Танилцуулга: Бүлэг 4.

2 сарын 11 нд эхлэх “Интернэтийн философи” нэртэй цуврал 5 лекцээр хүн төрөлхтөн 21-р зуунд хэрхэн социал медиа гэсэн дэлхийн нийтээрээ дижитал буюу монгол орчуулгаар цахим нэртэй технологоор хоорондоо холбогдох болсон тэр онцгой шинэ нөхцөл байдалтай танилцана.

Фэйсбүүк, Твиттерээс авахуулаад Google, Wikipedia нэртэй зөвхөн интернэтээр холбогдож хоорондоо харилцах болон мэдээлэл авдаг дижитал амидралын хэв маяг 20-р зууны эхэнд явагдсан Аж үйлдвэрийн 3-р хувьсгалтай зүйрлэхээр тийм 4-р хувьсгал явагдаж байна гэж дүгнэх боллоо.

Нүүр нүүрээрээ биш бодит амидралаас хол зэрэгцэн явагдах интернэтээр дамжин компютэрээр эсвэл гар утсаараа дамжуулан холбогдох болсон энэ 24 цагийн турш нээлтэй цахим амидралын хэв маяг зөвхөн ашигтай тустай байгаад зогсохгүй аюултай саадтай болж буй улам тодорхой болжээ. Фэйсбүүкийн найзууд жинхэнэ найзаас ямар ялгаатай вэ болон дуртай нэртэй Like уудын тоог хэрхэн нэмдэг тухай ярилцана.

Цуврал 5 лекцээр цахим технологи улстөр, эдийн засаг болон шинжлэх ухааны салбарт ямар амжилтууд болон аюулууд авчирч буй тухай ярилцаж сүүлийн үед яригдах болсон Snowden, Assange гэх мэт интернэтийн булхиаг илрүүлсэн хүмүүсийн тухай танилцуулна.

Интернэт ашиглагч хэрэглэгч нэртэй хүн хэрхэн ашиглуулдаг мөн хэрэглүүлдэг хүн болсон тухай ярилцана.

Ялангуяа интернэт гэсэн энэ их боломжтой технологийг ашиглаж мэдлэг боловсролдоо хэрэглэж танин мэдэхүйгээ хөгжүүлж нийгэмдээ тус нэмэр болохын оронд интернэт ашиглаж байна гэсэн нэрийн дор зөвхөн хоорондоо үзсэн харсан нутаг орны зураг явуулах эсвэл төрсөн өдрийн тортны зураг явуулахаас хэтрэхгүй байгаа явдал яагаад вэ гэдэгт хариулна.

Интернэтээр орж сурч боловсрохын оронд өдөржин шөнөжин бооцоотой тоглоом тоглох эсвэл хүчирхийлэл садар самууныг өөгшүүлсэн сайтуудыг үзэж цаашлаад зөвхөн л филм үздэг зугаа цэнгээ тоглоомын хэрэгсэл болж  сэтгэл зүйн өвчин донтолт болж буй яагаад вэ гэдэгт тайлбар өгнө.

Virtual Reality нэртэй бодит амидралаас тусдаа зэрэгцсэн интернэт рүү орж тэнд бодит амидралыг нөхөж эсвэл орлуулах гэсэн хүмүүсийн оролдлого болон сэтгэл зүйн шаардлагууд өнөөдөр нийтлэг болж хэрхэн өдөр дутмын хэвийн амидралд нөлөөлж буй тухай ярилцана. Ялангуяа хүүхэд залуучууд гэр орны бодит амидралаас холдон хөндийрч интернэт д хэдийний хувийн амидралтай болсон тухай ярилцана.

Advertisements