болов уу. Шунал гэдэг өвчин баян хүмүүс л тусдагдаа. Архагшвал бүр аюултай. Паразит хүмүүсийн ганц хэлдэг үг бол “чадаж байгаа юманд арга байхгүй”. Хэн хэндээ тус дэм болох тийм нийгэм үгүйлэгдэнэ.
Хүүхэд эхлээд бага насандаа бүгдийг л минийх гэж булааж авч өөртөө цуглуулдаг. Хүүхэд 2 оос 3 нас хүрээд ирэхээр “май” гэж өглөгч болж хүн бүрт л таних танихгүй ч май энийг ав гэх жишээтэй. Мэдээж ээж аавууд зөв хүмүүжүүлбэл цаашлаад гэр орны бололцоо сайн бол хүүхэд наснаасаа бусдад өгөх чадвартай өгөөмөр хүн болж хөгжих боломж бий. Олон хүний хүүхэд нас тэр бүр сайхан өнгөрч чадахгүй бөгөөд олигтой ээж аав болон эмээ өвөөгийн нөлөө дутагддаг тул өгөөмөр болж чадахгүй зөвхөн өөрт ашиг харсан бэртэгчин болцгоодог. Нэгэнт ээж аавууд хүүхдэдээ асар их нөлөөлдөг тул сүүлд сургуулийн багш нар хичнээн сайн сурган хүмүүжүүлэх гээд ч гэрийн хүмүүжилд ялагддаг. Бэртэгчин буюу паразит хүн бусад хүмүүсийг ашигладаг ялангуяа нийгэмд нөлөө бүхий хүмүүс бэртэгчин болоод ирэхээр нийгэм цааш нэг их хөгжиж цэцэглэж чадахгүй.
Би өөртөө ашиг харахаас илүү бусад хүмүүст ашигтай байх чухал шүү гэсэн хүүхэд хөгшид тахир дутуу амидралын бэрхшээлтэй хүмүүст тус болох тэр том моралын хүмүүжилтэй хүмүүс цаанаа л нэг өөр харагддаг. Хүмүүс ч тусч сэтгэлтэй бодол сайтай хүмүүст дуртай. Харин үргэлж ашиг хонжоо хайсан хэзээ ч ханаж цадахгүй шунал өвчин туссан хүмүүсийг хараад гайхдаг. Ийм өвчин туссан хүмүүсийн хэлдэг үг гэвэл “ядуу явах өөрийн буруу” гэнэ.
Шунал өвчин туссан хүмүүс эмчлэгдэх боломжтой. Хэрвээ эмчлэхгүй бол нийгэмд маш хортой. Ийм хортой хүмүүсийг даган баясагчид “ядуу ба баян аав” гэж зөвхөн эд мөнгөөр ээж аавуудыг үнэлж хүүхэд эцэг эхчүүдийн хооронд хагарал үүсгэдэг. Тэдний ном зохиол нэртэй өврийн дэвтэрүүдийн гай ихдээ. Энэ гай бол ядуу аав гэж үр хүүхэд хүртэл багаасаа ялгаварлан харах ойлголттой болж баян аав ээж бол мундаг гэсэн бэртэгчин хувиа бодсон хамтын ямар ч үнэлэмжгүй үнэт зүйлгүй нийгэм үүсэх жишээтэй.
Мөнгө дийлж сэтгэл устана гэдэг зэрлэг бүдүүлэг бялдууч хуйвалдсан хорлосон хохироогоод алга болдог тийм л хүмүүсээр дүүрнэ. Сэтгэл хамаагүй мөнгөтэй л хүнтэй гэр бүл болно гэцгээдэг хүмүүст юун нөгөө хайр дурлал манатай. Ийм хүмүүс нийгэмд аюултай. Сэтгэлгүй зөвхөн мөнгө яриж өссөн хүхэд цаашид хамгийн том гэмт хэрэгтэн болцгооно. Тэд мөнгөтэй болохын тулд юу ч хийхээс буцахгүй. Шунал гэдэг нийгмийн хамгийн том аюултай өвчин. Ялангуяа залуу хүн энэ өвчин тусвал мэдлэг боловсролоос бүрэн холддог. Ийм холдсон залуус гадаад оронд сурсан нэртэй зугаалж яваад л ирцгээдэг жишээ олон бий. Ялангуяа улстөрчид болон компаны боос нэртэй хүмүүсийн хүүхдүүдийг хараад байхад гоё сайхан дипломноос цаашгүй. Тэд яриад эхлэхээр л баригддаг.
Яагаад энэ шунал гэдэг өвчин архаг болооод ирэхээр аюултай вэ гэхээр гэнэт мөнгөгүй болоход бүр аюултай. Тэд мөнгөтэй болохын тулд бусад хүмүүсийг тоглоомондоо оруулна. Хамгийн их тархсан жишээ бол мөнгөтэй хүмүүсийн үр хүүхэд мөнгөнөөс болж хар тамхинд орцгоож тэдний балагаар энгийн иргэдийн үр хүүхэд гэр орныхоо мөнгө төгрөг эд хөрөнгийг тэдэнд зөөдөг болох жишээтэй. Шуналтай хүмүүсийн үр хүүхэд гудамжны хулгайч хүүхдүүдээс илүү нийгэмд хамгийн их аюултай.
Заавал шашин гэхгүй, заавал боловсрол гэхгүй, заавал ээж аав гэхгүй, заавал өвөг дээдэс эмээ өвөө гэхгүй, заавал ах эгч дүү гэхгүй зүгээр л бусад хүмүүст тус болох тийм хүмүүс хүн ёсны амидардаг. Тэд даруухан цэвэрхэн илүү ч үгүй дутуу ч үгүй сэтгэл хангалуун алхана.
Бусад хүмүүсийн ирээдүй цаашидын амидралд үүрэг гүйцэтгэж, нэр төртэй энэ хорвоогоос явах ямар их том бурханлаг үйл вэ гэж хэлмээр. Тэртэй тэргүй төрөх үхэхийн хоорондох богинохон хугацаанд хүн чанартай хүн ёсны амидралаар амидарч хүмүүст элэгсэг дотно эв найрамдалтай ямар ч ашиг хонжоо шаардахгүй явах гэдэг том эрдэм шүү дээ.
Олон нэр алдартай нэр хүндтэй нэр төртэй гэдэг шагнал цол зэрэг авсан хүмүүс зөвхөн өөртөө ашигтай харин бусадыг ялангуяа гэр орныхоноосоо авахуулаад хамт ажилладаг хүмүүс цаашлаад багш нэрийн дор сурагч шавь нэртэй боолуудаа бүгдийг зөвхөн өөртөө ашиглан олон нийтийн хамтын амидралыг бусниулж нийгмийг эв нэгдэлгүй хүйтэн хөндий болгох жишээтэй. Ийм хүмүүсийн жишээ зөвхөн улстөрд болон гэр бүл хувийн компаны эзэн боосуудын дотор биш их сургуулиудын дотор маш их бий. Эндээс үлгэр жишээ авсан залуу үе хэнд ч туслахгүй өөрийгөө бодно хувиа хичээнэ гэсэн буруу ойлголттой болцгоож хүмүүсийг халамжлах тэдэнд туслахаас хол явцгаадаг. Ерөөсөө Монголчууд нэг нэгэндээ туслах биш гадаадынхан л Монголчуудад туслаж байна даа.
Бусад хүмүүст сайн болохын тулд эхлээд муу гэдэгээс салах хэрэгтэй. Үүний тулд хэн хэнд яагаад муу билээ гэсэн асуулт тавигдана. Мэдээж хүн төрөхөөсөө хэн нэгэнд муу байна гэж байхгүй тул ойрын хүмүүсээс шалтгаалан муу болох жишээтэй. Ээж аавыгаа дагаад тэдний муу хүнд муу болох жишээтэй. Эмээ өвөөгийн дургүй хүмүүст бас дагаад муу болох жишээтэй. Иймэрхүү олон жишээ бий. Яагаад муу болж буй гэхээр гадны нөлөө бөгөөд эцэстээ түүндээ нэгэнт үнэмшсэн тул хүүхэд насны муу зан цааш үргэлжилж улам гүнзгийрсээр биеэ даагаад бусад хүмүүст муу болцгооно.
Нэгэнт хүүхэд насанд бусдад муу болсон муугийн ёс цаашаа өөрийн буруу ойлголт алдаатай мэдрэмжээр муу болсон муугийн зан бүгд л нийгэмд бусадтай эв найрамдалтай явахад саад болж урагшаа алхах боломжгүй хувиа хичээсэн өөрийнхөө дотор нуугдсан ёстой л санаа муутай хүмүүс болж хувирна. Эндээс л би угаасаа ийм ерөөсөө өөрчлөгдөхгүй гэж өөрөө өөрийгөө ятгана.
Ээж аавууд хүнд муу болцгоодог өвчин түүн дээр худлаа түүхийн ном, худлаа цуу яриа, хоосон магтаал, хөөрсөн хүмүүсийн шагнал зэрэг цол цаашлаад улстөрийн гэж нэрлэдэг намуудын олон жилийн тархи угаалтаас хэн хэндээ муу болцгоож буй хамаатай.
Хүн өөрөө “Би” гэж биеэ дааж чадсан гэвэл бусдад тус болж бусад хүмүүсийг ойлгоно. Өөрийгөө ч ойлгохгүй явах хүмүүс мэдээж зөвхөн өөрөөрөө хязгаарлагдах биш өөрийн бас дотоод асуудалаар хязгаарлагдана. Олон хүн өөрийгөө өөрийнхөө дотор хайна. Өөрийгөө олж мэдэж мөн өөрийгөө бүтээхэд маш их хувийн олон сайн шинж чанар чухал үүрэгтэй. Хамгийн түрүүнд ядарталаа ажиллаж төвөгтэй зүйлсийг хичээж зүтгэж сурч авах маш чухал.
Аливааг сурах гэдэг төвөгтэй. Ерөөсөө юуг ч жинхэнэ сурахад төвөгтэй. Хэн ч гэсэн оюуны өндөр түвшинд эрдэмтэй бас мэдлэгтэй болоход маш их зүдэрнээ. Зүдрэхээс айж зугатаах биш зүдэрч байгаадаа аз жаргалтай байх хэрэгтэй. Гоё зүдрэх гоё шүү дээ. Гоё ядрах бас л гоё. Гоё байх бас л нэг урлаг.
Жинхэнэ мэргэжил сурахад үнэхээр төвөгтэй бас хэцүү. Үнэхээр сурч мэдэхийг хүссэн хүн маш их ядарна. Ухааны тэнхээ зориг хатуужил байхгүй хүн юу ч сурч чадахгүй. Монголчуудыг харахад хялбар сурах гэж эндүүрнэ. Монгол хүн бүгдийг хурдан сурах гэж гэнэдэнэ. Нэгэнт юу ч сураагүй нийгэм мэргэжилийн биш хурдавчилсан хялбарчилсан нийгэм болцгооно. Хурдан бол сайн бас хялбархан ямар ч толгой өвтгөх зүйлгүй бол бүр илүү сайн гэнэ. Ингээд толгой хэзээ ч өвдөж үзээгүй түүхий тархитай хүмүүс энэ амидралдаа юу ч хийж бүтээхгүй зөвхөн бусадын хийсэн Улаанбаатар хотод дураараа дургина. Гудамжны модыг хэн гараараа тарисаныг ч мэдэхгүй алхацгаана.
Хурдавчилсан хялбарчилсан нийгэм нэгэнт цаад учир агуулгыг мэдэж сурч төвөгтэй хэцүү маш хүнд давааг давж чадалгүй шантарцгаана. Тэд нэгэнт шантарсан тул нэг нэгийгээ диплом шагнал цол зэрэгээр хуурцгаах ба энэ хорвоогийн үнэн цаад мөн чанар амидралын учир утга мэдэж авч чадахгүй. Шантрагчид ертөнцийн мөн чанар хүн ёсны чухал мэдрэмж сэтгэлүүдийг эзэмшиж чадахгүй тул яагаад ногоо жимс таридаг, яагаад эмч эсвэл багш болдог, ямар учираас хуульч эсвэл эдийн засагч болж буй, яагаад төрийн сайд болдог тухай мөн яагаад компаний боос болох шаардлагатай тухай ойлголтгүй явах жишээтэй.
Хүн бүр нийгэмд янз бүрийн мэргэжилтэй болох ёстой. Энэ хорвоо дээр хүн гэж нэрлэгдсэн нийгмийн нэг гишүүн бусад хүмүүстэй зайлшгүй хамт мөн бусад хүмүүсийн төлөө мэдлэг мэргэжилтэй болох утга агуулгатай шүү дээ. Гэтэл нэгэнт бусадын төлөө биш гэсэн зорилготой хүмүүст жинхэнэ мэргэжил сурах ямар хүсэл эрмэлзэл байх билээ дээ. Түүний оронд хөнгөхөн хурдавчилсан бизнес, менэжмэнт эсвэл удирдлага гэх мэт хөнгөн хурдан дипломтой л болох чухал. Зарим хүмүүс зөвхөн гадаад оронд л хэрэгтэй өөрийн оронд ямар ч хэрэггүй Англи нэртэй дипломтой ирцгээнэ. Дотооддоо болохоор зөвхөн диплом өгч ромбо зүүлгэнэ гэвэл төлбөр төлөөд хэдэн жилийн дараа хүссэнээ авах жишээтэй. Ямар ч хэцүү төвөгтэй мэдлэг боловсрол өгөх чадваргүй их дээд сургуулиудын профессорууд бас энэ бүгдийн цаана хуйвалдан сууцгааж байгаа шүү дээ. Тэдний дунд гаднаас мэдлэг боловсролтой хүмүүс ажилд орох ямар ч боломжгүй байх жишээтэй. Юу ч бүтээж хийхгүй зөвхөн дарга болдог л дипломтонгууд хэнд хэрэгтэй вэ?
Хэн ч хэний ч төлөө биш зөвхөн л эд зүйл шагнал цол зэрэг диплом ромбо өнгөтэй цаас бичиг баримтны төлөө явах гэдэг том ялагдал. Бүгд мөнгө ярина. Мөнгөгүй л бол амидрал ч утгагүй хажууд байгаа найз нөхөд эхнэр хүүхэд эсвэл эр нөхөр утгагүй. Мөнгөгүй бол ээж аав ч хэрэггүй. Яагаад гэвэл нөгөө цаасны төлөө сургуулийн төлбөрүүдийг төлж чадахгүй. Түүн дээр нэмээд тархи угаагчид аав чин мөнгөгүй бол хамгийн тэнэг аав гэж доромжилно. Баян хүнийг дууриалгах гэж үр хүүхэдээ ядарсан ээж аавууд шахаж шаардана. Төрийн өмч хувьчлалаар, лицензээр, тендэрээр баяжсан хүмүүсийг л дууриаж баян бол гэж залуусыг түлхэж улстөрийн намууд руу хуйлруулна.
“Interdependence” гэсэн олон улсын ойлголт аливаа улс орон нийгэмд хүн бүр нэг нэгнээсээ хамаатай гэсэн илэрхийлэл. Бүх хүн бүгдээс хамааралтай. Үүнийг ойлгоогүй хүмүүс нийгэмийг устгаж өөрийгөө л бод гэж хорвоогоос тусгаарлуулсан. Хүн төрөхөөсөө авахуулаад үхэх хүртэлээ бусад хүмүүсийн тусламж хамгийн их хэрэгтэй. Мэдээж үргэлж тусламж аваад хариу туслахгүй бол жинхэнэ паразит шүү дээ. Олон хүн бусад хүмүүсийн тусалсаныг мартдаг.
Жожиг сэтгэлийн сэвтэй хүмүүс бусад хүмүүсийн тусламжаас татгалзаж өөртэйгээ адил ашиг харж байна гэж хардаж сэрддэг. Зүгээр л ямар ч ашиг харахгүй тусалдаг хүн олон бий. Тиймээс энэ нийгэм устчихгүй шиг явж байгаа. Хүн бүр баяжих гэж төөрөлдсөн бол одоо энэ улс яаж оршин тогтнох вэ дээ.
Интердепэндэнс гэж ойлголт ялангуяа улс орны эдийн засаг хөгжихөд хэн ч хувиа хичээж болохгүй гэсэн зарчим үйлчилдэг. Яагаад гэвэл нийтээрээ нэгэн жигд амидрах гэдэг төр улсын эцсийн зорилго байх ёстой. Мэдээж олигтой төргүй бол яаж л жигд амидралтай болж чадах вэ дээ. Бодохдоо ч бас хийхдээ ч хувиа хичээхгүй өөртөө ашиггүй ч түүнийг үл анзаарч явах хүмүүс яаж ийм сайхан хүмүүжилтэй өссөн бэ гэж л хүндэлмээр.
Олон ээж аавууд өөрсдөө алдаа хийж буруу шийдэл гаргаж сэтгэлийн хөдөлгөөнийхөө боол болчихоод буруугаа өөрөөсөө холдуулахын тулд лам гэж нэртэй эд хөрөнгөний шуналтай хүмүүсийг царайчилдаг. Юу царайчилдаг вэ гэхээр буруугаас хэлтрүүлээд өгөөч гэж. Буруу л бол буруутай шүү дээ. Лам гэхгүйгээр яагаад өөрөө өөрийгөө шийтгэж өөртөө гэмшиж чадахгүй ном уншуулна гэж гүйцгээж арга барахдаа гэр орондоо хүртэл лам авчирч баян лам нарыг санхүүжүүлнэ вэ?
Өөрийгөө золиослож чадахгүй хүмүүс үр хүүхэдээ ч олигтой хүн болгож чадсангүй. Ямар ч зорилго агуулга байхгүй хүнтэй сууж хуримаа хийж эхнэр нөхөр болцгооно. Удахгүй нэг нэгнээсээ уйдаж хүүхэд гэсэн барицааны хүн дээр л аргагүй тогтоно. Нэг хэсэгтээ шүү дээ. Нөгөө айхтар Монголоороо байх гэдэг энэ үү.
Өөрийгөө золиослох энэ хүндэт хариуцлагатай үйл хэрэг хаа ч харагдана хэнд ч мэдрэгдэнэ. Хэрвээ хүмүүс энэ дэлхий дээр өнөөдөр хүртэл нэг нэгэндээ золиос болоогүй гэвэл ямар их харанхуй уйтгартай бухимдалтай гоо зүй байхгүй цаашлаад ёс зүй байхгүй байх байсан бол гэж асуумаар. Гэтэл энэ бүгдийг хэрэгжүүлж хэрэглэж чадахгүй ард түмэн ямар доод түвшинд орсоны баталгаа биш үү.
“Schmarotzer” \Шмаротцер\ гэж ойлголт бусад хүмүүсийн мөнгө, бусад хүмүүсийн хөдөлмөр, бусад хүмүүсийн бүтээж босгосон дээр бэлэнчилдэг паразит хүмүүсийг нэрлэдэг. Бэлэн юман дээр л найрлаж зунжингаа наадам хийцгээнэ. Хэний мөнгөөр наадам хийнэ вэ? Хэний мөнгөөр даншиг баярхана вэ?
Шмаротцер болчихсон нийгэмд хэн ч хэний ч төлөө өөрийгөө золиослож чадахгүй. Паразит хүмүүстэй газар “надад ямар ашигтай вэ” гэж асууна. Паразит газар бэлэн мөнгө авах гэж хууль дүрэм улам ихэсгэнэ. Паразит газар нэг нэгнийхээ ирээдүй маргаашийн амидралд садаа хийнэ. Хөгшин ч залуу ч нэг нэгэндээ л саад хийнэ.
Татвараас зугатаах компанууд, тендэр булаан авагчид, лицензийн наймаачид бүгд л шмаротцерууд. Паразитууд өршөөлийн хууль нэхнэ. Нэг хүн биш хэсэг бүлэг этгээдүүд нийлэн шмаротцер болж олон нийтийн эд хөрөнгөнөөс паразитлана. Хаа л бол торгоно, түрээс авна, төлбөр төл гэж паразитлана. Шатахууны үнэ эсвэл талхны үнийг дуртай цагтаа нэмж паразитлана. Шмаротцерууд улс орныг эзэлж шмаротцеруудын улс болсон мэт. Бусад хүмүүсийн төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй зөвхөн хожоо хийнэ. Би бүгдийг авна гэсэн халдварт өвчин даамжирсаар.
Насанд хүрээгүй үргэлжийн хүүхдээрээ нийгэм үргэлжийн шилжилтийн насандаа ард түмэн дахин дахин алдаа хийж үргэлж шинээр эхэлнэ. Одоо нөгөө л устгаад хаячихсан үйлдвэрүүдээ дахин бүтээж хийж л эдийн засагтай болцгооно. Гэтэл хэн ч хэний ч төлөө юу ч хийхгүй гэвэл яаж хөгжил ирэх вэ дээ. Энд л гол шалтгаан байна даа. Шмаротцер нийгэм.
Бусад хүмүүс гэж хэн бэ? Бусад хүмүүс бол чи, та, найз, дайсан, өрсөлдөгч, эсэргүүцэгч, хамтран зүтгэгч, нэг нэгнээсээ хамааралтай тэр бүхий л хүмүүсийг нэрлэнэ. Хүн өөрөө бас л нэг бусад хүний нэг шүү дээ. За одоо тэгээд энэ хүмүүс нийлцгээн хэрхэн нийгмийг бүтээн босгох вэ?
Креатив хүн гэдэг хийж бүтээдэг идэвхитэй хүмүүсийг нэрлэдэг. Гэтэл нийгмээрээ улсаараа креатив биш. Төрөх ба үхэхийн завсар өдөр өнгөрөөх хүн өөрийгөө зөвхөн бодно гэвэл юуны төлөө яах гэж энэ хорвоо дээр төрсөнөө ч мэдэхгүй үхэхийнхээ өмнө яагаад үхэх болчихвоо гэдгийг ч ухаарахгүй. Зөвхөн л амарч зугаалж юу ч хийхгүй ямар ч хариуцлага хүлээхгүй үргэлж хожиж ялж дийлж байх гэсэн насанд хүрээгүй хүмүүсийн бүхэл бүтэн нийгмийн анги давхрага үүсжээ. Хамгийн баян хамгийн залхуу.
20-р зууны онцлог бол эрх чөлөө байсан. Философичидийн ачаар өнөөдөр эрх чөлөө явсаар олонхийн дунд хэрхэн хувийн эрх чөлөөг аврах тухай олон номууд бичигджээ. 20-р зуунд эхэлсэн “emanzipation” нэртэй хөдөлгөөн өнөөдөр Улаанбаатар хотод ирэх цаг болсон мэт. Зан занишл уламжлалт ёсноос ангижирч эрх чөлөө ярих цаг нэгэнт болсон. Улаанбаатар хот өөрийн өнгө төрхөө олж орчин үеийн соёлт хот болохын тулд наадам болон цагаан сар хоёроос татгалзах хэрэгтэй. Наадам болон цагаан сар хоёрыг хөдөө газар л тэмдэглэвэл яг тохирох мэт.
Ар Монгол асуудалтай байна. Хавар би Шанхай хотод явж байгаад Өвөр Монгол хүмүүстэй ярилцаж байхад хэрхэн Улаанбаатар хотын их сургуулийн ректор профессоруудад тэд тусалсаныхаа дараа ямар ч баярласан талархасан үг сонсохгүй дувт ашиглуулсандаа гайхаж байсан. Танай профессорууд ямар хүмүүжилтэй хүмүүс вэ гэж надаас асуухад би юу гэж хариулсан гэхээр Ар Монгол асуудалтай байгаа л гэж хариулсан.
Саяхан бас Орос орноор судалгааны ажил хийж яваад Буриад Монголчуудтай уулзахад Ар Монголын жуулчид Байгал нуурын эрэг дээр яаж архидан согтуурч хог хаяж сахилгагүйтээд явсан тухай бас их гайхаж байсан. Хаа л явна тэнд Ар Монголд хүний ёс суртахуунгүй, бурханлаг биш, шашинлаг биш тухай гайхан ярицгааж харамсаж байх жишээтэй.
Гадаадынхан гэснээс тэд жуулчны газар голын эрэг дээр хог хаяхгүй хог хаявал түүнийгээ цэвэрлэнэ. Гэтэл зөвхөн Монголчууд л бүх хогоо асгаад явцгаадаг гэнэ. Энэ зан заншил ёс уламжлал бололтой. Зарим газар Монголчуудын өөрийн нутаг усандаа хаясан хогийг гадаадын жуулчид цэвэрлэж байсан дуулдана. Ерөөсөө Монгол хүн байгалд ямар их хэрцгий зэрлэг ханддаг болохыг гадаадынхан хараад гайхдаг. Ямар ард түмэн ийм байгалдаа хайргүй байна вэ?
Эцсийн эцэст уул уурхай эхэлсэнээс л хойш Монгол хүн сав л хийвэл байгал руугаа дайрдаг болцгоосон. Уул хараад л яаж ашиглах вэ гэнэ. Зүгээр ч уул харж чадахгүй. Гол нууртай сайхан нутаг хараад л яаж мөнгө хийх вэ гэнэ. Хаа л бол хувийн байшин бариад хашаа татаад байгалийн өнгө төрөхийг эвдэнэ. Хэдэн зуун жил амидарна гэж байгалийг эвдэж байшин барина вэ?
Нэг нэгнийхээ төлөө гэсэн тэр ёс үйлчлээгүй цагт Монгол өөрсдийгөө л баллана. Хэн ч биднийг баллахгүй. Хийх ажил их байна даа.

Үргэлжлэл бий.
Дараагийн сэдэв: Эдийн засагийн эрх чөлөө.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 3: Өөрийгөө бүтээх эрх чөлөө

Өөрийгөө насанд хүргэх эрх чөлөө.
Хүний бие байгалийн болон биологийн хөгжилөөр нас бие гүйцэх мэдээжийн. Харин хүний ухаан насанд хүрэх мэдээжийн биш. Хүн өөрөө өөрийнхөө ухааныг өөрөө л хичээж зүтгэж байж насанд хүргэх боломжтой. Тиймээс насанд хүрэх гэдэг зөвхөн өөрийн бүтээлийн үр дүн. Нэг үгээр хэлэхэд өөрийн үйлийн үр гэмээр.
Хэн ч хэнийг ч насанд хүргэж чадахгүй зөвхөн хэрхэн насанд хүрэхэд сургах боломжтой. Тиймээс сайн сургагчтай байх чухал. Муу сургагчтай өөрөөр хэлбэл муухан багштай хүн насанд хүрч чадалгүй үлдэх тал бий. Насанд хүрэлгүй үлдэх хүмүүс үйлийн үр биш үйлийн лайтай гэхүү дээ.
Хичнээн сайхан том биетэй булчин шөрмөс зангирсан хэдий ч ухаан хөгжөөгүй хүнийг насанд хүрсэн гэх боломжгүй. Ийм бие том ухаан жижиг хүмүүс амидралын турш хүүхэд шиг явсаар нэг бол залилаж эсвэл бүгдийг хүчээр булчингаараа шийдэж ухааны хомсдолоор дуусах жишээтэй. Насанд хүрэх тийм амар бишээ. Олон хүн насанд хүрч чадахгүйн баталгаа гэвэл ээжээсээ хамааралтай аавынхаа сүүдэрт дуусаж олдсон ганц амидрал өөрийнх биш хүнийхээр л дуусах байлтай.
Насанд хүрэх хэцүү. Яагаад гэвэл өөрөө л хичээх ёстой. Олон зүйлд суралцаж өөрөө өөрийгөө насанд хүргэж цаашлаад бусдад насанд хүрсэн хүний шинжээр хандаж хамгаалж явах амар бишээ. Амидралд тулгарах олон эргэлзээнүүд, бэрхшээлүүд цаашлаад төвөгтэй зүйлтэй учирч тэр бүгдийг даван туулах амар биш. Энэ бүгдээс шантарсан хүн бусдыг өөрийнхөө өмнөөс шийдүүлж аргаа барахдаа ламаас очиж асууж идэвхит амидралаас татгалзаж идэвхигүй хий хоосон өдөр өнгөрүүлнэ. Ийм хүмүүс ажил дээрээ ч ойр орчимынхондоо ч маш их хортой.
Яагаад олон хүн насанд хүрэхгүй явна вэ? Яагаад үнэтэй хувцас өмсөж үнэтэй машин унаж үнэт зүйл эдлэж хэрэглэж буй мөртлөө ухаан хөгжихгүй муу юманд гарамгай сайн юманд дасахгүй хувиа л хичээсэн хүүхэд шиг явна вэ? Муу газар муу л хүн амжилттай гэж үү? Энэ тэгээд муугийн ёс уу?
Насанд хүрэхгүй том хүмүүс өөрөөр хэлбэл ээж аавуудыг яах вэ? Насанд хүрэх боломжгүй яваа залуу хүмүүсийг яах вэ?
Яаж насанд хүрэх вэ яагаад насанд хүрэх шаардлагатай вэ?
Насанд хүрсэн хүний онцлог гэвэл олон зүйлийг төсөөлж чадах, яагаад хийж буйгаа тайлбарлаж чадах, ойлгох чадвар, бусдын сэтгэлийг өөрийн сэтгэлээрээ сэтгэж чадах цаашлаад юмны уг үндэсийг олж мэдэж ялгаж чадах гээд олон оюуны чадваруудыг шаардана. Бодож сурах хамгийн чухал насанд хүрсэн хүний үйлдэл байдаг. Хэрхэн бодох вэ гэхээр ямар идей хэлэх гэж буй билээ гэдгээ тодорхойлох. Үүний хажуугаар ямар үг болон ухагдахуун хэрэглэвэл зөв бэ гэж өөрөөсөө асуух болон цаашлаад ямар зарчим хэрэглэж бодох вэ гээд олон зүйлийг чадах шаардлагатай.
Мэдээж Грекийн философичидоос гаралтай сурган хүмүүжүүлэх тухай ойлголт хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой тул хэзээ ч ээжийгээ эсвэл аавыгаа дууриахгүй тул заавал сургуулийн газар сурган хүмүүжүүлэх ёстой гэж анх эхэлсэн. Үүний тулд бие бялдар болон ухаан хоёрыг зэрэг хөгжүүлэх чухал гэсэн. Харин бие дааж боловсрол олох боломж өгөх хэрэгтэй гэж байжээ. Яагаад бие даалгаж сургах ёстой гэхээр багш бүгдийг сургаж зааж чадахгүй. Тиймээс хүн цааш хөгжих гэвэл өөрөө л өөрийгөө хөгжүүлэх ёстой.
Хүүхэд гэдэг ямар ч ухамсаргүй яагаад гэвэл тэд сонссон бүхэн мөн харсан бүхэндээ үнэмшдэг. Маш амархан уйдна бас ямар ч маргаашийн тухай ойлголтгүй тул төлөвлөх тооцоолох гэсэн ойлголт байхгүй. Гэтэл насанд хүрч чадсан хүн өөр байх ёстой. Олон хүн нас явчихсан мөртлөө үнэмшилийн хохирогчид болцгоодог жишээ хаа сайгүй л бий. Хамгийн наад захын жишээ гэвэл мухар сүсэгт эсвэл зурагтын нэвтрүүлэг цаашлаад сонин уншаад олон хүн шууд үнэмшдэг шүү дээ. Ухамсартай насанд хүрч чадсан хүн шүүмжлэнэ, эргэлзэнэ бас асууж шалгаана.
Хүүхэд өдөр бүр л шинэ зүйлтэй танилцаж алдаж ононо. Тэдэнд өчигдөр мартагдана. Харин насанд хүрсэн хүн маргааш юу хийх бас өчигдөр юу хийсэн тэр бүгдийг бодож тунгаах тул маргааш төлөвлөгдсөн мөн өчигдөр дүгнэгдсэн байх жишээтэй. Насанд хүрэх хэцүү. Олон хүн шүүмжилж чадахгүй, эргэлзэж чадахгүй, бүр асуулт тавиж чадахгүй. Ерөнхийдөө чигээрээ.
Иргэний үнэмлэх авах бол бие хаа хөгжиж гүйцлээ гэсэн баталгаа. Харин ухааны хөгжил гүйцэх гэж үгүй. Яагаад гэвэл үргэлж явагдах үйл ажиллагаа. Ухаан хөгжих бүр л хүн өөрийгөө насанд хүрч буйг ухаарна. Ухаан хөгжихгүй гэвэл хүүхэд хэвээрээ. Яаж ухаанаа хөгжүүлэх вэ? Ном уншина, ярилцана, шүүмжлэнэ цаашлаад залруулна. Ерөөсөө хэн энэ хорвоог алдаа мадаггүй бэлэн цаанаасаа иж бүрэн гэж хэлээд байна вэ. Хэн хэнээс юугаар илүү төрдөг вэ. Бүгд л адилхан хүссэн хүслээ биелүүлж нэг их сүйд майд болохгүй л явах чухал байх. Ухаан хөгжөөд ирэхээр хүний хүчээр явах биш өөрийнхөө хүчээр явж эхэлнэ. Алдаж буй алдаа өөрийн алдаа болох цагт насанд хүрч эхэлнэ.
Хүүхэд л бүх зүйлийг ид шидтэй мэтээр харж илбийн мэт л бүх зүйлд үнэмшиж гайхаж нүдээ бүлтийлгэнэ. Ухаан насанд хүрээгүй хүмүүс хүүхэд хэвээрээ тул шашинд автагдах, мухар сүсэгт мадлуулах цаашлаад найз нартаа хүртэл тоглоом болцгооно.
Хүүхэд сохроор үнэмшихтэй адил ухаан хөгжөөгүй хүмүүс бүгдэд үнэмшинэ үүнтэй адил хүүхэд юуг ч тоохгүй үнэлэхгүйтэй адил ухаан хөгжөөгүй хүмүүс мэдлэгийг болон шинийг тоохгүй үнэ өгөхгүй өөрийгөө улам хоцрогдуулна. Ухаан хөгжөөгүй хүмүүс шинэ зүйлтэй тааралдахаараа үхтэлээ уурлаж бухимдана. Үнэмшсэн зүйлээсээ салахгүй тэр чигээрээ ингээд л явна гэж ухаан хөгжөөгүй хүмүүс ичсэндээ зугатааж мэдэхгүйдээ хорогдоно. Үүнийг харанхуй агуйтай зүйрлэх боломжтой. Агуйгаас гарч гэрэлд нүдээ гялбахаас олон хүн татгалзана.
Ухаан насанд хүрэх гэдэг тохиолдолыг зөвшөөрөх. Тохиолдол юуг ч тохиох боломжтой тул түүнд бэлтгэлтэй болж чадах чухал. Тиймээс тохиолдол өөрөө азтай ч бас азгүй ч ирнэ шүү дээ. Эхний үед тохиолдол азтай мөртлөө сүүлдээ азгүй болох жишээтэй. Энэ бүгдэд утга хайж эсвэл буруутан хайж ийш тийш хүмүүс рүү гүйх хэрэггүй. Очиж асуудаг хүмүүс бас л тохиолдолууд шүү дээ. Тиймээс тохиолдолыг чөлөөтэй тохиолдуулах чухал. Тэгж байж л амидрал улам сонирхолтой болох. Өөрийн асуудал өөрийнх л шүү дээ.
Дутуу гэр бүлд төрсөн гээд хувийн заяа шийдэгдэхгүй харин өөрийгөө бүтээж чадах л чухал. Өөрийгөө бүтээж чадсан хүн гэвэл Францын философич Руссогийн жишээг нэрлэх боломжтой. Руссо хэдийгээр цаг засварчин хүний хүү болж төрсөн хэдий ч өөрөө бие даан суралцаж ном уншиж явсаар Францын оюуны томчуудын нэгд тооцогдох хүн болж чадсан. Руссогийн ээж түүнийг төрүүлээд ес хоногийн дараа нас барсан гэдэг. Тэгсэн ч Руссо хувийн заяагаа өөрөө гартаа авч чадсан. Ерөөсөө оюуны чадвартай болох гэвэл сайн мундаг гэр бүлд төрөх ч албагүй их мөнгөтэй байх ч шаардлагагүй.
Руссо ингэж өөрөө өөрийгөө бүтээж явахдаа гэгээрсэн гэдэг. Энэ гэгээрэл бол нэг л өдөр гэнэт сэрэхтэй адил гэжээ. Мэдээж шашины гэгээрэл бурханыг харлаа гэдэг гэвэл мэдлэг боловсролын гэгээрэл бол соёлын буюу соён гэгээрэл байх жишээтэй. Тиймээс хэн ч хэзээ ч соён гэгээрэх боломжтой. Мэдээж энэ соён гэгээрэх зам дардан биш маш төвөгтэй бас бэрхшээлтэй.
Руссо ямар ч гэр бүлд төрсөн гэсэн өөрийгөө бүтээх боломжтой бас заавал сургуулийн багшийг бүрэн дагах биш өөрийн замаар бие дааж соён гэгээрэх боломжтой гэсэн хоёр том амидралын жишээг батлан харуулж чадсан. Тиймээс сургуулийн хаалга татлаа гээд бүгд шийдэгдэхгүй нэмж бие дааж маш их зүйл уншиж сурах хэрэгтэй.
Мэдээж хүүхэд насны олон мөрөөдөл биелэгдэхгүй шүү дээ. Тиймээс нэгэнт амидралд орсон хойноо мөрөөдөх хэрэггүй. Ялангуяа залуус мөрөөдөх шаардлагагүй. Ерөөсөө залуус мөрөөддөг хүүхэд насаа орхих хэрэгтэй. Хатуу уйтгартай тэгсэн мөртлөө тохиолдолоор дүүрэн амидрал хүлээж байгаа тул үүнд л бэлдэх чухал. Амидралыг муухай гэж эсэргүүцэх ч хэрэггүй бас амидралыг гоё гэж магтан дуулах ч хэрэггүй. Нэг их хар муухай бодохгүй бас учир зүггүй хөөрч баясахгүй л амидралыг харж чадвал хэн ч тийм их жаргалтай биш бас хэн ч тийм их жаргалгүй биш. Хүний насанд хүрсэн ухаан л энэ бүгдийг шийднэ шүү дээ.
Насанд хүрч чадаагүй том хүмүүс гэр бүл ойр орчимын хүмүүстээ хохирол учруулаад зогсохгүй төрийн дээд албанд очиж улс орон ард түмнийг баллах жишээтэй. Хүүхэд насандаа ойр дотно хүнгүй өссөн ялангуяа олигтой эмээ өвөө эсвэл сайн ээж аавтай байж чадаагүй хүмүүс биеэ дааж чадаагүй бол бас л насанд хүрч чадахгүй алдагдсан хүүхэд насаа дурсан уйлагнан явах жишээтэй. Иймэрхүү биеэ дааж чадаагүй хүмүүс хүмүүс ээжийн тухай шүлэг бичих эсвэл дуу дуулсаар л үлдэнэ. Дуундаа л хүүхэд насаа эргэн олох мэт. Аавын тухай дуулдаг хүмүүс мэдээж хаа ч байхгүй тэр аавыг төсөөлөн дуулах жишээтэй.
Насанд хүрч байсан шиг байх гэдэг нэг талдаа өөрийн байхыг хэлж буй ч нөгөө талдаа заавал ёстой гэсэн зүйлүүд байгаагаа илэрхийлэхэд чухал. Амидралд ёстой гэсэн олон зүйл учирна. Гэтэл хүүхэд ёстой гэдгийг ойлгохгүй. Насанд хүрсэн хүн ёстой гэж олон зүйлийг дотроо дургүй ч хийхээс өөр замгүй. Энэ бас л гэрийн биш хотын амидралын дүрэм горимтой хамаатай шүү дээ.
Ажил хөдөлмөр заавал гэдэгтээ биш харин зайлшгүй гэдэгтээ. Яагаад гэвэл ажил хөдөлмөрөөр л сайн сайханыг болон шинийг бүтээнэ шүү дээ. Үүгээрээ хүн амитанаас ялгаатай. Гэтэл олон хүн бусдыг өөрийнхөө өмнөөс ажил хийлгэж өөрөө залхууран зөвхөн мөнгө хийж хоосон хөдөлмөрлөж өөрийнхөөрөө хэзээ ч амидарч сайн сайханыг өөрийн гараар бүтээж чаддаггүй. Түүнээс гадна өөрөө бодохгүй бусдаар бас бодуулж амидрах хүн насанд хүрээгүй л жишээ шүү дээ. Насанд хүрэх хэцүү.
Өөрөө бодох, өөрөө хийх болон өөрөө чадах гэдэг насанд хүрсэн хүний шаардлагууд тул тийм ч амархан биелэгдэхгүй. Монголоороо байгаа ч гэж буй хүмүүсээс хол явах хэрэгтэй. Даяарчлагдсан дэлхийд нийтэч явах хэрэгтэй. Бусад орон луу явж бусад ард түмэнтэй танилцаж тэдний оршихуйг ойлгох хэрэгтэй. Заавал Монгол орноороо явж үзнэ гэж хязгаарлагдах хэрэггүй. Юм үзэж нүд тайлах гэдэг өөр ард түмэн өөр амидралтай танилцаж үзэхийг л хэлэх болохоос дандаа л танидаг хүмүүстэй уулзаж дассан зөөлөн газраар явахыг хэлэхгүй.
Насанд хүрч бие дааж чадсан хүн шашинд нэг их бууж өгөх эсвэл өөрийгөө алдан шүтэхгүй. Харин тэд шашиныг сэтгэлийн тайвширалд л хэрэглэж сурсан тул утга агуулгатай болгож чаддаг. Насанд хүрсэн хүн шашин хэзээ ч туслаж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Шашин төрөхөд болон үхэхэд мэдээж сэтгэлд зөөлөн ханддаг. Тиймээс сэтгэлийн юм шүү дээ. Энэ тухай дараагийн өөрийгөө золиослох сэдэвт бичнэ.
Ухаан насанд хүрсэн хүн өөртөө итгэлтэй тул заавал бусдаас асууж бусдын үгэнд орохгүй. Бие даах чухал. Барагийн зүйлд үнэмших хэрэггүй. Мэдээж мэдлэг боловсрол гэвэл өөр хэрэг шүү дээ. Энэ тухай дараагийн боловсролын эрх чөлөө бүлэгт ярилцана.
Насанд хүрэх тухай ярилцаж буй сэдэвт хүүхэд гэж хэн бэ гэдэг тухай заавал ярилцаж буй шалтгаан гэвэл хүүхэд тийм ч санасанаар биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэдийг гэнэн томоогүй гэнэн гэх ямар ч үндэслэлгүй харин ч хүүхэдэд боломж өгвөл ямар муу муухай үйлдэл хийхэд бэлэн түүнийгээ нууж далдлах ч чадвартай тухай “Lord of Flies” кино филмд гардаг. Хүүхэдэд дүрэм горим, ёс суртахуун болон дэг журам алдагдвал зөвхөн биеийн хүч чадал хууль болдог тухай харуулдаг.
Ялангуяа бага насны эрэгтэй хүүхэдийг хамт удаан хугацаагаар орхих эсвэл дотуур байрны хүүхэдүүдийг ямар ч хараа хяналтгүй орхивол шууд л хамгийн зэрлэгийгээ боос дарга болгоод түүнийгээ даган баясдаг. Тэдний эсрэг хэн нэг хүмүүжил сайтай хүүхэд томоотой эв найрамдалтай байх тухай шаардвал шууд л нийлэн бүлэглэж айлган сүрдүүлж гэмтээх хүртэл аюултай. Ийм байдалд угаасаа өсөж ямар ч ёс суртахуунгүй хүмүүжсэн хүүхэдүүд сүүлд том хүн болсон хойноо хүүхэд насны дураараа эрх зангаа үргэлжлүүлнэ гэсэн ойлголт. Тиймээс эмэгтэйчүүдийн анхаарах нэг зүйл бол эрэгтэй хүүхэдийг эр хүн болгохын тулд маш зөв хүмүүжүүлэх хэрэгтэй шүү. Яагаад том эр болсон мөртлөө хүүхэд шиг авирлаад заавал боос болох гээд буйг бас нэрийн хуудсан дээрээ үргэлж хамгийн том дарга гэж бичих дуртайг ойлгох хэрэгтэй. Насанд хүргэх хэцүү.
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг эр хүн болгохын тулд урам хайрлах бас хэт их мухар сүсэгтэж эр хүнийг өөрийн бодолгүй чадваргүй болгохоос болгоомжлох хэрэгтэй. Ерөөсөө хаана муу эр хүн байна вэ түүний ард гэмт эмэгтэйчүүд л байгаа шүү дээ. Ийм осолтой эмэгтэйчүүд жендэр ярих бүр дуртай байх жишээтэй. Эр хүн болгож чадаагүй байж одоо тэгээд эр хүний буруу гэх ямар шаардлага байна даа. Элдэв хүмүүсээс эр хүний тухай заавар авч хэрэгтэй хэрэггүй ном уншуулах эсвэл энд тэнд элс цацах ч бас л эр хүнийг доош хийж буй л жишээнүүд. Сайхан л санасан гэж өөрийгөө зөвтгөх хэрэггүй л болов уу. Насанд хүрцгээх хэцүү.
Хүний хүүхэд нас гэдэг өөрийгөө танин мэдэхэд маш чухал үүрэгтэй. Аавууд хүүгээ бага настай байхад өөрийнхөө хувийн асуудалаа тулгаж хүүгээ бага наснаас өш хонзонтой болгосон жишээ бол нутгархах, үндсэрхэх, муудалцах, зодолдохоос авахуулаад хүүгийнхээ толгойд дэндүү буруу ойлголт хийснээс хожим тэдний үр хүүхдээс өөрөөр хэлбэл хойч үеэс хонзон авах гэдэг арчаагүй зан үргэлжилдэг жишээ олон бий.
Хүүхэд нас гэдэг гэнэн хонгор хөөрхөн үрсийн өнгөрүүлэх цагаан цайлган цаг үе байх ёстой атал элдэв хонзон хэлмэгдэл ажлаасаа халагдсан нэрийн дор хүмүүжигдэж бүхэл бүтэн амидралаа хэн нэгнийхээ өшөөг л хэнээс ч хамаагүй тааралдсан болгоноос авах гэж өнгөрөөх ямар их хоосон амидрал вэ? Манай өвөөг алсан гээд л одоогийн шинэ үеийнхэн рүү дайрч дарамтлах ямар утга байна. Насанд хүрэх хэцүү.
Хүүхэд төрүүлсэний төлөө ач хариулна шүү гэж шахаж шаардах ээжийн тухай дуу дуулах дуртай хүмүүс уяруулах биш өрөнд унагаж буй л хэрэг шүү дээ. Эхийн санаа үрд үрийн санаа ууланд байх ёстой. Гэрээсээ явж юм үзэж нүд тайлахгүй бол ээжээрээ хязгаарлагдсан амидрал ядуу. Насанд хүрэх хэцүү.
Ёс уламжлал зан заншил ихэнхдээ ёс суртахуун болон ёс зүйтэй зөрчилддөг тул нийгэм болж амидарч буй хүмүүст хор уршиг ихтэй. Өнгөрсөн үеийн олон туршлага өнөөдөр ач холбогдолгүй. Зан заншил уламжлалт ёснууд ээж аавуудын бахархалууд залуу хүмүүсийн там болдог жишээ олон бий. Олон хүн насанд хүрч чадахгүй.
Музейд тавих ёстой хуучны эдлэл хэрэглэл хөөрөг гэх мэтээс авахуулаад надам цагаан сар гээд цаашлаад тавган дээрээс ганц чихэр авахдаа хүртэл гар хүрч буйг харахад хэзээ өнөөдөрт ирэх вэ гэж л асуумаар. Өнөөдөрт ирдэггүй үргэлжийн өчигдөрийн хүмүүсийн балаг ихдээ. Насанд хүрэх хэрэгтэй.

Үргэлжлэл бий.
Дараагийн сэдэв: Өөрийгөө золиослох эрх чөлөө.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 3: Өөрийгөө бүтээх эрх чөлөө

Өөрийгөө олох эрх чөлөө
Би угаасаа ийм өөрчлөгдөхгүй гэсэн өөрийгөө олохгүй төөрөгдөл олон зүйл хэлнэ. Хэн ч угаасаа ийм биш. Харин хүн хэзээ нэгэн цагт тийм хүн болно гэж одоо байгаагаасаа сайжирч илүү болж үүгээрээ бусдаас ялгарч чадвал сүргийн амитанлаг төрхөөсөө салж өөрийгөө “Би” гэж хэлэх боломжтой болох.
Би угаасаа ийм гэсэн яг одоогийн амидралын хэв төрхийнхөө эсрэг өөрийгөө хүчилж олон зүйлийг шинээр сурч өнөөдөр хүртэл олж хараагүй зүйлээ олж харж нүд нээгдэх тийм ч амархан биш. Хүн өөрийгөө олж ухаарч бодож эхлэхээр найз нөхөд гологдож магтан дуулдаг хүндэтгэдэг хүмүүс ямар ч үнэгүй болох жишээтэй. Энэ үед хүн гутарч сэтгэлээр унах биш жинхэнэ үнэнтэй танилцаж буйдаа баярлах хэрэгтэй.
Хүн өөрийгөө олж хөгжиж өндөр түвшинд очих боломжтой. Ингэлээ гээд бүгдийг үнэлэхгүй тоохгүйдээ биш ухаж ойлгож түүх эсвэл үлгэр домог эсвэл бурхан гэдэг чин хүн өөрөө зохиосон хүний л төсөөлөл болохоос цаанаасаа угаасаа өгөгдсөн зүйл биш гэдгийг мэдэх жишээтэй.
Тухайн хүн нэг бол өөрийгөө олохгүйдээ эвлэрч угаасаа би ийм гэж амитанлаг явах уу эсвэл өөрийгөө олж жинхэнэ үнэнтэй нүүр тулгарч бие даасан хүн болж өндөр түвшинд хүн гэсэн нэрийг тээж явах чадвартай гудамжаар алхах уу гэсэн сонголт байх жишээтэй. Өөрийгөө олохоор зурагтаар ярих хүмүүсээс авахуулаад гудамжаар явах хүмүүсийн нүд хүртэл нэг л өөр харагдаж эхлэнэ. Энэ үед жинхэнэ бодит байдал гэж юу вэ гэдгийг ухамсарлана.
Шинийг сурч олон мэдэхгүй зүйлээ мэдэж эхлэх гэдэг бага насандаа ээж аавын буруу заасан зүйлсийг засаж залруулж арван жилийн сургуулийн багшийн өөрийнхөө үнэмшилийг тулган үнэмшүүлсэнийг ухаарч цаашлаад их дээд сургуульд лекц нэрийн дор буруу ойлгосон зүйлсээ ярьж ном нэртэй өврийн дэвтэрүүдээсээ цээж бичиг хийлгүүлжээ гэдгийг хожим ухаарна. Одоо тэгвэл буруу ээж аав алдаатай багш худлаа профессоруудын хүнийг угаасаа л ийм болгосон гэмт хэргээс хэрхэн салах вэ? Үүний цаана улстөр гээд бүр том дээд хэмжээнд гэмт хэрэг хийдэг хүмүүсийн хэлж яриж хүнийг угаасаа ийм болгосон хар гайнуудыг яах вэ? Энэ бүгдийг олж харахгүй хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс бас амитан шинжээрээ ингээд л мөрөөрөө л явна гэсэн дараагийн угаасааг хэлж уйлагнадаг.
Мөрөөрөө л явна гэж ээжийнхээ сүүдэрт явах охид эсвэл аавынхаа дарамтад явах хөвгүүд амитанаас ялгаагүй. Чонын бэлтрэг л эээжийнхээ гаргасан мөрөөр явж чонын амидралаар л амидарна. Гэтэл хүн төрөлхтөний түүхийг харахад хүн өөрийнхөө амидралаар амидарсан тул агуу роман бичиж, суут сонгодог хөгжим зохиож, гайхамшигтай уран зураг зурж, огторгуй ямар их томыг нээн олж, философийн номууд бичиж эрх чөлөө гэж юу байдагийг бүтээн бий болгосон шүү дээ. Мөрөөрөө явж амитан амидралаар амидрах хүмүүс хэний ч төлөө юу ч хийхгүй нүхэн амидралаар л харанхуй хоосон бэртэгчин амидралаар амидрана. Ийм л хүмүүс мухар сүсэгт амархан автагдаж хүний хоол болж адгийн боловсролгүй лам залууд доромжлуулна. Арслантайж яаж Түвдэд дагаар орж Монгол мөнх биш зуурд боллоо доо. Буцаад тархай бутархай овог аймгууд болсон биздээ.
Ойр орчимынхоо хүмүүсийг хүндэтгэдэг, өөр арга байхгүй, хөөрхийг гомдоогоод юу хийх вэ, бас өрөвдөөд байна шүү дээ гэж шалтаглан мөрөөрөө явах гэсэн угаасаа ийм гэж амидралд бууж өгсөн хүмүүс зөвхөн өөрийгөө биш бусдыг балладаг. Өнөөдөр балласаар ч байна. Өөрийнхөө амидралаар амидарч чадахгүй хүмүүсийг анхааруулж нэг ч удаа боломж өгч чадвал тийм хүмүүс ёстой л ачтай хүмүүсдээ. Ерөөсөө ээж аавынхаа амидралыг дууриан амидарч тэдний үгэнд үг дуугүй орох гэдэг эрх чөлөө байтугай тэгш эрхтэй ч харшилдана. Тиймээс шударга ёс бүр ярих ч хэрэггүй.
Өөрийгөө хаанаас олох вэ гэхээр ухамсар ба шүтлэг хоёрын зааг дээр, эрх чөлөө ба дарамт хоёрын ялгаан дээр цаашлаад ардчилал ба сэхээтэнчилэл хоёрын туйлшрал дээр олно гэсэн ойлголт. Хүн өөрийгөө сайн муу хоёрын дунд олох шаардлагатай үүний тулд өөрийн бие ба өөрийн ухаан хоёрын ялгааг мэдэж авах чухал. Том булчин шөрмөстэй биетэй олон эрчүүд ухаан муутай бол бүтэн болоогүй хагас хүмүүс шүү дээ. Өөрийгөө олох гэдэг мөнхийн ба хугацаатай хоёрын хил хязгаар дээр олох мөн “Байх” ба “Биш” хоёрын зөрлөг дээр өөрийгөө олох гэх мэт ойлголтууд хэрэгтэй.
Өөрийгөө олох гэдэг нийгмийн дунд олны дотор танилуудын өмнө найз нарынхаа дэргэд өөрийгөө хэрхэн харагдуулж хэн гэж ойлгуулж хэн гэдгээр танигдаж явах тэр хөдлөшгүй тогтсон “Би”-г олох эрх чөлөө. Энэ эрх чөлөөг эдлэж чадахгүй олон хүмүүс амидралын турш хэн ч болоход бэлэн явцгаадаг. Ийм хүмүүсийг улс төрийн намууд болон мухар сүсэгийн байгууллагууд маш хурдан татаж элсүүлж авдаг.
Хэн ч болоход бэлэн үргэлж өөрчлөгдөх яаж ч магад тэр “Би биш” болж өөрийгөө алдахаас хамгаалахад боловсрол хэрэгтэй. Боловсролгүй ардчилал “Би биш”-үүдийг төрүүлж хар маас болгожээ. Би болж чадах хэрэгтэй. Олон хүн “Би” болохоос айдаг бас татгалздаг. Одоо өнгөрсөн ингээд л явна гэдэг. Нэгэнт Би-нүүд нийлж чадахгүй гэвэл “Бид” болж чадахгүй.
Өнөөдөр олон зүйр цэцэн үгүүд хүчингүй болж олон ч хүнийг төөрөгдүүлсэн хэвээр. Сохорын газар сохор доголонгийн газар доголон явна гэсэн зүйр цэцэн үг Монгол хүнийг хэн ч биш хүүхэд шиг тогтворгүй хүний аашийг дагасан хөнгөн хийсвэр болгожээ. Сохорын газар хараатай мөртлөө сохор болох ямар их ялагдал вэ. Доголонгийн газар эрүүл биетэй байж хүн дагаж доголох ямар их хоосрол вэ.
Монгол хүн дасан зохицох чадвартай гэдэг ямар их мөрөөрөө бас угаасаа ийм гэдгийн баталгаа вэ. Хүн дасаж зохицохдоо биш шүүмжтэй харж гярхай нүдээр шинжиж дасах үедээ дасна дасахгүй үедээ хаяад явах хэрэгтэй. Үнэхээр таалагдахгүй тэнэг үйл явдал гарвал зохицох биш өөрчилж шинэчлэх хэрэгтэй. Үүнийг гадаадаар инновац гэдэг биш билүү. Нөгөө төгөлдөршүүлэх гэж орчуулсан худлаа орчуулгаа санах хэрэгтэй.
Зурагтаар магтаж шагналаар зутгаж одон медал хог шиг энгэрт хатгасан өнөө цагт “Би биш”-үүд мандаж угаасаанууд идэвхит амидралаас хойш сууж мөрөө мөшгөн алхана. Өөрсдийгөө магтаж буй одон медалтанууд өөрөө өөрийгөө олоогүй хүн тул хэнийг ч хамаагүй дагаж бялдуучлан долигнох хүмүүсийг л хэлэх болов уу. Сохорын газар сохор биш хараатай байх хэрэгтэй. Доглонгийн газар доголон биш биеэ цэх алхах хэрэгтэй. Ингэж чадахгүй хүмүүс эх орондоо ч харийн оронд ч хэн ч болоход бэлэнүүд. Ийм хүмүүс хэн байсанаа мартаж хэрхэн Улаанбаатар хоттой болсоноо умартаж гэнэт л тэнгэрээс унаад ирсэн мэт алхацгаана.
Өөрийгөө олж өөрийнхөөрөө байж бусдаас ялгарч бусдыг үл тоон алхаж чадахгүй Монгол хүний мөрөөрөө явах гэсэн өрөвдөлт зан төрх яасан их ялагдал вэ. Мухар сүсэгт ялагдаж ламд залилуулж өөрийгөө олох биш өөрийгөө бүрэн алдсан мухар сүсэгт Монгол хүн арц царван үнэртэж мэдрэмж балартаж хадаг хийсгэж байгал орчиноо хогтуулж хэн гэдгээ мэдэхгүй хэн болохоо ойлгохгүй явцгаана.
Өөрийгөө олох гэдэг “Би биш”-ийг орхиж “Би” болох шүү дээ. Гэхдээ хүүхэд шиг би гэж бүх юмны урдаар орох гэж зүтгэх биш харин нийгмийн дунд олны дунд ажлын хүмүүсийнхээ дунд найз нөхөдийн дунд Би байж чадах чадвар шүү дээ. Хэлэх гэснээ хэлэх хүсэх гэснээ хүсэх татгалзах гэснээ татгалзах зөрөлдөх гэснээ зөрөлдөж чадах тэр Би болсон хүний өөрийгөө олж буй баталгаа. Өөрийгөө олоогүй хүмүүс нэг бол юу ч хэлэхгүй бүгдийг зөвшөөрч толгой дохино эсвэл бүгдээс зугатааж хэнтэй ч уулзахгүй гэртээ бүгнэ. Би бишүүдийг номхон дөлгөөн үг дуу цөөтэй төлөв даруу гэж улам дуугүй болгоно. Сүм хийдэд дуугүй номхон суудаг болохоос биш нийгэм дотор дуу гаргах хэрэгтэй номхон биш омоглон байх хэрэгтэй. Чаддаг байх хэрэгтэй шүү дээ.
Өөрийгөө олны дунд алдахгүй, маасын нэг болж урсгалд урсахгүй, хүн дагаж амидралаа даатгахгүй, хүний сүүдэрт явж цүнх барьдаг зөөгч болохгүй, бялдуучилж хүн бүрт тал засахгүй, хэзээ нэг магтаал шагнал ирнэ гэж горьдож дол цохихгүй, үргэлж ярзайтлаа инээж нэг их найрсаг хүн болох гэж хичээхгүй явах тэр үнэт чанар өөрийгөө л олсон хүний шинж шүү дээ. Өөрийгөө олоогүй хүмүүс дороо л хүмүүст танигддаг. Өөрийгөө олоогүй хүмүүс баригдахаараа бантаж царай зүсээ хувиргаж нуух гээд бүтэлгүйтэж улам биеэ бариж инээдэм болдог.
Өөрийгөө олж чадна гэдэг бусдаас өөрийгөө тусгаарлаж чадахыг хэлэх ба ингэж буйгаараа ганцаараа зожиг болохыг хэлээгүй. Ганцаараа байж чадвал өөртөө төвлөрч өөрийнхөө ажил хөдөлмөр болон сонирхож хүсэж явдаг зүйлээ хийж бүтээхэд тустай. Өөртөө цаггүй гэвэл бусдын цаг хэмээр л явна гэсэн ойлголт.
Өөрийгөө олох гэдэг нэгдүгээрт эдлэж хэрэглэх тодорхой эд зүйлсийг эзэмшиж, олны дунд нийгэмд биеэ зөв авч явахаас гадна бас оюуны чадвартай байж бодож бодлоо илэрхийлэх мөн сэтгэж сэтгэлээ илэрхийлж чадахыг хэлнэ. Ингэж гурван зүйлийг маш сайн хослуулж чадах чухал. Үүний тулд бодол гэж юу вэ гэсэн ном унших сэтгэл гэж юу вэ гэсэн онолтой танилцах шүү дээ. Үг мэдэх хангалтгүй түүний цаана үг бүр онолтой шүү дээ. Үүнийг л хэлнийхэн эсвэл их эрдэмтэн бичгийн хүн гэж магтдаг хүмүүс ухаарч ойлгоогүй дээ.
Би хэн бэ? Би юу хүсдэг билээ? Би хорвоог болон ертөнцийг хэрхэн төсөөлдөг вэ? Би бусдад хэн гэж харагдах вэ? Би өөрийгөө бусдад таниулж чадсан уу? гэх мэт асуултуудыг өөрийгөө олох гэсэн хүмүүс л тавихаас биш нэгэнт бусдыг дагадаг бууж өгсөн ялагдсан хүмүүсийн асуултууд биш.
Өөрийгөө олж чадвал өөрийгөө л бүтээх боломж гарна шүү дээ. Хүн гэдэг ээж аавын болон нийгмийн дутуу бариад хаясан барилгатай л адил. Тиймээс барилгыг гүйцээж барихын тулд хүн өөрөө л гүйцээх болохоос биш өөр хэн ч гүйцээж чадахгүй. Хэн ч өөрийнхөө л бүтээл болдог. Зарим бүтээл муу харин зарим бүтээл дажгүй.
Өөрийгөө бие хүн болгоход боломж хэрэгтэй. Өөрт өгөгдсөн боломжоос гадна бас өөрийнхөө онцлог авьяас чадвараа мартаж болохгүй. Хэнд ч авьяас чадвар бий хэдий ч бусдаас шалтгаалан авьяасаа нууж явсаар өөрийгөө олохгүй явах жишээ олон бий. Олон ээж аавууд хүүхэддээ боломж өгөөгүй байж хэт их зүйлийг хүүхдээсээ шаардаж ач хариул гэдэг. Гэтэл эргэж хариугаа өгч ачийг хариултал олон жил хэрэгтэй шүү дээ. Нөгөөтэйгүүр авьяасгүй хүн хичээл зүтгэлээр авьяасыг нөхөх бас боломжтой.
Хүү аавынхаа амидралаар хэзээ ч амидрахгүй гэдгийг үргэлж давтан хэлэх хэрэгтэй. Аавынхаа иддэгийг идэх албагүй. Охин хэзээ ч ээж шигээ болохгүй шүү гэдгийг дахин дахин давтах хэрэгтэй. Ээжийнхээ сонирхдогыг сонирхох албагүй. Муу гэдэгтээ биш харин ялгаатай гэдэгтээ шүү дээ. Удам дагах гэдэг хоцрогдсон бөгөөд аавыгаа өвлөх гэдэг ч хот газар нийгэмд чухал биш.
Мэдээж өөрийгөө олох гэдэг хэдийгээр өөрийгөө нийгмийн дунд олох тухай боловч эхлээд өөрийнхөө дотор өөрийгөө олох бас чухал гэдгийг мартаж болохгүй. Би юу чадах билээ мөн юуг чадахгүй билээ.
Мэдээж хүн залуудаа алдах гэдэг маш сайн. Алдаж үзээгүй гэвэл зөв гэж юу гэдгийг хүн мэдэхгүй. Буруу болон зөв хоёрыг хоёуланг л үзэж эдэлсэн байх хэрэгтэй. Түүний дараа л ялгааг мэднэ. Үүнийг юм үзсэн хүн гэдэг шүү дээ.
Ерөөсөө хүн угаасаа биш уг дотроо хэн бэ гэдгээ мэдэж түүн дээрээ ажиллаж уг гэдгийг шинэчилж өөрчилж чадна. Ингэж чадаж байж сэтгэл ханамжтай шүү дээ. Үүний тулд ухаанаа сайн хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж төрөхөд ухаан цагаан цаастай адил гэдэг. Одоо энэ цагаан цаасан дээр ээж аавууд олигтой зүйл бичих хэрэгтэй. Олиггүй зүйл бичсэн гэвэл ухаан буруутна. Тиймээс юун саруул ухаан харин ч маш хурдан бүрхэг ухаан болох аюултай.
Эндээс харахад “Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн үг тийм ч онож хэлсэн үг биш. Яагаад гэвэл багаасаа болон залуудаа олигтой боловсрол авч ухаанаа хөгжүүлээгүй хүмүүс шууд л саруул ухаантай болох боломж байхгүй шүү дээ.
Эцсийн эцэст ухаан гэсэн энэ чухал ойлголтыг ухамсар гээд бүр ондоо үгтэй холиж хутгаж ирсэн аюул буруу яриа буруу ойлголтуудын баталгаа шүү дээ. Тиймээс “Монгол хүний саруул ухамсарт итгэдэг” гэвэл илүү ойр мэт. Ухамсар гэдэг морал буюу сайн мууг ялгаж чадах хүний төлөвшил шүү дээ. Жоохон ухамсартай байгаач гэдэг сайн мууг ялгаа ч л гэсэн үг. Харин жаахан ухаантай байгаа ч гэвэл ухаан алдахгүй сэрүүн сэргэг байгаа ч гэсэн унтах унтахгүйн тухай ойлголт байх жишээтэй.

Үргэлжлэл бий.
Дараагийн сэдэв: Насанд хүрэх эрх чөлөө.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 3: Өөрийгөө бүтээх эрх чөлөө

Өөрийгөө танин мэдэх тухай
Өөрийгөө өөрөө танин мэдэх гэвэл хүүхэд насаа санах чухал. Ээж аав юу хэллээ эсвэл юу ч хэлээгүй бил үү? Эмээ өвөө юу гэж ярилаа? Хэрэгтэй зүйл ярисан уу эсвэл ямар ч хэрэггүй зүйл хэлсэн үү? Ах эгч тус болсон уу эсвэл хувиа хичээгээд алга болсон уу? Дүү нар тус болсон билүү эсвэл ашиглаж аваад алга болсон уу?
Өөрийгөө танихад өнгөрсөн чухал үүрэгтэй. Яагаад гэвэл хүн өнгөрсөний үлдэгдэл. Энэ үлдэгдэлүүдийг санамж авч явдаг. Үлдэгдэлүүд овоо зүйл үлдсэн бол хэрэг болох олиггүй гэвэл саад болох жишээтэй. Өөрийгөө олж бас бүтээж чадвал намтар ярих боломжтой. Өөрийгөө олж бүтээж чадсан хүнлэг болон хүн чанартай хүн ёсны хүмүүс л намтартай. Түүнээс биш хувийн паянгаа дэлгэж ярих эсвэл худлаа хоосон өөрийгөө ямар мундаг явсанаа зохиож ярих хүмүүс намтаргүй зөвхөн улиг болсон худлаа гөрдөг л хүмүүс шүү дээ.
Өөрийгөө танин мэдэх гэвэл өөрийнхөө тухай эргэж бодох чухал. Тэгвэл юуны тухай бас хэрхэн бодох вэ? Ерөөсөө бодож чадах уу? Бодох гэдэг бас л нэг үйлдэл тул өөртөө шүүмжтэй хандах, өөрийгөө харах цаашлаад өөрийгөө шалгах шалгуурууд чухал. Зарим хүмүүс өөрийгөө шалгахын тулд зориуд чадахгүй зүйлээ өөрийгөө хүчиллэж чадахын төлөө мэрийдэг. Түүнийхээ дараа чадахгүй гэсэн зүйлээ чадсандаа өөртөө баярладаг.
Өөрийгөө яг одоо энд энэ л агшинд танин мэдэх гэж хичээж буй өөрийгөө хаана зогсож буйгаа хаанаас хаа хүрсэн тэр хийсэн зүйлээ эргэн харж үнэхээр би үнэнээр явсан уу худлаа явж ирэв үү гэсэн дурандах шүү дээ. Мэдээж дурангийн фокус таарсан байх чухал. Өөрөө өөртөө үнэн гэвэл өөртөө баярлах худлаа гэвэл өөртөө биш бусдад баярлах хэрэг гарна. Мэдээж нэгэнт моралтай хүн худлаагаа гэмшиж чаддаг. Гэмшиж чадах ёстой яагаад гэвэл хүн чанар.
Өөрийнхөө өнөөдөрт хүрсэн амидралаа бодох тэр бодол өнгөрсөнд дүгнэлт хийж цааш хэрхэн энэ ганц олдсон биш харин өгөгдсөн амидралдаа төлөвлөгөө хийхийг хэлнэ. Төлөвлөгөөгүй амидрал амитанаас ялгаагүй. Түүнээс гадна цаанаасаа гэдэг амидралын зураг хувь заяа бэлэн тодорхой болчихсон гэвэл бас л амитнаас ялгаагүй. Өөрийн оролцоо болон өөрийн үүрэг хувийн амидралд байхгүй цаанаасаа бүгд зураг гэвэл одоо ямар ч утгагүй өдөрүүд өнгөрөн үргэлжлэх жишээтэй. Хэрвээ хүн хувь заяа надаас хамаарна гэж өгөгдсөн зурганд өөрчлөлт хийж цаанаасаа гэсэн зурганд шинэчлэлт хийж чадвал амидрал баян болно. Зарим хүн цаанаасаа зурсан гээд буй зургийг урж хаяад шинээр эхлэх чадвартай байдаг. Үүнийг л эрх чөлөө гэж яриад байгаа шүү дээ.
Сурган хүмүүжүүлэх гэсэн ойлголт анх удаа 2500 жилийн өмнө Грекийн философичидоос гаралтай бөгөөд Педагог гэж үг тэндээс эхлэлтэй. Үүнийг сурган хүмүүжил гэж үгээр орлуулан социализмын үед сүм хийдээс салж сургуулиуд байгуулах үед хэрэглэж эхэлсэн. Педагог гэсэн ойлголт нийгэм дотор “хэцүү хүүхэд” гэсэн ойлголтоос гаралтай бөгөөд ямар ч хүүхэд ээж аавыгаа дууриахгүй гэдгийг олж мэджээ. Чоно чонын амидралаар амидарна арслан арслангийн амидралаар амидарна. Гэтэл хүн аавынхаа биш өөрийнхөө амидралаар амидрах тул тэдэнд заавал ээж ааваас тусдаа хүмүүс сурган хүмүүжил олгох чухал.
Хөдөө газар нэгэнт нийгэм байхгүй тул тэнд адуучин аавын хүү дуртай дургүй адуучин болох жишээтэй. Хот газар буюу нийгэм дотор ороод ирэхээр заавал дагаж адуучин болохгүй харин эмч багш эсвэл “Хань” нэртэй кино филмд гардаг шиг архитекторч мэргэжилтэй болох жишээтэй.
Яагаад философичид хүүхдэд дуу хөгжимийн хичээл болон биеийн тамирын хичээл заах хэрэгтэй гэж анх удаа сургуулиуд байгуулсан бэ гэхээр хүүхэд бага наснаасаа гоо сайхан сэтгэлтэй бас бие бялдартай болох чухал гэжээ. Гаднаас орж ирсэн энэ сайхан боловсролын ойлголтыг социализмын үед маш сайн хэрэгжүүлсэн хэдий ч ардчилалын үед устгаж тэр ч бүү хэл биеийн тамирын талбай дээр орон сууц бариад орхисондоо.
Хэн ч төрөхөд эхлээд ухаан цагаан цаас мэт л юу ч бичигдээгүй. Төрсөн агшинаас эхлэн гаднаас хорвоогийн мэдээ дамжигдан мэдээлнэ. Өөрөөр хэлбэл мэдээ орсон цагаас эхэлж мэдээ ямар ч шүүлтүүргүй хүлээн авагдах жишээтэй. Энэ байдал шилжилтийн нас хүртэл үргэлжилж бүгдийг сурч цээжилж бүгдэд үнэмшинэ. Шилжилтийн насны үед эхэлсэн гадны мэдээнд эргэлзэх үйл явц олон хүүхдэд явагдаж ээж аавтайгаа зөрчилдөх жишээтэй. Шилжилтийн нас дуусах үед зөрчил суларч бууж өгөх эсвэл зохицож сонссон мэт хүлээн зөвшөөрсөн мэт жүжиглэлүүд эхлэх жишээтэй. Мэдээж ийм зөрчил нийгэм дотор л явагдана. Зан заншил ёс уламжлал мухар сүсэг ярисан газар хүүхэд нас ярих боломжгүй. Тиймээс зөрчилдөх шилжилтийн нас устдаг. Шилжилтийн нас устсан хүмүүс сүүлд аав ээж болчихсон мөртлөө ээж аавыгаа үгүйлэн авч чадаагүй алдсан хүүхэд насаа дурсан гомдон дуулцгаадаг. \Хэзээ ч насанд хүрдэггүй хүмүүсийн тухай дараа дараагийн бүлэгт ярилцана\.
Өсвөр болон залуу насанд анх л хүүхэд наснаасаа сонссон харсан сурсан зүйлсдээ эргэлзэх асуудал гардаг. Үүнд олон залуус дургүйцэж жинхэнэ үнэн мэдлэгээс татгалздаг. Тийм ч учраас олон залуусын хүүхэд насны ойлголт үргэлжилсээр ээж аав болцгоох жишээтэй. Мэдээж секс хийхэд амитан чанараа даган хүүхэдтэй болцгооно шүү дээ. Ийм залуу насандаа мэдлэг боловсролоос татгалзаж мухар сүсэгт баригдсан залуус жинхэнэ мэдлэг олж аваагүй тул үүрэг хариуцлагатай ухамсартай эцэг эх хэзээ ч болж чадахгүй.
Нийгэм хөгжиж хот үүсэх үед Монголчууд анх удаагаа хүүхэд нас болон залуу нас гэсэн ойлголттой танилцаж бас самуурсан. Тйимээс сүм хийдийн зүгээс хүүхэд залуусыг олноор авч чадахгүй сургуулийн танхимд алдсандаа тэд маш их балмагдсан. Энэ тухай “Тамирын охин” нэртэй кино филмд гардаг.
Хүүхэд нас болон залуу нас үүссэн социализмын үед тохиолдсон адал явдалуудыг баримтжуулсан өнөөдөр маш чухал кино филмүүд гэвэл “Улаанбаатарт байгаа миний аавд” болон “Мартагдашгүй намар” кино филмүүдийг нэрлэх боломжтой. Тэндээс олон зүйл суралцаж өнөөдөрийг дүгнэх хэрэгтэй болов уу. Харамсалтай юу вэ гэхээр ардчилалын жилүүдэд хүүхэд нас болон залуу нас гэсэн ойлголт бүрэн устаж бүгдээрээ ээж аав ч хүүхэд залуучууд ч ямар ч ялгаагүй амидралаар амидрах болцгоосон.
Өөрийгөө таних үйл явц залуу насанд явагдах чухал. Эндээс л амидрал руу орно шүү дээ. Өөрийгөө танихад залуу нас хүртэлээ сурсан зөвхөн мэдлэг боловсрол биш бас сэтгэлийн боловсрол чухал. Гэтэл сэтгэлийн боловсрол хэн өгөх чадвартай билээ. Ээж аав цаашлаад эцэг эх гэж буй хүмүүс өөрсдөө сэтгэлийн боловсрол авсан хүмүүс байж чадах уу гэдгийг асуух л хэрэгтэй.
Мэдээж сэтгэлийн боловсрол олгох романууд хэдэн ширхэг бий билээ. Ерөөсөө сэтгэл гэж юу вэ гэж асуухад хариулж чаддаггүй. Сэтгэл гэдэг үгийг хэзээ нэг цагт сонссон байх чухал биш гагцхүү юуг тэр үгээр илэрхийлж буй вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Гэтэл сэтгэлийг тайлбарлахын тулд наад талдаа 10 гаруй ойлголтыг мэддэг байх чухал. Ингээд сэтгэлийн тухай ном уншихаас өөр замгүй. Уншаагүй гэвэл бусдад хайртай гэж хэлэх хэрэггүй.
Залуус ихэнхдээ л өөрийгөө онцгой өөр бусдаас өөр гэсэн буруу ойлголт дээр явагдах аюултай тул сурч мэдэж нийтэч болоход садаатай байдаг. Тиймээс тэд хувиа бодоорой бусдыг ёстой тоох хэрэггүй гэсэн номонд бүр ч их дуртай байдаг. Яагаад гэвэл тэд өөрсдийгөө олж хараад их л додигор болох жишээтэй. Гэтэл залуу насанд хувиа бодох ч яахав цаашид амидралд хувиа бодох биш харин өгөөмөр байх чухал гэдгээс татагалзах жишээтэй. Ингээд л олон хүн үхэн үхтэлээ гэнэн амидарцгаадаг. Бүх насаараа гэнэн амидарсан Айн Ранд гэж Америкт бүх насаа өнгөрөөсөн Орос эмэгтэй капиталист оронд өөрийгөө авч явахын тулд ганцаараа амидрах шаардлага гарсан байдаг. Энэ ганцаардалаа магтан дуулсан харийн орны эмэгтэйгийн эмгэнэлт дуулийг олон залуус уншиж дууриаж ганцаараа гажиг жожоиг болох гэж хүсэж буйг харахад ёстой л алдаж гишгэлээ дээ гэхээс өөр юу гэх вэдээ. Айн Рандыг уншсан залуус өөрийгөө таних битгий хэл өөрийгөө алддаг. Ийм залуус сүм хийдэд мадлуулах эсвэл бөө дагаж хуйлрахдаа бас амархан. Нэг л дутуу харагддаг.
Хүн өөрийн ухаантай байна гэдэг өөрийнхөө шинж чанар, зан төлөв, чадвар болон үнэлэмж гэх мэтийг заавал тодорхойлж чадах хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бусад хүн намайг ямар шинж чанартай гэж хардаг вэ түүний хажуугаар миний үнэлэмж бусдын үнэлэмжтэй яг адил биздээ гэдгийг жишиж харицуулах чухал үүрэгтэй.
Өөрийн ухаантай болж чадахгүй гэвэл өөрийгөө андуурахтай л адилхан шүү дээ. Өөрийгөө андуурдаг хүмүүс нэгдүгээрт өөрийгөө хэт их үнэлнэ хоёрдугаарт өөрийгөө хэт доогуур үнэлэх жишээтэй.
Өөрийгөө хэт үнэлдэг хүмүүс яагаад гарч ирдэг вэ гэхээр нэгэнт худлаа дипломууд болон худлаа багш профессоруудыг хараад мэдлэг гэдэг зүйлийг үнэлж хүндэтгэхгүй болох ба хэт хоосон мэдэмхийрэн өөрийгөө ч бас бусдыг ч балладаг. Бүр их хэтэрсэн хүмүүс улстөрч болж улс орноо балладаг жишээ олон бий.
Өөрийгөө доогуур үнэлдэг хүмүүс хоосон магтуулсан хэтрүүлэн өөрсдийгөө рекламдаж тэнгэрт гартал магтуулдаг хүмүүсийг хараад сүрдэж ямар мундаг хүн бэ гэж шүүрс алдаж өөрийнхөө хөгжил дэвшилээ зогсоодог. Өнөөдөр зурагт болон ном нэртэй хувийн өврийн дэвтэрүүдээрээ дамжуулан хоосон магтуулдаг хүмүүсийг дэмжин магтагчид залуу үеийг юу ч чадахгүй мундаг хүнтэй харицуулахад чи юу ч биш гэж олон нийтийн дунд эвгүй ойлголт түгээж нийгэм урагшлаж хөгжихөд саад хийж гэмт хэрэгтэн болцгоожээ.
Мэдэх сурах зүйл асар их байхад ид залуу насандаа байртай машинтай эр хүнтэй эсвэл чинээлэг айлын охинтой суух гэж явсаар эсвэл найз нэртэй тус болохоосоо ус болж найрлаж цэнгэхдээ л сүрхий хоосон сүнснүүдтэй цагаа барж барцгааж эцэстээ ямар ч утга агуулгагүй амидрал эхлэж буйг харахад 5 жилийн дараа 10 жилийн дараа ямар хүмүүс болсон байх бол гэж асуумаар.
Өөрийгөө бүрэн таниагүй байж бусад хүнийг яаж таних вэ дээ. Гэтэл бүрэн таниагүй хүмүүс яаж хэн хэнийгээ ойлгох вэ дээ. Хэзээ ч ойлголцохгүй зүгээр л бууж өгөх эсвэл жүжиглэх л ажил эхлэнэ. Мэдээж удаан жүжиглэх амаргүй.
Зөвхөн идэж ууж найрч наадамдаж бие биенээ магтаж эсвэл хадаг хийсгэж мухар сүсэгтэж явахад дэлхий ямар байдалд байна вэ. Унгар улс 90 онд ардчилалыг угтан авч хилээ нээсэн. Өнөөдөр Унгар улс ардчилалаас татгалзаж хилээ хааж өндөр торон хашаа татаж байна шүү дээ. Энэ юу хэлнэ вэ? Өөрийн ухаанаар энэ тухай бодож зүгээр хэнээс ч заавал илүү гарах гэж оролдохгүйгээр ярилцаж чадах уу. Эсвэл заавал шагнал медал авна гэвэл ярилцана ямар шагналгүй бол ярилцахгүй юу.
Ном уншаад юу ойлгов, зурагт хараад юу худлаа байв, багшийн ямар яриа боловсролгүй байв, ээжийн яридаг мухар сүсэг хувь заянаас хэрхэн холуур өнгөрөх вэ, аавын ямар ч утгагүй шүлэг яруу найргаас хэрхэн зай барих вэ гээд энэ бүгд дотор би өөрийгөө яаж ойлгож цааш өөрөөрөө үлдэх вэ гээд дахин дахин эвгүй асуултууд тулгарах жишээтэй. Энэ бол байдаг л зөрчил. Гэхдээ эсрэг тэсрэгийн онол гэсэн худлаа төөрөгдөл биш шүү. Эсрэг тэсрэгийн онол гэж хаа ч байхгүй. Хүн эсрэг байх уу эсвэл эсрэг биш байх уу гэдэг хувийн шийдэл болохоос биш хаа нэг газар тийм онол байхгүй шүү дээ.
“We are the world” гэсэн алдартай рок дуучидын дуулсан дуу бол “бид бүгдээрээ ахан дүүс” гэсэн дуу шүү дээ. Гэтэл хүмүүст номоо үнэгүй бэлэглээд, хүмүүст хямдхан лекц уншаад, хүн төрөлхтөний бүтээсэн уран зураг, сонгодог хөгжим, том том философичидийн номыг орчуулж лекц болгон явж буйг хараад хүмүүс яасан ч уйгагүй ядардаггүй юм бэ гэж гайхдаг. Гэтэл хүний дотоод сэтгэл ямар их сайхан явааг ямар харж чадах биш дээ. Бүгдээрээ ахан дүүс гэдгийг л мартаж болохгүй.
Францын зураач Манегийн \Manet\ зурсан хүмүүсийн нүдийг өөрөөр хэлбэл харцыг ажиглахад ямар их сэтгэл хөдөлдөг билээ. Бетхофений “Сарны гэрэл” нэртэй хайр дурлал гэдэг яг л үүрийн гэгээ шиг харанхуйд тусах бүдэгхэн гэрэлтэй адил гэсэн аяыг сонсоход сэтгэл сайхан болохгүй байхын аргагүй. Мэдээж үүр цайж байна гэдэгээрээ сайхан. Гэхдээ яг сайн харахаар бараан дүрснүүд харагдах болохоос биш юу гэдгийг холоос хараад таних боломжгүй байдаг. Бетхофэн хайр дурлалыг яг сэтгэлд буудаг гэхдээ яг юу гэдгийг гаргаад хэлэхэд тийм ч амаргүй гэжээ. Түүнийгээ хөгжимийн эгшиг аяаар дамжуулан илэрхийлжээ. Философич Платоын 2500 жилийн өмнө бичсэн Симпозион номонд бас л хүмүүс бид хайртай гэж нэг нэгэндээ хэлж буйг яг юу гэж ойлгож хэрхэн төсөөлөх вэ гэдэг тухай бичсэн байдаг. Ерөөсөө философийн ном уншихад үнэхээр л сайхан. Философи хэцүү биш гагцхүү өөртөө шингээхэд хэцүү бас амидралд хэрглэж хэрэгжүүлэх төвөгтэй тул олон хүн философоос татгалздаг. Гэтэл Америкийн үндсэн хуулиас авахуулаад төрийн бүтэц хүртэл философичидийн бүтээл шүү дээ. Тэглээ гээд одоогийн Америк философичийг шүтэх хэрэггүй. Америкийн философи мэдээж Европоос эхлэлтэй.
Мэдээж залу хүн хувиа бодохоос өөр замгүй. Хувиа бодож буй сурч боловсорч бусдаас тусгаарлахад л хэрэгтэй болохоос биш нийгмээс тусгаарлаж үзэн ядах гэсэн ойлголт биш. Ээж аавууд үеийн үед шинэ үетэй яг л адилхан суралцах асуудал гардаг. Яагаад гэвэл өнгөрсөн хуучирч хоцрогдох бол зайлшгүй шүү дээ. Тиймээс олон ээж аавууд шинээс дайжин зугтаж мухар сүсэг арга билиг зан заншил ёс уламжлал дотор бүгдэг. Ингэж хуучин хоцрогдсон дотор бүгсэн ээж аавууд хүүхдүүдээ хүртэл хамт бүгэхийг шаардаж буй бас л алдаа шүү дээ. Мэдээж зурагтаар хоосон цэцэрхэдэг эрхэмүүд бол мөнгөний төлөө юу ч яриж яахаас ч буцахгүй арчаагүй хүмүүс шүү дээ. Мөнгө шуналтай хүний шуналыг улам ихэсгэнэ. Харин сайн сайхан бүтээдэг хүмүүст мөнгө улам л сайн сайхан бүтээхэд хэрэг болдог. 90 онд хэдэн сайхан баян монголчуудтай болчихвол улс хөгжинө гэсэн ойголт ёстой мухар сүсэг байсан. Баян хүмүүс улам л баян болох гэж шунаж хоорондоо өрсөлдөх болохоос биш улс оронд ямар ч хүртээлгүй. Тэднээс юу ч хүлээгэд нэмэргүй.
Өөрийгөө танин мэдэх гэдэг мэдээж эхлээд худлаануудаас салах хэрэгтэй. Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүд худлаа шүү гэдэгт баттай үнэмшиж зурагтаа унтрааж сурах хэрэгтэй. Монгол хүний хамгийн том асуудал бол зурагт шүү дээ. Зурагт унтрааж чадвал энэ ёстой нийгмийн том хувьсгал болно гэж л хэлмээр. Тиймээс зурагт үздэггүй гэсэн хүмүүсийг гайхах биш шагнах хэрэгтэй.
Өөрийгөө танин мэдэх гэхээр нэг л их нууц хүнийг танин мэдэх гэж буй хэцүү төвөгтэй ажил биш. Хүн бүр өөрийгөө мэдэх амархан боломж бий. Ихэнхдээ л дотроо нууж явдаг зүйлсээ эргэн нэг харах хэрэгтэй. Нуух шаардлаггүй зүйлийг нууц гэж дотроо бөглөрч явах хэрэггүй. Нууцтай хүн ерөөсөө л гаргаад хэлэхэд ичмээр зүйлс байгаа шүүдээ. Тиймээс заавал гаргаж хэлэхдээ биш өөртөө дотроо хэлж өөрийгөө шүүмжилж сурах л чухал. Өөрийгөө таних чухал болохоос биш бясалгал хийгээд ямар ч тус болохгүй. Хүн өөрөө өөрийгөө л засаж залруулна шүү дээ. Түүнээс биш өөрчлөлтийг өөрөөсөө энэ тэр гээд дөрвөн мөртдөөд л эсвэл хаа нэг газраас Далай ламын хэлсэн гоё үг хайх хэрэггүй.
Өөрийгөө танин мэдэхэд өнөөдөр хүртэл уншсан номын тоо хэд билээ, ямар номыг яг дуустал уншлаа, найз нартайгаа номын тухай ярилцах боломжтой билүү, ээжийнхээ бурууг хэлэхээр яадаг билээ аавыгаа шүүмжлэхээр хир хачин царайлдаг билээ гээд л хамгийн ойр дотны хүмүүсээ судлаж ажиглаж би өөрөө яагаад ийм билээ гэдгээ маш амархан ойлгох жишээтэй.
Хамгийн түрүүнд хүн шүүмжилэхэд ямар нэг байдлаар зөв хүлээж авах чухал. Шүүмжлэл маш их хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Мэдээж атаархасан хүмүс шүүмжлэнэ бас муулна. Түүнээс гадна хэний ч амидрал маргааш төгсгөл болох боломжтой тул өнөөдөрийг өөрөөр хэлбэл цагийг маш сайн ашиглах чухал. Залуу хүн заавал хөгшин хүний дараа үхнэ гэсэн онол байхгүй шүү дээ. Жаргал гэдэг гаднаас ирэхгүй дотроос шүү гэдэг бол хэн ч хэнийг ч жаргааж чадахгүй. Хүн өөрөө өөрийгөө л жаргалтай болгоно. Өөртөө дотроо сайхан жаргаж сурах хэрэгтэй. Гэхдээ энэ бол дотроо бах ханаад л өөрийгөө хөөрөгдөх биш шүү дээ.
Хүний амидралд үнэгүй зүйл гэж байхгүй тул хэзээ нэгэн цагт үнийг төлнө. Залидаад мэхлээд хуураад хулгайлаад ямар ч нэмэргүй. Хүнийг л хуурсан хүнийг л залидсан бол түүнийхээ хариуг хэзээ нэгэн цагт төлнө.
Өөртөө итгэлтэй болж хэнтэй би цагаа өнгөрөөдөг билээ гэдгээ асууж хэрэггүй хүмүүстэй цагаа өнгөрөөхөөс зугатаах хэрэгтэй. Амидралд орж л суралцах болохоос биш бэлэн жор хайж эсвэл сайхан дөрвөн мөрт эсвэл ямар ч хэрэггүй хоосон үгнүүд юунд ч тус болохгүй. Амидраад л алдаад л хашраад л явна шүү дээ. Мэдээж сайныг хүсэж сайныг хийж яваад л алддаг болохоос мууг хүсээд ямар алдаа оноо гэж байх биш.

Үргэлжлэл бий.
Дараагийн сэдэв: Өөрийгөө олох тухай.

Тайлбар: “Найзуудын эрх чөлөө” гарчигтай сэдэвт өгөх тайлбар.

Энэ удаагийн найзын тухай сэдэвийг залуучууд их сонирхож буй бололтой. Өчигдөрөөс хойш И-мэйл бичиж хүртэл найзын тухай зөвлөлгөө авах гэсэн хүмүүс байна. Би өөрөө хүмүүст мэдэмхийрч айлдахаасаа илүү биеэ дааж сайн бодож сургахыг хичээдэг. Бэлэн жор өгөх маш дургүй.
Философи гэдэг шашин биш тул бүгдийг мэдэмхийрч заадаггүй харин тухайн хүний цааш хөгжих хөгжилд зориулж бодуулж сургадаг тул догма биш соён гэгээрүүлэх шүү дээ.
НАйз гэдэг яг л рестораны зөөгчтэй адил ирнэ бас явна. Өөрөөр хэлбэл зөөгчид үргэлж л солигддог биздээ. Тиймээс найз яваад өгвөл гомдох хэрэггүй гомдох гэдэг өөрийгөө их л доош хийж буй. Түүнээс гадна найзыгаа нэг их өрөвдөх хэрэггүй. Өрөвдөх гэдэг нөгөө хүнийгээ хэт доош хийж буй. Тиймээс найзаас нэг их хамааралтай явж зуралдаж дагаж гүйж хэзээд уулзахад бэлэн байх хэрэггүй л болов уу. Хүн өөрийнхөө үнийг үргэлж өндөр барих хэрэгтэй.
Ерөөсөө найзгүйгээр явж чаддаг хүн л найзалж чаддаг гэсэн ч үг бас бий. Найзлах цагтаа найзлааад л найзлахгүй цагтаа өөрийгөө аваад явах чадвартай байх л чухал. Эцсийн эцэст хэнээс ч хамааралгүй бие даасан хүн болох л чухал. Хэн хэнтэй ч найзлаж болох шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хөгшин залуу гэмт хэрэгтэн гэмт хэрэгтэн биш гадаад дотоод хар шар өндөр нам алдсан онсон гээд л. Бүгд л амидралд сургаж туршлага сууна.
Найзыг сонгох боломж бий хэдий ч Улаанбаатар хотод нэг мэдэхэд шинэ найз хуучин найзын найз байх боломжтой тул сонголт бас л бага шүү. Олон зуун сая хүнтэй орнуудад найзаас найз руу нисдэг болов уу гэтэл тийм биш л байдаг. Үүний шалтгаан гэвэл мэдээж тэнд гэрийн хүмүүжилд болон боловсролын газарт морал заадаг тул тэгж их задгай биш байдгийг кино филмүүдэд бишгүй л харуулдаг.
Найзын тухай энэ сэдэвийг ээж аав залуучуудаас илүү их унших ёстой доо. Хараад байхад ээж аавууд залуучуудаас илүү муу найз олонтой хэрэггүй найзаасаа болж дандаа л бүтэлгүйтдэг. Тиймээс энэ сэдэвийг залуучууд ээж аавдаа уншуулж зарим найзуудаас татгалзаж найзгүй явж сураа ч гэж зөвлөх хэрэгтэй. Салдаггүй дэмий найзуудас салгах гэж шаардах хэрэгтэй. Зарим ээж аавыг найздаа гомдохын оронд утасдаад уучлалт гуйгаад буцаад найзлах зоригтой байгаа ч гэж зоригжуулах хэрэгтэй.

Номын 2-р бүлэг энэ найз гэсэн сэдэвээр өндөрлөж буй. Дараагийн бүлэг 3-т “Өөрийгөө бүтээх эрх чөлөө” гэсэн сэдэвээр бичих тул нилээд хүний дотоод руу орох болов уу даа. Харж л байя. Бичээд ирэхээр сэдэв өөрөө их гоё задардаг.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 2: Нийгмийн эрх чөлөө

Найзуудын эрх чөлөө
Анд найз анд явахад хэрэгтэй. Найз нөхөд нөхөрлөлд хэрэгтэй. Үерхдэг найзуудын нас ойролцоо тул үерхэнэ. Дотно найз энэ бүгдээс ялгаатай учир маш ойр нарийн нандин зүйлээ хуваалцаж итгэлтэй явцгаана. Найдвартай найздаа найдна. Зальтай найзад залилууна. Ашигладаг найзад ашиглуулна. Хохироодог найз хохироогоод явна. Атаархадаг найз холдохгүй. Хүндэтгэдэг найз зай барина.
Найзуудын эрх чөлөө гэсэн мэдээж морал буюу ёс суртахуун цаашлаад шударга ёс гэсэн ойлголтууд дээр тулгуурлан яригдах цаг үеийн сэдэв болжээ. Яагаад гэвэл нийгэм өөрөө найзлал дээр хар үгээр хэлбэл түншлэл дээр тогтох зарчимтай.
Ард түмэн цаашлаад үндэстэн бүр найзын тухай олон ном зохиолууд бичжээ. Мэдээж энэ бүгд хот үүсэж түүнийг дагаж анхны нийгмүүд үүсэж байх үед л яригдаж эхэлжээ. Хамгийн эртний найзын тухай хэлсэн үгүүд жишээлбэл үнэхээр сайн найз гэвэл шалгуур давах ёстой гэжээ. Түүний хажуугаар бас жинхэнэ найз ганцхан л байх болохоос биш зэрэгцсэн хоёр жинхэнэ найз гэж хэзээ ч байхгүй гэжээ.
Найзууд нэг нэгнээсээ гуйх эсвэл нэг нэгэндээ учир зүггүй талархах хэрэггүй гэсэн зарим ард түмний найзын тухай тодорхойлолтууд их л өндөр түвшинд найзлалыг тавиж буй. Түүнээс гадна хэн бүх хүнтэй найз вэ тэр лав миний найз биш шүү гэж ямар ч утгагүй хүн бүртэй найр тавьдаг хэнд ч хэрэггүй найрсаг хүмүүсийг шүүмжилжээ.
Найзыг ихэнхдээ магтсан биш шүүмжилсэн байхыг харахад үнэхээр сайн найзтай болох тийм ч амаргүй гэдгийн баталгаа. Яагаад гэвэл ёс суртахуун өөрөө өндөр шаардлага тавина. Шударга ёс эзэмших ёстой хүүхэд насны хүмүүжил тийм ч амархан бүтэлтэй болдоггүйг эртний ард түмнүүд анхааруулж буй. Гэхдээ энэ бол танихгүй хүмүүсээр дүүрсэн нийгэм үүссэн газар шүү дээ. Хөдөө газар нийгэм ярих боломжгүй.
Хятадын зохиолуудад хэтэрхий дотно салдаггүй найз цаанаа далд дайсан шүү гэж анхааруулжээ. Тиймээс найз хэзээд дайсан байх боломжтой гэдгийг захиж үлдээжээ.
Жинхэнэ найз шүүмжилж нүдэн дээр хэлсээр байгаад хүнд байдлаас гаргах чадвартай харин муу найз худлаа магтаж хоосон үг дагаж хэлсээр байгаад балладаг гэж хүртэл найзыг наймаа болгодог тухай хэлжээ. Харин амитан хэзээ ч асуулт тавихгүй бас хэзээ ч шүүмжлэхгүй тул иймэрхүү муу найзууд амитанаас ялгаагүй.
Хэрвээ хүн муу найзтай гэвэл ёстой л баавгай тэврээд авсантай адил эхлэхдээ сайхан тэврэлдсэн ч одоо салах гэвэл базуулна эсвэл том савар урж тасдана л гэж ойлгох хэрэгтэй байх жишээтэй.
Монголчууд анх социализмын үед Улаанбаатар хот үүсэх үед найз гэсэн шинэ ойлголттой танилцсан. Зарим хүн найзын тухай айхтар зүйр цэцэн үг хэлэх гэж оролдсон байдаг. Жишээлбэл сайн явахад зуун найзтай муу явахад найзгүй ч гэх шиг. Энэ үг шинэ үеийн нийгэм хөгжсөн орчинд ямар ч боломжгүй. Ерөөсөө хот суурин газар муу явах боломжгүй яагаад гэвэл нийгэм дотор хүн өөрийгөө аваад явах боломж их байдаг. Харин эрт дээр үед сайн муу явах тухай зүйр цэцэн үгүүд хүчинтэй. Хоорондоо нэг нэгийгээ алж явсан аюултай хуулийн тухай ямар ч ойлголтгүй зуу хүрэхгүй жилийн өмнө муу явах наад захын хэрэг шүү дээ.
Өнөөдөр цаг үе өөрчлөгдсөн. Бас ч гэж гадаад орноос олон шинэ хууль дүрэм болон ёс суртахуун орж ирсэн шүү дээ. Өнөөдөр бараг л сайн явахад атаархаад юун зуун найзтай манатай. Олон залуус өөрөөсөө доогуур хүмүүстэй дуртай найзлах жишээтэй. Гэтэл сайн найзыг өөрөөсөө илүү найзыг дагавал хөгжинө шүү дээ. Тиймээс найз олшироод ирвэл их л муу яваагийн шинждээ.
Уулзаж яриж сууя чи хайчив аа хэнтэй уулзаад намайг тоохоо боливоо гэсэн найзууд салахгүй байвал их л муу яваагаа мэдэх хэрэгтэй. Найзууд үг хэлгүй чимээгүй болчихвол өөрийгөө сайн явна гэж ойлгох бас боломжтой.
Өнөөдөр боловсролтой мэдлэгтэй ярианы сэдэв тодорхой ухамсартай илүү дутуу үггүй чанд болчихвол найз олдохгүй л болов уу. Ингэхээр муу хүнд л найз олон байдаг бололтой. Тийм ч учраас улстөрийн намууд муу хүмүүсээр дүүрч муу хүмүүс муутайгаа найзалцгаана. Эндээс л муу мянганыхан гэдэг үг гаралтай болов уу.
Найз, анд, үерхэл, нөхөрлөл энэ бүгд хэнд хэрэгтэй үгнүүд вэ? Яг ингэж нэрлэхээр найзууд байна уу? Найз гэдэг хугацаатай ашиг дээр л тогтох болохоос үлгэр домогт гардаг айхтар үнэнч журамт найзууд бий юу? Найз гэсэн гэр бүлийн хүмүүсээс хамаагүй танихгүй байж байгаад танил болсон хүмүүсийг хэн гэж нэрлэх вэ? Нэг нутгийн биш ах дүү биш хамаатан биш мөртлөө найз гээд ойрын хүмүүсээс онцгой ялгаатай энэ найз нэртэй хүмүүс хэн бэ? Хэзээ ч хамт амидрахгүй мөртлөө онцгой цаг үед чухал хэрэгтэй үед найз болон үнэнч явах тэр цөөхөн бараг ганцхан тэр найз хэн бэ?
Арван жилийн найз, нэг ангийн найз, оюутан байхдаа анх танилцсан найз гээд олон найзууд үүссэн тэр социализмын үед Улаанбаатар хотод нэг байрны найзууд хамт хөгжим тоглож эсвэл сагсан бөмбөг тоглодог байсан. Тэр ч үргэлжилсээр. Хөдөө очихоор дотуур байрны найзууд гэж айхтар соргог найзлалууд байдаг. Өнөөдөр хөдөө сургуулиуд хөгжиж дотуур байрны хүүхдүүд сэргэж буй бололтой. Дотуур байрны хүүхдүүд багш сургуультайгаа ойрхон гэрийн ажлаас хол тул хөгжих боломж их байдаг. Ардчилал эхлэхэд хайран сургуулийн барилгууд сөнөж дотуур байрууд нурж сүм хийдүүд арзайж ярзайталаа олширсондоо. Муу цаг муу болохоороо өнгөрч л таараа.
Эмэгтэй хүмүүсийн хоорондын найзлал мэдээж эрэгтэй хүмүүсийн найзлалаас ялгаатай. Эмэгтэйчүүдийн найзлал ойр дотно эгч дүү шиг болох жишээтэй. Хоорондоо хэн хэнийгээ хүлээн зөвшөөрч хамтдаа хийж бүтээх жишээтэй. Эрэгтэйчүүдийн найзлал тодорхой хугацаанд тодорхой болзолтой найзлах жишээтэй. Ерөөсөө эрчүүдийн найзлал мэдлэг боловсрол чадварын түвшин дээр явагдахгүй гэвэл чөлөөт цагийн л найзлал болохоос өөр замгүй.
Чөлөөт цагийн найзлалууд хамт хийж бүтээхээсээ илүү цаг нөхцөөхөд зориулцгаана. Загсанд явах эсвэл покер хөзөр шатар тоглож боломж гарвал зүгээр л суухыг хичээцгээнэ. Харин эрэгтэй болон эмэгтэй хүмүүс найзлах гэвэл их л төвөгтэй найзлал болдог яагаад гэвэл Платоны хайр гэдэгтэй адил найзлалын зорилго заавал секс биш ямар нэг цаад утга учир хоорондын хамтын зорилго дээр тулгуурлах жишээтэй. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн найзлал сэрэл дээр биш сэтгэл дээр тулгуурлавал ёстой жинхэнэ найзууд болох боломжтой.
Нэгэнт найзлал гэнэт л танилцаж найз болсонтойгоо адил хэзээ ч ямар ч цаг үед гэнэт төгсгөл болох боломжтой. Гэхдээ жинхэнэ найзууд салах хайрт хосууд салахаас ч илүү хүнд тусдаг гэдэг. Мэдээж найзууд салах цаг ирсэн гэвэл салах л хэрэгтэй.
Туслаж дэмжихгүй найзаар юу хийх вэ? Шинэ дэвшилтэт зүйлд дургүй хуучинсаг мухар сүсэгтэй найзаар юу хийх вэ? Ном яриж хөгжиж баясаж чадахгүй идэвхитэй биш уйтгартай гомдолтой найзаар юу хийх вэ. Улиг болсон зүйр цэцэн үг хэлж хаа хамаагүй өнөөдөр ямар ч хүчинтэй биш шүлэг яруу найраг ярисан хоцрогдсон найзаар юу хийх вэ. Хэн ч болоогүй юу ч чадахгүй байж амидралын утга учир яриж бүгдийг үгүйсгэдэг хоосон чанарт найзаар юу хийх вэ. Хамтын үнэт зүйл байхгүй гэвэл найз гэх ямар ч боломжгүй.
Өнөөдөрөөс маргааш гэхэд ямар ч их айхтар дотно үй зайгүй нэг л хөөрсөн баяссан нэг нэгнийгээ хаданд гартал магтсан найзууд бие биенээ үзэн ядан салцгаах жишээтэй. Тиймээс найзуудаа найз гэж байхгүй шүү гэсэн үг байдаг.
Мэдээж ашигтай найз бол тэр ашиглаж буй зүйлээр л найзлана. Найзууд түүнийгээ ч мэднэ. Ашиг дуусахад найзлал дуусах тул цааш яахаа мэдэхгүй бантана. Багын найзууд заавал ашиг гэхгүй хүүхэд насны сайхан санамжуудаа дурсан найзалдаг. Багын найзтай тааралдахад яг л хүүхэд насандаа очдог тул хүүхэд насанд хүргэдэг галт тэрэг хэрэггүй.
Арван жилийн сургуулийнхан уулзах дуртай байдагийн нэг шалтгаан бол зөвхөн хүүхэд насаа дурсах биш ерөөсөө Монголчуудад хүүхэд насны ээж аавын хүмүүжил маш ховорхон байдаг тул ээж аавын хүмүүжил эдлээгүй хүүхдүүд ангийнхантайгаа их дотно болсон байдаг. Олигтой ээж аавгүй хүүхдүүд орцныхоо ах нартай нийлж хүмүүжил авах жишээтэй. Мэдээж сайнаасаа илүү мууг бас сурна шүү дээ. Дотуур байрны хүүхдүүд илүү ойр яагаад гэвэл тэр байранд хамтдаа нэг өрөөнд унтацгаана шүү дээ. Хөдөө дотуур байрны хүүхдүүд гэж маш төвөгтэй сэтгэл зүйн асуудалтай найзлалууд үүссэн жишээ олон бий.
60 хүрэхгүй жилийн өмнөөс Улаанбаатар хотод нэг орцныхон гэсэн ойлголт гарч найзууд их үүссэн. Ийм найзлалуудыг хөдөөнөөс Улаанбаатар хотод анх удаагаа ирж байр сууцанд амидарч эхэлсэн ээж аавууд ойлгохгүй их л хэцүү байх жишээтэй. Ээж аавууд болохоор хамаатан садангаас өөр ойлголтгүй л хөдөөнөөс ирнэ шүү дээ.
Орос оронд социализмын үед мянга мянгаараа оюутан болцгоосон Монгол залуус хоорондоо маш их найзлах шаардлага гарсан. Ерөөсөө түүхэндээ гэр орноосоо нэг их хол явж хүний газар гүний нутагт явж үзээгүй зөвхөн Монголдоо гэсэн ард түмэн яаж ч тэр хөгжилтэй орнуудад хөлөө олох вэ дээ. Ерөөсөө өөр аймагт очсоныгоо л хүний газар гэдэг хүмүүс шүү дээ.
Анх социализмын үед хүн төрөлхтөний мэдлэг боловсролтой танилцахаар Орос явсан найзууд олноороо сургуулиасаа хөөгдөж ирсэн шалтгаан гэвэл тэд мэдлэг боловсролд хэт дарагдсан. Монголчуудыгаа хуурч мэхлэж болох ч мэдлэг боловсролыг хуурч мэхлэх боломжгүй шүү дээ. Ингээд олон найзууд мэдлэг боловсролоос дайжсандаа.
Найз гэж нэрлэхэд төвөгтэй энэ олон цаг үеийн ашигтай ашиггүй утгатай утгагүй олон төрлийн танилаас дээгүүр холбоо үүссэн хүмүүсийн тухай ярилцаж найзаасаа болж балрах найздаа залилуулж амидралгүй болсон эсвэл найзынхаа хүчинд хөрөнгө мөнгөтэй болсон эсвэл найзаараа дамжуулж төрийн сайд болсон гээд янз бүрийн найзлалууд эерэг сөрөг талуудтай. Гэхдээ энэ Монгол нэртэй хүмүүсийн жишээ шүү дээ. Яагаад гэвэл ёс суртахуун болон шударга ёс байхгүй газар найз ярихын тулд сэтгэл дээр биш эд хөрөнгө дээр л тулгуурлахаас өөр замгүй. Мэдээж гайгүй хүмүүжил авсан цөөхөн хүмүүс ёс суртахуунтай жишээ бий хэдий ч даан ч цөөхөн.
Социализмын цаг үед нийгэм үүсэж сургуулиуд шинээр үүсэж мэргэжил бас анх удаагаа үүссэн үеэс л найз гэсэн ойлголт шинээр гарч ирсэн. Тиймээс ихэнх найзлалууд өнөөдөр сургуулийн, оюутны байхаас гадна мэргэжлийн найзууд байх жишээтэй. Жишээлбэл эмч эмчтэй найз, багш багштай найз жолооч жолоочтой найз, инженэр инженэртэй найз гэх мэт. Энэ найзууд хамтдаа ойн баяр тэмдэглэж нэг нэгнийгээ одон медалиар шагнаж өнгөрсөн цагаа санагалзаж шагналаар цайруулах жишээтэй.
Ардчилалын үед мэргэжил болон сургуулиуд устаж хувьчлал нэрийн доор нийгмийн бүтэц үнэт зүйлс уналтанд орж найз гэсэн ойлголт өөр утгатай болжээ. Ухамсар биш мөнгө толгойлсон өнөөгийн цаг үеийн найзууд хүртэл мөнгөн дээр тогтох жишээтэй. Мөнгө нэгэнт ноёлох тул мөнгөө дагаад мухар сүсэг гаарчээ. Нийгмийн давхрага мэргэжил дээр биш мухар сүсэгээс шалтгаалан дэндүү өөр бүтэцтэй болжээ.
Мөнгө төгрөг хөрөнгө эзэмшил дээр тогтсон өнөөдөрийн найзууд хэнийг шүтдэг вэ түүгээрээ найзлана тиймээс тэд шүтлэгийн найзууд. Мөнгөний их бага хэмжээгээрээ найзлана. Ердөө л мөнгө ба мухар сүсэг гэсэн хоёрхон сонголттой өнөөгийн цаг үе дэндүү ядуу хямдхан бас дэндүү боловсролгүй.
Ядаж байхад яр гэгчээр найз гэж буй хүмүүс ч онцгой сонин гоо сайхан ёс суртахуун мэдлэг боловсрол гээд шинэ дэвшилтэт зүйлгүй дэндүү уйтгартай. Онигоо ярихаас цааш толгой хөгжөөгүй. Сүүлдээ бүр онигоо яридаг өвөгчүүд өөрсдийгөө эрхэм гэж нэрлүүлэх жишээтэй. Ардчилал эхлэхдээ ямар ёс суртахуун дээр эхэлсэн биш онигоо яридаг онигооч нар дээр эхэлсэндээ.
Эцсийн эцэст найз гэж хэн бэ? Хэнийг найз гээд хэн гайхуулаад байна вэ?
Хийх ажилгүй, унших номгүй, чөлөөт цаг алж амидардаг баян тансаг хүмүүс чөлөөт цагаар л найзлана. Ямар ч зорилго хүсэл мөрөөдөл байхгүй бэлэн мөнгө бэлэн хоол бэлэн байр бэлэн эд бараан дээр тогтсон феодал маягийн хэлхээ холбоосууд найз гэхэд хэцүү. Залуу үе найз нэрийн дор найзлах биш найрна. Найрсаг найзууд аюултай. Найрсаг охидууд хортой. Найрсаг хөвгүүд худлаа.
Эрчүүд болон эмэгтэйчүүд найз гэхээрээ хэнийг хэлнэ вэ? Тунгалаг тамир кино филмд Төмөр болон Эрдэнэ гэсэн ах дүү хоёр Итгэлт ба Түгжил гэсэн хоёр найз нэртэй худлаа нөхдүүдэд амиа алдах шахаж амидралаа утсгуулдаг. Түгжил болохоор Цахиур Төмөрийн хурдан адуунд шунаж хутга дүрж алах гээд бүтэлгүйтдэг. Мэдээж кино филм болохоор л бүтэлгүйтсэн. Итгэлт болохоор Эрдэнэ найзынхаа царайлаг эхнэр Долгор луу шунаж найз Эрдэнийн сэтгэлийг сэвтүүлж улмаар энэ гэр бүлийг сөнөөдөг. Монголчууд найз гэвэл ийм л хүмүүс дээ. Яагаад гэвэл нэгэн шашин нэгэн бурхан байхгүй тул ямар ч ёс суртахуунгүй. Тиймээс ердөө л хурдан адуу царайлаг эхнэр хоёр найзын аминд хүрэх жишээтэй.
30 оны хэлмэгдэлийн үед бас л найзууд найзынхаа царайлаг эхнэрийг авах гээд худлаа түүх зохиож явсан олон жишээ бий. Мэдлэг боловсролтой найзыгаа хүртэл гадаадын тагнуул гэж буудуулаад хөдөөнөөс орж ирсэн найзууд амиа аргалах жишээтэй. Монголчууд өөрсдийгөө л хөнөөдөг. Хэлмэгдэл Монгол найзуудын хоорондын өшөө хонзонгийн том жишээ. Түүхээс харахад түүнээс өмнө найзууд мөн ч их хоорондоо нэг нэгнийгээ алсандаа.
Ерөөсөө яагаад найз хэрэгтэй билээ? Хэнд найз хэрэгтэй вэ?
Хайртай хосууд салах болон гэр бүлийн эхнэр нөхөрүүд салах тийм ч амар асуудал биш. Гэтэл найзууд салах бол өнөө маргаашийн асуудал мэт. Түүнээс гадна салсан найзууд гэнэт гараад ирэх жишээтэй. Гэнэт гараад ирсэн найзтай үргэлжлүүлэн найзлахад бас л асуудал байхгүй. Найз гэдэг ердөө л хоёрхон хүний асуудал тул ээж аав эмээ өвөө хадамууд гээд л өч төчнөөн ар гэрийн хүмүүстэй ямар ч хамаагүй тийм амархан хөнгөхөн холбоос шүү дээ.
Интернэтийн найзууд, чааталдаг найзууд, фэйсбуукийн найзууд гэсэн гэрэл цахилгаан тасрахгүй бол найзлаад байх боломжтой найзлалууд бол нутаг ус болон нэг гал гэж юм л бол нэг гэсэн ойолголтуудтай ямар ч хамаагүй шинэ соёл үүсгэжээ. Мэдээж хэн хэнийхээ царайгаа сайн хараагүй тул хожим уулзаж царайгаа харалцахад фэйсбуукийн зурагнаас шал өөр байна шүү дээ гэдгийг мартаж болохгүй. Фэйсбуук дээрээ бичсэн сонирхдог, дуртай гэдэг ухаантай үг цэцэн мэргэн иш татлалуудаасаа шал өөр хүн байх боломжтой шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй л болов уу.
Өнөөдөр нэгэнт сэхээтэн гэсэн ойлголт устаж сэхээтний төлөөлөл болох хүмүүс ховордсон худлаа хуурамч ургуулсан сахалтай өвгөд хөгшид мухар сүсэгтсэн цаг үед өндөр түвшинд уран бүтээл болон уран зохиолын түвшинд найзлах сэхээтэний найзлал огт байхгүй байх жишээтэй. Тийм ч учраас унших ном устаждээ. Зөвхөн цагаан толгойн үсэг гадарладаг хүмүүст зориулсан үсэглэлийн гэхүүдээ ном нэртэй хувийн ойлгосноо орчуулга гэдэг хувийн жижигхэн төсөөлөлөө роман гэж нэрлэсэн ном нэртэй хувийн болон өврийн дэвтэрүүд л номын дэлгүүрээр дүүрч дээ. Тиймээс номын дэлгүүр биш дэвтэрийн дэлгүүр л гэмээр.
Элит хүмүүс үсэх боломжгүй боловсролгүй хүмүүсээр дүүрсэн багш профессороос авахуулаад сайд дарга нар хүртэл хар маасаас ялгарахгүй энэ нийгэм нэртэй бөөгнөрөл болсон хот нэртэй хожимдсон соёлын төв зах зээл эсвэл банк санхүү гэсэн хоёрхон баруун зүүн гартай. Зах зээл нэрийн дор нэг нэгнийгээ хохироож тонож дээрэмдэнэ. Үүнийгээ хамгаалахын тулд ядуу яваа чин чиний буруу гэнэ. Яг үнэн ядуу явахгүйн тулд хулгай хийх хэрэгтэй. Ингээд хулгайчийн орон болоход уриалан дуудаж буй хүмүүсийн үг доод түвшинд гэдэг харагдаж байгаа биз. Энэ чин л ёстой муугийн ёс биш Монголын ёс тийм үү.
Найзуудаа найзлал яван явсаар юу хийж юу бүтээсэнийг харах боломжтой. Ерөөсөө 90 онд дотуур байрны найзууд төр засгаар тоглох гээд байр орцны найзууд аж үйлдвэрээр тоглож хувьчилсан биш үү. Оюутны найзууд нам болж тоглож буй биш үү. Найз гэж ямар ч их балагтай ойлголт вэ дээ. Биеэ даагаад эрхэмсэг ганцаараа явах боломжгүй юу. Заавал нийлж хавсайдаж холгож хорсох хэрэг байна уу. Хүний олон хүнээ алсаар л. Найзын олон улсаа балалсаар л. Тэр миний найз гэж хэлж буй хүмүүсийг сэжиглэх хэрэгтэй.
Залуусыг харахад найзлал тийм ч доогуур үнэлэх холбоо хэлхээс биш мэт харагддаг. Ихэнх найзлалууд аав ээжийн чадахгүйг орлох мэт. Олигтой хэлж ярихгүй дотно биш аав ээжээс хэзээ ч уулзаад хэрэгтэй хэрэггүй зүйл яриж стрессээ тайлах найзууд илүү дээр байх жишээтэй. Эрчүүд хэзээ ч өгч чадахгүй шударга зангуудыг эмэгтэйчүүд найзлаж хоорондоо солилцох жишээтэй. Найз гэсэн ойлголт шинэ үеийг шаардаж буй бололтой. Шүлэг яруу найрагт гардаг хуучины ойлголтууд хоцрогджээ.
Өнөөдөр залуу эмэгтэйчүүд болон нөхөргүй хүүхнүүд найзлал ихэссэний жишээ бол эрчүүдийн хямралын үр дүн шүү дээ. Их дээд сургуулийн ихэнх профессор хочтой хүмүүс эмэгтэйчүүд байх жишээтэй. Хурал болоход эмэгтэйчүүд. Уулзалт болоход эмэгтэйчүүд. Лекц ороход хүртэл эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүд хайчив? Эрэгтэйчүүд наадам хийж морио уралдуулж бөхөө барилдуулж нум сум харваж явна уу? Эрчүүд мөнгөө энд тэнд нууж гадаад орноор мөнгөө үрж тэнүүчилж явна уу? Гэрээ мартсан Гэсэрүүдийг яана даа.
Одоо тэгэхээр найзууд аа, “Алдагдсан найзуудын эрэлд” гэсэн ном л бичих үлдэждээ.

Үргэлжлэл бий.

Дараагийн сэдэв: Бүлэг 3: Өөрийгөө бүтээх эрх чөлөө.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 2: Нийгмийн эрх чөлөө

Гэр бүлийн эрх чөлөө
Хоёр хосууд салж нийлэхэд амархантай адил бас гэр бүл амархан салж нийлдэг жишээ олон. Нэгэнт тангарга дээр болон Бурханы өмнө андгайлсан ёс суртахуун дээр суурьгүй хурим хийх болон гэрлэж буй гэрлэлтүүд зөвхөн хувийн сонирхолууд тул салах ч гэсэн сонирхолоор л явагдах жишээтэй. Бурхантай орнуудад гэр бүл болоход Бүрханы өмнө андгайлж нэг нэгэндээ бөгж зүүж өгдөг. Тийм оронд салах амаргүй ажилдаа.
Өнөөдөр гэр бүлийн эрх чөлөө ярих ёстой болсон шинэ цаг үед эмээ өвөөгийн үеийн зүйр цэцэн үгнүүд хүчингүй болжээ. Ээж аавын хэлэх амидралын туршлагууд өнөөдөр биелэгдэхгүй яагаад гэвэл хоцрогдсон. Найз нөхдийн зөвлөлгөөнүүд тус болохоосоо ус болно. Цаанаасаа зурсан зураг эсвэл хувь тавилан яриад нэмэргүй. Хэрэгтэй хэрэггүй хүмүүсийн бичсэн дөрвөн мөрт эсвэл яруу найраг шүлэг нэртэй доод түвшиний үгийн цуглуулгууд орчин үеэс хол хоцорчдээ.
21-р зууны гэр бүлийн тухай ойлголт цоо шинэ иргэншилил болон нийгэмшилийг шаардах болжээ. Үүнд Монгол хүн бэлэн биш харагдана. Ягаад гэвэл нэгэнт бүтээсэн орчин үеэ хөгшчүүд устгаж гадаадаас орчин үе авчрах чадваргүй залуусаар дүүрсэн хуучинсаг хоцрогдсон зөвхөн үгээр л тоглодог юу ч хийж бүтээдэггүй хөдөлмөрийн биш олон нийт цаг үеийг эзэлжээ. Өнөөдөр зөвхөн зүйр цэцэн үгс шүлэг яруу найраг хоцрогдсон биш бас улстөрийн нам, төрийн бодлого, боловсролын ном зохиол цаашлаад их дээд сургуулиуд хоцрогдсон.
Ардчилал нэртэй сүүлийн 20 гаруй жилийн улстөрч, төрийн сайд, ерөнхийлөгч, ерөнхий сайдаас авахуулаад доктор профессор нэр хочтогууд цаашлаад төрийн олон медал шагнал гуншин цолнууд болон албан тушаалууд хоцрогдож утга агуулгаа алдаж ямар ч зорилгогүй хэвээрээ. Тэр ч бүү хэл наадам цагаан сар хүртэл Улаанбаатар хотод тохирохгүй хэтэрхий бүдүүлэг цаг үеэс мултарч үлдсэн инээдэмт хошин жүжиг шийнүүд болжээ.
Профессор цолтой хүмүүс Нарантуулын захын найманчингаас ямар ч ялгаагүй хомсхон сурч мэдсэн зүйлтэй гэхүүдээ. Яагаад ялгаагүй вэ гэхээр профессор гээд буй хүн ихэнхдээ л худлаа мэдлэг буруу боловсролоор цол хэргэмтэй болчихсон. Тэд яруу найраг хоосон шүлэг хоцрогдсон үлгэр домгоо мэдлэг боловсролтой андуурах жишээтэй. Нарантуулын захын наймаачин мөнгө төлөөд доктор болох гэвэл маш амархан байх боломжтой.
Гэр бүлийн эрх чөлөө ярина гэдэг эхнэрийн эрх чөлөө, нөхөрийн эрх чөлөө болон хүүхэдүүдийн эрх чөлөө ярина шүү дээ. Эхнэр мэдлэг боловсролтой болж иргэнших хир эрх чөлөөтэй вэ гэсэн асуулт гарч ирнэ. Нөхөр хир эрх чөлөөтэй болон гэр бүлдээ хир нэр хүндтэй хэлэх үг харуулах боловсрол ёс суртахуунтай вэ гэсэн асуултууд тавигдах жишээтэй. Хүүхэд хичээл номондоо шамдан суралцаж сурган хүмүүжил сахилга бат дэг журам гээд хүн ёсны төлөв чанаруудыг эзэмших эрх чөлөө хир вэ гээд л цаашлаад ээж ааваасаа хамааралгүй мэргэжил сонгох болон хэнтэй нийлж амидрахыгаа сонгох эрх чөоөөтэй юу гээд олон зүйлийг асуух боломжтой гэхүүдээ.
Гэр бүл гэхээсээ ам бүл гэж ярих бол хүүхэдтэй хосуудад илүү тохирох болов уу. Гэр бүл хэд вэ гэж асуухаасаа илүү ам бүл хэд вэ гэж асуудаг. Социализмын үед анх удаа үүссэн гэр бүл гэсэн ойлголт олон улсын “фамили” гэх ухагдахууныг орчуулсан байдаг. Мэдээж анх удаагаа гэр бүл гэсэн ойлголттой танилцсан Монгол хүний гайхшрал их л төөрөгдөл эндүүрэл авчирсан. Бөөнөөрөө эсгий гэрт ханаран унтдаг Монгол хүн гэнэт орон сууц байранд орж унтлагын өрөө, зочидын өрөө, хоол хийх тусдаа өрөө гээд л цаашлаад ариун цэврийн өрөө, халуун усанд орох боломж гээд л 70 хүрэхгүй жилийн өмнө ирсэн социалист амидрал Монгол хүнд өнөөдөр утга агуулгаа алджээ.
“Фамилигийн нэр” гэсэн гадаад ойлголт бол гэр бүлийн нэр буюу гэр бүл ямар нэрээр нийтэд танигддаг вэ гэсэн ойлголт. Нэгэнт Монгол хүн гэр бүлийн зохион байгуулалтанд социализмын үед л орсон тул эхний үед гэр бүлийн нэрийг эцэгийн нэрээр овоглож эхэлсэн. Эндээс л овог чин хэн бэ гэхээр эцгийнхээ нэрийг хэлдэг болсон. Мэдээж эцэггүй хүүхдүүд ээжийнхээ нэрээр буюу эхийнхээ нэрээр овоглож эхэлсэн. Ингэж гэр бүл гэсэн цоо шинэ ойдголт Монгол хүний нэр төрийг дээгүүр тавьж эрх чөлөө авчирсан хэдий ч ардчилалын үед гэр бүлийн нэр устаж овогийн нэртэй Монгол хүн үүссэн. Хамаатан садан эсвэл нутгаараа нийлэн овог болцгоож эртний хоцрогдсон хуучны амидралын хэв маяг овог нэрийн дор буцаж ирсэндээ. Сүүлдээ нэг эхийн хүүхдүүд хүртэл өөр овогтой болох жишээтэй хошин шог үйл явдалууд нийт нийгмийг бүрхсэн. Тиймээс эхийн овог ч хүчингүй болждээ. Өнөөдөр нийгэм биш, үндэстэн биш ердөө л овогуудын цугларал болжээ. Индиан овогтой адил овгууд үүсэж овгийн ахлагчтай хүртэл болцгоожээ. Ингэж орчин үе өөрөөр хэлбэл ирээдүй устсан.
Өнөөдөр гэр бүлд учирч буй ялангуяа залуу гэр бүлүүдэд дарамттай хоцрогдсон уламжлалт ёс нэртэй доромжлол болон хаа ч байхгүй бүдүүлэг хэв маягууд залуус өөрийгөө аварч тасарч хувийн эрх чөлөөгөө эдлэх эрх чөлөөг шаарддаг. Шорон мэт зан заншил мухар сүсэг болон ёс уламжлалууд гэр бүл цэвэр оршин тогтнох боломжгүй болгожээ.
Гэр бүл эрх чөлөөтэй болж чадвал хувийн эрх чөлөөгөө гэр бүл дотор илүү хэрэгжүүлэх боломжтой. Гэтэл өнөөдөр гэр бүлийн гадна болон доторх эрх чөлөө ямар билээ.
Цэвэр хайр дээр тогтсон хосуудын хамтран нэг нэгийгээ хайрлах тэр түүх домог 300 гаруй жилийн түүхтэй гэж яридаг ба Монголчууд энэ хайр дээр тулгуурлан хосууд болсон түүхийн боломж ердөө л социализмын үед орж ирсэн Орос болон Зүүн Европын соёлуудаас эх үндэстэй байдаг. “Би чамд хайртай” гэж хэлсэн цаг үе ердөө л 50-аад оноос гадны соёл орж ирэхэд эхэлсэн. Үүнээс өмнө “Би” гэсэн ойлголт нүүдэлчин ард түмэнд байсангүй. Манайхан танайхан гэсэн эсгий гэрт олноороо оршихуйн үндэс хийж өглөөнөөс орой хүртэл нартай уралдан мал маллах аж ахуй тийм ч эрх чөлөөт биш түүхтэй. Эцсийн эцэст хайр дурлал гэдэг нийгмийн үнэт зүйл гэдгийг хүмүүс ойлгосонгүй.
Хамгийн анхны гэр бүлийн эрх чөлөө Улаанбаатарт баригдсан Хуримын ордоноос эхлэлтэй. Хуримын ордны ойлголт Орос болон Европын Христийн шашинтай орноос орж ирсэн. Хосуудын бөгж Бурханы өмнө тангараглаж буй гинжин хэлхээс шүү дээ. Нэгэнт Бурханы өмнө тангарагласан тул салж сарнихад ёс суртахууны маш том хүндрэл учирдаг. Гэтэл Бурханы өмнө тангараглана гэсэн ойлголтгүй Монгол гэр бүлүүд салж сарнихад ямар ч асуудалгүй байдаг.
Хуримын ордон анх байгуулагдахдаа нийгэм өөрөөр хэлбэл улс орон хөгжиж дэвшихэд гэр бүл түүний цаана олон үр хүүхэд хэрэгтэй гэсэн зорилготой. Үүүнээс шалтгаалан социализмын үед олон хүүхэдтэй гэр бүлүүд салахад нийгмийн өмнөх хариуцлагын асуудал яригдаж салж сарниж дайжин одох эр нөхөрт эцэг хүний хариуцлага ноогддог байсан.
Өнөөдөр гэр бүлийн эрх чөлөө ярих цаг үеийн шалтгаантай. Яагаад гэвэл гэр бүл болж буй нийгмийн ойлголт тодорхой биш хэвээр. Нэгэнт социализм байхгүй болсон тул Хуримын ордоны анхны зорилго хүчингүй болсон. Тэгэхээр өнөөдөр Монгол хүмүүс хурим хийх эсвэл салах бол юунаас ч шалтгаалахгүй юунд ч хамаагүй юуны ч өмнө буруутай биш. Хэнд ч гэмшиж уучлалт гуйх тийм бурханлаг ёс суртахууны хэм хэмжээ бас байхгүй шүү дээ. Ердөө л нийгэмшсэн болон иргэншиж чадсан арай гайгүй ээж аавтай байсан эхнэр нөхрүүд салж сарнихдаа ёс суртахууныг эрхэмлэж гэмшиж үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай хэвээр үлддэг.
Сүүлийн 20 гаруй жилийн дотор гэр бүлийн дотоод цөмд ан цав гарч өөрчлөлт явагдаж нэрлэх нэрлэгээгүй болж сүүлдээ гэр бүлийн хүчирхийлэл эсвэл феминизм гэх шиг ямар ч тохироогүй ойлгоогүй нэр нэрлэгээнүүд гарч ирсэн байх жишээтэй. Эхлээд Герман дараагаар Орос оронд 20-р зууны эхээр үүссэн феминизмийн тухай ойлголт бол ажил хөдөлмөр мэргэжил боловсролтой эр нөхрүүдийн эсрэг эмэгтэйчүүд арчаагүй байдлаасаа гарах гэсэн тэмцэл дээр суурилсан. Эмэгтэйчүдийг эрчүүдтэй адилхан эрх чөлөөтэй болгохын тулд хамгийн түрүүнд хүүхдийн цэцэрлэгийг “Kindergarten” нэртэйгээр байгуулжээ. Энэ Герман үг Англи хэлтэй орнуудад орчуулагдахгүй хэрэглэгддэг.
Монгол хүмүүсийн феминизмийн тухай ойлголт буруу явагдаж буйгийн шалтгаан гэвэл Европт гэрийн эзэгтэй нар дэндүү дээгүүр түвшиний эр нөхөрүүдийн эсрэг тэмцэж арчаагүй байдлаасаа салж адилхан эрх чөлөөтэй болсон бол Монгол эмэгтэйчүүд өөрөөсөө доод түвшиний эр нөхрийнхөө эсрэг зөрчилдөж нөхрийгөө арчаагүй байдлаас гаргах гэж цөхрөнгөө бардаг. Ихэнхдээ энэ тэмцэл бүтэлгүйтдэг. Яагаад гэвэл эрчүүд хулчгар заль мэхтэй үнэнч шударга биш тул эмэгтэйчүүд нэг бол хурдан салж эсвэл яаж ийгээд нөхрийгөө хажуудаа авч явах асуудал гардаг. Энэ хачин сонин байдалд орсоныгоо Монгол эмэгтэйчүүд феминизм гэж нэрлэдэг.
Эмэгтэйчүүд хэт давамгайлсан нийгмийн энэ онцгой байдал дотор эрэгтэйчүүд арчаагүй хэвээр аар саар зүйлээр л хөөцөлдөж өдөр өнгөрөөх жишээтэй. Тэдний ганц хийж чадах зүйл бол машин барих эсвэл уулзалттай хуралтай байна гэж юу ч хийхгүй цаг нөгцөөх жишээтэй. Эрэгтэйчүүдэд хүсэл эрмэлзэл чин зориг дутагддаг. Ийм арчаагүй амидралын хэв маягуудаа ойлгохгүй өөрөө шийдэж өөрөө асуудлаа ялан дийлэхээс зугатааж далай лам руу эсвэл мухар сүсэгтэй үздэг хардаг гэх хүмүүс рүү хуйларч буй арчаагүй байдлууд Монголын дүр зураг болжээ. Ийм үед хичнээн эр хүнийг магтаж дуу дуулж шүлэг зохиогоод буй цаашлаад гоёж гоодож энэ тэр үнэтэй хөөрөг жийп машин авч өгөөд байдлыг улам л муутгана.
Өнөөдөр ямар ч эр нөхөрийг өөр хэнээр ч орлуулах боломжтой болсон бишүү. Нэгэнт бүгдээрээ ялгарах ялгаагүй тул ганц бие эмэгтэйчүүд ганцаараа амидрахаар шийддэг байх жишээтэй. Эндээс л эмэгтэйчүүд гэр бүл толгойлох шаардлага гарсан.
Сэхээтэн үүсэх боломжгүй тул эрэгтэйчүүд яг адилхан. Эрэгтэйчүүдийн мэдлэг боловсрол устсан. Дуртай хоол эсвэл өмссөн хувцас цаашлаад хобби нэртэй залхуурал авчирсан мөрийтэй тоглоом болон анд явах л давамгайлжээ. Монгол гэр бүлийн хямрал бол Монгол эрчүүдийн хямралаас үүдэлтэй. Хаа ч байхгүй тэр үлгэгр жишээ эрчүүдийг зохиолын дуундаа л хий хоосон дуулж гунихрах жишээтэй. Аавын тухай дуунууд ч цаг үеэс хоцорчээ.
Боловсролын түвшин улс орон даяар доод хэмжээнд очсон тул өнөөгийн эрчүүд дотор элит болохоор өндөр түвшинд яриж хүний мэдэхгүйг сурч мэдлэг боловсролоор ханасан хүмүүс байхгүй бүгд мэдлэгийн хомсдолтой. Зөвхөн албан тушаал болон авсан шагнал медалуудаараа л ялгарах төдий эр хүмүүсийн орон болждээ. Эр нөхрүүд “everybody” буюу хэн хэнээс ялгаагүй болцгоож “somebody” буюу хэн нэгэн болж чадсангүй. Цаашид сайжрах төлөв харагдахгүй л байна. Хэнийг хэнээр ч солих тийм адилхан бага хэмжээний сурч мэдсэн зүйлтэй тул даргаасаа албан хаагч ялгарахгүй бас сайдаас оюутан залуус ялгаагүй байх бүрэн боломжтой.
Өнөөдөр төвөгтэй болсон ажил хөдөлмөр устсан бүх зүйл найр наадам покер чононд явж ан хийж баясаж энд тэнд хөрөнгө мөнгө нууж дарцгааж түүний хажуугаар хий дэмий залуу насаа улстөрөөр хөөцөлдөж өнгөрөөдөг эрчүүд гэр бүлийг яагаад ч авч явж чадахгүй.
Эрчүүдийн хямралд орсон энэ цаг үе гэр бүлийн эрх чөлөө ярих байтугай гэр бүлийн хомсдол үүсжээ. Хэдийгээр бие хаа том булчин шөрмөс зангирсан хэдий ч мэдлэг боловсролын хомсдолтой ухааны хөгжил явагдах боломжгүй болсон эрчүүд яаж айлын хүндэт эр нөхөр хүүхдүүдийн эрхэм эцэг болж чадах вэ дээ. Үнэт зүйл устаж хошин шог ичмээр заль мэхүүд давамгайлсан шашингүй ламаар дүүрсэн зөвхөн Монголд явагддаг ийм нөхцөл байдалд жинхэнэ гэр бүл ярих шаардлага байхгүй мэт. Яагаад гэвэл орчин үед өөрөөр хэлбэл 21-р зуунд тохирсон сурган хүмүүжил болон боловсролын үйл ажиллагаа бүрэлдэж чадаагүй. Түүнийг хажуугаар хүүхэд сургах зорилготой сурах бичиг устсан.
Ухамсартай ажил хөдөлмөр үүсэн бий болох төр улс болон засаг төрийн ямар ч бодлого байхгүй харагдана. Хүний нөөц гэсэн нэрийн дор үүдэнд суух охид хайсан боссоос авахуулаад дарга нэртэй боловсролгүй эрчүүд нийт улс орныг хөгжиж дэвжих боломжгүй болгосоор л. Чухал шийдвэр гаргаж ирээдүйн Монголыг төлөвлөх чадвартай эрэгтэй хүмүүс байхгүй.
Америкийн Харвардийн дипломуудаас авахуулаад чамин гоё дипломуудтай залуус хаа сайгүй л гайхуулагдана. Гэтэл жинхэнэ сурч мэдэж ирсэн өндөр боловсролтой эрэгтэйчүүд даан ч алга даа. Худлаа яваад худлаа сураад худлаа буцаж ирцгээждээ. Америкийн Харвардад суралцаж Англи хэлтэй болсон гэх хүмүүсээс ядаж нэг роман Англи хэл дээр уншсан уу гэж асуухад ганц ч үг хэлж хариулахгүй эргэж хараад л хатируулан зугатаах жишээтэй. Зүгээрээ одоо уншаад нөхөж авч болно шүү дээ гэж хэлээд ч сонсохоосоо өнгөрсөн харагддаг. Хаа сайгүй л дуртай газар луугаа давхин оддог хээр моринууд.
Гэр бүл эрчүүдийн хямралд орсон энэ байдал түүхэн шалтгаантай. Ердөө социализмын үед эрэгтэй хүн буюу гэрийн толгойлогч гэсэн ойлголт гарч ирсэн. Түүнээс өмнө гэр бүл гэсэн ойлголт байхгүй хуримын ордоны талаар төсөөлөл ч байхгүй байсан шүү дээ. Монгол хүмүүст нийгмийн өмнө хариуцлагатай эрэгтэй хүн өөрөөр хэлбэл эцэг хүний ойлголт байсангүй. Сүй тавих богтлох гэх мэт гэр бүлийн биш овгийн болон нутаг усны шинжтэй залуу хүмүүсийг нэг гэрт оруулдаг зан заншил 20-р зуунд хямралд орсон.
Эрт дээр үед нутаг бэлчээрээс шалтгаалан хүүхдүүдээ эрт сүй тавиж суулгадаг байсан ба харц ард нэр хочтой мал хариулж малчин хэв маягтай хүмүүс хоорондоо дэр нийлүүлж хэн хэндээ ханиуд болцгоосон тэр үе өнөөөдөр дүр төрхөө өөрчилсөн болов ч зарим хүмүүсийн дунд хэвээр үлджээ.
Хүн хэрэггүй мөнгө хэрэгтэй гэх социализмын дараах амидралын хэв маяг оюуны доод түвшинд Монгол хүнийг оруулжээ. Эрхэм биш эрчүүд зурагтаар л өөрсдийгөө хоосон магтахаас өөрөөр харуулах зүйлгүй болждээ. Олны өмнө уйлдаг эрчүүдийг харахад үнэхээр л гэр бүлүүд эр хүний хямралд орждээ.
Социализм гэж тусдаа нэг зүйл байгаагүй шүү дээ. Монгол хүмүүсийн хамтын амидралын хэв маягийг л социализм гэж нэрлэдэг байсан. Тэгэхээр социализмын онцлог бол мэргэжилтэй Монгол хүмүүсийн эв хамт амидрал байсан. Дэлхийн мэдлэг боловсролоос хэдэн зуун жил хоцрогдсон Монгол хүн шинэ амидралтай золгож гэр бүл гэж олйголттой анх танилцаж хуучин зан заншилт амидралаас салсан. Социализмын үед гэрийн нөхөр ч бас эхнэр ч яг адилхан инженэр, эмч, багш гээд мэргэжилтэй болцгоосон.
Нөхөр болон эхнэр гэсэн шинэ ойлголттой зэрэгцэн хүүхэд гэсэн шинэ ойлголт бас л Монгол хүнд хүндрэл авчирсан. Морь унадаг эсвэл мал малладаг хүүхэд гэнэт сургуульд сурч боловсролтой болж аав ээжийн туршлага үзсэн харсан хүчингүй болж эхэлсэнээр хүүхэд нийгмийн бие даасан гишүүн болсон. Социализмын үед яг аав ээжтэйгээ адил өглөө эртлэн босож гэрээс уралдан гарч сургууль руу гаа явдаг бие даасан хүүхдийн ойлголт цоо шинэ байлаа. Энэ л сүрхий хүүхдүүд сүүлд насанд хүрсэн хойноо ардчилалыг булингартаж мэдлэг чадвараар дутагдахад аварсандаа.
Хүүхэд гэдэг ойлголт шинээр үүссэн социализмын үед эхнэр, нөхөр, хүүхэд гурав гурвуулаа эрх чөлөөтэй болж чадсан. Яагаад гэвэл хүүхдийг нийгэмд зориулж хүмүүжүүлсэн болохоос биш зөвхөн гэрийнхэндээ зориулж өөрөөр хэлбэл өнөөдөр шиг ээж аавууд өөрсдөдөө зориулж өсгөж хүмүүжүүлээгүй. Хүүхэд өнөөдөр хувийн өмч мэт л болждээ. Ингээд аавынхаа үгээр амидрах хөвгүүд ихсэж ээжийнхээ хэлсэнээр аж төрөх охидууд хаагдмал боогдмол хачин сонин хэв маяг шинээр үүсжээ. Аз болж сэтгэлтэй аавын хөвгүүд гайгүй сэтгэлтэй мөн ёс суртахуунтай ээжийн охидууд л гэр бүлийн тухай баримжаатай байх жишээтэй. Мөнгөний гэр бүлүүд харин хүүхдүүдээ хүн болгох биш хүн биш болгоцгоох жишээтэй.
Социализмын үед анх удаагаа зөвхөн өөрийн эхнэртэй эсвэл эр нөхөртэйгээ амидрах тэр ойлголт эхний үед хэцүү л байсан. Хөдөөнөөс ирсэн ээж аавыгаа хамт амидруулах шаардлага анхнаасаа Монголчуудад цэвэр гэр бүл гэсэн ойлголтыг авчирч чадаагүй тул ам бүл гэсэн ойлголт дээр тогтсон болов уу. Эрт дээр үед бол хүүгийнхээ эхнэрийг өөр хүний хүүхэд төрүүлэхгүй гэж хамт амидарч сахидаг байсан. Харин охиныхоо нөхрийг гадуур хамаагүй тэнүүлэхгүй гэж ээжүүд бас хамт амидардаг байсан тул хадам гэсэн ойлголт анхнаасаа сайн нэр авчирсангүй бололтой.
Өнөөдөр гадаад орнуудад гэр бүл болохоос олон хүн татгалзаж ганцаараа амидардаг кино филмүүд олон гардаг. Яагаад гэвэл тэд тэр их том үүрэг хариуцлагаас татгалзаж Бурханы нэрийн өмнөөс тангараг тавихаасаа айж эмээдэг. Хэрвээ гэр бүл боллоо гэхэд салах гэдэг маш том ёс суртахууны асуудал гарч ирдэг тул анхнаасаа хуримаа хийхдээ олон зүйлийг тохиролцдог.
Социализмын үед “Хань” нэртэй кино филм гарч Монгол хүмүүст залуу хүмүүс гэж хэн бэ гэсэн орчин үеийн ойлголтыг харуулсан байдаг. Хөдөөнөөс ирсэн аавынхаа зан заншил уламжлалт ёстой залуу гэр бүл зөрчилдөж хоорондоо салахад хүрдэг. Энэ хоёр хосуудын найз фото зурагчин эмэгтэй бол бүр ч орчин үеийн амидралын хэв маягтай. Тэр найз эмэгтэй ганцаараа амидардаг бас хувийн машинтай байх жишээтэй. Өнөөдөр залуу нас гэсэн ойлголт устсан харагддаг. Хөгшчүүдээс илүү залуу хүмүүс хуучинсаг болж мухар сүсэгт амархан дурладаг болжээ. Яагаад гэвэл ном уншихгүй толгойгоо хөгжүүлэхгүй худлаа сурч худлаа ярисаар нийт залуу үе боловсролын хямралд автагдсан тул залуу гэр бүлүүдийн ирээдүй үүл манантай л харагдана. Зөвхөн секс хийх гэр бүлийн баталгаа биш бас сексээр далимдуулан гэр бүл болох ч цаашид явцгүй. Хайр гэдэг үнэт зүйлийг мартаж болохгүй.

Үргэлжлэл бий.

Дараагийн сэдэв: Найзуудын эрх чөлөө.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 2: Нийгмийн эрх чөлөө

Хоёр хосуудын эрх чөлөө.
Хүнтэй нийлж хосууд болох цаашлаад гэр бүлийн батлагаа авах эсвэл хэзээ нэг өдөр салж хамтын харьцаагаа таслаж батлуулсан бол түүнийгээ цуцлуулах энэ бүгд хүний эрхүүд. Хүнтэй суух эрх чөлөө байхад бас салах эрх чөлөө бий. Хэн ч хэний ч өмч биш. Хэн ч хэнтэй ч заавал үхэн үхтэлээ хамт байх албагүй. Хэн ч хэний ч шаардлага шахалтаар хүнтэй суух эсвэл хүнээс салах шалтгаан байхгүй. Энэ бүгд тухайн хүний л өөрийн эрх чөлөө болохоос биш баригдсан хүлэгдсэн өрөвдсөн гомдсон гээд салж чадахгүй эсвэл заавал хамт байх шиг эрх чөлөөгүй байдал баймааргүй.
Тухайн хүн ганцаараа байхаас татгалзаж хүнтэй нийлж хос болох гэсэн шийдэл бол хосоороо хослох гэсний л хүсэл болов уу. Эрх чөлөөний онцлог бол хэн ч уриднаас мэдэхгүй өөрөөр хэлбэл мэдэх ч боломжгүй тохиолдолд дээр явагдана. Бүгдийг уриднаас мэддэг гэвэл өөрөөр хэлбэл бүх зүйл цаанаасаа гэвэл энд эрх чөлөө ярих хэрэггүй. Эрх чөлөө тохиолдол шаарддаг.
Мэдээж аав ээжийн эсвэл эмээ өвөөгийн нөлөөгөөр цаашлаад ламын эсвэл мухар сүсэгтэнүүдийн үгээр болон дарамт шахалтаар нийлсэн бол хосууд гэхээс илүү холбогдсонууд л гэх болов уу. 21-р зууны онцлог бол өөрөө шийдэх эрх чөлөөт цаг үе шүү дээ. Заавал ч хүнтэй хамт амидарч хосууд болох бас албагүй. Хөдөө газар хамт амидрах хүн хэрэгтэй. Байгалийн хүчирхийлэлд автагдсан амидралыг хамтдаа давахаас өөр замгүй. Ийм газар ганц бие хүн ёстой л ганцаардана. Хот газар болон нийгэм хөгжсөн газар заавал хосууд болох албагүй. Ганцаараа амидраад явахад ямар ч саад хүндрэл байхгүй.
Хайр дурлал дээр тогтож түүн дээрээ тулгуурлан хосууд болох тэр онцгой үйл явдал өөрийн гэсэн бас онцгой дүр төрхтэй. Хосууд болж бусдаас тусгаарлаж энэ л хүнтэй хамт байна гэсэн сонголт юунаас шалтгаалсан бэ? Хэн хэнийгээ хэрхэн юунаас болж тэгээд сонгосон бэ? Сонгох нэг хэрэг одоо цаашид хамт байж чадах уу? Эсвэл түр хугацааны сонирхол уу? Хайр гэдэг гэрээ биш. Би чамд хайртай гэж хэлээд л тайвшрах биш. Харин жинхэнэ хөдөлмөр бүтээл одоо л эхлэх жишээтэй.
Социализмын үед анх үүссэн нийгэм гэсэн ойлголт хайр дурлалын тухай анх удаагаа яриж эхэлсэн. Өөрөөр хэлбэл нийлж хосууд болохын өмнө өөрөөр хэлбэл хамтдаа амидрахын өмнө завал хайртай болсон байх шаардлагатай гэсэн. Нэгэнт хайр дээр суурилан нийлцгээсэн тул хайр байхгүй боллоо гэхэд одоо тэгвэл салах чөлөөтэй гэсэн ойлголт ч тэр л үеэс эхлэлтэй. Англи хэл дээр “I love you” Орос хэлээр “Я тебя люблю” гэсэн голдуу романаас гаралтай романтик ойлголтууд Монгол хэл дээр орчуулагдаж нийгэм журамт амидрал эхэлсэн социализмын үе Монгол хүмүүсийн ертөнцийг харах тэр харцанд асар том өөрчлөлт авчирсан.
Би чамд хайртай гэж хэлсэн хүн маргааш ч бас дараа жил ч хайртай л гэсэн зөвхөн үг биш амлалт. Түүнийг сонсон нөгөө хүн одоо тэгээд итгэх л асуудал гарна. Итгэл алдарвал хайр алдарна. Хайртай гэж буй хүн осолд ороод хачин эвгүй царайтай эсвэл гэмтэж тахир дутуу боллоо гэхэд бас хайртай хэвээрээ гэсэн ойлголт тул арчилж туслаж хамтдаа байна л гэсэн амлалт шүү дээ. Тиймээс хайр гэдэг хариуцлага үүрэг даалгавар гээд олон зүйлийг ярих хэрэг гарна. Эндээс л шалтгаалан хайр дурлалыг их романтик ойлгож эсвэл дэндүү их мэдрэмж дээр тайлбарлах боломжгүй. Түүнээс гадна сэтгэл гэсэн том ойлголт яригдах тул улам төвөгтэй болгодог. Хосууд зөвхөн бид хоёр тэгээд бусад бүх хүн хамаагүй гэсэн зарчим өөрөө хүндрэл авчирч тусгаарладаг. Ингээд хосууд болох гэдэг тийм ч амархан зүйл биш гэдэг харагддаг. Гэхдээ гэр бүл болж хүүхэдтэй болсон цагт хэрэг өөрөөр эргэнэ гэдгийг мартаж болохгүй.
Хосуудын хайр дурлал гэдэг зөвхөн баяр хөөр авчрахгүй бас зовлон бухимдал авчирна. Зовохгүй гэвэл хайр бүтэхгүй. Хосууд болсоноор хоёр хүн гэхээс бараг л нэг л хүн болсон мэт олон зүйл нийлж нэгдэх ажил гарна. Адилхан сайн муу болон сайхан муухайтай болж эхлэх бол бараг л үндсэн нөхцөл мэт. Зөрөлдөж хэрэлдэх бол эрүүл хосуудын шинж төрх болохоос муу зүйл биш. Дүмбийтэл суугаад юу ч хэлэхгүй юм нуугаад гөлийгөөд байвал байвал яалтай ч билээ. Нэг л гажиг орж гэхээс өөр аргагүй.
Хосууд хэдийгээр хамтран байх гэсэн итгэл зүтгэл тул салахын эсрэг үйл хэрэг гэхүү дээ. Мэдээж салах гэвэл тэмцэл ялагдсан гэж ойлгож болохгүй. Сална гэдэг хоёулаа биш ганцаараа байх гэсэн шийдэл шүү дээ. Өөр хүн лүү явах гэж буй бол шал өөр асуудал. Энэ тухай дараагийн гэр бүлийн сэдэвт ярилцана.
Хосууд салах гэдэг хайраас салах биш бараг л хайрыг аврах гэсэн оролдлого гэмээр. Яагаад гэвэл хайр суларч хажууд байх хугацаа багасаад ирсэн учраас шүү дээ. Салах эрх чөлөөний тухай ойлголт хэн нэгэнд ялагдах эсвэл хаягдах гэсэн хуучны ойлголт биш болжээ. Салж чадна гэдэг бас л сэтгэлийн тэнхээтэй үйл явдал. Ганцаараа байх гэдэг заавал ганцаардах биш. Хосууд салж буйгийн шалтгаан ихэнхдээ л заавал хурим хийж цааш амидрах хэрэггүй гэсэн шийдэл бөгөөд үүний шалтгаан бол хайр дурлалыг арай л өөрөөр төсөөлсөн тул сэтгэл хүрэхгүй хойно салах л хэрэг гарч буй. Ингээд цаашид хамт байх сонирхолгүй болох жишээтэй. Тиймээс хосууд хайрын тухай ойролцоо төсөөлөлтэй байх хэрэгтэй.
Хэдийгээр өнөөдөр интернэт гэх мэт бусад хүнтэй танилцах боломжууд ихэссэн хэдий ч яг зөв хүнийг олох гэдэг тйим ч амар биш гэж судлаачид дүгнэдэг. Яагаад гэвэл хот газар буюу нийгэм үүссэн газар сонголт ихтэй. Сонголт их байдал асуудалыг улам хүндрүүлнэ. Гэтэл сонголт цөөн бол сонгох бас амархан. Гэхдээ л салах нийлэх үед өөрийн нэр төрөө хамгаалж үлдэх болон өөрийнхөө үнэ цэнийг алдахгүй байх үнэлэмж мэдрэмжээ ч бас алдахгүй байх чухал.
Хайр дурлал гэж чухам юу вэ түүнийг хэрхэн эзэмшиж хэрэгжүүлэх тухай олон ном зохиолууд бий хэдий ч яг хүн өнөөдөр түүний тухай ямар ойлголттой явна вэ? Хайр дурлалт хосууд заавал гэр бүл болж хурим хийх тийм шаардлага юундаа бий вэ? Эрт дээр үед үнэхээр л хамтран амидрах зайлшгүй шаардлагатай байсан. Хөдөө хээр талд хэн хэндээ хань болж харанхуй шөнийн тэнгэрт хувь заяндаа хашигдан явахаас өөр тавилангүй. Өнөөдөр шиг эрх чөлөө гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ерөөсөө философийн гаралтай эрх чөлөө гэсэн ойлголт 300 хүрэхгүй жилийн түүхтэй. Монгол хүн үүнтэй танилцаад 70 хүрэхгүй жил болж байна.
Хот газар байшинд амидарч мэргэжил сурч бие даасан амидралтай цаг агаараас шалтгаалахгүй хувь заяагаа өөрөө бүтээсэн социализмын үед Монгол хүн анх удаагаа нийгэм гэж зүйлтэй золгосон. Нийгэм цаашаа хайр дурлалын эрх чөлөөнд боломж өгсөн. Хэн ч хэнийг ч хулгайлах булаах эсвэл богтлох асуудал зогссон. Гэтэл тэр цаг үе өнгөрсөн мэт боловч түүнийг буцааж хэрэглэх гэсэн хүмүүс олон л бололтой. Өнөөдөр энэ эрх чөлөөтэй болсоныгоо хэрхэн унагаж бутаргаж буйг харахад бас л хачирхалтай.
Хайрт хосууд болох эрх чөлөө байхад салаад явах эрх чөлөө бий гэсэн ойлголт өөрөө нилээд төвөгтэй асуудал. Салах тухай ойлголт бас л 300 хүрэхгүй жилийн түүхтэй. Яагаад гэвэл түүнээс өмнө сүй тавиж хөрөнгө мөнгө газар нутаг барицаалж нийлцгээсэн тул салах ямар ч шаардлага байхгүй. Тиймээс ихэнхдээ хосууд ээж аав болон эмээ өвөөгийн засан хүнтэй л нийлдэг байсан.
Өнөөдөр нэгэнт хөгжил явагдаж дэлхий даяарчлагдаж техник технолог интернэт гар утас гээд маш их эрх чөлөө авчирсан үүнийгээ дагаад мэдлэг боловсрол өөр түвшинд очсон цаг үед ээж аавууд болон эмээ өвөө нар залуу үед зааж сургах асуудалтай болжээ. Эмээ өвөөгийн хэрэггүй зөвлөлгөө утгагүй л болждээ. Өөрсдөө учраа олоогүй ээж аавын тус болохгүй илүү үгнүүд асуудлыг бүр ч хүндрүүлнэ.
Олон ээж аавууд өөрсдийн хөдөө газрын зан заншилаараа хот газар залуусыг заавал бушуухан эхнэртэй эсвэл нөхөртэй болох гэсэн хувийн хэрэгцээ шаардлагууд шийдэл сонголт хийхэд муугаар нөлөөлсөөр. Олон залуус өөрсдөө санаачлагыг гартаа авч найзуудаар дамжуулж хүнтэй танилцах эсвэл интернэтээр хайж олж хайр дурлалаа бүтээн босгох гээд боломж бололцоонууд хил хязгааргүй мэт. Заавал Монгол гэхгүй гадаад иргэдтэй ч хосууд болдог жишээнүүд анх Зүүн Европт болон Оросо оронд сурцгаасан оюутнуудаас л эхлэлтэй.
Социализм нуран унахад нийгэм нуран унасан тул орчин үеийн амидралын хэв маяг устаж эртний балар бичиг үсэггүй үеийн хачин сонин зан заншил уламжлалт ёснууд үйлчилж эрх чөлөөт хайр дурлал бараг л устах шахаж хосууд өөрсдөө нэг нэгнийгээ сонгох биш ээжүүд цаашлаад эмээ нар нөлөөлж бараг л сонголт хийж тэдний заасан хөвгүүнтэй эсвэл охинтой нийлдэг хэв маяг тархжээ. Ламаас асууж эр нөхөр эсвэл эхнэр хүүхэн сонгодог хуучны хоцрогдсон бүдүүлэг зарчим үйлчлээд нэгэнт тогтсон тоглоомын дүрэм болжээ. Социализмын соёлт амидралын ул мөр устжээ. Тэр үед хосууд өөрөө өөрсдийгөө л сонгох чөлөөтэй байсан ба хэрвээ саллаа гэхэд харин ч ёс суртахууныг баридаг байсан тул тийм амархан ч салдаггүй байх жишээтэй. Ерөөсөө өнөөдөр ёс суртахуун унасан явдал хайрыг үнэлэх үнэлгээ бас устсан мэт. Тиймээс ч хосууд болох гэдэг бараг л сексийн л харьцаа гэж ойлгогдох наад захын ойлголт болжээ.
Хосууд хайр дурлал дээр тогтож хэн ч хэнтэй ч хамтран байх гэсэн тэр боломж бололцоо тийм ч эрх чөлөөтэй биш байгаагийн шалтгаан түрүүн хэлсэн ламаас асуух мухар сүсэгтэй ээж болон эмээ нарын гэмт үйлдэлүүдийн гай байдаг. Мэдээж бусад хүнээр сонголт хийлгэж танилцаж эсвэл бусдын шахалт шаардлагаар дуртай ч дургүй ч хосууд болцгоох амар мэт боловч цаашид хэн хэндээ итгэлтэй амидрал болох боломжгүй тул их л хол хөндий хүйтэн харьцаатай ихэнхдээ л жүжиглэсэн хиймэл хосууд л болох шүү дээ.
Мэдлэг мэрэгжил дутагдсаж хомсдсон өнөөгийн энэ Монгол хэв маяг 21-р зуунд ирж чадахгүй мунгинсаар. Энэ бүгдийг ашиглаж мухар сүсэг дэлгэрүүлдэг хүмүүс ч их болждээ. Өөрсдөө юу мэдэж бас ямар айхтар том амжилттай туршлагатай гэж бусдад зааж цэцэрхэнэ вэ гэсэн асуулт гарч ирэх жишээтэй. Мэдээж энд хэлэхэд ээж охин хоёрын дайсагнал их байдаг тухай сэтгэл судлаачид бишгүй л бичсэн байдаг. Тэндээс харахад ээжүүд охиндоо заах асуудал авчирдаг. Ээжүүд өөрөө дуртай хүнтэй нийлүүлэх гэнэ. Үр дагаврыг тэд тооцохгүй шууд л охиныгоо биш өөрсдийгөө л чухалчилна. Хөвгүүд бас суух гэж буй охиноороо ээжийгээ орлуулдаг тохиолдолууд байдаг тухай бас л сэтгэл судлаачид бичсэн байдаг.
Хайр дурлал дээр тогтсон хосуудын хамтын амидрал өөрөө алдаа оноо гээд л тэсэж тэвчих болон засаж залруулах олон адал явдалт өдрүүдээр дүүрэн гэдгийг мартаж боломгүй. Бүх зүйл цаанаасаа бэлэн ямар ч асуудалгүй ямар ч гачигдалгүй гэвэл жүжиглэсэн зохиомол амидрал тул үхмэл байх жишээтэй.
Хосуудын хайр гэдэг оюуны болоод сэтгэлийн соёлт түвшинд очиж чадсан хүмүүсийн эрх чөлөөгөө эдлэх боломж шүү дээ. Нэгний хайр дурлал нөгөөгийн хайр дурлалаар улам л эрх чөлөөтэй болох жишээтэй. Ийм эрх чөлөөт хүмүүс хариуцлага гэдгийг ухамсарлаж өөрийгөө залж бас бусдыг эрх чөлөөтэй байлгаж чадах өгөөмөр хүмүүс байх жишээтэй.
Хосуудын хайр хөрч буй бол нөгөө л хариуцлага ухамсар унасаны жишээ тул одоо салж явахаас өөр сонголт байхгүй. Мэдээж ийм хосууд салахад маш харамсалтай. Яагаад гэвэл тэдэнд дуртай цагтаа яваад өгөх тийм ч амаргүй. Харин дураа дагасан өнөөдөр маргаашийн наргиа цэнгээ хөөсөн бусдад харуулж бусдаас тусгаарлаж зожиг хувиа бодсон хосууд амархан салцгаана.
Олон хосууд салах эрх чөлөөгөө эдлэж чадахгүй зөвхөн сексээс болж хамт байдаг жишээ олон бөгөөд бас олон хосууд хүүхдээс болж бас хамтдаа нэг нэгэндээ уягддаг. Иймэрхүү хуурамч жүжиглэсэн оршихуй бүтэлгүйтнэ. Нэгэн философичийн хэлсэнээр янханууд хайр дурлалыг авардаг гэсэн үг бий. Яагаад гэвэл эхнэрийгээ янхан шиг хэрэглэхгүйн тулд мэргэжилийн янхан руу явах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Үүгээр гэрийн эзэгтэй нөхрийнхөө сексийн тоглоом болж болохгүй гэдгийг анхааруулжээ.
Хайр дурлал дээр тогтсон хосуудын сонголт эрх чөлөөгүй болж буй өнөөгийн дүр төрх гэмээр. Цөөхөн хосууд хайрыг эдэлдэг бололтой. Би чамд хайртай гэж хэлсэн шүү дээ гээд л олон зүйл шаардах эсвэл олон алдаагаа уучлуулах гэсэн оролдлогууд бүтэхгүй. Хайртайгаа харуулж үзүүлж батлах л жинхэнэ баталгаа шүү дээ. Хайртай гэдгээ батлахын тулд хүндлэх чухал гэхдээ жүжиглэх биш. Хүнийг үнэлж сурах бас чухал түүнээс биш эд бараа мэт хэрэглэх биш. Эцэст хэлэхэд хайртай гэдэг харагдах л хэрэгтэй түүнээс биш тулган шаардах биш.
Хайрыг шууд хүлээн авдаг бэлэг биш гэж хэлдэг. Хайрыг хүлээн зөвшөөртөл цаг хугацаа болон олон шалгуур хэрэгтэй. Тиймээс хайртай гэж хэлээд л болчих биш. Нөгөөтэйгүүр хайр гэсэн бэлэгийг авахгүй буцаагаад өгөх эрх чөлөө бас бий.
Хайртай хосууд эртний ойлголтоор шууд гэр бүл болоод л эхлэх биш шүү дээ. Хосууд удаан хугацааны байх албагүй богино хугацааны байх ч боломжтой. Хэрвээ удааны хугацааны гэвэл харагдах л хэрэгтэй. Хайр дурлал бас интернэтээр эсвэл зурагтаар үзсэн порно буюу хүчирхийлсэн ашиглаж хэрэглэх гэсэн секс биш. Хайр дурлал дээр тогтсон секс бол хэн нэгэндээ туршилт хийж сониучлах ч биш. Эротик сексийг порногоос ялгах хэрэгтэй. Мэдээж хайртай л бол секс өөрөө хэнтэй тохирох тохирохгүйг хэлээд өгнө.
Хэн хэндээ хайртай түүн дээр хайраар сексээ тохируулсан харьцаа 21-р зуунд улам л их яригдаж үнэ цэнэ өндөр болж буй тухай судлаачид бичсээр. Яг л анх Ромео Жюлиа хоёрын романтик хайр дурлалаар сексийн хайр дурлалын хосууд үүссэн түүхэн тэр үйл явдал өнөөдөр буцаад биелэгдэх боломжтой болсоор байтал бүр ч эртний хуучны хоцрогдсон хэлбэр маягаар сонголт хийж буйг харахад гайхмаар.
Эхнэр эмэгтэй хүмүүс гэрт үлдэж хүүхдүүдээ харж хандаж эр нөхөр гадуур ажил хөдөлмөр хийж гэр орноо тэжээдэг тэр социлизмын цаг үе өнгөрчээ. Социализмын аж үйлдвэр ажил хөдөлмөр дээд мэргэжил гээд бүхий л эр хүний нэр төртэй ажил хөдөлмөр устсанаар эр нөхрийн нийгэм дэх байр суурь алдагджээ. Эр нөхөр цаг завтай хийх бүтээх үүрэг даалгаваргүй болсон мэт. Энэ тухай гэр бүлийн эрх чөлөө хэсэгт бичнэ.
Мөнгөтэй, хөрөнгөтэй, албан тушаалтай, өндөр цалинтай гээд л ашигтай хэрэгтэй хүмүүстэй сууж гэр бүл болдог Манжийн үеийн зовлонт Монгол хүний хуучин зан заншил буцаад ирсэн мэт. Нэгэнт л мэдлэг мэргэжил устаж бие хүний өөрийгөө аваад явах боломж хомсдож цалин мөнгөний гачигдал нийт улс орныг бүрхсэн тул орчин үе устаж хуучин үе буцаж ирждээ. Ёстой л баяд ноёдууд болон хар шар феодалууд ардчилал нэрийн дор дүрээ хувиргаж эрх чөлөөт амидралыг бүрэн боломжгүй болсон мэт. Энэ тухай ямар ч нийгэм судлаач болон сэтгэл судлаачид үг хэлэхгүй хэвээр. Хуучин хүү шинэ хүү биш шинэ хүү буцаад хуучин хүү болждээ.
Энд яриж буй хосуудын хайр дурлалын эрх чөлөөний сэдэв бол хүний сэтгэлтэй л холбоотой шүү дээ. Гэтэл сэтгэл гэдэг өөрөө аяндаа бий болохгүй. Сэтгэлийг чөлөөтэй тавиж бас зөв удирдаж сурахад гэр орны болон сургуулийн хүмүүжил цаашлаад боловсрол чухал. Гэтэл хаана хэн сэтгэлийн боловсролд сургадаг билээ.
Олон хүн өнөөдөр сэтгэл ярихад их л гайхдаг. Үүгээрээ хир амитанлаг вэ гэдгээ харуулдаг. Амтитанлаг хүмүүс сэтгэлгүй тул тэд зөвхөн сэрэл дээр л тогтоно. Сэрэл нэг бол дур хүргэнэ эсвэл дургүй хүргэнэ.

Үргэлжлэл бий.
Дараагийн сэдэв: Гэр бүлийн эрх чөлөө

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 2: Олон нийтийн эрх чөлөөний боломж

Бүлэг 2: Олон нийтийн эрх чөлөөний боломж

Ёс суртахууны эрх чөлөө
Хууль эрхийн эрх чөлөөний тухай өмнөх сэдэвт анх удаа хууль эрх гэсэн ойлголт орж ирж Эрдэнэ эрхтэй болж Итгэлт дургүйцэж тэмцэл эхэлсэн тухай бичсэн. Энэ ёс суртахууны эрх чөлөө гэсэн хэсэгт Улаанбаатарт байгаа миний аавд гэсэн захидал хэрхэн бичигдэж Самданд анх удаагаа ам бүлийн болон эхнэр нөхөр хоёрын ёс суртахуун цаашлаад эцэг хүмүүсийн үүрэг хариуцлагын ойлголт анх удаагаа орж ирж бас л том зөрчил үүсэж орчин үе хуучин зан заншилтай тэмцэлдэж буйг харуулсан ёс суртахууны тухай бичлээ.
Хүмүүсийн хоорондын харицаа болон хамтран үйл хэрэг хийж буй ниймийн амидралд ёс суртахуун маш чухал үүрэгтэй. Хэдийд нийгэм үүссэн тэр цагт л ёс суртахуун үүссэн байх жишээтэй. Түүнээс биш нийгэм байхгүй зөвхөн ээж аав эмээ өвөө ах дүү нартайгаа аж амидрах газар бол ёс суртахууны шаардлага байхгүй. Тэнд хамгийн ахмад хүн эцсийн шийдлийг хэлээд түүний үгийг дагаад л амидрана. Тиймээс хөгшчүүд үгээ хэлж тэнд зөв буруу сайн мууг хэлж өгч туршлагаа сургана.
Өнгөрсөн үүх түүхээ сөхөхөд нийгэм болж номын сан бариж ёс суртахууны шаардлага гарч соёл хөгжсөн жишээ хомсхон. Ердөө социализмын үед Орос болон Зүүн Европоос ёс суртахууны ойлголтууд орж ирсэн. Социализм төгсөхөд ёс суртахуун устсан.
Ёс суртахуун нийгмийн асуудал тул ээж аав болон эмээ өвөө гэх мэт хүмүүсийн зааж сургасан бараг л хүчингүй. Багш болон боловсролын байгууллагууд л ёс суртахууныг зааж сургах үүрэгтэй. Тиймээс нийгмийн дүрэм болох эрх үүрэг устахад ёс суртахуун устсан.
Ёс суртахууны ойлголтоор хэрхэн эрх чөлөөтэй байх вэ?
Ёс суртахууны онол социализмын үед маш эрчимтэй хүмүүсийн дунд хэрэглэгдэж үүрэг хариуцлага хүндэтгэл уучлал орж ирсэнээр нийгэм анх удаагаа үүсэх боломж бий болсон. Энэ их ёс суртахууны орчин тун удалгүй социализм унахад хамт нуран унаж ардчилал эхлэхэд ёс суртахуун хэдийний устсан тул нийгэм бас устаж нийт улс орон социализмын өмнөх ёс суртахуунгүй төлөвт шилжсэн. Тиймээс хар шар феодалуудын цаг ирсэн. Ноён дээдэс гээд хулгайч аж амидрал эхэлсэн.
Европоос эхлэлтэй Оросооор дамжин орж ирсэн ёс суртахуун гэсэн энэ сэдэв нийгэмд болон олон нийт үүсэхэд хэрэгтэй бөгөөд улс орон зүг чигээ олж үнэт зүйлсийн хэмжүүрээ хийхэд чухал үүрэгтэй. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн амин сүнс байх ёстой. Үндсэн хуулийг хянагчид хянаж биелэлтийг шалгах ёстой бол цэцийн цэцэн хүмүүс ёс суртахууныг хянаж шалгах үүрэгтэй байх ёстой. Мэдээж зөв буруутаж сайн гэнэт муу болж түүний оронд муу гэнэт сайн болсон арлдчилалын жилүүдэд хөл толгойгоо олохоо больсон тул Үндсэн хуулийн цэцийн ч агуулга зорилго алдагдсан.
Өнөөдөр Улаанбаатар хотод Эрдэнэтэй адил шинийг бүтээж улс орондоо буян үйлдэх хүн цөөрч Самдан шиг ёс суртахуунтай айлын эцэгүүд алдагдаж ааваасаа ёс суртахуун шаарддаг хүүдүүд мохож ёс суртахууны эрх чөлөө зайлшгүй ярих цаг нэгэнт болжээ.
Ёс суртахууны эрх чөлөө алдагдсан бөөгнөрсөн хүмүүсийн Улаанбаатар хотод шашин шашин биш мухар сүсэг болж буцаад нүүдэлчин үеийн бөөгийн доод хэмжээний амидрал тархаж бараг л Түвдээс лам нар орж ирэхээс өмнө 200 гаруй жилийн өмнөх мэдлэг боловсролгүй төлөвт очсон мэт харагдана. Мэдээж эдэлж хэрэглэсэн бараа таваар тусаж буй тусгал нүд хуурам бас нүд далдирам. Гэтэл тусгал нэг хэрэг цаад жинхэнэ байх буюу байгаа байдал өөр хэрэг.
Энд хэлэх нэг хэцүү асуудал юу вэ гэхээр Буддизм биш Түвдийн буюу Далай ламын ламын мухар сүсэг орж ирсэн явдал асуудлыг бүр л хүндрүүлнэ. Будда г өнөөдөр л нээн олж анх удаагаа хөшөөнүүд босгоцгоолоо.
Ёс суртахуун мэдээж анх шашинаас биш философоос үүссэн хэдий ч шашин ёс суртахууныг тосон авч дэлхийн сүм хийдүүд ёс суртахууны гол төвүүд болсон түүх яривал энд олон хуудас бичих шаардлага гарах тул дараа өөр номонд бичих хэрэгтэй болов уу.
Социализмын үед шашины ёс суртахууныг шинэчлэн философийн ёс суртахуун луу буцааж аваачиж нийгмийн ёс суртахуун гэсэн том үйл хэрэг явагдсан. Нийгмийн ёс суртахуунтай болж чадсанаар хувь заяа, хоосон чанар, заяа төөрөг, хорвоогийн жам, хүний зовлон дуусахгүй, жаргаж үзсэнгүй, бясалгал гэх мэт юу ч хийхгүй зүгээр сууж яах ч боломжгүй ингээд боллоо гэсэн олон мухар сүсэгүүдээс салгаж чадсан. Яагаад мухар сүсэг вэ гэхээр ийм ойлголтууд хаанахын ч шашинд тэр ч бүү хэл Буддын шашинд ч байдаггүй.
Муугийн ёс биш Монголын ёс гэсэн үг маш том алдаа. Муу муухай орчин үед саад хийсэн ёснууд олон бий шүү дээ. Ёс уламжлал зан үйл яриж байгаад хүний амидрал баллаж амь нас хүртэл бүрэлгэдэг ёснууд осолтой бас аюултай. Шалгаж шүүх л хэрэгтэй.
Ёс суртахуун гаднаас хүчтэй орж ирсэн социализмын жилүүдэд Христийн шашины зарим ёс дүрэмүүд буюу эрдэмүүд орж ирсэн. Жишээлбэл өрөвдөх, туслах, дэг журам, сахилга бат, ариун цэвэр, хичээл зүтгэл. Үүгээр олон хүн амидралын эрдэмүүдтэй болж чадсан тул мэргэжил мэдлэгт суралцаж орчин үеийн иргэд үүссэн. Орчин үеийн болж чадсан иргэд социализмын дараа Европын болон Америкийн Христийн эрдэмтэй орнуудад очиж маш амжилттай ажиллаж амидарч чадсан. Харин тэдний үр хүүхэд ардчилалын жилүүдэд эрдэмд суралцаагүй тул асуудалд орсон жишээнүүд олон бий.
Өрөвдөх гэсэн эрдэм бол Бурханы өрөвдөлийг бурханлаг хүн л хэрэгжүүлж бурханы даалгаварыг биелүүлдэг болохоос зөвхөн тухайн хүний өрөвдөл бол бяцхан өрөвдөл. Үүнтэй адил гомдох гэсэн эрдэм Бурханы гомдолыг хэрэгжүүлж биелүүлж буй хүний жижигхэн хэсэгхэн гомдол шүү дээ. Тиймээс Гандангийн лам нарыг хараад байхад жинхэнэ Бурхан гэсэн ойлголт орж ирээгүй л байдаг. Эндээс л бурхангүй газрын бумба галзуурна гэсэн үг гаралтай болов уу.
Өнөөдөр Бурхан ч үгүй бас Будда ч үгүй Майдартай л болох гэж буй. Бас л том мухар сүсэг. Ёс суртахуун хаа ч ярихгүй хэвээр. Ёс суртахуунгүй хүмүүс Майдар босгож ёс суртахуунгүй хүмүүсийн хотхон үүсэхэд олон хүн шагширч буй бололтой.
Өнөөдөр ёс суртахуун байхгүй тул зэрлэг бүдүүлэг хулгайч боловсролгүй нэгэн үеийнхэний дураараа зарчим эрдэмүүдийн оронд очиж эзэлжээ. Дураараа хүмүүс дээгүүүр доогуур энд тэнд албан тушаал хашиж компан нэртэй худалдаа хийж гадаадын байгууллагад зарцлуулж улс орны хөрөнгө мөнгийг сорж шимэн амидарч нийгэм үүсэх боломжыг устгаж хувийн жижигхэн бяцхан хэсэгхэн амидралаар баясан өдөр өнгөрөөж энд тэнд зугаалж улс орноо хөгжих ирээдүйг босгоход үл оролцоно. Энэ л ёстой хоосон чанар байхдаа.
Ёс суртахуун устсан газар оюунлаг ухаантай хүмүүс эрх чөлөөтэй ажиллаж амидрах орчин боогдож хаагдаж боловсролтой хүн харахаараа эвэртэй туулай үзсэн мэт зугатаана эсвэл Түгжилтэй адил араас хутга дүрэх гэж оролдон энд тэнд утгатай утгагүй коммент бичиж худлаа цуу яриа тараана. Тэдний зарим бүр зохион байгууллалтай коммент бичдэг ажилтай гэдэг. Ингээд комментчин гэсэн мэргэжил үүссэн бололтой.
Хууль эрхийн эрх чөлөө гэсэн өмнөх сэдэвт хууль эрхийн дээр мухар сүсэг гарсан тухай жишээнүүд ярисан. Одоо энд ёс суртахууны эрх чөлөө сэдэв ярих үед ёс суртахууны дээр задгай ямар ч зөвгүй буруугүй эрсдэл ихтэй хүчирхийлэлтэй хүмүүсийн бөөгнөрөл Улаанбаатар хотод үүсжээ. Нийгэм болж чадаагүйгийн шалтгаан бол нийтээрээ соёлгүй, боловсролгүй ердөө л ганцхан мухар сүсэг гэсэн ганцхан шүтэх сэдэвтэй болжээ.
Ёс суртахуунгүй газар улстөрийн хонзон өшөө авалт гаарч хулгай зэлгий ихсэж 90-оноос эхэлсэн хүний эрх зөрчсөн төр улсын үйл ажиллагаанууд дээд цэгтэй хүрч том гэмт хэрэгтэнүүд гадаад оронд орогнож шууд бас шууд бишээр байшин бариж түрээслэх л том мөрөөдөлтэй болохоос аж амидралыг амгалан тайван аз жаргалтай болгох ямар ч зорилгогүй харагдана.
Ёс суртахууны эрх чөлөөгүй өнөөгийн хүмүүс “Би” болж чадахгүй тул насанд хэзээ ч хүрэхгүй. Гэтэл ээж аавууд эмээ өвөө нар насанд хүрэх шаардлагатай байна шүү дээ. Ингэж байж л нийгэм үүснэ. “Би” байхгүй бол “Бид” байхгүй.
Нэгэнт нийгэм үүсээгүй байхад ямар ч утгагүй эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өрсөлдөөн дээд цэгтээ тулсан байх жишээтэй. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй өрсөлдөж барицаж бараг л эрэгтэй хүн болох гээд буй гайхмаар. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг заавал өөрөөсөө илүү болгохгүй гээд хичээгээд буй хачирхалтай. Ёс суртахууны эрх чөлөө боломжтой бол энэ бүгдийн асуудал өөрөө шийдэгдэнэ шүү дээ.
Ёс суртахуун тийм ч амар сэдэв биш. Тиймээс хэн ч энэ тухай ярихгүй боломж гарвал зугатаагаад байгаа. Ялангуяа 90-ээд онд ёс суртахууны эсрэг залуучууд хувьсгал нэртэй үймээн дэгдээсэн. Яагаад гэвэл ёс суртахуун сэтгэлийн хөдөлгөөнийг хянах эрдэмд сургадаг. Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах тийм ч хурдан явагдахгүй. Ёс суртахуун хүнийг тухайн агшинд буюу тухайн хоромд гэнэт үүсэх сэрэлийг дарахад сургадаг. Сэрэлийг удирдах тийм ч өнөө маргаашийн цээжилээд дүн авчихдагтай адил биш. Яагаад гэвэл бусадыг хуурахад амархан хэдий ч өөрийгөө хүн хуурч чадахгүй. Энэ хувьсгал нэртэй үймээн ёс сурахуунаас өөрөөр хэлбэл нийгмээс татагалзсан. Түүний дараа хувиа бодсон хүмүүсийн бөөгнөрөл тархай бутархай амидрал гаарсан.
Эцсийн эцэст ёс суртахуунтай болж чадсан бол одоо боловсролын үйл ажиллагаа эхэлнэ шүү дээ. Яагаад өнөөдөр ч боловсролын бүх байгууллагууд бүтэлгүй зөвхөн цол шагнал дипломоор л амиа аргалдаг вэ гэхээр ёс суртахууны эх үндэс байхгүйгийн баталгаа. Ёс суртахуунтай байсан бол хүмүүс цол шагналаас татгалзаж диплом буцааж өгч үнэн жинхэнэ боловсрол шаардах эрх чөлөөтэй болно шүү дээ.
Яагаад энд ёс суртахууны эрх чөлөө яриж буй вэ гэхээр эрх чөлөөгөө эдлэж болноо гагцхүү эдэлсэний дараа сэтгэл ханамжтай юу гэсэн асуулт чухал шүү дээ. Үүнтэй адил ёс суртахуунтай болж чадвал хийсэн бүх ажлын дараа хүн сэтгэл ханамжтай байх боломжтой. Яагаад гэвэл ёс суртахуун өөрөө үнэний хэмжүүр шүү дээ.
Шашин ерөөсөө сүм хийд дотроо хүчинтэй. Гэтэл боловсрол нийгэмд буюу улс оронд хүчинтэй. Шашины номууд боловсролтой хамаагүй. Харин боловсролын номууд нийгэмтэй хамаатай. Мэдээж энэ хоёр номууд хоорондоо зохицож чадвал нийгэмд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуучин үе шинэ үетэй цаашлаад хөгшчүүд залуучуудтай зохицно гэсэн үг шүү дээ.
Яагаад энд заавал шашиныг яриад буй гэхээр бүх шүүмжллэлүүдийн хамгийн үндсэн суурь шүүмжлэл бол шашины шүүмж гэж Карл Маркс номондоо бичсэн байдаг. Тиймээс Улс орноо шүүмжлэхийн өмнө шашиныг эхлээд шүүмжлэхээс өөр сонголтгүй.
Ерөөсөө эрх чөлөө гэдэг ёс суртахуунтай холбоотой. Тиймээс эрх чөлөөг эдлэх гэвэл ёс суртахууныг эдлэх шүү дээ. Яагаад гэвэл ёс суртахуун буруу зөв хоёрыг ялгаж өгдөг. Одоо нэгэнт буруу зөв хоёрыг мэддэг болсон бол эрх чөлөөгөөрөө зөвийг шийднэ. Хэрвээ буруу зөвийг мэдэхгүй бол юу хийж буйгаа мэдэхгүй тул ямар эрх чөлөө ярих вэ дээ. Энэ үед зөвхөн сэтгэлийн хөдөлгөөн цаашлаад агшин зуурын сэрэлүүд удирдлагыг гартаа авна.
Ёс суртахууныг хамгийн түрүүнд ойлгох ёстой хүмүүс бол найз нөхдийн хоорондын ёс суртахууны эрх чөлөө чухал. Энэ тал дээр харахад маш их доголтой.
Ээж аавуудын хувьд тийм ч амар биш. Яагаад гэвэл ээж аав бол хүүхэд гарахад л эх үүсвэр болсон хүмүүс болохоос биш жинхэнэ хуулийнхаа хувьд хариуцлага үүрэг хүлээх ёстой хүмүүс бол эцэг эх шүү дээ. Тиймээс эхнэр нөхрүүд салсаны дараа эцэг эх байхаа больж зөвхөн аав ээж л болдог. Энэ хүмүүст нэгэнт хууль үйлчлэхгүй тул ёс суртахуун л аврах ёстой.
Ёс суртахуун цаашлаад дарга ба ажилтан хоёрын хоорондын зөв харицааны түлхүүр. Ажилтан зарц биш дарга ноён биш шүү дээ.

Энд яриж буй нийгмийн сэдэвүүдийг дараагийн хэсэгт тодорхой бичнэ.

Үргэлжлэл бий.
Дараагийн сэдэв: Нийгмийн ёс суртахууны эрх чөлөө.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 2.

Олон нийтийн эрх чөлөөний боломжуудын тухай
Хувийн эрх чөлөө нэг хэрэг олон нийтийн дунд хувийн эрх чөлөө хэрхэн боломжтой болох вэ гэдэг нөгөө хэрэг. Хувийн эрх чөлөө олон нийтийн дунд явагдах тул нэг бол хаагдаж боогдоно эсвэл илүү их боломжтой болж шинэ шинэ дараагийн боломжууд нээгдэх жишээтэй.
200 гаруй жилийн хоцрогдолтой орж ирсэн эрх чөлөө, хувийн эрх чөлөө, бие хүн гэх мэт хүн төрөлхтөний орчин үеийн хүн ёсны ойлголтууд социализмаас хойш үнэ цэнээ алджээ. Олон нийтээрээ ажилтай мэргэжилтэй болох боломж олдсон социализм нуран унангуут зөвхөн дураараа дуртай өөрийн зоргоороо зэрлэг бүдүүлэг зан төрх үйл ажиллагаанууд нийтлэг хэм хэмжээ болсоноор олон нийт гэсэн чухал нийгмийн үндсэн хэсэг социализмд дөнгөж бүрэлдэн тогтоод цааш өсөж хөгжиж чадалгүй хэвэндээ үлджээ.
Дуртайгаа өөрөөр хэлбэл дураараа байгаагаа хаана ч хэзээ ч дур зоргоороо аашилж буйгаа эрх чөлөө гэсэн 90-ээд оны эндүүрэл андууралууд төгсгөл болох цаг улам хойшлогдсоор. Эрх чөлөө гэсэн идэй орж ирсэнээс хойш нэг их онолын түвшинд яригдсангүй хоосон үг иш татлалын хэмжээнээс хэтэрсэнгүй. Тиймээс энэ түүхэн ойлголт түүхийнхээ ойлголт гэдгээр өндөр авч чадсангүй. Олон зуун жилийн өмнөөс хүн төрөлхтөн сүм хийд хаад ноёд дээдэс баячуудаас чөлөөлөгдөх гэсэн анхдагч хүсэл явсаар эрх чөлөө гэсэн түүхэн ойлголтыг хэрэгжүүлж чадсан. Энэ анхдагч хүсэл өнөөдөр нэгэнт хүн төрөлхтөнд биелэлээ олж оюуны түвшинд ухааралын түвшинд онолчид эрх чөлөөг ярих болжээ.
Олон нийтийн эрх чөлөө ярих цаг болсон харагдана. Олон нийт гэсэн ойлголт яагаад олигтой бүрэлдэж чадахгүй байгаа гэхээр шашин, улстөр болон эдийн засаг гэсэн ердөө гуравхан сэдэв нийт хэвлэл мэдээлэл болон хүмүүсийн өдөр дутмын амидралын хэв маяг болжээ. Шашин биш шашины нэр барисан байгууллагууд ихсэж мухар сүсэг болжээ. Шашиныг заавал шүтэх ёстой мэт хэрэглэсэн хэвээр. Улстөр бараадаж өөрийнхөө олж аваагүйгээ олж авах гэсэн цорын боломж гэж үнэлсэн хэвээр. Улс орон ярихаараа эдийн засаг л яридаг өөр боловсрол эсвэл эрүүл мэнд гэх сэдэвүүд эдийн засагтай хамт нэгэн түвшинд яригдах боломжгүй хэвээр.
Эдийн засгийг яриад байна уу гэхээр бас биш банк санхүү яриад байх жишээтэй. Хүнийг өрөнд оруулж хэнч биш болгодог 20-р зууны эхэн үеийн зэрлэг капитализмын сүүлчийн мөрүүд ажиглагдсаар. 100 гаруй жилийн хойно өөрсдөө сайн дураараа өр гэсэн том мунхруулгын золиос болох жишээтэй. Татвар төлөхөөс зайлахгүй гэж хүмүүсийг хөөргөдөг байсан бол одоо өр тавихаас зайлахгүй гэсэн бараг л уриа нийт уур амисгалыг эзлэх мэт.
Ерөөсөө ийм сайхан эрх чөлөө гэсэн үнэт зүйлийг үнэгүйтүүлж социализмын өмнөх төлөвт очиж дахин лам нарт доромжлуулж ноёд дээдэс гэж сэтгүүл гаргаж зурагтаар дээдэс баячууд гэж шагширан явах энэ л ухамсарт биш уур амисгал иргэд нэртэй бүртгэгдсэн хүмүүсийн ганц сэтгэлээ тайвшруулж ганц оройг таашаалтай өнгөрүүлдэг хэв маяг болсон мэт. Энэ л өрөвдөлт бие даасан биш шүтэн биширч оролцсон мэт өөрөөр хэлбэл зурагтаа асааж амжиж харсаныгаа тэдний нэгэн хэсэг мэт хөөрөн баясахыг харахад ямар ч доогуур түвшинд өөрийгөө түлхэн оруулна вэ дээ гэж гайхширал төрөх жишээтэй.
Олон нийт бүрэлдэн тогтож хүчтэй байж чадвал улстөрчид гөлөгнөж эхэлнэ бас банк санхүүгийнхэн ч өрөнд оруулж боолчилдог зангаасаа ч татгалзаж эхэлнэ шүү дээ. Ийм жишээнүүд 20-р зууны дунд үеэс хөгжилтэй орнуудад өрнөж чадсан. Тиймээс олон нийтийн санал асуулгаар улстөрийн бүхий л нарийн төвөгтэй асуудлуудыг шийддэг бараг л уламжлал тогтжээ. Тэгэхээр уламжлал гэдэг ийм тус нэмэртэй болохоос биш морь уралдуулж бөх барилдахыгаа уламжлал гэх албагүй ажээ. Асуулга нэртэй гар утасаар асууж компютерт дүн гаргадаг инээдэмт өрөвдөлт үйл ажиллагаанууд эрх чөлөө гэсэн үнэт зүйлийг улам л хямдруулсаар. Ерөөсөө гар утсаар мунхруулдаг гар утсаар хянадаг айхтар хяналтыг харахад Жорж Орвелийн “1984” нэртэй роман 70 гаруй жилийн дараа бас л моод Монголоор дуусна гэдэгтэй адил хэрэгжээд эхэлжээ.
Эд бараанд хууртагдаж сэтгэл устсан оюуны өндөр түвшинд юу ч яригдахаа болиж ямар ч мэдлэг мэрэгжилгүй хүмүүсийн бөөгнөрөл болсон энэ цаг үеийг магад хамгийн шийдвэрлэх эгзэгтэй цаг үе гэмээр. Хаа л бол үнэн худал мэдэгдэхгүй хоосон тархитай хүмүүс амны чинээгээрээ чих дөжиртөл ярисаар байгаад нүүрний тосоо ч зарна уул ус хосолсон нутаг ороноо ч зарна цаашлаад газрын доорх баялаг нэртэй нүүрс зэсээ ч зарна. Сүүлдээ бүр хүн ч зарж улстөрч болгоно хүүхдээ зарж өндөр албан тушаалд суулгах жишээтэй. Ерөөсөө үүнээс өмнө олигтой байсан бил үү гэсэн асуулт тавигдах жишээтэй. Бүх хүн бичиг үсэгтэй гэр оронтой авгай хүүхэдтэй мэргэжилтэй болох боломжтой албан ёсны хууль дүрэм үйлчлээд ердөө л 70 гаруйхан жил болж байна даа.
90-ээд онд авгайгаасаа татгалзаж, хүүхдээсээ зугатааж, мэргэжилээс дайжиж гэр орноосоо оргон явцгааж орчин үеийн амидралаас татгалзаж ноён дээдэс болох гэж их ч хөөрсөндөө. Өнөөдөр бүгд амаа бариж харамсаад барахгүй. Олон нийт устаж ганц нэг хүмүүсийн өөрөө өөрийгөө баясгаж толгойгоороо тоглож тоосноосоо бусгадаг цаг ирсэн дээ. Энэ цагийг эхлүүлэхэд “Үл мэдэх ба түүний нөхөд” ам булаалдан мэдэмхийрч олны толгойг эргүүлж овоо их хөрөнгө мөнгө салган авцгааж өнөөдөр хэдийний бяцхан олигарх болчихсон инээн баясан суугаа биз. Хүний ёс алдагдаж хүн чанар доромжлогдож баян бол хүн гэнэн ядуу бол буруу гэнэ. Хаанаас ийм үг сураад авсан бүү мэд. Юмны учир мэдэхгүй цаад агуулгыг ойлгохгүй зөвхөн л тоть шиг л давтана.
Олон нийт үүсэж чадахгүй эрх чөлөө олигтой хөгжиж хүмүүсийн хүртээл болж чадахгүй байгаа явдал бол хүмүүс маш их аймхай айдастай байгаагийн баталгаа. Түүнээс гадна хүсэл үүсэх өөрөөр хэлбэл хүсэх чадвар сул дорой байгаагийн тэмдэг. Цаашлаад эрх чөлөөнд саад болж буй хүмүүсийг харахад өөртөө маш их итгэлгүй. Энэ байдлуудаас шалтгаалан сав л хийвэл мухар сүсэгтэнүүд рүү очих эсвэл ганданд шалдан баньд нараар ном уншуулж айдасаа дарцгаана. Эрх чөлөөгүй байх ингэж л бусдын тоглоом тохуу болдог. Үүнийг 100 хүрэхгүй жилийн өмнө анхааруулсан даа. Гэртээ суугаад өөрөө өөрийгөө засаж залруулж өөртөө төвлөрч чадахгүй байгаа явдал эрх чөлөөний ямар ч боломжгүй болгожээ.
Энэ сэдвээр ярихад нилээд төвөгтэй тул философийн түвшинд л ярих боломжтой болохоос биш халин ярилцах болоогүй. Одоохондоо олон нийтийн эрх чөлөөний талаар тодорхой судалгаа хийгдээгүй зөвхөн л улстөрийн түвшинд л ганц хоёр өнгөцхөн дүгнэлт ажиглалтууд хийгдсэн хэвээр. Нөгөөтэйгүүр нэгэнт философийн түвшинд яригдаж чадаагүй тул бусад салбаруудад яригдах хараахан боломжгүй сэдэв тул хүний ухамсарт амидралын төлөвлөгөө хир их эрх чөлөөтэй вэ гэсэн асуултын хэмжээнд л энд яриж буй.
Олон нийт гэсэн ойлголт эрх чөлөөт гэсэн ойлголттой нийлэн өндөр түвшинд бодож дээд түвшинд ярилцах ухамсарт үйлдэлийг шаарддаг тул заавал сэхээтэн хүмүүсийн ярилцлага чухал байдаг. Гэтэл хаана сэхээтэнүүд байдаг билээ. Ерөөсөө сэхээтэн бас л эрх чөлөөтэй адил үүсэж сайн бүрэлдэн тогтолгүй устсан биш билүү. Чөлөөт хүсэл жинхэнэ сэхээтэний наад захын шинж тэмдэг биш билүү. Тэгвэл чөлөөт хүсэл үгүй ядаж эрх чөлөөний онолын номууд бичигдээгүй гэвэл ямар сэхээтэн ярих вэ дээ. Сэхээтэн өнөөдөр байхгүй байгаагийн баталгаа ерөөсөө мухар сүсэг гаарч хадаг бүгдийг ороож хадаг бүгдийг хүлсэн хадагт амидрал үүссэний баталгаа биш үү. Сур сур бас дахин сур биш хадаг хадаг бас дахин хадаг биш үү.
Сэхээтэн хүн наадам үзэхгүй шүү дээ. Улстөрчидийн мориний уралдаан улстөрчидийн нутгийн бөхүүд барилдаж байгааг харж тэгж доод түвшинд очоод юугаа хийх вэ дээ. Амидралын утга учир морио уралдуулж бөхөө барилдуулах тэр доод хэмжээнд очно гэдэг ёстой гайхамшигтай.
Олон нийтийн эрх чөлөө ярихад зөвхөн “Би” гэж ярих биш “Бид” гэсэн ойлголт байх ёстой. Энэ “Бид” дотор зөвхөн ойр дотны хүмүүс биш өөр нутгийн хүмүүс яваа шүү дээ. Энд нутгийн бөх гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ерөөсөө яагаад “Бид” болж чадахгүй явсаар 21-р зуунтай золгосон адал явдалт гэнэн томоогүй үйлдэлүүд энэ бүлэгт яригдана.
Хүмүүсийг харахад хамтран амидрах тэр оньсон түлхүүрийг хэн ч олж чадсангүй зөвхөн доод түвшиний өрсөлдөөн дээр тогтож өнөөг хүрсэн болохоор ёс төр, гэгээрэл боловсрол, оюунлаг бодол гэх мэт эзэмшсэн том номын бичээч хүмүүс хараахан төрөөгүй мэт. Өнгөрсөн үеийг харахад түүхийг сөхөхөд ард түмнийг шударга ёс эрх чөлөөний том том онолын номууд бичиж ухааруулж сэхээрүүлж сэрээсэн тийм хүмүүс олдохгүй хэвээр тул ийм доод түвшинд байх аргагүй л биздээ. Олдоогүй л учраас яриан хэлнээс бичгийн хэлний түвшинд аваачих бичгийн хүмүүс төрсөнгүй. Цагаан толгойн хэдэн үсгийг урьд хойно оруулж гээнэ гээхгүй гэж эгшигтэй зууралдсаар цагийг барах шив. Хэл бичиг найруулан бичих түвшинд үлджээ. Орчуулгын хэдэн номууд болон ойлгосон зүйлсээ буруу зөвгүй ярилцаж маргалдсаар номын соёл бас л дөнгөж үүсээд боогджээ. Ном гэсэн үг өөрөө ямар хэлнээс гаралтай билээ.
Өнөөдөр философийн суурийг тавих ёстой эрх чөлөө, шударга ёс цаашлаад аз жаргал гэх мэт ойлголтуудыг философийн түвшинд ярилцаж тодорхой болгоогүй байж шууд л антрополог буюу хүн судлал, психолог буюу сэтгэл судлал, социолог буюу нийгэм судлал цаашлаад политик буюу улстөр ярилцах гээд ямар ч боломжгүй. Энэ салбаруудын тухай байгаа мэт маргалдаад байдаг. Үнэндээ хууль эрх гэсэн ойлголт ч философийн номуудгүйгээр боломжгүй шүү дээ.
Нэг нэгэндээ мэдэмхийрэх гэж яарч уралдан ярих хүмүүсийг зурагтаар харахад ямар их нимгэн мэдлэг болчимгүй боловсролын нөхцөл байдалд буй ил тод харагддаг.
Яг одоо хүний хүсэл, эрх чөлөө, шударга ёс гээд олон нийтийн чухал сэдэвүүдийг нухацтай ярилцах цаг хугацаа нэгэнт болсон мэт. Боловсрол мэдлэг дээр суурилаагүй гэнэн жижигхэн үнэмшсэн зүйлсээсээ салах зайлшгүй түүхэн цаг үе иржээ. Боловсрол гэхээр нэг л цээжилсэн шүлэг эсвэл аман зохиолын ном биш шүү дээ. Физик математиктаа сайн л бол боловсролтой гэсэн ойлголт ч байхгүй. Ерөөсөө анхдагч боловсрол бол хүсэл зорилго гэж юу байдаг түүнд суралцах бөгөөд түүнийхээ дараа хүний хүсэл эрмэлзэл үргэлж эсэргүүцэл зөрчил болон бусдын дургүйцэлтэй тулгарна гэдгийг ойлгож мэдэх шүү дээ. Ингэж л чадаж байвал боловсрлолтой болсоны баталгаа. Хүсэл зорилго болон эрх чөлөө хүмүүст боловсрол шаардана. Боловсролгүй хүн эрх чөлөөгүй.
Мэдээж олон нийт гэдэг хориж хааж хамгаалуулдаг олон хүмүүсийн нэгдэл биш харин нээлттэй ааш сайтай биеэ барисан хүмүүсийн хамтрал болохоос бусдад гайхуулж бусдын нэр хүндийг гутаадаг газар биш. Цэрэг армид цолоороо ялгарч дээрэлхэдэг гэтэл сүм хийдэд лам шавийгаа доромжилж зарц хийдэг бол олон нийт тийм биш. Олон нийт бол амар амгалан бүгдээрээ адил эрхтэй бас тэгш боломжтой хүмүүсийн нэгдэн амидрах орчин нөхцөл шүү дээ. Олон нийтийн амин сүнс бол хэн хэнийгээ зарцлахгүй бас хэн хэнийгээ дээрэлхэхгүй шүү гэсэн зарчим.
Мэдээж хөдөөгүүр яагаад лам нар баяжиж мухар сүсэг дээд цэгтээ хүрсэн явдал бол тэнд нийгэмших нөхцөл байдал устсаны баталгаа шүү дээ. Хөдөөнөөс хотод орж ирээд бас л хотын соёлыг хүндлэхгүй мухар сүсэг лам шүтээний бүдүүлэг үйлдэлүүдээ үргэлжлүүлж буй явдал болон жишээнүүд хотыг хот биш болгодог хамгийн том гэмт хэрэг шүү дээ. Хөдөө хадаг хэрэгтэй бол хотод хадаг биш боловсрол хэрэгтэй.
Ердөө л маш цөөхөн хүн иргэн болж чадсан тул арай гэж л ламаас ч мухар сүсгээс ч хэдхэн хүн ангид явж чадаж буй бол эрх чөлөө ярихад маш хэцүү болсоны баталгаа. Тийм ч учраас одоо энэ цаг үед ёстой жинхэнэ эрх чөлөөг бүр ч их ярих хэрэгтэй. Яагаад гэвэл эрх чөлөөг хэрэглэхгүй л бол эрх чөлөө устах тул эрх чөлөөний дайснуудын эсрэг тэмцэл зарлахаас өөр замгүй.
Олон нийт боломжтой болж чадна гэдэг ерөөсөө иргэншиж бас нийгэмшиж чадсаны л тэмдэг шүү дээ. Олон нийтийг мэдээж бие хүмүүс л бүрдүүлнэ. Тэгвэл тэр бие хүмүүсийн амидралыг ойлгох ойлголт чухал. Ерөөсөө энэ хүмүүс төрөх болон үхэлийн талаар хэлэх үг юу вэ. Хүний оршихуй цаашлаад хүн байх гээд мөн ч их асуудлууд яригдахгүй хүлээсээр л.
Өнөөдөр олон хүн сонголт байгаа мэт хууртаж буй зөвхөн дэлгүүрийн бараануудыг хараад л хууртдаг. Гэтэл олон нийт болох ёстой нийгэм дотор сонголт олон бий юу мэргэжилээ сонгож сургуулиа төгссөний дараа олон сонголт бий юу гэдгийг асуух л хэрэгтэй. Олон нийт үүсэхэд чухал шаардлагатай эрх чөлөөний тухай бодох бодол цаашлаад шударга ёсны тухай төсөөлөх төсөөлөлд оролцож чадаж байна уу гэсэн тухайн хүний оролцоо ямар вэ энэ тухай л ярилцах гээд байна шүү дээ.
Хөдөөнөөс хот руу орж буй хүмүүсийн эрх чөлөөний тухай бодол болон дуртайгаа хийж дураа дагахаас ямар ялгаатай тухай бодсон уу, хотод ирж орон сууцанд орж эсвэл хотын захад гэр бариж хашаа татсаны дараа хотын суурин аж амидрал эхлэнэ. Энэ үед хамгийн чухал тоглоомын дүрэм бол эрх чөлөө. Энэ эрх чөлөө гэсэн үнэт зүйлийг эзэмшүүлж чадах уу. Мэдээж хотоор шууд дамжаад гадаад руу явж л байгаа. Тэд гадаадад эрх чөлөөг эдлэх боломжтой юу.
Олон нийтийн эрх чөлөөний талаар энэ бүлэгт иргэн хүн болоход шаардлагатай хэд хэдэн сэдэвүүдийг хөндөж ярина. Эрх чөлөөнөөс зугатаах нэртэй Герман зохиолчын номыг эрх чөлөөнөөс дайжих гэж орчуулсан байдаг. Гадаад орнуудад тэгж зугатаагаад дайжаад байдаг эрх чөлөөнүүд байдаг л биз. Тэгвэл зугатаагаад дайжаад байх тийм их овоорсон эрх чөлөө Монгол хүмүүст байна уу.
Олон нийтийн дунд хүслээ биелүүлж сайхан амидрахад эд хогшил ярихаас өмнө нийгмийн соёл, залуусын хүмүүжил, гудамж талбайн ариун цэвэр, хашааны доторх дэг журам цаашлаад өндөр төмөр тор татсан хамгаалалттай хашааны гаднах соёлт амидралын боломж гэх мэт ил тод ярих л сэдвүүд шүү дээ. Тийм биш гэвэл хөгжил ярих гэж ам булаалдаад төсөл хийж энд тэнд социологийн судалгаа хийгээд ямар ч хэрэггүй. Хүний одоогийн соёлд хөгжил явагдаж чадвал хуучин соёлоосоо салж илүү дээд соёлд хүрч л олон нийт хөгжинө.
Нүүдэлчин соёлоос мэдээлэлийн соёлд алхан орох амархан ч түүн дотроо учраа олж тууштай явах тийм ч амар биш. Мэдээлэл хүнийг тулах цэггүй болгож ухаан сарниулж зүг чиг алдагдуулна. Ялангуяа тов тодорхой байгалийн эрхшээлд баригдан явсан хүмүүс эцэс төгсгөлгүй мэдээлэл дунд орж ирээд хөл алдах бол наад захын асуудал. Гагцхүү мэдээлэлийг шүүн тунгааж ухааруулдаг оюунлаг хүмүүс өөрөөр хэлбэл сэхээтэн хүмүүс олон нийтэд зайлшгүй шаардлагатай болдог ба үүнийг хангалттай биелүүлэх тэр хүмүүст эрх чөлөө чухал байдаг. Сэхээтэн хүмүүс эрх чөлөөтэй ажиллаж амидрах боломжгүй газар мухар сүсэг шашин шүтлэг хоосон профессор өнгөцхөн зохиолч яруу найрагчид тэнэглэлийг дээд хэмжээнд аваачиж буй ажиглагддаг.
Олон нийтийн эрх чөлөө өнөөдөр нэгэнт боломжгүй болсоор байгаа өнөөгийн байдлын жишээ гэвэл хотын доторх хотхонд бүр цаашлуулбал хотхоны хашаан дотор хаагдмал боогдмол амидрал нийгэмшилд саад болсоор. Бусдаас нууж хаах ил гаргахгүй нууцтай хүмүүс өөрсдийгөө хашаалаад хот хот биш болж буй бол социализмын үед ганц удаа олдсон өндөр соёлыг устгахын тэмдэгүүд. Хот гэдэг дэн буудлын газар биш зочид буудлуудын цуглуулга биш.
Хотын соёл дахин сэргэж чадахгүй удааширсан явдал олон шалтгаантай. Хот мэдэхгүй хүмүүс хотын төлөвлөлтийг бусниулах жишээтэй. Соёл хөгжих бүр эрх чөлөө авчрах болохоос баригдсан хоригдсон зан заншил уламжлалт ёс эрх чөлөөтэй ямар ч хамаагүй. Хот бол орчин үеийн илэрхийлэл байх ёстой. Тиймээс энд яригдсан бүх сэдэвүүдийг задалж нухацтай ярилцахад дор бичсэн олон нийтийн эрх чөлөөний боломжийн тухай сэдэвүүд тус болох болов уу. Эхний сэдэв болгож хууль эрхийн асуудлууд эрх чөлөөг хэрхэн боломжтой эсвэл боломжгүй болгодог тухай бичлээ.
Хууль эрхийн эрх чөлөөний боломжийн тухай
Философийн гаралтай эрх чөлөөний тухай ойлголтыг хуулийн хүмүүс болон хуулийн онолчид тодорхой болгож хүн бүрт хэрэгсүүр өөрөөр хэлбэл хэрэглэгдэхүүн болгох тэр онол чухал байдаг. Ялангуяа сургуулиа төгсөөд шинээр хуулийн мэргэжлийн ертөнцөд орж ирэхэд хамгийн түрүүнд сурах ёстой онол бол иргэний эрх чөлөөний боломжууд шүү дээ. Хууль эрх гэдэг ганц нэг хүмүүст биш олон нийтэд болон тэдний амар амгаланд зориулсан. Харин эрүү шүүлт бол гэмт хэрэгтэнд зориулсан.
Хүмүүсийн амар амгаланд зориулж хийгдсэн хууль эрх хир хүчээ авч чадсан бэ гэдэг асуулт энд тавигдана. Ямар ч үед хүн бага ч гэсэн жаргах өөрөөр хэлбэл жаргаж үзэх гэсэн ойлголттой явж ирсэн. Нэгэнт хүн гэж өөрийгөө нэрлэхийг хүсэж цаашлаад хүн шиг амидрах гэж хүсэж байгаа бол эцэстээ жаргах л гэж буй. Жаргал гэдэг цол шагнал магтаал албан тушаал биш. Хүн төрөлхтөний түүхийг харахад цол шагнал авсаныгаа жаргал гэдэг ард түмнүүдийн баримт олддоггүй. Худал мунхруулгыг тоохгүй ард түмэн нийгэм болж чадсан ба хамтран эв найрамдалтай амидарцгааж энх тайван гэдэг үнэт зүйлийг амталж чадацгаажээ.
Эцсийн эцэст жаргах гэдэг сэтгэлийн төлөв шүү дээ. Жаргасан сэтгэлийг эдлэхийн тулд сайн сайхан амидрах хэрэгтэй л болов уу. Гэтэл сайн сайхан гэж юу билээ. Сайныг хэн хаана тодорхойлж дүрэм журам тогтоох вэ. Сайханыг хэн хаана үнэлж үнэлэмжийн жагсаалт гаргаж түүгээр үнэт зүйлээ үнэлж дээгүүр байрлуулах вэ. Энэ тухай судалгаа хийж номууд бичигдэхгүй хүлээгдсээр. Ерөөсөө бичигдэж байсан уу?.
Жаргалын тухай их дээд сургуулиуд болон арван жилийн сургуулиудад хичээлүүд зааж байна уу. Ингэснээрээ бүгд нэгэн ойлголттой болж чадсан уу. Эсвэл эмээ өвөө аав ээж үр хүүхэд цаашлаад залуу үе бүгдээрээ хоорондоо дэндүү ялгаатай хачин сонин үнэлэмж мэдрэмжүүдтэй юу.
Сайн сайхан амидрах гэдэг хэн нэгнийгээ гоочилж гадуурхаж тасран тусгаарлан хашаанд өөрийгөө хориж хамгаалалтынханаар өөрийгөө тойруулах биш л болов уу. Ийм газар олон нийт ярих боломжгүй. Англи хэлэнд унаж ухаан алдсан хүмүүсийн “town” гэж хотхоноо нэрлэснийг харахад яаж ч хот хот байж чадах вэ дээ. Хотоос жижигхэн суурин газруудыг хотхон гэдэг болохоос биш хотын дотор хотхон байх хэрэг байна уу.
Олон зуун жилийн өмнө хийгдсэн Ромын хуулиудаас авахуулаад Европ болон Америкийн Үндсэн хуулинд эцсийн эцэст хүнийг л эрх чөлөөтэй амидарч өөрийнхөө хүслээ биелүүлэхэд төр ч бас хуулийн агуулга ч зориулагдах ёстой гэж философийн эх үндсээс гаралтай зааж өгсөн байдаг. Хуулиа дээдлэх биш хуулиар дамжуулан хүнийг дээдлэх гэж бичсэнийг уншихад үнэхээр сонирхолтой.
Яг тойрон буй хүмүүсийн хуулийн тухай ойлголт болон Үндсэн хуулийн тухай мэдлэг даанч нимгэн байдаг явдал угаасаа Манжийн үеэс гаралтай ял, ялтан, эрүү шүүлт, залхаан цээрлүүлэх гэх ойлголтуудаас салаагүй харагддаг. 21-р зуунд ялтан ярих хэрэг байна уу. Өнөөдөр хүнийг засаж залруулж хүмүүжүүлэх болохоос биш хэн хэнээсээ илүү билээдээ. Хорихын хашаан доторхоос гаднахууд тийм их дээр гэж үү. Бүгдээрээ л сайн дураараа хашаанд орчихсон байна шүү дээ.
Зөвхөн хуулийн ойлголтуудаас гадна засаг төрийн нэрсүүд болох их засаг, шадар сайд, яамны сайд гэх мэт ойлголтууд бас л үеэ өнгөрөөж өнөөдөр хоцрогдох ёстой атал даан ч өргөн дэлгэр хэрэглэж буй төөрөгдөлийн баталгаа. Яамдууд ердөө л 40-өөд оны хавиас л өөрийн гэсэн байшинтай зохион байгуулалт бүтэцтэй болсон болохоос биш түүнээс өмнө яам байсан гэж ярих тийм ч амархан асуудал биш. Улаанбаатар хот 70 хүрэхгүй жилийн өмнөөс л дүр төрхөө олсон шүү дээ. Хүрээ бол нийслэл гэж нэртэй болохоос жинхэнэ хот байж чадаагүй. Ерөөсөө өөр хотуудыг ч нийслэл болгож болох шүүдээ.
Хуулийг ярих гэдэг эрх чөлөөг ярих тул цоо шинэ асуудлууд гэдэг тодорхой. 20-р зууны дунд үеэс л эрх гэсэн ойлголт гарч ирсэн бололтой. Тунгалаг тамирын Эрдэнэ анх удаагаа эрхтэй болж буйд баян Итгэлт их л дургүйцдэг. Энэ дургүйцэлүүд ихэссээр нэг нэгийгээ хэлмэгдүүлж эхэлсэн ч байх магадтай. 40-өөд оноос хөгшин залуугүй бичиг үсэгтэй болцгоож чадсан явдал юугаар ч солих ёсгүй ололт амжилт. Тэрнээс биш зөвхөн хаад ноёд болон тэдний үр хүүхдүүд л бичиг үсэгтэй байсан 100 хүрэхгүй жилийн өмнө энгийн бичиг үсэггүй ардуудад тэд их л дээдэс хүмүүс шиг харагддаг байсан биз.
Анх 40-өөд оноос орчин үеийн хуулиуд орчуулагдан хэрэглэгдэж эхэлсэн ба түүний дараа 90-ээд онд залруулга засварууд хийгдэж нилээд их хуулийн сууриуд хийгдсэн боловч хүмүүсийн дунд хуулиас илүү мухар сүсэг хүчинтэй хэвээр үлджээ. Яагаад хуулийн дээр мухар сүсэг гарсаны шалтгаан үнэхээр сонирхолтой.
Мухар сүсэгтэй хүнийг мэдлэг боловсролтой хүн шүүмжлэхэд ердөө л үзэл бодол зөрчилдлөө гэж тайлбарлаж буй том төөрөгдөлийн жишээ. Мэдлэг гэдэг үзэл бодол биш. Мэдлэг гэдэг боловсрол. Боловсрол гэдэг мухар сүсгийн дээр. Мухар сүсгийг халах гэж хүн төрөлхтөн боловсрол гэж бүтээж сургуулиуд байгуулсан. Хэрвээ мухар сүсэг үзэл бодол гэсэн гоё ганган нэртэй болж боловсролын дээр гарсан бол сургуулиудын хэрэг байна уу.
Хүмүүс мухар сүсгээс салж шашин шүтлэгээ гэртээ орхиж хүмүүсийн дунд эрх чөлөөг хэрэглэж сурах тэр цаг хугацаа ойртох биш холдож буйг ажиглахад шалтгаан юунд вэ гэсэн түүхийн холбогдолтой асуудал гарч ирдэг.
Эрх чөлөө гэхээр эрхжүүлж чөлөөт байдал буюу эрхт чөлөөт үйлдэл. Хэрвээ эрхжүүлээгүй өөрөөр хэлбэл эрхгүй буюу эрхт биш чөлөөт гэвэл хуулийн гадуур гэсэн ойлголт болох уу. Эрх гэсэн үг хуультай нийлж хууль эрх болоод л эсвэл чөлөөттэй нийлж эрх чөлөө болоод л хамаа намаагүй хэрэглэгдэж буй бүхий л улстөрийн болон Үндсэн хуулийн агуулга ба зорилгуудыг бүдгэрүүлжээ. Үгийн хослолуудаар ингэж тоглож болох уу?
Үндсэн хуулийг хууль биш эрх гэж л нэрлэх бус уу. Тиймээс Үндсэн хууль биш “Үндсэн эрх” шүү дээ. Бүр ам ангайж болохгүй хэл ээдрээд эвлэрэхгүй байгаа бол “Үндсэн хууль эрх” гэж нэрлэх ч боломжтой.
Үг хэл буруу бол бодол буруу явагдана. Нэгэнт бодол буруу явагдвал сэтгэл буруу сэтгэнэ. Сэтгэл буруу сэтгэвэл мэдрэмж буруу мэдэрнэ. Ингээд буруу сэтгэл мэдрэл үүснэ. Нэгэнт сэтгэл мэдрэл буруутсан газар юу ч хийгээд нэмэргүй солиорол явсаар галзуурал болох жишээтэй. Нэгэнт буруу шийдэлээс буруу үйлдэл хийгдэх тул үр дагавар эсвэл үр нөлөө өгөөж ярих ч хэрэггүй.
Эрх чөлөө гэхээр нэг л их том сэдэв ярих гэж буй ойлголт байж болохгүй. Яагаад гэвэл өнөөдөр орчин үед эрх чөлөө мэдээжийн зүйл болсон шүү дээ. Хуулиар эрх чөлөөг хангах мөн хуулиар эрх чөлөөг хамгаалах тухай ярихын оронд харин эрх чөлөө хэрэгжүүлээд юунд хүрэх мөн эрх чөлөөгөө эдэлсэн хүн тэгээд сэтгэл ханамжтай байна уу үгүй юу гэсэн асуулт бас чухал сэдэв. Энэ тухай дараагийн сэдвээр ярилцана.
Хуулиар заагдсан эрхээр зөвшөөрөгдсөн чөлөөт гэдэг бол зөв буруу тодорхой байх жишээтэй. Эрх гэхээр зөвийг л хэлдэг шүү дээ. Энд бөө эсвэл шашин ямар ч үүрэггүй. Хуулийг л дагана. Хийсэн зүйл чин бусдыг баллаагүй олон хүнийг хохироож залилан хийгээгүй биз. Зах зээлийн зүй тогтол эсвэл хүний эрх яриад залуу үеийг эсвэл ээж аав нарыг молигдоогүй биз.
Хүний чөлөөт байдал бусдын чөлөөт байдлыг хязгаарлана. Харин эрхжсэн чөлөөт байдал бусдын эрхжсэн чөлөөт байдлыг улам боломжтой болгоно. Тэгэхээр миний эрх чөлөө бусдын эрх чөлөөг хязгаарлах биш илүү дэмжинэ. Эрхжээгүй дураа дагасан зэрлэг чөлөөт байдал бусдын чөлөөт байдлыг хааж дарж дарамталж эцэстээ ямар ч чөлөөт биш байдал үүсэх жишээтэй.

Үргэлжлэл бий.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 1. \Үргэлжлэл 3\

Хүссэнийгээ биелүүлэх эрх чөлөөний тухай
Эрх чөлөө гэдэг хөгжих ёстой хөгжилийн асуудал. Эрх чөлөөг хөгжүүлэхгүй бол эрх чөлөө унтарч мөхнө. Хүн юм мэдэхгүй гэдэг ичгэвтэр хэрэг биш харин юуг ч шинээр сурах хүсэлгүй гэвэл ичгэвтэр гэж үг бий. Үүнтэй адил эрх чөлөөгөө эдэлж чадахгүй заавал ашигтай бол хийнэ ашиггүй бол хийхгүй гэх эсвэл хүний шахалтаар хийж дүр үзүүлэх гэх мэт өөрөө өөрийгөө хөгжүүлэхгүй үргэлжийн завтай хэзээ ч хэнийг ч дуудсан бэлэн хүмүүс харамсалтайгаар насыг барж хөгширдөг.
Эрх чөлөө гэдэг зүгээр нэг сониучлах эсвэл хийгээд өнгөрөх биш. Зориуд хийж бүтээж өөрийгөө хөгжүүлж чадаж буй хүн эрх чөлөөтэй. Эрх чөлөөг баяжуулж баян болгож чадвал эрх чөлөөг илүү их эдэлнэ. Ядуухан эрх чөлөөтэй хүмүүс хэвэндээ үлдэж ойр ойрчимынхоо хүмүүсийн магтаал сонсож хөөрхийлүүлж хэзээ ч хүссэн хүслээ амидралдаа биелүүлж чадахгүй. Тэд бусдын жишээлбэл найзуудынхаа хүслийн дагуу хүссэн сэдвийг яриж дараа уулзах баталгаагаа хийж авна.
Өөрийнхөө хүслийг биелүүлж өөрийнхөө хүссэнийг биелүүлэх чадваргүй хүмүүс найзынхаа чаатлахыг хүлээж хэн нэг утасдахыг хүлээж цагаа барж өөртөө цаг зориулж чадахгүй өөрийгөө хүчиллэж энд тэнд интернэтээр тэнүүчилж хог уншиж толгойгоо хогийн дөрвөн мөрт иш татлалуудаар дүүргэнэ. Олон хуудас ном уншиж толгойгоо хөгжүүлэхээс татгалзаж хоёр гурван өгүүлбэрээр л хязгаарлагдана.
Хүсэл гэдэг дур эсвэл тачаал цаашлаад шүтэх болоод бишрэх гэх мэттэй ямар ч хамаагүй. Хүсэлийг ухамсартай холбож ойлгох хэрэгтэй. Ухамсар гэдэг хүний ухаанд үүсэх сайныг болон зөвийг хийх гэсэн тухайн хүний биеэ авч явж буй шинж төлөв шүү дээ. Ухамсарыг ухаанаас ялгаж чадахгүй хүмүүс хүсэлийг дур сонирхолоос бас ялгаж чадахгүй. Сэтгэлийг мэдрэмжээс ч ялгаж чадахгүй хүн олон. Ийм хүмүүсийн гай балаг их тэд олон хүнийг өнөөдөр ч балласаар байгаа. Харамсалтай юу вэ гэхээр ухамсаргүй ээж аав эмээ өвөө нар залуу үеийг хохироодог. Ойр дотны хүмүүсийн балаг их. Харин нийгмийн талаас балладаг багш профессоруудын талаар дараагийн бүлэгт бичнэ.
Хүний амидралын хөдөлгөгч хүч болсон цаашлаад маргааш нөгөөдөр дараа жил гээд ирэдүйд аваачих хүсэл гэдэг суралцах ёстой оюуны чадвар болохоос өнгөцхөн хямдхан зүйл биш. Түүнээс гадна хэн нэгэн хүн гаднаас шаардаад эсвэл зөвлөөд хийлгэчихдэг ч зүйл биш. Мэдээж хүсэл үүсэхэд нөлөөлсөн өндөр мэдлэг боловсролтой ухамсартай хүмүүс тараалдвал үүн шиг аз гэж байхгүй. Залуу хүмүүст ийм л оюунлаг номын ард түмнүүдийн нэрлэдэг “Мастер” хүмүүс хэрэгтэй. Тийм учраас аав хүүгээ эр хүн болгож чадахгүй ээж охиноо эмэгтэй хүн болгож чаддаггүй гэсэн үг бий. Мэдээж хүүгээ хүссэн хүсээгүй айлын бүсгүйгийн нөхөр эсвэл охиноо хүссэн хүсээгүй хэн нэгний эхнэр болгох амархан.
Хэрвээ хэн нэгэн хүн амнаасаа хүсэл гэж үгийг гаргаж хэлэх гэвэл юуны тухай ярих гэж буйгаа маш сайн бодох хэрэгтэй. Хүсэл яагаад хэрэгтэй вэ гэхээр зорилгоо биелүүлэхэд хэрэгтэй. Тиймээс маш их хүсэлтэй хүний хүсэлийг бас тэмүүлэл гэж нэрлэдэг. Дур эсвэл тачаалыг зорилго гэж нэрлэхгүй зөвхөн шалтгаан гэж л нэрлэнэ. Дураа дагаж хийх биш сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Тэгж чадвал түр зуурын биш хөнгөн шингэхэн өнгөцхөн биш. Сэтгэл чанга бол хүсэл чанга.
Хүсэл гэдэг биелэгдэх ёстой тодорхой тууштай үйл хэрэг. Тиймээс тухайн хүн нилээд боловсорч эхлэхээр зорилгодоо хүрэх гэсэн өөрийн хүссэн хүсэл үүснэ. Хүслээ биелүүлэх гэсэн шийдэл чухал бөгөөд ингэснээр шийдсэн бол одоо биелүүлэх ажил эхэлнэ. Тиймээс хүсэл гэдэг төлөвлөж буй үйлдэл шүү дээ. Хэн нэгэн төлөвлөгөө байхгүй гэвэл хүсэл гэж ярих хэрэггүй.
Хүсэл биелэхэд бас зарим хүсдэг зүйлээс татгалзах хэрэг гардаг. Жишээлбэл залхуурах цаашлаад амархан аргаар амидрах гэсэн дутагдалуудаасаа салах хэрэгтэй. Ингэж зарим зүйлийг хүсэхээ болиж бас хүслээ биелүүлэх жишээтэй. Тэгэхээр хүслээ биелүүлэхэд тэсвэр хатуужил гэх мэт тууштай үйлдэл шаардлагатай. Үүний тулд тухайн хүн өөрөө сайн төвлөрч чадах чадвар чухал үүрэгтэй.
Ойр орчимын олон хүн хүсэл мохоож эсвэл эсэргүүцэх тул үүнээс шалтгаалж хулчийж бууж өгч болохгүй. Мэдээж хүсэл биелэхгүй тохиолдолд гутрах явдал гарч зог тусж илийрч гөлөрч хачин болно. Мэдээж ийм үйл явдал гарна шүү дээ. Үүнтэйгээ учраа олж сурах ажил гарна. Ингэж л амидралын туршлагатай хатуужилтай болно шүү дээ. Энэ бүгдийг ухаарахад өөрийн ухаантай байх л чухал. Өөрийн ухаангүй хүмүүс бусдад өөрийгөө алдана.
Хүсэл гэдэг бусдын тусламжтайгаар эсвэл азаар биелэгдсэн тохиолдолд мэдээж хүслээ биелүүлсэн гэж хэлэхэд хэцүү. Энэ тохиолдолд хүсэл биш харин санаж явсан зүйл биелэлээ гэж л хэлэх болов уу. Эндээс л санаж явбал бүтнэ гэж сулхан ойлголт гаралтай болов уу.
Хүслээ биелүүлэхийн тулд эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Эрх чөлөөтэй байхын тулд залуу хүмүүс өөрсдөө маш их зүйлээс татгалзаж сурах хэрэгтэй. Жишээлбэл утсаа унтрааж интернэтээ хааж бодож сууж цаасан дээр төлөвлөж амидралыг төсөөлж цаг хугацаагаа тооцоолох хэрэгтэй.
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд юу ч сураагүй хоосон толгойтой ээж аавууд болцгооно. Ингээд секс хийгээд гаргачихсан хүүхэддээ юун ээж аав болох ирээдүйн ямар ч амидралгүй өөрийнхтөйгөө адил хүүхэд биш насаар амидруулна. Хүүхдэд хичнээн ч мөнгөтэй байгаад тус болохгүй харин мэдлэгтэй байж чадвал тус болно. Үгүй гэвэл хорвоод байр сууриа олоогүй ээж аавтайгаа адил цаг өнгөрөөсөн биеэ чагнасан худлаа жүжиглэсэн хүмүүс л болцгооно доо.
Энд нэг ярих зүйл бол хүмүүс зүгээр цаг завтай юу ч хийсэн яахав өнөөдөр хаачисан ч яахав гэж хий дэмий цаг үрж байгаагаа эрх чөлөөтэй гэж хэлж буй үнэхээр өрөвдөлтэй. Хийж бүтээж сурч боловсорч буй үйл хэрэг бол жинхэнэ эрх чөлөө. Яагаад гэвэл ирээдүйд л зориулж эрх чөлөөг хэрэглэдэг. Ирээдүйг төлөвлөөгүй хүнд эрх чөлөөний хэрэг ч гарахгүй. Эрх чөлөөгөөрөө юу хийх гэж буй л сонин шүү дээ. Ерөөсөө эрх чөлөөтэй үедээ л хүн хийж бүтээнэ шүү дээ. Хийж бүтээхгүй гэвэл залхуураад л ээж аавынхаа өгөх мөнгийг хүлээгээд л сууна гэсэн үг.
Эрх чөлөөгүй хийсэн зүйлс бол даалгавар, захиалга, зах зээлд зориулах, богинохон хугацаанд амжилтанд хүрэх гэсэн заль мэх болохоос эрх чөлөөтэй ямар ч хамаагүй.
Урлагийн нэг салбар болох уран зурагт урлагийн бүтээл гэж ярих дуртай. Гэтэл сүм хийдийн захиалгаар бурхан зурчихаад эсвэл гуйлан бурхан хийчихээд түүнийгээ урлагийн бүтээл гэдэг. Гэтэл түүнийг эрх чөлөөгүй хийсэн тул урлагийн бүтээл биш захиалгат бүтээл гэж л нэрлэнэ. Зах зээлд зориулж тодорхой үнэ шаардаж бүтээсэн бүтээлийг эрх чөлөөт урлагийн бүтээл гэж нэрлэхгүй. Урлаг гэдэг цэвэр эрх чөлөө болохоос баригдсан зориулагдсан биш. Иймэрхүү жишээ яривал олондоо.
Хүсэх эрх чөлөө өөрөөр хэлбэл хэнээс ч хамааралгүй юунаас ч шалтгаалахгүй цэвэр хүсэл үүсэж түүнийгээ биелүүлэх гэсэн эрх чөлөө хүний хөдөлгөх хүч болсон цагт хүнээс маш их шинэ сонин содон бусдыг цочоосон бусдыг дургүйцүүлсэн бүтээлүүд гарч чаддаг. Хүнийг шинэчлэх гэж хийж бүтээдэг болохоос хуучиныг санагалзуулж магтуулж шагнуулах гэж хийсэн бол эрх чөлөөгүй боогдмол доо.
Энд яриж буй хүсэл бол хүний өөрийн хөдөлгөгч хүч. Эрх чөлөөт хүсэл хөдөлгөгч хүч болж чадвал дэвшилтэт шүүмжит урагшаа амидрал эхлэх боломжтой. Үгүй гэвэл хоосон хөндий хуучин зогсонг агуулгагүй ажил амидрал үргэлжилнэ. Ийм эрх чөлөөгүй хүмүүстэй уулзаж ярилцахад даан ч уйтгартай.
Идэвхит амидралгүй хүмүүс бусдын идэвхит амидралыг устгана. Идэвхигүй авгайтай идэвхит нөхөр суугаад идэвхигүйжих аюултай. Идэвхигүй уйтгартай эр нөхөртэй болчихвол дагаж идэвхигүй болж ёстой болохгүй. Салж нийлэх бол жинхэнэ эрх чөлөө шүү дээ. Энэ тухай дараагийн бүлэгт ярилцана.
Хүссэнийгээ биелүүлэх гэсэн тэр эрх чөлөө бол өөрийнхөөрөө шийдэж чадсан шийдэл бөгөөд өөрийгөө хөдөлгөх боломж ба нөгөөтэйгүүр хүссэнийгээ өөртөө зориулах бас нэг боломж. Эрх чөлөөгүй хүмүүс өөртөө зориулж чаддаггүй. Тэд бусдын хэлж заасанаар өдөр өнгөрөөнө.
Олон хүмүүс гадаадад амидарч гадаадад аялж яваагаа эрх чөлөө гэж нэрлэдэг. Энэ бол зөвхөн хөдөлгөөний эрх чөлөө болохоос биш оюуны эрх чөлөө биш. Яагаад би энэ ард түмний эх оронд ирчихээд байж байгаа билээ гэсэн асуулт чухал. Хүн сурч мэдэж өөрчлөгдөж хөгжих гэж л алсыг зоридог биш билүү. Ингээд яг нарийн бодвол эрх чөлөөгүй гэдгээ ухаарч заавал аялал хийж мөнгө үрэх шаардлагагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх жишээтэй.
Хүссэнээ биелүүлэх гэж яваа эрх чөлөөт хүн бол өмнө бичсэн өөрөө өөртөө хөөгдсөн хүн ч биш бас өөрийгөө хүчиллэж өөрийн мэдэлгүй яваа хүн ч биш. Хүн хүсэж эхэлж хүслээ тооцоолж эхэлсэнээр өөр дээрээ ажиллаж эхлэх жишээтэй. Хэн нэгэн хүслээ биелүүлж чадлаа гэвэл эрх чөлөөгөө эдэлсэн гэвэл одоо энэ хүн өмнөхөөсөө өөрчлөгдөж сайн тал руугаа хөгжиж сайхан зүйл бүтээж бусадтай илүү ойр дотно болж бусдыг эрх чөлөөтэй болоход туслаж дэмжиж эхэлдэг.
Хүн хүсэхээ зогсвол идэвхит амидрал зогсоно. Хүсэлгүй хүн шиг эндэгдэл эрсдэл гэж хаа ч байхгүй. Хүсэлгүй хүмүүс бусдыг дууриана. Хүсэлгүй хүмүүс бусдыг дагаж сүүдэрт сажлан явцгаана. Олон хүн хүслээ дагаж биш хорсол өшөө авалт хөрөнгө мөнгө нутаг ус гэх мэт өөр шалтгаануудаар нэгдэж нийлцгээх явдал үнэхээр хямдхан.
Хүсэлгүй хүмүүсийн хүслийг нэг бол хөгжүүлээгүй эсвэл хүүхэд насанд мохоож унтраасан байх боломжтой. Тэглээ гээд хүүхэд насандаа хорогдох хэрэггүй. Хүүхэд наснаасаа салж гэрэлд гарч гэгээрэхийн тулд эхлээд гэр орон аав ээж бүгдийг хаян орхиж хүсэлээ бүтээж биелүүлэх зоригтой байх хэрэгтэй. Хүсэл дарж мохоогчидоос холдон явах хэрэгтэй.
Хүсэл гэдэг хүний доод ухаанд ч бас дээд ухаанд ч үүсэх боломжтой. Сонссон харсан бүх зүйл ухаанд хүлээн авагдаж өөрийн мэдэлгүй доод ухаанд хадгалагдана. Тиймээс өөрийн мэдэлгүй хүсэл гэнэт үүсэх боломжтой. Харин ухаардаг өөрөө мэдэж ухаарах ухааны дээд хэсэг бол зориуд зориж төлөвлөж хүссэн хүсэл . Энэ хоёр төрлийн хүсэл өөрт зөв сайн зүйл гэвэл одоо тэгээд энэ хүслээ биелүүлэх л ажил гарна даа. Биелэх эсвэл биелэхгүй бол дараагийн асуудал шүү дээ.
Хүслээ биелүүлэхээр шийдэх шийдэл бас эрх чөлөөтэй явагдах чухал. Шийдсэний дараа хийж эхлэх бас дараагийн том ажил шүү дээ. Гагцхүү эхлүүлсэн бол дуусгах хэрэгтэй бөгөөд дуусгахдаа орхихгүй бүрэн хийх бас дутуудуулахгүй гүйцээж хийх хэрэгтэй.
Ингээд энд яриж буй хүслээ биелүүлэх тухай сэдэвт нэгдүгээрт хүсэл үүсэх, хоёрдугаарт хүслээ биелүүлэхээр шийдэх, гуравдугаарт шийдсэний дараа үнэхээр хийх л хэрэгтэй гэсэн гурван асуудалтай тулгарна. Энэ бүгдийг ялгаж салгаж мэддэг л байх ёстой шүү дээ.
Хэрвээ хүн нэгэнт шийдсэн бол түүнийхээ ард баттай зогсож чадах л чухал шүү дээ. Бүтсэн ч бас бүтээгүй ч байр сууриа хадгалах хэрэгтэй. Эндээс амидралын туршлага ярих боломжтой. Алдаж үзээгүй буруутаж үзээгүй хүмүүст амидралын туршлага гэж байхгүй. Бэлэн амидрал бэлгэнд авсан хүмүүс ёстой л эрх чөлөөгүй хүмүүс. Хүн өөрөө алдаж онох унаж босох үйл ажиллагаа жинхэнэ эрх чөлөө авчирдаг. Гэхдээ муу үйл хэрэг биш сайн үйл хэргийн төлөө яваад алдах шүү дээ.
Хүслээ биелүүлэх гэж яваа хүн хэн бэ гэдгээ мэдсэн хүн шүү дээ. Өнөөдөр хүртэл амидарч ирсэн түүх ямар билээ гэсэн асуулт тухайн хүний хүсэх чадвар болон хүслээ биелүүлэх чин зориг чухал. Үүний дараа л эрх чөлөөний тухай ярих боломжтой. Ерөөсөө хүсээд буй эрх чөлөө дахин дахин сэргээгдэх боломжтой шүү дээ. Тиймээс яг одоо эрх чөлөөгүй байгаадаа гутрах хэрэггүй эрх чөлөөгөө бүтээнэ шүү дээ. Хэрвээ эрх чөлөө унтарсан бол бас сэргээх боломжтой.
Хүслээ илэрхийлж чадах чадварын тухай
Хүслээ илэрхийлж чадахгүй хүн гэдэг эрх чөлөөгүйтэй адил шүү дээ. Хүний дотор хүсэл үүсэх гэдэг мэдээжийн асуудал. Гэхдээ хүслээ үг болон өгүүлбэр болгож чадах хэрэгтэй. Хэрвээ үг өгүүлбэр болгож чадвал одоо хүсэл гадагшлана шүү дээ. Чадахгүй гэвэл дотроо үлдэнэ. Ихэдвэл бүр дотор бөөгнөрч түгжрэл үүсэх жишээтэй.
Хүслээ үг өгүүлбэр болгож хэлэхийн өмнө шалгах, засах, тодорхой болгох чухал үүрэгтэй. Хэрвээ үг өгүүлбэр болгож чадахгүй гэвэл гараараа заах зангах эсвэл зураг зурж харуулах цаашлаад өөрийн хөдөлгөөн биеэрээ харуулах ажил гарна. Жишээлбэл юу ч хэлж ярихгүй гадуур яваад гэртээ орохгүй байвал гэртээ байх хүсэлгүй гэдгээ харуулж буй болов уу. Бас л хүслээ биелүүлэх гээд байна шүү дээ.
Мэдээж хүсэл бусдыг баллаж хохироох зорилгогүй гэдгийг энд дахин хэлэх хэрэгтэй. Тэр бол хүсэл биш өшөө хонзон атаа жөтөө хордох шардах гээд олон сөрөг сэтгэлийн хөдлөлүүдтэй хамаатай.
Хувийн эрх чөлөөний төлөө хийх үйлдэлүүд жишээлбэл ажлаасаа гарах эсвэл эхнэр нөхрөөсөө салах гээд олон эрх чөлөөнүүд бий. Энэ тухай дарааагийн бүлэгт ярилцана.
Хүн нэгэнт эрх чөлөөг мэдэж бас хувийн эрх чөлөөгөө хүсэж чадаж байвал эрхэм чанараа хадгалж буй. Хувийн хүслээ дарах болон биелүүлэх гэсэн сонголтуудтай байж чадвал энэ бол бас л эрх чөлөө шүү дээ.
Хүслээ илэрхийлэх боломжгүй үе залуу хүмүүст үргэлж тулгардаг. Ихэнх ээжүүд охиноо тулгаж хардаж сэрдэж өөрийнхөөрөө байлгах гэсээр байгаад охиноо хүсэлгүй болгодог. Олон аавууд хүүдээ зааж мундаг хүн болох гэж хэрэггүй амидралын туршлага ярисаар байгаад хүүгийнхээ хүслийг мохоодог. Хүний амидралын туршлага бусдад биелэх боломжгүй. Чадахгүй байж мэдэхгүй байж нэрэлхүү зан гаргаж нэг их үр хүүхдэдээ ингэж их өөрчлөгдсөн орчин үед захиас хэлэх шиг гэмт үйлдэл байхгүй.
Ялангуяа олон зуун жилийн өмнө бичиг үсэггүй байхад хэрэгтэй байсан лам нар өнөөдөр даан ч хэлэх үг байхгүй. Тэд юу мэдэж бас ямар амидрал амидарсан болоод хүмүүст мэдэмхийрээд байгаа вэ гэж асуусан асуулт бүр л тодорхой болгоно шүү дээ. Олон залуу хүмүүсийн хүслийг мухар сүсэгтэнүүд эвдэж гэмт үйлдэлүүд хийдэг. Хүн нас ахиад ирэхээр үхлээс айдаг тул мухар сүсэгт автагдахдаа амархан даа.
Эмээ өвөө болон ээж аавууд ном уншиж ухаанаа хөгжүүлээгүй ухамсарт суралцаагүй насанд хүрсэн мөртлөө цаг үеэ ойлгож мэдрээгүй тул үр хүүхдээ балладаг. Өөрийнхөө ухааныг хөгжүүлээгүй бол үр хүүхдэдээ юу зөвлөж юу захиж юу зөвлөх вэ дээ. Жинхэнэдээ бол үр хүүхэдтэйгээ уншсан романуудаа ярилцаж залуу хүмүүст хүсэл үүсгэж жинхэнэ эрх чөлөө гэж юу байдгийг сургаж залуусыг хүслээ биелүүлэхэд тус дэм болж ачтай хүмүүс болох ёстой биш билүү.
Хүслээ ойлгох тухай
Хүн өөрийнхөө хүслээ ойлгох чадвар чухал. Үүний тулд ерөөсөө өөрийгөө ойлгож чадах чадвар хэрэгтэй. Би ямар байдалд байгаа билээ гэж асуулт үргэлж тавих. Хүн өөрийгөө ойлгож чадаагүй бол хүсэл ч бас ойлгомжгүй. Ингээд эрх чөлөөгүй гэдгээ мэднэ. Тиймээс хүн өөрийгөө шинээр ойлгож эхлэх шаардлагатай.
Хүн өөрийгөө ойлгож эхлэхэд үнэлэх үнэлэмж чухал үүрэгтэй. Үнэлэмж зөв бол хэзээ ч хүсээгүйгээ хүсэж эхлэх боломжтой. Үүнээс гадна хүсээд салдаггүй зүйлсээсээ салах боломжтой. Ингэж эрх чөлөөтэй гэдгээ ойлгож эхлэнэ.
Хүн юу хүсдэг билээ гэдгээ ойлгоход өөрийгөө ойлгох чухал тул дараагийн олон асуулт зайлшгүй тавигдана.
Эмэгтэй хүн юу хүсдэг билээ, эрэгтэй хүн юу хүсдэг билээ, хүүхэд юу хүсдэг билээ, залуу хүн юу хүсдэг билээ, хөгшин хүн юу хүсдэг билээ гээд ойлгох ёстой олон асуултууд гарч ирдэг.
Хүн ойлгоод эхлэхээр илэрхийлж чадна. Ойлгомжтой болох бүр үнэлэх үнэлэмж бас өөрчлөгдөнө. Өөрийгөө ойлгохын тулд өөрийгөө мэддэг байх хэрэгтэй. Өөрийгөө мэдэж чадвал юу хүсэх тэр эрх чөлөөгөө мэдэх шүү дээ.
Өөрийгөө мэдэх гэдэг “Би хэн бэ” гэдгээ л мэдэхийг хэлнэ.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 1. \Үргэлжлэл 2\

Хэн эрх чөлөөгүй вэ?

Өөрийн мэдэлгүй хийчихлээ гэж хэлдэг. Юу болсоныг мэдсэнгүй. Болж буй үйл явцад хөтлөгдөн яваа хүн яг хаашаа явж буйгаа өөрөө бол мэдэх бус. Олны урсгалд түрэгдэн хөтлөгдөж яваа хүн бараг л сэтгэл амар мэт. Юу ч төлөвлөхгүй, юу ч шийдэхгүй, юуны ч тухай бодох хэрэггүй. Иймэрхүү хүмүүс ёстой өөрийгөө урсгалд орхиж өөрийгөө алдана. Гэтэл энэ байдлаас татгалзах эрх чөлөө бий шүү дээ.
Наашаа хүрээд ир бидэндтэй хамт нийл тэгээд хамтдаа хийе гэж дуудах хүн гараараа даллаж хүрээд ир гэж хүнийг уруу татагчид өөрөө бас урсгалд автагдсан шүү дээ. Бусдад дуудагдаж уруу татагдах хүмүүс бас бэлэн. Өөрийгөө ингэж бусдын нөлөөнд бусдад даатган орхих хүмүүс хэдийгээр би өөрөө шийдээгүй гэх ч юуг ч би шийдэхгүй гэж өөрөө шийдсэн шийдэлээ ухаарах бишдээ.
Ерөөсөө хорвоогийн жам, цаанаасаа л ийм, зурсан зураг, ийм л хувь тавилантай байждээ гэх хүмүүс ирээдүйн тухай цаг хугацааны төсөөлөлгүй хүмүүс тул тэд тохиолдол бүрт утга өгч адгийн жижиг үйл явдалд хүртэл заавал нэг шалтгаан эсвэл шалтаг хайна. Ийм л хүмүүс эрх чөлөөгүй хүмүүс шүү дээ. Яагаад гэвэл ирээгүй цаг хугацаа гэж нэрлэдэг ирээдүй бол нээлттэй. Нээлттэй ирээдүйд уриднаас мэдэж хэлэх шиг тэнэг зүйл үгүй. Харин ирээдүйг төлөвлөж төлвөлөснөөр зохицуулах боломжтой. Мэдээж олон зүйлээс хамаарах зүйл төлөвлөснөөс өөрөөр тохиох боломжтой. Ирээдүй ийм нээлттэй тул эрх чөлөө бас нээлттэй. Маргаашнаас эхлээд хэн ч эрх чөлөөгөө эдлэх боломжтой. Ерөөсөө эрх чөлөө ирээдүйд зориулсан шүү дээ.
Эргэцүүлж бодоогүй, тооцоолж баримжаалаагүй, гаргалгаа гаргаж логик явагдаагүй, эргэлзэж асууж лавлаагүй бол шийдсэн шийдэл болон хийсэн үйлдэл эрх чөлөөт биш. Яагаад гэвэл өөрөө өөртөө хөөгдсөн, өөрийгөө хүчилсэн, өөрийгөө бариж чадахгүй, бусдын тулгалт, айлгах айлгалт, сүрдүүлэх сүрдүүлгүүд, ятгасан ятгалгууд эсвэл хайрцагласан үйлдэлүүд бүгд л эрх чөлөөг устгана. Нэгэнт тухайн хүн өөрөө яах ч боломжгүй бол одоо яая гэх вэ дээ. Муугаа мэдээд л дагана. Бусдын сүүдэрт, нөмрөгт, албан тушаалд, найраанд урсан явах жишээтэй. Ийм хүмүүсийн хүсэл хэдийний мохож эрүүл хэсэг өвчтэй болж өвчтэй хэсэг архаг болсон хүмүүс.
Бүгдийг хаяад орхиод явж чадахгүй өөрөө өөртөө хөөгдөн явах хүмүүс тоглоомчид дунд олон байх жишээтэй. Ийм хүмүүс бусдаас зээл аван тоглоно юуг ч хэнийг ч хамаагүй барицаалан тоглоно. Ан хийж байгалийг эвдэгчид, морь уралдуулж амитан зовоогчид, бөх барилдуулж хүн зовоодог бүгд л тоглоомчид. Тэд ан амитан морь мал хүн ард бүгдээр тоглоно. Бөхчүүдийг нутаг ус болгон талцуулан тоглож өшөө хонзон атаа жөтөө хор найруулах хэнийг унагаж хэнийг давуулах дээр хүртэл тоглоно. Хүн хүний тоглоом болцгооно. Гэтэл татгалзах эрх чөлөө бий шүү дээ.
Хаяж чадахгүй орхиж чадахгүй тоглох тоглоомууд болон тоглоомчид яагаад хийгээд буйгаа бас юунаас болж хожих гээд илүү гарах гээд өөрийгөө магтуулж гайхуулах гэж яваад буйгийнхаа дотоод хүчин зүйл шалтгаанаа мэддэг гэвэл тэд ёстой арчаагүй хүн тоглоомчид. Хэрвээ тэд нэгэнт тэр тоглоом хэдийний донтож гадаад хүчин зүйлүүдэд автагдсан гэвэл тэд өрөвдөлтэй тоглоомын золиосууд. Өөрийгөө олоогүй насанд хүрээгүй хүмүүсийн хүүхэд насны тоглоомууд эр хүн болох зав зай өгөлгүй үргэлжилнэ. Тоглоомчид хүнийг өрөвдөх гэж үгүй. Тоглоомчид илүү харж билүү долооно.
Ингэж өөрөө өөртөө хөөгдөн яваа хүмүүс бага наснаасаа заавал түрүүлэх ёстой эсвэл давах ёстой хүмүүжигдсэн түүнийгээ одоо хүртэл орхиж чадахгүй яваа хүмүүс шүү дээ. Тэдэнтэй адил бас олимпиадад заавал алтан медал авах ёстой гэсэн ямар зорилго утгагүй тэмцээн уралдаан уралцаанууд үргэлжилнэ. Түрүүлж давсанаараа би цаашид тийм зүйл хийж бүтээнэ гэсэн алсын хараагүй зөвхөн түрүүлээд цол шагнал аваад л медал зүүх л гэсэн өрөвдөлт бусдын болон өөрийн шахалтанд баригдсан бас хөөгдсөн хүүхэд залуучууд хожиммын амидралд баларсан хүмүүс. Тэд цаашаа өөрсдийн үр хүүхдээ бас баллана. Хаана л бол уралдана. Юуны төлөө ч хамаагүй уралцана. Заавал нэгдүгээр байранд орох гэж хичээж буй хүүхэд эцэстээ хэн болох вэ? Үргэлж түрүүлэх үү? Ерөөсөө үргэлж чадах уу? Хэрвээ чадахгүй бол яах вэ? Сэтгэлээр унах уу?
Юугаа ч мэдэхгүй яагаад байгаагаа ч мэдэхгүй өөрөө өөртөө хөөгдөн явахаас гадна ямар шалтгаан болон шалтагаа мэдэхгүй өрийгөө хүчилдэг хүмүүс бас олон. Өөрийгөө хүчиллэгчид юунд ч оролцохгүй юу ч хэлэхгүй гэнэ. Ийм хүмүүс сурч боловсорч өөрийгөө хөгжүүлэхээс татгалзаж өөрийгөө зориуд бууж өгүүлж бүгдээс татгалзсан хүмүүс. Татгалзсан хүмүүс идэж уухаас татгалзана. Зарим хүмүүс өөрийгөө хүчиллэж үргэлж хянаж ямар ч өөгүй мэт л болгоомжилно.
Зарим өөрийгөө хүчиллэгчид юм бүрт эргэлзэж үнэнийг үгүйсгэнэ бас амидралаас татгалзана. Тэд өөрсдийгөө мундаг дипломтой бас доктор цолтой гэх болов ч түүнийхээ зорилгыг ухаараагүй хүмүүс. Иймэрхүү эрх чөлөөгүй болох нөхцөл залуу наснаас эхлэнэ. Өөрийгөө хүчиллэсэн эрх чөлөөгүй хүмүүс эхнэр нөхөрөөрөө хязгаарлагдана. Тэд гэр ороноороо хязгаарлагдах тул гадаа нийгэмээс хол тасарсан хүмүүс.
Өөрөө хийж бүтээж нийтийн тусын тулд цаашлаад нийгмийн хөгжилд оролцохгүй зөвхөн өөрөөрөө эсвэл гэр орноороо хязгаарлагдан ажиллаж амидрах хүмүүс ёстой л арчаагүй хүмүүс. Өөрөөрөө хязгаарлагдсан эрх чөлөөгүй хүмүүсийн айдас бол бусдад муу гэж харагдахаас үхтэлээ айна. Тэд хаа л бол эцсийн үг, цэцэн үг, дөрвөн мөрт, иш татлал хэлэх гэж хичээнэ. Тэд нэгэнт бусадтай хамтарч чадахгүй тул бусдыг илүү болохоос бас үхтэлээ айна. Ийм хүмүүс чадах чинээгээр бусдыг идэвхигүй байлгахын тулд ажиллана. Энд тэнд коммент бичиж бусдын ажил хөдөлмөрийг унтрааж идэвхигүй юу ч хийхгүй байлгах гэж хичээцгээнэ. Яагаад гэвэл бусад хийж бүтээгээд эхэлбэл өөрөө хоцрогдоно шүү дээ. Ийм хүмүүс өөрийгөө бол хөгжүүлэхийг хэзээ ч зорихгүй. Яагаад гэвэл тэд зориггүй хулчгар төрөлтөнүүд.
Өөрийгөө хүчиллэж өөрөөрөө хязгаарлагдсан хүмүүсийн хажууд бас юу ч байсан айдаг өөрийгөө айлган хүчиллэгчид олон байх жишээтэй. Ийм хүмүүс амидралд орж инээж баясаж алдаж онохоос үхтлээ айна. Айдаг хүмүүс өөрийгөө хүчиллэж айлгана. Айх шаардлагагүй юу ч аймаар биш байхад л хүчээр айна. Ийм хүмүүс мухар сүсэг рүү, энд тэндхийн мэддэг чаддаг гэсэн хүмүүс рүү айдасаа тээж очиж айдасаа мөнгөөр нимгэлнэ.
Өөрийнхөө эрх чөлөөгөөр биш хүмүүс өөртэйгээ зууралдсаар амидралыг барна. Тэд ийш тийш оронуудаар явж энд тэнд очиж өөрийнхөө учрыг олох гээд ч бүтэхгүй. Яагаад гэвэл буцаад ирэхэд бүх асуудал хүлээгээд байж байгаа шүү дээ. Асуудалаас зугатаагчид бас өөрийгөө алдсан хүмүүс. Яг гэртээ суугаад нэг үгээр хэлэхэд байгаа газраа төвлөрч тэндээ өөрийгөө өөрөө л танин мэдэх чухал шүү дээ. Гэтэл энэ хүмүүс өөрийгөө олох гэж гадуур тэнэнэ. Таниагүй бол олохгүй.
Бүх асуудал шийдэгдээгүй бүгд хүлээж байхад гэртээ төвлөрөх хэрэгтэй. Үүнийг л бясалгал гэдэг болохоос бусадтай нийлээд ямар ч нэмэргүй. Бясалгалыг ганцаараа төвлөрч хийдэг тул ганцаараа байх чухал. Бясалгал гэдэг өөрийгөө л танин мэдэх шүү дээ. Гэтэл үүний тулд боловсрол хэрэгтэй. Нэгэнт цаад учрыг агуулгыг мэдэхгүй хүмүүс хий хоосон даган баясна. Мухар сүсэг элдэв бишрэлтэй хүмүүс өөрийгөө хүчиллэж бусдын үгэнд орж бусдыг үг дуугүй дагана.
Өөрийгөө хүчиллэн бараг л өөрөөсөө зугатаасан хүмүүс хил даван өөрөөсөө зугатаана. Тэдний зарим зугатааж буйгаа мэдээгүй тул итгэл үнэмшил хайж явна гэж өөрийгөө тайвшруулдаг. Гэтэл тэд үнэндээ ойр орчимын хүмүүсдээ итгэдэггүй тул гадагшаа явдаг. Итгэл үнэмшилийн жуулчид жуулчлан явна. Тэд мөнгө төлж бусдыг баяжуулна. Ерөөсөө өөрийгөө хүчиллэж мухар сүсэгт баригдсан хүмүүс ирээдүйгээс л айсан хүмүүс шүү дээ. Тэд ирээдүйн өмнө зог тусжээ.
Өөртөө хөөгдөгчид болон өөрийгөө хүчиллэгчид нэг л зүйлийг хийж чаддаггүй. Тэд чөлөөтэй нааш цааш сэлүүхэн бодож чаддаггүй. Юм бүрт заавал үнэмшиж шүтэн бишрэх шаардлагагүй гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэр чигээрээ зүтгэнэ. Хүний үг сонсохгүй. Ойр дотны хүмүүсийн зөвлөлгөөг авахгүй.
Өөртөө хөөгдсөн өөрийгөө хүчилдэг хүмүүс юугаар чөлөөлөгдөх вэ? Ерөөсөө юунаас чөлөөлөгдөх вэ? Хэн нэгэн буруутай юу? Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан уу? Эсвэл гэр орны нөхцөл байдлаас шалтгаалж өөрийн мэдэлгүй ийм нөхцөл байдалд унасан уу?
Хүний урдаас юу ч хэлж чадахгүй хүмүүс эрх чөлөөгүй. Тэдний ээж аав эмээ өвөө эхнэр нөхөр бүх л тойрон хүмүүс юу ч хэлүүлдэггүй болгох жишээтэй. Хамгийн дотно гэх хүмүүс хүний сэтгэл үймрүүлж зорилго алдагдуулж хүсэл мохоодог. Тэдний өөдөөс эрх чөлөөгөө эдлэн хэлэх хэрэгтэй. Яагаад ээж аавууд үр хүүхдээ баллаж өөртөө хөөгдсөн хүмүүс болгоно вэ? Яагаад эмээ нар залуу үеийг баллаж өөрийгөө чухалчилна вэ? Хүн бүр л үхлээр айлгана. Гэтэл бүгдээрээ үхнэ шүү дээ. Залуу хүмүүст урт наслах баталгаа байхгүй тул эмээгээсээ өмнө ч үхэж мэднэ. Эмээ нар үр хүүхдийнхээ хэрэгт оролцож мухар сүсэгт уриалан дуудах шаардлага байна уу? Ээжүүд үр хүүхдээ лам руу авч очих шаардлага байна уу? Иймэрхүү өөрөө өөртөө хөөгдсөн эмээ нар өөрийгөө олоогүй ээжүүд үр хүүхдийн эрх чөлөөг хулгайлагчид тул бусдыг ирээдүйгүй болгож ирээдүйг бас хулгайлдаг шүү дээ. Ингээд л өрөвдөх гомдох холилдож амидрал утгаа алдана.
Эцсийн эцэст хэн ч хэнд ч өргүй. Хэний ч ачийг хариулах тийм наймаа амидралд байж болохгүй. Авлага нэхдэггүй өглөгө шиг хүний ёс хамгийн үнэтэй. Өгөх шаардлагагүй авах гэж байх л ёстой. Худалдаанд наймаа байдаг болохоос амидралд наймаа хийхгүй шүү дээ. Ийм л үед эрх чөлөө боломжтой.
Мөнгө төгрөг эд зүйл хөрөнгө баялагт л өр тавих эсвэл өрөө төлөх гэсэн ойлголт байдаг болохоос хүний ёсонд ямар ч наймаа байж болохгүй. Үр хүүхдэдээ эрх чөлөөний өртөй байх хэрэгтэй цаашлаад ээж аавдаа эрх чөлөөний өр тавих хэрэгтэй.
Эрх чөлөөгүй хүмүүсийн дотор бусдын өөдөөс үг хэлж чадахгүйчүүдийн хажууд бас бусдын үгээр явагчид маш осолтой. Өөрийнхөө үгийг хэлэх чадваргүй харин бусдын үгийг давтан хэлдэг нөхдүүд бас л эрх чөлөөгүй. Тэд хэний үгийг давтаж хэлсэнээ нууна. Бусдын үгээр явагчид өөрийгөө алдаж өөрийгөө орхиж өөрөөсөө салсан хүмүүс шүү дээ. Ийм хүмүүсээс болж нийгэм хөгжихгүй. Мөнгө төгрөг эд баялаг хөгжил авчрахгүй эрх чөлөө хөгжил авчирдаг. Хүсэх эрх чөлөөгүй ард түмэн хэзээ ч хөгжихгүй. Олон хүмүүс шуналаа хүсэл гэж эндүүрдэг.
Хүний өөдөөс үг хэлэхгүй нууж дарж явагчид болон бусдын үгээр өөрийгөө тэвчин явагчид нууж амидарч нууж баярлана мөн тэвчиж амидарч тэвчин бууж өгнө. Ямар их эрх чөлөөгүй хүмүүс ингэж нууж амидарч тэвчиж өдөр өнгөрөөнө вэ?
Эрх чөлөөгүй өөрөөр хэлбэл хүсэх эрх чөлөөгүй болчихсон хүмүүс ойр орчиныхоо хүмүүсийн үгэнд орохоос аргагүй, бусдыг дагахаас өөр замгүй цаашлаад хамт байхаас өөр сонголтгүй хүмүүс тул тэдэнд байсан шиг байх ямар ч боломжгүй. Тэд зүгээр л оршихуйнууд. Гэтэл эрх чөлөө гэдэг бол нээлттэй. Боломжоо хаяж сонголтыг алдаж явах хүмүүс нээлттэй биш тул тэд ирээдүй гэсэн ямар ч ойлголт байхгүй. Нээлттэй ирээдүй эрх чөлөө авчирна гэдгийг бас ойлгодоггүй.
Эрх чөлөөгүй хүмүүс мэдлэг, үнэн, оршихуй, сайны онол, бодит эрх чөлөө, хариуцлага, хийж бүтээх, хүсэх хүсэл гэх мэтийн талаар мэдлэг байхгүй тул өгөгдсөн эрх чөлөөгүй амидралаа өөрчлөх бас боломжтой гэдгийг ухаарахгүй тул мэдээжийн гэж хүлээн зөвшөөрсөн хүмүүс. Мэдээжийн хүмүүс бусдыг баллана. Өгөгдсөнд хууртан мэхлүүлэн явах хэзээ ч шинэ өгөгдөл бүтээхгүй. Гэтэл шинэ өгөгдөлөөр эрх чөлөө хөгжинө.
Эцсийн эцэст хүн өөрөө эрх чөлөө надад хэдийд хаана хэрэгтэй вэ гэдгийг мэдэхгүй бол эрх чөлөө ярих ч хэрэггүй. Мэдээж нэг талд эрх чөлөө, сонголт, шийдэл, хариуцлага гэсэн маш онцгой асуудлууд байхад нөгөө талд ойлгох ойлголт, нөхцөл байдал, хуулийг биелүүлэх цаашлаад дүрэм ёс суртахуун гэсэн асуудлууд бий. Ерөөсөө хүсэх эрх чөлөө гэдэг шийдэх эрх чөлөө шүү дээ.

Зайлшгүй эрх чөлөөний тухай

Эрх чөлөөг хэрэглэхгүй бол илжирдэг гэсэн үг бий. Нэгэнт эрх чөлөөний талаар ойлголтгүй бол эрх чөлөөний хэрэг гарахгүй. Ингээд нийгмээр дүүрэн эрх чөлөөгүй хүмүүс явцгаана. Мэдээж дураараа бүдүүлэг хагас дутуу боловсролтой хүмүүс бас л эрх чөлөөгүй хүмүүс.
Эрх чөлөө боловсрол авчирна бас эрх чөлөө мэдлэг авчирна. Эрх чөлөө байхгүй гэвэл айдас аймшигт хорогдож сүсэг бишрэлд баригдан модонд мөргөж уулын оройд цугларч хадаг хийсгэж байгалийн чулуу хөдөлгөж овоолон тойрцгооно. Хүний эрх чөлөө гэж байдагтай адил байгалд бас хадгаар ороолгуулахгүй сүүгээр цацуулахгүй цэвэр онгоноороо байх эрх чөлөө бий шүү дээ. Байгалийг эрх чөлөөгүй болгох хүмүүс яаж ч өөрсдөө эрх чөлөөтэй байх вэ дээ.
Ерөөсөө нөхцөл байдалд баригдахгүй дагахгүй хүн хөөргөхгүй өөрөө түүнийгээ дагаж хөөрөхгүй үнэ өгч харц чулуудахгүй сонсож гилжийхгүй толгой үргэлж дохихгүй өөрийнхөөрөө байх бол жинхэнэ эрх чөлөө. Гэтэл эрх чөлөөгүй хоосон толгойтой хүмүүс толгойгоо дохиход хөнгөн хаашаа л бол хаашаа гулдайхдаа амархан. Энэ бүгдээс л эрх чөлөө шалтгаална. Эрх чөлөөтэй болох гэвэл нөхцөл байдалыг тоох хэрэггүй.
Хүн нөхцөл байдалыг нэг бол зохицуулна үгүй бол зохицуулахгүй. Нөхцөл байдал нэг бол шалтгаан болох боломжтой үгүй гэвэл шалтгаан болохгүй.
Энд хэлэхэд нөхцөл байдал яриад байвал эцэстээ ялагдалд хүргэнэ. Мэдээж зарчим, дүрэм, үүрэг, хариуцлага гэх мэт эрх чөлөөнд эхлээд саадтай мэт боловч эрх чөлөөг боломжтой болгодог гэдгийг мартаж болохгүй. Энэ бүгд байхгүй гэвэл хулгайч, дээрэмчин, зальтай, овтой, мэхэлдэг, сэргэлэнтдэг хүмүүс эрх чөлөөг дарж дарагдуулан дураараа дургиж жаатайхан жаалцгаана. Ийм л хүмүүс эрх чөлөөний дайсанууд шүү дээ.
Эрх чөлөөний дайсанууд өөрөө өөртөө хөөгдсөн хүмүүс. Тэднийг одоо яая гэх вэ дээ. Өөрийгөө хүчиллэж бусдын харц дагасан хүмүүсийг одоо бас яая гэх вэ дээ. Өрөвдөөд утгагүй бас гомдоод нэмэргүй. Тиймээс “Би” гэж хэлэх бие даасан хүн үүсэх тийм ч амаргүй. Мэдээж хүн бүх зүйлээс чөлөөтэй гэх боломжгүй. Шаардлага ч үгүй.
“Би” гэж хэлэх бие даасан хүмүүс яагаад үүсэхгүй шалтгаанууд гэвэл мэдээж хамгийн түрүүнд хүүхэд нас эх үндэс болдог. Хүүхэд насанд олигтой биш харин дандаа өшөө хонзонгоор ээж аав эмээ өвөө цэнэгдлэсэн бол ийм хүмүүс нийгэмд хортой. Тэд хожим хойно жинхэнэ хэлмэгдүүлэгчид болцгоосон жишээ олон бий.
Эхээс төрөх яах вэ. Ээж аав эмээ өвөө яаж хүмүүжүүлэх яах вэ тэр бүгдээс л салж чадах хэрэгтэй. Жинхэнэ “Би” л хожим төрөх чухал. Ингэж жинхэнэ “Би” төрөхөд олон зүйл шалтгаална. Жишээлбэл хүний бие, зан төрх, бодох бодол, мэдрэх мэдрэмж, сэтгэх сэтгэл, ирээдүйг төсөөлөх төсөөлөл, шинийг сэдэх сэдэл, өнгөрсөнөө санах санамж өөрөөр хэлбэл санагалзах чадвар гэх мэт хамгийн шийдвэрлэх үүрэгтэй.
“Би” гэж хэлэх боломжгүй болчихсон хүмүүс яах ч аргагүй, ингээд л явна, болж л байна даа, илүү яах вэ дээ, одоо өнгөрсөн, бүр дүүрсэн гэж хэнд ч хэрэг болохгүй гай болох үгс урсгана. Тэдний зарим байж байгаа л энэ гэж орогнох газраа хайна. Хамгийн аюултай хүмүүс жам ёсоороо, цаанаасаа, хувь тавилан, заяа төөрөг эсвэл хараал хүрсэн гэж цаг үеийн биш орчин үеэс татгалзан эртний харанхуй хоцрогдсонд хорогдож гэрэлд гарч ирэхээс айж өөрийнхөө алдааг нууцгаана. Тэд бүгд л эрх чөлөөний дайсанууд. Тэд хүний хүсэл мохоож хүсэл устгагчид.
Хэдийд тухайн хүнд хүсэл үүсэх боломжтой вэ гэхээр хүүхэд насаа сайн санах хэрэгтэй тул санамж санагалзах чухал. Түүнээс гадна аливааг зураглаж төсөөлөх чадвар хэрэгтэй. Нэмэж хэлэхэд бодох бодол хүсэл үүсэхэд маш их нөлөөлнө. Хүсэл гэдэг дур эсвэл өөрийн бодол өөртөө зөв гэсэн мухар сүсэг биш шүү дээ.
Эрх чөлөө ярина гэдэг дотоод ба гадаад харах харцыг ярина гэсэн үг. Дотоод сэтгэл болон санаагаа харж чадах. Түүнээс гадна байдал ямар билээ гэж гадагшаа харах харц чухал. Энэ хоёрыг хоёуланг харах харц хэрэгтэй.
Ямар ч боломжгүй үед ямар ч эрх чөлөөгүй гэх биш нэгэнт хүний ухаан саруул ажиллаж байвал эрх чөлөө гэдгийг эдлэж л байгаа. Саруул ухаантай байхад олон зүйл нөлөөлнө. Тиймээс саруул ухаан мэдээжийн өгөгдсөн биш. Эрх чөлөөтэй хүн л саруул ухаантай шүү дээ. Гэтэл эрх чөлөө гэдэг энд ярисан тэр л олон хүчин зүйлүүдийн нэгдэл шүү дээ.
Хүссэнийгээ биелүүлэх эрх чөлөөний тухай
Үргэлжлэл бий.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” номын танилцуулга. Бүлэг 1. \Үргэлжлэл\

Хийх эсвэл орхих тухай:
Аливааг хийх гэж хийх нэг хэрэг эсвэл хийхгүй гээд орхих өөр хэрэг. Яагаад гэсэн асуулт тавигдана. Тэр залуу ингээд хийчихжээ. Яагаад? Тэр залуу үүнийг л хүсээд байна. Яах гэж? Хэн нэгэн хэрэг тарина. Өөрөө хийх гэж хийсэн үү? Эсвэл үгүй юу? Ямар өөр шалтгаан бас шалтагтай ? Ямар шалтгаан заах вэ? Юугаар шалтаглах вэ? Яагаад гэвэл бүтэлгүйтсэн шүү дээ. Тиймээс хэн шийдсэн бэ? Яг өөрөө юу эсвэл бусдын нөлөө юу? Цаашлаад хэн эхэлсэн бас хэн эхлүүлсэн бэ?
Нэгэнт тухайн хүн эрэгтэй ч байсан эмэгтэй ч байсан бусдын хүүхэлдэй мэт л үг дуугүй үгэнд орж хэлсэн бүрийг биелүүлдэг бол тэр хүнийг өөрөө шийдэж олон сонголтоос нэгийг сонгождээ гэхгүй тул буруутгахад хэцүү. Яагаад гэвэл энэ хүн өөрийнхөө үйлдэлийн эх үүсвэр биш. Хувийн хүсэл гэдэг ийм л төвөгтэй асуудал. Хувийн эрх чөлөөгүй хүн ийм л гайтай. Чи зүгээр л хийхгүй орхиж болох л байсан шүү дээ болиоч гэж өөртөө тушааж болох л байсан шүү дээ гэсэн асуулт бүх зүйл өнгөрсөн хойно хэнд ч тавигдаж үргэлж сүүдэр мэт дагана.
Хэний ч хийсэн зүйл утга учиртай. Хүн хийсэнээ өөрөө тайлбарлах асуудал гарна. Нөгөөтэйгүүр бусад хүмүүс бас хүний хэрэгт оролцож өмнөөс тайлбарлах гэж оролдоно. Хүн яагаад хийсэнийг бусад хүн яаж мэдэх вэ дээ. Тааж таамаглах эсвэл хардаж сэрдэх л боломжтой. Ухаан гэдэг далд тархин дотор гавлын ясны цаана тул харагдахгүй. Хүний ухааныг мэдэж авах гэж дурлан шашиныхан дээр үед өнөөдөр тархи судлалынхан чармайсаар. Философичид бол ухаан гэж яг юуг хэлээд байна вэ гэж л асуусаар 2500 жил болж байна. Хариу алга. Мэдээж хүний ухааныг бүрэн мэддэг хүслийг харчихдаг эрх чөлөөт ухааныг удирдаж чаддаг болчихвол улстөрийнхөн цаашлаад бизнэс нэртэй худалдааныхан мөн ч их хөөрцгөөнө дөө. Даан ч хол байна даа.
Хэрвээ би хийнээ гэсэн хувийн эрх чөлөө сонголт буюу шийдэл өөрийн хүсэлтэй ойр байж чадвал биелэгдэх боломжтой. Харин мөрөөдөл бол өөр. Мөрөөдөл бараг л биелэх боломжгүй. Хүн бүр л бага насандаа их мөрөөддөг. Залуу хүмүүс бүр ч их мөрөөднө. Мэдээж мөнгөтэй баян болох гэж мөрөөдвөл энэ мөрөөдөл биш шунал. Залуу насандаа шуналтай болвол амидрал утга учраа алдахын баталгаа.
Залуу хүмүүсийн мөрөөдөл нэгэнт биелэх боломжгүй тул насанд хүрч амидарч эхлэхээрээ маш их гутрах боломжтой. Ингээд л болоо юу гэсэн гутрал. Хүсэл биелэх тул гутрахгүй. Тиймээс залуучуудын мөрөөдөлүүдийг хүсэл болгон өөрчлөх амаргүй ажилдаа. Ингэж мөрөөдлөөс хүсэлд шилжиж чадвал ээж аав эх орон нутаг усаа үзэн ядахгүй. Хувиа бодоод довоо шарлуулаад алга болчихгүй. Хүмүүсээс тусгаарлаад энд тэнд элдэв сүм хийдээр гүйгээд эсвэл улстөрийн энд тэнд клуб эсвэл хар залуугаасаа намуудаар гүйгээд байхгүй. Тэр газруудад эрх чөлөөг жинхэнэ хориж хүнийг боол болгож хүнээр хүүхэлдэй хийдэг шүү дээ.
Англиар “dream” гэсэн үг осолтой. Яагаад гэвэл энэ үгээр шөнийн бас өдрийн зүүдийг хоёуланг нэрлэдэг. Хэн нэгэн сансарт ниснэ гэж мөрөөдвөл биелэх боломж бараг л байхгүй. Харин онгоцны нисгэгч болно гэвэл мөрөөдөх хэрэггүй шууд хүсэх хэрэгтэй. Энэ хүсэл биелэх боломжтой. Мэдээж зөвхөн хүсээд хүсэл биелэгдэх биш бас чадах чадвар хэрэгтэй. Чадахын тулд олон зүйлд суралцах хэрэг гарна. Тиймээс дараагийн алхам бол хүслээс чадварт хүрэх тэр шилжилт хэрэгтэй. Хүслээ бүрэн гүйцэд биелүүлэхийн тулд нисгэгчийн мэргэжилд суралцахад бэлэн үү гэсэн асуулт гарах жишээтэй. Энэ бол хувийн эрх чөлөө. Өөрөөр хэлбэл хүсэх эрх чөлөө. Чин зориг гаргаж хийх үү эсвэл өөр мэргэжил сонгох уу гэж татгалзах бас л хувийн эрх чөлөө.
Хүн хүссэн зүйлээ хийсэн ч яахав эсвэл орхисон ч яахав гэж өөрөө сонгож чадаж байвал энэ хүнийг эрх чөлөөтэй хүн гэнэ. Хүслийг хойшлуулж бас болох шүү дээ. Гэхдээ хүсэх эрх чөлөө гэдэг бүтчээсэй гэж залбирах, аз таарах байх гэж горьдох, аврал ирнэ гэж хоосон сүсэглээд нэмэргүй. Бүтлээ гэхэд явцгүй удаан үргэлжлэхгүй. Яагаад гэвэл ямар ч хүч хөдөлмөр орохгүй хөлс гарахгүй гэнэт л бүтсэн шүү дээ. Өөрийн бүтээл биш бусдын бүтээл. Үнэгүй хөлс гарахгүй олдсон бүх бүтсэнүүд үнэгүй л эдлэж хэрэглэгдэх тул богино настай тун удахгүй үнээ алдана.
Хүсэн хүслээ өөрөө л биелүүлж өөрөө л эх үүсвэр болох ёстой болохоос хадаг энд тэнд ороох, хэл ойлгохгүй Түвд ном уншуулах, арц уугиулах эсвэл гал түлэх өнөөдөр тус болохгүй. Яагаад гэвэл эрт дээр үед бичиг үсэггүй эрх чөлөөгүй байгалд орхигдсон тэнгэр ширтсэн үед бол сүсэг бишрэл маш их чухал үүрэгтэй байсан. Өнөөдөр бол байшин барилгад ажиллаж амьдарч эрх чөлөө гэж зүйлийг эдлэх боломжтой боллоо шүү дээ. Түүнээс гадна өнөөдөрийн хүмүүсийн бүх асуудал 100 жилийн өмнөхөөс ердөө 50 жилийн өмнөхөөс шал өөр дэндүү иж бүрэн төвөгтэй болсон. Тиймээс маш их эрх чөлөөтэй байж л өөрөө хүсэж тэр бүрийг зохицуулж цаг хугацааг мэдэрч тэмцэж хийхээс өөр зам байхгүй.
Орчин цагт ээжийнхээ үгэнд ороод гэртээ суугаад байх эсвэл ээждээ хөөгдөөд гадуур явах бүгд л маш нарийн асуудал болсон. Энэ бол зүгээр нэг уурлах эсвэл баярлах хоёроор тайлбарлагдахгүй. Яагаад гэвэл учир ойлгогдохгүй дэндүү их мэдээлэл тархсан замбараагүй нийгэм нэртэй хүмүүсийн цугларал өөрөөр хэлбэл хүмүүсийн сайхан муухай сэтгэлийн цугларал гадаа хүлээж байна шүү дээ. Гэртээ байлгаад байвал юу ч сурч туршлага суухгүй бас яв гээд хөөгөөд байвал ямар ч анхны мэдэгдэхүүнгүй гадагшаа гараад алдаад балараад буцаад ороод ирнэ. Ээжүүд заавал нөхөртэй эсвэл эхнэртэй болоо ч гээд тулгаад байвал шууд л бүхэл бүтэн амидралаа хурдан түргэн хөнгөн шийдээд үлдэх насандаа харамсан алхах л ажил гарна.
Аав ээжийнхээ сонгосон залуутай эсвэл эмэгтэйтэй гэр болоод нэмэргүй. Тэр хүнтэй зөвхөн өөрөө л амидарч жаргана эсвэл зовно шүү дээ. Тиймээс ээж аавын сонгох гээд байгаа ямар ч өөгүй зөв эр нөхөр эсвэл сайн эхнэр хаа ч байхгүй. Тэд бас л нэг ээж аавын нөлөөнд орчихсон явж байгаа шүү дээ. Залуу хүмүүсийг ээж аавууд эрх чөлөөтэй байлгаж амидрал үдэж өгөхөөс өөр замгүй сайн хэлж зааж зөвлөх л чухал. Залуус өөрсдөө л сонголт хийж өөрсдөө бас шийдэх хэрэгтэй. Муу залуутай суучихвал ээж аавтайгаа нийлээд хүмүүжүүлж авах хэрэгтэй дутуу дулимаг охинтой суучихвал нөхөж туслаж жинхэнэ амидралын ханиа болгож авах хэрэгтэй. Хэн гэр бүл болохын өмнө гайхамшигтай төгс иж бүрэн биш шүү дээ. Мэдээж эхний үед тогос шиг ганган тогоруу шиг донгодно.
Залуу явах гэдэг тийм ч амар биш. Хүүхэд насаа орхих түүний дараа насанд хүрэх том ажил хүлээнэ. Тойрохгүй дайрна. Мэдээж удаашруулж хүлээлгэж болно. Гадаа гарч найзтайгаа уулзах уу эсвэл гэртээ сууж өнөөдөртөө найзтайгаа уулзахаас татгалзах уу. Ах эгчийнхээ тулгасан хуулийн мэргэжлийг сонгох уу эсвэл эрх чөлөөгөө эдэлж хүссэн мэргэжил эмч болохыгоо сонгох уу. Мэдээж суралцахад мөнгө хэрэгтэй тул түүнийг тооцоолох хэрэгтэй. Ах эгч хуулийн мэргэжил сурвал мөнгийг чин төлнө харин өөрийнхөө хүслээ дагавал мөнгө төлөхгүй гэвэл яах вэ. Хүслээ түр хойш тавиж эхлээд мөнгө олох ажил хийж мөнгөтэй болоод дараа эмчийн мэргэжилээ сурах уу. Үгүй гэвэл ах эгчийнхээ мөнгө төлнө гэсэн хуулийн мэргэжлийг сураад насан туршдаа мэргэжилдээ дургүй ах эгчдээ буруу өгч насыг барах уу.
Ингэж мөнгө хүнийг эрх чөлөөгүй болгодогтой адил бас өөрийн чадвар хүнийг эрх чөлөөгүй болгоно. Хуулийн мэргэжил сурахад заавал чадвар хэрэггүй гэтэл эмчийн мэргэжил ялангуяа мэс заслын эмч болно гэвэл бас ч гэж чадвар хэрэгтэй. Хуулийн буруу шийдвэр гаргах болон эмчийн буруу шийдвэр гаргах хоёр хоёулаа онцгой хариуцлагатай. Тэгэхээр хоёулаа л хүний амидралыг шийдэх эгзэгтэй үетэй тулгарна. Чадвар гэснээс эмч болоход түргэн шалмаг хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гэтэл хуулийн мэргэжил удаан хугацаагар ширээний ард суухыг шаардана.
Ингэхээр чадваргүй байх эрх чөлөөгүй болгоно. Тиймээс эрх чөлөө бусдаас илүүтэй өөрөөс л илүү хамаатай. Ерөөсөө хүний хүсэл хамаа намаагүй биш. Гадаад хүчин зүйлүүдийг тооцох хэрэгтэй. Ингэж нөхцөл байдлыг тооцоод ирэхээр хүсэл бас өөрчлөгдөх жишээтэй.
Өөрөө шийдэх эрх чөлөөний тухай:
Авах гээхийн ухаан гэж ярих хүн олон. Тэгвэл авах уу эсвэл гээх үү гэсэн л шийдэл гаргана гэсэн ойлголт бололтой. Гэтэл энд шийдэх гэсэн том асуулт гарч ирнэ. Яаж шийдэх вэ ямар үнэлгээ хэрэглэж авна эсвэл хаяна гэж хэлэх вэ? Авах эсвэл гээх гэсэн хоёр сонголтын нэгийг шийднэ нөгөөг хаяна. Үүний тулд үнэлэмж зэрэглэл дугаарлах ажил гарна. Ямар хэмжүүрээр хэмжиж түүнийхээ дараа авахыг авч гээхийг гээх вэ. Үүний тулд ухаан ажиллах өөрөөр хэлбэл хүний ухаан ажиллаж чадах тэр чадвар чухал. Ерөөсөө хүн өөрийн ухаандаа шийдэл гаргана. Үүнийг ёстой л өөрийн ухаантай байлаа гэх тул энэ шийдэл бол өөрөө шийдсэн өөрийн эрх чөлөө.
Эрх чөлөө гэдэг шийдэх үү эсвэл шийдэх хэрэггүй юу гэсэн сонголт. Эсрэг шийдэх үү эсвэл эсрэг шийдэх үү. Энд хэлэхэд эсрэг тэсрэгийн онол гэж хаа ч байхгүй. Мэдээж юунд ч оролцохгүй юу ч хэлэхгүй гэдэг бас л нэг шийдэл шүү дээ. Харин шийдлийнхээ үр дагаварыг л тооцоолох хэрэгтэй.
Энд хэлэхэд шийдэх гэдэг тийм ч сүртэй үг биш. Нэг л их том шийдэл ярих хэрэггүй. Хэн ч юу ч бодохгүйгээр аливааг сонгох гэж хүн шийдэл гаргахгүй. Мэдээж хүмүүс өөрөө хүсээгүй ч зорилгодоо хүрэхийн тулд хийхээс өөр замгүй шийдэлүүд үргэлж л хийдэг. Жишээлбэл эмч өвчтөнийг эрүүл болгохын тулд өвтгөхөөс өөр замгүй. Өөрөө өвчин туссан бол өвтгөлөө гээд яах вэ дээ.
Нэгэнт л хүсэж байгаагаас хойш яаж хийвэл амжилттай гэж бодох л чухал. Түүнээс гадна яагаад би үүнийг хүсээд байгаа билээ гэж асуух ч бас хэрэгтэй асуулт байх жишээтэй. Тиймээс юуг түрүүлж хийх вэ түүний дараа алийг хийх вэ гэсэн шийдэлүүд заавал гэсэн шаардлагаас хамааран өөрөө өөртөө хийх хүсэл үүсгэн тухайн зүйлээ хүсэж хийвэл амжилтанд хүрнэ.
Дургүйд хүчгүй гэсэн үг бий. Гэхдээ нэгэнт шийдсэн бол ямар нэг байдлаар дуртай ч дургүй ч өөрийгөө дайчилж хүсэж хийвэл тухайн хүний хэрхэн өөрийгөө удирдах чадварыг харуулна. Дургүйд эхлээд хүчгүй. Харин сайн хичээвэл түүний дараа дургүйд бас дуртай болох жишээтэй. Энэ бүгд хүний ухааны л асуудал шүү дээ. Түүнээс биш угаасаа ийм хүн эсвэл цаанаасаа ийм гэсэн ойлголт хаа ч байхгүй. Шийдсэн бол хийх л хэрэгтэй. Алдах эсвэл онох хувь заяа эсвэл хувь тавилантай ямар ч хамаагүй. Тохиолдол хувь заяа авчрах болохоос биш эхлээд бол ямар ч хувь заяа хүлээгэд бэлэн байж байхгүй шүү дээ. Амидралыг хүчиллэж урднаас төлөвлөх боломж тун бага тул тохиолдолд орхиж амидралыг адал явдалтай утга учиртай болгох хэрэгтэй. Бүгдийг төлөвлөөд бүгдийг урднааас мэдчихсэн амидрал шиг уйтгартай хоосон зүйл байхгүй. Энэ л ёстой хоосон чанар.
Хэрвээ хэн нэгэн философич хүн боллоо гэхэд олон сар ганцаараа сууж олон зуун хуудас ном уншиж туршлага сууж их зүйл мэдсэний дараа ном бичиж бүх насаараа идэвхитэй бодож зөвхөн толгойгоороо ажиллаж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Өдөр сар жилээр ном уншина шүү дээ. Үүнтэй адил эмч боллоо гэхэд насаараа өвчтэй зовлонтой хүмүүстэй өдөр сар жилээр ажиллана шүү дээ гэдгийг мартаж болохгүй. Зөвхөн өвчин зовлон биш бас үхэлтэй өдөр бүр учирна шүү дээ. Цаашлаад банкны менэжэр боллоо гэхэд өдөр бүр мөнгө тоолж эсвэл компютерийн дэлгэц харж тоо тоолж дахин давтагдсан нэгэн төрлийн ажил хийж чадах уу гэсэн асуулт тавигдана. Өөрөө л шийдэх эрх чөлөө.
Аливааг хүсэж шийдэл гаргахад төсөөлөх чадвар хэрэгтэй. Өөрийгөө ирээдүйд тавиад төсөөлж чадах чухал. Сайн муу тал гэж байхгүй. Өөр өнцөгөөс харах ч гэж хаа ч байхгүй. Амидрал бол бодит. Ямар нэг эд зүйл биш тул өөр өнцөгөөс харах шаардлагагүй. Яагаад гэвэл хатуу үнэн хүлээж байгаа. Тиймээс хүсэл чухал бас шийдэл чухал. Энэ бүгд тийм ч төвөгтэй хэцүү биш. Хүссэн үү хүссэн. Нэгэнт шийдсэн бол одоо өөрийгөө төвлөрүүлэх цаашлаад биеэ барих удирдах. Ирээдүй юу ч авчирах олон магадтай. Хэн ч ирээдүйг хэлж мэдэхгүй. Тиймээс ирээдүйгээ өөрөө л гартаа авч бүтээн босгох чухал.
Мэдээж ирээдүй нээлттэй байх тийм ч амар асуудал биш. Жишээлбэл гэрээ орхин явах эсвэл нутгаа ардаа хаян явах цаашлаад эх орноосоо бүр мөсөн салаад явах хэнд ч эхлээд хүсэл байх боломжтой. Шийдсэний дараа одоо буцах замгүй. Тухайн хүн өөрөө сайн сайханыг хүсэж илүү болох гэж л явдаг. Энэ зорилго эхний үед бүдэг шүү дээ. Сурах гэж яваа хүнд бол хөнгөхөн зорилго. Харин шинэ амидрал эхэлнэ гэж яваа хүмүүст хүнд зорилго. Хэн бүхэн зорилгоо биелүүлж чадвал эрх чөлөө ирнэ.
Нэгэнт ирээдүй тодорхой биш тул янз бүрийн шалтгаанаар хүсэл биелэгдэхгүй байх боломжтой. Энэ үед буцаад хуучиндаа баригдана. Ерөөсөө зорилгоо биелүүлээгүй хүн дотроо эрх чөлөөг үргэлж хүснэ. Яагаад гэвэл эрх чөлөөний төлөө яваад бүтсэнгүй шүү дээ. Үүнээс гарахын тулд зорилгоосоо илүү өөрөө өөрөөсөө чөлөөлөгдөх хэрэгтэй. Өөрөөсөө чөлөөлөгдөнө гэдэг өөртөө баригдах биш.
Хүний хүсэл бас үргэлж солигдоно. Хүсэл эргэлдэж бас хорогдоно. Хүсэл бас ихсэнэ. Тиймээс энэ бүгдийг ялгаж ялгаварлан шийдэх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Гэр бүлд илүү чухал уу эсвэл надад илүү чухал уу гэдгийг асуух л ажил гарна. Өөр ямар ч сонголт байхгүй шийдэлүүд бий. Хүү ээжийгээ орхиод явна. Охин аавыгаа орхиод хэн нэгэнтэй суугаад явна. Гадаад орон луу суралцахаар явлаа гэхэд орхиод л явна. Хүссэн хүслээ биелүүлэхээр шийдсэн шүү дээ. Шийдсэн бол одоо гүйцээх чухал.

Хэн эрх чөлөөгүй вэ?
Үргэлжлэл бий.

“Эрх чөлөө-Эрхэм үг. Эрх чөлөөний дайсанууд хэн бэ?” гарчигтай номын тухай танилцуулга.

Хүний эрх чөлөө болон хүсэх эрх чөлөөний тухай өнгөрсөн 5 сарын дундуур болж өнгөрсөн олон улсын хурлын үеэр бодсон бодол болон өөрийн “Хүсэх эрх чөлөө болон түүний дайсанууд” сэдэвтэй өөрийн илтгэл дээр тулгуурлан ном бичихээр шийдэж түрүүчийн долоо хоногт эхэлсэн номоо интернэтээр дамжуулан танилцуулж байна.
Эхэлсэн энэ номоо хэвлэлтэнд өгөхөөс өмнө энэ удаа уншигчидад уншуулан санал сэтгэгдэл авахаар шийдэн танилцуулж байна. Хүлээн авсан зүйлсээ номондоо оруулах зорилготой бичсэн бүлгүүдээ нэг бүрчилэн танилцуулахаар шийдлээ. Энэ удаа эхний бүлэгт зориулан бичсэн бичээсээ дор буулгалаа.
Хүсэл биелэх гэдэг хүн өөрт аз жаргал авчирна. Гэхдээ аз жаргал гэхээр шууд л мөнгө бодоод эхлэж болохгүй. Мөнгөтэй хүн жаргалтай эсвэл мөнгөгүй жаргалгүй гэдгийг шууд мэдэх ч боломжгүй. Мөнгөтэй хүн ярвайгаад байвал жаргалгүй гэж ойлгох боломжгүйтэй адил бас мөнгөгүй хүн инээгээд байхаар жаргалтай ч гэж ойлгох боломжгүй. Аз жаргал гэдэг бас нэг эрх чөлөө. Мөнгөтэй байх аз жаргал заавал авчрахгүй гай ч авчрах боломжтой. Тиймээс мөнгө аз жаргал болон эрх чөлөөний баталгаа биш.
Эрх чөлөөний талаар ойлголт байхгүй хүмүүс “Freedom” болон “Free Will” хоёрын ялгааг мэдэхгүй явах харамсалтай харагддаг. Ялангуяа саяхан болж өнгөрсөн философийн хуралын үеэр энэ асуудал илүү тодорхой харагдсан. Ерөөсөө Монгол хүн эрх чөлөөтэй юу гэсэн асуулт тавигдаж буй. Түүнээс гадна Монгол хүнд олигтойхон хүсчих хүсэл байна уу гэсэн асуулт хүртэл тавигдсан.

Бүлэг 1: Хувийн эрх чөлөөний дайсан.
Эхлэл.
Хорвоо ертөнц эсвэл замбуулин хорвоо гэж нэрлэдэг доошоо дэлхийн бөмбөрцөгийн газар хатуу дээшээ үүл нүүсэн тэнгэр нэртэй огторгуйн эхлэлийн дунд өөрийг хүн гэж нрлүүлж чадвал нэрлүүлэн нэрлэхгүй бол өрийгөө сайн дураараа нэрлэн ява ердөө л төрөх үхэх хоёрын завсар цаг хугацаанд баригдан амиа авч явах хүн болж өгвөл нилээд олон хүслүүдтэй болж түүнийгээ бас ч үгүй биелүүлж чадвал заавал жар хүрнээ ухаан орноо жаран нэг хүрнээ үхнээ байх шаардлагагүй. Хүслүүдээ биелүүлж чадвал жаран нэг хүрэх ч шаардлагагүй.
Хүсэл гэж юу вэ? Хувийн хүсэл яагаад хэрэгтэй вэ? Хүсэх болон хүслээ биелүүлэх эрх чөлөө гэж юу вэ?
Орон зайн хувьд тэнгэр газрын дунд цаг хугацаагаар бол төрөх үхэхийн завсар явах хүн агаар амьсгалж харахыгаа харж, үнэртэхийгээ үнэртэж, сонсохыгоо сонсож, гараараа эсвэл биеэрээ хүрэх зүйлдээ хүрч эсвэл шүргэж амтлах гэснийгээ амтлаж буй байдлаа бодит байдал гэж эндүүрдэг ба энэ эндүүрэл хорвоо гэж бий гэсэн дараагийн эндүүрэлд аваачих жишээтэй.
Миний харсаныг нөгөө хүн яг адилхан харсан тохиолдолд бодит байдал үүснүү гэхээс нөгөө хүн өөрөөр харсан бол тэр хүний бодит байдал минийхээс ялгаатай болох жишээтэй. Тиймээс хоорондоо ярилцаж шалгасны дараа харсаныгаа нэгэн болгож нэгэнлэг бодит байдал үүсэх жишээтэй. Түүнээс биш бүх юм харьцангуй биш. Үүнтэй адил хүсэл гэдэг харьцангуй биш барьцтай.
Хүн өөрийнхөө хүслээ биелүүлж чадах тэр эрх чөлөө бол жинхэнэ эрх чөлөө байх ёстой. Эрх чөлөө гэхээр зөвхөн нэг зүйлээс зугтан чөлөөлөгдөх эрх чөлөөнөөс гадна бас тухайн зүйлийн төлөө эдлэх эрх чөлөө чухал. Нэг үгээр хэлэхэд юуны төлөө яагаад эрх чөлөө хүсээд буй вэ гэсэн асуулт өөрөө чухал.
Эрх чөлөөний тухай анхны мэдэгдэхүүнгүй хүн эрх чөлөө алдсанаа ч бас эрх чөлөө эдлэж яваагаа ч мэдэхгүй. Нөгөөтэйгүүр хүсэл гэж мэдэхгүй хүн бүтэхгүй мөрөөдөл болон өдрийн зүүд хоёрынхоо ялгааг ч мэдэхгүй тул хүсэж чадахгүй. Ямар ч хүсэлгүй хүн байдаг гэвэл тэр хүний “Би” хэрэггүй бөгөөд амьтанаас ялгаагүй.
Хүсэлийг мэдэж илэрхийлэх анхны мэдэгдэхүүн болон чадвар тухайн хүнд хэрэгтэй. Тэгж байж л хувийн эрх чөлөөний тухай ярина. Ямар эрх чөлөө вэ гэхээр хүсэх эрх чөлөө. Юу ч хүсэхгүй гэвэл хэнд ч эрх чөлөө хэрэггүй. Тиймээс эрх чөлөө гэдэг хүн бүрийн ярих зүйл ч биш. Хүсэлгүй хүн эсвэл хүслийг мохоосон хүнийг эрх чөлөөтэй гэх боломжгүй. Хүсэл мохсон өөрөөр хэлбэл хүслээ даруулж бусдын хүслээр явах гэдэг бичиг үсэггүй боловсролгүй хүмүүст л байхаас биш бага ч гэсэн боловсролтой хүнд бол баймааргүй.
Философчид өөдрөг хүмүүс тул үргэлж асууж шалгааж хөгжил дэвшилийг уриалж бас бүтээж ирсэн. Зөвхөн эрх чөлөө биш бас ардчилал ч гэсэн филофософичидийн бүтээл. Философийг сайн сураад ирэхээр юу хүсэж буйгаа мөн хэрхэн жаргалтай байж чадахыгаа хүртэл мэдээд удирдаад эдлээд явах чадвартай болдог. Тиймээс философи жинхэнэ эрх чөлөө авчирдаг. Үүнийг цэцэн мэргэн болон эрдэмтэй гэсэн эртний ойлголтуудаар тайлбарладаг. Үүгээрээ шашины салбараас ялгаатай. Түүнээс гадна шинжлэх ухааны буюу сайэнсийн салбартай олон зүйлээрээ нийлдэг ч бас ялгаатай олон зүйл бий.
Хэрвээ философичид эрх чөлөөг тунхаглаагүй бол олон ард түмнүүд өнөөдөр ч ноён дээдэс, баян тарган, сайд дарга нарт дарлуулан сүм хийдүүдэд олноороо завилан сууж ойлгохгүй хэлээр үглэж, уйтгартай, боогдмол, харанхуй орших оршилоороо үлдэх байсан. Олон ард түмнүүд энэ байдлаас 200 гаруй жилийн өмнөөс буюу соён гэгээрэл гэж нэртэй үеэс салж чаджээ. Боловсролын соён гэгээрэл бол шашины гэгээрэлээс эрс ялгаатай. Үүний адил философийн бясалгал бас шашины бясалгалаас ялгаатай.
Орших уу эсвэл эс орших уу гэдэг зөвхөн амь зуухыг нэрлэдэг бол байх уу эсвэл байсан шиг байх аа болих уу гэдэг хүслээ биелүүлэх болон эрх чөлөөг шаардсан шаардлага шүү дээ. Тиймээс эрх чөлөө гэдэг жинхэнэ эрхэм үг. Эрх чөлөөнд олон дайсанууд бий. Тэр бүгдтэй тэмцэнэ гэдэг байсан шиг байж чадсан хүний л үйл хэрэг. Хүний хүсэлийг хүүхэд залуу үед мохоодог хамгийн том дайсан бол мухар сүсэг. Монголын ээж аавууд болон эмээ өвөөнүүд үр хүүхдээ мухар сүсэгт хүмүүсийн цуглаануудад аваачиж хүсэл устгуулдаг. Үүгээр үр хүүхдээ хэзээч засаж залруулашгүй эрх чөлөөт байдлыг устгуулдаг. Ялангуяа хүн оюуны эрх чөлөөгүй явна гэдэг бусдын боол гэсэн үг.
Мухар сүсгийн дараа хүсэл мохоодог үйл ажиллагаа бол хүүхэд залуучуудыг бага насанд гэрт түгжин орхин явдаг хамгийн том гэмт хэрэг. Хүүхэд гэртээ түгжүүлнэ гэдэг бол оюуны том гэмтэл сааталд орно гэсэн үг. Зөвхөн байшинд биш эсгийн гэрт түгжүүлнэ шүү дээ. Хүсэх эрх чөлөөг ярихад хүүхэд насны өнгөрүүлсэн намтар чухал үүрэгтэй. Хүүхэд насандаа оюуны гэмтэл авсан бол хожим амьдралд юун эрх чөлөө юун хүсэх хүсэл ердөө л өөрийгөө алдан өөрийгөө танихгүй явах л намтар эхэлнэ. Гэр бүл болоод ч нэмэргүй. Эхнэрийнхээ том хүү эсвэл нөхрийнхөө бага охин болж л хувирцгаана.
Олон философичид хүүхдийн сурган хүмүүжил болон ээж аавууд ямар их хариуцлага хүлээх ёстой тухай зуу зуун жилийн өмнөөс номнууд бичсэн. Философичид төрөөгүй ард түмний түүхийг сонсоход тийм ч амар биш л байдаг. Ялангуяа хүүхэдийг яг том хүн шиг хувцаслаж том хүний эд рхэрэгсэл хэрэглүүлэх мөн том хүний тоглоом тоглуулж том хүнтэй яриж буй мэт ярианд сургах бол бас л том сурган хүмүүжилийн дутагдал.
Хүүхдийн сэтгэл зүйн асуудалтай холбоотой ноцтой жишээ бол өвөл зунгүй хүүхдүүдээр морь унуулан уралдуулах. Наадмаар хүүхдүүдийг морь уралдуулж нэг нэгний өөдөөс ташуурдуулан давхиулах бол орчин үед нийгмийн амьдралд орох тавилантай хүүхдүүдэд оюуны том цуурал тархинд явагдахыг мартаж болохгүй. Ийм хүүхдүүд том болсон хойноо нийгэмд байр сууриа олж чадахгүй. Тиймээс нийгэм гэдэг өндөр шаардлагатай. Энэ тухай дараагийн бүлэгт бичнэ.
Хувийн эрх чөлөө гэдэг эдэлж, хэрэглэж, хориж, хязгаарлаж буйгаар харагдана. Ерөөсөө эрх чөлөөтэй хүн харагддаг. Нүдний харц болон царайн хувирал гэх мэтээр хүний хир их эрх чөлөөтэй болон хүсэх хүсэлтэйг харах боломжтой. Хүсэх хүсэлгүй болсон хүний харц шууд л хэлдэг эрх чөлөөгүй хүний эдлэж хэрэглэж буй зүйлс үнэтэй ч гэсэн түүндээ дарагдан өрөвдөлтэй.
Өөрт ашигтай бусдад ашиггүйн тухай
Өөртөө ашигтай хэрэгтэй гээд нэг зүйлийг хийлээ гэхэд нөгөө хүнд өөрөөр хэлбэл таньдаг ч таньадггүй ч дотны ч дотны биш ч хүнд ашиггүй хэрэггүй бол одоо яах вэ? Миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдах биш хоёулаа эрх чөлөөг эдлэх л чухал. Нэг үгээр хэлэхэд хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр илүү тэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл эрх чөлөө гэдэг муу биш сайн зүйл байх ёстой.
Миний эрх чөлөө эсвэл миний хүсэл гэж байгаад бусдыг хохироовол яах вэ? Чадаж байгаад арга байхгүй гээд явах уу? Нийгэм гэдэг өөрийн хуультай, дүрэмтэй, ёс суртахуунтай, ёс зүйтэй биш бил үү. Ёс суртахуунгүй зан заншил болон ёс зүйгүй уламжлалт ёсыг яах вэ?
Муугийн ёс биш Монголын ёс гэж байгаад бусад хүнийг баллаж хохироовол яах вэ? Бусад хүн гэдэг заавал танихгүй хүмүүс биш шүү дээ. Бусад гэдэг ээж аав, ах эгч, дүү нар ч мөн шүү дээ. Аав ээжийгээ хохироодог хүүхдүүд олон байхад хүүхдээ баллаж амьдралгүй болгодог ээж аавууд олон. Ялангуяа олон хүүхэдтэй айлын ах эгч дүү нар харилцан нэг нэгнийгээ баллаж амьдралгүй болгосон жишээ олон бий. Эр чөлөө хүсэх хүсэл ярихаар хаа нэг холын хүмүүсийн тухай ойлгох хэрэггүй ердөө л хажуугийн хүмүүсийг л хараад үнэлж дүгнэх хэрэгтэй.
Ээж ааваас өгсүүлээд ах эгч дүү нар, хамаатан садангаас өгсүүлээд өөр аймгийн танихгүй хүн хүртэл бүх хүмүүс аливааг хийж үйлдэж буй шалтгаантай бас шалтагтай. Яагаад үүнийг хийгээд хаячихав гэж асуухад заавал бодолцох олон хүчин зүйлүүд бий. Жишээлбэл тухайн хүний бодол, сэтгэл, мэдээж хүсэл цаашлаад үнэмшил бүр тэгэх болов уу гэсэн хүлээлт бүгд хамаатай. Энэ бүгдээс л шалтгаалж өөрөөр хэлбэл шалтаглаж хүн хийдэг шүү дээ. Яг хэлэхэд амжуулчихлаа гэдэг.
Хүний бодол, сэтгэл, үнэмшил гэх мэт гэнэт үүсээгүй тул тэр бүгд эхлэлтэй. Хэрхэн эхэлсэн тэр бүгндээс цааш боломжууд үүснэ. Мэдээж хүн өчигдөр лүү биш маргааш руу амьдрах ёстой. Өнгөрсөн лүү биш ирээдүй рүү амьдарч буй хүмүүс эрх чөлөөтэй. Ирээдүйгээс л хүсэх болохоос биш өнгөрсөнөөс юу ч хүсэх боломжгүй. Өнгөрсөн хоцорсон, хоцрогдсон, хуучирсан, хучигдсан. Хэн ч дахин төрөхгүй. Хэн ч хэзээ ч буцаж ирэхгүй. Үүнийг л үүрд гэнэ. Харин хорвоо ертөнц газар дэлхий бол мөнхийн биш. Гэхдээ ард түмэн болон үндэстэн үүрдийн мэт улстөрийн бодлоготой байх л чухал.
Хувийн эрх чөлөө гэхээр мэдээж олон боломжудыг өөрөө бие даан сонгохыг хэлнэ. Ганц ч боломжгүй гэвэл өөрөөр ганц сонголтгүй гэвэл эрх чөлөө яриад л хүсэл илэрхийлэх хэрэггүй. Үүнийг зурсан зураг эсвэл заяа тавилан гэх болов уу. Сонголттой бол заяа тавилан биш. Олон боломжтой бол цаанаасаа зурсан зураг хэд өөрчлөгдөнө. Өөрөө шинээр зурах ч боломжтой.
Хувийн эрх чөлөө гэдэг ямар ч замаар яаж ч явах тэр уридчилаад тааж боломгүй бас удирдах боломжгүй замаар явна гэдгийг хэлдэг. Үүгээрээ эрх чөлөө онцлогтой.
Хүний ухаанд хэрхэн шийдэл явагдаж ямар боломжуудыг яаж сонгож буйг гаднаас хэн ч мэдэх боломжгүй. Өөрөө өөрийнхөө ухаандаа яаж л бол яаж сонголт хийх боломжтой түүнийг хэн ч мэдэж чадахгүй гэдэг гайхамшигтай. Хэрвээ далдын хүч мэдэж чаддаг хэн нэг ирээдүйг хэлж чаддаг гэвэл амьдрал ямар уйтгартай бас ямар харанхуй вэ.
Би тухайн үед өөрөөр сонгох боломжтой байсан гэхдээ яаж төгсөх өнөөдөр ийм байдалд яагаад хүрсэнийг тайлбарлах тэр боломж тун бага болдогийн шалтгаан бол ганцхан өөрөөс хамаарагдахгүй явагдах үйл явц. Хувийн эрх чөлөө нэг хэрэг харин таних танихгүй хүмүүсийн дунд ороод нийгэмд хэрхэн эрх чөлөөгөө эдлэх нөгөө хэрэг. Эрх чөлөө боогдоно эсвэл уригдана. Хөдөө айл саахалтын хүмүүс нэг хэрэг гэрт хамт амидрах гэр орныхон бол бас яахав. Эцсийн эцэст танихгүй хүмүүсийг биш гэр орныхоныгоо балладаг шүү дээ. Юун нөгөө хүн ахтай дээл захтай.
Хөдөө газар эсвэл гэр орондоо хувийн эрх чөлөө гээд буруу үйлдэл хийвэл үр дагавар хор нөлөө бага. Ядахдаа л гэрийнхэнийгээ л баллана биз. Гэтэл нийгэмд алдаа хийвэл албан тушаал дээрээ алдаа гаргавал олон хүнийг баллана. Нийгэм гэдэгээр улс орныг л хэлнэ шүү дээ. Тиймээс хүний эрх чөлөөгөө эдлэн шийдсэн шийдэл болон хүслээ дагаад сонгосон сонголтыг гарсан хор уршигийг хариуцах хариуцлагатай хамт л ярина. Энэ бүгдийг салгаж болохгүй.
Хэрвээ хүн өөрөөр шийдээгүй гэвэл хариуцах хэрэггүй. Очиж асуусан лам эсвэл бөө эсвэл нөгөө мухар сүсэгтэнүүд л зааж тулгасан шүү дээ. Яах гэж лам дээр очсон бас яах гэж зааланд олон зуугаар цуглуулахад дагаад очсон тэр л буруу шийдэл. Хэрвээ хүн дагаад ятгалгаар очсон бол тэр л буруутай. Ээж дагуулаад эсвэл их дээд сургуулийн багшийн тушаалаар зааланд цугларалтанд очсон бол тэд л буруутай.
Хувийн эрх чөлөөг хуулиар хамгаалдаг гэдэг биш бил үү. Нэгэнт өөрөө хариуцахгүй гэвэл бусад буруутай. Нэгэнт бусад буруутай тул хийсэн хэргийнхээ төлөө хүн өөрийгөө буруутгах ч хэрэггүй. Бусдын өмнө гэмших ч хэрэггүй.
Хэрвээ хүнийг тойрсон нөхцөл байдал жишээлбэл гэр орон орчин тойрны хүмүүс хүний хүсэлд нөлөөлж хүсээгүй зүйлийг тулгасан хэрэг явдалд ямар хариу өгөх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Сурахгүй гэсэн мэргэжлийг сур гэж тулгах эсвэл хүсээгүй хүнтэй гэр бүл бол гэж амьдралд гар дүрэн шаардаж тооцоо хийж уйлагнаж эсвэл сүрдүүлбэл одоо ямар хариу өгөх вэ?
Хийх эсвэл хорих тухай.
Үргэлжлэл бий.

25 Лекц № 25: Өөр өнцөгөөс харах биш шүүмжлэх.

Энэ жилийн сүүлчийн лекц №25 түрүү жилийнхтэй адил лекцэнд оролцож явсан хүмүүсийн илтгэлүүдээр өндөрлөнө.
Олон нийтэд зориулсан 25 цуврал лекцүүд үргэлж мэргэжлийн номууд дээр тулгуурлагдан тавигдаж байсан тул хувийн санаа биш мэдлэг дээр тулгуурлагдсан. Лекц бүрт зориулж заавал нэг бүтэн өдөр зориулдаг. Лекц бүр зөвхөн өндөр үнэтэй мэргэжлийн номуудаас гадна бас цаг хугацаа шаарддаг.

Лекцэнд суусан хүмүүс урьд өмнийхөөсөө өөрчлөгдөж хөгжил явагдсан гэж үргэлж хэлж урамшуулж байсан тул тэр бүрт ажлаа илүү сайн хийж хагас сайн бүрт ямагт цагт эхэлж нийтдээ 6 сар үргэлжилж дуусах гэж байна.

Хүн өөрчлөгдөж хөгжил явагдах л чухал. Нэгэнт амидрах ганц насандаа үргэлж л урагш хөгжих хэрэгтэй. Ялангуяа өвөг дээдэс эсвэл эрдэмтэн мэргэд гэж ярьсан хүмүүс урагш хөгжихийн оронд хий хоосон хуучинаа магтдаг явдал бол цааш урагш хөгжихгүй гэсэн л явуургүй зан шүү дээ. Өвөг дээдэс эрдэмтэн мэргэд ч гэсэн алдаатай буруу зүйлс хийсэн гэдгийг мартаж болохгүй. Тиймээс шүүж шүүмжлэх хэрэгтэй. Шүүмжлэх гэдэг өнгөрсөнийгөө засаж залруулах болохоос эсэргүүцэж муулах биш. Харин өнөөдөр бол шүүмжийн зорилго улам сайн хийгээрэй сайжрах боломж бий шүү гэсэн л мэргэжлийн зөвлөлгөө байх ёстой. Мэргэжлийн биш мэдлэггүй хүмүүс бол шүүмжлэх чадваргүй гэдгийг мартаж болохгүй.

Илтгэл тавигчидын зарим сэдэвүүдийг дор жагсаалаа:
– Ницшэгийн “Заратустра”-гийн тухай
– Роулсын “Шударга ёсны онол”
– Марксын “Капитал” номын ач холбогдол
– Үндсэн хуулийн оюун ухаан.
– Морал ба шашин
– Анагаах ухааны этик
– Сурагч ба оюутан хоёрын ялгаа
– Гоо зүй ба урлагийн философи
– Модернэ хэдийд урлагт ирсэн тухай
– Реализмыг уран зурагт хэрхэн дүрслэх вэ?
– Англи-Монгол толь бичгүүд ном орчуулахад дутагдалтай тухай
– Лейбницийн философи синфони хөгжимд нөлөөлсөн тухай

Өөр өнцөгөөс харах биш аливааг шүүмжтэй харж сурах чухал. Нийгмийн ямар ч салбар бүрэн гүйцэд хөгжсөн биш. Шашин ч бас урлаг ч цаашлаад боловсрол мөн ном орчуулга дахиж сайжруулах шаардлагагүй гүйцэд биш. Ялангуяа мэргэжил устсан өнөө үед худлаа, алдаатай, зориуд мушгин гуйвуулсан романуудаас авахуулаад шашны ном судар хүртэл бүгд доогуур түвшинд орчуулагдаж бичигдэх болжээ.

Нэг хачирхалтай зүйл бол улстөрийн нам төр авахаараа л түүх нэртэй олон боть номуудыг бичүүлэх жишээтэй. Дахин дахин түүхийн ном бичиж буйг харахад их л амархан бололтой. Энэ бүгдийг өөр өнцөгөөс харах биш шууд шалгаж, шүүж, шүүмжилж чадсанаар л хөгжил явагдана. Хоосон магтах биш урамшуулах хэрэгтэй. Хэрэггүй шагнах биш шүүмжлэх хэрэгтэй.

Урьд өмнөх эрдэмтэн мэргэд гэсэн хүмүүсийн ном зохиолуудыг засаж залруулахын хажуугаар бас сайжруулж шинэчилж байж л хөгжил явагдана. Түүнээс биш тэднийг хий хоосон шүтэж хэмжүүрээ болгоод байвал урагшаа хөгжих хөгжил явагдахгүй хуучин хоцрогдсон дорой дутуу дотроо үлдэнэ. Дээр үед амидрал тийм ч хүсээд байхаар сайхан байгаагүй шүү дээ. Бүгдээрээ харанхуй бүдүүлэг. Ямар ч байшин байхгүй. Эмнэлэг сургуулиуд байхгүй яг л өнөөдөрийн Түвд орон шиг мухар сүсэгт дарагдсан байсан. Түвдүүд орж ирэхээс өмнө бол бүр ч хэцүү осолтой, аюултай, төргүй, хуульгүй, ил хуль, хулгай, дээрэмтэй хэцүүхэн л байсан шүү дээ.

Яг Монгол гэсэн нутаг дэвсгэр хот суурин хэрэм хамгаалалт байгаагүй нийтээрээ бичиг үсэггүй бүдүүлэг цаг үед ном бичих нөхцөл ч байгаагүй. Ганц хоёр бичгийн хүн байлаа гээд нийтээрээ уншиж чадахгүй хойно ямар ч үр нөлөө байхгүй. Социализмын үед л Монголчууд анх нийтээрээ уншиж чаддаг болж хот сууринд амидралаа шүү дээ.

Энэ 25 лекцийн зорилго олон буруу алдаатай ойлголтууд, үнэмшилүүд, ном зохиол болон уран бүтээлүүдээс ангижирч урагшаа ахиж хөгжиж өөр өнцөгөөс биш ахисан өнцөгөөс шүтэн биширч биш шүүж хянасан дээд талаас харахад байлаа.

25 Лекц № 24: Намтар ба нэр хүнд. Biography, Prestige

Энэ удаагийн лекцээр хүний өөрийн намтар болон тухайн хүний нэр хүндийн тухай ярилцана. Хүн ямар амидралаар амидарч ирсэн тэр түүх бол тухайн хүний намтар. Тэр амидрал ямар байв? Хүн өгөгдсөн өгөгдлөөр явсан уу эсвэл өөрөө өөрийнхөө бүтээл болж чадсан уу? Нөгөөтэйгүүр хүн нийгэмд өөрөөр хэлбэл бусдад хир их нэр хүндтэй вэ? Нэр хүндтэй амидралаар амидарч чадав уу? Үнэхээр л бусдын хүндэтгэлийг хүлээж эрхэм байж чадсан уу?
Нэр хүндтэй хүн гэдэг итгэж болох хүн. Итгэж болох хүнд л найдаж найдлага тавьдаг. Монгол хүний нэр хүнд гадаадад болон хөрш хоёр ард түмэндээ хир өндөр билээ? Монгол хүнийг нэр хүндтэй болгох тэр сурган хүмүүжил болон боловсролын үйл хэрэг амжилттай юу?

Хүмүүс яагаад нэр хүндгүй болдог вэ гэхээр худлаа хэлэх, хуурамч, зальтай, сураагүй байж сурсан гэнэ, мэдэхгүй байж мэднэ гэнэ, ямар ч хариуцлагагүй хүмүүс бол нэр хүндгүй хүмүүс. Улстөрчид яагаад нэр хүндгүй болдог вэ гэхээр тэд хуурамч амидардаг. Зарим улстөрчид намтараа нууж засаж бүр улайм цайм өөрчилнө. Баригдана гэдгээ мэдэхгүй. Тийм болтолоо оюуны доод хэмжээнд очдог.

Нэр хүндийг одон шагнал эсвэл хөрөнгө мөнгөөр худалдаж авах ямар ч боломжгүй тул нэгэнт худлаа явсан хүн дахиад нэр хүндтэй болох бараг л боломжгүй. Нэр хүнд бол зөвхөн хувь хүн ард түмэнд биш компани болон улс оронд байх ёстой үнэт зүйл. Үүнийг л Монгол хүн сүүлийн 20 гаруй жил умартлаа.

Германы Берлиний их сургуулийн философийн профессор байсан хүн Мерсиер гэдэг нэрээр “Лиссабон руу явах шөнийн галт тэрэг” номондоо ингэж бичсэн байдаг: What could… what should be done, with all the time that lies ahead of us? Open and unshaped, feather-light in its freedom and lead-heavy in its uncertainty? Is it a wish, dreamlike and nostalgic, to stand once again at that point in life, and be able to take a completely different direction to the one which has made us who we are?

Түүний номыг хэдхэн жилийн өмнө кино филм болгожээ. Мерсиер номондоо хүн өмнөө байгаа энэ цаг хугацаандаа юу хийхээр төлөвлөж байгаа вэ мөн өөрийнхөө олон төлөвлөсөн зүйлийг биелүүлэхгүй орхих гэдэг ямар их цаг хугацааг үр ашиггүй өнгөрөөнө вэ гэдэг талаар философийн гүн агуулгатай асуудаг. Хүний өмнө ирж буй тэр цаг хугацааг ганцхан амидрах амидралын хэзээ ч дахиж ирэхгүй тэр хугацааг ашиглаж өнгөрөөж чадсан хүн л өнөөдөрийн энэ цэгт хүрч ирдэг гэж Мерсиер цаг хугацааг өөрийн эрх чөлөөг ашиглан дүүргэж амидрахыг зөвлөдөг. Хүн өөрийн амидралыг хэзээ ч огцом өөрчлөх боломжтой шүү гэдгийг тэр гол дүрээрээ бас харуулдаг. Өөрөө өөрийнхөө шийдсэн хэнд ч хамаагүй одоо оршиж буй амидрал мөн цаашид бүтээх амидралын тухай асууж кино филм үзэгчийг гүн бодолд оруулдаг.

Амидарсан шиг амидарч чадаагүй хүмүүс ямар намтар бичих вэ? Амдарсан шиг амидрах гэдэг зөвхөн идэж ууж мөнгө төгрөг цацаж баярхах биш. Бусдад тус дэм болж чадав уу гэдэг л чухал.

Бусдыг залилалж мэхлэж худлаа амидарч хиймэл дүр исгэсэн хүмүүс өөрийгөө нэр хүндгүй болгож олны дунд ичих ч үгүй явдаг. Ийм ичихгүй хүмүүс нэр хүнд болон нэр олох гэж мөнгөөр төлөх гэдэг боловч амжилтанд хүрэхгүй. Нэр хүндийг мөнгөөр эсвэл зэрэг цол цаашлаад одон шагналаар авдаггүй. Гагцхүү нэр хүнд гэдэг хүн заавал баталж эсвэл хэн нэгнээр магтуулах албагүйгээр хүмүүст хир вэ гэдэг харагддаг. Нэр хүндтэй хүн зүгээр л харагддаг.

Хүний намтар заавал гавьяа шагнал одон медалийн цуглуулга байх албагүй. Яагаад гэвэл одон шагналууд ихэнхдээ л улстөрийн хэрэгсэл болсон байдаг. Хүний намтар гэдэг дотоод сэтгэлийн намтар. Хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж амидралын амтыг таашаан эдэлж цаашлаад баталгаат замаар өөрийгөө авч явах гэдэг намтар бөгөөд өөрийнхөө тухай хожим ярих дурсамж.

Би өөрөөрөө байж чадсан уу? Хэн нэгний сүүдэрт эсвэл хэн нэгнийг шүтэн биширч өөрөө өөрийгөө алдан амидрал гэх боломжгүй зөвхөн оршихуй байгаагүй биздээ гэдэг асуултыг хэн ч хэзээ нэгэн цагт тавина. Өнөөдөр Монгол хүн дэндүү их мухар сүсэгтэж хэтэрхий их улстөрчидийн тоглоом болжээ. Ердөө л хоёрхон төрлийн оршихуйтай гэж үү?

Нэр хүндтэй хүн гэдэг заавал дарга сайд эсвэл баян тарган байх албагүй. Яагаад гэвэл нэр хүнд эд зүйл албан тушаалаар батлагдахгүй. Нэр хүнд гэдэг бусдад харагддаг тул бусад хүмүүс ч хэнийг нэр хүндтэй гэдгийг тодорхойлж хэлж ч чаддаг. Тиймээс нэр хүндийг залилаж эсвэл худалдаж авах ямар ч боломжгүй. Үүнтэй адил олон улсын тавцан дээр төрийг төлөөлдөг улстөрчид ард түмнээ хэрхэн төлөөлж өөрийнхөө болон ард түмнийхээ нэр хүндийг хир авч явж чаддаг вэ гэдэг хэнд ч ил харагддаг. Ганцхан буруу үйлдэл эсвэл хөдөлгөөн бүхэл бүтэн ард түмнийхээ нэр хүндийг өөрөөр хэлбэл нэр төрийг баллана. Нэр хүндтэй болон нэр төртэй үйл хэргийг л Монгол хүн арай л тоохгүй байх шиг харагддаг.

25 Лекц № 23: Үнэт зүйлс ба эрхэм хүндэт хүмүүс. Values, Recognition.

Түрүүчийн лекцээр шагналын тухай ярьж өнөөдөр одон медалийн үнэ цэнэ алдагдаж агуулгагүй бас зорилгогүй болсон тухай ярилцсан. Ерөөсөө ардчилалтай нийгэмтэй болох гэвэл хэнийг ч бусдаас ялгаж болохгүй. Үүнийг хэрэгжүүлдэг Швейцар оронд ямар ч одонг зөвшөөрдөггүй бөгөөд одонгоор шагнахыг хуулиараа хорьдог.
Энэ удаагийн лекцээр заавал шагнал шаардлагагүй өөрөөр хэлбэл хэзээ ч шагнал аваагүй мөртлөө нийгэмд үнэт зүйлс бүтээж явдаг хүмүүсийн тухай ярилцаж өнөөдөр 21-р зуунд ямар Монгол хүмүүс эрхэм бэ гэдэг тухай ярилцана. Хамгийн эхний асуулт бол Монголчуудын үнэт зүйл юу вэ?
Үнэт зүйлс гэдэг заавал түүх эсвэл өв соёл байх албагүй бөгөөд ердөө л нийгэм болцгоож хамтран амьдрахад юу хамгийн чухал вэ гэдэг л үнэт зүйлс шүү дээ. 21-р зуны хамгийн үнэт зүйл бол боловсрол. Боловсролгүй нийгэм гэдэг ямар ч ирээдүйгүй. Боловсролоос гадна бас нэг нийгмийн үнэт зүйл бол эрүүл мэнд. Өвчтэй хүмүүсээр дүүрэн улс орон гэдэг удамшилийн буюу генийн доголдолд ордог тул эрүүл чийрэг хүүхэд төрөх баталгаа байдаггүй. Ингээд ёстой ирээдүй устана гэсэн үг.
Боловсрол, эрүүл мэндээс авахуулаад ардчилалын үнэт зүйлс болох эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс гээд нийгмийн үнэт зүйлүүд бүгд дэс дараатай үнэлэгдэх ёстой. Мэдээж эдгээр үнэт зүйлсийн хажуугаар бас эд материалын үнэт зүйл байлгүй дээ. Жишээлбэл газар нутаг, мал аж ахуй, үйлдвэр худалдаа бас л үнэт зүйлд хамаарна. Ард түмэн олигтой хөрөнгө мөнгөтэй болж чадвал бас л үнэт зүйл болох жишээтэй.
Үнэт зүйлсийн үнийг унагахгүй харин ч тээж дэлгэрүүлж олны хүртээл болгож яваа хүмүүсийг хүндэтгэх бол тухайн нийгмийн үнэ цэнэ. Нийгэмд ямар ч цол зэрэг шагналгүй мөртлөө хийж бүтээж яваа хүмүүс бол жинхэнэ эрхэм хүмүүс дээ. Тэднийг л ёстой хүлээн зөвшөөрч чадвал одоо л эрдэмтэй ард түмэн болж чадна.
Ердөө 100 ширхэг хүн эрхэм биш Монголын 3 сая хүн эрхэм шүү дээ. Үндсэн хуулинд Монгол хүн бүр эрхэм гэж бичих ёстой. Гэтэл өнөөдөр цаг үеийн биш цаг үеэсээ хоцорсон 100 ширхэг хүнийг ямар ч их эрхэмлэв дээ.
Цагийн үеийн биш хүмүүс цагийн эсрэг хүмүүс бөгөөд тэд бараг л дайснууд. Тэд өнөөдөр хэнд ч ямар ч амьдралын туршлага яриад нэмэргүй. Залуу хүнд хэрэг болохгүй хувийн амьдралын паян туршлагаа зурагтаар биш гэртээ л ярих хэрэгтэй. Улс орны хөгжил болон нийгэм урагшлахад сурсан мэдлэгээ л зурагтаар ярих чухал. Яагаад гэвэл мэдлэг маргааш нөгөөдөр хэрэгтэй. Мэдлэгтэй болоход цаг хугацаа чухал үүрэгтэй. Энэ чухал цаг хугацааг л 100 эрхэмүүд алдсан байдаг. Тиймээс тэд мэдлэггүй үлджээ.
Өнөөдөр 21-р зуунд хүн хувийн туршлагаа ярих биш ямар мэдлэгтэй вэ гэдгээ л яривал цаг үетэйгээ нийцнэ. Цаг үетэй нийцнэ гэдэг мэргэжилдээ хэдэн жил ажиллаж ном бичиж жилээс жилд мэдлэгээ нэмэгдүүлсэн тэр их мэдлэгээ л бусдад түгээж бусадтай хуваалцах шүү дээ.
Өнөөдөр нийгэмд мэдлэг гэдэг зүйл мэдлэг ярих ёстой хүрээний хүмүүсийн дунд устжээ. Нийгмийг тэргүүлэх ёстой хүмүүс заавал мэдлэгтэй байх ёстой болохоос биш ард нийтээрээ өндөр мэдлэгтэй болох алба ч үгүй бас боломж байхгүй. Мэдлэг насаа дагаж өнгөрүүлсэн жилүүдээс хамааран нэмэгддэг. Хаа ч аль ч оронд очиход хамгийн их мэдлэгтэй хүмүүс хөгшин буурал үстэй байдаг. Гэтэл Монгол хүмүүс хөгшин буурал өндөр цол зэрэгтэй мөртлөө ямар ч мэдлэггүй. Нэгэнт мэдлэгтэй байх ёстой их дээд сургуулийн болон шинжлэх ухааны салбарын хүмүүс мэдлэггүй тул нийгэм жолоодлоггуй төрөөгдөлд оржээ. Иргэдийг зааланд цуглуулж ямар ч боловсролгүй соёлгүй доод түвшиний хүмүүс тэнгэр заяа хувь тавилан агаарын хүнс тэжээл энерги ярьж галзууруулна. Олон зуун хүн нэгэнт галзуурсан тул өөрийгөө болон залуу үеэ баллана.Үүний шалтгаан бол 90-ээд онд боловсрол гэж зүйл устсан. Ингээд боловсролгүй ардчилал эхэлсэн.
Улстөрч, эдийн засагч, хөгжмийн зохиолч, жүжигчин урлагийн хүмүүсээс авахуулаад яруу найрагчид цаашлаад лам бүр эдийн засагч хүртэл бүгд мэдлэггүй мөртлөө хамгийн их зурагтаар гарна. Ингээд мэдлэггүй хүмүүс мэдлэггүй нийгмийг үүсгэнэ. Мэдлэггүй ээж аавууд мэдлэгтэй болох ёстой үр хүүхэд залуу үеийг хохирооно. Ээж аавууд яагаад цаг үеийн биш болцгоож залуу үед гологддог вэ гэхээр өнөө л бөхийн өргөөндөө очоод хачин юм сонсоод толгой нь эргэчихсэн шүү дээ. Өөрсдөө л буруутай шүү дээ. Түүний оронд аав нь ном уншиж хүүхдүүдтэйгээ яриа өрнүүлж ээж нь бэлэн торт бялуу авахын оронд гэртээ хийж сурвал амьдрал жинхэнэ аз жаргалтай болох биш үү.
Нийгмийн хамгийн мэдлэггүй хүмүүсийг цуглуулан цаг үеийн биш зүйл зураггаар яриулах гэдэг цаанаа ямар зорилготой вэ? Шинэ үе ирж шинэ цаг үе авчрах гэж байхад яагаад өнөөдөр шинэ үеийг зогсоож бараг л шинэ үед дайсагнан вэ? Яагаад шинэ үеийг дагаад шинэ үеийн сэтгүүлчид гарч ирэхгүй байна вэ? Нөгөө л асуудаг асуултуудаа ярьж магтана нөгөө л хариултаа хариулж үзэгчидийг уйдаана.
Сая цагаан сараар зурагтаар юу харуулав аа. Шинийн нэгэнд өдөржингөө лам нар гарлаа биш үү. Цагаан сар чинь Түвдийн өөрөөр хэлбэл лам нарын баяр байна шүү дээ. Ерөөсөө цагаан сар цаг үеийн биш болжээ.
Бөө, мухар сүсэг, хүмүүсийг зааланд цуглуулах, аура, энерги, билэгдэл, арга билиг бүгд цаг үеийн биш. Цаашлаад тэнгэр үзэл, өв уламжлал, түүх, соёл бүгд цаг үеийн биш. Цаг үеийн бишүүдийг хэрхэн цаг үеэр солих вэ? Цагийн үеийн биш Монгол хүний энэ олон цаг үеийн биш зан заншил баяр наадам золголт бэлэг сэлт одон шагналууд. Оюуны доод түвшинд орсон нийгмийн хэв маягууд. Ирээдүйг ирүүлэхгүй хоцрогдсондоо мөргөл залбирал хийсэн айдас худал хуурамч заль мэх бялдуучлалаар дүүрсэн утаатай нийгэм.
Монгол хүн яагаад өнөөдөр мэргэжлийн түвшинд мэдлэгтэй болж чадахгүй нийт нийгмээрээ мэдлэггүй болсон бэ гэхээр хоёр чухал эрдэм дутагддаг. Нэгдүгээрт хувийн сахилга бат. Хоёрдугаарт нийгмийн дэг журам. Хувийн сахилга баттай хүн гэдэг өөрийн зорилгынхоо төлөө тууштай явах чадвартай бусдын шахалт дарамтанд ордоггүй байхыг хэлдэг. Харин дэг журам гэдэг гэртээ, сургууль дээрээ, гадаа гудамжинд нэг үгээр хэлэхэд олны дунд биеэ зөв авч явахыг заадаг.
Нэгэнт Монгол хүнийг эрхэм гэж Үндсэн хуулинд тусгаагүй тул Монгол хүмүүс хэн хэнийгээ хүндэтгэхгүй. Өөрийнхөө аав ээжийг хүндэтгээд бусдын буюу танихгүй хүний ээж аавыг хүндэтгэхгүй бол ийм хүн ердөө л арчаагүй хоосон. Өөрийнхөө хүүхдүүдийг хүндэтгэж чаддаг мөртлөө танихгүй хүний хүүхдийг хүндэтгэж чадахгүй бол ёстой хүн болоогүйгийн баталгаа.
Монгол хүн өнөөдөр юунд илүү үнэ өгч байна вэ? Боловсролд хэн илүү үнэ зарцуулна вэ? Хэн боловсролын дээгүүр алт мөнгө тавина вэ? Хэн хэнийг хэрхэн эрхэмлэж байна вэ?
Эдгээр асуултуудын тухай энэ удаагийн лекцээр ярилцаж яагаад өнөөдөр үнэт зүйлсийн жагсаалт хэрэгтэй вэ тухай ярилцана.
Энд ярилцаж буй Английн “value” гэсэн үгийг валют гэж нэрлэж дасжээ. Гэтэл энэ үгээр зөвхөн эд хөрөнгө гадаадын дэвсгэртүүдийг л нэрлээд байх шиг. Гэтэл боловсрол эрүүл мэнд гэх мэт бусад үнэт зүйлүүдийг адилхан валют гэх цаг болжээ.
Нийгмийн “recognition” гэсэн бусдыг эрхэмлэж хүндлэх тухай энэ философийн ойлголт Монгол хүний хувьд танил ойлголт биш. Монголчууд Манж, Түвдийн үеэс нэг нэгнийгээ эрхэм гэж хүндлэх биш харин ноён, дээдэс, хар шар феодалуудыг л шүтэж тэдэнд мөргөж тэдэндээ бас дээрэлхүүлж доромжуулж ирсэн түүх бий. Тиймээс өнгөрсөн үед хаадууд ч сүүлд ноёд феодалууд ч Монгол хүнд зориулж нэг ширхэг номын сан ядаж нэг ширхэг философийн ном орчуулсангүй. Мэдээж их дээд сургууль байгуулах тэдний хувьд дэндүү ахадсан асуудал.
Өнөөдөр ч гэсэн УИХ-ын гишүүнээс авахуулаад өөрсдийгөө ноёд феодал мэт эрхэмлүүлж хүндэтгүүлэх гэсэн арчаагүй нөхдүүд олондоо олон. “Муу нь муудаа дээрэлхүү” гэдэг яг л Монгол хүмүүст таарсан ойлголт. Улс орныг авч явж үлгэр жишээ байх ёстой хүмүүс яаж ингэж цагийн үеийн биш амьдарна вэ?
21-р зуун ирчихээд байхад л цаг үеийн биш зүйлстэй зууралдсан хэвээр. Нөгөө л мухар сүсгээ ярьсаар л. Мухар сүсэгчид бүдүүлэг ажлаа хийсээр л. Монгол хүн дарга боос захирал болоод л шууд нүд ам нь хачин хөдлөөд л царай нь мэлийгээд л хачин болчихдог. Их дээд сургуулийн захирал ректор болоод л шууд л хүн танихгүй болцгооно. Удирдах зөвлөл ярих дуртай. Юу ч мэдэхгүй чадахгүй хүмүүс юугаа удирдах вэ? Хэнийг удирдах вэ?
Монгол хүний нэг өрөвдөлтэй ааш зан бол жоохон юм социализмын үед Орост өнөөдөр Америкт эсвэл Японд сураад ирчихсэнийгээ их юманд бодно. Тэр жоохон өчүүхэн сурсан зүйлээ мэдлэг боловсрол гэж нэрлэнэ. Тэд жоохон зүйл сурсан гэдгээ баригдчихсан байгаагаа ч мэдэхгүй. Үүний цаадах эмгэнэлтэй зүйл бол одоо энэ хүмүүс МУИС эсвэл бусад их дээд сургуулиудад оюутнуудад хичээл заагаад дотоодын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа шүү дээ. Ингэж жоохонууд цааш жоохонууд бүтээнэ. Гагцхүү багш профессоруудынхаа жоохоныг мэдсэн айхтар оюутнууд дагаад жоохон болдоггүй тул ирээдүй бас харагдах шиг.
Энэ удаагийн лекцээр гэх мэт Монгол хүний үнэт зүйл, эрхэм хүмүүс, хүндэтгэх ёстой хөдөлмөрч хүмүүсийн тухай ярилцана. Монгол хүний дотоод руу өнгийж харан илэн далангүй ярих тул олон хүн өөрийгөө болон бусдыг олж харж хэнийг эрхэмлэж хүндэтгэх вэ гэдэг тодорхой болох жишээтэй.

25 Лекц № 22: Одон ба шагнал. Star, Award

Энэ удаагийн лекцээр одон медалууд болон соёрхол шагналууд ямар зорилготой болон яагаад хэн хэнээс юуны төлөө шагнал авдаг тухай ярилцана. Орчин үед бараг л феодализмын үеэс гаралтай цол гуншингуудын хэрэг байна уу гэж асууцгаана. Одон медалууд цаг үеэс хоцорсон биш үү?
Компютер, интернэт, глобалчлал гээд л оюуны хөгжил дэвшил явагдаж байхад үргэлжийн хуучиндаа хорогдон шинийг бүтээж шинэчлэгдэж чадахгүй байх гэж үү? Нөгөө ардчилал хаачсан бэ? Хэрвээ л ардчилал биелэлээ олсон гэвэл хүн бүр л хоцрогдсон ичмээр шагналуудаас эрх чөлөөгөөрөө татгалзана биздээ. Гэтэл тийм биш ажээ. Ялангуяа залуу ямар ч амьдралын туршлагагүй хүмүүс хүн цочоож төрийн соёрхол авна гэдэг ичгүүртэй харагдах. Шагнаж байгаа хүн ч гэсэн нүүрээ хаашаа нуунаа.

Өнөөдөр хэрэглэгдэж буй төрийн соёрхол улсын баатараас авахуулаад шинжлэх ухааны академич цаашлаад ардын жүжигчин ардын багш хүртэлх бүх цол хэргэм гуншин зэрэглэлүүд социализмын бүтээн байгуулалтын үеийн Орос орноос оруулж ирсэн шүү дээ. Орос орон энэ бүх шагнал цолнуудыг анх нийгмийг социалист агуулга болон бүтэцтэй болоход зориулсан байсан. Мэдээж Орос орон 1917 оны ардчилсан хувьсгалаас 1937 он хүртэлх 20 жилд Их бүтээн босголт хийж чадсан тул капиталистуудын эсрэг эх орноо хамгаалсан түүхтэй. Тэд энэ бүтээн босголтоо улам эрчимжүүлэхийн тулд онцгой хүмүүсийг урамшуулж зоригжуулж мөн үлгэр жишээ иргэдийг олны танил болгож иржээ. Оросууд Наполеоныг ялсан үеэс л одон медалыг анх зохиожээ.

Монголчууд бас социализмыг бүтээн босголцож Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс авахуулаад аймгийн төв болон сумуудыг алгасалгүй Их бүтээн байгуулалт явуулсан. Энэ үйл хэрэг хөдөөнөөс дөнгөж орж ирж төв газруудыг байгуулж байсан Монгол хүмүүсийн хувьд цоо шинэ зүйл байлаа. Бүгд л бичиг үсэггүй боловсролгүй байлаа шүү дээ. Монголчууд ч гэсэн онцгой гавьяа байгуулсан хөдөлмөрийн хүмүүсийг шагнадаг байсан. Үүний нэг том жишээ бол хөдөлмөрийн баатар.
Гэтэл өнөөдөр ардчилалын гэх социализмыг үзэн ядах болсон жилүүдэд юу ч бүтээн босгохгүй байж яагаад шагнал үргэлжилж баатар болцгооно вэ? Социализмын бүтээн босголтыг нураасан мөртлөө шагналуудыг аваад үлдсэн гэхээр дэндүү өрөвдмөөр.
Социализмын үед бүтээн босголтонд зориулж төрийн шагналууд авдаг байсан бол өнөөдөр нэгэнт аж үйлдвэр устаж хөдөлмөрийн хүмүүс байхгүй болсон тул хэнийг одоо шагнах вэ? Хараад байхад нийгмийн хөгжил цэцэглэлтэнд ямар ч үүрэггүй үлгэр дууриалал биш улстөрийн намынхан, дуу дуулаач эсвэл бөх богсчингоос авахуулаад морио уралдуулдаг нөхдүүд гээд наадаж цэнгэдэг хүмүүс ихэнх өндөр үнэтэй цол шагналуудыг авдаг болжээ. Ямар ч ардчилалын үнэр алга.

Нэг түүх ярихад социализмын үед нэг хөдөөний эр Орос оронд очиж суралцаж байхдаа социализмыг байгуулдаг гэж буруу ойлгожээ. Социализмыг байгуулах гэсэн ойлголт онол дээр байхгүй шүү дээ. Зөвхөн хөгжүүлэх гэсэн ойлголт л бий. Тэр хүн сүүлдээ коммунизмыг хүртэл дараагаар бас байгуулдаг тухай бас л буруу ойлгож болдог бол социализмыг маш хурдан байгуулаад эсвэл алгасаад нэг мөсөн коммунизм байгуулбал ямар вэ гэж асууж байсан гэдэг.
Мэдээж социализмын үеийн Монголчууд хүн төрөлхтөний мэдлэгийг анх хүлээн авч байсан болохоор хагас дутуу ойлгох юу ч биш байсан цаг үе.
Гэтэл өнөөдөр олон арван жилийн дараа бүр Америкт очсон гэдэг мөртлөө бас л муйхардаж ардчилалыг байгуулдаг гэж буруу ойлгодог хэвээр. Сүүлдээ бүр ардчилалыг байгуулчихлаа одоо түүний дараагийн шууд ардчилалыг байгуулна гэж хүртэл яридаг болжээ. Ардчилалыг байгуулж цаг алдахаар шууд ардчилалыг байгуулах хэрэгтэй байсан биш үү. Социализмыг Орос хэлнээс буруу орчуулсан бол өнөөдөр ардчилалыг Англи хэлнээс буруу орчуулсан хэвээр. Мэргэжлийн биш хүмүүс юугаа ч орчуулж чадах вэ дээ.

Энэ бүгд ердөө ч байгуулдаг зүйл биш шүү. Ардчилал гэдэг улстөрийн дэг журам шүү. Англиар political order гэдэг. Харин социализм бол нийгэм эдийн засгийн идеолог буюу идеаг дагаж мөрдөх гэсэн утгатай бөгөөд Англиар social economic ideology.
Феодализмын үед бас л Манжуудаас элбэг дэлбэг цол гуншин ирж зайсан, сайд, шадар, ноён гэх мэт цол гуншингууд дэлгэрч өнөөдөр ч хүртэл хэвээрээ үлджээ. Хуучиндаа хорогдож хоцрогдсон амьдрал яагаад ямар учраас хэвээрээ үлдэж буй тухай ярилцах цаг болжээ. Мэдээж Манжууд тэр үед бичиг үсэггүй Монголчуудыг янз бүрээр л хөөргөж байсан байлгүй.

Лекцийн үеэр урьд өмнөхтэй адил сэдвээ теори болон практик талаас харьцуулан ярилцана. Монгол хүн шинийг бүтээж хуучинаасаа салж шинэчлэгдэх чадваргүй юу? Яагаад цаг үеийн биш зүйлс ингэж их цаг үеийн болчих воо? Хэн буруутай вэ?