Америк биш Америк.

Америк орон ерөнхийлөгчөө сонгосон өдрийн дараа сонгосон ерөнхийлөгчийнхөө эсрэг гудамжинд гарч жагсаж байхыг харахад Америк орон Америк биш болжээ. Хэнийг сонгох гэж олон сар шоудаж байгаагаа мэдэж л байсан шүү дээ. Ямар морал вэ?

Америк ийм үү эсвэл биш болчихов уу? Нэгэн цагт гайхагдаж байсан Америкийн чөлөөт хэвлэл, чөлөөт шүүх мөн чөлөөт их сургуулиуд хаачив? Чөлөөт нэртэй хэвлэл мэдээлэл хэний талд ажилладаг тодорхой болсон доо. Волл Стрит шүү дээ. Чөлөөт нэртэй шүүх хар арьстай иргэдийг ялгаварлан шүүж шоронгийн хоригдолуудын дийлэнх хар арьстанууд болцгоосон. Чөлөөт нэртэй гайхагддаг их сургуулиуд хэдийний дундажууд болцгоож мөнгө өгсөн хүн дуртай цагтаа диплом авцгаах болжээ. Америкийн диплом асуудалтай шүү.

Америк орон өөрийгөө л хичээж өөртөө л шүүмжтэй хандаж өөрийнхөө асуудалд төвлөрөх тэр цаг нэгэнт болжээ. Бусдын хэрэгт оролцож бусад оронд заах гэж явдаг тэр ихэмсэг дээрэлхүү хуурамч зангаа орхих хэрэгтэй. Дэлхийн бусад орон ч гэсэн дутахгүй өөрөө өөрсдийгөө аваад явах чадвартай. Нүдний нуух авах гээд нүд сохлов гэж үг бий. Бусдад туслах нэрийдлээр ирээд хамаг өнгөтэй өөдтэйг аваад явдаг муухай зангаа орхих цаг иржээ.

Америк орон бусдад зөвлөлгөө өгөх гэж мэдэмхийрэх хэрэггүй. Яагаад?

Америк орон өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн даатгал байхгүй 40 гаруй сая иргэнээ даатгалд хамруулж чадсангүй. Ердөө л 6 сая хүрэхгүй хүнийг бүртгэж авсан сураг бий. Бүртгэж авсан болохоос шууд даатгал биш. Америкийн иргэд эрүүл явах баталгаагүй л байна даа.

Америк орон 30 гаруй сая өлсгөлөн яваа иргэндээ өлсүүлэхгүй байлгах зориулалттай хүнсний тасалбар тараадаг. Америк хүн бүр халуун хоолтой хонож чадахгүй л байна даа.

Америк орон бичиг үсэггүй хүний тоогоороо бас л хөгжилтэй орнуудын дотор дээгүүр байранд ордог. Тэгэхээр Америк орон тийм ч боловсролтой орон биш. Америкийг хөгжсөн орон гэж хэлж болох уу.

Монголчууд социализмын эринд бүгдээрээ бичиг үсэгтэй болсон. Өнөөдөр л ардчилалын жилүүдэд бичиг үсэггүй хүний тоо ихэссэн болохоос. Социализмыг зориуд нурааж баяжих гэсэн Монголчууд аж үйлдвэрийн тоног төхөөрөмжөө хувааж идэх гэж 90 онд зориуд картын бараанд оруулж иргэдээ хоолгүй хонуулах гэж мэрийгээд чадаагүй.Тэр үед гадаа 30 сая мал бэлчиж байхад юу гэж өлсөх вэ дээ. Тээврийн л асуудал шүү дээ.

Та нарыг өлсгөнө шүү гэж айлгаад айсан иргэд хувьчлалыг зөвшөөрсөндөө. Баяжсан хүмүүс том боосууд болж тэдний зарим их хурлын гишүүд болцгоосон. Хөөрхөн шүү.

Гэхдээ л Монголчууд айхтараа бүр болоогүй картын бараандаа шахалтаар нэг шил архи тарааж байсан. Тэгэхээр картын бараа архины тасалбар байсан гэхэд болно. Согтоож байгаад хувьчлал хийсэн байна шүү дээ. Ёстой хөөрхөн.

Одоогийн Америкуудад Монголоос сурах юм их бий. Монголоос гэждээ социализмаас сурах юм Америкуудад их бий. Монголчууд социализмын үед нийтээрээ бичиг үсэгтэй болцгоосон. Социализмын үед Монголчууд бүгдээрээ эрүүл мэндийн даатгалтай болцгоосон. Хүчээр эмчилж эрүүл болгодог байсан. Цагаан сараар нэг цаддаг байсан Монголчууд социализмын үед өдөр бүр цаддаг болсон доо. Аж үйлдвэртээ ажиллаж цалин аваад шүү дээ. Тасалбараар цадах биш цалингаар цадах илүү шударга бас амттай шүү дээ. Америкууд Монголчуудаас сурах юм их бий.

Неолиберализм Америк орныг эрүүл мэндгүй өлсгөлөнтэй боловсролгүй болгожээ. Нэгэн цагт дэлхийд гайхуулж явсан 20-р зууны Америк 21-р зуунд гайхамшиг биш гутамшиг болжээ.

Америк чи социалист Берни Сандерсийн эхлүүлсэн улс төрийн хувьсгалыг үйл хэрэг болгож чадвал эрүүл мэнд, өлсгөлөн, боловсрол гэсэн гурван асуудлаа шийдэж чадна.

Монгол орон энэ гурван асуудлаа шийдэж өгсөн социализмаа нурааж хаясан. Гашуун туршлага байгаа биз. Америк Монголд зөвлөгөө өгөх биш Монгол Америкт зөвлөгөө өгөх цаг иржээ. Соросын сан үүнийг анхааралдаа авна уу.

Хүүдээ буугаар яаж буудахыг зааж өгч байгаа Америк аавыг хараад дэлгүүрт талх авахтай адил буу худалдаж авдаг Америк орныг харахад дэлхийн үлгэр жишээ орон мөн үү. Биш л байлтай. Хэнийг буудаж болно гэж бууна худалдана вэ?

Дэлхийд хамгийн их зэсвэг үйлдвэрлэж хамгийн их цэргийн зардалтай Америк орон Иракийн дайнаас хойш Афганистаны дайныг үргэлжлүүлж өнөөдөр Сири орныг бөмбөгдөж байна. Обама үүний эсрэг юу ч хийсэнгүй. Харин ч Буш, Блэйр нарын дайныг улам ихэсгэж Сири орон луу дайрсан хүн бол яах ч аргагүй Обама шүү дээ. Түүнийг анх ерөнхийлөгч болоход дайн битгий хийгээрэй гэж Нобелийн шагнал өгөөд ч тус болсонгүй.

Философич Маркс, 10 гаруй жил Германд философийн ном уншсан Ленин нар капитализм дээд цэгтээ хүрэхээрээ империализм болдог ингэж капитализм өөрөө өөрийгөө устгадаг гэж үнэн хэлжээ. Америк орон жинхэнэ империалист орон болж Вьетнамын дайнаас авахуулаад Иракийн дайн хүртэл түрэмгий эзэрхийлсэн дайнууд хийсэн. Тэр дайнуудыг ямар ч НҮБ-ын мандатгүй дур зоргоороо хийсэн.

Тиймээ. Капитализм ардчилалтай тохирохгүй. Ардчилалыг социализм л аварна. Берни Сандерсийн эхлүүлсэн социалист хөдөлгөөн цаг үеийн зүрхийг олж хатгажээ.

Advertisements