25 лекц № 4: Ярилцлага ба мэтгэлцээн. Dialogue, discussion \Товчлол\

Танин мэдэхүйн болон асуудал юу вэ гэдгийг олж тодорхойлохын тулд хүмүүсийн дунд харилцан ярилцах шаардлага гардаг. Ярилцлагууд дотроо олон янз диалог, мэтгэлцээн, хэлсэн үг, яриа хийх, цэцэн үг хэлэх, асуулт хариулт явуулах, уулзалт хийх, маргаан зохиох гэх мэт.
Энд тэнд хийгдэж буй мэтгэлцээн болон маргаан нэртэй ярилцлагуудыг ажиглахад хий хоосон маргах гээд байгаа бололтой эсвэл цаанаасаа даалгавартай ярилцлагыг зориуд нэг тийшээ тулгаад удирдах гээд байхыг харахад хэцүү л байдаг. Ерөөсөө хүмүүс маргалдах ямар ч шаардлагагүй. Эцсийн эцэст юмыг л мэдэх гэж л байгаа тул маргах ямар ч шаардлагагүй. Нэг бол мэднэ үгүй бол мэдэхгүй.
Диалог \dialogue\ гэсэн энэ ойлголт хамгийн хэрэгцээтэй. Бие биеийгээ таниж мэдэхэд тустай. Олон ярилцлагуудын дараа хүмүүс асуудлынхаа голыг олж авах учиртай. Үүгээр асуудал нэг тийшээ болж үнэн зөв гарч ирэх зорилготой. Ярилцлагын үед зөвхөн ярилцаж буй хүн болон хүмүүсийг ойлгохоос гадна хүн өөрийгөө ойлгож авах боломж гардаг.
Ярилцлагын зорилго бол ойлголцохоос гадна хүн өөрчлөгдөх тэр өөрчлөлт чухал. Ярилцлагын дараа өөрчлөгдөж чадах чадвар чухал үүрэгтэй. Үүний тулд мэдээж бусдыг сонсож чадах, хүнийг хүлээн зөвшөөрөх, өөрөө өөрийнхөө санааг тунгаан бодох, яриа өрнөж үнэнийг эрхэмлэж үнэнийг барих чухал байх жишээтэй. Үүний хажуугаар ярилцлагад өмнөөс бэлдчихсэн ирж болохгүй. Өөрийгөө хамгаалах эсвэл бусдыг буруутгах гэж оролдож л болохгүй.
Үүний хажуугаар хүний хэлсэн үг гэсэн номууд энд тэнд хэвлэгдэж эсвэл хүний хэлсэн үгүүдийг хүмүүс давтаж хэлэх дуртай. Тэгвэл хэлсэн үг үнэн үү эсвэл худлаа юу гэдгийг шууд асуух хэрэгтэй. Хүний хэлсэн үг гэсэн ойлголт хэзээ ч хүсэл мөрөөдөл эсвэл уриа магтаал байж болохгүй. Хэлсэн үгнүүд хэрхэвч мөн, биш, юм гэж төгсөж болохгүй. Тийм гэвэл шууд л өөрийнхөө санааг бусдад тулгахтай адил. Хүн бусдад тулгавал одоо асууж лавлах боломжгүй болох тул харилцан ойлголцол үүсэхгүй. “Юм хоёр талтай” гэсэн хэллэг бол ямар ч утгагүй бас зорилгогүй. Яагаад гэвэл энэ дүгнэлт үү эсвэл цэцэрхсэн үг үү гэдэг мэдэгдэхгүй байгаа тул. Дүгнэлт гэвэл тухайн хүний үзсэн амидрал бусдад хүчинтэй юу? Хэлсэн үгийг Англиар “propositional formula” гэж нэрлэдэг.
Ярилцлагын тухай дараагийн нэг чухал ойлголт бол яриа хийх. Яриа хийх \speech\ гэсэн ойлголтын цаана хэн юу ярих гэж буй гэсэн асуулт тавигддаг. Яриа хийж буй хүн мэдээж дуу хоолой хачин сонин биш биеийн хэлбэр галбир гаж буруу биш байх чухал үүрэгтэй. Үүнээс гадна яриа хийж буй хүний нүүрний булчин ажиллаж инээмсэглэдэг эсвэл гайхсан гэх нүүрний өөрчлөлт хийх ажиллагаатй байх чухал. Хэрэв нүүрний булчин ажиллахгүй бол яриа бусдад олигтой үйлчлэхгүй. Нүүрний ямар ч хувиралгүй хүн өөрийнхөө ярианд ямар ч үнэмшилгүй гэсэн ойлголт. Нөгөөтэйгүүр яриа хийж буй хүн хэрхэвч цаанаасаа бэлдсэн зүйл уншиж болохгүй. Тэгвэл яриа биш уншлага болж хувирна. Ардчилалтай орнуудад гудамжинд чөлөөт ярианууд их хийгддэг.
Цэцэн үг хэлэх тэгнэ шүү гэж уридчилан айлдах гэсэн ойлголтуудыг “prophecy” гэж нэрлэдэг. Тэгж буулаа, тэгэхгүй л бол болохгүй шүү, тэгээрэй за эсвэл цаанаа нэг л учиртай гэх мэт үг өгүүлбэрүүд мэдэхгүй зүйлийг мэдэх мэт өөрөөр хэлбэл мэддэг мэт хэлэх бэлэн үгнүүд. Угтаа бол юу ч мэдэхгүй тааж таамаглаж л байгаа шүү дээ. Үүний нэг том жишээ бол зөн билгийн тулаан гэх мэт найруулгууд.
Цэцэн үгнээс гадна бас оракел \oracle\ гэх ойлголт ихэнхдээ дээд тэнгэр бурханы хэлсэн үг гэсэн дээрээс хэлсэн гэх ойлголт. Тиймээс мухар сүсэг тал руугаа. Харин юм хардаг гэсэн ойлголт бол тухайн ганц хүний л харсан гэх зүйлс. Үүнийг таван мэдрэмжээс тусдаа мэдрэмж гэж хүртэл нэрлэдэг. Ихэнхдээ сэтгэлийн асуудалтай хүмүүс ийм зүйлд итгэж үнэмшихдээ амархан байдаг.
Эрт дээр үед дайн хийхийн өмнө оракел дууддаг эсвэл шөнө зүүдэлсэн зөнчийн яриаг сонсдог. Мэдээж тэр үед зүүд гэж юу болохыг мэдэхгүй байсан тул зүүдийг үнэн гэдэг байжээ. Өнөөдөр бол зүүд гэдэг өдрийн үйл явдалын тусгал гэдгийг мэджээ. Мэдлэг хөгжөөгүй мухар сүсэг шашин эзэрхийлсэн үед бичиг үсэггүй ард түмэн юунд ч итгэж юунаас ч айдаг байсан. Тиймээс ард түмнийг бичиг үсэгтэй болгож наад захын ерөнхий боловсролтой болгох зорилго бол тухайн төрийн чадвараас хамаардаг.
Олон хүмүүс ялангуяа улстөрийн гэдэг хүмүүс энд тэнд уулзалт хийдэг. Уулзалт хийх бол нилээд сэтгэлийн хөдөлгөөнийг өдөөх ёстой. Гэтэл ихэнх улстөрчид нутгийн хүмүүсээ эсвэл оюутнуудаа тойруулаад суулгачихсан байдаг тул уулзалт биш наадам наргиа болох жишээтэй.
Жинхэнэдээ уулзалт хийх \conversation\ гэсэн ойлголт бол нийгмийн амидралд оролцож иргэд олон асуудалуудыг тодруулахад маш их ач холбогдолтой. Тиймээс хүмүүс сэтгэлийнхээ хөдөлгөөнөө гаргах боломж олгогдсон байх ёстой.
Уулзалт заавал олны дунд хүмүүсийн хооронд явагдах биш бас гэр бүлийн хооронд ч явагдах ёстой. Ширээ тойроод гэр бүлийнхэн сууцгааж уулзаж ярилцах бол хамтран амидарч буйн утга учирыг тодорхойлдог. Өвгөд хөгшид Буддын шашин руу сүсэглэж, ээж аавууд мухар сүсэгтэнүүдэд мөнгөө алдаж үр хүүхдүүд Христийн сүм хийдээр эргэлдвэл яаж гэр бүл дотор амар амгалан энх тайван амидрал үүсэх вэ дээ. Уулзах л хэрэгтэй.
Мэтгэлцээн гэсэн энэ ойлголт нийгмийн дунд их л тархжээ. Түүний хажуугаар маргаан зохиох ч гэж ярих жишээтэй. Тэр ч бүү хэл халз тулаан гэж бүр дайн байлдаан хийх гэж байгаа адил бүр хөөрөгдөх жишээтэй. Мэдлэг боловсрол дутуу бол ном уншиж тархиа цэнэглээгүй бол уншсан зүйлээ ойлгож ухаараагүй бол яаж маргах вэ? Хэрхэн мэтгэлцэх вэ? Халз тулаан гэж оюуны доод түвшинд ярих хэрэг байна уу?
Маргаан, мэтгэлцээн, халз тулаан гээд буй ойлголтууд бол гаднаас орж ирсэн discussion, debate, argument гэх ойлголтуудын орчуулгууд. Монгол хүмүүсийн хувид энэ гадны ойлголтууд яагаад ч боломжгүй. Яагаад гэвэл Монгол хүмүүс түүх гээд үнэмшчихсэн шашин гээд итгэчихсэн улстөр гээд хайрцаглуулчихсан байдаг тул нээлттэй биш бас үнэн биш. Яагаад боломжгүй вэ гэхээр мэдлэг боловсрол дэндүү нимгэн тул зөвхөн хувийн санаануудаа ярих жишээтэй. Санаа бол мэтгэлцэхэд хүчингүй зүйл. Мэдлэг бол хүчинтэй. Гэтэл олон хүн шашиныг мэдлэгтэй гэж алдаатай ойлгосон байдаг.
Залуучуудын дунд зохиож буй мэтгэлцээн, маргаан, халз тулаанууд нэртэй зохиомол арга хэмжээнүүд ихэнхдээ улстөрийн фанатуудын цугларал болох жишээтэй. Мэдээж залуучууд ном уншаагүй тул онол мэдэхгүй тул буруу зөв ойлгосон зүйлээ бусдад тулгахаас өөр замгүй болдог. Мэдлэггүй хүмүүс санаагаа л ярина шүү дээ. Түүний оронд номын нэр бичээд тэр номынхоо тухай ярилцвал залуучуудад сурч хөдөлмөрлөхөд тустай. Гэтэл хэн ном уншихыг хөдөлмөр гэж ойлгодог билээ. Хөдөлмөрлөөгүй залуучууд маргаж мэтгэлцэж халз тулалдах дуртайгийн шалтгаан бол бусдаас хоцорсондоо бухимдаж буйгийн баталгаа.
Мэргэжлийн түвшинд дискурс \discourse\ хийх гэсэн ойлголт 20-р зууны дунд үеэс гаралтай бөгөөд дэлхийн улс орнуудаас зөвхөн Европт дискурсын онол эхэлжээ. Дискурс гэсэн ойлголт бол хэлсэн бичсэн зүйлсийнхээ үр дагаварыг болон үр нөлөөг гүн гүнзгий удаан хугацаагаар ярилцахыг хэлдэг. Эцсийн эцэст хэлж ярисан бичиж хэвлүүлсэн зүйлс ямар үр дүнд хүрэв гэдгийг тодруулдаг. Нэг хоёр удаагийн ярилцлага юу ч биш. Үргэлжилсэн олон ярилцлага явагдах дискурс бол тэвчээргүй цаг ашиглаж чаддаггүй хүмүүсийн хувид бол ярих асуудал биш.
Дискурс хийхэд журам хэрэглэдэг. Энэ журамын дагуу дискурсийг ухамсартайгаар хяналттайгаар явуулсаар үнэнд хүрэх. Ихэнхдээ философийн болон лингвистикийн асуудлуудаар олон мэргэжлийн хүмүүс дискурсэд оролцдог. Үнэнд хүрэх гэдгийн зорилго бол бодит байдлыг олж мэдэх. Бие хүн ганцаараа хэзээ ч бодит байдлыг олж мэдэж чадахгүй.
Монгол хүмүүст энд яриж буй сэдвүүд дэндүү хол. Яагаад Монгол хүмүүс ярилцаж уулзалт хийж чаддаггүй вэ гэхээр хүмүүсийг хайрцаглаж асуулт тавидаггүй эсвэл цаанаасаа бэлдчихсэн асуулттай хүмүүсийг цуглуулж уулзалт яриа нэртэй найруулга хийдэг. Монгол хүмүүс мэдлэгийн төлөө биш ихэнхдээ улстөрийн маргаан мэтгэлцээнүүд зохиодог тул ямар ч урагшаа ахиц гарахгүй хоосон үгийн уралдаан болж хувирдаг. Маргаан мэтгэлцээнүүдийг ихэнхдээ залуусын дунд явуулдаг тул ямар ч мэдлэг мэргэжилгүй залуусын хувийн болон өөрийн санаанууд л агаарт хөвөх болохоос биш баталгаатай аргументтэй жинхэнэ харилцан суралцах үйл ажиллагаа боломж гардаггүй явдал тун харамсалтай.
Ямар ч ярилцлагын үеэр шулуухан хэлэх боломжтой, хэн хэндээ итгэлтэй, хүн ёсоо алдахгүй тийм ярилцлага үүсэх ёстой бөгөөд ямар ч аюулгүй айж мөн амаа барих явдалгүй тийм орчин үүсэх чухал.
Үүнээс харахад Монголчуудын зурагтын ярицлагууд болон энд тэндхийн хуралууд энд яриж буй ойлголтууд болон онолуудаас мөн ч хол байна даа.
Бүгдийг хэлэх боломжгүй тул сэдэв чухал. Бүгдэд нэгэн зэрэг хэлэх боломжгүй тул цуврал лекцүүд болон ярилцлага явуулах чухал. Сэдвийг олон сэдэвтэй холихгүйн тулд цагийг зөв ашиглаж цагтаа эхэлж цагтаа дуусах бас чухал.
Хэлээ ч гэж энэ сайхан хэл заяасан байхад хэлэх гэснийгээ хэлж чадахгүй эсвэл бусдын үгийг давтан хэлэх гэдэг бас л их ялагдал…

Advertisements

25 лекц № 3: Номыг ойлгохын тулд тайлбарлуулах ба хермэнойтик \герменэвтик\. \Товчлол.\

Хермэнойтик буюу дассан бичлэгээр герменэвтик гэсэн энэ ухагдахуун хэрхэн ойлгох вэ гэсэн ойлголтыг судалдаг. Ойлголт гэдэг бол бүх хүн нэгэн ойлготтой болохыг хэлнэ. Нэгэн ойлголттой болж чадаагүй бол ойлголт гэсэн үг өөрөө хүчингүй. Тиймээс ойлголт гэсэн ухагдахуун хамгийн түрүүнд хүн уншсан номоо болон хүний бичсэн зүйлсийг хэрхэн ойлгох тухай зааж чиглүүлдэг.
Философийн болон физик математикийн номуудыг хүн уншаад ойлгосонгүй гэдэг. Энэ бол зөв. Яагаад гэвэл хермэнойтик хэрэгтэй. Гэтэл шүлэг яруу найрагаас авахуулаад роман хүртэл уран зохиолын номнуудыг хүн уншаад ойлгочихлоо гэдэг. Энэ бол том эндүүрэл. Мэргэжлийн хүний тайлбаргүйгээр роман уншаад ойлгох гэж байхгүй. Яагаад гэвэл унших гэдэг хөдөлмөр. Ойлгох гэж хичээж зүтгэж асууж лавлаж л дэлхийн уран зохиолыг ойлгоно. Анхны мэдэгдэхүүн байхгүй хүн роман уншаад ойлгохгүйтэй адил бас анхны мэдэгдэхүүн байхгүй бол уран зураг хараад юу ч ойлгохгүй. Зөвхөн бичиг үсэг мэдээд хангалтгүй.
Мэдээж Монгол хүн ном уншихгүй байна гэдэг бол бичиг үсэгтэй болсоны хэрэг гарахгүй л байна гэсэн үг.
Яруу найраг болон шүлэгүүд хэн бичсэн хэзээ бичсэн яагаад бичсэн болоод ямар мэдлэг боловсрол бусдад түгээж чадсан бэ гээд олон асуулт гарч ирнэ. Зөвхөн өөрийнхөө амидралыг бичиж нийтэд ямар ч мэдлэг боловсрол өгөхгүй яруу найраг бол хермэнойтик байхгүй гэсэн үг. Хоосон магтаж шагнасан номнууд бол угаасаа цаанаасаа өөр зорилготой.
Хермэнойтикийг сургуулийн багш нар маш сайн мэддэг байж л хичээл заахгүй бол хүүхэд ойлгохгүй. Хүүхэд бүр нас наснаас шалтгаалан ойлгох чадвартай. Үүнтэй адил боловсролын түвшингээс хамаарч насанд хүрсэн хүн ойлгох чадвартай.
Нийгэмд хермэнойтик хамгийн ихээр хэрэглэгдэх ёстой газар бол хуулийн байгууллага. Хуулийн тухай хермэнойтик хэрэгтэй. Хуулийг заавал тайлбарласан тайлбар байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр хууль суралцаж буй оютнуудад хермэнойтик явагдахгүй бол хуулийг буруу ойлгож тэндээсээ буруу шийдвэр гарах болон буруу шүүх үр дагавартай. Ялангуяа хуулийг уншаад түүнийхээ дараа уншсаныгаа хэрхэн ойлгох вэ болон ойлгосныгоо хэрхэн тайлбарлаж бусдад ойлгуулах вэ гэдэг бол хермэнойтикийн буюу ойлгуулах урлаг. Гэтэл Монгол хүн хууль л бол хууль гэдэг. Үнэндээ тийм биш буруу ойлгосон шүүгч буруу л шүүнэ.
Хүний хийсэн үйлдэлийг ойлгохын тулд дөрвөн үнэлгээ хэрэгтэй. Нэгдүгээрт хийсэн хүний хүсэл шаардлагыг эхлээд ойлгох. Түүний дараа ямар үүрэг хүлээж энэ хүн үйлдсэн бэ гэдгийг ойлгох. Үүн дээр тухайн хүн ямар чадвартай вэ гэдгийг ойлгох. Эцэст ямар боломж ашигласан бэ гэдгийг ойлгох. Зохиолч хүн ямар хүсэл шаардлагаар ном бичсэн бэ? Зохиолч хүн ямар үүрэг хүлээж түүнийгээ биелүүлэх гэж роман бичсэн бэ? Зохиолч хүн өөрийн гэсэн ном бичих хир зэрэг чадвартай вэ? Зохиолч хүн ямар боломжийг ашиглах гэж ном бичсэн бэ? Энэ асуултыг үргэлж тавьж байж л хүний яагаад юу хийснийг ойлгох боломжтой. Мэдээж улстөрчид үүргээ ухамсарлахгүй бас чадваргүй тул тэдний үйлдэлийн шалтгаан бол дөрөв биш ердөө л хоёрхон. Улстөрчид хүсэл шаардлагатай бас боломж ашиглах гэдэг. Ингээд л боловсролгүй хүн улстөрч болох маш амархан.
Хермэнойтикийн зорилго бол үнэн, утга, танин мэдэхүй болон ойлгох. Үнэн байхгүй биш байгаа. Гагцхүү түүнийг олох. Утга байх ёстой. Утгагүй бол зорилгогүй. Зорилгогүй зүйлд цаг үрэх хэрэггүй. Танин мэдэхүй байхгүй бол хүн ойлгохгүй зөвхөн өөрийн сэтгэлийн хөдөлгөөн болон буруу мэдэрсэн мэдрэмжүүдээ л бусдад тулгана. Ялангуяа өнөөдөр зохиолч гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс танин мэдэхүй байхгүй тул өөрсдийн буруу мэдрэмжүүдээ л зохиол эсвэл яруу найраг гэж нэрлээд байдаг аюул бий.
Хүн мэдэхгүй зүйлээ л мэдэх гэж асуудаг. Ингээд асуултаас шалтгаалан хариулт утгатай болдог. Ямар ч асуулт тавиагүй байхад хэлсэн үг гээд хүмүүс хошуураад байдаг. Ямар ч зорилгогүй хэнд ч хэрэггүй дөрвөн мөртүүдээр хүн юугаа хийх вэ? Афоризм бол ном бичдэг хүмүүс ялангуяа философчид урт номноосо зарим өгүүлбэрүүдийг товчилж бичсэн байдаг. Мэдээж ном бичээгүй хүн афоризмдох бол ямарч утгагүй. Тэрний хэлсэн үгнээс иш татав гэсэн иш татлалууд бол бас л энд тэнд хэрэглэхийг хэлдэг. Иш татлал бол маш аюултай. Марксийн “Шашин бол ард түмний хар тамхи” гэсэн ойлголт бол олон зуун хуудас номноос авсан л иш татлал болохоос биш хэлсэн үг биш. Олон зүйр цэцэн үгнүүд өнөөдөр тэртэй тэргүй хоцрогдсон.
Монгол хүн бичиг үсэгтэй болохоос өмнө ч хойно ч хермэнойтиктой танилцаж явсангүй. Яагаад гэвэл уншсан зүйл юу ч хэлэхгүй харин цаад хэлэх гэж буй зүйлийг л ойлгох хэрэгтэй. Ингэж цаад хэлэх гэсэн зүйлийг ойлгохын тулд уншчихсан бас мэдчихсэн хүний зөвлөлгөө хэрэгтэй. Ингээгүй цагт уншсан номоо ойлгочихлоо гэвэл ёстой ойлгоогүйгийн баталгаа. Бичиг үсэг мэддэг болчихлоо гээд ном уншиж чадна гэсэн гаргалгаа алдаатай. Гэртээ ганцаараа ном уншаад ойлголоо гэвэл бас л их эндүүрэл.
Ойлгохын тулд юу хийх вэ?
Ойлгохын тулд эхлээд зохиолчийг танихгүй мэт л хандах чухал. Хоёрдугаарт тухайн номын тухай энд тэнд бичсэн мэргэжлийн хүмүүсийн тайлбар шүүмж үнэлгээ дүгнэлтийг олж унших чухал. Мэргэжлийн биш хүн шүүмж гэдгийг эсэргүүцэл эсвэл муулсан байна гэж буруу ойлгодог. Энэ бол тийм биш. Номыг уншаад ойлгоход туслах бас нэг чухал шаардлага бол тухайн зохиолчийн ном бусдад хир их мэдлэг боловсролтой болоход нөлөөлж вэ гэдгийг олж мэдэх. Хэнд ч ямар ч мэдлэг боловсрол ухаарал оюуны хөгжил өгч чадаагүй номнууд бол ойлгох боломжгүй номнууд байх жишээтэй.
Энэ бүгд соён гэгээрэлтэй хамаатай. Монгол хүн шашинтай уулзахдаа ч социализмтай золгохдоо ч ардчилалыг уриалахдаа ч соён гэгээрэл явагдах ямар ч боломж байсангүй. Яагаад гэвэл хермэнойтик явагдаагүй. Хермэнойтик явагдахад шаардлагатай рационал ойлголт бас ирсэнгүй. Рационал бол сэтгэлийн хөдөлгөөнийг зогсоож хатуу бодохыг шаарддаг. Сэтгэлийн хөдөлгөөн бол бие хүний асуудал гэтэл соён гэгээрэл бол бүх нийтийн асуудал.
Түүх сөхөхөд Буддизмын салбар болох ламаизм орж ирэх үед Монгол хүн “Ум мани бадми хум” гэсэн үгийг хамаг амитаны тусын тулд гэж буруу ойлгожээ. Үнэндээ бол ямар ч муу сэтгэлээс сайхан сэтгэл үүсэх боломжтой тул бадамлинхуа цэцэг шиг л намаг дотороос ийм сайхан цэцэг ургадаг гэдгийг л илэрхийлжээ. Социализмын үед бичиг үсэг эд материл ирсэн тул оюуны өндөр түвшинд очиход дэндүү эрт түүхий байсан. Тиймээс оюуны чухал номнуудыг эх хэл дээрээ буулгаж чадаагүй. Тийм боломж ч байхгүй. Монгол хэл дэлхийн бүх оюуны ойлголтуудыг орчуулж дийлэхгүй. Ардчилалын үед төр гэдэг маш чухал ойлголтыг улстөрөөс салгасан тул улстөр гэдэг биеэ даасан ямар ч зорилгогүй газар үүссэн. Гэтэл төр байсан цагт л эрх чөлөө гэж байдаг гэдгийг хүртэл буруу ойлгосон. Төргүй газар хэнд ч эрх чөлөө байхгүй. Яагаад гэвэл муу сайн гэж байхгүй тул нийт нийгэм гэмт хэргийн шинжтэй болдог. Ардчилалыг төр л байгуулна шүү дээ.
Хими, физик, математик, философи, социолог гээд л их сургуулийн нарийн мэргэжлүүд бол хүн төрөрлхтөний хаа ч хүчинтэй мэдлэгүүд. Эдгээрийг суралцаж ойлгоход тухайн хүн ямар уламжлалт ёстой, ямар арьс өнгөтэй, ямар эх хэлтэй ердөө ч хамаагүй. Цаашлаад мэдлэг боловсролтой болж байгаа хүн ямар улс орных бас ямар шашинтай орноос ирсэн огт хамаагүй. Яагаад Монгол хүн мэдлэг боловсролтой болж чадахгүй байна вэ гэвэл эх хэлэндээ дэндүү хорогдож Англи хэл сурч чаддаггүй. Нэгэнт Англи хэл олигтой сураагүй тул доктор профессорууд ч гэсэн оюутанаас ялгаагүй. Тэд мэдлэг боловсролтой болж чадаагүй гэдэг өдөр бүр л батлагдаж байна.
2500 жилийн хүн төрөлхтөний номын түүх өнөөдөр хуманизмаас авахуулаад реализм хүртэл олон том онолудыг бүтээжээ. Италийн яруу найрагуудаас авахуулаад Франц, Герман, Английн философичд хүний амидралыг дүрсэлж хамтран амидрахад зориулсан эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэлийг бүтээжээ. Энэ бүгдийг ойлгож чадвал өөртөө тус болоод зогсохгүй бусдад тус болно.
Ном уншдаг клуб нэртэй олон газруудад жишээлбэл Толстойн “Анна Каренина” нэртэй романыг уншаад маргалдсан гэж хэдэн залуус хуучилж байсан. Анна Каренина романы тухай маргалдах ямар ч шаардлага байхгүй. Яагаад гэвэл бүгдээрээ нэгэн ойлголттой л болох ёстой болохоос биш хүн бүр өөрийнхөөрөө ойлгочохсон байвал хамгийн том аюул. Толстой ном бичихдээ цэргийн хүний эхнэр байх ямар вэ гэдгийг л харуулсан болохоос сайн эхнэр эсвэл муу эхнэрийн тухай юу ч хэлээгүй.
Ном дор мөргөм үү биш шүү. Алдаатай худлаа буруу номнууд олон бий тэднээс холуур өнгөрөхийг л хичээм үү. Тиймээс ном ойлгохгүй гэдэг муу номноос бас гаралтай гэдгийг мартах юун.

Лекц № 2: Ертөнцийг үзэх үзэл биш феномэнолог. \Товчлол\

Ертөнцийг үзэх үзэл, үзэл бодол, үзэл санаа, үзэл баримтлал гээд өнөөдөр хүртэл буруу ойлгогдож алдаатай хэрэглэж ирсэн энэ үг ухагдахуунуудыг засаж залруулж зөв хэрэглэх хугацаа нэгэнт болжээ. Хүн нэг бол мэднэ үгүй бол мэдэхгүй шүү дээ. Тиймээс үзэл яриж мэдлэгээс бултаж болохгүй.
Феномэнолог гэсэн маш чухал философийн ойлголтыг буруу орчуулж буруу ойлгосон тул энэ ертөнцийг үзэх үзэл гэсэн буруу ойлголт нийт яриануудад ихэвчлэн сонсогддог. Энэ үгийг хэрэглэж буй хүмүүс хүний ухааныг буруу ойлгож буйн баталгаа. Хүний ухаан үзсэн үзэгдэлээ хэрхэн буулгаж буй болон хэрхэн үзсэнээ илэрхийлэхдээ ямар их нэмж хэтрүүлж мэдэрдэг тухай энэ феномэнолог гэсэн онол шалгадаг. Яг юу вэ гэдгийг мэдэхэд зөвхөн өөрийн харсан харц болон үзсэн үзэл хангалтгүй.
Монгол хүний ухааны бэрхшээлийн тухай өмнө бичиж байсан сэдэвүүд Монгол хүн буруу мэдэрч нөгөөтэйгүүр нийт нийгэмд Монгол хүний мэдрэмжийг залилаж, мэхэлж, хуурдаг мухар сүсэгийн байгууллагууд хэтэрхий олон үүссэн тухай бичиж байлаа.
ШУА, их сургууль нэртэй мэдлэг олгох үүрэгтэй байгууллагууд өөрсдөө мэдрэмжийн төөрөгдөлд орсон тул хүний ухааныг өнөөдөр ч олигтой ойлгосонгүй хэвээр. Үүний хажуугаар ухамсар гэсэн ойлголтыг оюун ухаан гэсэн ойлголтоор буруу тайлбарлаж цаашлаад оюун санаа, оюун бодол гэсэн салбарласан үгнүүдийн цуглуулгууд юу ч хэлэхгүй хоосон үг хэвээр үлджээ. Тиймээс ШУА, их сургуулиуд бүрэн мэдлэгийн байгууллага болж чадахгүй л байна даа.
Мэдлэг гэдэг нэгдүгээрт: диалектик, хоёрдугаарт: феномэнолог, гуравдугаарт: хермэнойтик гэсэн гурван ухагдахуунаар тодорхойлогдоно. Энэ гурав гурвуулаа их сургуулийн оютнуудын мэдээжийн мэдлэг болох ёстой атал харийн үг хэвээр үлдэж мэдлэг жинхэнэ утгаараа ирсэнгүй. Алаг цоог энд тэнд мэр сэр жижиг мэдлэгүүд л дөнгөж л ирсэн гэдэг тодорхой болсон.
Монголчууд нэгэнт дэлхийн мэдлэгийн гурван том суурь ойлголтуудыг авч чадаагүй ойлгоогүй тул их сургуулиудыг төгсөж буй оюутнууд сэхээтэн болж чадахгүй нийт нийгэм улс орон сэхээтэнтэй болох тэр боломж үгүйрчээ. Гадаадад сураад ирсэн гэвэл Монгол хэл дээрээ мэдлэг буулгаж чадахгүй төөрөгдөж хоёрын хооронд гуравын дунд доктор профессор цолтой хэдий ч мэдлэгээс хол ангид хүмүүс ихэссээр л. Ийм хүмүүс сэхээтэний давхрага бүрдүүлж чадахгүй нөгөө л ид шид ер бусын гэх зүйлд хэдэн зуун жилийн өмнө итгэдэг байсан хэвээрээ итгэсээр л байх жишээтэй.
Феномэнолог гэсэн ойлголт бол хүн өөрийнхөө үзсэнийг зөв гэх өөрийнхөө л үзсэнийг бусдад тулгахыг асууж шалгадаг танин мэдэхүйн салбар. Үзэл олон биш нэгэнлэг байх хэрэгтэй. Олон ургальч үзэл цаашаа хөгжиж бүгдээрээ нэгэн үзэлтэй болох л улс орон цаашид хөгжихөд хэрэгтэй. Үндэстэний нэг л үзэл өөрөөр хэлбэл нэгэнлэг мэдрэмж байх л улс оронд хөгжил авчирдаг.
Мэдлэг бүтээх ёстой зөв мэдрэх мэдрэмж яагаад Монгол хүний өнөөгийн амидралд бүтэлгүйтсэн хэвээр вэ гэхээр Монголчууд Буддизм, социализм, ардчилал гэсэн гурван том ойлголттой олигтой танилцаж тэдгээрийг эдэлж хэрэглэж чадсангүй. Мэдээж Буддизм худлаа тараагдаж ухааны доройтол явагдсан. Социализмыг олигтой ойлгож чадаагүй тул богинохон хугацаанд амжилтанд хүрсэн хэдий ч сүүлдээ тэр их боловсролд дарагдаж Монгол хүний толгой өвдөж социализмаа нурааж эхэлсэн. Харин ардчилал ямар ч онолгүй орж ирсэн тул хүн бүр дураараа дургиж улстөр нэртэй тоглоом зохиож өөрийн санаагаа хэлсээр байгаад улстөрийн энэ том ойлголт аманд ч үгүй хамарт ч үгүй мартагдах шивдээ.
Монгол хүний мэдрэмж яагаад буруу ажиллаж феномэнологийн хар нүхэнд унасан бэ гэсэн асуултанд энэ лекц хариу өгөх зорилготой байсан. Үнэхээр л Монгол хүн мэдрэмжийн хомсдолд орсон гэдэг тодорхой болсон. Нэгэнт байгаагаар нь харж байгаагаар нь сонсох тэр онол дутагдсан тул ухааныхаа замбараагүйтлийн золиос болсон. Монгол хүний ухааны замбараагүйтэл дээр гадаадын сүм хийдүүд болон дотоодын мухар сүсэгтэнгүүд сайн ажилладаг.
Ардчилал нэртэй хүн төрөлхтөний бүтээсэн улстөрийн онол бүтэлтэй байсан бол Монгол хүмүүсийг нэгэнлэг мэдрэмжтэй болгож нийт улс орон мэдрэмжээрээ нэгдэх байсан. Гагцхүү мэдрэмжээрээ нэгдэж чадаагүй тул хамгийн их мэдрэмж дээр тоглож чаддаг ашиг олдог байгууллага бол хэвлэл мэдээлэл болсон байх жишээтэй. Sensation гэсэн ойлголт бол мэдрэхүйг нэрлэдэг. Тэгвэл хүний мэдрэхүй дээр сайн тоглоно гэвэл сенсаацлана л гэсэн үг. Зурагтаар хүмүүсийг яриулж хөөргөн магтаж олныг мунхруулсан нэвтрүүлгүүдийн зорилго бол сенсаац үүсгэх өөрөөр хэлбэл Монгол хүний мэдрэмжийг жинхэнэ солиоруулах.
Эрт дээр үед байгалийн сонин хачин үзэгдэлүүдийг хүн мэдэхгүй тул ер бусын, ид шидийн цаанаасаа гэж үзэгдэл болгон тайлбарладаг байсан. Өнөөдөр бол үзэгдэл биш энгийн сургуулийн хүүхдийн л мэдлэг болсон шүү дээ. Хувь заяа, хувь тавилан цаанаасаа зурсан зураг биш байдаг л нэг хүний нэгэн төрлийн нэгэн давтагдах амидрал шүү дээ. Тиймээс зураг биш бодит амидрал. Гэтэл мэдрэмж буруу ажиллахаар энэ бүгдийг ойлгохгүй болдог. Үүний гол шалтгаан бол айдас. Маргаашийн амидрал баталгаатай юу гэсэн айдас мэдрэмжийг саатуулдаг.
Зурагтаар гарч буй одоогийн болон экс улстөрчидийг харахад тэд ямар их бодит байдлын мэдрэмж алдагдсан харагддаг. Тэд хүмүүсийн айдас үүсгэх зорилготой шүү дээ. Ерөөсөө айдасын шалтгаанууд. Улстөрчид өөрсдөө ярисан яриандаа үнэмшиж өөрсдөө бас мэдрэмжийн сааталд орсон. Мянга давтахаар үнэн болдог биш харин мянга давтаж яриад буй хүнд өөрт л үнэн болно шүү дээ.
Ялангуяа хуучин улстөрчидийн хийх ярилцлагууд бол зурагтыг ашиглаж сенсаац нийгэмд үүсгэж ажил хөдөлмөр хийж яваа хүмүүсийг үймүүлэх жишээтэй. Хуучин улстөрчидийг юм их үзсэн гэж худлаа сурталчилдаг. Гэтэл мэдрэмж муутай хүн юу ч үзээд нэмэргүй. Юм их үзсэн гээд байгаа хүмүүс буруу мэдэрсэн байвал яах вэ? Ёстой л 60 хүрнээ ухаан орноо 61 хүрнээ үхнээ л гэсэн ойлголт болно доо.
Ерөөсөө мэдрэмжийн сааталтай гэдэг ухааны сааталтай. Ухаан сааталтай бол мэдрэмж алдана. Хүний ухаан дотор бодол, сэтгэл, мэдрэмж гурвуулаа байрлана. Хэрвээ мэдрэмж алдаатай бол зөв бодох ч чадваргүй бас сайн сэтгэх ч чадваргүй. Тиймээс улстөрчидийн ухаан буруу ажилладаг тул тэдний үзсэн үзэгдэлүүд худлаа. Худлаа үзэгдэл бол хий үзэгдэл шүү дээ. Одоо удахгүй сонгуулийн сурталчилгаа эхлэнэ тэдний хий үзэгдэлүүдийг сонсох цаг ирэхнээ.
Мэдрэмжийг сенсаацлаж үймүүлэх тэр зорилгын цаана бол хүмүүсийн мэдрэмжийг хуурч, мэхэлж, залилаж цаашлаад харагдуулах гэснийгээ харагдуулах мөн сонсуулах гэснийгээ сонсуулж нүд болон чихний замбараагүйтэл үүсгэх. Ухаандаа хэрхэн буулгаж авч түүнийгээ хэрхэн боловсруулах тухай тайлбарлаж хэлэх соён гэгээрүүлэгчид алга байна шүү дээ.
Мухар сүсэгтэнгүүд өртэй хүмүүсийг мөнгөтэй болгоно гэж улам мөнгөгүй болгож ирээдүйг хэлнэ гэж бүр ирээдүйгүй амидралтай болгох жишээтэй. Энэ бол мэдрэмжээр тоглож залилан хийж буйн баталгаа. Залилангийн хэрэг гэж байдаг. Тэгвэл яагаад мухар сүсэгтэн, улстөрч, сүм хийд, зурагтын нэвтрүүлгүүдийг залилангийн хэрэгт татахгүй байна вэ? Үндсэн хуулийн цэц юу хийнэ вэ?
Монгол хүн Монгол хүнийхээ мэдрэмжийг залилан мэхэлж юмыг буруу мэдрүүлж байгаа өнөө цагт сэхээтэн үүсэж нийгэм оюунлаг болох тэр боломжийг хаасаар. Энэ хаалтыг эвдэж нийгмээ оюунлаг болгох тэр үйл хэрэг үгүйлэгдэнэ. Ар Монголд нийгэмшсэн мэдрэмж үгүйлэгдэнэ.

Лекц №1: Эсрэг тэсрэгийн онол биш диалектик. \Товчлол.\

Өнгөрсөн Бямба гаригт Багш нарын баярын өдөр 25 лекцийн №1 лекц болж өнгөрлөө. Энд лекцийн сэдэвийн товчлолыг буулгалаа.
Монголчуудын энэ хорвоо дээр мэдэж авч чадалгүй буруу ойлгож буруу хэрэглэж алдаатай амьдарч явсаны нэг шалтгаан бол мэдлэгийн хомсдолтой хамаатай. Мэдлэг боловсролын хомсдол худлаа доктор профессоруудаас эхлэлтэй. Энд лам нарын тухай бичихгүй. Яагаад гэвэл тэдэнд танин мэлэхүйн боловсрол байхгүй.

Өнөөдөр хүртэл олон Монгол хүмүүсийн гадаад ч бас дотоодод ч хотод ч бас хөдөө ч төөрөгдөлтөй хоосон хөөсөрсөн хүүхэд маягийн төрх дүртэй явдагийн шалтгаан бол энд ярих гэж буй диалектик гэсэн сэдэв ярих үед тодорхой болно.

Диалектик гэсэн энэ ойлголтыг орчуулах гэж оролдож хэлнийхэн баллаж хаяжээ. Эсрэг тэсрэгийн онол ч гэх шиг ерөөсөө амьдрал эсрэг тэсрэгээс тогтдог ч гэх шиг хорвоо ертөнц эсрэг тэсрэгийн оршил гээд л хаа л бол худлаа яриануудын эхлэл тэр худлаа орчуулгаар тавигдаж хэлнийхэн гэж нэрлэгддэг гадаад хэлгүй философийн боловсролгүй хүмүүсийн олон нүгэлүүдийг бас нэг том жишээ болжээ.

Үнэн харьцангуй бас сайн харьцангуй, битгий туйлшраад бай, үнэн хоёр талтай, өөрийн өнцөгөөс харах гэх мэт олон олон зүйр цэцэн үг дөрвөн мөртүүд ном уншдаггүй хүмүүсийн амны уншлага болж өөрийнхөө мэдлэггүй хамгаалах зэвсэг болсоор л. Нийт олны дунд ялангуяа өвгөд хөгшид ээж аавуудын дунд ямар их худлаанууд дүүрэн байна вэ? Энэ бүгд бүхэл бүтэн нийгэм улс орныг худлаа явуулна гэсэн үг шүү дээ.

Диалектик бол өнөөдөр Монгол хүний мэдээжийн мэт эдлэж хэрэгдлэдэг машин техникээс авахуулаад гар утас интернэт гээд л хүн төрөлхтөний олон мянган жилийн хичээл зүтгэлийн үр дүнгүүд. Хүний хичээл зүтгэл гэдэг тэр чигээрээ диалектик. Яагаад гэвэл мэдлэг хэрэгтэй гээд шамдаж байхад мэдлэг хэрэггүй гэсэн ахмад хүний үг болон найз нөхдийн атаархалын өөдөөс тэмцэх тэмцэл бол диалектик шүү дээ.

Диалектик гэсэн энэ ухагдахууныг тайлбарлахад ердөө хэн нэг хүн мэдсэн зүйлээ хэлэхэд түүний өөдөөс өөр хүн үгүй гэж хариулахыг л хэлдэг. Ингээд нэг талд мэддэг гэсэн хүн нөгөө талд үгүй гэсэн хүн зогсох ажил гардаг. Гэхдээ энэ үгүй гэж хариулж буй хүн нэг бол мэддэг тул үгүй гэж хариулж байгаа эсвэл огт мэддэггүй хүн тул үгүй гэж хариулах жишээтэй. Энэ тийм ба үгүй гэсэн хоёр хүн зөрөлдөөд эсрэг тэсрэг болох биш харин мэдэх гэж хамтдаа хичээж цааш үр дүнд хүрч мэдлэгт ахиц гарахыг диалектик гэж нэрлэдэг. Ямар ч үр дүн ахиц гаргахгүй зөрөлдөөн бол диалектик биш. Диалектик хөгжихийг чухалчилдаг. Тиймээс хуучин шинэтэй зөрчилдөх биш хөгжил явагдах хэрэгтэй. Үүнтэй адил өнгөрсөн түүх одоо үетэй маргах биш харин түүх мөн үү биш үү гэдэгийг мэдэж авах мэдлэг л чухал гэвэл энэ бас л диалектик.

Монгол хүмүүсийн хувьд нэгэнт шүүмжлэх, зөрчилдөх, асуух, шалгах тодруулах гэх мэт ойлголтууд гэр бүлийн амьдралаас авахуулаад зурагтын нэвтрүүлэг тэндээс их дээд суургуулиудын танхим цаашлаад ШУА-ийн хүрээлэнгүүдэд диалектик гэсэн ойлголт байхгүй. Тийм л болохоор хэн ч яаж ч доктор профессор болох боломжтой. Мэдлэг хэмжүүр биш цол хэргэм шагнал шан хэмжүүр болсон явдал зөвхөн ардчилал болон социализмын бүтээлүүд биш бүр Манж Түвдийн үеэс эхлэлтэй. Энэ бол Монголчуудын зуу зуун жилийн эмгэнэл. Гэхдээ өнөөдөр засаж залруулах л ёстой. Энэ бол хөгжил. Хөгжил тул диалектик.

Одоо цааш хөгжиж дэвшиж дэлхийн мэдлэг боловсролтой хөл нийлүүлж чадахын тулд юу хий вэ? Яах вэ биш шүү.

Диалектик байхгүй тул юу ч ярих боломжтой гэж боловсролыг үнэгүйтүүлж мэдлэгийг доош хийж танин мэдэхүйг мушгиж завхруулсанаар нийт улс орон мухар сүсгийн төлөвт оржээ.

Яагаад Монгол хүн ингэж их буруу явж алдаатай амидарч худлаад бүрэн дүүрэн идүүлвээ гэдгийг л асуух хэрэгтэй. Хаанаас вэ гэвэл 100 эрхэмүүдээсээ асууцгаа. Зурагтаар гарах 100 эрхэм нэвтрүүлгийг хааяа нэг олж харахад тэд мэдэхгүй байж л мэддэг мэт ярих жишээтэй. Тэд баян чинээлэг харагдахыг харахад 100 эрхэм биш 100 феодал харагддаг даа. Боловсрол мэдлэгтэй хүмүүс мөнгө нэг их тоодоггүй дээ.

100 эрхэм эргэлзэх асуух ичих гэсэн ойлголт мэдэхгүй. Тэд хүн төрөлхтөний жинхэнэ мэдлэг боловсролтой танилцаагүй Богд уулын араас холдож юм үзэж нүд тайлаагүй хүмүүс дээ. Ядаж гадаад хэлээр ус цас шиг яриж хүн төрөлхтөний агуу бүтээлүүдтэй танилцаж чадсан бол феодал биш иргэншсэн хүмүүс л болох ёстой байлаа. Тэд тэгсэнгүй.

Зурагтаар буурал өвөгчүүдийн яриаг сонсоход зүүд үү эсвэл хий зүйл харсан уу гэмээр даан ч оюуны доогуур хэмжээнд ярих болждээ. Монголчууд угаасаа ийм оюуны доод түвшинд явж ирэв үү эсвэл хаа нэг газар алдаа гарч ингээд нийтээрээ өвгөд хөгшид ч доктор профессор ч хазайлттай болчих вуу?

Зөв буруугийн ойлголтоор бол нийгэмд зөв зүйл үнэн зүйл мэдлэгтэй зүйл бас боловсролтой зүйл ярих ёстой хүмүүс хаа ч хүчинтэй биш цэвэр мухар сүсгийн хувийн санаа нэртэй Монгол хүнийг цааш хэзээ ч хөгжихөд нэмэр болохгүй аж амидралд ахиц гаргахгүй үг агаарт цацах. Хамж шимээд гаргасан хүмүүс тэд арай л биш. Авдарын ёроолыг ухвал арай илүү хүмүүс гарч ирэх л ёстой.

Монгол хүн мэдлэг гэдэг зүйл байхгүй гээд байх шиг? Тийм ч учраас шинжлэх ухааны талаар ойлголт байхгүй. Би яагаад лам нар болон улстөрчидийн тухай ярихгүй байна вэ гэвэл лам нарт танин мэдэхүй ярих нийгмийн үүрэг байхгүй. Харин улстөрчид нийгмийн үүрэгтэй хэдий ч нэгэнт боловсролоор биш боловсролгүйгээр улстөрч болцгоосон тул энд дурьдах ч хэрэггүй.

Тиймээ, диалектик. Монгол хүн диалектиктэй болж чадсан бол өнөөдөр олон гэр бүл ээж аавууд хүн чанараа алдахгүй байсан. Яагаад залуу хүмүүс өнөөдөр гэртээ сайхан ээж аавтайгаа илэн далангүй ярилцаж чадахгүй байна вэ гэвэл ярианы соёл цаашлаад диалектик үүсээгүй. Тиймээс ч залуу хүмүүс яриа нийлдэг хүмүүстэйгээ хамтран клубууд байгуулах жишээтэй. Яагаад залуу хүмүүс сүм хийд рүү очицгоож мухар сүсэгтэнгүүдэд мадлуулж мөнгө төлнө вэ гэвэл доктор профессорууд үнэн ярих чадваргүй тул шүү дээ. Үнэнгүй их сургуулиас гарч үнэнийг хайж сүм хийд шашинд очиж мухарддаг. Яагаад өнөөдөр нийт нийгэм болон түүний дотор залуу үе шинжлэх ухаанаар тархиа цэнэглүүлэх боломжгүй вэ гэхээр ШУА өөрөө мэдлэг гэдэг үнэт зүйлийг хоосон цол хэргэмээр булингартуулж хүн төрөлхтөний өмнө ичмээр л зүйл болсон доо.

Монгол хүн мухар сүсгийн эсрэг тэмцэлд ялах уу? Эсвэл хэдийний мухар сүсэгтэнгүүдэд ялагдсан уу?

Диалектикийн гол ойлголт болох мэдлэгийг ярихад чухал сэдэв бол үнэн худлаагийн ухагдахуун байдаг. Монгол хүн үнэн гэж байхгүй үнэнийг худлаа болгож болно бас худлааг үнэн болгох боломжтой гэсэн ойлголт хаанаас авсан бэ? Магад улстөрчидөөс эхлэлтэй. Америк гэсэн гуравдагч ахаасаа л авчдээ. Америкийн ардчилалыг буруугаар ойлгож ерөөсөө худлаа хэлэх бол улстөр гэж ойлгосон залуу үе хайран харагддаг. Энэ залуучууд үнэнгүйгээр цааш яаж амидарна. Ялангуяа хөдөөнөөс орж оютнууд мөнгө багатай тул бушуухан л нэг улстөрчийн цүнхийг барьж эхлээд Монгол хүний худлаа эхэлдэг. Сүүлийн 20 гаруй жил улстөрийн бүхий л үйл ажиллагаанууд худлаа ярихыг л эрхэм зүйлээ болгоцгоосон.

Монгол улстөрчид яриад л, найраад л, зохицоод л, зөвшилцөөд л, эвсээд л үнэнийг худлаа үйлдвэрлэдэг. Хамгийн оргил худлаа бол эвтэй бол хүчтэй. Энэ бол антидиалектик. Диалектик эвтэй биш эвгүй байхыг хэлдэг.

100 эрхэмүүдийн яриж байгааг сонсоод авах гээхийн ухаанаар хандаарай гэжээ. Энэ юу хэлнэ вэ? Авах гээхийн ухаан гэж хэний ухааныг хэлнэ вэ? Яриж буй хүний ухаан уу эсвэл асуулт тавиж хүний ухаан уу? Сонсогчидын ухааныг арай хэлээгүй биздээ.

Ерөөсөө ухаан гэж ойлголтыг 100 эрхэм мэдэх үү? Эсвэл мэдэхгүй байж мэддэг болж үгээр хоосон өөрсдийгөө хамгаалцгаана уу. Монгол хэлийг өнөөдөр ямар ч үнэгүй болгож дээ. Юуг ч хэн ч хаа ч хэлж болно. Энэ ямар аймшиг вэ? Хэн ч амаа татахгүй нийгэм. Тэдний тэргүүлэгчид бол яруу найрагч нэртэй хүмүүсийг дагаж хэлмэгдсэн залуу үгээр тоглогчид. Үгээр тоглогчид Монгол хэлийг ямар ч үнэгүй үйлчлэлгүй үйлдэлгүй болгож хаясан хүмүүс. Тэд үгээр л тоглож юу ч хийж юу ч бтээхгүй явах боломжтой гэдгийн баталгаанууд. Үг яах вэ нэг бол үнэн нэг бол худлаа. Гэтэл үйл хэрэг үнэн. Хийж бүтээх гэсэн хүмүүс үнэн. Үнэнээр яваад үхэр тэрэгээр туулай гүйцэхгүй ч гэсэн үнэнээр явбал сэтгэл сайхан. Сайхан сэтгэлийг мөнгөөр төлөх боломжгүй.

Үнэнээр явдаг хүмүүс байсан л учраас өнөөдөр Монгол хүн тэдний бүтээлүүдийг өдөр дутмын амьдралдаа мэдээжийн мэт хэрэглэж явна. Мэдээж шууд контэйнерээр оруулаад ирсэн болохоор хэрхэн яаж хөлс хүчээ урсгаж байж бүтээсэн тэр үнэ цэнийг мэдэхгүй болохоор л ингэж омогшино, огшроно сүүлдээ авах гээх тухай ярина. Ёс суртахууны наад захын төлөвшил алга байна шүү дээ.

Бүх юм харьцангуй гэсэн энэ мухар сүсэг ямар аюултай үг вэ? Харьцангуй биш хамаарал шүү дээ. Релатив гэдэг үгийг ингэж л худлаа ойлгож худлаа явж ирсэн байна шүү дээ. Тэгэхээр МУИС-ын болон ШУА-ийн физик математикийн салбар тэр чигээрээ худлаа явж Эйнштэйн физикчийн онолуудыг ойлгоогүй байна шүү дээ. Эйнштэйн хэзээ ч харьцангуй гэж хэлээгүй харин цаг хугацаа орон зайнаас харин орон зай цаг хугацаанаас хамааралтай гэж номондоо бичсэнийг Монгол профессорууд буруу ойлгожээ. Тийм ч болохоор физикч биш сэтгүүлч хүн физикийн ном бичээд л…

Диалектик гэсэн ойлголт зөвхөн Грекийн философчидийн бүтээл биш. Энэтхэгүүд бас диалектикийн тухай бичсэн. Хоосны онол гэдэг бол бас л нэг дилектик бөгөөд мэдээж Монголчууд орчуулахдаа бас л худлаа орчуулсан. Хоосон ба хоосон бишийн онол гэж л ярих байсан шүү дээ. Энэтхэгчүүд юуг хоосон гэх вэ юуг хоосон биш гэх вэ гэж л асуусан. Үүний цаад утга бол хүний ухаан хоосон уу эсвэл хоосон биш үү гэж л асууж хариултыг хайцгаасан.

Нэгэнт хүний ухаан л бүх зүйлийн эхлэл тул үнэн хүний ухаанаас л гаралтай гэжээ. Харин хүний ухаан хоосон бол үнэнгүй гэсэн ойлголт. Тиймээс ийм хүмүүс бясалгал хийж ухаанаа хоосон биш хагас хугас ч дүүргээрэй л гэсэн ойлголт. Гэхдээ дүүргэх гэж нэг савнаас нөгөө саванд юүлж буй мэт ухааныг дүүргэх боломжгүй. Өөрийгөө таних үйл явц явагдсаны дараа л ухаан дүүрэх боломжтой гэжээ. Хоосон ухаантай хүмүүс л юу ч ойлгохгүй юу ч мэдэхгүй мунгинана. Тэдний хэлдэг амны уншлага бол арай дэндүүлжээ эсвэл ингэж ч хэлж бас болохгүй ээ гэх мэт. Тэд бусадтай зөрчилдөх гээд өөртэйгөө зөрчилдөх жишээтэй.

Монгол хүн нэгэнт хүн төрөлхтөний мэдлэг боловсролтой золгож чадалгүй худлаа доктор профессорууд үйлдвэрлэж тэд цааш шавь гэсэн нэртэй худлаагийн худлаа бүтээдэг тул нийгэм ийм доод хэмжээнд хөдлөх бол аргагүй. Доод хэмжээнд хөдлөж буй хөдөлгөөн хувийн санаа, хувийн бодол, сэтгэлийн хөдөлгөөн, дургүйцэл, цаагуураа муу хэлэх, олонх нэрээр хоосон хүмүүс хоосон биш хүнийг доромжлох эсвэл ярих бичих ямар ч боломжгүй болгох гэх мэтээс л үүдэлтэй. Хувийн санаа нэгэнт мэдэж хэлсэн үү эсвэл мэдэхгүй хэлсэн үү гэдэг тодорхой биш тул асууж лавлаж эргэлзэж шалгах хэрэгтэй. Хувийн санаа ихэндээ зүүд эсвэл үлгэр домог гэсэн эх үүсвэрээс гаралтай.

Их сургуулиуд үнэний газар байх ёстой гэж анх 800 гаад жилийн өмнө университэт гэсэн байгууллагыг байгуулжээ. Тэнд мэдлэгтэй хүмүүс мэдлэггүй залуу үед үнэнийг ойлгуулах зорилготой. Монгол хүн ийм л үнэн хэлдэг мэдлэгтэй их сургуулийг ядаж ганцханыг байгуулж чадаагүй тул худлаа үнэнийг дийлжээ.

Онол бүтээгчид байхгүй тул Монгол хүний амьдралыг тайлбарлах онол дутагдана. Амьдралаас онол үүсэх ёстой. Гэтэл диалектик Улаанбаатар нийслэл нэртэй улс орны соёл боловсролын төвд ирж чадсангүй.

Диалектик гэж ийм л маш хэрэгтэй онол бидэнд хүрч ирээгүй тул Монгол хүн өнөөдөр цэвэр боловсрол ярих бол зүгээр л үлгэр байх жишээтэй.