Танилцуулга: Бүлэг 3.

Олон нийтэд зориулсан чөлөөт 25 Лекц нэртэй цуврал лекцүүдийн Бүлэг 3-ыг дор товч танилцуулав. 1 сарын 22 нд эхлэх Бүлэг 3-ын цуврал 5 лекцээр хэвлэл мэдээлэлийн тухай ярилцана. Хүний ухаан болон хиймэл ухаан гэсэн эхний хоёр бүлэг хүний дотоод ертөнцийг тайлбарласан.  Тэгвэл одоо энэ Бүлэг 3 хүний гадаад ертөнцтэй танилцана.

Хэвлэл мэдээлэлийн философи нэртэй Бүлэг 3-ын цуврал лекцүүд өнөөдөр хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл сонин, сэтгүүл, радио болон зурагтын цаадах мэдээлэл гэсэн сэдэвтэй танилцана. Мэдээлэлийг нэг талд хүргэгч нөгөө талд хүлээн авагч гэж ангилдаг.

Хэвлэл мэдээлэл гэсэн нэрийн дор нийтлэг болсон хүний ухаан төөрөгдүүлдэг аргууд, олон нийтийг хуурах хэрэгсэлүүд, маасын сэтгэл зүйд нөлөөлдөг үйлдэлүүд болон мэргэжлийн тархи угаагчид гэх мэт маш чухал болсон сэдэвүүдийг ярилцана.

Хэвлэл мэдээлэл гэсэн ойлголт өнөөдөр хүртэл олон нийтэд зөв хурдан товч ойлгомжтой мэдээлэл хүргэдэг гэсэн ойлголттойгоор хүмүүст хүрч иржээ. Энэ мэдээжийн үнэн зөв гэсэн ойлголт хэвээрээ юу эсвэл өөрчлөгдсөн үү?

Өнөөдөр юу мэдээлэх чухал болсон уу эсвэл мэдээлэхдээ чухал биш харин хэн хаанаас ямар зорилготой олон нийтэд хандах чухал болов уу?

Сэтгүүлч гэсэн хурдан шуурхай шударга ёсыг эрхэмлэж хариуцлагатай мэдээ хүргэнэ гэсэн тэр мэргэжил хэвээрээ юу? Үгүй гэвэл яах вэ? Яагаад зарим сэтгүүлч нэртэй хүмүүс сэтгэл зүй төөрөгдүүлэг бусдын өөрөөр хэлбэл мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсийн гарын сэтгүүлч болох болов? Ийм үед сэтгүүлчийн ёс зүй ярих боломжтой юу? Хэрвээ боломжтой гэвэл ямар шийтгэл ирэх вэ? Гэмшил гэж байх уу?

Нэгэнт хэвлэл мэдээлэл ийм замбараагүй болсон үед иргэд хэрхэн ухамсартай байж хаанаас хэнээс ямар мэдээлэл авах вэ гэсэн асуулт гарч буй. Зөвхөн нэг эх сурвалжаас биш хэд хэдэн эх сурвалжаас мэдээлэл авч түүнд гярхай шүүмжлэлтэй хандах тийм цаг үе нэгэнт иржээ.

Хэвлэл мэдээлэлийн тухай 5 цуврал лекцүүдээр гадаад орнуудын болон ялангуяа хамгийн том нөлөө бүхий дэлхийн том хэвлэл мэдээлийн хэрэгсэлүүд CNN, Bloomberg гэх мэттэй танилцаж тэдний хэрхэн сэтгэл зүйд нөлөөлж маасыг төөрөгдүүлж буй тухай Fake News гэсэн ойлголтыг шүүмжтэй ярилцана.

Advertisements