Шинээр ерөнхийлөгч болох хүнд Монгол улсын удирдагч нараас хэн хамгийн сайн үлгэр дууриалал болох вэ?

Монголын удирдагч нарыг уралдуулахад хэн үлгэр жишээ удирдагч жинхэнэ төрийн хүн байж чадсан бэ? Хэн гэж удирдагч энэ орчин үеийн амьдрал шинжлэх ухаан боловсрол урлаг соёлыг эхлүүлж чадсан бэ? Хэн гэж удирдагч нийслэл Улаанбаатар хотыг байгуулсан бэ? Хэн гэж удирдагч Монгол улсыг НҮБ-ийн гишүүн болгож анх удаа Монгол гэсэн улсыг үлгэр домогоор биш албан ёсоор дэлхийн түүхэнд оруулж чадсан бэ?
Монгол хүнд бодох юм их байна даа. Ухаанаа уралдуулах цаг иржээ.
Аливаа улс үүснэ гэдэг маш төвөгтэй хэцүү хөдөлмөр. Ард түмний эрүүл мэнд боловсрол хамгийн чухал хоёр салбар. Эмнэлэг, эм тарианаас авахуулаад эмч сувилагч хэрэгтэй. Эрүүл мэнд байж л иргэн болно. Түүний дараа иргэн бүр бичиг үсэгтэй болж уншиж бичиж чаддаг болох хэрэгтэй. Бичиг үсэгтэй болгохын тулд багш нар бэлтгэх хэрэгтэй. Тэд л улс орноор таран явцгааж боловсрлын үр тарина. Яагаад гэвэл бичиг үсгээр соёл үүснэ. Соёл үүсэж чадвал ёс суртахуун, эрх чөлөө, гоо сайхан цаашлаад урлаг үүсэх боломжтой.
Улаанбаатар хот байгуулагдсанаар олны дунд биеэ зөв авч явах шаардлагатай тулгарч нийгэм гэсэн цоо шинэ үзэгдэлтэй Монгол хүн 20-р зууны дунд үед л анх танилцсан. Нийгэм байхгүй гэвэл соёл урлаг ярих хэрэггүй.
Хот байгуулж соёлт амьдралыг бүтээн босгож чадсан дэлхийн том удирдагч нар дотор анхны том төрийн хүн бол Грекийн Солон гэж хүлээн зөвшөөрдөг. Солон одоогоос 2500 гаруй жилийн жилийн өмнө Афин хотод амьдарч байсан ба хамгийн түрүүнд зээлийн хүүнд баригдсан ард түмнээ өрийн хүүнээс салгаж байсан.
Грекийн Солон өнөөдөр демократи гэж ярьдаг ардчилал гэж орчуулдаг ард түмэнийг мартаж болохгүй төрийн үйл ажиллагаанд тэдний дуу хоолойг чухалчилж авч үзэх хэрэгтэй гэж хэлсэн хүн гэдэг. Ардчилал гэдэг хот сурин газар хэрэгтэй болохоос хөдөө биш.
Удирдагч гэдэг гэдэг эзэн хаан биш. Солон тухайн үеийн Грекийн баян ноёдуудын хэтэрхий их эрх мэдэл хөрөнгийг хязгаарласан. Яагаад ядуу хөрөнгөгүй иргэн хүн байх ёстой гэж эсэргүүцэн ард түмэндээ хөрөнгөжих боломж олгожээ.
2500 жилийн өмнө байтугай 800 жилийн өмнө Монголчуудад хот улс байгуулж ард түмэндээ дайн дажингүй амар амгалан амьдрал олгосон удирдагч байсангүй. Хүний хотоор хот хийж хүний ордоноор ордон хийж явсан хаадууд нэртэй хүмүүсийн л сураг л байдаг.
Эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд анхаарч түүний төлөө тэмцсэн тийм удирдагч байтугай ном бичдэг онолч хүн ч байсангүй. Дөнгөж 80 гаруй жилийн өмнө л хот байгуулж соёлт амьдралтай Монголын ард түмнийг хоёр хөршүүд танилцуулсан. Энэ үеэс эрх чөлөө гэж юу байдаг гэдгийг ойлгосон. Эрх чөлөө гэдэг хот газар л байдаг гэдгийг ухаарсан. Тиймээс өнөөдөр Улаанбаатар хот руу л ирэх дуртай.
Аливаа удирдагч хүнд дөрвөн шинж чанар байх ёстой гэдэг. Цэцэн мэргэн, шударга ёсыг эрхэмлэдэг, хатуужилтай, юмыг тааруулж чаддаг хэтрүүлдэггүй. Цэцэн мэргэн гэхээр мэдээж ном уншиж бичиж ухаан суусан. Шударга ёсыг эрхэмлэдэг гэхээр хүнийг хүндэтгэж байж хүнээс хүндэтгэл авах. Хатуужилтай гэсэн ойлголт даруухан байх бөгөөд чадахгүйгээ мэддэг өөрийнхөө хүчээр амжилтанд хүрэх тэсвэр хатуужилтай болохоос муу аргаар амжилтанд хүрэх тэсвэргүй биш. Юмыг тааруулж чаддаг гэхээр хэтрүүлдэггүй бас дутаадаггүй хоосон дүр гаргаж биш үнэн дүрээрээ байхыг хэлнэ.
Богд хаанаас өмнөх хаадууд нэртэй хүмүүс өнөөдөрийн Монгол улстай ямар ч хамаагүй ямар ч нөлөөгүй. Монгол улсын газар нутгийг өвөг дээдэс үлдээгээгүй харин Хиагтын гэрээгээр Ар Монголын газар нутгийг зөвшөөрсөн. Тиймээс өвөг дээдэс Монгол улсын бүтээн байгуулалт болон хөгжил дэвшилд ямар ч үүрэггүй нөлөөгүй бас ач холбогдолгүй.
Чингис хаан Улаанбаатар хотыг байгуулаагүй бас Монгол улсыг ч бүтээн босгоогүй. Тиймээс Сүхбаатарын талбай дээр Сүхбаатарын хөшөө байхаас биш Чингисийн хөшөө байна гэдэг ямар ч утгагүй ойлгомжгүй. Онгоцны буудалыг Чингис хааны буудал гэж нэрлэх үнэхээр гэнэн үйлдэл. Онгоцны буудалыг татварын мөнгөөр босгосон.
Нэгэнт Богд хаан шашины удирдагч Түвд орноос томилолтоор ирсэн тул Монгол улсын болон нийслэл Улаанбаатарын бүтээн босголтонд ямар ч үүрэг байхгүй.
Ингээд Д. Сүхбаатараас хойших өнөөдөр хүртэлх Монгол улсын удирдагч нарыг уралдуулж хэн өнөөдөр шинээр болох ерөнхийлөгчид үлгэр жишээ болох вэ гэсэн асуултанд хариулж нэг үгээр хэлэхэд ерөнхийлөгч болох шаардлага хангаж байна вэ гэсэн асуултанд хариулах тэр боломж гарах болов уу.
20-р зуунд анх удаагаа байгуулагдаж дэлхийн түүхэнд Монгол улс гэсэн биеэ дааж соёлт нийгэм байгулах чадвартай болоход хамгийн их нөлөөлж хөдөлмөрлөсөн удирдагч хэн бэ?
Хэн гэж удирдагч ном бичиж ард түмэндээ үлдээсэн бэ? Юуны тухай ном бичсэн бэ? Төрийн онолд хэн сайн байсан бэ? Хэн гэж удирдагч хамгийн их ёс суртахуунтай байсан бэ?
Жинхэнэ төрийн хүн гэдэг хөдөлмөрч, даруухан, оюуны тэнхээтэй, хувийн амьдрал хөөдөггүй, бусдад нээлттэй, ажлынхаа өрөөнд шөнө дөл хүртэл ажиллаж ном бичиж, зөвлөлгөө өгч, ирээдүйг төсөөлж маш их оюунлг байхыг хэлнэ. Үлгэр жишээ удирдагчийг яагаад энд ярьж буй гэхээр тийм хүмүүс ард түмэндээ ажиллаж хөдөлмөрлөж бүтээхэд урам өгдөг.

Advertisements

Ерөнхийлөгч болох хүнд ямар шаардлага тавих вэ?

Хотгүй, нийгэмгүй, бичиг үсэггүй, иргэнгүй, суурин болж хамтдаа хөрш зэргэлдээ эв найрамдалтай, амар амгалан, энх тайван, эрх чөлөөтэй, тэгш эрхтэй, эв нэгдэлтэй явж үзээгүй ердөө 20-р зууны дундуур анх удаагаа хамтарч нийгэм болж чадсан Ар Монгол ерөнхийлөгч болох хүнээ сонгох гэсэн хариуцлагатай цаг үед иржээ.
Иргэн гэсэн ойлголт цаашлаад төр гэж юу байдаг түүнтэй 20-р зуунд танилцсан олон Монголууд өнөөдөр ерөнхийлөгч сонгох улстөрийн үйл ажиллагаанд оролцох гэж улайран, хуйлран бараг л ухаанаа алдаагүй биздээ гэмээр л ааш араншин зан авир гаргана.

Ерөнхийлөгч гэж хэн бэ? Тэр хүнд ямар шаардлага тавих вэ?

“President” гэсэн нэрлэгээ Латин хэлээр хамгийн урд суух гэсэн Европоос гаралтай ойлголт ажээ. Энэ хамгийн урд суух ерөнхийлөгч хүн өнөөдөр Европ, Америк, Орос болон Хятад орнуудад засгийн газараа өөрчилж болох ерөнхий сайдыг хүртэл дураараа солих тийм их эрх мэдэлтэй.
Монголчууд “ерөнхийлөгч” гэсэн ойлголттой социализмын үед танилцаж гадаад орныхон Чойбалсан, Цэдэнбал нарыг Монголын ерөнхийлөгч гэж хүлээн авдаг байсан. Энэ хоёр ерөнхийлөгчийн үед Монгол улс байгуулагдаж дэлхийд хүлээн зөвшөрөгдөж бүхий л бүтээн байгуулалтууд явагдсан. Өнөөдөрийн Улаанбаатар хотоос авахуулаад Монгол орон даяар бүтээгдсэн хот суурин газарууд болон хөдөө аж ахуй, газар тариалан үйлдвэрийн газрууд социализмын үеэс л эхлэлтэй.
Монголын түүхэнд Чойбалсан, Цэдэнбал нар шиг бүтээн босгосон ганц ч удирдагч байсан уу. Ардчилалын үеийн ерөнхийлөгчидийн үед бүх бүтээн байгуулалт нуран унасан. Тэр нуран уналт сөнөөлтөөс болж Улаанбаатар хот тэр чигээрээ хотын бүтэцгүй болсон.
Богд хаанаас өмнөх хаадууд Чингисийн ураг гэсэн хүмүүс нэг ч хот байгуулж эрүүл мэнд боловсрол төр болон хуулийн анхны бүтэц үүсгэж чадсангүй. Номын сан шатааж явсан болохоос бүтээж явсангүй.
Чингисийг болохоор Монголчуудыг нэгтгэсэн гэдэг ч Монголчуудыг нэгтгээд хот улс байгуулж ард түмнээ бичиг үсэгтэй болгож нийгэм байгуулж соён гэгээрэл урлаг гоо сайхан ёс суртахуун гээд ном бичиж оюунлаг хөдөлмөр хийж нийт Монголчуудыг орчин үеийн амьдралтай танилцах суурийг тавьсангүй.
Монголчууд нэгдсэн гээд дайн хийж эх нутгаа орхин явцгаасан түүх л байдаг. Гэтэл Улаанбаатар хот Монголчуудыг анх удаагаа нэгтгэсэн. Тэгэхээр ард түмнийг хэн нэг хүн нэгтгэх биш харин хот суурин газар өөрөөр хэлбэл соёл нэгтгэдэг ажээ.
Социализмын үед л яах ч аргагүй бүх бүтээн байгуулалт явагдсан. Тэрийг нуун дарж Үндэсний түүхийн музейгээс гаргаж хаяад ч нэмэргүй. Дарж нуух бүр л улам тодрон гарч ирнэ. Тэр их бүтээн босголтыг Орос, Хятад хүмүүсээр зогсохгүй хамтран Зүүн Европын мэргэжилтэй юм үзэж нүд тайлсан хүмүүс ирж амжилттай явуулсан. Циркийн барилгаас авахуулаад Дархан болон Эрдэнэтийн үйлдвэрүүдийг Зүүн Европын орнууд ирж байгуулалцсан.

Социализмын үед баригдсан эмнэлгүүдээс авахуулаад Оросоос ирсэн эм тарианууд байхгүй байсан бол соёлт Монгол хүн өнөөдөр байхгүй байсан.

Мэдээж ерөнхийлөгч болох хүнд хувийн зан чанар боловсрол оюуны тэнхээ гээд олон шаардлагуудыг тавих боломжтой. Түүнийг хүмүүс өөрсдөө мэдэж байгаа биздээ. Харин иргэн хүн гэдгээрээ энэ улсын цаашидийн хөгжил хийх ажил эдийн засгийн олон шийдвэрүүд гадаад оронд харуулах чадвар чадамж ёс суртахуун гээд олон шаардлагуудыг тавих хэрэгтэй санагдана.
20-р зууны дунд үеэс эхлэлтэй Монгол улс төр улсын туршлагагүй нийгэм болж боловсролтой танилцаад удаагүй ёс суртахуун сурган хүмүүжилтэй зөрчилдөөд удаагүй байгаа гэдэг ойлгомжтой. Түүхийн талаар ойлголтгүй үлгэр домогийг түүхтэй андуурч явсан болохоор өнгөрсөн цаг үеийн талаар ч гэсэн нэгэн ойлголт байтугай нэгэн сурах бичиг ч бичигдсэнгүй.
Ерөөсөө өнөөдөр тэр л хаадууд гээд байгаа хүмүүс, удирдагч, агуу, суут, их хаан гэж нэрлэн шүтэн биширдэг хүмүүс болох Хүннү Сүннүгээсээ авахуулаад Чингис цаашлаад Богд хаанаасаа Элбэгдорж хүртэл энэ хүмүүсийн хэн тэгээд Улаанбаатар хотоос эхлүүлэн өнөөдөрийн орчин үеийн Монгол амьдралыг бүтээж цааш хөгжүүлж дэлхийд танигдах хот улстай болгож өгсөн бэ? Удирдагч нараа уралдуулах цаг болжээ. Тэр уралдаанд түрүүлсэн хүн л одоогийн ерөнхийлөгч болох хүнд тавих шаардлага болох ёстой болов уу.